Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 225/МА2013/00020

 

Ч.Бы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Б.Сосорбарам, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бнарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 833 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Боржигон овогт Чын Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Тариалан сумын Ахлах сургуулийн захирлаар 13 дахь жилдээ ажиллаж байна. Уг ажлаа гүйцэтгэж байтал аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Агийн гаргасан 2013 оны 2 дугаар сарын 15- ны өдрийн Б-15 дугаартай захирамжаар захирлынхаа үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдлөө. Би энэхүү шийдвэрийг зөвшөөрөхгүй учир нь миний бие Хөдөлмөрийн тухай хууль болон Боловсролын тухай хуулийг зөрчөөгүй. Би ямар нэгэн намын гишүүн бус, төрийн албан хаагч болохоор намд харьяалагддаггүй ажлаа зохих ёсоор гүйцэтгэхийг л чухалчилдаг. Ийм байхад хууль бусаар хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөндөө гомдолтой байна. Намайг ажлын байранд архи уусан, бэлгийн дарамтанд хүнийг оруулсан зэргээр муухай бичсэн байсан. Би урд нь энэ талаар Эрүүгийн хэргээр шалгагдан хэрэгсэхгүй болгосон байгаа. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт намайг ажлын байран дээр архи уусан гэж байна. Би архи уудаггүй хүн. Намайг байгууллагын мөнгө завшсан гэж байна. Би тахир хадаас ч авч үзээгүй. Би үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 4002813 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын дарга Н.Бшүүхэд гаргасан тайлбартаа: Боловсролын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж 2013 оны 1 дүгээр сараа мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор тус хуулийн 30.1.15-д заасны дагуу аймгийн БСГазраас Тариалан сумын Засаг дарга Ц.Хгийн нэр дээр 2013 оны 1 дүгээр сарын 14-нд 13 тоот албан бичгээр захирал Ч.Быг ажлаас чөлөөлөх 4 үндэслэл бүхий мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдлийгТариалан сумын сургуулийн захирал Ч.Б 2013 оны 1 дүгээр сарын 14- нд хүлээн авч гарын үсэг зурж ирүүлсэн. Энэ нь ажлаас чөлөөлөх саналыг хүлээн авсан баталгаа гэж ойлгогдож байна. Ч.Быг ажлаас чөлөөлөх санал гаргасан үндэслэл:

  1.  Захирал Ч.Бы тухай сургуулийнх нь багш ажилчдаас аймгийн Засаг дарга Л.Ц, НХХ-ийн дарга Ж.Г, БСГ-ын дарга Н.Бнарын нэр дээр удаа дараалан гомдол санал ирж ажлын байран дээр архидан согтуурсан, багш ажилчдыг бэлгийн дарамтад оруулахыг шаардсан тул ажлаас чөлөөлж дарамт хүчирхийлэлгүй ажиллаж амьдрах бололцоо олгохыг санал болгож байсан.
  2.  Аймгийн БСГ-аас Тариалан сумын захирлын ажил байдалтай танилцаж шалгахад захирлын ажлын байранд тавигдах шалгуур шаардпагыг хангахгүй, ёс зүйн байж болшгүй үйлдэл гаргасан нь нотлогдсон тул ажлаас чөлөөлөх дүгнэлт гарч байсан.
  3.  Аймгийн БСГ-аас 2012 оны 8 сарын 10-нд захирлыг ажлаас чөлөөлөх тухай саналыг Боловсролын тухай хуулийн 31.1.5-д заасны дагуу 6 үндэслэлээр гаргасан ч шийдвэрлэгдээгүй.
  4.  Захирал Ч.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан заалтыг зөрчсөн нь Аймгийн мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2012 оны 6 сарын 000 тоот акт, мэргэжпийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2012.11.08-ны өдрийн 000тоот дүгнэлтээр тогтоогдож акт тавигдсан. Тус актыг барагдуулах талаар тодорхой ажил зохиож албан ёсоор мэдэгдээгүй.
  5.  Аймгийн прокурорын газраас 2012.12.20-ны өдөр 20 тоот мэдэгдэл гаргаж гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахыг шаардсан боловч ажлаас чөлөөлсөн захирамж гарах хүртэлх хугацаанд хэрэгжээгүй болно.

Түүнчлэн Тариалан сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.Б нь БСГ-ын даргаас сумын Засаг дарга, сургуулийн захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй, өгсөн үүрэг чиглэлийн хариуг ирүүлээгүй, ажлын үр дүнг батлуулаагүй болно.

Зөвхөн энэ байдал нь Боловсролын тухай хуулийн 30.1.15-д заасан "Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ЕБС-ын захирал, эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх" үндэслэл болж байна. Ч.Быг Тариалан сумын сургуулийн захирлын ажлаас чөлөөлөхөөр БСГ-аас гаргасан санал нь үндэслэлтэй бөгөөд үр дүнгийн гэрээг тогтоосон хугацаанд дүгнүүлээгүй нь аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөх үндэслэл болсон болно.

Ч.Быг ажлаас чөлөөлөх санал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг зөрчсөн, Боловсролын тухай хуулийн 30.1.15-д заасан үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй, тайлан ирүүлээгүй, бусад хууль хяналтын байгууллагуудаас ирсэн албан бичиг шаардлага, гомдол зэрэгт үндэслэгдсэн болно. Аймгийн Засаг даргын Ч.Быг ажлаас чөлөөлсөн захирамжийг хэвээр үлдээнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 833 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч

Ч.Быг Хөвсгөл аймгийн Тариалан сумын 12 жилийн ахлах сургуулийн захирлын ажилд эгүүлэн тоггоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3788224 /гурван сая долоон зуун наян найман мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжпэгч Ч.Бд олгож, 214589 /хоёр зуун арван дөрвөн мянга таван зуун наян ес/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 145.761 /нэг зуун дөчин таван мянга долоон зуун жаран нэг/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бдавж заалдах гомдолдоо:... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэнэ, 13 дугаар зүйлийн 13.4-т Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын талаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д Захиргааны хэргийн шүүх нь дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны хууль бус актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ, 4.1.10-д аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Бы ажил олгогчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл нь захиргааны актад холбогдох маргаан бөгөөд анхан шатны шүүх уг хэргийг иргэний хэргийн журмаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь хэргийн харъяалал зөрчсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрх, үүргийнхээ дагуу гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу шүүгчээс татгалзан гаргах хүсэлтүүдийг гаргаж байсан боловч ямар нэгэн үндэслэлгүйгээр хууль бусаар удаа дараа хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байхад хэргийг хэрэгсэхгүй болголгүй иргэний журмаар шийдвэрлэсэн нь дээрх шийдвэр хууль бус, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 833 тоот шийдвэр нь хууль зөрчиж гарсан, хэргийн харъяалал зөрчсөн, хууль бус шийдвэр гэдэг нь хөдөлбөргүй нотлогдож байна. Иймд дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг харъяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахлах сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Быг Хөвсгөл аймгийн Тариалан сумын 12 жилийн ахлах сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3788224 төгрөгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 214589 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Ч.Быг Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б-15 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэсэн заалтуудыг үндэслэн Тариалан сумын ахлах сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжпэгч Ч.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байхад Тариалан сумын ахлах сургуулийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан нь ойлгомжгүй байх тул түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй гэж үзнэ.

Боловсролын байгууллагын дарга, захирал, эрхлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т зааснаар “...хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах” төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд тэдгээрийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоодог. Аймгийн Засаг дарга нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасны дагуу захиргааны акт гаргадаг албан тушаалтан хэдий ч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа нь үүсдэг төрийн үйлчилгээний албан тушаалтныг ажлаас чөлөөлж буй тохиолдолд тэдгээрийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч Ч.Бы нэхэмжлэлтэй иргэний хэргийг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан “хэргийн харьяалал” зөрчөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрчээс мэдүүлэг авахуулах, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтүүдийг анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч

Н.Бын давж заалдах гомдпыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар “төсвийн байгууллагын нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд энэ нь төсвийн байгууллагын гаргасан давж заалдах гомдолд нэгэн адил хамаарах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145761 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 833 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
  2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэггийн хураамжид төлсөн 145761 /нэг зуун дөчин таван мянга долоон зуун жаран нэг/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүэдюнээс хойш 14 хоногийн дотор хяналты журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧ Т.ГАНБАТ