Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | test |
Хэргийн индекс | 155/2013/00022/И |
Дугаар | 225/МА2013/00022 |
Огноо | 2013-08-28 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2013 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 225/МА2013/00022
Д.Сийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч болон хариуцагч Ч.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 876 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Цогнууд овогт Дийн С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний хүү Б.А нь 2013 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө нас барсан юм. Миний хүү Б.А нь Л.Бт 2012 оны 11 дүгээр сард "Истана" маркийн машинаа 5.000.000 төгрөгөөр худалдсан байсан. Тухайн үед мөнгөө аваагүй байж байгаад 2013 оны 1 дүгээр сарын 24-нд Л.Бээс машины үнэ болох
Тээврийн товчооны ард байрлах "Ц" дэлгүүрийн эзэн Г.Аээс миний хүү Б.А нь 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдөр "надад С, Б нар нь мөнгө өгөхгүй байна, та надад 200.000 төгрөг зээлээч, маргааш Ж гэж Согийн эгч таны данс руу мөнгө хийчихнэ" гээд зээлээд явсан байсан. 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр буюу миний хүүг нас барсны маргааш өдөр нь Г.Аийн данс руу Ж гэж хүн
төгрөг хийсэн байсан. Иймд Г.А гэж хүн Ч.Б, Ш.С нар миний хүүд мөнгө өгөөгүйг сайн гэрчлэх болно.... Бид хүүтэйгээ хашаа, байшин авах талаар ч ярилцаж байсан юм. Б, С нарт 3.500.000 төгрөг зээлсэн гэж байсан. Бидний ач хүү маань гэнэт уушгинд нь гадны биет орж, муудаж 2013 оны 2 дугаар сарын 27-нд сумаас ирж 2 дугаар сарын 28-ны өглөө үзүүлэхэд яаралтай хот явах шаардлагатай гэсэн. Бид бүгд /аав нь, ээж нь, эхнэр нь, хүү минь/ ярилцаад миний хүү хүнд зээлсэн мөнгөнөөсөө
Миний бие тааруу хэвтэж байсан. Хүү маань 19 цагийн орчим явж банш, бууз, сүү, набор, тамхи, утас авч ирсэн. Ээжээ дүүд яг хэдийд мөнгө хэрэг болох бол гэж асуусан. Тэгээд бид ярилцаад, би сум явж тэндээс мөнгө явуулахаар болсон. /хүүгийн мөнгө бүтэхгүй байсан учир/ Ц эгчдээ зээлсэн 20.000 төгрөгөө өгөөд түрийвчинд нь цөөн хэдэн 5 мянгат үлдэж байсан....Тухайн үед миний хүү Сос мөнгөө авсан бол аав, ээждээ хэлэхгүй байх учиргүй. Бид хүүгээ мөнгөө аваагүйд бат итгэлтэй байгаа учир цагдаа, шүүхэд хандсан юм гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол овогт Дийн Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Д.Сийн төрсөн дүү нь юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Талийгаач Б.А нь Б, С нарт 3.500.000 төгрөг зээлсэн юм байна гэж бодож байгаа. Анх 5.000.000 төгрөг нэхэмжилж байсан боловч талийгаач ээждээ 3.500.000 төгрөг зээлсэн гэж ярьсан байсан. Талийгаачийн дүүгийнх нь хүүхэд хагалгаанд орох болоод тэр мөнгөний талаар яриа гарч Сос 500.000 төгрөг авч өгөхөөр болсон юм билээ. Тэгээд дүүдээ мөнгө явуулж чадаагүй. Нас барахынхаа өдөр очиж мөнгөө авах гэхэд нь эд нар итгэхгүй болохоор нь ээжийгээ очиж авна гэж утсаар ярьсан, мөн дүүтэйгээ энэ Сгыг яриулсан байсан. Тэгэхэд энэ хүн дүүтэй нь ярихдаа үнэрхэж, тунирхсан өнгөөр яаж ийгээд хэдэн төгрөг олж өгөхөөс дээ гэж уцаарлаж байсан гэсэн. Гэртээ ирэхдээ жаахан халамцуухан дүүдээ мөнгө явуулж чадсангүй гээд гутарангуй байсан гэсэн. Мөнгө төгрөгний асуудал дээр аав, ээжээсээ нуудаггүй, хэрхэн яаж зарцуулсан тухайгаа илэн далангүй ярьдаг, боломжгүй бол аав, ээжээбээ авдаг байсан. Тусдаа гараагүй, ам бүл хамт амьдардаг байсан. Тэр мөнгөөрөө хашаа байшин худалдаж авна гэж аав, ээжгэйгээ ярьж байсан. Эхнэр болох гэж байгаа хүнтэй байсан. Нас барах өдөр нь 500.000 төгрөг өгсөн юм билээ. Тэгээд тэр мөнгө нь нас барсны дараа л мөнгө зээлж авсан худалдагчид очсон байсан. С нь цувуулж авсан 520,000 төгрөг, халуун тогооны үнэ 52.000 төгрөг зэргийг хасаад 2.900.000 төгрөг өгөх байснаа бүгдийг өгсөн гэж тайлбарлаж байгаа. Тийм болохоор цувуулж авсан мөнгө, халуун тогооны үнэ, мөн сүүлд өгсөн 500.000 төгрөгийг хасч тооцоод 2.400.000 төгрөг нэхэмжилж байна. Уг мөнгийг өгөөгүй байна гэж хардаад байгаа учир нь С өөрөө хүнээс мөнгөө авахдаа гарын үсгээ зурчихаад, талийгаачид мөнгө өгөхдөө гарын үсэг зуруулж аваагүй гээд байгаа юм. Үүнд их гайхаж байна. Мөнгө төгрөг зээлдэг хүн байж тийм их хэмжээний мөнгийг өгсөн юм бол бөөн хэл ам болж авч байгаа, жаахан архи уучихдаг хүн гэж бодоод мөнгө өгсөн талаар гарын үсэг зуруулж авах ёстой байсан. Энэ хүн үүнийг өөрөө сайн мэдэж байгаа. Тэгээд нас барсны дараа нь тийм мөнгө өгсөн шүү гэж утсаар ч болов ярих ёстой байсан. Гэтэл огт сураг чимээгүй байсан. Найз нөхөд байсан бол ирэх л байсан байх. Хэрвээ талийгаач мөнгө авсан бол тэр мөнгө үрэгдэх боломжгүй өөрт нь байх байсан. Нас барахдаа ганцаараа дотроосоо түгжээтэй байсан. Зөвхөн цөөхөн 5 мянгатын дэвсгэрт түрийвчинд нь байсан, тэр мөнгөнөөс нь том ундаа авсан мөнгө үрэгдсэн байсан гэсэн. Иймд С, Б нараас 2.400.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Цагаан тэмээ овогт Чын Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би эхнэр Стой хамт Агээс 3.500.000 төгрөг хүүгүйгээр хэрэг болсон үед нь буцааж өгөхөөр тохиролцсон. Мөн Б болон түүний эхнэр Н нартай А, эхнэр бид 3 очиж уулзаж, маргааш нь мөнгөө авахаар болоод тэр орой Улаанбаатар хот руу хүн тээвэрт дүү Бтай хамт явсан. Маргааш нь эхнэр Стой утсаар ярихад А Бээс мөнгөө авчихлаа. Эхнэр С 3.500.000 төгрөг авчихлаа гэж ярьсан. Л.Б, Н нарын мэдүүлж байгаагаар яг мөнгө өгч авахад нь би байгаагүй. Намайг Улаанбаатар хот руу явсны орой эхнэр Сос А 100.000 төгрөг болон гэртээ халуун тогоо зээлж авахуулсан гэж ярьсан. Агээс мөнгө авсан гэсний маргааш нь намайг хотод байхад А над руу залгаж утсаа хаячихлаа, 200.000 төгрөг авья гэж ярьсан. Би эхнэр Стой яриад авчих гэж хэлсэн. Тэр өдөртэй эхнэртэйгээ ярихад Ад 200.000 төгрөг өгчихлөө гэж байсан. Цагаан сарын өмнө нэг орой гэрт ирж эхнэр айлд бууз хийж байгаа гээд 20.000 төгрөг аваад явсан. Үүнээс хойш эхнэрээс бас эхнэртэй хадаг тавина гэж 200.000 төгрөг авсан гэж байсан. 2 дугаар сарын сүүлээр үлдсэн мөнгөө авья гэсэн болохоор эхнэр мөнгө авах ёстой хүн рүүгээ ярьж мөнгө авч өгнө гэж байсан. Би гэрийнхэнтэйгээ мөн аав, ээжтэйгээ хамт мөсний баярт явахаар бэлдэж байсан ч эхнэр С Ад мөнгө өгөхөөр үлдэж би 03 сарын 02-ны өглөө эрт аав, ээжтэй хамт Хатгал явсан. Хатгал ороод орой нь утсаар ярихад Ад мөнгийг нь өгчихлөө, Баскагаас 2.400.000 төгрөг аваад Жаргаа эгчээс 500.000 төгрөг, өөрт байсан 30.000 төгрөг нэмж гүйцээж өглөө гэж ярьсан.
000 төгрөг нэхэмжлээд байгаа Д.С гэдэг хүнээс би мөнгө аваагүй, энэ хүнийг өмнө нь танихгүй. Харин Агээс эхнэр Сгын хамт мөнгө зээлэхээр тохиролцож Улаанбаатар хот руу явсан учир эхнэр маргааш нь 3.500.000 төгрөг авсан. Мөн буцааж 200.000-аар 2 удаа өгч мөн өмнө нь зээлсэн 100.000 төгрөг, халуун тогооны үнэ 52.000 өгрөгийг суутгаж намайг мөсний баяр явсан хойгуур үлдэгдэл 2.930.000 төгрөгийг өгсөн байсан. Иймд Баянзүрх сумын 5 дугаар багийн иргэн Д.Сийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Цагаан соёд овогт Шэийн С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Ч.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өөрөө хариуцагчаар давхар оролцож байна. Бид 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Агээс 3.500.000 төгрөгийг хүүгүй, хэрэгтэй үед нь өгөхөөр тохиролцож зээлж авсан. Мөнгө зээлж авахад А Б гэдэг хүнээс 5.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг авахад бидэнтэй хамт манай нөхөр байгаагүй. Улаанбаатар хот руу хүн тээвэрт явсан байсан. Энэ тухайгаа Ч.Б өөрөө тайлбар дээрээ бичсэн байгаа. А надаас 2013 оны 01 сарын 23-ны өдөр 100.000 төгрөг, 52.000 төгрөгийн үнэтэй халуун тогоо авахуулж байсан. Мөн утас авна гэж 200.000 төгрөг, таксины мөнгө хэрэгтэй байна гэж
Сум дундын шүүх 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 876 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ч.Б, Ш.С нараас зээлийн үлдэгдэл 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.Б, Ш.С нар давж заалдах гомдолдоо:...1-рт. Би иргэн Агөөс мөнгө зээлж аваад буцааж өгсөн байхад шүүх гэрчүүдийн мэдүүлэгт дүгнэлт хийлгүй зөвхөн биднийг буруутгасанд гомдолтой байна.
Иймд бодит байдлыг дахин үнэлж Атэй таксигаар явж Ч.Батжаргал, Л.Б нараас бүгд 2900000 төгрөг авсан байдпыг үндэслэж Д.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Би хүн хуурч залилан хийж нас барсан хүнийг ашиглан хүний мөнгө төгрөг ашиглах гэсэн үйлдэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Ч.Б, Ш.С нараас 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ч.Б, Ш.С нараас зээлийн үлдэгдэл 2.400.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч Д.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Сийн төрсөн хүү А нь 2013 оны 3 дугаар сарын 2- ны өдөр нас барсан ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгч байх ба эрх, үүрэг нь эрх залгамжлагчид хуульд заасны дагуу шилжээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн нь буруу байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117,1-д “... энэ хуулийн 65.1.10-д заасан үндэслэл шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заасны дагуу хариуцагч Ч.Б, Ш.С нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.ГАНБАТ