Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 225/МА2013/00011

 

О.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адъяасүрэн, нэхэмжпг^ч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 149 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжпэгч Шарууд овогт Огийн Б шүүхэд гаргасан нэхэмжпэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Этой 2012 оны 8 дугаар сарын 10 ны үед наймаа хийж Опел монтеро маркийн машиныг худалдан авсан. Тэрнээс хойш бичиг баримтыг шилжүүлээд өг гэхэд ах нь асуудалгүй шилжүүлээд өгнө гэж хэлсэн. С.Э машиныхаа татварыг төлөөд бусдыг би өөрөө төлсөн. Үүнээс хойш удаа дараа ярьж хэлж байсан боловч бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй. Тэгээд би 2012 оны 11 дүгээр сарын эхээр Завхан аймагт хүнд зарахаар болоод С.Этой өөртэй нь таарсан. Би бичиг баримтаа шилжүүлж авмаар байна. Би хүнд зарахаар боллоо гэхэд ах нь маргааш шилжүүлээд өгнө гээд бас алга болсон. Тэгээд би эхнэр дээр нь очихоор та нарын хийсэн наймаа надад ямар ч хамаа байхгүй гэсэн. Би өөрийнхөө машиныг 6.500.000 үнэлсэн. Машин дээрээ 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Би өөрөө машиныг ажиллагаанд оруулсан. Одоо 8.108.000 төгрөгийн нэхэмжпэл гаргасан. Анх номер байхгүй байсан. Тэгээд тээвэр зохицуулалтын газарт номер ирэхээр нь шилжүүлье гэсэн. Тэгээд тээвэр зохицуулалт дээр 9 сарын 10-ны үед номер ирсэн байсан. Би Завхан явлаа, та машины бичиг баримтыг шилжүүлээд өгөөч гэхэд С.Э өөрөө за гэсэн. С.Эоос машины бичиг баримтыг шилжүүлж өгөөч гэж шаардаж өөртэй нь 4 удаа уулзсан. Уулзах болгонд өөрөө шилжүүлж өгнө гэдэг. Манай эгч Завханд байдаг юм. Намайг машин авсан юм уу гэхэд нь тийм гэхэд машинаа аваад ир гэсэн. Тэгээд мэйлээр зургийг нь явуулахад эгч авъя, аваад ир гэсэн. Тэгээд би тос тослогоо хийгээд дөрвөн өвлийн дугуй сольсон. Бичиг баримтаа шилжүүлэх гэтэл бичиг баримт нь Намсрайн Бгэсэн хүнийх байсан. Би сүүлд нь Бгэдэг хүний машин байсныг мэдсэн. Оношилгоонд би өөрөө оруулсан. Гадуур явах гэхээр бичиг баримтгүй байсан. Тэгээд цагдаа нар заавал даатгалд оруул гэхээр нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаад даатгалаа үндэслээд оношилгоонд оруулсан. Миний нэрээр оношилгоонд орсон. Ниссан сани маркийн машиныхаа бичиг баримтыг шилжүүлээгүй. Манай авгайн нэр дээр байдаг юм. Хариуцагч надтай ганц удаа ч ирж уулзаагүй ба 11 сарын 20-ны үед цагдаагийн тэнд таарсан. Тэгээд ах нь яг маргааш шилжүүлээд өгье гэж хэлээд дахин уулзаагүй. Надтай ганц удаа бичиг баримтыг чинь шилжүүлээд өгье гэж хэлээгүй. Анх Опел монтеро машины аккумулятор солино шүү гэж хэлж байсан. Тэгээд би өөрийнхөө портерийн аккумулятор тавьсан. Завхан луу Опел монтеро машинаа унаж яваагүй. Энэ машинаар далай л орсон гэжээ.

Хариуцагч Тайжууд овогт Сийн Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн Опел монтеро маркийн жип машинаа зарахаар зах дээр зогсож байхад иргэн О.Б нь намайг машинаа өөр машин оролцуулж зарах уу гэсэн. Тэгээд би үзье гээд захын баруун тапын гудманд очиж Бийн Ниссан санни маркийн автомашиныг үзээд уг машин дээр 2 сая төгрөг өгвөл наймаа хийе гэсэн. О.Б нь би машин дээрээ 1.500.000 төгрөг өгье надад байгаа нь 1.500.000 төгрөг байна, наймаа хийе гэхээр нь уг машиныг үзэж харсны үндсэн дээр Бийн Ниссан сани маркийн автомашин дээр 1.500.000 төгрөг авч өөрийн Опел монтеро маркийн жип машинаа өгч уг наймааг хийсэн. Б ч тухайн үед миний машиныг эхнэртэйгээ хамт үзэж харж, унаж үзээд болно гээд уг наймааг хийсэн. Би тэр хоёрыг албадаагүй. Тухайн үед миний машин ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй байсан болно. Харин миний авсан Ниссан сани машины мотор доголдолтой, зөгийн үүр нь шатсан, зөв талын цонхны шил өргөгч ажилладаггүй талаар Б надад хэлээд зөгийн үүр солиод зүгээр болно, та санаа зоволтгүй гэсэн. Уг наймаагаа хийсний дараа хэд хонож байгаад би бичиг баримтаа шилжүүлэх гээд уулзтал Опел монтеро маркийн машиныг өөр дээр даатгуулж өг гэсэн. Би даатгалын мөнгө төлөх боломжгүй, тэгээд ч даатгал нь машинаа дагадаг юм, харин номер аваад нэр шилжүүлж өгье гэтэл Б уурлаад явсан. Тэрнээс хойш уулзалдаагүй. Энэ хооронд би хөдөө ажил төрлөөр явж ирэн очин байхад над руу холбоо бариагүй. Иймд би нэгэнт хийсэн наймааг буцаах болон ямар нэг мөнгө төгрөг төлж өгөх боломжгүй. Харин одоо Бийн нэр дээр машины бичиг баримтыг шилжүүлж номер авч өгөх бодолтой байна гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 149 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т зааснаар хариуцагч С.Эоос 6.500.000 төгрөгийн үнэтэй Ниссан Сани маркийн машин, машины үнийн зөрүү болон засвар үйлчилгээний зардал 1.570.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Бөд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 38.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1.728 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтий!I хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эоос улсын тэмдэгтийн хураамж 144.070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бөд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлзгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Э давж заалдах гомдолдоо:... 1-рт. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч миний биеийг оролцуулан нотлох барим I гаргах, санал, хүсэлт гаргаж эрх ашгаа хамгаалах эрхийг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

  1. рт. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсан асуудлыг хангалттай нотлох баримтад цуглуулаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн.
  2. рт. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн

шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаар тогтоогдсон миний биеийн эрх ашгаа хамгаалах боломж олгон шүүх хуралдаанд оролцуулан хэргийг шийдвэрлэх, нэмэлт нотлох баримтыг цуглуулж үнэлэх, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн машины үнийн зөрүү болох засвар үйлчилгээний зардал болох 1570000 төгрөг, мөн шийдвэрт

надаас гаргуулахаар тогтоогдоон тэмдэгтийн хуроямо Полох '^/5р70 то!;.-.

төлбөрийг өөрчлүүлэх, О.Бөөс авсан Ниссан Сани маркийн 31-60 ХӨВ

дугаартай суудлын автомэшиныг нэхэмжпэгч О.Бод буцаан өгч еөрийн Опель Монтеро маркийн автомашиныг буцаан авахаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд хэргийг хянан хэлэлцэж хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч С.Эоос 6500000 төгрөгийн үнэтэй Ниссан Сани маркийн машин, машины үнийн зөрүүнд өгсөн 1500000 төгрөг, засвар үйлчилгээнд зарцуулсан зардал 108000 төгрөг гаргуулах нэхэмжпэлийг гаргасан байх ба шүүх нэхэмжпэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжпэгч О.Б, хариуцагч С.Э нар нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулж, өөрсдийн эзэмшлийн машиныг харилцан шилжүүлж, машины үнийн зөрүүг өгч авалцсан байх боловч хариуцагч С.Э нь Опел монтеро маркийн машины эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмаар шилжүүлэн өгөөгүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар нотлогдож байх тул анхан шатны шүүхээс нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зүйтэй гэж үзнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй ба нэхэмжлэгч нь эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүйн улмаас хариуцагчтай хийсэн арилжааг буцаахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тул хариуцагч С.Эын ...шүүх хуралд намайг оролцуулоагүй, чотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, өөрийн огс.9и Опел монтеро машиныг буцаан авах, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү ... гэх завж заалдах гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар арилжааны гэрээ биелээгүй тохиолдолд арилжсан эд хөрөнгөө буцаах байхад хариуцагч С.Эод Опел монтеро машиныг олгохоор шийдвэртээ заагаагүй байх тул шүүхийн шийдвэрт еөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийк 50 дугэзр зуйлийн 59.3-т заасн-г, гомдол гаргагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох учир хариуцагч С.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн

 

хураамжид төлсөн 42380 /дөчин хоёр мянга гурван зуун ная/ төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1,2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 149 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг: “1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т зааснаар хариуцагч С.Эоос Ниссан Сани маркийн машин буюу 6500000 төгрөг, машины үнийн зөрүү болон засвар үйлчилгээний зардал 1570000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжпэгч О.Бөд олгож, нэхэмжпэлийн шаардлагаас 38000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О.Бөөс Опел монтеро маркийн машин буюу 8000000 төгрөг гаргуулж хариуцагч С.Эод олгосугай” гэж өөрчилсүгэй.
  2.  Шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  3.  Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42380 /дөчин хоёр мянга гурван зуун ная/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг ДУРДсугай

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧ Т.ГАНБАТ