Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 225/МА2013/00016

 

Г.Пын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оцэцэг, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адъяасүрэн, нэхэмжлэгч “Н" ХХК-ний захирал Г.П, хариуцагч Н.А, В.П, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 460 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Н.А, Л.А, В.П нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Б.Оцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н ХХК-ний захирал Г.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.Б, Б.Ч. Ч.Б, Ч.Д, Н.А, Н.Б, Б.М, Л.А, В П, Б.Б, Д.О, С.О, хамтран хариуцагч Н.Нг нар нь 2007 оны 7 сарын

ний өдрийн гэрээний дагуу Н ХХК-ийн эзэмшил талбайд худалдаа үйлчилгээний зориулалтаар чингэлэг, түц байрлуулж компанийн зүгээс зохих үйлчилгээ авах болсон. Бид ийнхүү гэрээний дагуу дээрх хүмүүст зохих хэмжээний бизнес эрхлэх боломж олгож байгаагаас гадна тэдний чингэлэг түц, түүн доторхи бараа, эд зүйлийн бүрэн бүтэн байдал орчны цэвэрлэгээний ажлыг хариуцан гүйцэтгэдэг. Мөн орон нутгийн төр захиргааны байгууллагын үүрэг даалгавар, шаардлагын дагуу дээрх хүмүүсийн өмнөөс зохион байгуулагдсан ажилд оролцож хариуцлагыг хүлээдэг. Гэтэл дээрх түрээслэгч нар гэрээгээ шинэчлэн байгуулахгүй байгаа атлаа зохих төлбөр төлөхгүйгээр компанийн эзэмшлийн талбайд чингэлэг түцээ байлгаж бусдын ажил эрхлэх боломжийг хааж, манай компанид 2008 оны 01 сараас өнөөдрийг хүртэл хохирол учруулж байна. Дээрх хариуцагч нар 2008 оноос өнөөдрийг хүртэл гэрээгээ шинэчлэхгүй байгаа учраас аргагүйн эрхэнд шүүхэд хандсан. 2010 онд шинэчилсэн гэрээ байгуулах талаар 14 хоногийн хугацаатай амаар болон бичгээр мөн бусад байдлаар шаардсан. Хүлээн аваагүй. 2011 оны 12 сард эзэмшил газраа чөлөөлүүлэхээр мэдэгдэл хүргүүлсэн. 2012 онд нэхэмжлэл гаргасан. Эдгээр хүмүүсээс мөнгө нэхээгүй, бид өөрсдийн газраа чөлөөлж өгнө үү л гэсэн. Энэ нэхэмжлэлийг гуйвуулж янз бүрээр тайлбарлаж байгаа.

Манай нэхэмжлэлд хариуцагч Өөлд овогт Содномын Оыг Төмөрийн О гэж андуурсныг залруулж байна. Учир нь өмнөх хурлуудад Содномын О нэртэй хариуцагч оролцсон нь нэг хүн юм. С.Оы ТҮЦ байгаа газар нь манай компаний эзэмшлийн газар юм. Зах үүдэндээ машин зогсох газартай байх ёстой. Нотлох баримтыг үндэслэн манай компаний нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Их мэргэд овогт Насанцэрэнгийн А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2000 оноос эхэлж 2007 он хүртэл тус компанид төлбөр тооцоо хийж ирсэн. 2008 онд энэ хүн албан ёсоор газрын гэрчилгээгээ авсан. Бид нартай гэрээ хийхгүй байж мөнгөө өг гээд нэхээд байдаг. Хуулийн дагуу гэрээ хийж болдоггүй юм уу. Бид хохироосон юм байхгүй. Би энэ хүнтэй гэрээ хийхгүй гэж бодож байна. Ачаа оруулах эрхгүй, бие засах газаргүй яаж ажиллах юм бэ. Нэг гэрчилгээгээр 1 хүнд 2 газар өгдөггүй биз дээ. 2001 оноос хойш төлбөр өг гэдэг гэрчилгээгүй байсан хүнд яаж төлбөр өгөх юм гэжээ.

Хариуцагч Жүрүүд овогт Ванчигаагийн П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2000-2008 оны 11 сарын 03-ныг хүртэл төлбөрөө хийж байсан. Газрын маргаантай байсан учир төлбөрөө хийхгүй болсон. Өнөөдрөөс эхлээд гэрээгээ хий гэвэл хийж болж байна. Газрын маргаантай байгаа гэжээ.

Хариуцагч Б.Б, Л.А, Б.Б нар шүүхэд ирүулсэн тайлбартаа: Н ХХК нь Мөрөн сумын засаг даргын 1997 оны 5 сарын 08-ны өдрийн 65 дугаар захирамжаар 0.06 га газар буюу 600 м.кв газрыг эзэмшихээр болсон. Хууль бусаар Мөрөн сумын засаг дарга байхдаа өөрийн компанидаа 2005 оны 8 сарын 03-нд 136 тоот захирамжийн 21-р хавсралтад тэмдэглэгдсэн Н ХХК-ний 0.06 га газрыг 2236 м.кв-аар нэмэгдүүлэн тогтоосныг Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх 2008 оны 01 сарын 21-ний өдрийн 02 тоот шийдвэрээр Н ХХК-ний хууль бусаар эзэмшиж байсан 2836 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэхүү шийдвэр нь шат шатны шүүхээр баталгаажчихсан одоо хүчин төгөлдөр байгаа. Бидний контейнер болон дэлгүүрүүд нь Н ХХК-ний 0.06 га газар буюу 600 м.кв газар дээр байрлаагүй Баяннуур нэрээр нэрлэгдсэн захын газар дээр байдаг. Уг газрыг Г.П нь хуулийн дагуу эзэмшиж байгаагүй бөгөөд 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймгийн засаг дарга Б.Батхүүгийн 287 тоот захирамжаар Хөвсгөл-Эх барааны захын ард худалдаа үйлчилгээний зориулалтаар 2836 м.кв газрыг эзэмшихээр болсон. 2008 оны 01 сараас одоо хүртэл ямар ч хохирол учруулаагүй харин гэрээгээ хийхгүй санаачлахгүй байж биднийг буруутгахыг оролдоод байгаа талаар бидний 20 гаруй иргэд Аймгийн засаг дарга Цэрэнжавд хандсан. Бидний зүгээс Н ХХК-ний газар эзэмшиж байгаа асуудалд ерөөсөе оролцохыг хүсээгүй, харин өөрсдийн үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулахыг хүсэж байна. Бид энэ ажлаа эрхэлж амьдардаг тул газраа алдмааргүй байна Бид компании эрх ашгийг ерөөсөө зөрчөөгүй. Газар эзэмших гэрээг хуулийн дагуу үнэн зөвөөр нь хийж ажиллах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Б.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.П нь 2012 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсээ тооцъё гэж удаа дараа хэлсэн боловч 3-4 жилийн төлбөр авна гэсэн. Энэ нь бидэнд боломжгүй юм. Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжавтай хийсэн гурвалсан уулзалтаар түрээсийг хоёр тал харилцан тохиролцож, шинээр гэрээ байгуулсан өдрөөс эхлэн тооцно гэж тохиролцсон. Г.Пын эзэмшил газраа чөлөөлүүлэх нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. 1.Г.П нь Хөвсгөл аймгийн засаг даргын 2008 оны захирамжтай гэх боловч Газрын тухай хуулиар төсөл сонгон шалгаруулах, эсвэл дуудлага худалдаагаар эзэмшүүлэх ёстой. 2. Газрын маргааныг цэгцэлсний дараа, шинээр гэрээ байгуулж ажиллана гэсэн шаардлагыг хүлээн аваагүйн улмаас бид түрээсээ төлөхгүй өдийг хүргэсэн. 3. Иргэд бидний үйл ажиллагаа явуулах эрх нь Г.Пын газрын түрээс авах мөнгөн үнэлгээгээр хязгаарлагдахгүй гэж ойлгож байна гэжээ.

Хариуцагч Ч.Д шүүхэд өгсөн тайлбартаа: Миний бие 2008 оноос Баяннуур захад сэлбэгийн худалдаа үйлчилгээ контейнер ажиллуулж ирсэн. 2008-2010 оны хооронд татварыг тус компанид төлж байсан. 2011 оны 9 сард өөрийн контейнерийг дүү нартаа зарсан учир миний хувьд хамааралгүй болсон. 2011 оноос өмнөх түрээсийг 6и төлөхгүй учир нь Пыг хууль бусаар авсан гээд Мөрөн сумын газрын албанд татвар төлсви гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Баяннуур захад 2003-2008 он хүртэл контейнер тавьж үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд П, С, Ч.Ц нартай жил бүр нэг жилийн хугацаатай түрээеийн гэрээ байгуулж газрын төлбөр тооцоогоо хэл амгүй төлж ирсэн. Гэтэл гэрээ түрээс хийхдээ Баяннуур захын газрын гэрээ, гэрчилгээг үзүүлж байгаагүйгээс алдаа гарч Баяннуур захын эзэд авах ёсгүй өөрийн эзэмшил биш газраас төлбөр хураамж авч байсан нь тогтоогдож Баяннуур зах П, С нартай холбоотой газрын маргаан гарч эхэлсэн. Ингэхэд нь 2007 оны газрын төлбөр тооцоо хийхдээ газрын гэрээ гэрчилгээгээ үзүүлж байж гэрээ хийнэ шүү гэж би захын удирдлагад хэлсэн гэтэл газрын гэрээ гэрчилгээ үзүүлээгүй. гэрээ ч хийгдээгүй. Баяннуур захын удирдлагууд Аймгийн засаг даргын 2008 оны 11 сарын 03-ны өдрийн 281 тоот газар эзэмшүүлэх тухай захирамж үзүүлсэн. Энэ өдрөөс эхэлж гэрээгээ хийе мөнгөө энэ өдрөөс өгнө гэж хэлсэн. Гэтэл 2007 оноос нөхөж гэрээ хийнэ түрээсийн төлбөр авна гэж хэлснээр маргаан үүссэн гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие энэ нэхэмжлэлийг зөвшөөрч, газраа чөлөөлөхгүй. Учир нь 2001 оноос контейнер ажиллуулж ирсэн ба ингэхдээ албан ёсоор гэрээ хэлцэлд ороогүй. Газрын тухай хуулиар бол эхэлж Г.П төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч, дараа нь бидэнд гэрээний санал өгөх байтал шууд л гэрээ хий гэдэг шаардлага тавихдаа өмнөх төлбөрөө өг тэгвэл гэрээ хийнэ гэсэн хууль бус болзол шаардлага тавьснаас бидний хооронд маргаан гарсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид Мөрөн сумын зах дээр буюу Центр худалдаа үйлчилгээний төвийн хажууд нийтийн эзэмшлийн газарт гутал засварын жижиг түц ажиллуулж гутал засварын үйлчилгээ явуулсаар ирсэн. Уг газар нь Баяннуур захын хашааны гадна талын нийтийн эзэмшлийн газар учраас бид Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний комланитай үүрэг хариуцлагатайгаар гэрээ байгуулан гэрээний дагуу газар эзэмшсэний төлбөр хураамжаа цаг хугацаанд нь төлж байгаа болно. Бидний үйл ажиллагаа явуулж буй энэ газар Н ХХК-ний эзэмшлийн газар биш нийтийн эзэмшлийн газар учир бид уг Н ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг хүлээп зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хамтран хариуцагч Н.Нг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид тус Мөрөн сумын захад буюу техникийн захад Сүлд ХХК-ийг 2002 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Г.Пын өөрийнх нь эзэмшиж авсан газар гэж бодон 2008 он хүртэл түрээсээ төлж ирсэн боловч газрын маргаан гарч Г.Пын газар биш болж Мөрөн сумын газар байсан тул 2002 оноос хойш төлсөн хураамжийн тасалбар бүгд байгаа иймээс хураамжаа нэхэмжлэн буцаан авах хүсэлтэй байна. Манай дэлгүүр 2 контейнерийн зайнд биш 1 контейнерийн газар дээр 1 метр газар авч барьсан. Тус дэлгүүр Н.Баттулгын өмч биш миний бие эзэмшигч нь үнэн болно. Б нь манай худалдагчаар ажилладаг. Доод контейнерийн хувьд захын хамт олонтой санал нэг байна гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Газар эзэмшиж байгаад маргахгүй. Газрын маргаан дууссан. Харин эрх зүйн харилцаа үүсээгүй. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д зааснаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл бүхий болгож байж газрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой. Эдгээр хүмүүсийн эрх ашиг компаниас хамааралтай байгаа. Зохигч хоорондоо зохицож болно. Компаний эрх зөрчигдөөгуй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Л.А, Н.А, Б.Б, Б.Б, В.П, С.О, Н.Б, Б.М, Ч.Б, Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ү нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид 1999 оноос эхлэн Мөрен сумын Баяннуур барилга техникийн захад өөрсдийн контейнер, павилоноор барилгын материал техникийн сэлбэг хэрэгсэл худалдан борлуулдаг ажил үйлчилгээ эрхэлж ирлээ. Гэтэл Н компаний захирал Г.П нь биднээс газрын төлбөр нэхдэг бид өмнө нь 2007 оныг дуустал ямар нэгэн гэрээний харилцаанд оролгүйгээр түүний нэхсэн хэмжээгээр төлбөрийг өгдөг байв. 2008 оны 11 сард П нь аймгийн засаг даргын 287 тоот захирамжаар шинээр газар эзэмшихээр болсныг мэдээд бид газар түрээслэх гэрээг байгуулж болохгүй юмуу гэхэд та нар өмнөх мөнгөө өгч байж гэрээ хийгээрэй гэсэн болзол тавьдаг....бид төлбөрөө төлөхөд бэлэн байна. Иймд захад ажилладаг бидэнтэй гэрээ байгуулж ажиллах талаар Н ХХК-ний захирал Г.Пт даалгасан шийдвэр гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хуульд заасан журмаар газар эзэмшиж байгаа. 287 тоот захирамжаар. Өмнө нь газар эзэмших зрү байгаагүй. Гэрээний харилцаанд оръё гэхээр өнгөрсөн хугацааны мөнгөө өг гэдэг. Гэтэл бид тэрийг төлөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс хуулийн этгээдэд гэрээний харилцаанд орохыг даалгасан шийдвэр гаргаж өгөөч гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч Н ХХК-ний захирал Г.П шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Хариуцагч нар Н ХХК нь саналыг хүлээн авахгүй байгаа гэдэг. Маш олон хурал дээр энэ зүйлийг ярьдаг. Надад ямар санал ө!өоц уулзсан юм бэ. Манай зүгээс эдгээр хүмүүст хандсан баримт хэрэгт хангалттай байгаа Эзэмшиж байгаа газартаа ямар үйл ажиллагаа явуулах нь манай компаний асуудал. Бид зөвшөөрөл аваагүй юм бол яаж гэрээ байгуулах юм бэ. Газрын маргаан нь Захиргааны хэргийн шүүхээр ороод 2010 онд эцэслэн шийдвэрлэгдсэн. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 460 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р бап байрлах худалдаа үйлчилгээний зориулалтай Н” ХХК-ний эзэмшлийн 2836 м.кв газраас хариуцагч Б.Б, Б.Ч, Ч.Б, Ч.Д, Нг, Н.Б, Б.М, Л.А, В.П, Б.Б, Д.О, хамтран хариуцагч Н.Н нарын түц, контейнерүүдийг чөлөөлж, “Н” ХХК-ний захирал Г.Пын хариуцагч С.Од холбогдох гутал засварын жижиг ТҮЦ-г эзэмшлийн газраас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.2-т зааснаар хариуцагч нарын Н ХХК-ний захирал Г.Пт холбогдох гэрээ байгуулж ажиллах талаар Н ХХК-ний захирал Г.Пт даалгасан шийдвэр гаргуулах тухай сөрег нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус у.пгын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-ний захирал Г.Пт олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Н.А, Л.А, В.П нар давж заалдах гомдолдоо:...Нэхэмжпэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлд хариуцагч биднийг эзэмшил газрыг чөлөөлүүлэхийг хүссэн хэдий ч энэ нь хууль болоод гэрээний ямар ч үндэсгүй. Учир нь бидний хэсэг хүмүүс гэрээ байгуулахгүй, төлбөр төлөхгүй гэсэн зүйл байхгүй.

  1. рт. Бид тус зах дээр 2000 оноос одоог хүртэл үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ хугацаанд 2008 он хүртэл ямар ч маргаангүй төлбөрийг шаардсанаар нь өгч ирсэн. Ингээд 2008 оны 11 сард шинээр тус зах дээр 2836 м.кв газар эзэмшихээр болсон тус компани нь бидэнтэй гэрээ байгуулахгүй байна. Үүнд бидний буруу байхгүй.
  2. рт. Бидний зөрчигдөөд байгаа эрхийг төрийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлэхээр П захиралд үүрэг өгч байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй тул хуульд нийцүүлэн хүчингүй болгоно уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай “Н” ХХК-ний эзэмшлийн 2836 м.кв газраас хариуцагч Б.Б, Б.Ч, Ч.Б, Ч.Д,

Н.А, Н.Б, Б.М, Л.А, В.П, Б.Б, Д.О хамтран хариуцагч Н.Нг нарын түц, контейнерүүдийг чөлөөлж, “Н” ХХК-ний захирал Г.Пын хариуцагч С.Од холбогдох гутал засварын жижиг ТҮЦ-г эзэмшлийн газраас чөлөөлүүлэх тухай нэхэмжпэлийн шаардлага, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.2-т зааснаар хариуцагч нарын Н ХХК-ний захирал Г.Пт холбогдох гэрээ байгуулж ажиллах талаар Н ХХК-ний захирал Г.Пт даалгасан шийдвэр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тухайлбал Н ХХКомпани нь Мөрөн сумын 5 дугаар багт байрлах 2836 м.кв газрын эзэмшигч болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 287 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож батлагдсан ба хариуцагч С.Оы гутлын жижиг ТҮЦ-ийн эзэмшлийн газар нь тус компаний эзэмшлийн газарт хамааралгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрын талаарх маргаанаа Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж дууссан үеэс эхлэн хариуцагч нарт үйл ажиллагаа явуулж буй газрыг чөлөөлж өгөхийг албан шаардлагаар удаа дараа шаардсан боловч газрыг чөлөөлж өгөөгүй тул компаний эзэмшлийн газраа албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжпэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна. Харин анхан шатны шүүх хариуцагч нарыг түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болсон байна.

Нэхэмжлэгч “Н” ХХКомпаний захирал Г.П нь компаний эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулахдаа түрээсийн гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах эрхтэй тул шүүх хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хариуцагч нарын гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй тул хуульд нийцүүлэн хүчингүй болгоно уу...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1,1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Хариуцагч Н.А, Л.А, В.П нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 460 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
  2.  Хариуцагч Н.А нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар аүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНБАТ

ШҮҮГЧ Б.ОЦЭЦЭГ

ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ