Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо ******* тоотод оршин суух,  ******* овогт *******н ******* /регистрийн дугаар: *******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6-р баг ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн /регистрийн дугаар: /

 

13.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Г., хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие иргэн Г.д 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 42.279 юаны бараа зээлээр өгсөн бөгөөд тухайн үед нь уг түүхий эдийг биднээс авч цааш нь борлуулчихаад бидэнд одоо болтол мөнгө өгөхгүй байгаа билээ. Миний бие гээс мөнгөө олон удаа нэхсэн боловч бага сагаар нь төлнө гэж хэлчихээд өгөхгүй байна. Би 2012 -2015 оны 8 дугаар cap хүртэл маш олон удаа ярьж уулзаж мөнгөө нэхэж байсан. Хамгийн сүүлд 2015 оны 8 дугаар сард Ханги-мандалын хил дээр уулзахад мөнгийг чинь хэсэг хувааж өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл ярихгүй алга болсон. Манай нөхөр Ганбат 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймагт очиж өөртөө нь уулзах гээд утсаар ярихад та 2-ын мөнгийг өгнө гэхдээ би зарим мөнгийг бусад хүмүүсээс авч чадаагүй гэсэн би чамд өгсөн юм чинь чи л өгөх ёстой би бусад хүнийг мэдэхгүй гэхэд тэр ч тийм л дээ гэж хэлсэн. Ингээд нүүр тулж уулзая гэхэд уулзахгүй утсаа авахгүй байсан тул хотруугаа буцах болоод өмгөөлөгч *******тэй гэрээ байгуулж итгэмжилж шууд хуулийн байгууллагад хандах эрх өгсөн болно. д бид хаягдал түүхий эд болох 42.279 юаны бараа өгсөн бөгөөд нь тухайн үед бараагаа зарчихсан мөртлөө мөнгийг маань одоо болтол өгөхгүй биднийг хохироож байна. Олон жил энэ хүнээс мөнгөө нэхэж зардал их гарч байна. Иймэд 42.279 юань Х 310=13106490 төгрөг болж байгаа бөгөөд гээс 42.279 юань буюу 13.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж мөнгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Н.*******тэй ярьж тайлбар авсан. Н.******* 2010 онд тэй хил дээр танилцсан юм байна лээ. Хоёрдогч түүхий эдийг Г. руу явуулж Г. түүнийг нь борлуулаад эхний 2 удаагийн мөнгийг дансанд нь хийсэн байсан. 3 дахь удаагаа итгэж өгсөн боловч барааны үнийг одоо болтол өгөхгүй байгаа. 2012 оны 06 дугаар сард Г. 42.000. юанийг төлнө гэж бичиг хийж өгсөн. Эх хувиар нь хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрвөл эвлэрэн хэлэлцэнэ. Нэхэмжлэгч Н.*******гээс авсан тайлбарт тодорхой дурдсан байгаа. 2010 онд Ханги мандлын хил дээр танилцаад бараа өгч авалцаж байсан тухайгаа хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл барааны хувьд энэ хүн өөрөө бичгээ хийж өгсөн байдаг. 2012 оны хавар ирж уулзахад 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 42 мянган юанийг чинь төлнө гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Энэ бичгийг эх хувиар нь гаргаж өгсөн. Энэ бичиг нь Г.гийн өөрийнх нь бичсэн бичиг байдаг. 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Н.*******гийн дансанд ямар нэг мөнгө ороогүй байдаг. Иймд энэ мөнгийг Г.гээс нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ийн миний бие нь 2010 оны 06 дугаар сард *******н *******гээс БНХАУ-д худалдан борлуулж өгөөч гэсэн гуйлтаар 2 тонн зэсийг Улаанбаатар хотоос Өмнөговь аймагт хүлээн авсан. Дээрхи түүхий эд нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн байсан бөгөөд хүнээр дамжуулж хилээр гаргах гэсэн боловч барааны хагас нь хил дээр хараагдаж улсын орлогод орсон. Үлдсэн барааны үнийг нэхэмжлэгч Н.*******гийн дансаар шилжүүлсэн. Мөн иргэн Н.*******гийн нэхэмжилсэн 42.279 юань нь тухайн барааны БНХАУ-д борлогдох ханш бөгөөд 2010 оны юанийн ханш 310 төгрөг байгаагүй гэж үзэж байна. Иймд Н.*******гийн нэхэмжилсэн 13.000.000 төгрөгийн барааны нэр, төрөл, хэмжээ, үнэ зэргийг тодруулан зохих хууль хяналтын байгууллагаар шалгуулж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь бараа авсан зүйл байхгүй. 2012 онд уулзсан зүйл байхгүй. 2010 оны 06 дугаар сард бараа явуулсан 2 тонн бараа, дараа нь бага сага бараа орох нь ороод хураагдах нь хураагдаад үгүй болсон бараа. Хамт л  оруулж байсан бараа. Тухайн үед зуучлагч хийж байсан. Би гаргая оруулья гэсэн зүйл байгаагүй. Бараа авсан нь 2012 онд биш энэ үйл явдал нь 2010 онд болсон. Тухайн үед хамт байсан хүмүүсийн бага сага бараа хураагдсан. Ямар бараа байсан нь тодорхойгүй, барааны дүн юм уу барааны үнэ юм уу би ойлгохгүй байгаа. Юу нэхэмжлээд байгааг нь гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:

Нэхэмжлэлийг 115 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зохигчид нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч тал нотлох баримт гаргаж өгөөгүй байдаг. Г. энэ зүйлийг бичсэн гэж үзэх үү. Миний үйлчлүүлэгч бичээгүй гэж хэлээд байхад бичсэн гэж тайлбарлаад байна. Үүнийг шинжлүүлж болох байсан. 2016 оны юанийн ханшийг гаргаж өгсөн байдаг. Энэ нь энэ нэхэмжлэлтэй холбогдолгүй юмаа. 2010 оны зун гэж хэлдэг. Мөн нэхэмжлэлийн шаардлага бодит байдлыг хэлж өгөхгүй байна. Үүнийг нотолж өгөхгүй байна. Мөн ямар хэмжээний ямар бараа нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Мөн цаг хугацааны хувьд 2010 оноос хойш Н.*******тэй уулзаагүй. Ганбаа гэдэг хүнтнй уулзсан байдаг. Ганбаа гэдэг хүн нь *******гийн нөхөр мөн юм уу үүнийг яаж нотлох юм бэ. Үүнээс үзэхэд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Н.******* Г. 2 ямар ажил хийгээд байгаа юм бэ. Монгол улсын хилээр хууль бус бараа гаргах нь хүчин төгөлдөр хэлцэл болно. Хориглосон бараа нь үнэлэгдэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийг хохирсон гэж үзэхгүй байна. За миний үйлчлүүлэгч төлсөн гэж маргаж байна. Яагаад гэвэл Н.*******гийн дансны хуулга гаргаж өгсөн байгаа. 47 мянган юанийг шилжүүлсэн байдаг. Хууль бус зүйл хийсэн ч тодорхой хэмжээний мөнгийг төлсөн байна. Хууль бус зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хаягдал зэсийг Г. дамжуулж өгч байсан тул миний үйлчлүүлэгчид хамааралгүй юм гээд өмгөөллөө дуусгая гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.******* нь Г.д холбогдуулж 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын  зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлон дэвтрийн цаасан дээр бичсэн “ Данжаа // *******д өгнө” гэсэн баримт, Өмнөговь аймаг дахь Монгол банкны албан тоот зэргийг нотлох баримтаар гарган,

Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч татгалзлаа нотлон Монгол банкны юанийн ханшийн мэдээ, Хөрөнгийн үнэлгээний Вендо компаний 04/016 дугаартай хөрөнгө үнэлэх боломжгүй тодорхойлолт, ******* овогтой *******гийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.

Талуудын тайлбар болон дээрхи баримтуудаас дүгнэн үзэхэд зохигчид 2010 онд ашиг олох зорилгоор Н.******* нь хоёрдогч түүхий эд болох төмөр, зэс, гууль зэргийг Улаанбаатар хотоос авч, Өмнөговь аймагруу Г.д худалдан борлуулалт хийлгэхээр хамтран ажилладаг байсан бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” мөн хуулийн 476.2 дахь хэсэгт “ Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж зааснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж ирүүлсэн дэвтрийн цаасан дээр бичсэн “ Маа эгч=145=5510 юань, Хишгээ-64.5. 2450 юань, Цоож=24.3 923 юань, Баяа=71. 2698 юань, Одням=300-гаруй 1140 юань /түүнээс дээш байх ёстой/ тухайн үеийн ханш 38 юань бсан. 42279 юань өгөх нь үнэн, дээрээс хүмүүсээс /22981 юань авна/ Данжаа // *******д өгнө. 2012 оны 06 дугаар сарын 01 өгнө” гэсэн нотлох баримтаас үзвэл хариуцагч Г. нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт  “ талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно  “ зааснаар бодит үйлдлээр хүлээн зөвшөөрч нэр бүхий 5 хүнд нийт 22.981 юаны барааг Н.*******гээс авч бусдад хүлээлгэн өгсөн байна үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Г.гээс бусдад шилжүүлэн өгсөн барааны үнэ  22.981 юанийг 2010 оны 06 дугаар сарын юанийн ханш болох 202.5 төгрөгөөр үржүүлэн тооцоход нийт 4.653.652 төгрөг 5 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Н.******* нь үлдэгдэл 19.298 юаны барааг хариуцагч Г.д шилжүүлэн өгсөн нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.346.347 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Г. шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд дээрхи нотлох баримтыг “ ...миний бичиг биш...” хэмээн маргаж байх боловч уг татгалзлаа нотлоогүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байна.

Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч Н.*******гийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзсэн бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт “ Тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй холбогдсон шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг уг шаардлага зөрчигдсөн үеэс эхлэн тоолно” гэж заасны дагуу талууд 2012 оны 06 дугаар 01-ны өдөр Г. нь тохиролцсон төлбөрөө төлөх ёстой байсан боловч төлөөгүйн улмаас 2015 оны 08 дугаар сар, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд шаардлага гаргаж байсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хариуцагч Г.гийн шүүх хуралдааны үед гаргасан “...Ноднин нэг Ганбаатай утсаар ярьсан. Хаана байгааг нь мэдээгүй. Уулзамаар байна гэсэн. Түүнээс өмнө уулзаагүй ...” гэсэн тайлбараар нотлогдож байна.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл, дөрвөлжин шугамтай дэвтрийн хуудсан дээр гараар бичсэн тооцоо, Өмнөговь аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирал Ж.Одгэрэлийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А-60/69 тоот албан бичиг, Г.гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Г.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Г., Ц.Баярмаа нарын хооронд хийгдсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Өмнөговь аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирал Ж.Одгэрэлийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А-60/117 тоот албаи бичиг, Монголбанкны юанийн ханшийн мэдээ, хөрөнгийн үнэлгээний Вендо компанийн 04/016 тоот тодорхойлолт, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хаанбанкны Өмнөговь салбарын 1214 дугаартай тоот, Н.*******гийн 5077120277 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 5037065368 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг  хангасан, хэрэгт хамааралтай байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.  

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.гээс 4.653.652 төгрөг 5 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэгч Н.*******гийн илүү нэхэмжилсэн 8.346.347 төгрөг 5 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс 89.408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УГТАХБАЯР