Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 411

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

  Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

  Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /регистрийн дугаар: *******/,

  Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р баг, ******* тоотод оршин суух, *******ийн ******* /регистрийн дугаар: /,

   1.411.260 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.******* нь манай дэлгүүрт 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл суухдаа нийт 2.708.340 төгрөгний дутагдал гаргасан. Уг дутагдлаас өөрийг нь ажлаас гарсан дараа 344.000 төгрөгийн авлага орж ирсэн. Өөрийнх нь суусан хугацааны цалин 883.080 төгрөг болсон. 6 дсарын 28-нд 70.000 төгрөний авлага орж ирсэн. Ингээд одоо 1.411.260 төгрөгний үлдэгдэл тооцоо үлдээд байна. *******тай удаа дараа утсаар ярьж тооцоогоо дуусга гэсэн боловч хувийн ажилтай байна тэгж байгаад хийнэ гэж одоог хүртэл цааргалзан алга болоод байна. Би энэ хүнийг 5 сараас хойш 2 сар гаруй хугацаанд хүлээлээ өөрөө банкинд мөнгө төлдөг учир хангалттай хугацаа өгсөн гэж үзэж байна. Сүүлдээ ******* нь утсаа ч авахаа байгаад байна. Иймд В.*******аас дэлгүүрийн дутагдал болох 1.411.260 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч В.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Зүүнсайханы 7-1 тоотод байрлах Баянхангай дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа барааны дутагдал гаргаж өрөнд орсон. Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжилсэн 1.411.260 төгрөгийг төлөх нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

   Хариуцагч В.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч В.******* нь нэхэмжлэгч  Д.*******ийн 1.411.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч В.******* нь 1.411.260 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******т төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37530 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 18.765 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 18.765 төгрөгийг тус тус гаргуулж Д.*******т олгосугай.

 

  1. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР