| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00379/и |
| Дугаар | 435 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг ******* тоотод оршин суугч ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.******* нь 1980 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Барилга угсралт конторын хүнд хөнгөн машин механизмын бригадад бульдозерийн машинистаар ажиллаж байсан болно. Гэтэл 1993 онд авто ачигчийн жолоочийн үүрэгт ажлыг хавсран хийж байсан болно. Нийгмийн даатгалын дэвтэрт авто ачигч жолоочоор ажиллуулав гэсэн тушаал бичигдсэн байсан нь бульдозерын машинистаар ажиллаж байсан 15 жилийн хугацааг үгүйсгэж байна. Иймд бульдозерчноор ажиллаж байсан 15 жилийн хугацааг тодорхойлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Н.*******аас хүсэлт гаргах учир нь: Уурхайд ээлжийн ажлаар ажилладаг тул шүүх хурлыг миний эзгүйгээр хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХНЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгчийн тухайн үед хүнд хөнгөн машин механизмын бригадад бульдозерийн машинистаар ажиллаж байсныг “авто ачигч жолоочоор ажиллуулав” гэж хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгчийн бульдозерын машинистаар ажиллаж байсан 15 жилийн хугацааг үгүйсгэж бичигдсэний улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.******* нь 1980 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарыг дуустал Өмнөговь аймгийн Барилга угсралт конторын хүнд хөнгөн машин механизмын бригадад бульдозерийн машинистаар ажиллаж байсан болох нь:
1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Н.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн *******гийн ******* нь 1980-1995 онуудад Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт бульдозерчиноор ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1980 онд цалин авч байгаагүй, 1981 оны 01 дүгээр сард 372 төгрөг, 02 дугаар сард 227 төгрөг, 03 дугаар сард 353 төгрөг, 04 дүгээр сард 437 төгрөг, 05 дугаар сард 268 төгрөг, 06 дугаар сард 445 төгрөг, 07 дугаар сард 361 төгрөг, 08 дугаар сард 826 төгрөг, 09 дүгээр сард 149 төгрөг, 10 дугаар сард 1047 төгрөг, 12 дугаар сард 400 төгрөг, 1982 оны 01 дүгээр сард 345 төгрөг, 02 дугаар сард 404 төгрөг, 03 дугаар сард 401 төгрөг, 05 дугаар сард 548 төгрөг, 06 дугаар сард 1037 төгрөг, 07 дугаар сард 428 төгөрг, 08 дугаар сард 471 төгрөг, 09 дүгээр сард 421 төгрөг, 10 дугаар сард 911 төгрөг, 11 дүгээр сард 269 төгрөг, 12 дугаар сард 80 төгрөг, 1983 оны 01 дүгээр сард 392 төгрөг, 03 дугаар сард 341 төгрөг, 04 дүгээр сард 412 төгрөг, 05 дугаар сард 241 төгрөг, 06 дугаар сард 560 төгрөг, 07 дугаар сард 516 төгрөг, 08 дугаар сард 912 төгрөг, 09 дүгээр сард 525 төгрөг, 10 дугаар сард 457 төгрөг, 11 дүгээр сард 833 төгрөг, 1984 оны 01, 02 дугаар саруудад 388 төгрөг, 03 дугаар сард 230 төгрөг, 06 дугаар сард 580 төгрөг, 07 дугаар сард 801 төгрөг, 08 дугаар сард 1002 төгрөг, 09 дүгээр сард 308 төгрөг, 10 дугаар сард 1290 төгрөг, 11 дүгээр сард 209 төгрөг, 12 дугаар сард 320 төгрөг, 1985 оны 01 дүгээр сард 428 төгрөг, 03 дугаар сард 341 төгрөг, 05 дугаар сард 1197 төгрөг, 06 дугаар сард 1023 төгрөг, 09 дүгээр сард 712 төгрөг, 10 дугаар сард 1687 төгрөг, 11 дүгээр сард 721 төгрөг, 1986 оны 01 дүгээр сард 231 төгрөг, 02 дугаар сард 327 төгрөг, 03 дугаар сард 1435 төгрөг, 04 дүгээр сард 985 төгрөг, 05 дугаар сард 843 төгрөг, 06 дугаар сард 1250 төгрөг, 08 дугаар сард 1983 төгрөг, 10 дугаар сард 561 төгрөг, 11 дүгээр сард 1101 төгрөг, 12 дугаар сард 58 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 486 төгрөг, 02 дугаар сард 564 төгрөг, 03 дугаар сард 782 төгрөг, 04 дшгээр сард 533 төгрөг, 05 дугаар сард 1170 төгрөг, 06 дугаар сард 1233 төгрөг, 07 дугаар сард 1363 төгрөг, 08 дугаар сард 1106 төгрөг, 08 дугаар сард 1394 төгрөг, 10 дугаар сард 1733 төгрөг, 11 дүгээр сард 134 төгрөг, 12 дугаар сард 303 төгрөг, 1988 оны 01 дүгээр сард 518 төгрөг, 02 дугаар сард 402 төгрөг, 03 дугаар сард 438 төгрөг, 04 дүгээр сард 312 төгрөг, 05 дугаар сард 266 төгрөг, 06 дугаар сард 784 төгрөг, 07 дугаар сард 702 төгрөг, 08 дугаар сард 485 төгрөг, 10 дугаар сард 1668 төгрөг, 11 дүгээр сард 190 төгрөг, 12 дугаар сард 122 төгрөг, 1989 оны 01, 02 дугаар саруудад 100 төгрөг, 03 дугаар сард 312 төгрөг, 04 дүгээр сард 468 төгрөг, 05 дугаар сард 416 төгрөг, 06, 08, 10 дугаар саруудад 100 төгрөг, 07 дугаар сард 150 төгрөг, 12 дугаар сард 175 төгрөг, 1990 оны 01 дүгээр сард 572 төгрөг, 02 дугаар сард 348 төгрөг, 03 дугаар сард 417 төгрөг, 04 дүгээр сард 550 төгрөг, 05 дугаар сард 655 төгрөг, 06 дугаар сард 103 төгрөг, 07 дугаар сард 715 төгрөг, 08 дугаар сард 465 төгрөг, 09 дүгээр сард 425 төгрөг, 10 дугаар сард 702 төгрөг, 11 дүгээр сард 1113 төгрөг, 1991 оны 03 дугаар сард 796 төгрөг, 04 дүгээр сард 624 төгрөг, 05 дугаар сард 1187 төгрөг, 06 дугаар сард 1285 төгрөг, 07 дугаар сард 1096 төгрөг, 08 дугаар сард 1066 төгрөг, 09 дүгээр сард 1035 төгрөг, 10 дугаар сард 1164 төгрөг, 11 дүгээр сард 801 төгрөг, 12 дугаар сард 559 төгрөг, 1992 оны 01 дүгээр сард 383 төгрөг, 02 дугаар сард 417 төгрөг, 03 дугаар сард 1190 төгрөг, 04 дүгээр сард 3614 төгрөг, 05 дугаар сард 7954 төгрөг, 06 дугаар сард 7924 төгрөг, 07 дугаар сард 2545 төгрөг, 08 дугаар сард 3606 төгрөг, 09 дүгээр сард 12378 төгрөг, 10 дугаар сард 12356 төгрөг, 11 дүгээр сард 9435 төгрөг, 12 дугаар сард 6451 төгрөг, 1993 оны 04 дүгээр сард 2610 төгрөг, 05 дугаар сард 4000 төгрөг, 06 дугаар сард 30646 төгрөг, 07 дугаар сард 33650 төгрөг, 08 дугаар сард 22543 төгрөг, 1994 оны 03 дугаар сард 8297 төгрөг, 04 дүгээр сард 17390 төгрөг, 06 дугаар сард 28090 төгрөг, 09 дүгээр сард 6625 төгрөг, 1995 оны 01 дүгээр сард 3405 төгрөг, 04 дүгээр сард 3166 төгрөгийн цалин авч байсан байна. /сх-45, хн-63, 79, 67, 44, 45, 48, 49, 51, 52, 57, 54, 70, 69, 71, 88, 81, 93, 94, 95, 97 /Жич: Н.*******ын 1980-1995 онуудын цалинг шүүж үзэхэд бүх онууд нь хүнд хөнгөн механизмын тасгаас гарсан болно гэсэн 508 тоот лавлагаа, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад тус тус ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд Н.*******ыг 1980 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарыг дуустал Өмнөговь аймгийн Барилга угсралт конторын хүнд хөнгөн машин механизмын бригадад бульдозерийн машинистаар ажиллаж байсан гэж үзэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрхи хугацаанд ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1980 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарыг дуустал Өмнөговь аймгийн Барилга угсралт конторын хүнд хөнгөн машин механизмын бригадад бульдозерийн машинистаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2.Нэхэмжлэгчийн 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР