Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 430

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Хужирбулангийн 28 дугаар хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/,

       

        Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие нь 1964 онд төрсөн. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. Гэтэл намайг төрөх үед иргэний бүртгэлийн ажил төгөлдөржөөгүй байснаас төрсний гэрчилгээг ээжээр маань овоглон одоог хүртэл бүх бичиг баримт энэ овгоор явж байгаа. Харин 1981 онд тухайн үеийн Худалдаа бэлтгэлийн трестэд ажилд ороход миний хөдөлмөрийн дэвтрийг ааваар /*******гаар/ маань овоглон бичсэн байна. Ингээд тэтгэвэр тогтоолгоход бичиг баримтын зөрчил үүссэн болно. Иймд холбогдох бичиг баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр *******ын ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Нэхэмжлэгч Б.******* нь 1981 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Худалдааны техникийн сургуулиас *******гийн *******гийн нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

        Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 134/000838 дугаартай Б.*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, 1981 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн *******гийн *******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрч *******гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг болно.

        Нэхэмжлэгч Б.*******д Худалдааны техникийн сургуулиас 1981 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт овог “*******” гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэх болон төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэн овог “*******” гэсэнтэй тохирохгүй байх бөгөөд Б.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1981 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр *******гийн *******д олгосон гэх хөдөлмөрийн дэвтэр, Б.*******гийн төрсний бүртгэлийн лавлагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувийг авч шинжлэн судалсан бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн *******гийн ******* гэх хөдөлмөрлөсөн түүх нь *******ын *******гийн ажилласан талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.    

Гэрч *******, ******* нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

Гэрчүүд нь нэхэмжлэгчийн эцэг ******* нэртэй, эх ******* нэртэй хүмүүс байдаг талаар мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгчид хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо овгийг “*******” гэж түүний эхээр овоглосон талаар мэдүүлдэг, ******* нь нэгдэлд ажиллаж байхдаа эцэг *******гаар овоглож байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

 

       Иймээс *******гийн *******д 1981 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь *******ын *******гийн хөдөлмөрийн дэвтэр мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1981 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Худалдааны техникийн сургуулиас *******гийн *******гийн нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                                            

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Л.УГТАХБАЯР