Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 516

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОБ56051219, Баядынхан овогт Ядамын Даваасамбуугийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч Я.Даваасамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1956 онд төрсөн. 60 настай. Би 1972 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ажиллаж байсан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1972 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай ажиллаж байсан Д.Мишиг, П.Эрдэнэ нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Я.Даваасамбуу нь 1972 оноос 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

       Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Яадамын Даваасамбуугийн  1972 оны 5 дугаар сараас 1974 оны 6 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

     Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Мишиг, П.Эрдэнэ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Мишигийн “Миний бие нь 1971 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажилд орсны дараа буюу 1972 оноос Я.Даваасамбуу нь Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллах болсон. Я.Даваасамбуу голдуу бог мал маллаж байсан. Я.Даваасамбуу бид хоёр Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад хамт мал маллаж байсан ба тус нэгдэл тарах хүртэл мал малласан. Тухайн үед тус нэгдлийн даргаар Дүгэржав, Орших, Эрдэнээ, Буянтогтох гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч П.Эрдэнийн “Миний бие нь 1963 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл, “Бадрал” ХХК-д бригадын дарга, агент, нярав зэрэг ажлуудыг хийж байсан. Намайг тус нэгдэлд ажилд орсны дараа буюу 1972 оноос Я.Даваасамбуу нь Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллах болсон.  Я.Даваасамбуу голдуу бог мал маллаж байсан. Намайг 1977 онд Бөхмөрөн сумын 1 бригадын даргаар ажиллаж эхлэхэд Я.Даваасамбуу тус бригадад малчнаар ажиллаж байсан Я.Даваасамбуу нь Бадрал нэгдэл тарах хүртэл мал малласан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалуудын хуулбарууд хэрэгт авагджээ.

         Нэхэмжлэгч Я.Даваасамбуу нь 1972 оны 5 дугаар сараас 1974 оны 6 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Д.Мишиг, П.Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

        Иймд нэхэмжлэгч Я.Даваасамбуугийн хүсэлтийг хангаж, түүний 1972 оны 5 дугаар сараас 1974 оны 6 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар 14 жил 8 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Я.Даваасамбуу нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1316 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.           

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Баядынхан овогт Ядамын Даваасамбуугийн 1972 оны 5 дугаар сараас 1974 оны 6 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар 14 /арван дөрөв/ жил 8 /найм/ ажиллаж байсан байдлыг тогтоосугай.            

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Я.Даваасамбуу нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ