Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 225/МА2013/00017

 

Б.Нын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжпэгч Б.Н, нэхэмжпэгчийн өмгөөлөгч Н.Гантуяа, хариуцагч З.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Нудрага овогт Бгийн Н шүүхэд гаргасан нэхэмжпэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:            Миний бие

З.Хтай 2006 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2005 оны 12 сарын 22-нд хүү Дтөрсөн. Бид хоёр амьдралын төлөө янз бүрийн ажил эрхэлж сайхан амьдарч байсан. Гэтэл 20000 оны 000 сард миний эцэг нас барснаас хойш Хын зан ааш өөрчлөгдөж намайг ах дүү нартайгаа нийлж зоддог болсон. Би зодуулснаас болж сэтгэл санааны хямралд орж унаж тусдаг болоод Улаанбаатар хотод эмчлүүлж хэдэн сар болсон. Энэ хугацаанд Х нь өөр хүүхэнтэй гэр бүлийн харьцаатай болсон. Бид хоёр цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Х нь намайг шүүхэд өргөдөл өгснийг мэдээд хүүхэд нь хэрэгтэй болоод намайг зодоод аваад явчихсан. Энэ хүний сууж байгаа хүн нь хүүхэдтэй. Миний бие эрүүл саруул, унаж татдаггүй, өөрийн гэсэн гэр оронтой, Засгийн газрын хөтөлбөрийн дагуу мэргэжил олгох тэтгэлэгтэй сургалтад хамрагдаж сарын 195.000 төгрөгийн цалин авдаг 5 сард төгсөнө, мөн Суврага компанид ажиллаж байгаа, би энэ компанид цаашид ч ажиллана миний цалинг нэмнэ гэсэн. Би ганц хүүтэй тул хүүгээ өөрийн асрамжид авч, өөрөө өсгөх болно. Хаас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулна.

Х нь намайг Улаанбаатар хотод эмчилгээнд явсан хойгуур бидний дундын хөрөнгө болох 3 талаа хашааг Б гэдэг хүнд 1.500.000 төгрөгөөр зарчихсан байсан. Хэдийгээр энэ хашаа, газар маань Хын нэр дээр байсан ч гэсэн бидний хөдөлмөрөөр бий болсон, Бидний дундын эд хөрөнгө юм. Бидний дундын эх хөрөнгө болох 3 тал хашаа буюу 4.000.000 төгрөг, Соната 2 маркийн авто машин буюу 3.000.000 төгрөг, шүрэн толгойтой алтан нуухтай мөнгөн халбагатай дунд гарын гартаам хөөрөг буюу 2.000.000 төгрөг, их таван ханатай давхар эсгий дээвэр, туургатай гэр буюу 1.000.000 төгрөг, хөлдөөгч буюу 380.000 төгрөг, угаалгын машин буюу 220.000 төгрөг, мөлхөө тавилга буюу 320.000 төгрөг, телевизор буюу

  1.  төгрөг, хувцасны шкаф буюу 40.000 төгрөг, авдар 2 ширхэг буюу 120.000 төгрөг, 1 ширхэг толь, 2 ширхэг жааз буюу 36.000 төгрөг, 2 ширхэг жижиг хивс буюу
  1.  төгрөг, 2x3 хэмжээтэй хивс буюу 45.000 төгрөг, 1x60 харьцаатай хивс буюу
  1.  төгрөг, хөнжил 5 ширхэг буюу 25.000 төгрөг, гудас 3 ширхэг буюу 9.000 төгрөг, усны тэрэг буюу 25.000 төгрөг, зуух, яндан буюу 46.000 төгрөг, 2 модон ор буюу
  1.  төгрөг зэргээс хүү бид хоёрт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Халиучин овогт Згийн Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний дундаас 2005 онд хүү Дгарсан. Бид 9 жил хамт амьдарсан. Н эцгийгээ нас барснаас хойш гэнэтийн шоконд орж өвчтэй болсон. Би өөр хүнтэй суугаагүй. Өөрөө гэр бүлтэй болоод гэртээ авч ирсэн. 99-21 гээд машинтай хүн байгаа. Хүүхдээ би Нд өгсөн. Гэтэл сургуульд оруулаагүй. Ныг хотоос ирэхээр нь би очиж эгчээс нь хүүхдээ авахад цагдаатай ирээд надаас хүүг маань аваад явсан. Эд хөрөнгийн хувьд хашаа, машинаа би авч үлдэнэ, гэрээ Нд өгнө гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хариуцагч Хариучин овогт Згийн Х, Нударга овогт Бгийн Н нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Х.Дг эх Б.Нын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,    40.1.2-т зааснаар хүү

Х.Дг 000 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 000-000 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг З.Хаар тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хууяийн 14 дүгээр зуйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчийн дундын эд хөрөнгөөс 3 тал хашаа буюу 4.770.000 төгрөг, их таван ханатай давхар эсгий дээвэр, туургатай гэр буюу 1.000.000 төгрөг, угаалгын машин буюу 220.000 төгрөг, мөлхөө тавилга буюу 320.000 төгрөг, хувцасны шкаф буюу 40.000 төгрөг, 2 авдар буюу 120.000 төгрөг, 1 ширхэг толь, 2 ширхэг жааз буюу 36.000 төгрөг, жижиг хивс 2 ширхэг буюу 60.000 төгрөг, 2x3 хэмжээтэй хивс буюу 45.000 төгрөг, 1x60 харьцаатай хивс буюу 50.000 төгрөг, хөнжил 5 ширхэг буюу 25.000 төгрөг, гудас 3 ширхэг буюу 9.000 төгрөг, усны тэрэг буюу

  1.  төгрөг, зуух, яндан буюу 46.000 төгрөг, 2 модон ор буюу 80.000 төгрөг, хөөрөгний үнийн дүнд ногдох хэсэг 200.000 төгрөг, нийт 7.046.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Н, хүү Х.Днарын өмчлөл, эзэмшилд үлдээж, Соната 2 маркийн авто машин буюу 1.500.000 төгрөг, хөлдөөгч буюу 380.000 төгрөг, телевизор буюу 0000.000 төгрөг, хөөрөгний үнийн дүнд ногдох хэсэг 100.000 төгрөг, нийт 2.140.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагч З.Хын эзэмшилд үлдээж, дундын эд хөрөнгөд ногдох үнийн зөрүү болох
  1.  төгрөгийг нэхэмжлэгч Б.Наас гаргуулж, хариуцагч З.Хд олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажпын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Амартүвшинд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч З.Хаас нийт улсын тэмдэгтийн хураамж 204.503 төгрөг гаргуулж улсын орлогод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч З.Х давж заалдах гомдолдоо:...Миний бие эхнэр Ныг эмчлүүлэхэд мөнгө төгрөггүй болохоор Л гэдэг хүнээс 1000000 төгрөгийг зээлсэн, бас 2012 онд мөнгө хэрэгтэй болоод 1.500.000 төгрөгийг Хас банкнаас зээл авсан. Уг мөнгийг өөрсдийн амьдралдаа хэрэглэсэн. Зээлсэн мөнгө нэхэгдээд мөнгө олдохгүй болохоор нь өөрийн нэр дээр авсан хашаагаа /3 тал/ Бт 5.100.000 төгрөгөөр худалдсан. Энэ мөнгөнөөсөө Нын эмчилгээнд хэрэг болоод зээлсэн 1.000.000 төгрөг, банкны зээл 1.500.000 төгрөг, хүү

  1.  төгрөг бүгд 2.000.000 төгрөгийг төлсөн. Нын ээжийн дүүгээс зээлсэн 150.000 төгрөгийг төлсөн. Нд цагдаад шалгагдаж байхдаа

 төгрөг төлсөн....Ингээд өр нэг тийшээ болсон....хоёулаа нэгэнт хашааг хүнд өгдөгөөрөө өгье, бусад хөрөнгө харин оногдох хэсгээрээ авъя гэсэн Н ч зөвшөөрсөн....Ингээд шүүх хурал бас хойшлоод ороход Н нь гэнэтхэн хашаагаа авна, гэрээ авна, хүүхдээ авна гэсэн. Би учраа олохгүй байтал Нын хэлсний дагуу шийдвэр гарсан. Уг нь гэр орон бол миний хуваарьт өмч, түүнийгээ Нд үлдээгээд, зарагдчихсан хашаагаа анх авчихсан Б-Т нь өгье л гэж бодсон юм. Гэтэл шүүх Нын талыг хэтэрхий баримтлаад намайг илтэд хохироосон шийдвэр гарсан учир хашааг минь надад үлдээж өгч шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н хариуцагч З.Х нар нь 2006 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болж 2005 оны 12 дугаар сарын 22-нд хүү Дг төрүүлсэн бөгөөд гэрлэгсэдийн хоорондын таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрах боломжгүй болох нь гэрлэгсэдийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдох тул анхан шатны шүүхээс гэрлэгсэдийн гэрлэлтийг цуцалж, хүү Х.Дг эх Б.Нын асрамжид үлдээж, түүнд оногдох тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эцэг З.Хаас гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

З.Х, Б.Н нар хамт амьдарч байхдаа эзэмшиж байсан Мөрөн сумын 000 дүгээр багийн 000дугаар гудамжны 000 тоотод байрлах 504.7 м.кв хэмжээтэй 3 тал хашаагаа бусдад худалдсан болох нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06 тоот шийдвэр, уг 3 тал хашаа бүхий газрыг Ч.Бт эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн 000424953 дугаартай гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжпэгч, хариуцагч нар нь хамт амьдарч байхдаа дундын хөрөнгө болох 3 тал хашаа бүхий газар болон 300.000 төгрөгийн үнэтэй дунд гарын гартаам хөөргийг бусдад худалдан борлуулсан тул эдгээр хөрөнгийг худалдан борлуулсны ашгийг хамт амьдарч байхдаа хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд гэрлэгчдийн хөрөнгийг хуваарилахдаа дээрхи 3 тал хашаа буюу

төгрөг болон хөөрөг буюу 300.000 төгрөгийг хасч, үлдэх нийт 4.0006.000 төгрөгийн хөрөнгийг З.Х, Б.Н, Х.Днарт адил тэнцүү буюу нэг хүнд 1.372.000 төгрөгийн эд хөрөнгийг хуваарилах нь зүйтэй гэж үзэж их таван ханатай давхар эсгий дээвэр, туургатай гэр буюу 1.000.000 төгрөг, угаалгын машин буюу 220.000 төгрөг, мөлхөө тавилга буюу 320.000 төгрөг, хувцасны шкаф буюу 40.000 төгрөг, 2 авдар буюу 120.000 төгрөг, 1 толь, 2 жааз буюу 36.000 төгрөг, 2 жижиг хивс буюу 60.000 төгрөг, 2x3 хэмжээтэй хивс буюу 45.000 төгрөг, 1x60 харьцаатай хивс буюу 50.000 төгрөг, хөнжил 5 ширхэг буюу 25.000 төгрөг, гудас 3 ширхэг буюу 9.000 төгрөг, усны тэрэг буюу 25.000 төгрөг, зуух, яндан буюу 46.000 төгрөг, 2 модон ор буюу 80.000 төгрөг, хөлдөөгч буюу 380.000 төгрөг, телевизор буюу

  1.  төгрөг болон дундын эд хөрөнгөд ногдох үнийн зөрүү болох бэлэн мөнгө
  1.  төгрөг буюу бүгд 2.744.000 төгрөгийг Б.Н, Х.Днарт, Соната - 2 маркийн автомашин буюу 1.500.000 төгрөгийг З.Хт тус тус хуваарилан үлдээх нь зүйтэй байна.

Шүүх Х.Дг тэжээн тэтгүүлэх тэтгэлгийг тогтоон гаргуулахдаа сар бүрт олгох хугацааг нь орхигдуулсан байна.

Иймд хариуцагч З.Хын гаргасан “...Зээлсэн мөнгө нэхэгдээд мөнгө олдохгүй болохоор нь өөрийн нэр дээр авсан хашаагаа 13 тал/ Бт 5.100.000 төгрөгөөр худалдсан....Уг нь гэр орон бол миний хуваарьт өмч, түүнийгээ Нд үлдээгээд, зарагдчихсан хашаагаа анх авчихсан Баттүшигт нь өгье л гэж бодсон юм. Гэтэл шүүх Нын талыг хэтэрхий баримтлаад намайг илтэд хохироосон шийдвэр гарсан учир хашааг минь надад үлдээж өгч шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахдаа гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлд ногдох 70200 төгрөг хүүхдийн тэтгэлэгийн 1 жилд оногдох хэмжээнд 21369 төгрөг, хариуцагчид оногдох эд хөрөнгөд ногдох улсын тэмдэгтийн хураамж 36902 төгрөг бүгд 128471 төгрөгийг тооцон гаргуулах шаардлагатай гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0007 дугаар зүйлийн 0007.1.2-т заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 489 дүгээр шийдвэрт дараахь өөрчлөлт оруулсугай. Үүнд: а/ Шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтын “...хэмжээгээр... “ гэсний дараа “сар бүр” гэж нэмсүгэй.

б/ Шийдвэрийн 4 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчийн дундын эд хөрөнгөөс их таван ханатай давхар эсгий дээвэр, туургатай гэр буюу 1.000.000 төгрөг, угаалгын машин буюу 220.000 төгрөг, мөлхөө тавилга буюу 320.000 төгрөг, хувцасны шкаф буюу 40.000 төгрөг, 2 авдар буюу

 төгрөг, 1 толь, 2 жааз буюу 36.000 төгрөг, 2 жижиг хивс буюу 60.000 төгрөг, 2x3 хэмжээтэй хивс буюу 45.000 төгрөг, 1x60 харьцаатай хивс буюу 50.000 төгрөг, хөнжил 5 ширхэг буюу 25.000 төгрөг, гудас 3 ширхэг буюу 9.000 төгрөг, усны тэрэг буюу 25.000 төгрөг, зуух, яндан буюу 46.000 төгрөг, 2 модон ор буюу 80.000 төгрөг, хөлдөөгч буюу 380.000 төгрөг, телевизор буюу 0000.000 төгрөг, нийт 2.6000.000 Ф төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжпэгч Б.Н, хүү Х.Днарын өмчлөл, эзэмшилд үлдээж, Соната-2 маркийн авто машин буюу 1.500.000 төгрөгийг хариуцагч З.Хын эзэмшилд үлдээж, дундын эд хөрөнгөд ногдох үнийн зөрүү болох 128.000 төгрөгийг хариуцагч З.Хаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгосугай” гэж өөрчилсүгэй.

в/ Шүүхийн шийдвэрийн 6 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч З.Хаас нийт улсын тэмдэгтийн хураамж 128471 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчилсүгэй.

         2.         Шүүхийн          шийдвэрийн    бусад   заалтыг            хэвээр үлдээсүгэй.

  1.  Хариуцагч З.Хын давж заалдах гомдол гаргахдаа улсын тзмдэгтийн хураамжид төлсөн 96550 /ерэн зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0007 дугаар зүйлийн 0007.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧ Т.ГАНБАТ