Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 413

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******, /регистрийн дугаар: *******/,

Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн /регистрийн дугаар: /,

650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016  оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь Хайрхан маркийн улаан өнгийн Ява-ыг 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 550.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон унаад явсан. Ингээд 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд мөнгийг нь өгнө гэсэн боловч очоод авах гэтэл өгч чадахгүй элдэв шалтаг тоочин Ява-ыг маань унаж эдэлчихээд одоог хүртэл өгөхгүй намайг хохироосоор утсаа авахгүй зугтаад байна. Иймд Б.Батдэрлгэрээс Ява-ны үнэ 550.000 төгрөг мөн нэмэлт гаргасан зардал 100.000 төгрөг бүгд 650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

      Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* миний бие 100.000 төгрөг авахгүй татгалзаж, 550.000 таграг авахаар, ******* миний бие 550.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор буцааж өгнө гэжээ.

 

                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

                                                                                          

         Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 650.000 төгрөгөөс 550.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгч Б.******* нь 650.000 төгрөгийн 100.000 төгрөгөөс татгалзсан болох нь тэдний шүүхэд тайлбараар нотлогдсон, энэ нь хуульд харшлахгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

        

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 , 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Б.******* нар нь 550.000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Хариуцагч Б.******* нь 550.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д төлж хохиролгүй болго гэж захирамжлсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэвэл зохино.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 8575 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 8575 төгрөгийг тус тус гаргуулж Б.*******д олгосугай.

Энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР