Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 412

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ноён сумын *******т оршин суух, *******гийн *******, /регистрийн дугаар: *******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг, ******* тоотод оршин суух, *******гийн *******  /регистрийн дугаар: *******/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант баг, ******* хаягт оршин суух, ийн /регистрийн дугаар: /,

16.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015  оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь өөрийнхөө эзэмшлийн 94-40 ӨМА улсын дугаартай Тоуоta Land cruser маркийн 1996 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн автомашиныг хариуцагч Л.Цогтбааатарт 12000000 төгрөгөнд худалдахаар болж өөр хоорондоо харилцан тохиролцож арилжааны гэрээг 2016.01.04-ний өдөр байгуулсан. Уг гэрээгээр 12000000 төгрөгөнд таарсан байшингийн мод, банз авахаар болж гэрээгээр баталгаажуулсан. Гэрээ ёсоор уг барилгын материалыг хариуцагч нь 2016.05.01- ний дотор *******д Өмнөговь аймагт авчиран хүлээлгэн өгөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл ямар ч материал ч үгүй мөнгө ч үгүй хохирсоор байна. Гэрээний үүргийн биелэлтийг хангах газрыг Өмнөговь аймагт биелүүлэхээр хариуцагч хүлээсэн боловч гэрээнд заасан үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй тул Б.******* нь 2016.04.02-ны өдөр түүний утсаар холбогдон барилгын материалаа авахаа болье танаас машины үнэ болох 12000000 төгрөгөө л авья гэхэд зөвшөөрч 2016.04.25-ны өдөр 1500000 төгрөг, 2016.06.26-ны өдөр 100000 төгрөг буюу нийт 1600000 төгрөг төлснөөс хойш төлбөрийг төлөх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар байгаа юм байна. Одоо үлдэгдэл төлбөр 10400000 төгрөг байгаа ба 2015.05.10-ны өдрөөс хойш төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги болох 3450000 төгрөг буюу нийт 13850000 төгрөгийг Л.аас гаргуулан өгч Б.*******г хохиролгүй болгож өгнө үү.

            Жич: Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах ёстой хэдий ч хариуцагч тай арилжааны гэрээг Өмнөговь аймгийн нотариатын газар баталгаажуулсан, мөн гэрээгээр ын үүргээ гүйцэтгэх гэзрыг Өмнөговь аймагт гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон байх тул ИХШХШТХуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг Б.*******гийн оршин суугаа газрын шүүхэд гаргасныг шүүгч та анхааран үзэж нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.*******гийн автомашины үнэ болон алданги нийт 16.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасантай холбогдуулан тайлбар бичлээ. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээнд 12.000.000 төгрөгт тохирсон байшингийн мод банз авахаар болж гэрээг баталгаажуулсан. Үүнээс 2016 оны 06 дугаар сарын 20-ны үед 1.600.000 төгрөг, мөн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг буюу нийт 3.600.000 төгрөг төлсөн. Түүнчлэн гэрээнд заасан 2016 оны 04 дүгээр сарны 17-ны үед байшингийн мод банзыг зардал гарган аваачих өгөхөд гэрээг нэхэмжлэгч ******* зөрчин аваагүй болно. Дээрх зүйлүүдийн дүнг нэгтгэхэд би нийт 7.600.000 төгрөг зарцуулсан болно.Нэхэмжлэгч ******* нь гэрээгээ зөрчин барилгын банз, мод аваагүй нь намайг хохироож, чирэгдэл гаргасан. Иймд үлдэгдэл 9.400.000 төгрөгийг хугацаа сунган төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү алданги тооцож  16.000.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* тайлбартаа: Хариуцагч Л.ын хариу тайлбартай танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнгээс 9400000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Л.аас 9400000 төгрөгийг гаргуулан Б.*******д өгөхөөр шийдвэрлүүлэхийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 7000000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

                                                                                          

         Хариуцагч Л. нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 16.400.000 төгрөгөөс 9.400.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь хариуцагийн хариу тайлбартай танилцаж уг дүнг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд тайлбараар нотлогдсон, энэ нь хуульд харшлахгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

        

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 , 74.4, 75, 123 дугаар зүйлийн

123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Л. нар нь 9.400.000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Хариуцагч Л. нь 9.400.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д төлж хохиролгүй болго гэж захирамжлсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэвэл зохино.

 3. Нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж 237.950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.аас улсын тэмдэгтийн хураамжид 82.675 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 Энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР