Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 732

 

                    

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Хохирогч О.Оюунчимэг,

Шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.От холбогдох 1906 01964 0774 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1959 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10 дугаар гудамжны 861 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Хн О /РД:.........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Х.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Гачууртын 3 дугаар гудамжны 15-Б тоотод хамтран амьдрагч О.Оюунчимэгийг толгойн тус газар модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Оийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Оюунчимэгийн өгсөн: “...Энэ хэрэгт миний буруутай үйлдэл байгаа. Тухайн өдөр Оийг ирэхэд би архи уусан байсан. О өмнө нь намайг цохиж, зодож байгаагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх.5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Батбаярын өгсөн: “... Би тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан. Би 21 цаг өнгөрөөгөөд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 150-3-2 тоотод очиход О, Оюунчимэг нар согтуу, Оюунчимэгийн толгой тус газраас цус гарсан байдалтай байсан. Хоорондоо зодолдсон гэр орон нь эмх замбараагүй байсан...” гэх мэдүүлэг /хх.13/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Наранцэцэгийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай: “... О.Оюунчимэгт хуйхны шарх, няцрал, цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй...” гэх дүгнэлт /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Оийн яллагдагчаар өгсөн: “... Би хохирогч О.Оюунчимэгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэлийг учруулсан. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэсвгэрт 150-3-20 тоотод оройны 20 цагийн үед халамцуу гэр лүүгээ орсон. Гэрт ороход хамтран амьдрагч болох Оюунчимэг “Чи яагаад архи уучихаа вэ?” гэж намайг загнаад байсан. Тэгээд би согтуу байсан болохоор тухайн үед уураа барьж чадалгүй түлээний саванд байсан мод аваад Оюунчимэгийн толгойны дагз хэсэгт модоор нэг удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.32-33/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Гачууртын 3 дугаар гудамжны 15-Б тоотод хамтран амьдрагч О.Оюунчимэгийг толгойн тус газар модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх.5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Батбаярын өгсөн: “... Би 21 цаг өнгөрөөгөөд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 150-3-2 тоотод очиход О, Оюунчимэг нар согтуу, Оюунчимэгийн толгой тус газраас цус гарсан байдалтай байсан. Хоорондоо зодолдсон гэр орон нь эмх замбараагүй байсан...” гэх мэдүүлэг /хх.13/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Наранцэцэгийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай: “... О.Оюунчимэгт хуйхны шарх, няцрал, цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Оийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд би согтуу байсан болохоор тухайн үед уураа барьж чадалгүй түлээний саванд байсан мод аваад Оюунчимэгийн толгойны дагз хэсэгт модоор нэг удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.32-33/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Оюунчимэгийн өгсөн: “...Энэ хэрэгт миний буруутай үйлдэл байгаа. Тухайн өдөр Оийг ирэхэд би архи уусан байсан. О өмнө нь намайг цохиж, зодож байгаагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Оийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Х.Оийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч О.Оюунчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Х.Оийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Х.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Оийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Х.О ажил эрхэлдэг гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.От оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч овогт Хн Оийг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Х.От оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.От сануулсугай.

5. Хохирогч О.Оюунчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Х.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР