Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 495

 

                                                                                                                                                                                                                                                       Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын 1 дүгээр баг, Бургастайд оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй,регистрийн дугаар ОМ68091300, Шаавай овогт Зундуйн Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 08-04 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй,регистрийн дугаар ОЮ68020101, Булгадар овогт Журдайн Баянтөгсөд холбогдох,

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч З.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Увс аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт амьдардаг бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 15-нд Тариалан сумаас Улаангом суманд эмчид үзүүлэх ажлаар орж ирсэн. Тэгээд эмнэлэг дээр рентген зураг авахуулахаар би нөхөр Т.Одвогийн хамт сууж байтал нэг цагаан халаадтай эмэгтэй ирээд Та хоёр ямар эмчид хүлээгээд сууж байгаа юм гэхэд эмч нь цээжний зураг авахуулж ир гэсэн, рентген зураг авах эмчийг хүлээж байна гэхэд эрүүл мэндийн дэвтэр картаа өгчих, би та хоёрт нэг удаа тусалъя, намайг Баянтөгс гэдэг, би хөтөч сувилагч хийдэг гэж хэлээд бид хоёрыг эмчид үзүүлж, рентген зураг авахуулж өгсөн. Дараа нь та хоёр ямар их ядаргаанд орчихсон явж байгаа юм бэ, та хоёр шингэн хийлгэж авахгүй юу, шингэнээ аваад ир, манайд очоод хийлгэчих гэж хэлсний дагуу бид хоёр тэднийд очиж шингэн хийлгэсэн. Ингэж бид хоёрын итгэлийг олж, шингэн хийж өгчихөөд би та хоёроос нэг юм гуймаар байна, та хоёр надад туслаач, би машинаа ломбарданд тавьчихсан хугацаа нь болсон авмаар байна, надад 1.000.000 төгрөг зээлдээч гээд гуйгаад байсан. Хоёр өдөр шахуу гуйгаад байхаар нь аргаа бараад нөхөр бид хоёр хөдөө явж хүүхдийнхээ Хаан банкны хадгаламжийн дэвтэр авч ирээд банкинд тавиад 1.050.000 төгрөг авч өгсөн. Тухайн үед Ж.Баянтөгс нь сарын хугацаатай буюу 2015 оны 1 дүгээр сарын 20-нд өгнө гэж хэлсэн. Зээл өгөхдөө нөхөр бид хоёр нотариатаар батлуулъя гэхэд нотариатаар батлуулах шаардлагагүй, би та хоёрт хугацаанд нь өгнө гэж хэлээд мөнгөө тоолж аваад явсан. Тэгээд хугацаа болоход Ж.Баянтөгс бидэнд мөнгө өгөхгүй болохоор нь нэхэмж очоод зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулж авсан. Үүнээс хойш биднийг байнга чирэгдүүлж зээлсэн мөнгөө өгөхгүй янз бүрийн шалтаг хэлж сүүлдээ утсаа ч авахаа больсон. Гэрт нь очихоор гэртээ байдаггүй. Ийм байдлаар 2 жил өнгөрч байна. Анх авсан зээлээсээ 500.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 800.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Ж.Баянтөгс ирээгүй тул шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Иймд иргэн Ж.Баянтөгсөөс 800.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадмаараг, хариуцагч Баянтөгс нарын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Ж.Баянтөгс бид хоёр харилцан ярилцаж тохиролцсоны улмаас 750.000 төгрөгийг Ж.Баянтөгс манай ээж З.Нарантуяад өгөхөөр болж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

      Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч З.Нарантуяа нь хариуцагч Ж.Баянтөгсөөс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 800.000 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч итгэмлэгдсэн төлөөлөгч О.Бадмаараг нэхэмжлэлийн шаардлага800.000 төгрөгөөс 500.000 хасч, хариуцагч Ж.Баянтөгс нь 750.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Нарантуяад төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадмаараг, хариуцагч Ж.Баянтөгс нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

       Хариуцагч Ж.Баянтөгс нь 750.000 төгрөгийг нэхэмжлэгч З.Нарантуяад төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

    Нэхэмжлэгч З.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид 23.750 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 750.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 22.550 төгрөгийн тал хувь 11.275 төгрөгийг хариуцагч Ж.Баянтөгсөөс, төрийн сангийн 150000941 тоот данснаас 11.275 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 12.475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож,нэхэмжлэгч итгэмлэгдсэн төлөөлөгч О.Бадмаараг нэхэмжлэлийн шаардлага 800.000 төгрөгөөс 500.000 хасч, хариуцагчЖ.Баянтөгс нь 750.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Нарантуяад төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчЖ.Баянтөгсөөс 11.275 /арван нэгэн мянга хоёр зуун далан тав/ төгрөг, төрийн сангийн 150000941 тоот данснаас 11.275 /арван нэгэн мянга хоёр зуун далан тав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.Нарантуяад олгож, 12.475 /арван хоёр мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Баянтөгс сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ