Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01451

 

С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/02173 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М******* ХХК-д холбогдох

5227 килограмм евро-5 стандартын дизель түлшийг гаргуулах хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. С******* ХХК нь Магнай трейд ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 97/23 тоот Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах гэрээ-г байгуулсан ба тус гэрээгээр Ба-Өлгий аймаг дахь Магнай трейд ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад манай компани нь газрын тосны бүтээгдэхүүн /евро-5 стандартын дизель түлш/-ийг хадгалуулахаар харилцан тохиролцсон.

1.2. Гэрээний 4 дүгээр зүйлд тохиролцсон хадгалалтын хөлсийг бүрэн төлж, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг тооцоо нийлэх актаар баталгаажуулсан.

1.3. Манай компани нь Магнай трейд ХХК-ийн Ба-Өлгий аймаг дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахад 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 688,233 кг евро-5 стандартын дизель түлш хадгалуулсан, 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 683,006 кг дизель түлшийг буцаан авч, үлдэгдэл 5227 кг дизель түлшийг авах гэтэл дууссан гэж олгохоос татгалзсан юм.

Бидний зүгээс Магнай трейд ХХК-ийн менежер болон дотоод аудитын холбогдох ажилтантай уулзаж ярилцсан боловч үр дүн гараагүй, газрын тосны бүтээгдэхүүн үлдээгүй тул үлдэгдэл газрын тосны бүтээгдэхүүнийг олгох боломжгүй хэмээн мэдэгдсэн.

Иймд Магнай трейд ХХК-иас 5,227 килограмм евро-5 стандартын дизель түлшийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Магнай трейд ХХК нь С******* ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 97/23 тоот Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах гэрээ байгуулсан ба тус гэрээгээр Ба-Өлгий аймгийн өөрийн агуулахад С******* ХХК-ийн барааг хүлээн авч хадгалах, буцаан олгох, хадгалуулагчаас төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон.

Дээрх гэрээний хүрээнд манай компанийн Ба-Өлгий аймаг дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахад 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд С******* ХХК-ийн 683,006 кг дизель түлш хадгалуулсан бөгөөд тус түлшийг бүгдийг нь хадгалуулагч талд буцаан олгосон болно.

2.2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ 688,233 кг евро-5 стандартын дизель түлш хадгалуулсан гэх боловч үнэн хэрэгтээ 683,006 кг тоо хэмжээтэй бараа хадгалагдсан байдаг. Мөн түүнчлэн ОХУ-аас тээвэрлэн ирсэн автоцистернүүдийн торхнууд нь Монгол улсын стандарт хэмжилзүйн байгууллагаар батлуулаагүй, үнэн зөв, баталгаатай эсэх нь тодорхойгүй бөгөөд шалгаж авах боломжгүй байсан.

2.3. 1992 оны 663 дугаар Шатахуун тосолгооны материалд хэмжилт тооцоолол хийх журам-д автомашины шатахууны сав нь дотроо хэдэн кг шатахууны багтаамжтайг баталгаажуулсан байхыг шаарддаг. Гэтэл ОХУ-ын автомашин торхонд хэдэн кг шатахуун ачих боломжтой нь баталгаажаагүй байдаг. С******* ХХК нь шатахуунаа ирэхэд хүлээж авдаггүй, манайх л хүлээн авдаг. Манай шатахуунтай нийлээд холилдож хадгалагдаж байгаа тул шатахуунууд дундын өмчлөл болж, дутагдсан хэмжээг хоёр компанийн шатахууны хэмжээндээ хувилах байдлаар тооцсон. С******* ХХК нь өөрсдийнх нь шатахуун хилээр орж ирээгүй байхад манай агуулахаас шатахуун авч байсан. Бид савандаа хүлээн аваад хэмжилт хийдэг энэ нь дотоодын хэмжих хэрэгсэл болдог. Энэ хэмжих хэрэгслээр хэмжихэд дутагдал гарсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд стандартын шаардлага хангасан хэмжилт бүхий автомашинд буцааж ачаад хоослоход дутагдал гарсан.

Нэхэмжлэгч тал тус барааг хамт хүлээн авах үүрэгтэй байсан ч энэ үүргээ гүйцэтгэж оролцоогүй. Бид тус агуулахад хадгалуулсан дизель түлшний тоо хэмжээг баталгаажуулж, тоолж агуулахыг суллахдаа С******* ХХК-ийн төлөөлөгчийг оролцуулж ажилласан байдаг. Иймд С******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.4, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Магнай трейд ХХК-иас 5227 кг евро-5 стандартын дизель түлшийг гаргуулж нэхэмжлэгч С******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Магнай трейд ХХК-иас 280,950 /хоёр зуун на мга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж С******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрт: Магнай трейд ХХК нь бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагаа явуулдаг, мөн ОХУ-аас автоцистернээр шатахуун импортлодог бизнес эрхэлдэг тул шатахуун Олон улсын бараа тээвэрлэлтийн дагалдах бичиг баримтанд заасан хэмжээнээс өөр байх боломжтойг мэдэх боломжтой. Иймээс Магнай трейд ХХК нь өөрийн хэмжих хэрэгслээр С******* ХХК-ийн Евро 5 дизель түлшийг хүлээн авахдаа хэмжилт хийж бараа материалын дутагдлын акт үйлдсэн, нэхэмжлэгч С******* ХХК нь Магнай трейд ХХК-ийн бараа материалын дутагдлын актад заасан хэмжээгээ тодорхойлсон тул 5227 кг дизель түлшийг ОХУ-аас автоцистернээр орж ирэхдээ дутсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэжээ.

Гэтэл хэргийн материалд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дутагдал тогтоосон актаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан хэмжээний дутагдал үүссэнийг баримтжуулан актаар баримтжуулан баримтыг хүргүүлсэн. Энэхүү нотлох баримтыг шүүх үнэлээгүй.

4.2. Шатахуун тосолгооны материалд хэмжилт тооцоололт хийх технологийн горимын зааврыг Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 1992 оны 663 тоот тушаалын хавсралтаар баталсан. Энэхүү зааврын 2.8-ын Д торх тус бүр нь түүний эзлэхүүнийг шалгаж баталсан багтаамжийн гэрчилгээтэй байх гэж заасан. ОХУ-аас ирсэн дизель түлш ачиж ирсэн торхнууд нь эзэлхүүнийг шалгаж баталсан багтаамжийн гэрчилгээгүй, өөрөөр хэлбэл хэдэн литрийн дизель түлш ачиж ирсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байсан юм. Үүнийг нэхэмжлэгч тал мэдэж байсан учраас санаатайгаар тооцоололт хийж хүлээн авах ажиллагаанд оролцоогүй байдаг. Шүүх энэхүү хэм хэмжээний актыг хайхарч үзээгүй.

Мөн Монгол Улсын стандарт Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал MNS 4633:2006-ийн 3.1 Газрын тосны бүтээгдэхүүнийг бөөнөөр хүлээн авах зүйлийн 3.1.3.5-д Торх тус бүр нь эрх бүхий байгууллагаас шалгаж баталгаажуулсан багтаамжийн гэрчилгээтэй байх гэж заасан. Дизель түлш ачиж ирсэн торхнууд нь энэхүү стандартын шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хариуцагч талын гаргасан дизель түлш ачиж ирсэн торхнууд стандартын шаардлага хангаагүй гэх гомдол нь үндэслэлгүй. Учир нь гаалиар орж ирж буй газрын тосны бүтээгдэхүүн нь тухайн үеийн гаалийн бүрдүүлэлт баримтуудаар шаардлага хангасан учир Монгол Улсын хилээр орж ирсэн. Мөн торхны шаардлага хангасан эсэх нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон талуудын мэтгэлцээнд огт хамааралгүй асуудал. Нэхэмжлэгч тал цаанаас ачуулахдаа хэдэн килограмм дизель түлш ачуулсан, түүнийг нэхэмжлээгүй. ОХУ-аас шатахуун орж ирсний дараа Ба-Өлгий аймаг дахь хариуцагчийн агуулахад буулгаж, буулгасны дараа хэмжилт хийсэн үнийн дүнгээс дутуу авсан хэмжээний түлшийг нэхэмжилсэн. Тиймээс торхны шаардлага хангасан, хангаагүй эсэх нь хэрэг маргааныг хан шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Мөн бидний зүгээс шатахууны чанар байдлын талаар маргаагүй учир торхны стандартын шаардлага хангасан эсэхэд талууд мэтгэлцэх шаардлагагүй. Иймд хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй. Мөн хариуцагч тал нь давж заалдах гомдолдоо дутагдал тогтоосон актын талаар дурддаг ба энэ нь шаардах эрхийг үгүйсгэсэн баримт биш болохыг хавтаст хэргийн 10-93 дахь талуудад авагдсан тухай бүрт нь тооцоо нийлж, хэмжилт хийж, хүлээж авсан талаарх баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Мөн санхүүгийн тооцоо нийлэх актаар хариуцагч нь хадгалалтын хөлсийг нийт хүлээж авсан үнийн дүн буюу 688,000 килограмм түлшээр тооцож авсан атлаа түлшийг буцааж олгохдоо дутуу олгож, төлбөр авсан шатахууныг олгохгүй гэх байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан хадгалалтын гэрээний талаар хэн аль нь маргаагүй. Хариуцагч нь хавтаст хэргийн 10-93 дахь талд авагдсан баримтуудад тайлбар гаргаж мэтгэлцээгүй, энэ талаарх баримт гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Магнай трейд ХХК-д холбогдуулан 5227 килограмм Евро-5 стандартын дизель түлшийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. С******* ХХК нь Магнай трейд ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 97/23 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах гэрээ-г байгуулж, хадгалагч Магнай трейд ХХК нь Ба-Өлгий аймаг дахь газрын тосны бүтээгдэхүүнийг агуулахдаа Монгол улсын чанар стандартын шаардлага хангасан Евро-5 дизель түлшийг хүлээн авч хадгалах, хадгалуулагч барааны гаальтай холбоотой татвар хураамжийг төлж, чанарын шаардлагад нийцсэн Евро-5 дизель түлшийг хадгалуулж хадгалалт, ачилт, буулгалтын төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1 дэх хэсэгт заасан барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

4. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дутагдал тогтоосон акт үйлдэгдэж, актад Магнай трейд ХХК-ийг төлөөлж халтын менежер М.Т*******, ерөнхий инженер Б.Б*******, технологийн ахлах инженер Д.С*******, Ба-Өлгий ГТБА-ын дарга Ю.Б*******, нярав С.А*******, инженер Д.А нар гарын үсэг зурсан бол С******* ХХК-ийг төлөөлж Х.З гарын үсэг зурсан байна.

Энэ актын 5.1-д Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах 97/23 тоот гэрээг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулан тус гэрээний дагуу С******* ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 02-ноос эхлэн 825,260 литр 688,235 кг дт-ний орлого хүлээн авч хадгалуулсан байна. ... Байвал зохих үлдэгдлээс гарсан зөрүү m=5,495 кг дутагдалтай гэжээ.

Хариуцагчийн тайлбарт Манай шатахуунтай нийлээд холилдож хадгалагдаж байгаа тул шатахуунууд дундын өмчлөл болж, дутагдсан хэмжээг хоёр компанийн шатахууны хэмжээндээ хувилах байдлаар тооцсон. С******* ХХК нь өөрсдийнх нь шатахуун хилээр орж ирээгүй байхад манай агуулахаас шатахуун авч байсан. Бид савандаа хүлээн аваад хэмжилт хийдэг энэ нь дотоодын хэмжих хэрэгсэл болдог. гэсэн тайлбартай актад бичигдсэн тоо хэмжээг харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.4 дэх хэсэгт зааснаар ижил төрлийн эд хөрөнгийг нийлүүлж хадгалж болох тул 2 компанийн дизель түлш холилдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Гэхдээ хуулийн холбогдох зохицуулалт нь шаардах эрхийг тодорхойлохгүй байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан алдаа гаргасан, алдааг залруулах боломжтой.

Гэрээний 3.1-д Хадгалагч нь хадгалуулагчийн чанарын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг шалган хүлээн авч хадгална, 2.12-т талуудын харилцан хүлээн авсан барааны хэмжээ нь кг-аар тодорхойлогдоно гэж заасныг дээр дурдсан акттай харьцуулан дүгнэвэл хариуцагч Магнай трейд ХХК нь 688,235 кг дизель түлшийг хүлээж авсан гэж үзнэ. Иймд хариуцагч Магнай трейд ХХК 683,006 кг дизель түлш хүлээж авсан гэх тайлбар үндэслэлгүй.

Түүнээс гадна гэрээний 2.4-т Барааг хадгалуулахаар хүлээлгэн өгөх, авах ажлыг талуудын итгэмжлэгдсэн этгээдүүд хамт байлцаж хэмжилт тооцоо хийн үйлдсэн актаар хүлээн авсан барааны тоо хэмжээгээр тодорхойлогдоно гэж заасан боловч ОХУ-аас ачигдаж ирсэн барааг хүлээн авахад С******* ХХК-ийн төлөөлөгч байгаагүй гэх үндэслэлээр хариуцагч Магнай трейд ХХК тухайн түлшийг хадгалалтад авахаас татгалзаагүй байна.

Мөн хариуцагч Магнай трейд ХХК барааг хүлээн авч, буцаан өгсний дараа тухайн барааг ачиж авчирсан автомашинд тавих шаардлага болох Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 1992 оны 663 тоот тушаалын хавсралтаар баталсан зааврын 2.8-ын Д торх тус бүр нь түүний эзлэхүүнийг шалгаж баталсан багтаамжийн гэрчилгээтэй байх, Монгол Улсын стандарт Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал MNS 4633:2006-ийн 3.1-д Газрын тосны бүтээгдэхүүнийг бөөнөөр хүлээн авах зүйлийн 3.1.3.5-д Торх тус бүр нь эрх бүхий байгууллагаас шалгаж баталгаажуулсан багтаамжийн гэрчилгээтэй байх гэсэн үндэслэлээр маргаж буй нь үндэслэлгүй болжээ. Холбогдох шаардлагыг бараа хүлээн авахдаа тавих боломжтой байсан боловч хэрэгжүүлээгүй байхаас гадна энэ үндэслэлээр барааг дутуу өгсөн гэх үйл баримтыг тогтоох боломжгүй.

5. Дээрх үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 688,233 кг-ын Евро-5 дизель түлшийг хүлээн авч хадгалсан ба үүнээс 5,227 кг түлшийг буцаан өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 428 дугаарзүйлийн 428.1 дэх хэсэгт зааснаар хадгалуулсан зүйлээ буцаан шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч нь хадгалалтын гэрээнээс учирсан хохирол шаардаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө гэж заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргажээ. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/02173 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад 428 дугаар зүйлийн 428.4, 424 дүгээр зүйлийн 424.1 гэснийг 428 дугаар зүйлийн 428.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор халтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь халтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА