| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0508/Э |
| Дугаар | 674 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 12.1.2.10., 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 674
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Хохирогч М.Шинэцэцэг /шүүхийн тусгаарлах өрөөнөөс цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа /ҮД:1591/,
Хохирогчийн төлөөлөгч Б.Өлзийбаяр,
Шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Х.Шинэцэцэг /ҮД:2405/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Дад холбогдох 1806 03567 1858 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 7 дугаар хэсгийн 33-15 тоотод оршин суух, ам бүл 1, улсаас авсан шагналгүй,
1987 онд Хан-Уул дүүргийн шүүхээс 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Баянзүрх Гачуурт дүүргийн шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялд өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 9 capын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1995 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Нийслэлийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүд, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 222 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 241 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Нийслэлийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 222 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 12 жил 2 cap 12 хоногийн хорих ялын заримыг буюу 7 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 19 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1 жил 7 cap 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, И овогт Хн Д /РД:........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Х.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Вилл” хотхоны 103 дугаар байрны 5 давхарт 504 тоотод иргэн М.Шинэцэцэгийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,
Мөн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нью капитал Маркет” ББСБ-аас 40-00 УБС улсын дугаартай Бенз Жи-320 загварын тээврийн хэрэгслийг барьцаалуулсан гэж хуурч, хуурамч баримт бичиг ашиглан 6.200 ам.доллар буюу 14.109.898 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Дын өгсөн: “...“Нью Капитал Маркетинг” ББСБ-д анх машин тавьдаг үйлдлээс эхэлж яръя. Би анх 2013 онд суллагдаад амьдралд орж эхэлсэн. Суллагдаж гараад цагдаа сэргийлэхээр хол байхыг хичээн явж байхдаа хэсэг хүмүүстэй наана цаана гэж яваад барилгын “Шинэ үе констракшн” гэдэг компанид борлуулалтын албаны даргаар ажиллаж эхэлсэн юм. Миний хэрэг дээр гэрч болон явж байгаа Дэлгэрмөрөн манай захирал байсан. Цэнд-Аюуш манай компанийн ерөнхий захирал юм. Цэнд-Аюуш Дэлгэрмөрөн хоёр эхнэр, нөхөр юм. Ингээд ажиллаж байгаад манай компани Нисэхийн Буянт-Ухаа хорооллын цаана хаус хотхон барьсан юм. Энэ хотхонд би тодорхой хувь оруулсан бөгөөд зарсан ашгийнхаа 20 хувийг авахаар яриад гэрээ хийж нотариатаар ороод бүх бичиг баримтаа хийсэн байсан. Тэр үед би бас хажуугаар нь Заамарт нэг алтны уурхайг найзуудтайгаа эрхлэн ажиллуулж байхад нэг өдөр Цэнд-Аюуш над руу утасдаад “та хөдөө явдаг юм чинь бид нарын нэр дээр байгаа Бенз машиныг авчих, бид таны Кровн машиныг хотод унаж байя” гэж би тэр машиныг худалдан авах нөхцөлтэйгөөр хоёр машин анх ингэж солигдсон юм. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын дунд үеэр уурхай дээр байж байгаад, манайх чинь 10 дугаар хорооллын Их төгөл гээд хотхондоо ажлын байртай байсан, тэнд иртэл анх Дэлгэрмөрөн гэдэг эхнэр нь надад хэлсэн юм “10 тонн цемент авч барилгын ажил явуулмаар байгаа учраас таны наад машиныг чинь ломбардад тавьчихмаар байна” гэсэн, “надад таньдаг хүн байгаа тэр хүнээрээ танд бичиг баримт гаргаад өгчихье” гэсэн. Тухайн үед энэ машиныг би Голомт банканд тавьсан гэдгийг нь мэдээгүй байж байгаад өөрсдөө надад “банк бус дээр байгаа, дараа суллаж өгнө” гэж хэлж байгаад итгэл үнэмшлийг минь олж байгаад урьд нь нэг өөрсдийнхөө таньдаг ломбардад намайг дагуулж очоод тавьсан юм. Тэр тавьсан ломбардынхаа мөнгийг төлөөд суллаж аваад дараа нь хоёр дахь ломбард нь энэ “Нью Капитал Маркетинг” болж таарч байгаа юм. 2 дахь ломбардад тавьсан шалтгаан нь бас “цемент барилгын материал авна гэж 15.000.000 төгрөг хэрэг болоод” гэж 99112210 гэдэг утсаар миний хохирогч болох манай энэ дүүтэй утсаар яриад анх холбогдсон. Тэгээд “та нөгөө нэг машинаа дахиад ломбардад тавьчих хэрэгтэй байна, энэ удаад долларын зээлтэй ганцхан ломбард оллоо, та энэ машиныг аваачаад урьдынх шигээ тавьчихаач, бид нар төлөөд авчихна” гэж хэлэхээр нь барилгын ажил явагдаж байвал болоо гэж бодоод тэд нар луу “би яаж наад машиныг чинь тавих юм бэ? эсвэл та нар өөрсдөө авч очоод тавьчихаа” гэж хэлсэн чинь “урьд нь бид нар тавьж буцаагаад авч байсан юм чинь гээд та тавьчихаа” гэсэн. Ямар ч асуудал байхгүй гэдэг яриа үүсч, тэгээд “Нью Капитал маркетинг” дээр очихдоо Тэмүүжин гээд одоо тэр Цэнд-Аюушийн багын найз нь гэж танилцуулаад тэр хүнийг “автотээврийн газар ажилладаг, энэ хүн зохицуулаад таны урдны чинь үнэмлэхийг гаргаад өгнө” гэж хэлсэн. “Бид нар сарын дотор юм уу 2 сарын дотор төлөөд авчихна” гэж хэлэхэд би итгэсэн. “Нью Капитал маркетинг” дээр Тэмүүжин бид хоёр орсон. Бусад нь гадаа машиндаа сууж байсан. Тэгээд ороод Жамъяндорж гэдэг залуутай уулзсан юм. Тэгээд би “энэ машиныг тавих гэсэн юм, эзэн нь би дугаар энэ тэр байна” гээд хэлж байхдаа би ч гэсэн тэр бичиг баримтыг хуурамч гэж мэдээгүй. Тэгээд тэр Жамъяндорж гэдэг залуу итгээд тухайн үед манайд 6.200 доллар болж байна. Ингэж тавья гэж тохироод намайг бичиг баримтаа шилжүүлээд ир гээд өөрсдийнхөө бичиг баримтыг өгөөд явуулсан. Би тэгээд бичиг баримтыг нь аваад гарч ирээд гадаа машинд сууж байсан Дэлгэрмөрөнд “одоо яах вэ” гэхэд Цэнд-Аюуш “та наанаа сууж бай, хоёрхон цагийн дараа Тэмүүжин бид хоёр хүрээд ирнэ” гээд явсан. Би тэндээ Дэлгэрмөрөнтэй үлдээд манай захирал Цэнд-Аюуш Тэмүүжинтэй хуурамч бичиг баримтаа хийхээр явчихаж байгаа юм. Би 1 цаг гаруйн дараа Жамъяндорж дээр очоод бичиг баримт бүрэн болсон гэж хэлээд ороход “чамд долларын данс байна уу, байхгүй бол би чамд долларын данс нээгээд өгье” гэж хэлээд дөрвөн замын тэнд байдаг ХААН банканд очин долларын данс нээлгээд энэ Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс албан ёсны зээл аваад явсан. Би ч бас хамтран ажиллаж байгаа юм чинь гэдэг утгаараа тусалж явж байгаа юм. Тухайн үед би ийм байдалд орно гэдгээ мэдээгүй байсан. Тэгээд машин ломбардад шилжээд доллар болохоор миний дансанд оронгуут нь би Дэлгэрмөрөнд гаргаад өгчихсөн. Ингээд 14.400.000 төгрөгийн асуудал энд шийдэгдсэн. Үүнээс хойш сарын дараа Жамъяндорж над руу уурхай дээр байж байхад утасдаад намайг хүүгээ төлөөрэй гэж хэлэхээр нь би эргүүлээд Дэлгэрмөрөн, Цэнд-Аюуш хоёр луу утасдаад “та 2 ломбардын хүү төлөөгүй юм уу” гэсэн чинь ахаа “одоохондоо барилга яваагүй байна, та хотод орж ирээд мэднэ, уурхай дээр ажиллаж байгаа юм чинь эхний ганц сарын хүүг та төлчхөөч” гэхээр нь би итгээд тухайн үедээ 500 хэдэн доллар төлсөн юм. Ингээд 2 дахь сараас эхлээд жаахан маргаан гарч эхлэхээр нь би ерөөсөө хот орж уулзъя гэж бодоод хотод ирж, тэр үеэс нөгөө машины бичиг баримтын асуудал нь хуурамч гэдэг нь мэдэгдэж эхэлсэн. Тэгээд би 2 дахь сараас нь эхлээд Жамъяндоржтой уулзаж би ингээд хүнд хулхидуулчихлаа гэдгээ хэлэн “ямар ч байсан учрыг нь олоодохъё, чи болохгүй бол над дээр машиныг нь авч ирээд өгчих” гээд Жамъянсүрэнтэй яриад энэ асуудлаа шийдээд байж байтал 2 сарын дараа манай зээ дүүг хуураад гэрийн гаднаас Дэлгэрмөрөн, Цэнд-Аюуш 2 Бенз машиныг аваад явчихсан байсан. Ингээд би Бенз машин ч үгүй, өөрийнхөө Кровн машин ч үгүй, мөн Жамъянсүрэнд өртэй үлдэж байгаа юм. Би Жамъянсүрэнтэй байнга уулзаад “ямар ч байсан хүүгээ төлөөд явж байя, тэгээд энэ хүмүүсийг олж уулзаад мөнгийг нь төлөх арга олъё” гээд явсан. Тухайн үед би яагаад цагдаагаар яваагүй вэ гэхээр “Шинэ үе констракшн”-д ажиллаж байхдаа цуглуулсан мөнгө болох 90 сая төгрөгөөр хамтран хөрөнгө оруулж байсан болохоор хүлээцтэй хандаж байсан юм. Би зарсан барилгынхаа 20 хувийн урамшууллыг авдаг байсан учраас тэднийх надад 180 сая төгрөгийн 1 ширхэг байрыг 150 сая төгрөгөөр өгсөн юм. Энэ залилсан гээд байгаа үйлдэл дээр тодорхой хэмжээний оролцсон, санаачилга гаргасан, эцсийн бүлэгтээ намайг ийм байдалд хүргэсэн хүмүүсийг тухайн үед нь цагдаад өгөөгүй миний буруу байгаа ч энэ хүмүүсийн талаар цагдаад зөндөө хэлсэн ч “урьд нь ял эдэлж байсан нөхрийн үгэнд итгэнэ гэж юу байх вэ” гээд огт байцаалт мэдүүлэг аваагүй юм.
Энэ хохирогч гээд байгаа М.Шинэцэцэг гэдэг хүн бол манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд Содбилэгийн эхнэр байгаа юм. Зөвхөн 2018 оны 04 дүгээр сараас эхэлсэн асуудал биш юм. Хохирогчийн яриад байгаа зүйл бол худлаа юм. 2016 оноос эхлээд нөхөр Содбилэг нь болохгүй байна гэдэг байсан. М.Шинэцэцэг бид хоёрт 2016 онд эр эмийн харьцаа байсан. 2017 оны 10 сард бас нэг харьцаа байсан. Энэ эмэгтэй намайг өөрийг нь янз бүрийн байдлаар сүрдүүлсэн юм яриад байна. Ийм зүйл бол ерөөсөө байхгүй. 18 саяын машины тухай яриад байдаг. Энэ машиныг авахын тулд ийм зүйл ярьсан байх гэж бодож байна. М.Шинэцэцэгийн гомдолтой холбогдуулан намайг хавтаст хэрэгтэй танилцуулаагүй. “Яагаад танилцуулахгүй байгаа юм бэ” гэхэд “чамайг танилцуулж яах юм бэ” гэсэн. Тэр хүний өргөдөл дээр бичсэнээр тэр хүнийг би дуудсан юм уу, өөрөө ирсэн юм уу, тэр нь анхнаасаа зохион байгуулалттай байсан. Тэр гомдлуудыг гаргах учрыг 6 сар гаруй болж байгаад би одоо нэг ойлгож байна. Цагдаагийн байгууллагын ажилтнууд надтай бараг хүн шиг харьцаагүй, олон удаа гомдол гаргаж байсан ч огт тоогоогүй. Урьд нь шоронд орж байсан гэдэг утгаар ч юм уу яагаад ингэж хандаад байгааг нь би ойлгохгүй байна. Би бол М.Шинэцэцэгийг хүчиндээгүй. Угаасаа шүүх шинжилгээний дүгнэлт нь гараад ирсэн байна. Цаг хугацаа, орон зайны хувьд ч зөрүүтэй байна. Өөрт нь маш их боломж байгаа. Намайг өөрийг нь хүчиндсэн гэж байгаа бол яагаад тэр үедээ цагдаа дуудаагүй, өөрт нь утас байна. Тэндээ зураг, бичлэг хийж нотлох баримт болгоогүйд нь би гайхаж байна. Зөвхөн хохирогч М.Шинэцэцэгийн амаараа хэлсэн үгэнд нь итгээд л энд ингээд би зогсож байна. Нөхөртөө гомдсон гомдлоо надад гаргаад байгаа юм уу бүү мэд. Би тэр хүнийг ямар ч нотлох баримт байхгүй мөртлөө шууд л хүчиндсэн гээд байгаа. Намайг хутга барьж дайрсан, нүүр нүдгүй зодсон, тэгж байснаа гэнэт би ижил хүйстэн болчихсон, мөн дээрээс нь хар тамхи гарч ирсэн. Хамгийн инээдтэй нь би ах нь 30 минут унтаадахъя гэж хэлсэн гэж байгаа. Тэгээд л маргаашаас нь эхлээд намайг дарамталж байгаа юм. Тэр ярьсан бичлэгүүд нь байгаа боловч надад ямар ч гаргаж өгөх боломж байхгүй байна. Хэрвээ би хүчиндсэн бол миний эс байх ёстой мөн бие нь гэмтэлтэй байх хэрэгтэй биз дээ. Тэгтэл ийм зүйл байхгүй. Би өөрөө фейсбүүк ашигладаггүй. Анх 2014 онд Содбилэг надад фейсбүүк нээж өгсөн. Содбилэг эхнэртэйгээ намайг харддаг, худлаа баахан юм фейсбүүкээрээ миний өмнөөс бичдэг байсан. Муу нэртэй хүн эцсийн эцэст муу л байдаг юм байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч Б.Өлзийбаярын өгсөн: “...“Нью Капитал Маркетинг” ББСБ-д дэд захирал ажилтай. Доороо 2 ажилтантай. Анх шүүгдэгч Х.Д гэдэг хүн манай ломбардад ирж Бенз машин тавьж долларын зээл 6 сарын хугацаатайгаар авах гэсэн юм гэсэн. Тэгээд манай ажилтан Жамъянсүрэн бичиг баримт, машины гэрчилгээ болон машиныг нь шалгасны дүнд надад танилцуулсан юм. Тэгээд би бүх бичиг баримт нь бүрэн энэ хүний нэр дээр байсан болохоор зээл олгох боломжтой гэж үзэн зээл олгохыг зөвшөөрсөн юм. Ингээд манай ажилтан Жамъянсүрэн машиныг манай компанийн нэр дээр шилжүүлээд ирэхэд нь энэ зээлийг олгосон юм. Гэхдээ тэр үед манайд шууд бэлэн доллар байгаагүй учир Мандхай гэдэг хүнээс 8000 долларын зээлийг сарын 3 хувийн хүүтэй зээлж авч Дад өгсөн. Үүнээс үзэхэд анх манай компани дээр ирж машины гэрчилгээ баримтаа харуулсан, дараа нь машиныг манай компанийн нэр дээр шилжүүлчхээд ирсэн үйлдэл нь удаа дараа хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн, шууд, санаатай үйлдэл байна гэж үзэж байгаа. Тухайн хүн манай ломбардад ирэхдээ яагаад машин барьцаалж байгаа талаарх учир байдлаа хэлж байсан. Урьд нь ингэж алдаж байгаад одоо гарч ирсэн. Миний зүгээс гомдолтой байна. Анх хүүнд шилжүүлсэн гэх 520 доллар нь Мандхайгаас авсан зээлд шилжүүлсэн байдаг. Одоогоор бол үндсэн зээлээс төлөгдөөгүй явж байгаа. Нийтдээ хүү, алдангитайгаа нийлээд 9.100 долларыг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Шинэцэцэгийн өгсөн: “... Д гэдэг хүнийг анх манай нөхөр Содбилэг гэртээ дагуулж орж ирсэн. Анх энэ хэрэг гардаг өдөр Д над руу залгаад “цирк дээр хүрээд ир машины мөнгийг өгнө” гэж хэлэхэд нь нөхөр лүүгээ залгаж асуух гэтэл утас нь холбогдохгүй байсан учраас би асуухгүй өөрөө яваад очсон. Цирк дээр очоод удалгүй Ялалтын талбайн тэнд паб караокед орж найзтайгаа уугаад байр авсан талаараа ярьж байсан. Намайг караокед очиход манай эхнэр гэж хэлээрэй гэсэн. Тэгээд тэр найздаа тэгж намайг танилцуулсан. Тэгээд архи өгөхөөр нь би уугаагүй. “Хүүхэд гэртээ ганцаараа байгаа явъя” гэж хэлсэн чинь “ах нь одоохон, гэрт мөнгө байгаа” гэж хэлээд такси бариад очиход таксины мөнгө жолоочид нь “бэлэн мөнгө байхгүй” гэж уурлаад өгөөгүй. Тэгээд гараад байр луугаа явсан. Тэгэхдээ байрныхаа кодоо мэдэхгүй байсан. Тэгээд уугаад сууж байсан вискигээ аваад байрандаа орсон. Байр нь нэлээн том байр байсан. Харанхуй, тог нь тасарсан, Оройны 23 цагийн үед өнгөрөөгөөд очсон. Миний утасны цэнэг дууссан, тэгээд гарах гэсний төлөө намайг янз бүрийн үгээр хэлж шөнөжингөө дарамтлаад зодсон. Би энэ хүнд өргүй боловч авлагатай байсан болохоор мөнгөө авах зорилгоор л уулзсан. Сэтгэлдээ хар толботой үлдсэн. Миний гэр бүлийг бусниулж хаясанд нь би гомдолтой байна. Цаашид яаж амьдрахаа мэдэхгүй байна. Одоо энэ шүүх хурал дээр өөр юм яриад байгаад нь би гайхаж байна. Миний утасны цэнэг дууссан учраас Дын 3310 маркийн утсыг нь авсан. Би тэрийг Батгэрэл байцаагчид өгсөн. Би гэрээс нь үүрээр 05 цаг өнгөрч байхад гарч байхдаа би үнэхээр айж байсан. Гараад шууд найз руугаа яриад эмнэлэг явсан. Дараа нь болсон чинь шүүгдэгч би тэгээгүй, ингээгүй гээд 1.000.000 төгрөг өгсөн. Одоо би бол машиныхаа төлбөрийг жич нэхэмжилнэ. Бусад төлбөр мөнгийг баримт байхгүй учир нэхэмжлэх боломжгүй юм байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.8-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Шинэцэцэгийн өгсөн: “... Манай нөхөр Содбилэг бид хоёр нэг Пажеро маркийн автомашинтай байсан юм. Гэтэл 2017 оны 4, 5 дугаар сарын үед манай нөхөр Содбилэгийн үеэл ах Хомоол овогтой Д гэх ах “ахдаа машинаа өгчих, ах нь алтны уурхайд ажиллаж байгаад машиныг чинь тэр уурхайд зараад 10, 11 сарын үед та хоёрт 5.000.000 өгнө гэж хэлээд манай нөхрөөс машиныг авч байсан юм. Тэгээд Д нь мөнгөө өгнө гэж яриад яваад байсан ба хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед би Д ах руу мессеж бичээд мөнгөө нэхсэн юм. Гэтэл Д ах өө ахынх нь мөнгө бүтсэн байгаа чи цирк дээр ирээд надаас мөнгө авчих гэхээр нь би орой 21 цаг өнгөрөөд ганцаараа цирк дээр явж очиход Д нь нэг найзтайгаа хамт пиво уугаад сууж байсан юм. Тэгээд намайг очиж уулзаад сууж байтал Д нь нөгөө хамт байгаа хүндээ хандаж намайг өөрийнхөө эхнэр гэж хэлж худлаа танилцуулсан юм... би эрт харих санаатай Дад хандаж мөнгө өг, орой боллоо, би явлаа гэж хэлэхэд Д нь надад хандаж ах нь 5 өрөө байр авсан байгаа, тэр байрнаас очиж юм авна гэж хэлсэн юм. Тэгээд төд удалгүй караокеноос гарч Дын найз нь тусдаа такси бариад явсан ба Д ах бид 2 такси барьж Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Америк элчингийн эсрэг талд байх Голден Вилл хотхонд очиж нэг байрны 2 дугаар орцоор орж 5 давхарт 504 тоот өрөөг 88880901 гэсэн код хийж онгойлгож байсан юм... Д миний араас хүрч ирээд үснээс үсдэж цаашаа чирээд гал тогооныхоо тек рүү очиж шургуулгаас нь нэг хайч, эсвэл хутга шиг зүйл аваад би чамайг алчхаад өөрийгөө алчхаж чадна шүү, гичий минь чи явах болоогүй шүү гэж хэлээд миний зүүн талын хацар луу алгадаж намайг газар унагаасан юм. Тэгээд миний толгой дүйнгэтээд хэвтэж байтал Д нь миний дээр суугаад намайг алгадаж, гичий минь наад хувцсаа тайл гэж хэлээд намайг айлгаж байгаад миний хувцсыг тайлуулсан юм. Тэгээд Д нь өөрийнхөө өмдийг тайлчхаад би жижиг боовтой, чи миний боовыг хөх гээд айлгаж байгаад бэлэг эрхтнээ хөхүүлсэн юм. Тэгээд миний бөгс рүү гараа хий, миний боовыг оролд бөгс рүү нулимаад норго, чи бөгс рүүгээ хийлгэж үзсэн үү гэхээр нь би үгүй гэж хэлэхэд би одоо 2 залуу дуудаж чиний бөгс рүү хийлгэж үзүүлье энэ тэр гээд айлгаад байсан юм. Тэгээд би айсандаа Дын хэлсэн болгоныг нь хийж түүний үгээр байж байсан, гэтэл чи нөхөр Содбилэг рүү утсаар залгаж надтай секс хийж байгаагаа сонсго гээд л зав зай гаргахгүй боовоо саалгаж байсан. Тэгээд өөрийгөө доромжлуулж чи намайг банди гэж хэл гээд л өөрийгөө банди гэж орилоод 00 угаадаг угаалтуур авч ирээд би бөгсөөрөө тавьдаг хүн чи энэ угаалтуурын ишийг миний бөгс рүү хий гэж хэлээд тэр угаалтуурын ишийг бөгс рүү хийлгэсэн юм. Тэгээд л зав зай гаргахгүй, чи миний боовыг үнс, боовыг оролд намайг нулим гээд л үргэлжлээд л байсан... намайг айлгаж байгаад 3-4 удаа бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ Д дур тавиагүй байх, бөгсөөрөө тавьдаг гээд л гаж зүйл хийгээд байсан... Х.Д нь 2017 оны 5 сард манай нөхрөөс нэг Пажеро маркийн машин авсан юм. Тэгээд би тэр машиныхаа мөнгийг авах гээд Д руу холбоо барьж байсан юм. Гэтэл энэ хэрэг болдог өдөр Д нь ах нь мөнгөтэй болчихлоо, ирж мөнгөө ав гэхээр нь би тэр мөнгөө авах санаатай л түүний дуудсан газар болох циркийн тэнд очиж уулзсан юм... Х.Дад өгсөн Пажеро машиныхаа үндсэн үнэ болох 15.000.000 төгрөг дээр нэмж эмчилгээний зардалд гаргасан 3.000.000 төгрөг нийт 18.000.000 төгрөг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх.1.11-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Содбилэгийн өгсөн: “... эхнэр бид хоёрт нэг Пажеро маркийн машин байсан юм. Гэтэл 2017 оны 5 сард миний үеэл ах буюу манай ээжийн төрсөн эгчийн хүүхэд болох Хомоол овогтой Д нь “ахдаа машинаа зарчих, уурхай буухаар мөнгийг нь өгнө” гэхээр нь би түүнд машинаа зарж байсан юм. Тэгээд мөнгөө өгөхгүй яваад байсан ба Д нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны орой манай эхнэр М.Шинэцэцэгийг ирж мөнгө ав, ахынх нь ажил бүтчихлээ гэж дуудсан байсан юм... 4 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө үүрээр 6 цагийн үед би гэртээ ирэхэд манай эхнэр М.Шинэцэцэг нь гэртээ байгаагүй, утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан юм. Тэгээд би гэртээ унтаж амраад өдөр 12 цагийн үед сэрэхэд манай дүү Сайнбилэг миний утас руу нэлээд олон удаа залгасан байсан юм. Тэгээд би дүү рүүгээ залгаж утсаар ярихад манай дүү Сайнбилэг нь ахаа нөгөө Д ах чинь танай эхнэр Шинэцэцэгийг зодоод хүчиндсэн байна, Шинэцэцэг эгч уйлаад над руу утсаар ярилаа гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гантулгын өгсөн “... 2018 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө би гэртээ унтаж байтал өглөө үүрээр 05 цагийн үед миний танил Даваасүрэн эгч над руу утсаар яриад Шинэцэцэг эгч рүү яриадах гэж хэлээд 99110144 гэсэн дугаар өгсөн юм. Тэгээд би дээрх дугаар луу залгаж Шинэцэцэг эгчтэй утсаар ярихад эгч нь хүнд хүчиндүүлчихлээ гэхээр нь би Шинэцэцэг эгчийг манай гэрт хүрээд ир гэж дуудаад байрны гадна ирчихлээ гэхээр нь би гарч уулзсан юм. Тэр үед Шинэцэцэг эгч их айж сандарсан байдалтай, уйлчихсан, зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад мөнгөний авлагатай байсан Д гэх хүнтэй уулзаад мөнгөө авах гэтэл дагуулж яваад хоолойд нь хутга шиг зүйл тулган айлгаж байгаад хүчирхийллээ, тэгээд өглөө унтсан байх үед нь зугатаагаад гарч ирлээ гэж хэлээд хувцсаа сөхөж надад үзүүлэхэд нуруу нь зулгараад гол хэсэгтээ хавдчихсан, 2 хөлийнх нь өвдөг зулгараад хөх няц болчихсон, хүзүү нь улайгаад зулгарчихсан байсан юм. Тэгээд Шинэцэцэг эгч бид хоёр манай байрны орцонд сууж байгаад би Шинэцэцэг эгчийг дагуулан цагдаагийн газар орж хэлэх гэтэл яах юм бэ цагдаад хэлбэл ална гэсэн гээд айгаад байсан...” гэх мэдүүлэг /хх.1.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Баттулгын өгсөн: “... Д бид 2 гарч дахин ганц шил архи ууя гээд гарцгаасан, бид хоёр Багшийн дээд билүү Хүүхдийн 100-н тэр хавьд нэг пабад орсон юм. Тэгээд бид хоёр ямар ч байсан дундаа 1 шил виски аваад тэрийгээ уугаад сууж байтал Д өөрөө нэг хүнтэй утсаар ярьж байгаад надад хандаж одоо манай авгай ирж байна гэж хэлж байсан юм. Гэтэл төд удалгүй нэг хүүхэн ирээд бид 2-ын хажууд хальт суугаад л удаагүй байтал тэр хоёр явлаа гэхээр нь би тэр хоёрыг дагаж пабаас гарсан юм. Тухайн үед би тэр хоёрыг жаахан байж байгаад авсан вискигээ дуусгаад явъя гэхэд Д нь өө манай авгай ирчихлээ, одоо явлаа энэ тэр гээд л надаас салаад тэр хоёр тусдаа такс бариад явсан юм... тэр хүүхэн нь ирсэн хойно харахад тэр хоёр эхнэр нөхөр гэхээргүй, нэг л сонин байгаад байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.27-28/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5185 дугаартай: “... М.Шинэцэцэгийн биед зүүн тохой, баруун гуя, хоёр өвдөг, шилбэнд цус хуралт, хоёр тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.1.30/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээч Б.Оргилын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 4546 дугаартай: “М.Шинэцэцэгийн өмсөж байсан гэх торон ягаан өнгийн дотоож дээр цус, эр бэлгийн эс, үрийн шингэн болон бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэх дүгнэлт /хх.31/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Мөр судлалын лабораторийн ахлах шинжээч Ж.Солонгын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3080 дугаартай: “шинжилгээнд ирүүлсэн ягаан дотоож гэмтэлгүй” гэх дүгнэлт /хх.1.33-34/,
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын шинжээч О.Баатаржав, Б.Энх-ундрах, Я.Ганхүү нарын бүрэлдэхүүнтэй 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай:
“1. Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Х.Д нь сэтгэцийн хувьд хэрэгт хариулах чадвартай байна.
3. Х.Д нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Х.Дад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлт /хх.1.39/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13629 дугаартай: “... Х.Д нь хурьцал үйлдэх чадвартай...” гэх дүгнэлт /хх.1.42/,
Хохирогч М.Шинэцэцэгийн мөрдөгч Л.Батгэрэлд гаргаж өгсөн баримт
бичиг, гэрэл зураг /хх.1.88-92/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн төлөөлөгч Б.Өлзийбаярын өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д гэх хүн манай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 37-144 тоот хаягтай “Нью капитал” ХХК-аас төгрөгийн зээл хүссэн боловч манай ХХК-д мөнгө байгаагүй бөгөөд манай харилцагч Мандхай гэх хүнээс 8.000 долларыг 6 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээл авч иргэн Дад 6.200 долларыг 3 сарын хугацаатай, 40-00 УБС улсын дугаартай Бенз Жи-320 маркийн хар өнгийн машиныг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд авсан. Эхний 3 cap 520 долларын хүү төлөөд дахин зээлээ сунгах хүсэлт ирүүлсний дагуу зээлийг 6 сараар сунгасан. Тэгээд 6 сар сунгаснаас хойш ямар нэгэн байдлаар төлбөр төлөх боломжгүй гэж явсаар 2017 оны 09 сард 5 сая төгрөг, 2018 оны 01 сард 500.000 төгрөг төлөөд түүнээс хойш Д нь өөрийн барьдаг 99113124 дугаарын утсыг хүнд зараад ямар нэгэн хэл сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх.2.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жамъянсүрэнгийн өгсөн: “... Х.Д нь “Нью капитал маркет” ХХК-й миний хариуцдаг салбар болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оффист ирээд өөрийнхөө нэр дээр байдаг 40-00 УБС улсын дугаартай саарал өнгийн Бенз Жи-320 маркийн автомашиныг барьцаанд тавья гэсэн. Би гэрчилгээг нь автомашины арлын дугаартай нь тулгаж үзэхэд таарч байсан. Тэгээд 2014 оны 09 сарын 25-ны өдөр эзэмшсэн байсан. Тэгээд манайх бол олгохдоо автомашины нэрийг өөрийн компанийн нэр лүү шилжүүлдэг гээд гэрээ байгуулсан. Би түүнд албан бичиг өгөөд Автотээврийн Үндэсний Төв ороод машинаа манай нэр лүү шилжүүлээд гэрээгээ нотариатаар батлуулж ир гэж хэлээд удалгүй Д гэрээгээ батлуулж нэрээ шилжүүлээд ирсэн. Тэгээд би 6,200 ам долларыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун 4 замын хойд талд байдаг Нарантуул зочид буудлын доор байрлах ХААН банкны салбар луу орж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Цэнд-Аюушийн өгсөн: “... 2016 оны зун 06-07 дугаар сарын үед Д манай компани дээр ирээд ах нь хөдөө уурхай руу явж алт хайгуулын ажил хийгээд байна. Хөдөө явахад туулах чадвар сайтай, тэнхлэг өндөр машин хэрэгтэй байна, чи ахдаа энэ Жи-350 машинаа зарчих гэж гуйсан юм. Тэгэхээр нь би машиныг ХАС банкны барьцаанд байгаа гэдгийг хэлэхэд Х.Д нь асуудал байхгүй ээ, ах нь хөдөө алтанд явж байж ирээд банкны зээлийг чинь чөлөөлж машиныг нэр дээрээ шилжүүлэн авъя гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрч 2016 оны 6-7 сарын үед Х.Дад Жи-350 машинаа өгч явуулсан юм. Тэгээд Д нь манай 40-00 УБС улсын дугаартай Жи-320 маркийн машиныг авч явчхаад мөнгийг нь өгөхгүй 1-2 cap сураггүй алга болчихсон ба утсаар ярихаар хөдөө Заамарт алтны уурхайд байна, удахгүй очно гээд байсан юм. Тэгж явсаар байгаад 2016 оны сүүлээр буюу 12 дугаар сард би Даас дээрх машинаа буцаан авсан юм...” гэх мэдүүлэг /хх.2.40-41/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 782 дугаартай: “... 01140791 дугаартай Монгол Улсын Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйл нь хуурамч байна...” гэх дүгнэлт /хх.2.46-49/,
Мөрдөгчийн тэмдэглэл /хх.1.22/,
Х.Даас хохирогч М.Шинэцэцэгийн данс руу шилжүүлсэн 1.000.000 төгрөгийн төлбөрийн баримт /хх.1.86/,
Х.Даас хохирогч М.Шинэцэцэгийн нөхөр Ш.Содбилэг рүү бичсэн мессежний гэрэл зураг /хх.1.89/,
Хохирогч М.Шинэцэцэгийн биед учирсан гэмтлийн гэрэл зургууд /хх.1.92/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.93/,
Х.Даас мөрдөгч болон прокурорт гаргасан гомдол, хүсэлтүүд /хх.1.85, 144-145, 148-149/,
“Нью капитал маркет” ХХК-с Х.Дтай байгуулсан зээлийн гэрээ /1.189-205/,
Дансны түүвэр /хх.2.171/,
ХААН банк дахь “Нью капитал маркет” ХХК-й харилцагчийн дансны
хуулга: /хх.2.195/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1. Х.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Вилл” хотхоны 103 дугаар байрны 5 давхарт 504 тоотод иргэн М.Шинэцэцэгийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.8-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Шинэцэцэгийн өгсөн: “... Д миний араас хүрч ирээд үснээс үсдэж цаашаа чирээд гал тогооныхоо тек рүү очиж шургуулгаас нь нэг хайч, эсвэл хутга шиг зүйл аваад би чамайг алчихаад өөрийгөө алчихаж чадна шүү, гичий минь чи явах болоогүй шүү гэж хэлээд миний зүүн талын хацар луу алгадаж намайг газар унагаасан юм. Тэгээд миний толгой дүйнгэтээд хэвтэж байтал Д нь миний дээр суугаад намайг алгадаж, гичий минь наад хувцсаа тайл гэж хэлээд намайг айлгаж байгаад миний хувцсыг тайлуулсан юм. Тэгээд Д нь өөрийнхөө өмдийг тайлчхаад би жижиг боовтой, чи миний боовыг хөх гээд айлгаж байгаад бэлэг эрхтнээ хөхүүлсэн юм. Тэгээд миний бөгс рүү гараа хий, миний боовыг оролд бөгс рүү нулимаад норго, чи бөгс рүүгээ хийлгэж үзсэн үү гэхээр нь би үгүй гэж хэлэхэд би одоо 2 залуу дуудаж чиний бөгс рүү хийлгэж үзүүлье энэ тэр гээд айлгаад байсан юм. Тэгээд би айсандаа Дын хэлсэн болгоныг нь хийж түүний үгээр байж байсан, гэтэл чи нөхөр Содбилэг рүү утсаар залгаж надтай секс хийж байгаагаа сонсго гээд л зав зай гаргахгүй боовоо саалгаж байсан. Тэгээд өөрийгөө доромжлуулж чи намайг банди гэж хэл гээд л өөрийгөө банди гэж орилоод 00 угаадаг угаалтуур авч ирээд би бөгсөөрөө тавьдаг хүн чи энэ угаалтуурын ишийг миний бөгс рүү хий гэж хэлээд тэр угаалтуурын ишийг бөгс рүү хийлгэсэн юм. Тэгээд л зав зай гаргахгүй, чи миний боовыг үнс, боовыг оролд намайг нулим гээд л үргэлжлээд байсан... намайг айлгаж байгаад 3-4 удаа бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ Д дур тавиагүй байх, бөгсөөрөө тавьдаг гээд л гаж зүйл хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх.1.11-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Содбилэгийн өгсөн: “... Тэгээд би дүү рүүгээ залгаж утсаар ярихад манай дүү Сайнбилэг нь ахаа нөгөө Д ах чинь танай эхнэр Шинэцэцэгийг зодоод хүчиндсэн байна, Шинэцэцэг эгч уйлаад над руу утсаар ярилаа гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гантулгын өгсөн “... Шинэцэцэг эгчтэй утсаар ярихад эгч нь хүнд хүчиндүүлчихлээ гэхээр нь би Шинэцэцэг эгчийг манай гэрт хүрээд ир гэж дуудаад байрны гадна ирчихлээ гэхээр нь би гарч уулзсан юм. Тэр үед Шинэцэцэг эгч их айж сандарсан байдалтай, уйлчихсан, зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад мөнгөний авлагатай байсан Д гэх хүнтэй уулзаад мөнгөө авах гэтэл дагуулж яваад хоолойд нь хутга шиг зүйл тулган айлгаж байгаад хүчирхийллээ, тэгээд өглөө унтсан байх үед нь зугатаагаад гарч ирлээ гэж хэлээд хувцсаа сөхөж надад үзүүлэхэд нуруу нь зулгараад гол хэсэгтээ хавдчихсан, 2 хөлийнх нь өвдөг зулгараад хөх няц болчихсон, хүзүү нь улайгаад зулгарчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Баттулгын өгсөн: “... Д өөрөө нэг хүнтэй утсаар ярьж байгаад надад хандаж одоо манай авгай ирж байна гэж хэлж байсан юм. Гэтэл төд удалгүй нэг хүүхэн ирээд бид 2-ын хажууд хальт суугаад л удаагүй байтал тэр хоёр явлаа гэхээр нь би тэр хоёрыг дагаж пабаас гарсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.27-28/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5185 дугаартай: “... М.Шинэцэцэгийн биед зүүн тохой, баруун гуя, хоёр өвдөг, шилбэнд цус хуралт, хоёр тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.1.30/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшингийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13629 дугаартай: “... Х.Д нь хурьцал үйлдэх чадвартай...” гэх дүгнэлт /хх.1.42/,
Х.Даас хохирогч М.Шинэцэцэгийн данс руу шилжүүлсэн 1.000.000 төгрөгийн төлбөрийн баримт /хх.1.86/,
Х.Даас хохирогч М.Шинэцэцэгийн нөхөр Ш.Содбилэг рүү бичсэн мессежний гэрэл зураг /хх.1.89/,
Хохирогч М.Шинэцэцэгийн биед учирсан гэмтлийн гэрэл зургууд /хх.1.92/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.93/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Шинэцэцэгийн өгсөн: “... Тэгээд уугаад сууж байсан вискигээ аваад байрандаа орсон. Байр нь нэлээн том байр байсан. Харанхуй, тог нь тасарсан, Оройны 23 цагийн үед өнгөрөөгөөд очсон. Миний утасны цэнэг дууссан, тэгээд гарах гэсний төлөө намайг янз бүрийн үгээр хэлж шөнөжингөө дарамтлаад зодсон. Би энэ хүнд өргүй боловч авлагатай байсан болохоор мөнгөө авах зорилгоор л уулзсан. Сэтгэлдээ хар толботой үлдсэн. Миний гэр бүлийг бусниулж хаясанд нь би гомдолтой байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар,
2. Мөн Х.Д нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нью капитал Маркет” ББСБ-аас 40-00 УБС улсын дугаартай Бенз Жи-320 загварын тээврийн хэрэгслийг барьцаалуулсан гэж хуурч, хуурамч баримт бичиг ашиглан 6.200 ам.доллар буюу 14,109,898 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн төлөөлөгч Б.Өлзийбаярын өгсөн: “... Дад 6,200 долларыг 3 сарын хугацаатай, 40-00 УБС улсын дугаартай Бенз Жи-320 маркийн хар өнгийн машиныг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд авсан. Эхний 3 cap 520 долларын хүү төлөөд дахин зээлээ сунгах хүсэлт ирүүлсний дагуу зээлийг 6 сараар сунгасан. Тэгээд 6 сар сунгаснаас хойш ямар нэгэн байдлаар төлбөр төлөх боломжгүй гэж явсаар 2017 оны 09 сард 5 сая төгрөг, 2018 оны 01 сард 500.000 төгрөг төлөөд түүнээс хойш Д нь өөрийн барьдаг 99113124 дугаарын утсыг хүнд зараад ямар нэгэн хэл сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх.2.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жамъянсүрэнгийн өгсөн: “... Х.Д нь “Нью капитал маркет” ХХК-й миний хариуцдаг салбар болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оффист ирээд өөрийнхөө нэр дээр байдаг 40-00 УБС улсын дугаартай саарал өнгийн Бенз Жи-320 маркийн автомашиныг барьцаанд тавья гэсэн. Би гэрчилгээг нь автомашины арлын дугаартай нь тулгаж үзэхэд таарч байсан. Тэгээд 2014 оны 09 сарын 25-ны өдөр эзэмшсэн байсан. Тэгээд манайх бол олгохдоо автомашины нэрийг өөрийн компанийн нэр лүү шилжүүлдэг гээд гэрээ байгуулсан. Би түүнд албан бичиг өгөөд Автотээврийн Үндэсний Төв ороод машинаа манай нэр лүү шилжүүлээд гэрээгээ нотариатаар батлуулж ир гэж хэлээд удалгүй Д гэрээгээ батлуулж нэрээ шилжүүлээд ирсэн. Тэгээд би 6.200 ам долларыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун 4 замын хойд талд байдаг Нарантуул зочид буудлын доор байрлах ХААН банкны салбар луу орж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Цэнд-Аюушийн өгсөн: “... 2016 оны зун 06-07 дугаар сарын үед Д манай компани дээр ирээд ах нь хөдөө уурхай руу явж алт хайгуулын ажил хийгээд байна. Хөдөө явахад туулах чадвар сайтай, тэнхлэг өндөр машин хэрэгтэй байна, чи ахдаа энэ Жи-350 машинаа зарчих гэж гуйсан юм. Тэгэхээр нь би машиныг ХАС банкны барьцаанд байгаа гэдгийг хэлэхэд Х.Д нь асуудал байхгүй ээ, ах нь хөдөө алтанд явж байж ирээд банкны зээлийг чинь чөлөөлж машиныг нэр дээрээ шилжүүлэн авъя гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрч 2016 оны 6-7 сарын үед Х.Дад Жи-350 машинаа өгч явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.2.40-41/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 782 дугаартай: “... 01140791 дугаартай Монгол Улсын Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйл нь хуурамч байна...” гэх дүгнэлт /хх.2.46-49/,
“Нью капитал маркет” ХХК-с Х.Дтай байгуулсан зээлийн гэрээ /1.189-205/,
ХААН банк дахь “Нью капитал маркет” ХХК-й харилцагчийн дансны
хуулга: /хх.2.195/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч Б.Өлзийбаярын өгсөн: “... Анх Х.Д гэдэг хүн манай ломбардад ирж Бенз машин тавьж долларын зээл 6 сарын хугацаатайгаар авах гэсэн юм гэсэн. Тэгээд манай ажилтан Жамъянсүрэн бичиг баримт, машины гэрчилгээ болон машиныг нь шалгасны дүнд надад танилцуулсан юм. Тэгээд би бүх бичиг баримт нь бүрэн энэ хүний нэр дээр байсан болохоор зээл олгох боломжтой гэж үзэн зээл олгохыг зөвшөөрсөн юм. Ингээд манай ажилтан Жамъянсүрэн машиныг манай компанийн нэр дээр шилжүүлээд ирэхэд нь энэ зээлийг олгосон юм. Гэхдээ тэр үед манайд шууд бэлэн доллар байгаагүй учир Мандхай гэдэг хүнээс 8.000 долларын зээлийг сарын 3 хувийн хүүтэй зээлж авч Дад өгсөн. Үүнээс үзэхэд анх манай компани дээр ирж машины гэрчилгээ баримтаа харуулсан, дараа нь машиныг манай компанийн нэр дээр шилжүүлчхээд ирсэн үйлдэл нь удаа дараа хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн, шууд, санаатай үйлдэл байна гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Х.Дын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргүүдийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Х.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, тохуурхан доромжилж бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг, “Хуурч, эсхүл баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тус тус тооцов.
Х.Д нь “М.Шинэцэцэг гэрт ороогүй, үүднээс буцсан, түүнийг би хүчиндээгүй, тухайн үеийн цаг хугацаа, нөхцөл байдлын талаар Тамир, Ижилболд нар гэрчилнэ. Мөн Дэлгэрмөрөн, Цэнд-Аюуш, Тэмүжин нар машины хуурамч гэрчилгээ үйлдэж ашиглан залилж надаар мөнгө авхуулсан” гэх боловч дээрх нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд түүнчлэн “мөрдөн байцаалтад шаардлагатай бүхий л ажиллагааг гүйцэтгэсэн боловч шүүгдэгчийн гэм бурууг нотолж чадаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хохирогч М.Шинэцэцэг нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч “Нью капитал маркет” ХХК-д энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 6.200 ам.доллар буюу 14.109.898 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 6.773.200 төгрөгийг Х.Даас гаргуулж хохирогч байгууллагад олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Х.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Дын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Х.Дын холбогдсон гэмт хэргүүдэд оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээг оногдуулахыг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж, учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгаагүй учир тухайн хүсэлтийг хангах боломжгүй юм.
Шүүгдэгч Х.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Х.Дад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.Дын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс цагдан хоригдсон 178 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олговол зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. И овогт Хн Дыг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, тохуурхан доромжилж бэлгийн харьцаанд орж хүчиндэх”, “Хуурч, баримт бичиг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Х.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Х.Дад оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Дын урьд нь цагдан хоригдсон 178 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Хохирогч М.Шинэцэцэг нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Х.Дад буцаан олгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Х.Даас 6,773,200 төгрөг гаргуулж хохирогч “Нью капитал маркет” ХХК-д олгосугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Дад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР