Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

       

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Сэврэй  сумын Сайншанд баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/,

        Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Хонгорын гол” хоршоололд ногоочиноор 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл,  1990 оны 08 дугаар сарын 25-наас 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, “Баян хул” хоршоололд 1993 оны 06 дугаар сарын 15-наас 1995 оны 01-дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилгачнаар тус тус ажилласан жил маань архивт байхгүй учир ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний дээр дурдсан 7 жил 9 сарын ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* овогтой ******* миний шүүх хурлыг эзгүйгээр хийж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдал нь ажилласан жилд тооцогдохгүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.******* нь 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл “Хонгорын гол” хоршоололд ногоочноор, 1990 оны 08 дугаар сарын 25-наас 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1993 оны 06 дугаар сарын 15-наас 1995 оны 01-дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, “Баян-Уул” хоршоололд ажиллаж байсан болох нь:

 

1983 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Г.*******т олгосон 133551 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Хонгорын гол хоршооллын 1985 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “ТМС төгсөгчдийг ажилд хуваарилах тухай” 29 тоот тушаалын хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай архивын тодорхойлолт ...Өмнөговь аймгийн Хонгорын гол хоршооллын 1985 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр тушаалын хавсралт архивт байхгүй болно., Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн *******ийн ******* нь Өмнөговь аймгийн Хонгорын гол хоршоололд 1985-1990 онуудад ногоочин, барилгачнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1985 онд цалингийн баримт байхгүй, 1986 оны 01 дүгээр сард 152 төгрөг, 04 дүгээр сард 627 төгрөг, 05 дугаар сард 416 төгрөг, 06 дугаар сард 156 төгрөг, 07 дугаар сард 306 төгрөг, 08 дугаар сард 102 төгрөг, 09 дүгээр сард 191 төгрөг, 11-12 дугаар сард 110 төгрөг, 1987 онд цалингийн баримт байхгүй, 1988 оны 01 дүгээр сард 308 төгрөг, 03 дугаар сард 64 төгрөг, 05 дугаар сард 880 төгрөг, 06 дугаар сард 200 төгрөг, 07 дугаар сард 654 төгрөг, 11 дүгээр сард 99 төгрөг, 1989 онд цалингийн баримт байхгүй, 1990 онд цалингийн баримт бүрдэл дутуу, нэр байхгүй, жич: Баян-Уул ХК-ийн 1991-1993 оны цалин тушаалын баримт бүрдэл дутуу Г.*******ийн нэр гараагүй болно 423 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” хавсралт ...3-14 дугаарт Г.*******... 71 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Хонгорын гол хоршооллоос шилжиж ирсэн хүмүүсийг ажилд авах тухай” ...12 дугаарт Г.*******... 55 дугаартай тушаалын хуулбар, гэрч *******, *******, *******, нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******, *******, *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг сум, нэгдэлд тус тус ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 Иймд Г.*******ийг 1985 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл “Хонгорын гол” хоршоололд ногоочноор, 1990 оны 08 дугаар сарын 25-наас 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1993 оны 06 дугаар сарын 15-наас 1995 оны 01-дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, “Баян-Уул” хоршоололд ажиллаж байсан гэж үзэн шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч Г.Ганцэцгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт  *******ийн Г.*******ийг 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл “Хонгорын гол” хоршоололд ногоочиноор, 1990 оны 08 дугаар сарын 25-наас 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1993 оны 06 дугаар сарын 15-наас 1995 оны 01-дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, “Баян-Уул” хоршоололд барилгачнаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү  иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР