Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 705

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ө даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

          Улсын яллагч О.Багшбаяр,

          Хохирогч Т.Саруултунгалаг,

          Шүүгдэгч У.Ө, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар /ҮД:1499/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Өт холбогдох 1706 01221 0192 дугаартай 5 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Булган аймгийн Баяннуур суманд 1997 оны 07 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 3-123 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Ун Ө /РД:ГО97072735/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          У.Ө нь:

          1. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 29-396 тоот хашааны гадаа байсан иргэн Б.Ариунбаатарын 71-46 УНТ Улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас 845.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхин зугатаасан,

          2. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, бага дарь эхийн 4-1241 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхцацралын гэрийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн арматур төмрөөр хөшин нэвтэрч, 390.000 төгрөгийн Шарп маркийн 42 инчийн зурагт, 450.000 төгрөгийн Делл маркийн зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          3. 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн 49-13 тоотод суух иргэн Т.Саруултунгалагийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, 510.000 төгрөгийн үнэ бүхий ЛЖ-42 инчийн зурагт, 27.000 төгрөгийн хөнжил, нийт 537.000 төгрөгийн эд хөрөнгийг хууль хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусаар авсан,

          4. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 19-279А тоотод оршин суух иргэн Ч.Эрдэнэбаярын байшингийн цонхны төмрийг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, 239.400 төгрөгийн үнэ бүхий Скайворд маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          5. 2017 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Сосорбадамын “Баян-Уул” хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг тусгайлан бэлтгэсэн отвёрткаар хөшин нэвтэрч, бэлэн 400.000 төгрөг, гар утас, утасны нэгж зэрэг нийт 1.056.300 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          6. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 11-246 тоот иргэн Я.Батсүхийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 1.200.000 төгрөгийн үнэ бүхий Фуна маркийн 46 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          7. Б.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 9-362 тоотод оршин суух иргэн Б.Саруулбаярын гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, 390.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн 40 инчийн зурагт, 72.000 төгрөгийн үнэ бүхий флаш диск, 18.000 төгрөгийн үнэ бүхий орны бүтээлэг зэрэг нийт 480.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          8. Н.Мөнх-Эрдэнэ, Амараа нартай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын хажууд байрлах иргэн С.Оюунчимэгийн ТҮЦ-ний цонхны хаалт төмрийг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч бэлэн 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          9. 3.Цэнгүүнтэй бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн задгайд суух иргэн Ч.Батцэцэгийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч 330.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          10. А.Мянганбаяр, Анхбаяр, З.Цэнгүүн нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1-799Б тоотод суух Б.Баттүшигийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, 700.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн 42 инчийн зурагт, 200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж, бөгжний хослол, 100.000 төгрөгийн үнэ бүхий Бакс брэндийн цаг зэрэг нийт 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          11. А.Мянганбаяр, Анхбаяр нартай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 2-1099 тоотод суух иргэн

Н.Тэгшдэлгэрийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, 839.940 төгрөгийн үнэ бүхий Самсунг 42 инчийн зурагт, 15.000 төгрөгийн үнэ бүхий орны бүтээлэг зэрэг нийт 854.940 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          12. А.Мянганбаяр, Н.Мөнхбаяр, Н.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн автобусны дунд буудлын орчимд иргэн Д.Пүрэвсүрэнд хүч хэрэглэн довтолж 39.000 төгрөгийн үнэ бүхий С-1100 маркийн гар утас, 34.000 төгрөгийн үнэ бүхий жордан 6 загварын пүүз, 21.000 төгрөгийн үнэ бүхий арьсан хэтэвч, 3000 төгрөгийн үнэ бүхий сим карт зэрэг нийт 97.000 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Өын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Саруултунгалагын өгсөн: “... Хулгай гарсан тэр үед би жирэмсэн байнга гэртээ байдаг байсан. Харин тэр үед манайд хамаатны хүн ирээд салхинд гаръя гэхээр нь би за гээд салхинд гарч 2 цаг болоод ирэхэд гэрт хулгай орсон байсан. Манайх ахтайгаа хамт нэг хашаанд байдаг. Ах ирээд гэрт хулгай орсныг мэдээд цагдаа дуудаж,  бас намайг дуудан би гэрт ирэхэд хулгай орсон байсан.  Манай гэрээс Эл Жи-маркын 42 инчийн Смарт зурагтыг аваад явсан байсан. Хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Тухайн үед зурагтаа 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг,

          1. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 29 дүгээр гудамжинд байсан иргэн Ш.Ариунбаатарын 71-46 УНТ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, ослын газрыг зориуд орхин зугатаасан гэх хэргийн хувьд:

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.179-180,189-197/,

          Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийг хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх.1.198/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ариунбаатарын өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой өөрийнхөө байгууллагын эзэмшлийн 71-46 УНТ улсын дугаартай Т.Харриер маркийн автомашинтай Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 29 дүгээр гудамжны 396 тоот хашааны гадаа очиж дүүгийнхээ 2 хүүхдийг авахаар машиныг асаалттай орхиод хаалгаа цоожлоогүй айл руу орчихоод 11 минутын дараа гарч ирэхэд миний автомашиныг хулгайлаад аваад явчихсан байсан. Тэгээд цагдаад утсаараа дуудлага өгсөн. Машинд хүн байгаагүй машины урд хойд талд эвдрэл байгаагүй. 2 хоногийн өмнө машиныг авч явсан хүүхдүүдийг олж цагдаад барьж өгсөн, машиныг засаж янзлаагүй байгаа. Машинд учирсан хохирол болон хайхад гарсан зардлыг нэхэмжилнэ. Машиныг хайж олон хоног, олон газраар явсан, Хоёр гар утсаа ломбардад тавьж мөнгө аваад машинд бензин хийж гадуур явсан. Такси барьж явсан, машинд үнэлгээ хийлгэх болон журмын хашаанаас машин авах зардалд зарцуулсан” гэх мэдүүлэг /хх.1.202-204/,

          71-46 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Ди Эйч Би” ХХК-ний эзэмшил болохыг тогтоосон баримтууд /хх.1.205-212/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Р.Даваагийн өгсөн: “... 2017 оы 01 дүгээр сарын 31-ний орой Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын 6-61 тоот манай хашааны ар талаас 71-46 УНТ улсын дугаартай Т.Хариер автомашин мөргөөд нөгөө мөргөсөн жолооч нь машинаа хаяад явганаар зугатаагаад явсан байсан. Манайх эвдэрсэн хашаандаа үнэлгээ хийлгээд 130,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд мөргөсөн жолоочоос нэхэмжилж байна” гэх мэдүүлэг/хх.213-218/,

          Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.219-224/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой ах Ө бид хоёр 13-р хорооллоос харих гэд Баянбүрд рүү явж байсан. Ингээд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 29 дүгээр гудамжаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү явж байхад айлын хашааны үүдэнд хар өнгийн Т.Харриер маркийн автомашин асаалттай зогсож байсан. Бид 2 машины хажуу талаар зөрөөд өнгөрч явахад ах найзынх руугаа явлаа гээд салаад явсан... Намайг гадаа зогсож байхад хашааны өнцөгт нэг машин дуут дохио өгөөд Мөөгий гээд намайг дуудахаар нь яваад очиход Ө ах хар өнгийн Т.Харриер маркийн автомашины жолооны ард суучихсан ганцаараа байсан. Тэгээд намайг машинд суучих гэхээр нь машинд орж суугаад хэний машин юм бэ? гэхэд миний таньдаг ахын машин байгаа юм, хоёулаа Толгойтод аваад өгчихье гэхээр нь би зөвшөөрөөд хамт хөдлөөд явсан... Толгойтын замаар ороод Нарангийн голын замаар хойшоогоо өгсөөд явж байхад замын 2 талд 2 цагдаа зогсож байхаар нь Ө ах зүүн гар тийшээ жолоогоо дараад гудамж руу орж эргээд буцаж зам руугаа ороод урагшаагаа явахад цагдаа араас ирээд зогсоох гээд дуудахаар нь бид 2 зогсоогүй чигээрээ явж байгаад айлын модон хашааг мөргөөд зогссон” гэх мэдүүлэг /хх.1.226-228/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд У.Өын сэжигтэн яллагдагчаар өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 31-ны орой 20 цагийн орчимд дүү Мөнх-Эрдэнийн хамтаар 13 дугаар хорооллоос Баянбүрд орохоор Дэнжийн 29 дүгээр гудамжаар алхаж явсан.Тэгтэл нэг айлын хашааны гадна талд нэг машин асаалттай байсан. Машинд хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би дүүдээ худлаа яриад найзтайгаа уулзлаа чи явж бай гэж хэлээд салсан. Мөнх-Эрдэнэ найз охиныхоо гэр лүү явсан. Би асаалттай байсан машин дээр явж очоод харахад машинд ямар нэгэн хүн байхгүй машин асаалттай байсан. Би машины баруун талаар очоод жолоочийн талын хаалгыг татахад хаалга цоожгүй онгорхой байсан. Ингээд хаалгыг онгойлгоод жолооны ард суугаад хөдөлж яваад дүүгийнхээ очсон гудамжны хашааны өнцөгт зогсоод дуут дохио өгөөд Мөөгийг дуудсан. Мөнх-Эрдэнэ ганцаараа зогсож байсан. Мөнх-Эрдэнийг ирэхээр нь машиндаа суулгаад Толгойтод байдаг ахтайгаа уулзаадахъя гэж хэлээд бид хоёр хөдлөөд явсан. Явсан замаа сайн мэдэхгүй байна. Бид хоёр шороон замаар явж байгаад нэг засмал зам руу орсон. Дараа нь дахин гудамж руу орсон. Улаан чулуутын хогийн цэгээр ороод Их Нарангийн замаар ороод урдаасаа хойшоогоо явж байхад замын хажуу талд хоёр цагдаа машиныг зогсоон шалгаж байхаар нь би зүүн гар тал руугаа жолоогоо дараад буцаж эргээд урагшаагаа явах үед араас цагдаа зогсоорой гэхээр нь жаахан явж байгаад баруун гар тийшээгээ жолоогоо дараад эргэж орох үед гулгаад айлын хашааг урд буфер хэсгээрээ мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад айлын хашааг даваад зугатаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх.2.4-10/,

          Шинжээчийн 119 дугаартай дүгнэлт: /хх.1.240-241/,

          2. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 4-1241 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхцацралын гэрийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн арматур төмрөөр хөшин нэвтэрч, Шарп брэндийн 42 инчийн зурагт, делл брэндийн зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хэргийн хувьд:

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.24-28/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Мөнхцацралын өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагийн үед гэрээсээ гарсан. Гэрээс гарах үед гэрийн бүх зүйл хэвийн, цоож, хаалга, цоожны цүү, нугас бүгд эвдрэл гэмтэлгүй байсан. Орой ирэхэд хашааны хаалганы цоожны мод онгорхой, үүдний амбаарын хаалга дэлгээстэй, цоож нь газар эвдэрч бутарсан байдалтай байсан. Орж ирээд харахад зурагт, нөүтбүүк 2 алга болсон байсан. Тэгээд 102 луу залгасан. Орны дэвсгэр даавуу болох цоохор өнгийн цагаан даавуу байхгүй байсан. Одоогоор санаанд орж байгаа зүйл алга байна. Сайн шиншилж үзээгүй байна. Зурагтыг 2015 оны 5 дугаар сард Шарп 42 инчийн лед телевизийг Некст-ээс 1,200,000 төгрөгөөр, нөүтбүүкийг 2015 онд Делл брендийн ногоон өнгөтэй, Компьютер ланд-аас 900,000 төгрөгөөр авч байсан. Телевизийг 1,000,000 төгрөгөөр, Нөүтбүүкийг 800,000 төгрөгөөр үнэлнэ. Зурагтын дэлгэцийн гол хавьд 1-2 см-ын хэмжээтэй зураастай, нөүтбүүкний арын хавтсанд 1-2 см-ын зураастай” гэх мэдүүлэг /хх.1.29-33/,

          Криминалистик шинжээчийн 4501 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд тэнцсэн 1 дугаарын 1 ширхэг гарын мөр ММ00051005543, ММ5210011563, ММ510014949, ММ000310017675 дугаарт Ууганцэцэг овогтой Ө, Ууганцэцэг овогтой Тэлмүүн нэрээр 4 удаа бүртгэгдсэн хүний гарын алганы дардастай тохирч байна” гэх дүгнэлт /хх.1.37-44/,

          Эд хөрөнгийн үнэлгээ /хх.1.45-48/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд У.Өын яллагдагчаар өгсөн: “2017 оны 08 сарын 16-ны өдөр би Баянзүрх дүүргийн 21-р хорооны Бага Дарь-Эхэд байрлах Монгол гэрээс зурагт болон зөөврийн компьютер хулгайлж авсан. Хулгайлсан айлынхаа тоотыг мэдэхгүй байна, явж байгаад тохиолдлоор уг айлаас хулгай хийсэн. Тэгээд Дарь-Эхээс такси барьж яваад баруун дөрвөн зам дээр бууж зөөврийн компьютерыг ломбардад тавьсан. Харин зурагтыг таксины жолоочид 250.000 төгрөгөөр худалдсан. Тэгээд мөнгөөрөө хороолол ороод архи ууж бааранд ороод буудалд хонож дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.1.4-6/,

          3. 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 49-13 тоотод суух иргэн Т.Саруултунгалагийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч ЛЖ-42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хэргийн хувьд:

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2.109-113/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Саруултунгалагын өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрийнхэнтэйгээ хамт салхинд гарахаар 14 цагийн орчим гэрээ цоожлоод гарсан. Тэгээд гадуур явж байтал 19 цагийн орчим ах Т.Бархас над руу утсаар залгаад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Гэртээ ирсэн чинь хорооны цагдаа ирчихсэн байсан. Гэрийн хойморт стенкин дээр байсан ЛЖ брэндийн 42 инчийн смарт лед зурагтыг газар байсан хөнжлөөр боогоод аваад явсан байсан. Би 2015 онд Некст худалдааны төвөөс 1,099,999 төгрөгөөр авч байсан. Манайх давхар амбаартай давхар амбаарын үүдийг цоожилдог, харин гэрээ онгорхой орхидог. Цоож нь байхгүй амбаарын цүүг нь хажуу тийш нь мушгиад эргүүлчихсэн байсан. Би алдагдсан эд зүйлээ анх авсан үнээрээ үнэлнэ. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх.2.119-121/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Бархасын өгсөн: “... Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 49-13 тоот хашаанд дүү Т.Саруултунгалагийнхтай тус тусдаа амьдардаг юм. 2017 оны 04 дүгээр сарын 15-ны орой 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд Т.Саруултунгалагийн гэрийн амбаар онгорхой байхаар нь ... шууд дүүгийнд орсон чинь хүн байхгүй байсан, гэрийн хойморт байдаг зурагт нь байхгүй байсан, эргэж гараад харсан чинь гэрийн амбаарын цүү нь далийчихсан байсан. Тэгээд Т.Саруултунгалаг руу утсаар ярьсан чинь гэртээ байхгүй, гадуур явж байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх.2.122/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Баярсайханы өгсөн: “... Би Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Визалт говь” ХХК-ийн байранд “Арвай” нэртэй ресторан ажиллуулдаг, мөн Арвай рестораны үүдэнд байрлах жижиг өрөөг ломбардын зориулалтаар бусдад түрээслэн ажиллуулж байсан. Ресторанаа бол одоо ажиллуулж байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгэр сарын 01-ний өдрийн хооронд Бүрэнжаргал гэж хүн “Арвай” рестораны үүдэнд байрлах жижиг өрөөг ломбард болгон 1 жилийн хугацаатай түрээслэн ажиллуулж байсан. Ингээд ломбардын түрээсийн хугацаа дуусах үед түрээсээ төлж чадахгүй ломбард ажиллуулахаа болилоо гэж байсан. Тэгээд бүх юмаа аваад явсан. Уг ломбардад барьцаалсан эд зүйлээ хүмүүст нь юмаа өгөөд ямар ч мөнгөгүй боллоо гэж байсан. Бүрэнжаргал л гэж нэртэй залуу байсан. Овог нэр гэрийн хаягийг нь мэдэхгүй 99004835 гэж дугаар дээр байсан боловч би залгаж үзсэн нэг эмэгтэй хүн аваад би энэ дугаарыг худалдаж авсан юм. Бүрэнжаргал гэж хүнийг танихгүй гэж байсан. Анх надтай Бүрэнжаргал түрээсийн гэрээ хийж байсан гэхдээ би гэрээг нь одоо олохгүй байгаа юм. Гэрээ нь одоо алга болсон байх. Бүх бараагаа тарааж өгөөд мөнгөгүй боллоо гэж байсан. Одоо хүмүүс сураглаж ирэхгүй байгаа болохоор бүх бараагаа тарааж өгсөн байх” гэх мэдүүлэг /хх.2.123/,

          Эд хөрөнгийн үнэлгээ /хх.2.141-143/,

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх.3.1-2/,

          4. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 19-279А тоотод суух иргэн Ч.Эрдэнэбаярын байшингийн цонхны төмрийг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, Скайворд-32 инчийн зурагтыг хууль хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусаар авсан гэх хэргийн хувьд:

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2.191-194/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Эрдэнэбаярын өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 19 цаг өнгөрч байхад эхнэр Анхбаяр, охин Мишээл нарын хамт гэрээсээ гараад айлд очоод шөнө 23 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн баруун талын салхивч онгорхой байсан. Тэгээд гэртээ ороход том өрөөний тавилга дээр байсан 32 инчийн Скайворд маркийн эл си ди зурагт алга болсон байсан. Одоо 350,000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх.2.198-203/,

          Криминалистикийн шинжээчийн 02/1030 дугаартай дүгнэлтэд:

          “Шинжилгээнд ирүүлсэн 4 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцээгүй. Бусад гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн 4 гэж дугаарласан гарын мөр нь Ууганцэцэгийн Ө /ГО97072735/, Ууганцэцэгийн Тэлмүүн нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна” гэх дүгнэлт /хх.2.210-218/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд У.Өын яллагдагчаар өгсөн: “Миний бие нь 2017 оны 09 дүгээр сарын эхээр би Баянзүрх дүүргийн Монел руу найз Билгүүнээгийнд очих гэж явах замд уулан дээр оршуулгын тэр хавьд байсан улаан тоосгон 2 цонхтой байшингийн хойд талын цонхны төмөр хаалтыг төмрөөр хөшөөд цонхыг нь түлхээд байшинд орсон. Уг байшингийн зурагтын тавиур дээр нь 32 инчийн хар өнгийн Скай нэртэй ЛСД зурагт байхаар нь би зурагтыг аваад том цонхоор нь гараад явсан. Тэгээд зам дээрээс такси бариад зурагтаа модны хоёрын ломбардад 100.000 төгрөгөөр өөрийнхөө нэр дээр тавьсан. Тэгээд мөнгөөрөө найзуудтайгаа уулзахдаа хэрэглээд дууссан...” гэх  мэдүүлэг /хх.3.8-10/,

          Эд хөрөнгийн үнэлгээ /хх.2.226-228/,

          5. 2017 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Сосорбадамын “Баян-Уул” хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг тусгайлан бэлтгэсэн отвёрткаар хөшин нэвтэрч, бэлэн мөнгө, гар утас, утасны нэгж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хэргийн хувьд:

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.248-250, хх.3.1-3/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сосорбарамын өгсөн: “... Би 2017 оны 07 дугаар сарын 21-ний 23.30 цагт хүнсний дэлгүүрээ хаагаад явсан. Тэгээд өглөө буюу 2017 оны 07 дугаар сарын 22-ны 10 цаг гээд дэлгүүрээ нээгээд ороод дэлгүүрийн цонхны салхивч онгорхой байхаар нь салхинд онгойсон байх гэж бодоод лангууны ар тал руу ороход мөнгөний цаасан хайрцаг шалан дээр хоосон хаясан байхаар нь хулгай орсныг мэдээд 102-т дуудлага өгсөн. Тэгээд үзлэг хийгээд явсны дараа тооллого хийхэд биет 415,000 төгрөг, 14 блок тамхи, 13 шил архи, интернэтийн карт 12ш, юнителийн нэгжийн карт 10 ш алдагдсан байна” гэх мэдүүлэг /хх.3.4-7/,

          Криминалистикийн шинжээчийн 02/804 дугаартай дүгнэлтэд:

          1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 3, 4, 5, 6, 7 гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

          2. Харьцуулах загварт ирүүлсэн С. Буянжаргал, Б.Уртнасан нарын гарын хээний дардас харьцуулах шинжилгээний шаардлага хангаж байна.

          3. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь Ууганцэцэгийн Ө /ГО97072735/, Ууганцэцэгийн Тэлмүүн /ГО9702735/ нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын алгаар, 6 гэж дугаарласан гарын мөр нь С. Буянжаргалын зүүн гарын дунд хурууны хээтэй тус тус тохирч байна.

          4. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд байгаа гарын хээний дардасууд болон гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх.3.153-166/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд У.Өын гэрчээр өгсөн: “... 2018 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн урагшаа далангийн тэнд байсан улаан өнгийн тоосгон дэлгүүрийн цонхны хаалтыг нь хөшөөд вакум цонхыг нь автеркаар хөшөөд орсон. Уг дэлгүүрээс бэлнээр 400.000 төгрөг, Самсунг жи-1 маркийн гар утас, скайтел, юнителийн нийлээд 100.000 төгрөгийн нэгж хулгайлсан. Тэгээд нэгжээ ТҮЦ-нд 50.000 төгрөгөөр зарсан. Бэлэн мөнгөө үрээд дууссан. Гар утсыг нь явуулын хүнд 30.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг /хх.3.8-10/,

          Эд хөрөнгийн үнэлгээ /хх.3.42-45/,

          6. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг Зүүн Нарангийн 11-246 тоот иргэн Я.Батсүхийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, Фуна маркийн 46 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хэргийн хувьд:

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4.202-204/,

          Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.4.205-206/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Батсүхийн өгсөн: “... Өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд төмөр цонхны цүү нь мултарсан хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо ороод эд зүйлээ харахад зурагтын тавиур дээр байсан Фуна загварын 46 инчийн зурагт байхгүй байхаар нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх.4.207-209/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баатарцогтын өгсөн: “... далан дагаж яваад нэг айлд очиход цэнхэр малгайтай залуу буугаад 3-4 минут орчим болж байгаад буцаад зурагт бариад гараад ирсэн за явна ахаа гээд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх.4.211-213/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... Цаашаа нэлээн явж байгаад айлын хашааны урд таксигаа зогсоогоод тэр хашаа руу ороод 1-2 минут болоод гарч ирсэн. Гарч ирэхдээ бүтээлгээр ороосон зурагт аваад гарч ирсэн. Таксигаар доошоо уруудаж байх үедээ Ө ахаас “юу юм” гэж асуухад “авчихсан юм” гэж хэлсэн... Сүүлд таксинд зурагт аваад ороод ирэх үед нь Ө ахыг хулгай хийсэн байна гэж гадарласан...” гэх мэдүүлэг /хх.4.214/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Бат-Оршихын өгсөн: “... Намайг усны худаг дээр очиход У.Ө “бичиг баримтаараа энэ зурагтыг тавиад өгөөч” гэж хэлсэн. Би машинд суухад Өтай хамт 1 залуу явж байсан. Би тэр залууг, таксины жолоочийг танихгүй. Тэгээд машинтай нь доошоо Сансарын туннелийн зүг рүү явж байхад цагдаа нар бид нарын сууж явсан машиныг зогсоогоод бид нарыг дагуулж явсан. Би тухайн үед У.Өыг зурагт хулгайлсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх.4.215/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд У.Өын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Тэр Монгол гэрийг харчихаад мөнгөний хэрэг болоод байсан болохоор хаалганы цоожийг нь оролдсон чинь цоожны даруулга, цүүний төмөр эргээд хаалга нь онгойсон. Тэр гэр лүү ороод хойморт нь байсан том хэмжээтэй, Фуна брендийн нимгэн зурагтыг нь зурагтын удирдлагатай нь аваад орны бүтээлгээр нь ороогоод аваад гарсан. Тэр гэр лүү ганцаараа орсон Мөнх-Эрдэнэ нэлээн цаана зогсож байсан. Би тэр гэр лүү орох гэж байгааг Мөнх-Эрдэнэд хэлээгүй юм. Би тэр зурагтаа аваад Мөнх-Эрдэнийн байгаа газарт очоод “би зурагт авчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.4.222-223/,

          7. Б.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 9-362 тоотод суух Б.Саруулбаярын гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, Самсунг маркийн 40 инчийн зурагт, флаш диск зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хэргийн хувьд:

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3.133-137/,

          Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх.3.146-147/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Саруулбаярын өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 10 дугаар хороололд хүүхдээ хүргэж өгөөд дараа нь автобусанд сууж 7 буудал орсон. Буцаад 1 дүгээр хороолол орж хадмын гэрт усанд ороод гэр лүүгээ явган алхсан. Алхаж явсаар байгаад гэрийн баруун урд аптекийн дэргэд Бадрах гэдэг хүнтэй таараад надад гэр чинь онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд цуг машинд нь суугаад гэр лүү яваад ортол цоож эвдээд зурагтыг тавиур дээрээс нь хамаг юмыг нь унагаагаад телевизорыг аваад явчихсан байсан. Хятад зүүдэг цоожтой байсан. Өглөө 07 -д гэрээсээ гарсан. 1500 өнгөрч байсан. Энэ талаар Бадрахтай уулзаад мэдсэн. 42 инчийн ЛЕД зурагт алдагдсан. 2012 онд “Оргил” худалдааны төвөөс 1.100.000 төгрөгөөр авч байсан. Би алдагдсан эд зүйлээ 600,000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх.3.149-152/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Эрдэнэбадрахын өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн орчим би саяхан танилцсан Саруулбаярын гэрт уулзахаар очоод амбаарын хаалга нь онгорхой байхаар нь гэр лүү нь шагайгаад харахад хүн байхгүй байхаар би 10 гаруй минут хүлээж байгаад буцаад гудамж руу уруудаж яваад Саруулбаяртай таараад би гэр чинь онгорхой байна гэхэд хадам онгорхой орхиод явсан юм байхдаа гээд цугтаа гэрт нь очиход Саруулбаяр гэрийн зурагт байхгүй байна бусад эд зүйл бүрэн байна гээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх.3.153-154/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Сүхбаатарын өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийн ажилладаг “ГМБ андууд” ХХК барьцаалан зээлдүүлэх төвд ажлаа хийж байхад 20-21 цагийн орчим нэг залуу орж ирээд ахаа зурагт барьцаанд авах уу? Мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Тэгэхээр нь авна үзье гэхэд нөгөө залуу би машинаас аваад ирье гээд гараад хар өнгийн 40 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт аваад нэг эмэгтэйн бичиг баримтаар уг зурагтыг 200,000 төгрөгөөр авсан. Тэгээд хэд хоногийн дараа миний нөгөө элжинд ажилладаг Төрбат гэдэг залуу уг зурагтан дээр зарж болохгүй шүү цагдаагаас зарж болохгүй гэсэн гээд бичээд наачихсан байхаар нь би утсаар холбогдоод асуухад цагдаагаас хүмүүс ирээд энэ зурагтыг хулгайн зурагт зарж болохгүй гэсэн зарж болохгүй гэсэн гэж хэлсэн. Тэгээд би хэд хоног хүлээж байгаад 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг зурагтыг 240,000 төгрөгөөр зарчихсан. Би тэр 2 хүнийг өмнө нь харж байгаагүй. Эрэгтэй нь 20-25 насны туранхай залуу байсан. Эмэгтэй нь шар үстэй байсан санагдаж байна, адилхан 20-25 насны эмэгтэй байсан. Тэр эмэгтэй иргэний үнэмлэхээ үзүүлсэн. Би хүү алдангийг нь бодоод зурагт асууж орж ирсэн эрэгтэй эмэгтэй хоёр хүнд зарчихсан. Яг ямар хүмүүс байсныг мэдээгүй утас нэрийг нь тэмдэглэж аваагүй 240,000 төгрөгөөр зарчихсан. Би зөндөө хүлээгээд ирэхгүй болохоор нь андуурсан байх гэж бодоод уг зурагтыг зарчихсан. Мөн урд өмнө цагдаа нар зурагт хурааж авч явж байсан боловч нөгөө хулгайлсан хүн нь төлбөрийн чадваргүй гээд төлж чадаагүй учраас зарсан. Би дээрх зүйлүүдийг үзэж шалгалгүйгээр авсан. Манай хяналтын камерын бичлэг 14-16 хоног л хадгалагддаг” гэх мэдүүлэг /хх.3.163-165/,

          Криминалистикийн шинжээчийн 5437 дугаартай:

          “1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 дугаартай гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн Б.Саруулбаяр, Д.Баттулга нарын гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

          2. Шинжилгээнд тэнцэж буй 2, 3 дугаартай гарын мөрийн санд МЫ000510014949, МГ\Ю00310017675 дугаараар Ууганцэцэгийн Ө нэрээр, М1М000510015543 дугаараар Ууганцэцэгийн Тэлмүүн нэрээр 3 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна” гэх дүгнэлт /хх.3.166-174/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд У.Өын яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Мөнх-Эрдэнэтэй хороолол орох гээд явган алхаж байсан. Тэгээд задгай хашаатай, хар өнгийн үүдний амбаартай монгол гэр байхаар нь би тэр гэрийн цоожийг нь үүдний амбаарт нь байсан хадаас сугалагч маягийн зүйл байхаар нь гэрийн хаалганы цоожийг хөшөөд дотогш ороход бөө айл байсан. Гэрт нь Самсунгийн зурагт харагдаж байсан юм. Тэгээд би айгаад буцаад гарч ирээд бөө айл байна. Би орохгүй гэхэд Мөнх-Эрдэнэ тэгвэл би оръё гээд тэр айл руу орсон. Би гэрийн гадаа хүн хараад зогсож байхад Мөнх-Эрдэнэ Самсунгийн 40 инчийн зурагтыг шаравтар өнгийн орны бүтээлэгт ороогоод аваад гараад ирсэн. Тэгээд тэр зурагтыг бид хоёр аваад тэр айлаас нэлээд доош явж байгаад жалганд зурагтаа нуугаад явсан. Тэгээд тэр өдрөө би цагдаад баригдаад Баянгол дүүргээс хоригдсон. Дараа нь би батлан даалтад гараад Мөнх-Эрдэнэтэй чаатаар харьцахад тэр зурагтыг маргааш нь аваад манай найз Баярхандын бичиг баримтаар хүнээс өрөндөө авсан гээд ломбардад тавьсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.3.187-188/,

          Эд хөрөнгийн үнэлгээ /хх.3.205-208/,

          8. Н.Мөнх-Эрдэнэ, Амараа нартай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 64 дүгээр дэлгүүрийн хажууд байх иргэн С.Оюунчимэгийн ТҮЦ-ний цонхны хаалт төмрийг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, биет 300,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хэргийн хувьд:

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.145-153, 156-160/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Оюунчимэгийн өгсөн: “... Би хөгжим бүжгийн Коллежийн замын эсрэг талд 64 дүгээр дэлгүүрийн хажууд ТҮЦ ажиллуулдаг. 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө ТҮЦ дээрээ ирсэн чинь цонхны гадна хаалтын хоёр боолт байхгүй доод хэсгээрээ онгорхой байсан. Би урьд өдөр нь ТҮЦ-ээ хааж явахдаа жижиг цонхыг нь онгорхой үлдээгээд явчихсан байсан. Тэгээд би хаалгаа онгойлгоод ТҮЦ рүүгээ яваад орсон чинь шилэн лангууны цаана газар миний мөнгө хийсэн жижиг төмөр дугуй сав хэвтэж байхаар нь хартал дотор нь байсан мөнгө байхгүй болчихсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн саван дотор нийт 450.000 төгрөг байснаас би урд өдөр нь 150,000 төгрөгөөр нь 10 сав ундаа авчихсан байсан. Тэгээд үлдэгдэл 300,000 төгрөг байсан тэр мөнгө байхгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх.157-159/,

          Криминалистикийн шинжээчийн 03/421 дугаартай:

          “1. Шинжилгээнд ирүүлсэн №3, 4 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Харин №1, 2 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

          2.3. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг “2015-208-СБД- дугаарлан Папилон системд системд кодлон оруулж нэгдсэн сангаас автомат хайж үзэхэд 2013.12.06-нд МК1000510015543 дугаараар ЧДЦХ-т дээр бүртгэгдсэн Ууганцэцэг овогтой Тэлмүүний баруун гарын алгаар дарагдсан байна. Ууганцэцэг овогтой Тэлмүүн нь 2013.05.23-нд М1М000310017675 дугаараар 2013.07  М1Ч000510014949 дугаараар Ууганцэцэг овогтой Ө нэрээр бүртгэгдсэн байна” гэх дүгнэлт /хх.1.160-169/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд У.Өын яллагдагчаар өгсөн:” ... 2015 оны 09 сарын 05-ны өдөр Мөнх-Эрдэнэ, жижиг Амараа бид 3 64 дүгээр дэлгүүрийн харалдаа ТҮЦ байхаар нь төмрийн боолтыг нь Амараа эргүүлж тайлаад авчихаар нь хаалтыг сөхөөд харсан чинь цонх нь онгорхой байсан. Эхлээд Амараа цонхоор орох гэж үзээд чадахгүй болохоор нь би орсон юм. Гадаа Мөнх-Эрдэнэ цонхон дээр зогсож байгаад Парламент, Майлд, Эссэ  тамхинуудаас, 3 ширхэг асаагуур авсан, мөн бэлэн 250.000 төгрөгийг нь хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх.1.126-127/,

          9. З.Цэнгүүнтэй бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн задгайд суух иргэн Ч.Батцэцэгийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хэргийн хувьд:

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2. 34-38/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Батцэцэгийн өгсөн: “... манайх Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамжны задгайд Монгол гэрт амьдардаг. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ гараад 18.40 цагт ирсэн. Гэрээсээ гарахдаа гэрийн хаалга болон үүдний амбаарын хаалгаа давхар цоожлоод явсан. Гэртээ ирэхэд амбаарын хаалганы цүүг нь эвдээд гэрийн хаалганы цоож байхгүй байсан. Гэрт орж үзэхэд 42 инчийн Самсунг лед зурагт удирдлагын хамт орны бүтээлэгтэй алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх.2.49-51/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гансүхийн өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би эхнэр хүүхэдтэйгээ хамт 1305 цагийн үед гэрээсээ гараад 1840 цагт гэртээ ирсэн. Гэртээ ирээд хулгай орсон талаар мэдсэн” гэх мэдүүлэг /хх.2.52-53/,

          Эд хөрөнгийн үнэлгээ /хх.2.90-92/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд У.Өын яллагдагчаар өгсөн: “... Бусадтай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн задгайд оршин суух иргэн Ч.Батцэцэгийн хувийн сууцанд нэвтэрч 42 инчийн Лед зурагт хулгайлсан” гэх мэдүүлэг /хх.1.126-127/,

          10. А.Мянганбаяр, Анхбаяр, З.Цэнгүүн нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1-799Б тоотод суух иргэн Л.Баттүшигийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, Самсунг-42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хэргийн хувьд:

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3.69-72/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Баттүшигийн өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1-7996 тоотод орших манай гэр 14-19 цагийн хооронд эзгүй байх хугацаанд гэрийн гадна амбаарын болон дотор хаалганы цоожийг эвдэж ороод манай гэрийн хойморт байсан 42 инчийн самсунг ЛСД хар өнгийн зурагт, толины шургуулгад байсан манай ээжийн эдэлж хэрэглэж байсан улаан савтай мөнгөн эдлэлүүд болох мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж, мөнгөн гинж кулон, манай нөхрийн эгч америкаас явуулсан Касио брэндийн никель цаг, миний ягаан өнгийн хэтэвч дотор нь автобусны карт, цахим үнэмлэх байсан бэлэн мөнгө байгаагүй. Манай нөхрийн хайрцагтайгаа шинээр байсан цагийг 40,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй харин бусад үнэлгээг зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх.3.79-81/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Амарсанаагийн өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сард байх яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би 18-90 ХОА улсын дугаартай Коралла маркийн машинтай 12-ын буудлын тэр хавьд явж байхад 4 хүүхэд зам дээр гар өргөөд зогсож байхаар нь авсан. Тэгсэн тэр хүүхдүүд Улиастай явъя гэхээр нь Улиастайн шинэ эцэс орсон чинь ийшээ гээд гудамжаар явж байгаад нэг хашааны гадаа очиж зогссон. Тэгсэн нэг залуу нь ахаа буцаад хотын төв орно мөнгө төгрөгийг чинь өгнө гэхээр “за” гэсэн чинь нэг залуу нь машинд үлдээд 3 залуу нь машинаас буугаад нэг хашаа руу ороод 1 юм уу 2 минут орчим болоод зурагт аваад гараад ирсэн. Тэгээд хотын төв рүү явж байхад 100 айл орно гэсэн. Тэгээд 100 айл ороод нэг автобусны буудал дээр зогсоод 3 залуу нь буугаад нэг газар орчихоод буцаад гарч ирээд ах бичиг баримт байдаггүй та энэ зурагтыг ломбардад тавиад өгөөч мөнгө төгрөг алга гэхээр нь таксины мөнгөө авъя гэж бодоод зурагтыг нь өөрийнхөө бичиг баримтаар 200,000 төгрөгийн барьцаанд тавьж өгсөн. Тэгээд надад 16,000 төгрөг өгөөд тэр хүүхдүүд явцгаасан. Тэгээд маргааш нь хуучин эцэс дээр дахиад таксинд зогсож байхад цагдаа ирээд намайг барьсан. Тэгээд байцаагч нь “зурагт хаана байна олж ир” гэхээр нь би ломбардаас нь мөнгийг нь төлж аваад хохирогчид нь өгсөн. Би тухайн үедээ цагдаагаас хурдан салах гээд зурагтыг нь аваад өгчихсөн юм. Би тэр хүүхдүүдтэй хамт хулгай хийгээгүй. Тухайн үедээ олж мэдээгүй байсан. Цагдаа ирээд намайг бариад би мэдсэн. Зурган дээр байгаа хүүхэд тухайн үед миний машины арын суудал дээр сууж байсан хүүхэд байна. Урд суудал дээр жижиг биетэй хүүхэд сууж байсан. Зурагт ломбардаас авч өгсөн 200,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх.3.82-85/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч З.Цэнгүүний өгсөн: “... Хулгайн хэргээр цагдаагийн байгууллагад ирсэн. 2017 оны 04 сарын 24-ний өдөр У.Өын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайд 799А тоотоос айлын гэрийн цоожийг арматур төмрөөр эвдэж 43 инчийн  Самсунг маркийн зурагт хулгайлсан. Зурагтаа тавьсан газраа санахгүй байна. Өтай бага байхдаа найзалж байсан. Сүүлд энэ оны 03 сард тааралдаж уулздаг болсон. Өчигдөр дүү Мөнх-Эрдэнээс У.Ө нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсээс шалгагдаж хоригдож байгааг сонссон. Энэ оны 04 сард хулгайн хэргээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгагдаж байсан” гэх мэдүүлэг /хх.3.86-87/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюунсувдын өгсөн: “... Манай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруугийн 22-17 тоотод барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Батжаргал овогтой Амарсанаа /ПБ84032111/ нь Самсунг маркын 43 инчийн плазма маркын зурагт 200,000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай тавиад хугацаа хэтрээд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б.Амарсанаа гэж хүн өөрөө төлбөрийг нь төлөөд буцааж авсан” гэх мэдүүлэг /хх.3.88-89/,

          Эд хөрөнгийн үнэлгээ /хх.3.90-94/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч У.Өын өгсөн: “... Тэр өдөр Улиастайн тэр хавьд Мянганбаяр, Л.Анхбаяр, Зоригийн Цэнгүүн нарын хамт шинэ эцсийн тэр хавиар явж байгаад гудамж дундуур явж байсан чинь Цэнгүүнээ, Анхбаяр хоёр бие засах гээд нэг айлын хашаа руу яваад орчихсон. Тэгээд араас нь орсон чинь гэрийн хаалга нь цоожтой байхаар нь бид дөрөв хашаанд нь ороод Цэнгүүнээ хаалганы цоожийг нь эвдлээд Цэнгүүнээ Анхбаяр хоёр түрүүлж ороод авдрыг нь ухаж байсан би араас нь ороод юм хайж байгаад олдоогүй, тэгээд буцаж гараад гадаа зогсож байхад Анхбаяр, Мянганбаяр хоёр зурагт аваад гараад ирсэн. Тэгээд зурагтыг хашаанд нь үлдээгээд Ботаник орж такси бариад буцаж хашаанд нь очиж зурагтыг аваад хотын төв рүү орж Сансар дээр Анхбаяр бид хоёр буугаад Цэнгүүнээ, Мянганбаяр хоёр такситайгаа явж зурагтаа ломбардад тавиад буцаж ирээд мөнгийг нь хамт үрсэн....” гэх мэдүүлэг /хх.3.56-57/,

          11. А.Мянганбаяр, Анхбаяр нартай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2-1099 тоотод суух иргэн Н.Тэгшдэлгэрийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, Самсунг-42 инчийн зурагт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хэргийн хувьд:

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3.227-229/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Тэгшдэлгэрийн өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед ажилдаа яваад орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвгэрт 2 дугаар хэсэг 1099 тоотод манай гэрийн хаалганы цоожийг эвдэж, хулгайч орж 42 инчийн “Сони” лед маркийн зурагтыг хулгайлсан байсан. Гэрийн эд зүйлийг эмх цэгцгүй болгож, өргөн орыг бүтээсэн байсан бор өнгийн цэцгэн хээтэй бүтээлэгт ороогоод гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх.3.231-233/,

          Эд хөрөнгийн үнэлгээ /хх.4.35-37/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд У.Өын сэжигтнээр өгсөн: “Би 2017 оны 05 сарын 25-ны үед гэж санаж байна, яг өдөр хоногийг нь тодорхой сайн санахгүй байна. Мянганбаяр, Анхаа гэдэг 2 хүүхэдтэй хамт Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн Жордан 23 нэртэй PC тоглоомын газар тааралдаад хамт гадуур хэд хоног явж байгаад тэр хулгай хийсэн өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан руу очоод гудамжаар явж байгаад Анхааг нэг блокон хашаатай саарал өнгийн төмөр хаалгатай айлын хашаа руу оруулаад хүн байгаа эсэхийг нь үзүүлсэн. Уг хашаанд ганц монгол гэр байсан ба үүдний амбаартай гэр байсан. Ингээд хүнгүй болохоор нь Анхаа бид 2 орсон ба үүдний амбаар нь ручиктэй онгорхой байсан харин гэрийнх нь хаалга цоожтой байсныг авч явсан төмрөөрөө хөшиж эвдээд онгойлгож орчихоод юм авалгүй буцаад гарсан ба Анхаа Мянганбаяр 2 буцаж ороод зурагтыг нь аваад гарч ирсэн. Зурагтыг нь аваад явж байгаад нэг нурчихсан эзэнгүй айлын хашаанд байсан жорлон дотор зурагтаа нуучихаад зам орж такси барьж ирээд хулгайлсан зурагтаа авч яваад ломбардад тавих гэтэл дэлгэцийн дунд хэсэгт 3 нарийнхан зураас гарчихсан байсан. Тэгээд ломбард авахгүй болохоор нь 17-р сургуулийн тийшээ явж зурагт засварын газар 60.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг  /хх.3.236-237/,

          12. А.Мянганбаяр, Н.Мөнхбаяр, Н.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, дар эхийн автобусны дунд буудлын орчимд иргэн Д.Пүрэвсүрэнд хүч хэрэглэн довтолж С-1100 маркийн гар утас, Жордан-6 загварын пүүз, арьсан хэтэвч зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн гэх хэргийн хувьд:

          Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх.90/,

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.91/,

          Эд хөрөнгийн үнэлгээ /хх.1.137-139/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: “2015 оны 08 сарын 07-ны өдөр миний цалин буугаад 530.000 төгрөг аваад эхнэрээ дуудаад 510.000 төгрөгийг нь өгч явуулсан. Тэгээд надад 20.000 төгрөг үлдээд ажлынхаа газрын хүнээс 10.000 төгрөг аваад Баянбүрд караокед ороод 2 цаг дуулсан. Тухайн үед би Ганболд, Баасанбат, Булганхүү нарын хамт 0.75 литрийн Сархад архи уусан, мөн 0,5 литрийн Нийслэл пивоноос нэгийг уусан. Тэндээсээ 23 цаг 50 минутын үед гараад такси бариад 100 айл дээр ирээд тэндээсээ гэр гэр лүүгээ харихаар салцгаасан. Би 100 айлаас Сансарын тойрог хүртэл алхаж байгаад Дарь-Эх рүү эргээд Хан Хөхий зочид буудлын урд талд алхаж явтал үл таних 18-19 орчим насны 2 хүүхэд ирээд намайг чирээд гудамж руу оруулж зодоод миний Жи мобайлын C-1100 загварын rap утас, Жордан загварын пүүз, хүрэн өнгийн хэтэвч, 15.000 төгрөг, Хаан банкны карт, ажлын газрын үнэмлэх, мобикомын cим зэргийг авсан...” гэх мэдүүлэг /хх.1.91-92/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд У.Өын яллагдагчаар өгсөн: “Би бусадтай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн автобусны     дунд буудлын орчимд иргэн Д.Пүрэвсүрэнд хүч хэрэглэн зодож, С-1100 маркийн Жи-Мобайлын хар өнгийн гар утас, Монгол арьсан түрийвч, Жордан 6 загварын хар өнгийн уландаа улаан, саарал өнгийн оруулгуудтай 42 размерын пүүз зэрэг эд зүйлийг дээрэмдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.59-66/,

          “Би тэр өдөр, Мөнх-Эрдэнэ, Мянганбаяр, Мөнхбаяр нарын хамт орой 01 Дарь-Эхийн дунд буудлын вакум цонхны үйлдвэрийн ойролцоо нэг согтуу ахтай тааралдсан. Би тэр согтуу ахыг гудамж руу өргөж оруулаад Мөнх-Эрдэнэ нүүр толгой руу нь цохиод газар унагаагаад Мөнх-Эрдэнийн дүү Мөнхбаяр гутлыг нь тайлж аваад халаасыг нь ухаж 2.000 төгрөг авсан. Тэгээд Мөнхбаяр бид хоёр зугатаагаад гүйж байгаад эргээд харахад Мөнх-Эрдэнэ нөгөө ахын дээр нь гараад суучихсан зодож байхаар нь би очиж салгасан юм. Бид нарыг дээрэм хийж байхад Мянганбаяр далан дээр хүн хараад байсан, дээрэмдчихээд бид нар явахад Мянганбаяр тэр ахын нүүрэн дээр нь нэг дэвссэн...” /хх.1.126-127/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          У.Ө нь:

          1. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 29-396 тоот хашааны гадаа байсан иргэн Б.Ариунбаатарын 71-46 УНТ Улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас 845.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхин зугатаасан,

          2. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, бага дарь эхийн 4-1241 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхцацралын гэрийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн арматур төмрөөр хөшин нэвтэрч, 390.000 төгрөгийн Шарп маркийн 42 инчийн зурагт, 450.000 төгрөгийн Делл маркийн зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          3. 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн 49-13 тоотод суух иргэн Т.Саруултунгалагийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, 510.000 төгрөгийн үнэ бүхий ЛЖ-42 инчийн зурагт, 27.000 төгрөгийн хөнжил, нийт 537.000 төгрөгийн эд хөрөнгийг хууль хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусаар авсан,

          4. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 19-279А тоотод оршин суух иргэн Ч.Эрдэнэбаярын байшингийн цонхны төмрийг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, 239.400 төгрөгийн үнэ бүхий Скайворд маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          5. 2017 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Сосорбадамын “Баян-Уул” хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг тусгайлан бэлтгэсэн отвёркаар хөшин нэвтэрч, бэлэн 400.000 төгрөг, гар утас, утасны нэгж зэрэг нийт 1.056.300 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          6. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 11-246 тоот иргэн Я.Батсүхийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 1.200.000 төгрөгийн үнэ бүхий Фуна маркийн 46 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          7. Б.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 9-362 тоотод оршин суух иргэн Б.Саруулбаярын гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, 390.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн 40 инчийн зурагт, 72.000 төгрөгийн үнэ бүхий флаш диск, 18.000 төгрөгийн үнэ бүхий орны бүтээлэг зэрэг нийт 480.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          8. Н.Мөнх-Эрдэнэ, Амараа нартай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын хажууд байрлах иргэн С.Оюунчимэгийн ТҮЦ-ний цонхны хаалт төмрийг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч бэлэн 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          9. 3.Цэнгүүнтэй бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн задгайд суух иргэн Ч.Батцэцэгийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч 330.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          10. А.Мянганбаяр, Анхбаяр, З.Цэнгүүн нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1-799Б тоотод суух Б.Баттүшигийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, 700.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн 42 инчийн зурагт, 200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж, бөгжний хослол, 100.000 төгрөгийн үнэ бүхий Бакс брэндийн цаг зэрэг нийт 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          11. А.Мянганбаяр, Анхбаяр нартай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 2-1099 тоотод суух иргэн

Н.Тэгшдэлгэрийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, 839.940 төгрөгийн үнэ бүхий Самсунг 42 инчийн зурагт, 15.000 төгрөгийн үнэ бүхий орны бүтээлэг зэрэг нийт 854.940 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          12. А.Мянганбаяр, Н.Мөнхбаяр, Н.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн автобусны дунд буудлын орчимд иргэн Д.Пүрэвсүрэнд хүч хэрэглэн довтолж 39.000 төгрөгийн үнэ бүхий С-1100 маркийн гар утас, 34.000 төгрөгийн үнэ бүхий жордан 6 загварын пүүз, 21.000 төгрөгийн үнэ бүхий арьсан хэтэвч, 3000 төгрөгийн үнэ бүхий сим карт зэрэг нийт 97.000 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          У.Ө нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 11-246 тоот, иргэн Я.Батсүхийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, Фуна маркийн 46 инчийн зурагтыг хулгайлж авсан хэргийг ганцаараа биш өөрийн төрсөн дүү Б.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн үйлдсэн гэх мэдүүлэг нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баатарцогтын өгсөн: “... далан дагаж яваад нэг айлд очиход цэнхэр малгайтай залуу буугаад 3-4 минут орчим болж байгаад буцаад зурагт бариад гараад ирсэн за явна ахаа гээд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх.4.211-213/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... Цаашаа нэлээн явж байгаад айлын хашааны урд таксигаа зогсоогоод тэр хашаа руу ороод 1-2 минут болоод гарч ирсэн. Гарч ирэхдээ бүтээлгээр ороосон зурагт аваад гарч ирсэн. Таксигаар доошоо уруудаж байх үедээ Ө ахаас “юу юм” гэж асуухад “авчихсан юм” гэж хэлсэн... Сүүлд таксинд зурагт аваад ороод ирэх үед нь Ө ахыг хулгай хийсэн байна гэж гадарласан...” гэх мэдүүлэг /хх.4.214/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Бат-Оршихын өгсөн: “... Намайг усны худаг дээр очиход У.Ө “бичиг баримтаараа энэ зурагтыг тавиад өгөөч” гэж хэлсэн. Би машинд суухад Өтай хамт 1 залуу явж байсан. Би тэр залууг, таксины жолоочийг танихгүй. Тэгээд машинтай нь доошоо Сансарын туннелийн зүг рүү явж байхад цагдаа нар бид нарын сууж явсан машиныг зогсоогоод бид нарыг дагуулж явсан. Би тухайн үед У.Өыг зурагт хулгайлсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх.4.215/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд У.Өын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Тэр Монгол гэрийг харчихаад мөнгөний хэрэг болоод байсан болохоор хаалганы цоожийг нь оролдсон чинь цоожны даруулга, цүүний төмөр эргээд хаалга нь онгойсон. Тэр гэр лүү ороод хойморт нь байсан том хэмжээтэй, Фуна брэндийн нимгэн зурагтыг нь зурагтын удирдлагатай нь аваад орны бүтээлгээр нь ороогоод аваад гарсан. Тэр гэр лүү ганцаараа орсон Мөнх-Эрдэнэ нэлээн цаана зогсож байсан. Би тэр гэр лүү орох гэж байгааг Мөнх-Эрдэнэд хэлээгүй юм. Би тэр зурагтаа аваад Мөнх-Эрдэнийн байгаа газарт очоод “би зурагт авчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.4.222-223/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

          2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

          У.Ө автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах, осол гаргасан жолооч зугтаах гэмт хэрэг тус тус үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хуулийг даган мөрдөж байсан, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд шүүгдэгчийн холбогдсон тухайн хэргүүдийн хувьд эрх зүйн байдлыг нь харьцангуй дээрдүүлсэн шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй юм.

          Харин У.Өын ганцаараа болон бусадтай бүлэглэж үйлдсэн орон байрны хулгайн нэг төрлийн гэмт хэргүүдийг тус тусад нь зүйлчлэх шаардлагагүй тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт У.Өыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй.

          Иймд У.Өыг “Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх”, “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах”, “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

          У.Өын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Хохирогч Я.Батсүхийн 1.200.000 төгрөгийн үнэтэй зурагтаа буцаан авсан, хохирогч Б.Ариунбаатарт 845.000 төгрөгийг, хохирогч Ч.Мөнхцацралд 840.000 төгрөгийг, хохирогч Т.Саруултунгалагт 537.000 төгрөгийг, хохирогч Ч.Эрдэнэбаярт 239.400 төгрөгийг, хохирогч Б.Сосорбадамд 1.056.300 төгрөгийг, хохирогч Б.Саруулбаярт 240.000 төгрөгийг, хохирогч С.Оюунчимэгт 100.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Р.Даваад 130.000 төгрөгийг, хохирогч Ч.Батцэцэгт 165.000 төгрөгийг, хохирогч Л.Баттүшигт 200.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Амарсанаад 200.000 төгрөгийг, хохирогч Н.Тэгшдэлгэрт 284.980 төгрөгийг, хохирогч Д.Пүрэвсүрэнд 24.250 төгрөгийг шүүгдэгч У.Өаас гаргуулж тус тус олгох нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          У.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Гэвч У.Өын үйлдсэн автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах, осол гаргасан жолооч зугтаах гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул тэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ У.Өын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж У.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоон, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          У.Өын холбогдсон гэмт хэргүүдэд оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээг оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо огт нөхөн төлж хор уршгийг арилгаагүй учир тухайн хүсэлтийг хангах боломжгүй юм.

          Шүүгдэгч У.Өт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд  ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          У.Өын урьд нь цагдан хоригдсон 1 жил 6 сар 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Өт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

          2. Д овогт Ун Өыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх”, “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах”, “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Өт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          4. Шүүгдэгч У.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар, У.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, У.Өт оногдуулсан нийт 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, У.Өын урьд нь цагдан хоригдсон 1 жил 6 сар 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3 дахь хэсгүүд, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Т.Саруултунгалагт 537.000 төгрөгийг, хохирогч Б.Сосорбадамд 1.056.300 төгрөгийг, хохирогч Ч.Мөнхцацралд 840.000 төгрөгийг, хохирогч Ч.Эрдэнэбаярт 239.400 төгрөгийг, хохирогч С.Оюунчимэгт 100.000 төгрөгийг, хохирогч Б.Ариунбаатарт 845.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Р.Даваад 130.000 төгрөгийг, хохирогч Ч.Батцэцэгт 165.000 төгрөгийг, хохирогч Б.Саруулбаярт 240.000 төгрөгийг, хохирогч Л.Баттүшигт 200.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Амарсанаад 200.000 төгрөгийг, хохирогч Н.Тэгшдэлгэрт 284.980 төгрөгийг, хохирогч Д.Пүрэвсүрэнд 24.250 төгрөгийг шүүгдэгч У.Өаас гаргуулж тус тус олгосугай.

          10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР