| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00406/и |
| Дугаар | 414 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 414
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би
Нэхэмжлэгч: “*******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 6-р баг, ******* тоотод оршин суух, *******ийн ******* /регистрийн дугаар: *******/,
485.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1-р сургууль нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2012 оны 11 сарын 30-ны өдөр Худалдах, худалдан авах гурзан талт гэрээ байгуулж ажилчдаа хамруулан гар үтас зээлээр худалдан авсан. Энэ гэрээнд Э.******* нь хамрагдаж сар болгон 80.000 төгрөг төлөхөөр 6 сарын хугацаатай утас авсан байна. Гэтэл Э.******* нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл болох 480.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Иймд Э.*******ээс төлбөрийн үлдэгдэл 480.000 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг нийт 485.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилж 15.215 төгрөгийг төлсөн болно гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 1 дүгээр сургуульд ажиллаж байх хугацаандаа ******* ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн нэр дээр гэрээ хийж Н.Баярсайханд гар утас, модемыг авч өгсөн болно. Н.Баярсайхан төлбөрийг төлөх ёстой байсан боловч төлөөгүй өдийг хүрсэн байна. Гэхдээ 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Н.Баярсайхантай холбогдож 480.000 төгрөгнөөс 150.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр скайтел ХХК-ийн 605100292374 дансанд төлсөн болно. Иймд үлдэгдэл 330.000 төгрөг, нотариатын 5.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15215 төгрөг, нийт 350715 төгрөгийн үлдэгдлийг 3 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахыг хүсч байна. Учир нь миний бие 2 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Одоо 2 хүүхдийн том нь 2-р анги, бага нь цэцэрлэгт сууна. Мөн сар бүр банкны зээлд 150.000 төгрөг төлдөг тул уг мөнгийг бөөнд нь төлж чадахгүйг мэдэгдье. Үлдэгдэл 350.715 төгрийг 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд хуваан төлж барагдуулсан байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР