Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 751

 

 

 

 

 

 

 

 

МÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Эð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ С.Өсөхбаяр äàðãàëæ,

Шүүх хуралдааны нàðèéí áè÷ãèéí äàðãà С.Нямсүрэн,

          Уëñûí ÿëëàã÷ Г.Эрдэнэ,

          Ш¿¿ãäýã÷ Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/ нàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí хуралдааны “Ё” òàíõèìä íýýëòòýé õèéñýí шүүх õóðàëäààíààð:

          Нийслэлийн Пðîêóðîðûí ãàçðààñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 äахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус çààñàí ãýìò õýðýãò ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿лсэн Б.Бд холбогдох 1902 00000 0024 дóãààðòàé 1 хавтаст ýð¿¿ãèéí õýðãèéã 2019 îíû 04 äүãээð ñàðûí 22-íы өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага менежментийн мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Эс Жи Ди” ХХК-ийн “Орчуулагч” төвд англи, орос хэлний орчуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав 13311, ИУлсын гудамж, 107 дугаар байрны 20 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Иовогт Бийн Б /РД:/,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA буюу Экстази гэх нэршилтэй нийт 113 ширхэг 45,7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас интернет сайт ашиглан хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

          Мөн 2019 оны 01 дүгээр сард Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA буюу Экстази гэх нэршилтэй нийт 113 ширхэг 45,7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн ãýìò õýðýãò тус тус õîëáîãäæýý. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Ø¿¿õèéí хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã òàë á¿ðýýñ íü á¿ðýí гүйцэд, áîäèò байдлаар нь харьцуулж øèíæëýí ñóäëààä ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

          Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ш¿¿ãäýã÷ Б.Бн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр 03-ны өдөр би интернэтээр мэдээлэл үзээд сууж байсан. Өглөө байж байтал пост гарч ирсэн. Шоуны мэдрэмж авах талаар пост байсан. Пост дээр дарахад автоматаар сайт нь нээгдсэн. Тэгээд сайт руу нь дараад ороход 100 доллараар шоуны мэдрэмж авах гэсэн тийм зүйл байсан. Тэгэхээр нь би сонирхоод түүнийг 100 доллараар худалдан авсан. Тэгээд 2 хоногийн дараа би тэр худалдан авалтаа буцаах гээд орсон боловч тэр сайт хаагдсан байсан. Мөн нөгөө пост нь устгагдсан байсан. Тэгээд мөнгөө алдчихлаа гээд мартсан байж байтал над руу 01 дүгээр сарын 10-нд залгаад шуудангаас надад илгээмж ирсэн байна гэхээр нь надад илгээмж ирэх ёсгүй гээд хэлсэн. Тэгсэн над руу шуудангаас 4 өдөр залгасан. Тэгээд залгаад байхаар нь би 2019 оны 01 дүгээр сарын 17-нд очоод шуудангийн хүнд надад Хятадаас бараа ирэх ёстой. Германаас бараа ирэх ёсгүй гэж хэлсэн. Мөн хүний бараа авчихаж магадгүй гэж хэлсэн. Тэгэхэд шуудангийн хүн чинийх биш байвал өөрөө очиж шалгачихаад буцаан аваад ир гэсэн. Тэгээд би илгээмжийг авсан...” гэх мэдүүлэг,

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.10-14/,

          Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.16-17/,

          Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх.18/,

          Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.26-28/,

          Шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар /хх.38-39/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.40/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Базаррагчаагийн өгсөн: “... Би “Монгол шуудан” ХК-ний 56 дугаар салбарт шуудан хүргэгчээр 2017 оны 04 дүгээр сард анх ажилд ороод, одоог хүртэл шуудан хүргэгчээр ажиллаж байна. Бийн Б гэх хүнийг танихгүй, би уг хүнтэй ажлын шугамаар буюу гадаад улсаас түүний нэр дээр ирсэн илгээмжийг 4 удаа хүргэж өгч байсан. Миний Б.Бд хүргэж өгсөн илгээмж нь овор хэмжээ багатай, дугтуйтай эд зүйлс байсан. Яг дотор нь юу байгааг нь хараагүй, бид нарт хүний нэр ирсэн илгээмжүүдийг задалж үзэх эрх байдаггүй. Би Б.Бд илгээмжүүдийг нь өгөхдөө түүний нэр дээр ирсэн илгээмж дээр байсан хаяг болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав 107 дугаар байрны 20 тоотод очиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.41-42/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Агийн өгсөн: “... намайг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 14 цаг 10 минутын үед манай төв шуудангийн төв салбараас “Б Б, Дүнжингарав 107 дугаар байрны 20 тоот” гэх хаягаар Герман улсаас илгээмж ирсэнийг уг хаягаар нь хүргэлт хийж өгсөн... Тэгтэл Б нь өөрөө биеэрээ ирж манай Дүнжингарав дахь салбараас ирж авсан. Тухайн Герман улс гэх илгээсэн газрын хаягтай дугтуй мэт илгээмжийн цаасанд хийгдсэн зүйлсийг хүлээлгэн өгсөн. Тухайн илгээмж дотор юу байсан гэдгийг бид онгойлгож үзэх эрхгүй учраас үзээгүй хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж тэмдэглэлд бүртгэсэн...” гэх мэдүүлэг /хх.43-44/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ггийн өгсөн: “Манай хүү Бийн Б нь 1994 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, айлын том хүүхэд, доороо нэг эмэгтэй дүүтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж цэцэрлэг яслид хүмүүжиж байгаад 7 настайдаа буюу 2001 онд Ерөнхий боловсролын Орос 3 дугаар сургуульд элсэн орж тухайн 7 дугаар анги төгсөх хүртлээ суралцаж, Шине үе дунд сургуульд шилжин суралцсан. 8 дугаар анги төгссөн жил нь би Малайз улсад магистрт суралцахаар явсан юм. Тэгэхдээ хүү Б.Бгээ авч явсан. Би 2009 онд яваад 2010 оны 06 дугаар сард магистраа хамгаалаад эх орондоо хүүгийнхээ хамт ирсэн. Монголд ирсний дараа манай хүү Шинэ Монгол дунд сургуульд шалгалт өгч 9 дүгээр ангид элсэн орж суралцаад 2011 онд төгссөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Шинжлэх ухаан технологийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын ангид элсэн 1 жил суралцаад, 2 дугаар курст орох жилээ Монгол Улсын Их сургуулийн гадаад хэлний сургуульд шилжин суралцаж байхад нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байгуулсан Герман монголын хамтарсан Технологийн дээд сургууль шинээр нээгдсэн гэдгийг би сонсоод хүүдээ энэ сургуульд суралцвал зүгээр юм биш үү гэж санал тавьж байгаад уг сургуульд элсэлтийн шалгалт өгүүлэхэд эхнээсээ 7 дугаарт орсон бөгөөд эхний 10-д орсон хүүхэд нь 50 хувийн тэтгэлэгтэй суралцах байсан юм. Тэгээд манай хүү уг сургуульд сурч байгаад хичээлийг нь дийлэхгүй байна, хичээл нь гадаад хэл дээр явагдаад хэцүү байна гээд байхаар уг сургуулиас нь гаргаад Монгол Улсын их сургуулийн хуучин сурч байсан ангид нь оруулсан юм. Монгол Улсын их сургуульд сурч байхдаа манай хүү манай үеийнхэн цэрэгт яваад байна би цэрэгт явчихаад ирье гээд гуйгаад байхаар нь би хүүдээ цэргийн алба хаахыг нь зөвшөөрсөн юм. Тэгээд манай хүү 2016 оноос 2017 оны хооронд Хилийн цэргийн 101 дүгээр ангид нэг жилийн хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Сити их дээд сургуульд урьд сурч байсан мэргэжлээрээ үргэжлүүлэн суралцаж 2018 оны 06 дугаар сард Бизнесийн удирдлага, менежмент мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд ямар нэгэн тогтвор суурьшилтай ажил төрөл хийлгүй байж байгаа. Манай хүү эхнэр хүүхэд байхгүй. Найз охинтой эсэх талаар нь мэдэхгүй байна. Надад танилцуулж байсан хүн байхгүй. Манай хүү Б.Б нь зан байдлын хувьд үг дуу цөөтэй даруухан, хүнд тусламтгай хүнлэг чанар сайтай сайн хүүхэд гэж боддог. Урьд өмнө нь хэрэгт холбогдон шалгагдаж байсан удаа байхгүй. Б.Бн төрсөн дүү Энх-Ирээдүй нь Америкийн Нэгдсэн улсад суралцахаар 2017 оны 08 дугаар сард явсан... Манай хүү утаат тамхи ч татдаггүй. Би хүүтэйгээ Миний мэдэхээр надад сэжигтэй зүйл анхаарагдаж байгаагүй би хүүхдийн эмч урчаас хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын талаар тодорхой ойлголттой учраас мансуурсан хүнийг хараад ерөнхийд нь гадарлана. Би хүүгээ ямар нэгэн байдлаар мансуурсан байхыг огт харж байгаагүй... Манай хоёр хүүхэд интернэт сайтаас нүдний шил болон хувцас, утасны чихэвч гэх мэт зүйлсийг захиалж авдаг. Гэхдээ 2018 оны 08 дугаар сараас хойш ямар нэгэн эд зүйлс интернэтээр захиалаагүй. Хэрэв захиалсан бол манай хүү надад хэлэх ёстой. Мөн интернэтээр захиалсан бараа бүтээгдэхүүн нь ирсэн үед “Монгол шуудан” ХК-й ажилтан нь манай гэрт авчирч өгдөг. Би хүүгээ хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис шуудан илгээмж ашиглан олж авсан гэдэгт итгэхгүй байна... Ер нь бол аавтайгаа хамт барилгын ажил хийж, хэрэгцээт мөнгөн хөрөнгөө олдог. Мөн миний төрсөн дүү Ганцэцэг нь хувиараа чихрийн баглаа гэдэг бүтээгдэхүүн гаргаж, уг зүйлийг захиалгаар хүргэж өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Тэгээд уг зүйлийг түгээхэд нь манай хүү түгээгчээр ажиллаж тодорхой хэмжээний цалин авдаг. Шаардлагатай үед би бас тусалдаг...” гэх мэдүүлэг /хх.45-46/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цогбаярын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 752 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгөтэй зүйлс, цагаан өнгөтэй эм мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгөтэй эм мэт зүйл, цагаан өнгөтэй эм мэт зүйл тус бүрээс Ecstasy /MDMA/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Ecstasy /MDMA/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно...” гэх дүгнэлт /хх.53-54/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цогбаярын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 753 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн “У394080515 Б Б 2019.01.17” гэж хаягласан шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна...” гэх дүгнэлт /хх.58-59/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн эрхлэгч, шинжээч Б.Ламчингийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 754 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн “Б.Бн үсний дээж, хумсны дээж” гэж хаягласан гялгар ууттай үсний дээжинд метамфетамин, амфетамин илэрсэн...” гэх дүгнэлт /хх.63-64/,

          Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй багийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 373 дугаартай:

          “...1. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй байсан гэх эмнэлгийн бичиг баримт, мэдээлэл үгүй байна.

          2. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

          3. Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

          4. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

          5. Б.Б нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх дүгнэлт /хх.71-72/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Ламчингийн өгсөн: “... Шээс нь тухайн хүн сүүлийн 8 цагаас 24 цагийн дотор мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд илэрдэг. Харин хүний үсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хамгийн урт хугацаагаар хадгалагдах боломжтой. Хамгийн багадаа 90 хоногийн дотор хэрэглэснийг тогтоох боломжтой ба ойролцоогоор 1 см үсэнд 1-2 сарын мэдээллийг агуулна. Тийм учир яллагдагч Б.Бгээс авсан үсний дээжинд шинжилгээ хийхэд метамфетамин, амфетамин мансуурах сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн...” гэх мэдүүлэг /хх.202/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бн яллагдагчаар өгсөн: “... Би ер нь интернет сайтаар эд зүйл захиалж өөрийн ахуйн хэрэгцээндээ хэрэглэдэг байсан. Жишээ нь нүдний шил, бугуйн цаг, ахуй хэрэглээний бүхий л зүйлийг янз бүрийн сайтаар захиалга хийж авдаг байсан. Энэ талаар би урьд өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой хэлсэн байгаа. Тэгээд миний санаж байгаагаар 2019 оны 01 дүгээр сарын эхэн үеэр санаж байна Reddit.com гэх сайт руу орж сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл уншиж байтал Party experiment /Парти шоуны мэдрэмж/ гэх гарчигтай пост байсан. Уг пост руу орж үзэхэд доор нь Blog гэх сайт гараад ирсэн. Орж үзэхэд шоуны мэдрэмж авахад 100 доллар, 200 доллар, 300 доллар гэх үнийн дүн байсан. Тэрүүгээр хандалт хийхэд надтай цаанаас нь автоматаар харьцах чат гараад ирсэн. Тэгэхээр нь би сонирхоод 100 доллар гэдэг рүү нь орсон. Өөдөөс чатаар Биткойны данс над руу явуулсан. Тэгэхээр нь би уг данс руу Trade.mn гэх валютын сайтаар өөрийнхөө ХААН банкны /дансны дугаараа мэдэхгүй, гэхдээ би нэг л ХААН банкны данстай/ дансаар 100 доллартай тэнцэх монгол төгрөгөөр 270 орчим мянган төгрөгийг явуулсан. Тэгээд 2 минутын дараа хаягаа гэсэн тэгэхээр нь “Б Б, Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингарав 107-20 тоот” хаягаа бичиж явуулсан. Тэгээд хаягаа өгөөд дахиж чатлаагүй харилцаа дууссан. Түүнээс хойш 2 хоногийн дараа буцаад нөгөө сайт руугаа ороод гүйлгээгээ буцаах гэж байсан. Би ер нь энэ сайт руу ингэж хандах нь буруу юм байна гэж ойлгоод гүйлгээгээ цуцлах гэтэл нөгөө сайт маань байхгүй, устсан байсан. Тэгэхээр нь буцаагаад Reddit.com гэх сайт руугаа ороод Party experiment гэх постоо хайсан тэгтэл Reddit.com гэх сайт нь өөрөө цаанаас нь Party experiment гэх постыг устгасан байсан. Тэгээд би дахиж нөгөө сайт пост руугаа хандаж чадахгүй байж байтал 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр над руу Шуудан холбооны салбараас миний.....дугаарын утсанд “Илгээмж ирсэн байна, ирж аваарай” гэх утгатай мэссэж илгээсэн байсан. Тэр үедээ бол би минийх биш гэж бодож байсан. Тухайн үед би 100 доллар шилжүүлчихээд буцаад болих гэтэл сайт нь устсан байсан учраас энэ бараг худлаа юм байна гэж бодсон байсан. Тэгээд илгээмж ирлээ гэхээр нь итгээгүй, минийх биш гэж бодсон. Тэгээд шуудан илгээмжийн газраас удаа дараа 4 удаа над руу 4 өдөр залгаад илгээмжээ аваач гээд байсан. Тэгэхээр нь би 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үдээс хойш Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний шуудангийн салбарт очиж гарын үсэг зурж авсан. Тэгээд илгээмжээ авчихаад гарч явж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Би өөрийн сониуч зангаасаа болж ийм зүйл хийсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Үүнийг сонирхоод мөнгө шилжүүлсэн нь миний буруу болсон. Дахин ийм зүйлд холбогдохгүй, гэдгийг маш сайн ухамсарласан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /xx.112-113/,

          Хувийн байдлын талаарх баримтууд /хх.150-166/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.203/,

          Ажил байдлын тодорхойлолт /шинээр гаргаж өгсөн 1 хуудас/ çýðýã болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр ø¿¿õýýñ õýðãèéã á¿õ òàëààð õýëýëöýõ ÿâäàëä ñààä áîëæ, õóóëü ¸ñíû áà ¿íäýñëýë á¿õèé òîãòîîë ãàðãàõàä ñºð㺺ð íºëººëæ áîëîõóéöààð Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí øààðäëàãûã íîöòîé çºð÷ººã¿é, Ýð¿¿ãèéí õóóëèéã áóðóó õýðýãëýýã¿é байна.

          Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA буюу Экстази гэх нэршилтэй нийт 113 ширхэг 45,7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас интернет сайт ашиглан хууль бусаар олж авч, биедээ хадгалсан;

          Мөн 2019 оны 01 дүгээр сард Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA буюу Экстази гэх нэршилтэй нийт 113 ширхэг 45,7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.10-14/,

          Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.16-17/,

          Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх.18/,

          Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.26-28/,

          Шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар /хх.38-39/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.40/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Базаррагчаагийн өгсөн: “... Бийн Б гэх хүнийг танихгүй, би уг хүнтэй ажлын шугамаар буюу гадаад улсаас түүний нэр дээр ирсэн илгээмжийг 4 удаа хүргэж өгч байсан. Миний Б.Бд хүргэж өгсөн илгээмж нь овор хэмжээ багатай, дугтуйтай эд зүйлс байсан... Би Б.Бд илгээмжүүдийг нь өгөхдөө түүний нэр дээр ирсэн илгээмж дээр байсан хаяг болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав 107 дугаар байрны 20 тоотод очиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.41-42/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Агийн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 14 цаг 10 минутын үед манай төв шуудангийн төв салбараас “Б Б, Дүнжингарав 107 дугаар байрны 20 тоот” гэх хаягаар Герман улсаас илгээмж ирсэнийг уг хаягаар нь хүргэлт хийж өгсөн... Б нь өөрөө биеэрээ ирж манай Дүнжингарав дахь салбараас ирж авсан. Тухайн Герман улс гэх илгээсэн газрын хаягтай дугтуй мэт илгээмжийн цаасанд хийгдсэн зүйлсийг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх.43-44/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цогбаярын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 752 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгөтэй зүйлс, цагаан өнгөтэй эм мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгөтэй эм мэт зүйл, цагаан өнгөтэй эм мэт зүйл тус бүрээс Ecstasy /MDMA/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Ecstasy /MDMA/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно...” гэх дүгнэлт /хх.53-54/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн эрхлэгч, шинжээч Б.Ламчингийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 754 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн “Б.Бн үсний дээж, хумсны дээж” гэж хаягласан гялгар ууттай үсний дээжинд метамфетамин, амфетамин илэрсэн...” гэх дүгнэлт /хх.63-64/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Ламчингийн өгсөн: “... Шээс нь тухайн хүн сүүлийн 8 цагаас 24 цагийн дотор мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд илэрдэг. Харин хүний үсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хамгийн урт хугацаагаар хадгалагдах боломжтой. Хамгийн багадаа 90 хоногийн дотор хэрэглэснийг тогтоох боломжтой ба ойролцоогоор 1 см үсэнд 1-2 сарын мэдээллийг агуулна. Тийм учир яллагдагч Б.Бгээс авсан үсний дээжинд шинжилгээ хийхэд метамфетамин, амфетамин мансуурах сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн...” гэх мэдүүлэг /хх.202/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд миний санаж байгаагаар 2019 оны 01 дүгээр сарын эхэн үеэр санаж байна Reddit.com гэх сайт руу орж сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл уншиж байтал Party experiment /Парти шоуны мэдрэмж/ гэх гарчигтай пост байсан. Уг пост руу орж үзэхэд доор нь Blog гэх сайт гараад ирсэн. Орж үзэхэд шоуны мэдрэмж авахад 100 доллар, 200 доллар, 300 доллар гэх үнийн дүн байсан. Тэрүүгээр хандалт хийхэд надтай цаанаас нь автоматаар харьцах чат гараад ирсэн. Тэгэхээр нь би сонирхоод 100 доллар гэдэг рүү нь орсон. Өөдөөс чатаар Биткойны данс над руу явуулсан. Тэгэхээр нь би уг данс руу Trade.mn гэх валютын сайтаар өөрийнхөө ХААН банкны дансаар 100 доллартай тэнцэх монгол төгрөгөөр 270 орчим мянган төгрөгийг явуулсан... Тэгэхээр нь би 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үдээс хойш Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний шуудангийн салбарт очиж гарын үсэг зурж авсан...” гэх мэдүүлэг /xx.112-113/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан íîòëîõ áàðèìòóóäààð тогтоогдлоо.

          Мөн прокуророос Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 äахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус çààñàí ãýìò õýðýãò Б.Бг õîëáîãäóóëан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýж хянан øèéäâýðë¿¿ëýõýýð шүүхэд èð¿¿ëсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд Б.Бг “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэргийн үндсэн шинжийг, “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн үндсэн шинж болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь ãýì áóðóóòàéд тус тус тооцов.

          Б.Бн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Б.Бд Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 äахь хэсэгт тус тус çààñàí ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэхэд түүнд торгох ял оногдуулах шаардлагагүй, мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлгүй учир энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй  болно.

          Б.Бд Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 äахь хэсэгт çààñíààð 5 жилийн хугацаагаар хорих ял, Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 äэх õýñýãò çààñíààð 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр øèéдвэрлэв.

          Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Б.Бн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс баривчлагдаж, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Б.Бд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт áèò¿¿ìæиëсýí õºðºíãºã¿é, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус äóðäвал зохино.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн:

          Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд хадгалагдаж буй 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Бн биед үзлэг хийж хураан авсан “Б Б. Баянзүрх Дүнжингарав 107-20 13311 Улаанбаатар Монголиа” гэх хаягтай “2019.01.14” гэж Гаалийн анхааруулсан тэмдэг дарагдсан, марк наасан цагаан өнгийн дугтуй 1 ширхэг, Дугтуйн дотор битүүмжилсэн гялгар уутанд хийгдсэн шаргал өнгийн нэг талдаа Гавлын ясны дүрстэй 2 ширхэг эм мэт зүйл, /“Арслангийн” дүрстэй 111 ширхэг эм мэт зүйлүүд байсныг цахилгаан жин дээр нийтэд нь жинлэхэд 45,7 грамм жинтэй, “Арслангийн” дүрстэй эм мэт зүйлийг жинлэхэд 44,6 грамм жинтэй, Гавлын ясны зурагтай 2 ширхэг эм мэт зүйл жинлэхэд нийт 1 грамм жинтэй/ нийт Гавлын болон Арслангийн дүрс бүхий 113 ширхэг сэтгэцэд нөлөөт эм мэт зүйлс,

          2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол шуудан” ХК-й Дүнжингарав дахь шуудангийн 56 дугаар салбарт “Б Б. Баянзүрх Дүнжингарав 107-20 тоот” гэх хаягаар Бүгд Найрамдах Франц улсаас ирсэн илгээмжин дотор байсан цэнхэр өнгийн дөрвөлжин хэлбэртэй дүрс бүхий цаас мэт зүйл 1 ширхэг, мөн цэнхэр өнгийн гурвалжин хэлбэртэй эм мэт зүйл 1 ширхэг /Шинжээчийн дүгнэлтээр MDMA буюу Экстази илэрсэн/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

          Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 36.8, 36.12 äуãааð з¿éëд тус тус заасныг óäèðäëàãà áîëãîн ÒÎÃÒÎÎÕ íü:

          1. Иовогт Бийн Бг “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах”, “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” ãýìò õýðэã ¿éëäñýí ãýì áóðóóòàéä тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Б.Бд Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 äахь хэсэгт çààñíààð 5 жилийн хугацаагаар хорих ял, Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 äэх õýñýãò çààñíààð 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус øèéòãýñ¿ãýé.

          3. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 6.8 äуãааð ç¿éëèéí 1, 4 дэх хэсэгт тус тус çààñíààð, Б.Бд Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 äахь хэсэгт çààñíààð оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 äэх õýñýãò çààñíààð оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

          4. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 5.6 äуãааð ç¿éëèéí 3, 4 дэх хэсэгт çààñíààð, Б.Бд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 6.10 äуãааð ç¿éëèéí 1, 2 дахь хэсэгт тус тус çààñíààð, Б.Бн цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          6. Б.Бд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          7. Хэрэгт áèò¿¿ìæиëсýí õºðºíãºã¿é, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.

          8. Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн:

          Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд хадгалагдаж буй 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Бн биед үзлэг хийж хураан авсан “Б Б. Баянзүрх Дүнжингарав 107-20 13311 Улаанбаатар Монголиа” гэх хаягтай “2019.01.14” гэж Гаалийн анхааруулсан тэмдэг дарагдсан, марк наасан цагаан өнгийн дугтуй 1 ширхэг, Дугтуйн дотор битүүмжилсэн гялгар уутанд хийгдсэн шаргал өнгийн нэг талдаа Гавлын ясны дүрстэй 2 ширхэг эм мэт зүйл, /“Арслангийн” дүрстэй 111 ширхэг эм мэт зүйлүүд байсныг цахилгаан жин дээр нийтэд нь жинлэхэд 45,7 грамм жинтэй, “Арслангийн” дүрстэй эм мэт зүйлийг жинлэхэд 44,6 грамм жинтэй, Гавлын ясны зурагтай 2 ширхэг эм мэт зүйл жинлэхэд нийт 1 грамм жинтэй/ нийт Гавлын болон Арслангийн дүрс бүхий 113 ширхэг сэтгэцэд нөлөөт эм мэт зүйлс,

          2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол шуудан” ХК-й Дүнжингарав дахь шуудангийн 56 дугаар салбарт “Б Б. Баянзүрх Дүнжингарав 107-20 тоот” гэх хаягаар Бүгд Найрамдах Франц улсаас ирсэн илгээмжин дотор байсан цэнхэр өнгийн дөрвөлжин хэлбэртэй дүрс бүхий цаас мэт зүйл 1 ширхэг, мөн цэнхэр өнгийн гурвалжин хэлбэртэй эм мэт зүйл 1 ширхэг /Шинжээчийн дүгнэлтээр MDMA буюу Экстази илэрсэн/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Áàÿíç¿ðõ, Сүхбаатар, Чингэлтэй ä¿¿ðãèéí Эð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí Тамгын газарт шилжүүлсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг ãàðäàí àâñаí, ýñõ¿ë õ¿ðã¿¿ëñэíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Íèéñëýëèéí Эð¿¿ãèéí õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч, дээд шатны прокурор ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ÄÀÐÃÀËÀÃ×,

                      د¯Ã×                             С.ӨСӨХБАЯР