Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01455

 

О.Ш*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/01983 дугаар шийдвэртэй,

О.Ш*******ын нэхэмжлэлтэй,

Ш*******т холбогдох

Хохиролд 40,000,000 төгрөг гаргуулах хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би 2004 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Д.У*******тай танилцан дотносож, 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдөр охин н.О******* төрсөн. 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 97******* шүүхийн шийдвэрээр охин н.О*******д эцэг Д.У*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.У******* нь 2005 оны ******* сард шоронд ял эдлэх болсон.

Шүүхийн 97******* шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар ч ажиллагаа хийгээгүй. Хууль зүйн яам болон хариуцах дээд байгууллага, удирдлага зэрэг газар албан тушаалтанд гомдол гаргаж 4 жил явсан ч ажиллагаа хийлгүүлж чадаагүй.

Хэрвээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулийн дагуу ажиллаж, төлбөр авагчийн эрх, хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавьж, төлбөр төлөгчийг ажлаар ханган, түүний ажилласан цалинг хүүхдийн тэтгэлэг гаргуулан ажиллагаа явуулсан бол 2005 оноос эхлэн хүүхдийн тэтгэлэг гаргуулан, миний хүүхэд болон хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа надад дэм болох байсан.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хайнга, төлбөр авагчийн эрхийг үл ойшоодог, хүнд сурталтай зэрэг асуудлаас болж, би хүүхдийн тэтгэлэг авч чадалгүй хохирсон. Хүүхдийн тэтгэлэг авч чадаагүйгээр зогсохгүй, эрх бүхий байгууллага, албан тушаалтны үүдийг сахин олон жилийн хугацаанд сэтгэл санаагаар маш их хохирч, хохирсон дээрээ нэмж хохирон үнэхээр хэцүү байдалд байсан.

1.2. Одоо би тухайн үеийн хүүхдийн тэтгэлгийг Д.У*******аас гаргуулахаар нэхэмжлэх гэхэд 2021 онд Д.У******* нь нас барсан байдаг. Тиймээс би 2005 оноос эхлэн авч чадаагүй хүүхдийн тэтгэлэг, тэтгэлэг авч чадаагүйгээс тэтгэлэг гаргуулахаар араас нь маш их хөөцөлдөж үр хүнд хүрэлгүй сэтгэл санаагаар хохирсон хохирлыг тухайн хугацааны ажиллагаа явуулж хийгээгүй, ажиллагаа хийхээр ямар ч арга хэмжээ аваагүй тул хохирол 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны ******* сарын 02-ны өдрийн 1426 дугаар шийдвэрээр Д.У*******аас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж О.Ш*******т олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

2.2. Төлбөр төлөгч Д.У*******ын өмчлөлийн эд хөрөнгийг олж тогтоох зорилгоор холбогдох бүртгэлийн байгууллага болон арилжааны банкуудад хандаж мэдээлэл олж авах, эд хөрөнгө болон түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах, улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа тодорхойлолт гаргуулахаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшилд газар болон үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй дансны үлдэгдэлгүй нь тогтоогдсон.

2.3. Төлбөр төлөгч Д.У******* нь 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлэн чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгааг олж тогтоон 2011, 2014 онуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийг үндэслэн Д.У*******ыг хөдөлмөр бүтээмж өндөртэй ажлын байраар хангаж, хөдөлмөр хөлснөөс суутгал хийх тухай албан бичгүүдийг тухайн хорих ангиудад хүргүүлэхэд 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, энэ хугацаанд ажил хийж байгаагүй, цалин хөлс авч байгаагүй тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 423, ангиудаас хариу ирүүлсэн.

2.4. Төлбөр төлөгч Д.У******* нь шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болох Чингэлтэй дүүргийн ******* хороо, байрны од бүртгэлтэй боловч оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхойгүй, дуудсан цагт ирдэггүй тул төлбөр төлөгчийн эд хөрөнгө болон хаягийг тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагааг удаа дараа явуулахад Сүхбаатар дүүргийн ******* хороонд байрлах З******* ХХК-ийн хашаанд байрлах хаяг болон Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн урд байрлах 2 давхар нийтийн байрны 204 тоотод түр оршин сууж байгааг тогтоож, уг хаягт болон төлбөр төлөгчийн биед үзлэг, нэгжлэг хийхэд төлбөрийн шаардлага хангахуйц эд хөрөнгө тогтоогдоогүй.

2.5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.У******* нь төлбөрт гаргуулахыг хориглосон орлого болох хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийн мөнгийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулах хүсэлт гаргаснаар түүний тэтгэмжийн мөнгөнөөс болон цалин хөлснөөс хүүхдийн тэтгэлгийг суутган шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нийт 4,072,500 төгрөгийг төлүүлэн төлбөр авагчид олгосон.

2.6. Төлбөр төлөгч Д.У*******ын хүүхдийн тэтгэлэг төлөөгүй, зайлсхийсэн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зан үйлд нөлөөлөх 40 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 20 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан.

2.7. Төлбөр төлөгч Д.У*******ын өмчлөл, эзэмшилд эд хөрөнгө тогтоогдоогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, төлбөрт гаргуулах эд хөрөнгөгүйгээс ажиллагаа удаашрах нөхцөлийг үүсгэсэн.

2010-2021 оны 4 дүгээр сар хүртэл 2 хүүхдийн тэтгэлэгт 30,848,000 төгрөг төлөх төлбөртэй байснаас нийт 4,072,500 төгрөг төлж, хүүхдийн тэтгэлгийн 26,775,500 төгрөг төлөгдөөгүй бөгөөд төлбөр төлөгч 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6/58 дугаар тогтоолоор дуусгавар болсон.

2.8. Төлбөр авагч О.Ш*******ын нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/03238 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00205 дугаар магадлалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гэм хорын хохиролд 4,108,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ш*******т олгож, нэхэмжлэлээс 34,618,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гүйцэтгэх хуудсыг үндэслэн нэхэмжлэгч О Ш*******т 4,108,900 төгрөгийг олгосон.

2.9. Төлбөр төлөгч Д.У*******т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, төлбөр төлөгч нас барсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх баримт бичгийг хаасан нь Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь заалтад тус тус нийцсэн, төлөгдөөгүй хугацааны тэтгэлгийг тус байгууллага нөхөн төлөх үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгч О.Ш*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12******* зүйлийн 122.2-д заасан үндэслэл тогтоодохгүй байх тул хариуцагч Ш*******т холбогдох 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Ш*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШЗ2023/14156 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч О.Ш*******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ... гэж заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэхэмжлэгч О.Ш*******т учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй байна.

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зэргээр төлбөр төлөгч Д.У******* нь 2006 онд хорих ял авч, хорих 409 дүгээр ангид ял эдэлж байсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2. ...Хорих ял эдэлж байгаа ялтны төлбөрийг түүний өмчлөлийн эд хөрөнгөөс төлүүлсний дараа дутуу хэсгийг төлүүлэхээр ялтны ял эдэлж байгаа хорих ангийн захиргаанд гүйцэтгэх баримт бичиг явуулна... гэж хуульчилсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь хорих 409 дүгээр ангийн захиргаанд гүйцэтгэх баримт бичиг явуулаагүй нь гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгээгүй гэж үзэхээр байна. Хэрэв гүйцэтгэх хуудас явуулсан бол төлбөр төлөгчийн хөдөлмөрийн хөлснөөс, хөдөлмөрлөж байгаагүй бол хөдөлмөр эрхлүүлж төлбөрийг барагдуулах боломжтой байсан.

4.3.Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1. ...Төлбөрийг төлбөр төлөгч иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна... гэж хуульчилсан.

Хэрэгт цугларсан хорооны тодорхойлолт, Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримт зэргээр Д.У******* нь Чингэлтэй дүүргийн ******* хорооны ХАА-н 30 айлын од оршин суудаг бөгөөд тус байр нь түүний эцэг н.Д нарын гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө байна. Өөрөөр хэлбэл Д.У******* нь өрх тусгаарлаж гарч байгаагүй бөгөөд тус гэр бүлийн гишүүн болох нь нотлогдож байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1. ... Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. ..., 126.2. ...Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна, 126.2.4 гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө; ... гэж хуульчилсан. Гэтэл тус хөрөнгөнөөс гаргуулах эрх байхад шийдвэр гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй байна.

4.4. Шийдвэр гүйцэтгэгчийн гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлээгүйн үр дагаварт хүүхдийн эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрх зөрчигдөж байгааг анхаарч үзэх ёстой.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/01983 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Төлбөр төлөгч Д.У*******аас 2006 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр Хорих ангид очиж тайлбар авсан. Тухайн үед төлбөр төлөгчид ял шийтгэл оногдуулаагүй, шалгагдаж байсан. 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч О.Ш*******ын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд Хорих ангид ял эдэлж байсан. Тиймээс Д.У******* нь шалгагдаж байх хугацаанд манай байгууллагаас Хорих анги руу суутгал явуулах боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь дундын хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ёстой байсан гэж маргадаг боловч Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн хариунд Д.У*******ын эцэг С.Д болон Д.Э, Д.М, Д.М гэх 4 хүний өмчлөлтэй хөрөнгө албан ёсоор бүртгэлтэй байсан ба төлбөр төлөгч Д.У*******ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байгаагүй болох нь нотлох баримтаар авагдсан гэв.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч О.Ш******* нь хариуцагч Ш*******т холбогдуулан хохиролд 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу зөв үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч Ш*******т холбогдуулан гаргасан 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Ш*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаарх дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12******* зүйлийн 122.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

4. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 97******* шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2004 оны 10 дугаар сарын 08-нд төрсөн охин О*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.У*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 314 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 174 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. / 2хх-ийн 70-82 дахь тал/ Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дараах ажиллагааг явуулжээ. Үүнд:

4.1. 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэл /2хх-ийн 84 дэх тал/-ээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч Чингэлтэй дүүргийн ХАА-н 30 айлын од ирэхэд төлбөр төлөгчийн эцэг н.Дтэй уулзахад төлбөр төлөгч Д.У*******ыг ял эдэлж байгаа, түүний ял эдэлж байгааг эхнэр н.Ш******* мэдэж байгаа гэж хэлснийг тэмдэглэжээ.

4.2. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Д.У*******ын эцэг н.Дд гардуулан өгчээ. /2хх-ийн 85 дахь тал/

4.3. 2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэл /2хх-ийн 86-87 дахь тал/-аас үзвэл шийдвэр гүйцэтгэгч Цагдан хорих 461 дүгээр ангид очиж төлбөр төлөгч Д.У*******тай уулзжээ.

4.4. Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэгжлэг хийсэн тухай актаар 14 ширхэг хуучин гэж тэмдэглэсэн хөдлөх эд хөрөнгө /21 инчийн зурагт, зурагтын суурь, шкаф, сервант, түшлэгтэй сандал, модон шүүгээ, модон ширээ, диван, модон сандал, хивс, компьютерын процессор-ажилладаггүй, 14 инчийн зурагт, хөлдөөгч, плитка, угаалгын машин, хөргөгч, будаа агшаагч, ус буцалгагч гэх зэрэг/-ийг хураан авчээ. /2хх-ийн 88-89 дэх тал/

4.5. Эд хөрөнгө битүүмжлэх 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн актаар 12 ширхэг хуучин гэж тэмдэглэсэн хөдлөх эд хөрөнгө /21 инчийн зурагт, компьютерын процессор-ажилладаггүй, сервант, тольтой тумбочка, хивс, модон диван, 14 инчийн зурагт, хөлдөөгч, кресло, угаалгын машин, Зил хөргөгч, будаа агшаагч, ус буцалгагч гэх зэрэг/- ийг битүүмжилсэн байна. /2хх-ийн 90-91 дэх тал/

4.6. 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч Чингэлтэй дүүргийн ХАА-н 30 айлын од ирж төлбөр төлөгч Д.У*******ын төрсөн дүү Д.Мтай уулзаж Д.У*******ыг тэтгэлэг төлөхийг мэдэгдэх-ийг түүнд даалгажээ. /2хх-ийн 92-93 дахь тал/

4.7. Эд хөрөнгө хураах 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн актаар 1 ширхэг Сони маркийн 21 инчийн хуучин зурагтыг хураан авч, мөн өдөртөө төлбөр төлөгч Д.У*******ын эцэг н.Д, төрсөн дүү Д.М, Д.Этай уулзсан талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлж, дээр дурдсан зурагт хурааж, битүүмжилсэн бусад хуучин эд зүйлийг хураагаагүй талаар дурджээ . /2хх-ийн 96-98 дахь тал/,

4.8. 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сони маркийн 21 инчийн хуучин зурагтыг 70,000 төгрөгөөр үнэлжээ. /2хх-ийн 99 дэх тал/

4.9. 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/12001 тоот мэдэгдлээр Д.У*******т Сони маркийн 21 инчийн хуучин зурагтыг 70,000 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгджээ. /2хх-ийн 100 дахь тал/

4.10. 2006 оны ******* сарын 07-ны өдөр Сони маркийн 21 инчийн хуучин зурагтыг худалдан борлуулах тухай албадан дуудлага худалдааны комисст санал оруулах ажиллагааг явуулсан. /2хх-ийн 101-102 дахь тал/

4.11. Төлбөр төлөгчөөс хураасан эд хөрөнгийг дэлгүүрт шилжүүлсэн тухай акт 2006 оны ******* сарын 07-ны өдөр үйлдэгджээ. /2хх-ийн 103 дахь тал/

4.12. 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч Чингэлтэй дүүргийн ХАА-н 30 айлын од ирж төлбөр төлөгч Д.У*******ын эцэг н.Дтэй уулзсан. /2 хх-ийн 104 дэх тал/

4.13. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэлгүүрт 2 сарын хугацаанд худалдан борлогдоогүй дээр дурдсан зурагтыг 2007 оны 0******* сарын 26-ны өдөр Төлбөр төлөгчөөс хураасан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн актаар дээр төлбөр авагч О.Ш*******т хүлээлгэн өгчээ /2хх-ийн 105-107/

4.14. Төлбөр авагч О.Ш******* нь 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтэд ...ШГА явуулах явцад Д.У*******тай тохиролцож, хүүхдийн тэтгэлгийн мөнгийг авсан тул цаашид ШГА явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа учир гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү. Дахин хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болон О.Ш*******аас НШГА-д тодорхойлолт гаргах нь гэж 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн баримтад Д.У*******ын аав Дээс 200,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан нь үнэн болно гэжээ. Эдгээр баримтуудыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2-т заасантай нийцжээ.

5. Иймд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 97******* шийдвэрийг хариуцагч байгууллага хуульд заасан ажиллагааг хийгээгүйгээс гэм хор учруулсан гэх О.Ш*******ын нэхэмжлэл үндэслэлгүй болсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны ******* сарын 02-ны өдрийн 1426 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2004 оны 10 дугаар сарын 08-нд төрсөн охин У.Отгончулуун, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн У.Оюунцэцэг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.У*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт 2004 оны 10 дугаар сарын 08-нд төрсөн охин У.Отгончулуун гэж бичигдсэн охин У.О******* гэх нэртэй болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлтэд хэн аль нь гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2010 оны 0******* сарын 01-ний өдрийн 83 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 229 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /1хх-ийн 63-66 дахь тал/ Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дараах ажиллагааг явуулжээ. Үүнд:

6.1. 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэл /1хх-ийн 67 дахь тал/-ээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч Чингэлтэй дүүргийн ХАА-н 30 айлын од ирэхэд төлбөр төлөгчийн эцэг н.Дтэй уулзахад Д.У******* хөдөө явсан, ойрд ирээгүй, хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлснийг тэмдэглэжээ.

6.2. 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэл /1хх-ийн 67 дахь тал/-д Д.У*******тай хаана уулзсан талаар мэдээлэл бичээгүй, Д.У******* нь эндээс гараад барилгын ажил хийж хүүхдийн мөнгөө төлөх хүсэлтэй байна гэснийг тэмдэглэжээ. /1хх-ийн 69 дэх тал/

6.3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2/5297 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн ******* хорооны Засаг даргад илгээсэн байх ба уг албан бичигт Шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэгдсэн Д.У******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогын эх үүсвэргүй улмаас шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх тул ажлын байраар хангаж байнгын орлоготой болгох талаар арга хэмжээ авахыг мэдэгджээ. /1хх-ийн 70 дахь тал/

6.4. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2/52891 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн халамжийн төвд илгээсэн байх ба уг албан бичигт шүүхийн шийдвэрийн дагуу Д.У*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэгдсэн талаар дурдаж Хүний хөгжил сангаас олгож буй мөнгийг хүүхдийн тэтгэлэгт суутган Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлэхийг хүсчээ. /1хх-ийн 71 дэх тал/

6.5. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2/6029 тоот албан бичгийг Капитал банкинд илгээсэн байх ба уг албан бичигт шүүхийн шийдвэрийн дагуу Д.У*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэгдсэн талаар дурдаж, Хүний хөгжил сангаас олгож буй Д.У*******ын мөнгийг хүүхдийн тэтгэлэг авагч О.Ш*******ын дансанд олгохыг хүсчээ. /1хх-ийн 72 дахь тал/

6.6. 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэл /2хх-ийн 86-87 дахь тал/-ээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч Чингэлтэй дүүргийн ХАА-н 30 айлын од ирэхэд төлбөр төлөгчийн эцэг н.Дтэй уулзахад Д.У******* 111-ээс шууд ганц худаг руу ачигдсан. ... энд амьдрахаа болиод удаж байгаа. У*******ын эд хөрөнгө ч энд байхгүй. Хувцас хунар ч энд байхгүй гэснийг тэмдэглэжээ. /1хх-ийн 73 дахь тал/

6.7. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2/69 албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт илгээсэн байх ба уг албан бичигт шүүхийн шийдвэрээр төлбөртэй Д.У*******ын өмчлөлд болон хамтран эзэмшилд газар бүртгэлтэй эсэхийг лавлажээ. /1хх-ийн 86 дахь тал/ Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 6/6334 тоот албан бичгээр хариу илгээсэн бөгөөд Д.У*******ын нэр дээр мэдээллийн санд эд хөрөнгө бүртгэгдээгүй гэх агуулга тусгажээ. /1 хх 88-90 дэх тал/

6.8. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2/6918 тоот албан бичгийг Автотээврийн газрын Тоо бүртгэлийн тасагт илгээсэн байх ба уг албан бичигт шүүхийн шийдвэрээр төлбөртэй Д.У*******ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэхийг лавлажээ. /1хх-ийн 87 дахь тал/

6.9. Эд хөрөнгө битүүмжлэх 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10/29 тоот тогтоолоор зурагт Панасоник хуучин, хөргөгч Зил хуучин гэж тэмдэглэж битүүмжилсэн байна. /1хх-ийн 74-75 дахь тал/

6.10. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч үйлдсэн боловч мэдэгдлийг хүлээн авсан хэсэгт тэмдэглэл үйлдээгүй байна. /1хх-ийн 76-77 дахь тал/ Мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэл /1хх-ийн 78 дахь тал/-ээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч Чингэлтэй дүүргийн ХАА-н 30 айлын од ирэхэд төлбөр төлөгчийн эцэг н.Дтэй уулзахад Д.У******* ганц худагт хоригдож байгаа. Д.У******* энд амьдардаггүй. Бүртгэлтэйгээс цаашгүй. Тийм учраас энэ битүүмжлэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэснийг тэмдэглэжээ. /1хх-ийн 78 дахь тал/

6.11. 2010 оны 7 дугаар сарын 28, 29, 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэл /1хх-ийн 81 дэх тал/-ээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч Чингэлтэй дүүргийн ХАА-н 30 айлын од ирэхэд эзэнгүй байсан талаар тус тус тэмдэглэжээ.

6.12. 2010 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэл /1хх-ийн 82 дахь тал/-ээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 200 тоот өрөөнд төлбөр авагч О.Ш*******тай уулзаж, тэрээр ... У*******ын хөдөлмөр хөлснөөс суутгал хийлгэн төлүүлэх хүсэлтэй. ... Би Д.У*******ын гэрээс зурагт хөргөгч 200,000 төгрөг аваад дахин хаяганд нь халдахгүй ээ. Хаягаас хүүхдийн тэтгэлэг гаргахгүй. Өөрийнх нь шоронгийн хөдөлмөр хөлснөөс суутгал хийлгэнэ. Төлүүлэх хүсэлтэй байна гэснийг тэмдэглэжээ. Энэ агуулгаар О.Ш******* нь бичгээр хүсэлтээ илэрхийлжээ. /1хх-ийн 82-83 дахь тал/

6.13. 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэл /1хх-ийн 82 дахь тал/-ээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 200 тоот өрөөнд төлбөр авагч О.Ш*******, төлбөр төлөгч Д.У*******ын эцэг н.Д нартай уулзахад н.Д ... хөргөгч, зурагт 2-оо өгч чадахгүй. Энэ чинь миний юм. Д.У*******ынх биш. Харин би 200,000 төгрөг н.Ш*******т өгч гүйцэтгэх хуудас материалыг хаалгах хүсэлтэй байна гэсэн, О.Ш******* Би гүйцэтгэх хуудас материалыг хаалгахгүй. Гэхдээ та надад 200,000 төгрөг өгвөл би Чингэлтэй дүүргийн ******* хороо ХАА 30 айлын од дахин ШГА явуулах шаардлага тавихгүй. Дахиж би Д гуайтай холбогдоод байх шаардлага байхгүй. Харин би У*******аас шоронд ажил хөдөлмөр хийсэн хөдөлмөр хөлснөөс нь хүүхдийн тэтгэврийн мөнгө гаргуулж авч байх хүсэлтэй гэснийг тус тус тэмдэглэжээ. /1хх-ийн 84-85 дахь тал/

6.14. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2/5297 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн ******* хорооны Засаг даргад илгээсэн байх ба уг албан бичигт Шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэгдсэн Д.У******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогын эх үүсвэргүй улмаас шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх тул ажлын байраар хангаж байнгын орлоготой болгох талаар арга хэмжээ авахыг мэдэгджээ. /1хх-ийн 70 дахь тал/

6.15. О.Ш*******аас ШШГЕГ-т хандаж гаргасан өргөдөлд ял эдэлж байгаа У*******ын хувь хишгийн мөнгөнөөс гаргаж өгнө үү гэж тусгагдсан хүсэлтэд Шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн тухай 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолд улсаас хувь хишгийн мөнгө олгогдсон үед хүүхдийн тэтгэлгийг тооцон олгох боломжтой гэжээ. /1 хх-ийн 91-92 дахь тал/

6.16. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2/11989 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, тогтоол гүйцэтгэх газрын даргад төлбөр төлөгч Д.У*******ын ял эдэлж байгаа хорих ангийг тодруулахаар ханджээ. /1хх-ийн 94 дэх тал/

6.17. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2/561 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Багануур дүүргийн хорих ангийн даргад хандаж Д.У*******ыг хөдөлмөр бүтээмж өндөртэй ажлын байраар хангаж, хөдөлмөр хөлснөөс суутгал хийж шилжүүлэхийг хүсчээ. /1хх-ийн 95 дахь тал/

6.18. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2/563 тоот албан бичгээр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн төвд хандаж, тэтгэлэг төлөгч Д.У******* ШШГЕГ-ын харьяа ангид хоригдож байгаа тул Монгол Улсаас иргэддээ олгож буй Хувь хишгийн мөнгийг Д.У*******ын хүсэлтээр тэтгэлэгт суутгал хийж шилжүүлэхийг хүсчээ. /1хх-ийн 96 дахь тал/

6.19. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2/562 тоот албан бичгээр Капитал банкинд хандаж, тэтгэлэг төлөгч Д.У*******ын хүсэлтээр Монгол Улсаас иргэддээ олгож буй Хувь хишгийн мөнгийг тэтгэлэг авагч О.Ш*******ын дансанд олгохыг хүссэн байна. /1хх-ийн 97 дахь тал/

6.20. О.Ш*******аас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан өргөдөлд ... У******* шоронгоос мөнгө өгөхгүй юм. Ажил ч хийдэггүй. Одоо бодит байдал дээр 2 хүүхдэд нь хоол хүнс, хувцас хунар гээд маш хүнд байна. Тийм учир гэрээс нь юм хурааж өгнө үү. Нэг бол хувь хишгийн мөнгийг нь олгуулж өгнө үү... гэсэн байх бөгөөд Шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн тухай 2011 оны 0******* сарын 10-ны өдрийн 15 тоот тогтоолд хорих ангид ял эдэлж байгаа ялтнуудад хүний хөгжлийн сангаас олгогдох мөнгийг олгох үед суутган авч хүүхдийн тэтгэлэгт тооцон олгох боломжтой гэжээ. /1 хх-ийн 98-100 дахь тал/

6.21. 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэл /1хх-ийн 102 дахь тал/-ээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 200 тоот өрөөнд төлбөр авагч О.Ш*******тай уулзжээ. /1хх-ийн 102 дахь тал/

6.22. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2/0378 тоот албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт илгээж, Д.У /нэрийг буруу бичсэн, регистр нь таарч буй/-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг лавлажээ. / 1хх-ийн 105 дахь тал/ Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 7/2111 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд 2/0378 тоот албан бичигт дурдсан иргэдийн өмчлөлд эд хөрөнгө бүртгэгдээгүй гэжээ. /1 хх-ийн 107 дахь тал/

6.23. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2/0383 тоот албан бичгийг Нийслэлийн газрын албанд илгээж, Д.У /нэрийг буруу бичсэн, регистр нь таарч буй/-ын эзэмшилд болон хамтран эзэмшил газар бүртгэлтэй эсэхийг лавлажээ. /1хх-ийн 108 дахь тал/ Өмчийн харилцааны газар 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 7/687 тоот албан бичигт газар эзэмшсэн болон өмчилсөн талаарх мэдээлэлгүй гэж хариу ирүүлжээ. /1хх-ийн 109 дэх тал/

6.24. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2/0394 тоот албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгчид хандаж Д.Уын /нэр буруу бичигдсэн, регистр зөв/ нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэхийг лавлахад уг албан бичиг дээр бүртгэлгүй гэсэн тэмдэг нэрийнх нь ард дарагдсан байна. /1хх-ийн 110 дахь тал/

6.25. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2/0965 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг лавлажээ. /1хх-ийн 111 дэх тал/ Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 495 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй гэжээ. /1хх-ийн 112-113 дахь тал/

6.26. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2/1389 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж, Д.У******* нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэхийг лавлажээ. /1хх-ийн 114 дэх тал/ Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1013 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд Д.У******* мэдээллийн санд бүртгэгдээгүй гэжээ. /1хх-ийн 115 дахь тал/

6.27. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2/0969 тоот албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг лавлажээ. /1хх-ийн 116 дахь тал/ Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 706 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй гэжээ. /1хх-ийн 117 дахь тал/

6.28. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2/0988 тоот албан бичгийг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг лавлажээ. /1хх-ийн 118 дахь тал/ Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 585 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй гэжээ. /1хх-ийн 119 дэх тал/

6.29. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2/0966 тоот албан бичгийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг лавлажээ. /1хх-ийн 120 дахь тал/ Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 8/635 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй гэжээ. /1хх-ийн 121 дэх тал/

6.30. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2/877 тоот албан бичгийг Хорих ангид хүргүүлж, Д.У*******ыг хөдөлмөрийн бүтээмж өндөртэй ажлын байраар хангаж, хөдөлмөрийн хөлснөөр суутгал хийж дансанд шилжүүлэхийг хүсчээ. /1хх-ийн 122 дахь тал/

6.31. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/1763 тоот албан бичгийг Шийдвэр гүйцэтгэх газрын Тоо бүртгэлд хандаж Д.У*******ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэхийг лавлажээ. /1хх-ийн 123 дахь тал/

6.32. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2/1625 тоот албан бичгийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргаж, Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8/1756 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй гэжээ. /1хх-ийн 124 дэх тал/

6.33. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2/1624 тоот албан бичгийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргаж, Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1339 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй гэжээ. /1хх-ийн 125 дахь тал/

6.34. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2/1626 тоот албан бичгийг Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргаж, Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг лавлажээ. / Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1751 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй гэжээ. /1хх-ийн 126 дахь тал/

6.35. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2/1622 тоот албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргаж, Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1570 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй гэжээ. /1хх-ийн 127-128 дахь тал/

6.36. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2/1625 тоот албан бичгийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргаж, Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг лавлажээ. /1хх-ийн 120 дахь тал/ Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8/1756 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй гэжээ. /1хх-ийн 124 дэх тал/

6.37. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2/1623 тоот албан бичгийг Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргаж, Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2/1525 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд Д.У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй гэжээ. /1хх-ийн 131 дэх тал/

6.38. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2/1613 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж, Д.У******* нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэхийг лавлажээ. /1хх-ийн 114 дэх тал/ Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1191 тоот албан бичгээр мэдээллийг хавсралтаар хүргүүлсэн гэх боловч уг хавсралтыг хариуцагч байгууллага шүүхэд гаргаж өгөөгүй байна. /1хх-ийн 130 дахь тал/

6.39. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2/5261 тоот албан бичгээр Капитал банкинд хандаж, тэтгэлэг төлөгч Д.У*******ын мөнгөн хадгаламж, харилцахын мэдээлэл ирүүлэхийг шаарджээ. /1хх-ийн 132 дахь тал/

6.40. Чингэлтэй дүүргийн ******* хорооны Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 489 тоот тодорхойлолтод ХАА-30 айлын од Д.У******* оршин суудаггүй гэжээ. /1хх-ийн 134 дэх тал/

6.41. 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэлд Чингэлтэй дүүргийн ******* хорооны Засаг даргаас тодорхойлолт авч мөн хорооны ХАА-30 айлын од ирэхэд хүн байхгүй байсан гэжээ. / 1хх-ийн 135 дахь тал/

6.42. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 209/01 тоот албан бичгийг Эрэн сурвалжлах хэсэгт хүргүүлж, Д.У*******ыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж өгнө үү гэжээ. /1хх-ийн 136 дахь тал/

6.43. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны тасгийн дарга 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 209/01 тоот тогтоолоор Д.У*******ыг эрэг сурвалжлахаар шийдвэрлэсэн байна. /1 хх-ийн 137 дахь тал/

6.44. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/7223 тоот албан бичгийг арилжааны банкуудад хандаж илгээсэн бөгөөд уг албан бичигт Д.У*******ын мөнгөн хадгаламж, харилцахын дансны мэдээллийг ирүүлэх, данс эзэмшдэг тохиолдолд зарлагын гүйлгээг зогсоож, хүүхдийн төлөгдөөгийн тэтгэлгийн хуримтлал 11,493,200 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлэхийг даалгажээ. /1хх-ийн 139 дэх тал/

6.45. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3915 тоот албан бичгийг Шийдвэр гүйцэтгэх газрын Мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний тасагт хандаж Д.У*******ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Уг лавлагаан дээр бүртгэлгүй гэсэн тэмдэг дарагджээ /1хх-ийн 140 дэх тал/

6.46. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3867 тоот албан бичгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн судалгааны газарт илгээж, Д.У******* нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг эсэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагаа гаргуулахыг хүссэн байна. /1хх-ийн 141 дэх тал/ Лавлагаагаар Д.У******* 2014 оны 10 дугаар сар, 2015 оны 9-10 дугаар саруудад ажилласан, 2015 оны 01 дүгээр сараас ******* сарыг дуустал хугацаанд эрүүл мэндийн даатгал төлсөн байна. / 1хх-ийн 142 дахь тал/

6.47. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3857 тоот албан бичгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-д хандаж Д.У*******ын нэр дээр үнэт цаас бүртгэгдсэн эсэхийг лавлахад тус төвөөс 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1094 тоот албан бичгээр Д.У******* Х ХК-ийн 295 ширхэг хувьцаатай гэсэн хариу ирүүлсэн байна. /1хх-ийн 143 дахь тал/

6.48 Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23/3858 тоот албан бичгийг Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэн газарт хандаж Д.У******* улсын хилээр орсон, гарсан дэлгэрэнгүй лавлагаа гаргуулахаар болжээ. Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 7-2/2459 тоот албан бичгээр Д.У******* 2007 оноос хойш хил нэвтэрсэн бүртгэлгүй гэжээ. /1хх-ийн 144 дэх тал/

6.49. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3862 тоот албан бичгийг Хан-Уул дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Хан-Уул дүүргийн газрын албанаас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13/690 тоот албан бичгээр мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна. /1хх-ийн 145-146 дахь тал/

6.50. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3864 тоот албан бичгийг Баянгол дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Баянгол дүүргийн газрын албанаас 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/595 тоот албан бичгээр мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна. /1хх-ийн 146-147 дахь тал/

6.51. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3859 тоот албан бичгийг Налайх дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Налайх дүүргийн газрын албанаас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16/386 тоот албан бичгээр мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна. /1хх-ийн 147-148 дахь тал/

6.52. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3861 тоот албан бичгийг Нийслэлийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Нийслэлийн газрын албанаас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13/690 тоот албан бичгээр мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна. /1хх-ийн 148 дахь тал/

6.53. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3866 тоот албан бичгийг Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Сүхбаатар дүүргийн газрын албанаас 2017 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 11/435 тоот албан бичгээр мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна. /1хх-ийн 149, 150 дахь тал/

6.54. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3863 тоот албан бичгийг Баянзүрх дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Баянзүрх дүүргийн газрын албанаас 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10/718 тоот албан бичгээр мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна. /1хх-ийн 162 дахь тал/

6.55. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/3865 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. /1хх-ийн 150 дахь тал/

6.56. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3/4631 тоот албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гаргаж, Д.У*******ын хүүхдийн тэтгэлэг төлөөгүй талаар тэмдэглэжээ. /1хх-ийн 151 дэх тал/

6.57. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр О.Ш*******ын дансанд 74,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 199,500 төгрөгийг тус тус шилжүүлсэн. /1хх 163-165 дахь тал/

6.58. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/4457 тоот албан бичгийг Хаан банкинд гаргаж, Д.У*******ын мөнгөн хадгаламж, харилцахын дансны мэдээллийг ирүүлэх, данс эзэмшдэг тохиолдолд зарлагын гүйлгээг зогсоож, хүүхдийн төлөгдөөгийн тэтгэлгийн хуримтлал 14,712,750 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлэхийг даалгажээ. /1хх-ийн 152 дахь тал/

6.59. Хас банкны 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5д/2307 тоот албан бичиг, Ариг банкны 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12795 тоот албан бичиг, Капитрон банкны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 794 тоот албан бичиг, Улаанбаатар хотын банкны 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3ж/2442 тоот албан бичиг, Голомт банкны 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/УАА/1762 тоот албан бичиг, Худалдаа, хөгжлийн банкны 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4457 тоот албан бичиг, Кредит банкны 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06/2426 тоот албан бичигт тус тус Д.У******* харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй гэснийг тодорхойлжээ. / 1хх-ийн 153-158 дахь тал/

6.60. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-ийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/1446 тоот албан бичгээр Д.У******* төвлөрсөн хадгаламжид данс нээлгэж, үнэт цаас эзэмшдэггүйг тодорхойлжээ. /1хх-ийн 159 дэх тал/

6.61.Хаан банкны 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 29/8970 тоот албан бичигт тус тус Д.У*******ын данснаас 74,000 төгрөг, 199,500 төгрөгийг тус тус шийдвэр гүйцэтгэлийн данс руу шилжүүлж, харилцах болон хадгаламжийн дансны гүйлгээг төлбөрийн дүнгийн хэмжээгээр хязгаарлажээ. / 1хх-ийн 161 дэх тал/

6.62. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 0******* сарын 27-ны өдрийн 2/1700 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст явуулж, Д.У*******т Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах агуулгыг тусгажээ. /1хх-ийн 166 дахь тал/

6.63. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3/1999 тоот албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гаргаж, Д.У*******ын хүүхдийн тэтгэлэг төлөөгүй талаар тэмдэглэжээ. /1хх-ийн 167 дэх тал/

6.64. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/2283 тоот албан бичгээр Ш*******т хандаж Д.У******* улсын хилээр орсон, гарсан дэлгэрэнгүй лавлагаа гаргуулахаар болжээ. Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2-5а/1862 тоот албан бичгээр Д.У******* 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш улсын хилээр нэвтрээгүй талаар тодорхойлолт ирүүлжээ. /1хх 168-169 дахь тал/

6.65. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/2291 тоот албан бичгийг Шийдвэр гүйцэтгэх албаны Мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний тасагт хандаж Д.У*******ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэхийг лавлажээ. /1хх-ийн 169 дэх тал/

6.66.Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/2302 тоот албан бичгийг Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Сүхбаатар дүүргийн газрын албанаас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14/335 тоот албан бичгээр мэдээллийн санд мөн бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна. /1хх-ийн 170, 176 дахь тал/

6.67.Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/2301 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Чингэлтэй дүүргийн газрын албанаас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15/292 тоот албан бичгээр мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн хариу ирүүлжээ. /1хх-ийн 170, 181 дахь тал/

6.68. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/2300 тоот албан бичгийг Баянгол дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Баянгол дүүргийн газрын албанаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12/487 тоот албан бичгээр мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна. /1хх-ийн 171, 179 дахь тал/

6.69. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/2299 тоот албан бичгийг Баянзүрх дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Баянзүрх дүүргийн газрын албанаас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13/395 тоот албан бичгээр түүний нэр дээр мэдээллийн санд газар бүртгэлгүй гэсэн хариу ирүүлжээ. /1хх-ийн 171, 176 дахь тал/

6.70. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/2298 тоот албан бичгийг Нийслэлийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. /1хх-ийн 172 дахь тал/

6.71. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/2297 тоот албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 97/648 тоот албан бичгээр мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн. /1хх-ийн 172, 179 дахь тал/

6.72.Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/2296 тоот албан бичгийг Хан-Уул дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Хан-Уул дүүргийн газрын албанаас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 16/417 тоот албан бичгээр мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна. /1хх-ийн 173, 178 дахь тал/

6.73. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/2295 тоот албан бичгийг Налайх дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Налайх дүүргийн газрын албанаас 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13/236 тоот албан бичгээр мэдээллийн санд түүний нэр дээр газар бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна /1хх-ийн 173, 175 дахь тал/

6.74. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/2294 тоот албан бичгийг Багануур дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Багануур дүүргийн газрын албанаас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 18/142 тоот албан бичгээр мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна. /1хх-ийн 174, 178 дахь тал/

6.75. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/2293 тоот албан бичгийг Багахангай дүүргийн газрын албанд гаргаж, Д.У*******ын нэр дээр газрын эрх бүртгэлтэй эсэхийг лавлажээ. Багахангай дүүргийн газрын албанаас 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 20/55 тоот албан бичгээр мэдээллийн санд түүний нэр дээр газар бүртгэлгүй гэсэн хариу ирүүлсэн байна. /1хх-ийн 174, 180 дахь тал/

6.76. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/2292 тоот албан бичгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-д хандаж Д.У*******ын нэр дээр үнэт цаас бүртгэсэн эсэхийг лавлахад тус төвөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/575 тоот албан бичгээр Д.У******* Х ХК-ийн 295 ширхэг хувьцаатай гэсэн хариу ирүүлсэн байна. /1хх-ийн 175, 177 дахь тал/

6.77. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 3/9560 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст явуулж, Д.У*******ыг эрэн сурвалжилж, хаяг олж тогтоож өгөхийг хүсчээ. / 1хх-ийн 182 дахь тал/

6.78. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.У*******аас төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг-ийг авчээ. /1 хх-ийн 183-184 дэх тал/

6.79. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай 200925060647/02 тоот акт үйлдсэн ба уг актад Нокиа маркийн гар утас 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, 2 холбоо түлхүүр илэрснийг тэмдэглэж буцаан өгсөн байна. / 1хх 185-186 дахь тал/

6.80. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.У*******т Хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл-ийг гардуулан өгчээ. /1хх-ийн 187 дахь тал/

6.81. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэлд Д.У*******тай тус албаны 203 тоот өрөөнд уулзалт хийсэн, Д.У******* нь Т харуул хамгаалалтын албанд хамгаалагч хийж байгаа, цалин 350,000 төгрөг, нийтийн байранд амьдарч байгааг тэмдэглэжээ. /1хх 188 -189 дахь тал/

6.82. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд Д.Э, Д. Эрдэнэтуяа нар төлбөр төлөгч Д.У*******ын батлан даалтад авах хүсэлт гаргажээ. /1хх-ийн 190 дэх тал/

6.83. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр О.Ш*******ын дансанд 90,000 төгрөг шилжүүлжээ. /1хх-ийн 191 дэх тал/

6.84. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол-ыг Т ХХК-д хүргүүлж, мөн өдөр шийдвэр гүйцэтгэгч энэ талаар тэмдэглэл үйлджээ. /1 хх-ийн 192-193 дахь тал/

6.85. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны ******* сарын 10-ны өдөр төлбөр авагч О.Ш*******ын дансанд 105,000 төгрөг шилжүүлжээ. /1хх-ийн 196 дахь тал/

6.86. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтыг хувь, хугацаа тогтоосон акт-аар Д.У*******ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон байна. /1хх-ийн 199 дэх тал/

6.87. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 90,000 төгрөг, 0******* сарын 30-ны өдөр, 3 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 4 дүгээр сарын 22-ны өдөр 60,000 төгрөг болон 30,000 төгрөг, 5 дугаар сарын 21-ний өдөр 87,000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 90,000 төгрөг, 8 дугаар сарын 22-ны өдөр 70,000 төгрөг, 8 дугаар сарын 23-ны өдөр 30,000 төгрөг, 9 дүгээр сарын 23-ны өдөр 79,000 төгрөг, 9 дүгээр сарын 27-ны өдөр 20,000 төгрөг, 10 дугаар сарын 21-ний өдөр 100,000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 80,000 төгрөг, ******* сарын 19-ний өдөр 174,000 төгрөгийг тус тус төлбөр авагч О.Ш*******ын дансанд 70,000 төгрөг шилжүүлжээ. /1хх-ийн 195-204, 208 дахь тал/

6.88. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол-ыг Т ХХК-д хүргүүлж, мөн өдөр шийдвэр гүйцэтгэгч энэ талаар тэмдэглэл үйлджээ. Т ХХК 2019 оны ******* сарын 10-ны өдрийн албан бичгээр Д.У*******ын цалингаас 200,000 төгрөгийг компанийн хөрөнгө шамшигдуулсан гэж суутгаж авсан болон тэрээр уг компанид ажиллахгүй болсон талаар мэдэгдэж, түүнийг ажлаас халсан тушаал, баримтын хамт ирүүлжээ. /1 хх-ийн 205-207, 217-219 дахь тал/

6.89. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2019 оны ******* сарын 10-ны өдөр Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцан данс битүүмжлэх, хасалт хийн тухай тогтоол гаргаж, арилжааны банкуудад илгээж, төлбөр төлөгч Д.У*******ын дансны мэдээллийг ирүүлэх, харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 22,561,050 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхийг даалгажээ. Капитрон банк 2019 оны ******* сарын 11-ний өдөр, Богд банк 2019 оны ******* сарын 23-ны өдрийн 05/10288 тоот албан бичиг, Ариг банкны албан бичиг, Чингис хаан банкны 2019 оны ******* сарын 16-ны өдрийн Бх/8695 тоот албан бичгээр тус тус Д.У******* нь тус банкуудад данс эзэмшдэггүйг тодорхойлжээ. Хаан банк 2019 оны ******* сарын 12-ны өдрийн албан бичгээр Д.У*******ын 5166065463 тоот дансанд мөнгөн хөрөнгө байхгүй, зарлагын гүйлгээг хязгаарласан талаар мэдэгджээ. /1хх-ийн 209, 211-212, 227, 233 дэх тал/

6.90. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2019 оны ******* сарын 11-ний өдрийн 3/16709 тоот албан бичгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-д хандаж төлбөр төлөгч Д.У*******ын нэр дээр бүртгэлтэй үнэт цаасыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, хариу ирүүлэхийг даалгажээ. Тус төвөөс 2019 оны ******* сарын 17-ны өдрийн 01/1656 тоот албан бичгээр Д.У******* эзэмшлийн,Х ХК-ийн 295 ширхэг хувьцааг тусгаарлаж, Эрдэнэс тавантолгой ХК-ийг 750 ширхэг хувьцааг Засгийн газраас захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэдэд эзэмшүүлсэн тул түдгэлзүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байна /1хх-ийн 214, 226 дахь тал/

6.91.Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2019 оны ******* сарын 11-ний өдрийн 3/16710 тоот албан бичгийг Шийдвэр гүйцэтгэх албаны Мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний тасагт хандаж Д.У*******ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэхийг лавлажээ. /1хх-ийн 215 дэх тал/

6.92. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны ******* сарын 30-ны өдрийн 18/2197 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны ******* сарын 27-ны өдрийн 13/4882 тоот албан бичиг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны ******* сарын 30-ны өдрийн 12/4161 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны ******* сарын 30-ны өдрийн 12/4489 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны ******* сарын 26-ны өдрийн 16/4912 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14/95 тоот албан бичиг, Багахангай дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 0******* сарын 07-ны өдрийн 20/35 тоот албан бичиг, Налайн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12/28 тоот албан бичгүүдээр Д.У******* нь газрын мэдээллийн санд эзэмшил болон өмчлөлийн эрх бүхий газар бүртгэлгүй гэж тус тус тодорхойлжээ. /1 хх-ийн 228-232, 234-235 дэх тал/

6.93. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны ******* сарын 27-ны өдрийн 12/09 тоот тогтоолоор төлбөр төлөгч Д.У*******ын эрэн сурвалжилсан. /1хх-ийн 236 дахь тал/

6.94. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/432 тоот албан бичгээр О.Ш*******т өргөдлийн хариу өгчээ. /1хх-ийн 238 дахь тал/

6.95. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 174,000 төгрөг, 0******* сарын 17-ны өдөр 188,000 төгрөг, 3 дугаар сарын 05-ны өдөр 188,000 төгрөг, 4 дүгээр сарын 15-ны өдөр 188,000 төгрөг, 5 дугаар сарын 14-ний өдөр 288,000 төгрөгийг, 6 дугаар сарын 15-ны өдөр 288,000 төгрөг, 7 дугаар сарын 08-ны өдөр 288,000 төгрөг, 8 дугаар сарын 14-ний өдөр 130,000 төгрөгийг төлбөр авагч О.Ш*******т шилжүүлжээ. / 1хх-ийн 239-241, 248-250 дэх тал, 2 хх-ийн 7 дахь тал/

6.96. 210 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Д.У*******ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргасан, мөн өдөр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас бичиж, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/2731 тоот албан бичгээр саналыг Ш******* хүргүүлэх арга хэмжээ авчээ. /1 хх-ийн 243-245 дахь тал/

6.97. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3/7725 тоот албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас Д.У******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа авахыг хүсчээ. /2 хх-ийн 9 дэх тал/

6.98. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэрээс зайлсхийж эрэн сурвалжлагдаж байгаа төлбөр төлөгчийн дэлгэрэнгүй бүртгэл-ийг хөтөлсөн. / 2хх-ийн 10 дахь тал/

6.99. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Д.У******* шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийн талаар танилцуулсан. /2 хх-ийн 11 дэх тал/

6.100. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэлд Д.У*******тай тус албаны 203 тоотод уулзсан, Д.У******* Титан ХХК-д 2020 оны 6 дугаар сард ажилд орсон боловч биеийн байдал муу учраас тэнцэхгүй ажлаас гарсан, группээ сунгуулж мөнгөнөөс нь 50 хувийг төлбөрт тооцон шилжүүлнэ гэснийг тэмдэглэжээ. /2 хх-ийн 12 дахь тал/

6.101. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Д.У*******т Хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл-ийг гардуулан өгчээ. / 2хх-ийн 13 дахь тал/

6.102. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн хэв журам хамгаалах хэлтсийн байцаагчаас Д.У*******ыг хулгайн хэрэгт шалгагдаж байгаа тул очиж мэдүүлэх авах талаар мэдэгдсэнийг тэмдэглэжээ. / 2хх-ийн 14 дэх тал/

6.103. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 57 дугаар сургуулийн урд байрлах нийтийн байрны 204 тоотод очиход төлбөр төлөгч Д.У*******ын хамтран амьдрагч С.Лхагвадулам байсан тул уулзаж Д.У******* ажилгүй байгаа, гэртээ ирээгүй байгаа, талаар тэмдэглэжээ. / 2хх-ийн 15 дахь тал/

6.104. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Д.У*******т Хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл-ийг гардуулан өгч, тэмдэглэл үйлджээ. / 2хх-ийн 19-21 дахь тал/

6.105. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04а/612 тоот албан бичгээр О.Ш*******т өргөдлийн хариу өгчээ. /2хх-ийн 24 дахь тал/

6.106. Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Нас барсны бүртгэлийн лавлагаа-аар Л.У******* 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан болохыг тодорхойлжээ. Иймд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 6/58 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

7. Дээр дурдсан үйл баримтуудыг дүгнэвэл Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны ******* сарын 02-ны өдрийн 1426 дугаар шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн байх тул хариуцагч байгууллагаас гэм хорын хохирол шаардсан О.Ш*******ын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж дүгнэх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

8. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/03238 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гэм хорын хохиролд 4,108,900 төгрөг гаргуулан, О.Ш*******т олгож, үлдэх 34,618,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00205 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12******* зүйлийн 122.2 дахь хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шийдвэрээс үзвэл төлбөр төлөгч Д.У******* нь хорих байгууллагад ял эдэлж байх хугацаанд шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд гүйцэтгээгүйтэй холбоотой хохирлыг энэ хэмжээнд шийдвэрлэсэн нь тогтоогдсоныг анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн.

9. Давж заалдах гомдолд дурдсан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн ******* хорооны ХАА-н 30 айлын үл хөдлөх эд хөрөнгө төлбөр төлөгч Д.У*******ын бусадтай дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй учраас энэ талаарх гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын явуулсан шийдвэр гүйцэтгэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааг анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн учраас гомдлыг хангах үндэслэлгүй.

10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/01983 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч О.Ш*******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17******* зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Э.ЗОЛЗАЯА