Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 743

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.М холбогдох эрүүгийн 1906 02245 0874 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөделмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо,
тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн дугаар 12 дугаар хороо,
тоотод түр оршин сууж байгаа, гавъяа шагналгүй,

         Баянзүрх дүүргийн шүүхийн 1995 оны 9 дүгзэр сарын 18-ны өдрийн 313
дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14.39 дүгээр
зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж засрал хүмүүжлийг нь эцэг, эхэд нь хариуцуулж шийдвэрлэсэн,
          Нийслэлийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 118 дугаартай
таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр
зүйлийг журамлан тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 7 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 1-д зааснаар 50.0 мянган төгрөгөөр торгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 6-д зааснаар чанга дэглэмтэй
хорих ангид ял эдлүүлэхээр, 240 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан торгуулийн
ялыг 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрпйн өршөөл үзүүлэх тухай хуулийн 2-т
зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарыи 22-ны өдрийн 893 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, С.М .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч С.М нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүун Жанжины 66 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Соёлмөнхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Соёлмөнхийн өгсөн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Ж.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 4334 дугаартай дүгнэлт /хх-37/, С.М яллагдагчаар өгсөн /хх-25/, шүүгдэгч С.М урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

 Шүүгдэгч С.М нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүун Жанжины 66 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай зхнэр М.Соёлмөнхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Соёлмөнхийн өгсөн: “...Би С.М руу уурлаад агсарсан. Тэгсэн С.М намайг гарынхаа араар миний хамар руу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би уурлаад С.М руу дайраад ноцолдож байх явцад С.М намайг үсдээд ор болдог буйдангийн төмрийг нэг удаа мөргүүлсэн. С.М намайг мөргүүлэхэд миний дух шалбарсан, гараараа цохиход миний хамарны дээд хэсэгт эхлээд хавдсан байсан бөгөөд хэд хоногоос хавдар нь хоёр нүд рүү орсон байсан. С.М бид хоёр хэрэлдээд маргалдахаар надад rap хүрдэг байсан. 2016 онд зодоод шүүхээр ороод бид хоёрыг тусдаа амьдрахыг даалгаж байсан. Би гэрээсээ эд зүйлээ авах гээд очиход С.М согтуу заазуур бариад орилохоор нь гараад зугтаасан юм. Манай нөхөр С.М бид хоёр хамт амьдраад 11 жил болж байна. Манай нөхөр 2008 онд хамтран амьдарсан тэр үеэс эхлэн намайг зодож дарамталдаг асуудал гарч байсан. Намайг 2015 онд намайг зодоод 2 хавирга хугалж байсан, бас баруун талын бөөрийг гараараа цохиж нүдсээр байгаад бяцалж байсан. Тухайн үед гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн 7 хоног хэвтэж эмчилгзэ хийлгэж байсан. Миний бөөрний зургийг авч үзсэн эмч бяцарсан байна гэсэн. Тухайн үед цагдаад хандаж байгаагүй тэр зургаа шатаачихан миний хоёр хүүхэд байсан болохоор нөхөрөө дахин ийм зан гаргахгүй байх гэж бодоод устгасан. 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр салъя гэж ярьсан. Тэгээд өнөөдөр машин авчраад өөрийн хувцас тавилга авч явах гэтэл намайг гэнэт заазуур бариад чамайг одоо ална гээд дайрсан. Би айгаад гэрээсээ гараад гудагижаар гүйсэн. Манай нөхөр хашааны хаалга хүртэл хөөгөөд зогссон. Манай нөхөр хамт амьдарч эхэлсэн цагаасаа архи уухаараа агсан тавиад намайг зоддог байсан. Би тухайн үед нь хүүхдүүдэз бодоод тэвчээд байдаг байсан. Өнөөдөр заазуур бариад хөөхөөр нь цагдаад хандаж байна.” /хх-8-9, 10-11/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр С.М гэрт Ч.Шинэжаргал бид нар байж байсан. Би С.М хамт архи уугаад Шинэжаргал архи уугаагүй байж байсан. Тэгсэн 17 цаг болох гэж байхад М.Соёлмөнх гэрээсээ юмнуудаа авах гээд хүрч ирсэн. Ч.Шинэжаргал дэлгүүр явсан байсан. Би М.Соёлмөнхөд гэрийнх нь юмнаас зөөж өгөөд байж байхад М.Соёлмөнх миний хажуугаар “аллаа” гээд орилоод гүйгээд гэрээс гарахад нь харсан чинь С.М архины шил барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би тэр архины шилийг нь авч гаргаж хаячихаад М.Соёлмөнх дээр хашааны гадаа гараад очсон чинь цагдаа дуудсан гээд байж байсан.” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Шинэжаргалын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр С.М гэрт С.Мөнхболд, М.Соёлмөнх, М.Соёлмөнхийн найз, ах нар байсан бөгөөд бид нар М.Соёлмөнхийн ахаас бусад нь 2-3 шил архи уусан. Тэгээд архи уугаад байж байхад М.Соёлмөнх согтуу гэнэт ширээ цохиж босож ирээд “ална гөлөгнүүдийг” гээд агсамнаад эхэлсэн. М.Соёлмөнх агсам тавиад гэрийнхээ зурагтыг авч шидээд хагалчихсан орилж хашгираад байхаар нь С.М М.Соёлмөнхтэй хэрүүл хийгээд явсан. Намайг ойртохоор М.Соёлмөнх над руу дайраад байхаар нь би холдоод явсан. Тэгсэн нэг харсан М.Соёлмөнхийн духнаас цус гарсан байсан.” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 4334 дугаартай дүгнэлтэд:

1. М.Соёлмөнхийн биед зүүн хөмсөгт шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-16/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.М яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа. М.Соёлмөнхийг би боль гээд хажуудаа суулгасан тэгсэн миний хөл рүү өшиглөөд шүлсээ хаяхаар нь би гарынхаа араар саваад М.Соёлмөнхийн нүүр рүү цохьчихсон. Тэгсэн М.Соёлмөнх над руу дайраад намайг үсдэж аваад бид хоёр ноцолдож байгаад буйдан руу цуг унасан. Тэгэхэд М.Соёлмөнх миний дор унаад буйдангийн төмрийг мөргөчихсөн байсан. ” /хх-25/,  

 

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-3/,

Шүүгдэгч С.М урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-34/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.М 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүун Жанжины 66 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Соёлмөнхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсаныг ойлгоно.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч М.Соёлмөнх гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч С.М эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч С.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.М ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар С.М 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар С.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС