| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00393/И |
| Дугаар | 499 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 499
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багт оршин суух, 1983 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО83110510, Харагчууд овогт Бадрахын Ганбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багт оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЖ88031012, Чоно долоо овогт Дүмбэний Отгонбаярт холбогдох,
Гэм хорын хохирол 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 12 дугаар сарын 15-ны үед Д.Отгонбаяр нь миний халтар хээр зүсмийн хурдан азарганы сүүлэнд төмөр чиргүүл зүүж тавьснаас болж морь маань их цасандтуулан өеөдөж үхсэн юм. Миний морь Малчин сумын баяр наадамд дааган насандаа түрүүлсэн ба энэ жил бас түрүүлсэн хурдан азарга байсан юм. Иймд миний азарганд гэм хор учруулснаас болж үхсэн учир морины хохирол 3.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Д.Отгонбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ганбат, хариуцагч Д.Отгонбаяр нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Д.Отгонбаяр бид хоёр харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 1.000.000 төгрөгийг Д.Отгонбаяр надад өгөхөөр болж тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганбат нь хариуцагч Д.Отгонбаяраас гэм хорын хохирол 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Ганбат нэхэмжлэлийн шаардлага 3.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийн хасч, хариуцагч Д.Отгонбаяр 1.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын хооронд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Д.Отгонбаяр нь 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ганбатад төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 1.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийн тал хувь 14.275 төгрөгийг хариуцагч Д.Отгонбаяраас, төрийн сангийн 150000941 тоот данснаас 14.275 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 48.675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Д.Отгонбаяр нь 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ганбатад төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчД.Отгонбаяраас 14.275 /арван дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөг, төрийн сангийн 150000941 тоот данснаас14.275 /арван дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ганбатад олгож, 48.675 /дөчин найман мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Отгонбаяр сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлааранхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ