| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00405/и |
| Дугаар | 416 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /регистрийн дугаар: *******/
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн /регистрийн дугаар: /
Гэрлэлт цуцлуулж, нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц., нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.тай 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2012 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүү төрсөн одоо 3 настай хамтран амьдрах эхний жилүүдэд бид бие биенээ халамжилж, үр хүүхдээ сайн өсгөн хүмүүжүүлж байсан. Гэтэл Ц. өөр хүнтэй сүүлэрч зан байдлын хувьд өөрчлөгдөн улмаар бид таарч тохирхоо больж маргалдан хэрэлдэх болсон. Энэ байдлаас болж өрх тусгаарлан 2 жилийн нүүрийг үзэж байгаа. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй учир бидний гэрлэлтийг цуцалж Ц.аас нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өнгө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бидний хооронд ямар нэг асуудал байхгүй. Би хүүгээ өөрөө өсгөнө гэж бодож байгаа. Энэ хүн хүүгээ авдаггүй. Авлаа гэхэд 7 хонуулаад буцаагаад явуулдаг. Ар гэрийнхэн нь ч хүүхэд хайхардаггүй. Хүүхдийнхээ ирээдүйг боддоггүй. Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Ханбогдод 2 хүүхэдтэй хүүхэн байгаа, одоо 4 сартай хүүхэд бас байгаа. Би энэ хүнтэй ганц удаагийн хавьтлаар хүүхэдтэй болоогүй. Үерхэж байгаад хүүхэдтэй болсон. Энэ хүн дахиад шүүхээр орно. Тэр хүүхэн нь шүүх хурал дээр ирэх гэж байгаад ажилтай болоод ирж амжсангүй. Би хүнтэй суугаагүй байсан. Намайг жирэмсэн байхад ч халамж үзүүлж байгаагүй. Би гэрлэлтээ гуйж байж батлуулсан. Жирэмсэн байхдаа хамт байсан. Тэгээд салаад хүүхдээ бодоод дахиж нийлсэн. Ганцаараа хүүхэд өсгөх хэцүү. Эргэж нийлээд Архангай яваад эргэж ирээгүй. Өөр хүнтэй болсон байсан. Тэр хүн нь над руу залгаж доромжилдог байсан гэв.
Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц. миний бие Б.*******ын шүүхэд гаргасан өргөдлийн дагуу гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэдгийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өргөдөл дээр сүүлэрсэн гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бид 2 хамт амьдраагүй. Улаанбаатарт 7, Өмнөговь аймагт хамт 7 хоносон байх. Өргөдөлдөө юу ч бичиж болно. Янз бүрийн зүйл ярихгүй гэж тохирсон биз дээ. Худлаа зүйл бичээд байна. Би чамайг уучлаад нэг удаа нийлсэн. Чи өөр хүнтэй суугаад явсан биз дээ. Чи хүүхдээ аваад явсан. Хамт амьдраагүй болохоор одоо миний амьдрал чамд хамаагүй. Эргэж нийлээд өглөө босоход чи хүүхдээ аваад алга болсон байсан. Шүүх хурлаас гараад чиний амьдралыг хутгана, баллана гэдэг биз дээ. Би найр хийж, гэрлэлтийн гэрчилгээг ёс журамтай авъя гэж бодож байсан. Хүүхдээ надаар овоглохгүй өөрөөрөө овоглоно гэсэн. Надад эвлэрэх боломж байна. Сэтгэл байхгүй. Хүнсэнд яваад 4 хоноход хүүхдийн бие өвдөөд байна гэсэн. Хот явж бай би араас чинь очьё гэсэн чинь хэрэггүй гэсэн. Түүнээс хойш ирээгүй. 2013 онд хүүхэдтэйгээ уулзсан. Хүүхэдтэйгээ уулзахгүй байх хүчин зүйл байхгүй. Би хүүхэдтэйгээ хүссэн үедээ уулзаж баймаар байна. Дундын эд хөрөнгө гэж байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0204109 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2012 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0000973046 дугаартай Б.ийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.ийн эрүүл бойжиж буй талаарх Энхийн-Хүслэн өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 250 дугаартай тодорхойлолт, Б.*******ын хүсэлт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Ц.ын хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь Ц.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, Б. нэртэй нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Б.*******, Ц. нар нь 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь 0204109 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2012 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүү Б. төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт гаргасан боловч хамт удаан хугацаагаар амьдраагүй, талууд цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзсэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллаагааг дуусгавар болгосон байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байх тул хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч дассан орчин зэргийг харгалзан 2012 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.ийг төрүүлсэн эх Б.*******ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Энхийн хүслэн” эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүүхэд Б. нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгааг нотолсон баримт болно.
Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Ц. нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Ц.аас тэтгэлэг гаргуулан хүү Б.ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 28.209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн ”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.ын төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164.300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч Ц. нь хүү Б.т сар бүр 164.300 төгрөгийн 50 хувь болох 82.150 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 1 хүүхдийн 985.800 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож 28209 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ы *******, ******* овогт *******гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.ийг төрүүлсэн эх Б.*******ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Даланзадгад сум, 4 дүгээр баг Дундсайханы 8 дугаар гудамж 30 тоотод оршин суух, ******* овогт *******гийн , /регистрийн дугаар: /-ээс 2012 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.т 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Б.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Б.*******, Ц. нарын гэрлэлтийг цуцлаж, нэг хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Түвшинсайханд даалгасугай.
6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.ийг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Ц.д даалгасугай.
7. Зохигчид хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхэ хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгчийн чөлөөлөгдсөн үнийн дүн 28.209 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР