Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | test |
Хэргийн индекс | 155/2021/00018/И |
Дугаар | 225/МА2013/00018 |
Огноо | 2013-06-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2013 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 225/МА2013/00018
Д.Мийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 546 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Шарнууд овогт Дын М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын "Жаргалант-Амьдрал" нэгдэлд 1977 оны 7 дугаар сарын 01-нээс 1982 оны 5 дугаар сарын 20 хүртэл халуун усны үйлчлэгчээр, 1982 оны 5 дугаар сарын 20-ноос 1986 оны 01 дүгээр сарын 01 хүртэл барилгын бригадад шаварчин, 1987 оны 6 дугаар сарын 09-нөөс 1989 оны 10 дугаар сарын 15 хүртэл буудлын үйлчлэгчээр, 1989 оны 10 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан үеийн баримт бичиг сумын архивт хадгалагдаж үлдээгүй байх тул ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн юм
Иймд миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын "Жаргалант-Амьдрал" нэгдэлд 1977 оны 7 дугаар сарын 01-нээс 1982 оны 5 дугаар сарын 20 хүртэл халуун усны үйлчлэгчээр, 1982 оны 5 дугаар сарын 20-ноос 1986 оны 01 дүгээр сарын 01 хүртэл барилгын бригадад шаварчин, 1987 оны 6 дугаар сарын 09-нөөс 1989 оны 10 дугаар сарын 15 хүртэл буудлын үйлчлэгчээр, 1989 оны 10 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал халуун усны үйлчлзгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Сум дундын шүүх 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 546 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Дын Мийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын "Жаргалант-Амьдрал" нэгдэлд 1982 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд барилгын бригадад шаварчин, 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл хугацаанд буудлын үйлчлэгч, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд халуун усны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын "Жаргалант-Амьдрал" нэгдэлд 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Мдавж заалдах гомдолдоо:...Анхан шатны шүүх нь миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ‘Жаргалант - Амьдрал” нэгдэлд 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Улаан-Уул сумын архив 1984 онд шатаж 1976 оноос хойшхи материалууд бүгд шатсан. Гэвч би өөрийн ажиллаж байсан тухай мэдэх тэр үед нэгдлийн дарга байсан Базарсад овогтой Бямбаагийн тодорхойлолт, одоо захиргаанд газрын албаны дарга хийж байгаа тухайн үед тоо бүртгэгч хийж байсан Базарсад овогтой Эрдэнэ нарын тодорхойлолт зэргийг шүүхэд баримт болгон гаргаж өгсөн. Эдгээр нотлох баримтаас гадна өөрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг өгсөн. Шүүх миний энэ хугацаанд ажиллаж байсан тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгохгүйгээр нададтай хамт ажиллаж байсан эдгээр хүмүүсээс асууж тайлбар авах...мөн миний хөдөлмөрийн дэвтрийн эх хувийг үзэж надаас тайлбар авбал би энэ тухайгаа ярих байсан юм. Надад өөр нотлох баримтууд ч байгаа юм. Иймд миний ажиллаж байсан 1977 оны 7 дугаар сарын 01-нээс 1982 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан хугацааг тогтоох эсвэл анхан шатны шүүхэд буцаан хүсэлтийг минь шийдвэрлэж өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд нэхэмжлэгч Д.Мийн давж заалдах гомдолд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ Т.ГАНБАТ
ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ