Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 527

 

                                                   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн                                                       зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын 19 тоотод орших суух, 1972 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ72012119, Зуутраг овогт Оршихын Алтанбаяр,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын 19 тоотод орших суух, 1973 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОА73051007, Цагаагчууд овогт Төвсанаагийн Норовбанзад нарт холбогдох,

    Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон бусад зардалд 18.029.691,60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Алтанбаяр, Т.Норовбанзад нар нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/7338 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 12.550. 000 /арван хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийн зээлийг сарын 2,1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1, 4.2.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 0 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 300.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 0 төгрөг, нийт 300.000 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 519 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.11-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болон 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зээлийг төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дор дурдсан шаадлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 12.550.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.777.489,31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 431.457,29 төгрөг, нийт 17.758.946,60 төгрөг гаргуулах, мөн улсын тэмдэгтийн хураамж 246.745 төгрөг, нотариатын төлбөр 24.000 төгрөг, шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

      Хариуцагч О.Алтанбаяр, Т.Норовбанзад нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 18.029.691,60 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 228.750 төгрөг болж байгааг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төв нь хариуцагч О.Алтанбаяр, Т.Норовбанзад нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг төгрөг болон бусад зардалд 18.029.691,60 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Алтанбаяр, Т.Норовбанзад нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгболон бусад зардал 18.029.691,60 төгрөг, шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 228.750төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч О.Алтанбаяр, Т.Норовбанзад нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч О.Алтанбаяр, Т.Норовбанзад нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон бусад зардал 18.029.691,60 төгрөг, шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 228.750 төгрөг, нийт 18.258.441,60 төгрөгийгхүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

    Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 254.977 төгрөгийн тал хувь болох 127.488,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 127.488,5 төгрөг, хариуцагч О.Алтанбаяр, Т.Норовбанзад нараас 127.488,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төвд олгож шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төвийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон бусад зардал 18.029.691,60 төгрөг, шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 228.750 төгрөг, нийт 18.258.441,60 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Алтанбаяр, Т.Норовбанзад нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 127.488,5 /нэг зуун хорин долоон мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг, таван мөнгө/ төгрөг, хариуцагч О.Алтанбаяр, Т.Норовбанзад нараас 127.488,5 /нэг зуун хорин долоон мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг, таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төвд олгож, 127.488,5 /нэг зуун хорин долоон мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг, таван мөнгө/төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Алтанбаяр, Т.Норовбанзад нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ