| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00398/и |
| Дугаар | 417 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Ханбогд сум 4 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: /
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.*******тай 2006 онд танилцаж дотносон 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охин төрсөн. тай гэр бүлийн үл ойлголцолын улмаас бид салж 2 жил тусдаа амьдарч байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. аар хүүхдийн тэтгэлэг төлүүлэхгүй, бид 2-н дунд эд хөрөнгийн маргаангүй тул 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой *******гийн гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд миний зүгээс ямар нэгэн гомдол санал, эд хөрөнгийн маргаангүй билээ гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь П.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Б.*******, П.******* нар нь 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал- Овоо сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.*******, П.******* нарын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр уулзалт хийсэн боловч 2006 онд гэр бүл болж, 2007 онд гэрлэлтээ батлуулан хамт амьдарч охин Х.ыг төрүүлсэн. Өргөдөл гаргагч Б.*******, уригдагч тал П.******* нар нь 2014 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд талууд цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй болсон нь тогтоогдож байх тул тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч П.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Х.ын төрсний гэрчилгээний хуулбар, 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 59 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нь хэрэгт хамааралтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаа зүйлийн 100.3,115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР