| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | test |
| Хэргийн индекс | 155/2021/00015/И |
| Дугаар | 225/МА2013/00015 |
| Огноо | 2013-05-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2013 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 225/МА2013/00015
Т.Эын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Т.Эын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Т.Э, нэхэмжпэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 406 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжпэгч Модчин овогт Тын Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжпэл гаргасан. Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж оролцоно. Нэгдүгээрт гэрлэлтээ цуцлуулна, хоёрдугаарт хүүхдээ өөрийнхөө асрамжинд авахыг хүсч байна. Гуравдугаарт хуваарьт хөрөнгөө авна. Дөрөвдүгээрт би өөрт оногдох дундын өмчөө авна. Би ажил хийгээд ойролцоогоор сард 700.000 төгрөгний цалин авах боломжтой гэж бодож байна. Баримт бол байхгүй. Би байнга харна гэж байхгүй. Аав, ээж харж байсан. Гэхдээ би өөрөө хардаг гэжээ.
Хариуцагч Цахир овогт Мын Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн асуудлыг эд хөрөнгийн асуудлыг зөвшөөрөхгүй байна. Би тайлбар дээрээ эд хөрөнгөө бичсэн. Яг энийгээ авъя, тэрийгээ авъя гэж бид хоёр хоорондоо яриагүй. Яг хашаа байшин гэвэл бид хоёрыг гэр бүл болоход хадам аав хашаа байшин авч өгч, түүндээ амьдарч эхэлсэн. Доторх эд хөрөнгийн хувьд бид 2 нэг, нэгээр нь цувуулж байж эд хөрөнгөө авсан. Бид хоёр хоорондоо эд хөрөнгөө хуваах талаар ерөөсөө ярилцаагүй. Хүүг маань Э хот руу аваад явсан. Хүүтэйгээ ярья гэхэд Э утсаа авахгүй болохоор нь би мессеж бичсэн. Би 2 хүүгээ аавтайгаа хамт байвал буцаад эвлэрэх юм болов уу гэсэн үүднээс хоёр хүүхдээ явуулж байсан гэжээ.
Сум дундын шүүх 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 406 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Модчин Тын Э,
Цахир Мын Б нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 000 оны 03 дугаар сарын 08-нд өдөр төрсөн хүү Э.У, 000 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Э.Хнарыг эх М.Бы асрамжинд тус тус үлдээж, Г эр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 000 оны 03 дугаар сарын 08-нд өдөр төрсөн хүү Э.У, 000 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Э.Хнарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Эаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгө болох ЗЬагр маркийн телевизор 1 ширхэг, 3x4 хэмжээтэй хивс 1 ширхэг, 2x3 хэмжээтэй хивс 1 ширхэг, унтлагын ор 1 ширхэг, хувцасны шүүгээ 1 ширхэг, телевизорын тавиур 1 ширхэг, компьютерийн тавиур 1 ширхэг, майхан 2 ширхэг зэргийг нэхэмжлэгч Т.Эын өмчлөлд, 50.000 төгрөгний үнэлгээ бүхий мөнгөн аягыг хүү Э.Уын өмчлөлд, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөргүүр, 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий антен зэрэг нийт 630.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч Т.Эын өмчлөлд, хариуцагч М.Б, хүү Э.У, охин Э.Хнарын өмчлөлд 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий компьютер, 320.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөлдөөгч, 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий ширээ сандал, 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий тоос сорогч, 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий угаалтуур бойлуур, 130.000 төгрөгийн үнэлгээ бүхий угаалгын машин, 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий гал тогооны иж бүрэн тавилга зэрэг нийт 2.140.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг тус тус үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Эад олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэпч Т.Э давж заалдах гомдолдоо:...Бидний хүүхдүүд бага насмых бөгөөд охин Э.Хулан, хүү Э.У нар нь ээжийнхээ асрамжинд байхаар болсон нь ...үндэслэлтэй шийдвэрлэж чадсангүй. Учир нь хоёр хүүхдийн минь ээж М.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй, өөрийн гэсэн орон гэргүй, түүний аав, ээжийнд нь Бы хоёр эгч нь тус бүр хоёр хүүхэдтэйгээ байдаг. Дээр нь миний хоёр хүүхэд ээжгэйгээ очихоор тэдний байдал дээрдэхгүй, харин ч улам бэрхшээлтэй хүндрэлүүд гарч ирнэ.
Тэгээд тэдний хүмүүс өөр хоорондоо таарамжгүй заримдаа муудалцдаг....тийм айдастай орчинд хоёр хүүхдээ байлгахыг хүсэхгүй байна. Миний том хүү Ууганаа одоо сайн мууг мэдэх болсон. Тийм учраас аавтайгаа хамт байхыг хүсдэг. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө аавтайгаа хамтдаа байсан. Улаанбаатар хотод 3 сар болсон. Хүүхдийнхээ ирээдүйг бодож аюулгүй, эрүүл саруул, юмаар дутагдахгүй орчинд байлгахыг хүсч байна....Хоёр хүүхэд минь ирээдүйд сайн хүн болоход одооноос тэдэнд олгох хүмүүжил чухал...Би хоёр хүүхдээ өөр дээрээ авбал Баас тэтгэвэр авахгүй, тэгээд ч Б нь сурч боловсрох, ажил төрөл эрхлэх, өөрийгөө боловсруулж мэргэжилтэй болох боломжийг би олгож байна.
....Б нь эхний удаа шүүхийн шийдвэрээр хоёр хүүхдээ авна гэсээр байгаад авсан. Бас надаас тэтгэлэг гаргуулахаар болсон. Энэ байдал надад хүндрэлтэй биш санагдаж байгаа боловч хоёр хүүхдийн амьдрах орчинд л хамгаас илүү санаагаа зовоож байна. Уг нь миний амьдарч байгаа нөхцөл орчин, Бы байгаа орчинтой харьцуулаад хүүхдүүд маань аль талд нь амьдарч, хүмүүжих боломжтойг хөндлөнгийн сонирхолгүй этгээдээр дүгнэлт гаргуулсан бол шүүхийн шийдвэр өөрөөр гарах байсан. Эцэг, эх бид хоёрын хэн нь хүүхдээ аваад явчих боломжтойг ганцхан бичиг л шийдвэрлэсэн. Үүнийг цэцэрлэгийн багш ээжид нь ашигтайгаар хийж өгсөн. Ийм байдлаар хүүхдүүдийн хувь заяа шийдвэрлэсэнд би одоо хүртэл харамсаж явна. Иймд хүү Э.У, охин Э.Хнарыг миний асрамжинд үлдээж өгсөн шийдвэр гарган, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Т.Э. М.Б нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 000 оны 03 дугаар сарын 08-нд өдөр төрсөн хүү Э.У, 000 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Э.Хнарыг эх М.Бы асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүү Э.У, охин Э.Хнарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Эаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгө болох ЗНагр маркийн телевизор 1 ширхэг, 3x4 хэмжээтэй хивс 1 ширхэг, 2x3 хэмжээтэй хивс 1 ширхэг, унтлагын ор 1 ширхэг, хувцасны шүүгээ 1 ширхэг, телевизорын тавиур 1 ширхэг, компьютерийн тавиур 1 ширхэг, майхан 2 ширхэг зэргийг нэхэмжпэгч Т.Эын өмчлөлд, 50.000 төгрөгний үнэлгээ бүхий мөнгөн аягыг хүү Э.Уын өмчлөлд, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөргүүр, 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий антен зэрэг нийт 630.000 төгрөгийн үнэлгэо бүхий эд хөрөнгийг Т.Эын өмчлөлд, хариуцагч М.Б, хүү Э.У, охин Э.Хнарын өмчлөлд 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий компьютер, 320.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөлдөөгч, 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий ширээ сандал, 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий тоос сорогч, 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий угаалтуур бойлуур, 130.000 төгрөгийн үнэлгээ бүхий угаалгын машин, 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий гал тогооны иж бүрэн тавилга зэрэг нийт 2.140.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг тус тус үлдээж шийдвэрлэжээ.
Шүүх Т.Э, М.Б нарт эвлэрэх хугацаа өгсөн боловч тэрээр тогтоосон хугацаанд эвлэрээгүй, гэрлэлтээ цуцлахыг харилцан зөвшөөрсөн, хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй болох нь зохигчийн тайлбар бусад нотлох баримтуудаар батлагдсан ба хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь хуульд нийцсэн байна.
М.Бд холбогдох иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдзэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй ба гэр бүлийн тухай хууль болон холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж бага насны буюу 5 настай хүү Э.У, 1 нас 10 сартай охин Э.Хнарыг эх М.Бы асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгч Т.Эын гаргасан “...тэтгэвэр төлөх нь надад хүндрэлтэй биш санагдаж байгаа боловч хоёр хүүхдийн амьдрах орчинд л хамгаас илүү санаагаа зовоож байна. Эцэг, эх бид хоёрын хэн нь хүүхдээ аваад явчих боломжтойг ганцхан бичиг л шийдвэрлэсэнд би одоо хүртэл харамсаж явна. Иймд хүү Э.У, охин Э.Хнарыг миний асрамжинд үлдээж өгсөн шийдвэр гарган, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү’ гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1,1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНБАТ
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ