Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | test |
Хэргийн индекс | 155/2013/00012/И |
Дугаар | 225/МА2013/00012 |
Огноо | 2013-04-12 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2013 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 225/МА2013/00012
Ч.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Батсайхан, нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Гантуяа нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжпэгч Хатгин овогт Чын Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Шинэ-Идэр сумын төвд өөрийн супер мустанг мотоцикльтой явж байх үед Ц.Б гэгч МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.8 дахь хэсэгт заасан адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчин Мазда габзееб маркийн 000ХӨВ улсын дугаартай автомашинаар ирж мөргөсний улмаас миний биед хүндэвтэр гэмтэл учирч эрүүл мэнд болон эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учирсан. Эм эмчилгээнд болон бусад зардалд гарсан төлбөр, мотоциклоо төлүүлж авах, өөрөө малаа маллах боломжгүй болсний улмаас малчин хөлсөлсөн зэрэг хохирлуудаа төлүүлж авмаар байна. Үүнд малчны цалин хөлс сарын
төгрөг нийт 72.000 төгрөг, эм эмчилгээний болон суга таяг, такси унааны нийт 850.000 төгрөг зэргийг гэм хор учруулсан буруутай Ц.Бгээс гаргуулж өгнө үү. Миний бие энэ ослын улмаас эд материалын төдийгүй сэтгэл санаа эрүүл мэндээрээ хохирч одоо хоёр суга таягтай явдаг болсон байгаа. Энэ байдлаараа цаашид ч эмчилгээ хийлгэх болон бусад зардал гарахаар байгааг харгалзан үзэж нэхэмжлэлийг минь шийдвэрлэж өгнө үү. Би Бгээс 300.000 төгрөг авсан өөр мөнгө төгрөг аваагүй. Миний бие одоо ч сайнгүй байгаа одоог хүртэл 2 суга таягтайгаа явж байна. Цаашид хэдэн төгрөгийн зардал гарахыг би хэлж мэдэхгүй байна. Тиймээс одоо нэхэмжилж буй 4.742.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ач Хариад овогт Цын Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Уг осол гарахад миний буруутай үйлдэл байхгүй гэж байгаа ба энэ талаар аймгийн прокурорт гомдол гаргасан байгаа. Би тухайн үед Ч.Быг аваад эмнэлэг явах гэхэд намайг бариачид аваачиж өгөөч гээд бариачид очоод тэндээсээ эмнэлэгт аваачиж үзүүлж, мөн тэр өдрөө эмнэлгийн машинд бензен хийж Мөрөнд оруулж ирсэн. Мөрөнд ирэхэд манай нөхөр дагаж орж ирж хөлийг нь гэрэлд харуулж, хадуулсан юм. Тухайн үед Ч.Б нь согтуугаар мотоцикль жолоодож явснаас гудамжнаас хурдтай гарч ирж уулзвар өнгөрч явсан миний хажуугаас ирж мөргөсөн. Тухайн үед Бын хөлийг хадуулаад 500.000 төгрөгийг ойр зууртаа хэрэглээрэй гэж манай нөхөр 200.000 төгрөг, араас би өөрөө орж ирээд 300.000 төгрөг өгсөн. Мөнгийг хэний ч буруу байлаа гэсэн хүний хөл хугарсан байхад гэж бодоод дээрх мөнгийг өгсөн. Одоо дахин мөнгө өгч чадахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Бын гаргаж өгсөн нотлох баримтуудыг шалгуулах болно. Мөн өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо нэхэмжлэх болно. Би энэ хүнд нийтдээ 1.200.000 төгрөг өгсөн. Миний хувьд бас хохирсон зүйл бол байгаа даралт ихсэх, толгой тархи өвддөг болсон. Тухайн үед нэхэмжлэгч бол согтуу байсан. Гэхдээ би бас огт мөнгө төгрөг өгөхгүй биш энэ хүн дандаа ингээд мөнгө төгрөг нэхээд байх юм уу би ойлгохгүй байна. Хэрвээ шүүхээс хэдэн төгрөг төл гэж гарна түүнийг л төлөх болно гэжээ.
Сум дундын шүүх 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Цын Бгээс 3.228.400 /гурван сая хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чын Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.513.600 /нэг сая таван зуун арван гурван мянга зургаан зуун / төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 66.604 /зургаан жаран зургаан мянга зургаан зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.Б давж заалдах гомдолдоо:...2012 оны 5 дугаар сарын 27-нд Шинэ-Идэр суманд машин мотоцикль мөргөлдсөн зам тээврийн осол гарсан юм. Тухайн үед машиныг нь Б жолоодож явсан бөгөөд би гудамжны баруун талаар уруудаад явж байхад хажуу талаас их хурдтай мотоцикпь гарч ирээд мөргөчихсөн юм. Мотоцикпийг жолоодож явсан Ч.Б машины хамар дээр шидэгдэж хөл нь хугарсан юм....Мөрөн суманд ирэхэд нь манай нөхөр дагаж орж ирж хөлийг нь гэрэлд харуулж, хадуулсан юм.
Ч.Б нь согтуу байсан бөгөөд ээж, эгч нар нь тухайн үед цагдаа, сэргийлэх яриад яахав хөлийг нь үзүүлж харуулаад болно гээд байснаас шууд Мөрөн суманд авч ирсэн. Ч.Бын хөлийг хадуулахад 600.000 төгрөг, ойр зуур хэрэглээрэй гээд манай нөхөр Болдоо 200.000 төгрөг өгсөн. Араас нь би орж ирээд мөн 300.000 төгрөг өгсөн гэх зэргээр тусламж үзүүлснийг минь эрс үгүйсгэж, нэхэмжлэл гаргасан байна....Шүүх малчнаар малаа маллуулж байгаа сарын төлбөр 300.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг, эмчилгээнд 228.400 төгрөг нийт 3.228.400 төгрөг гаргаж Ч.Бад олгохоор шийдвэр гаргасан нь илтэд нэг талыг барьсан шийдвэр гарсан байна.
Шинэ-Идэр суманд малчны хөлс 300.000 төгрөг хүрдэггүй, малчин Батмөнх гэх хүн түүний төрөл садан бөгөөд өвөл цуг өвөлждөг, хавар тусдаа салж нүүдэг айлууд бөгөөд тэгж олон сараар малыг нь хараагүй ба тэдний дунд гэрээ байхгүй, ямар нэгэн татвар, шимтгэл төлдөггүй, мөн Батмөнх нь Бын малыг 2012 оны 8 дугаар сараас 2013 оны 6 дугаар сарыг дуустал 10 сарын хугацаагаар 300.000 төгрөгөөр харахаар тохирч хөлсөө авсан гэж бичиж өгсөн боловч малчин гэх Батмөнх одоо Даваат гэдэг газар руу нүүж тусдаа хаваржиж, Бынх малтайгаа хүргэн Бямбаагийнхтайгаа байгаа зэргээс харахад хөлс авсан гэх бичиг нь хуурамч баримт байх бүрэн магадлалтай. Ч.Б нь анхан шатны шүүхэд нотлох баримтаа малын тоогоо гэхэд л 200 толгойгоор илүү тодорхойлж өгсөн. Мөн бусад нотлох баримтуудаа ч хуурамчаар бүрдүүлсэн, мөн өөр нь тусламж болгон өгсөн бэлэн мөнгө, гаргасан бензин тосны зардлын эрс үгүйсгэж юу ч өгөөгүй мэтээр ярьж байгаагаас дүгнэхэд үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байгаагаас гадна шүүх хэтэрхий нэг талыг барьж бодит асуудалд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, малчны хөлс гэх 3.000.000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь малчны цалин хөлс 3.000.000 төгрөг, мотоциклийн 700.000 төгрөг, замын зардал 192.000 төгрөг, эм эмчилгээний болон суга таяг, такси унааны зардал
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас мотоциклийн зөрүү үнэ 700.000 төгрөг, замын зардал 192.000 төгрөг, эмчилгээний зардлаас нийт 1.513.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардлаас 228400 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Б нь Д.Бтэй 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 10 сарын хугацаанд сард 300.000 төгрөг нийт
Шүүх Бийг шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд нэхэмжлэгчийн малыг малласан гэж үзэж мал маллагааны хөлсийг бүрэн хэмжээгээр гаргуулсан нь үндэслэл муутай байх тул Баас Бөд мал маллагааны хөлсийг 7 сар 15 хоног буюу 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тооцож 2.2500.000 төгрөгийг хариуцагч Ц.Бгээс гаргуулж, 2013 оны 3 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 01 хүртэлх хугацааны 2 сар 15 хоногийн малчны хөлс 750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгчийг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, малчны хөлс тухайн орон нутагт 300000 төгрөгөөр тооцогддоггүй, хэт өндөр ханшаар тооцсон, Бөд бэлнээр 3000000 төгрөгийн хөлс өгөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтыг шалгуулах тухай хүсэлтээ гаргаагүй байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ба шүүх иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Шүүх хариуцагч Ц.Бгээс малчны хөлсийг буруу тооцож гаргуулсан байх тул хариуцагч Ц.Бгийн гаргасан “...шүүх хөлс 3.000.000 төгрөг, эмчилгээнд 228.400 төгрөг нийт 3.228.400 төгрөг гаргаж Ч.Бад олгохоор шийдвэр гаргасан нь илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасан, Шинэ-Идэр суманд малчны хөлс 300.000 төгрөг хүрдэггүй, Б нь Бын малыг 2012 оны 8 дугаар сараас 2013 оны 6 дугаар сарыг дуустал 10 сарын хугацаагаар 300.000 төгрөгөөр харахаар тохирч хөлсөө авсан гэж бичиж өгсөн боловч малчин гэх Б одоо Даваат гэдэг газар руу нүүж тусдаа хаваржиж, Бынх малтайгаа хүргэн Бямбаагийнхтайгаа байгаа зэргээс харахад хөлс авсан гэх бичиг нь хуурамч баримт байх бүрэн магадлалтай тул шийдвэрт өөрчлөлт оруулж, малчны хөлс гэх
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: а/. Шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Цын
Бгээс 2.478.400 /хоёр сая дөрвөн зуун далан найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чын Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.263.600 /хоёр сая хоёр зуун жаран гурван мянга зургаан зуу / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
б/ Шийдвэрийн 2 дахь заалтын “66604 төгрөг” гэснийг “54598 төгрөг” гэж өөрчилсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.СОСОБАРАМ