Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/

        Хариуцагч: Өмнөговь аймаг Мандал-Овоо сум *******т оршин суугч ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: /

        Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.*******тай 2015 оноос хамт амьдарч байсан. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүү төрсөн. Одоо 4 сартай. Бид 2 таарч тохирохгүйн улмаас салсан болно. Иймд хариуцагч Н.*******ас хүү Б. тээ тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид хамт амьдарч байх хугацаандаа намайг харддаг байсан учир таарч тохироогүй салсан. Цаашид хамтран амьдрах хүсэлгүй байна. хүүхэддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие сурч төгссөн сургууль байхгүй, эзэмшсэн мэргэжил, одоо эрхэлж буй ажил байхгүй. 2016 оны 10 дугаар сард цэргийн албанд өөрийн хүсэлтээр явах гэж байгаа тул цэргээс халагдаж, ажилтай болох хүртэл хүүхдийн тэтгэлэгийг хойшлуулж өгнө үү. Ажилтай өөрийн орлоготой болсон үедээ хүүхдийн тэтгэлэгийг цаг тухайд нь төлнө гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Л.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ийн 4501000115 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Өнө-Орших өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулж 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү нэртэй хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч Л.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Л.*******, Н.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаанд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Өнө-Орших өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Л.*******гийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч ийн эцгийг захиргааны журмаар тогтоож, эцгийн нэрийг авсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Н.*******ас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү ийг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд хариуцагч Н.*******тай хүү ийг уулзуулж байхыг нэхэмжлэгчид даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Өнө-Орших өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүү нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164.300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч Н.******* нь хүү т сар бүр 164.300 төгрөгийн 50 хувь болох 82.150 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 1 хүүхдийн 985.800 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож  28.209 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлөх бөгөөд хариуцагч Н.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 28.209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

Хариуцагч Н.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Мандал-Овоо сум, 2 дугаар баг Булагийн 2-8 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: /-аас 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү т 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

3. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ийг эцэг Н.*******тай уулзуулж байхыг нэхэмжлэгч Л.*******д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 28.209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.*******ас 28.209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Л.УГТАХБАЯР