Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01547

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 31 210/МА2024/01547

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02719 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О ХХК, Ө ХХК нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: У ХХК,

 

Нэхэмжлэгч М ХХК-аас хариуцагч О ХХК-д холбогдуулж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн О/А-18-2 тоот үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үйлдвэрийн агуулахад хийсэн засвар үйлчилгээ тохижуулалт, тоног төхөөрөмж суурилуулалт, өргөтгөл хийхэд гарсан зардал 511,255,506 төгрөг гаргуулах, мөн 543,417,460 төгрөгийн үнэ бүхий махны зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлуудыг хариуцагчаас гаргуулах,

 

Хариуцагч Ө ХХК-нд холбогдуулан 2018 оны 02 дугаар 01-ний өдрийн ТГ/01 тоот үйлдвэрлэл, хүнсний агуулахын цогц байгууламжийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн түрээсийн барьцаа болох 20,000,000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч О ХХК-аас нэхэмжлэгч М ХХК-д холбогдуулан төлөгдөөгүй түрээсийн төлбөр ашиглалтын зардал 51,595,540 төгрөг, үйлдвэрлэлийн зориулалттай барилга чөлөөлж өгөхийг даалгах, үйлдвэрийн байрыг эвдэж гэмтээснийг засах анхны байдалд оруулах зардал 220,194,232 төгрөг, хөргөлттэй агуулах, түүний шалыг засварлах зардал 83,091,043 төгрөг, олох байсан орлого 898,560,000 төгрөг нийт 1,253,440,815 төгрөгийг гаргуулах,

 

Хариуцагч Ө ХХК-аас нэхэмжлэгч М ХХК-д холбогдуулан 2018 оны 02 сарын 01-ний өдрийн №ТГ/01 тоот үйлдвэрлэл хүнсний агуулахыг цогц байгууламжийн түрээсийн гэрээний нийт түрээслэсэн хугацааны хөнгөлөлт 322,935,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй,

 

О ХХК-ийн үйлдвэр, агуулахын зориулалттай барилга, байгууламжид суурилуулсан У ХХК-ийн гаалиар оруулж ирсэн 18 нэр төрөл бүхий эд хөрөнгийг биет байдлаар нь гаргуулах, барилга байгууламжийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн зардал 228,913,871 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч О ХХК-ийн өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Э.З, М.Мөнхжаргал, хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, өмгөөлөгч Н.М, С.Ү, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Тодорхой гол агуулгын хувьд нэхэмжлэгч талаас хариуцагч болон гуравдагч этгээдтэй байгуулсан 2018 оны 10 сарын 01-ний өдрийн үйлдвэр хүнсний зориулалттай агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээг үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Үүнтэй холбоотойгоор гаргасан зардал хохирлоо төлүүлэхээр шаардлагаа тодорхойлж явж байсан. Энэ хэрэг маань өмнө нь 2 шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн. Эдгээр ажиллагааны явцад талуудаас өгсөн тайлбар болон Улсын бүртгэлийн байгууллагаас 2021 оны 6 сард шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, нотлох баримтуудыг үндэслээд талууд уг гэрээнд байгуулсан цагаасаа хойш улсын бүртгэлд огт бүртгүүлээгүй болох нь тогтоогддог. Энэ дээр үндэслээд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй учраас Иргэний хуулийн 318.4 дэх хэсэг болон Иргэний хуулийн 56.1.8 зааснаар хуульд заасан эрх зүйн шаардлага зөрчсөн хэлбэр учраас бид үүнд үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Тэгэхээр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулъя. 2018 оны 10 сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох. Хоёрдугаарт хүчин төгөлдөр хэлцлийн үр дүн болох 56.5, 492.1.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу үйлдвэрийн агуулахад нэхэмжлэгчийн зүгээс хийсэн засвар үйлчилгээ, өргөтгөл тавьсан зардал, тоног төхөөрөмж суурилуулах зэрэгт гаргасан зардал болох нийтдээ 511,255,506 төгрөгийг хариуцагч О ХХК-аас гаргуулах, мөн дээрх хуулийн заалтуудын дагуу 543,417,460 төгрөгийн үнийн дүн бүхий ахуйн зориулалттай үйлдвэрлэл, үйлдвэрийн тоног төхөөрөмж, тавилга эд хогшил гэсэн зүйлүүдийг биет байдлаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Ө ХХК хариуцагчийн хувьд бид бүгдийн зүгээс 2018 оны 1 сард тус компанитай байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээсийн гэрээний барьцаа төлбөр болгож тус компанид шилжүүлсэн 20 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод явж байгаа. Үйл баримтын тухайд товчхон ярихад хариуцагч О ХХК-ийн захирал Зул болон нэхэмжлэгч компанийн захирал Баянтай нар 2017 оноос хойш тус компанийн 2014 оноос хойш огт ашиглагдаагүй хуучин модны цэгт байсан агуулахын байрыг махны зориулалттай үйлдвэрлэлийн байр болгож тохижуулаад цаашдаа хамтарч ажиллаж ашиг олъё гэсэн тохиролцоог хийсэн байдаг. Эхний ээлжид О ХХК-ийн захирал Зулын хүү болох Обат гэдэг хүний компанитай нэхэмжлэгч үйлдвэрлэл хүнсний агуулахын цогц барилга байгууламжийн түрээсийн гэрээг байгуулаад явж байсан байдаг. 2018 оны 02 сарын 01-ний өдөр уг гэрээг байгуулснаас хойш нийтдээ 8 сарын хугацаанд нэхэмжлэгч компани маань тухайн агуулахын байранд маш их хэмжээний хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ хийсэн, тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байдаг. Нийт гаргасан зарлагын тухайд нийтдээ тэрбум шахуу төгрөг байдаг. Мөн түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойших хугацаанд нийтдээ 542 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний түрээсийн төлбөрийг хариуцагч компани төлсөн байдаг. 2018 оны 2 сараас 10 сар хүртэл 8 сарын хугацаанд хөрөнгө оруулах маш их хэмжээний засвар сайжруулалт хийсний дараа тухайн харилцаанд орж ирсэн тал болох У ХХК байдаг. 2018 оны 10 сарын 01-нд М ХХК, У ХХК, О ХХК-ууд хоорондоо түрээсийн гэрээг байгуулаад энэ гэрээний дагуу У ХХК цаашдаа түрээсийн төлбөрөө төлөөд түрээслэгчийн эрх үүргийг хэрэгжүүлж явъя гэсэн тохиролцоотой байсан бол бусад компанийн зүгээс түрээсийн төлбөрөө удаа дараа төлж байгаагүй. Ингээд түрээслэгчийн үүргээ биелүүлээгүй учраас түрээсийн гэрээнээс гарсан байдаг. Үүний үндсэн дээр тус гэрээний 8.4 дэх хэсэгт заасны дагуу түрээслэгчийн эрх үүргийг дангаар хэрэгжүүлж авсан тал нь нэхэмжлэгч компани байдаг. М ХХК-ийн зүгээс цаашдаа түрээслэгчийн эрх үүргийг хэрэгжүүлж явъя гэдэг албан бичгийг удаа дараа хариуцагчид хүргүүлсэн. Хариуцагчийн зүгээс ч гэсэн М ХХК цаашид түрээслэгчийн эрх үүргийг хэрэгжүүлэх юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх, холбогдох дулаан, цахилгаан, интернэт зэрэг гэрээнүүдийг тус бүр М ХХК руу шилжүүлэхээр холбогдох байгууллагууддаа албан бичиг илгээж байсан үйл баримтууд байдаг. Энэ үйл баримтууд нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг анх хүчин төгөлдөр гэж итгэж байсан. Хүчин төгөлдөр гэрээний түрээслэгч тал нь манайх юм гэж итгээд 2018 оны 02 сарын 01-нээс хойш хөрөнгө оруулалт хийгээд зардал гаргаад цаашдын хамтын ажиллагаанд бэлтгэж ирсэн тал нь М ХХК байдаг. Нэгэнт хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл. Түрээсийн хэлцэл байгуулснаар бидний зүгээс Иргэний хэргийн 55.5, 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн байранд зарцуулсан хөрөнгө оруулагчийн зардал болон биет байдлаар тухайн түрээсийн байранд аваачсан байгаа боловч хариуцагчийн хууль бус эзэмшлээс буцааж авч чадаагүй байгаа тоног төхөөрөмжүүдээ биет байдлаар авъя гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоод явж байна. Ө ХХК-аас гаргуулахаар шаардаад байгаа 20 сая төгрөгийн тухайд анх 2018 оны 02 сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдах үед гэрээний барьцаа болгож анх Ө ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Ө ХХК-ийн зүгээс сүүлд нэхэмжлэгчид танайх 20,000,00 төгрөгөө О ХХК-тай байгуулсан гэрээнийхээ төлбөрт суутгачхаарай гэсэн агуулгатай албан бичиг илгээсэн. Үүний дагуу М ХХК маань О ХХК руу албан бичгээр манайх танай төлөх ёстой түрээсийн төлбөрөөс 20,000,000 төгрөгийг суутгуулъя гэж хүсэлтээ илэрхийлсэн боловч О ХХК-ийн зүгээс Ө ХХК-тай байгуулсан гэрээний барьцаа болох 20,000,000 төгрөгийг манайхтай байгуулсан гэрээний төлбөрт суутгах боломжгүй гэсэн хариу тайлбар ирдэг. Тэгэхээр уг үндэслэлээр бидний зүгээс 2 хариуцагч маань хоорондоо харилцан адилгүй эсрэг байр суурьтай тайлбар өгч байгаа. Аль нь ч 20,000,000 төгрөгийг буцааж олгохгүй байгаа учраас анх гэрээ байгуулсан тал болох Ө ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэжээ. 

  

2. Хариуцагч О ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Үйл баримттай холбоотой тайлбар хэлье. 9 дүгээр хавтаст хэргийн 28-57 дугаар талд байгаа зургууд дээр тайлбарлах гээд байна. Манай үйлдвэр албан хэсгээс бүрдсэн объект байгаа. Манай агуулах хүнсний агуулах гэсэн хэсэг байгаа. 2014 онд манай компани өөрсдийн хөрөнгөөр Бүгд Найрамдах Солонгос улсын мэргэжлийн компаниар бариулсан, Герман улсын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн автомат, өнөөдөр ч гэсэн Монгол Улсад хамгийн сайн хүнсний агуулах байгаа. 3 номероор тэмдэглэсэн хэсэг бол манай мод боловсруулах үйлдвэр, тавилгын үйлдвэр байсан. Энэ үйлдвэр 1990 оноос хойш 2018 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл нэг ч өдөр зогсоогоогүй, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэр байгаа. Дотроо маш олон тоног төхөөрөмжтэй ажилчидтай ажиллаж байсан. М ХХК-ийн захирал Байгалиа гэдэг нөхөр санал тавьсны үндсэн дээр манай захирлууд модны үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоож нүүлгэн шилжүүлсэн. Энэ тайлбар дээрээ тавиад байгаа хэн ч ашиглахгүй байсан, хуучирч муудсан хоосон агуулах байсан гэдэг ямар ч үндэслэлгүй байгаа. 3 дахь хэсэг нь манай оффисын хэсэг байгаа. 1А, 1Б гээд тайлбарласан дээр үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд М ХХК анх санал тавиад өөрсдөө ирээд манайх модны үйлдвэрээ шилжүүлээд хүлээлгэж өгөхдөө бүх л үйлдвэрийн үйл ажиллагаа нь байх ёстой бүх дэд бүтцүүд бэлэн орчихсон үйлдвэрийн байр байсан. Цэвэр усны, дулааны, бохир усны, цахилгааны, интернэт мэдээллийн холбооны бүх сүлжээнд холбогдсон, дотроо агааржуулалтын системтэй, дулааны радиаторууд бүгд холбогдсон, цахилгааны бүх зураг төсөлтэйгөө байсан. Тэгээд өөрсдөө хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор өөрсдийнхөө хэрэгцээнд л доторх засаж сайжруулсан гэж хэлээд байгаа юмнуудаа хийсэн. Тэрнээс биш манай үйлдвэрийг засаж, байрыг засаж сайжруулаад байгаа юм байхгүй. Өөрсдөө юмаа хийхдээ ямар ч зураг төсөлгүй, зөвшөөрөл авахгүйгээр хийгээд байсан. Бид энд зураг зөвшөөрлөө авах ёстой. Зураг төслөө үзүүлж бид нараас зөвшөөрөл авах ёстой мэргэжлийн байгууллагын зураг байна уу, мэргэжлийн байгууллагын дүгнэлт байна уу гэхээр байхгүй. Тэгээд би араас нь өгье гээд манай захирлыг хуураад юмаа хийгээд яваад байсан. Тэгж явж байснаа тайлбарлахдаа М ХХК-аас бичиг ирсэн У ХХК-аас бичиг ирсэн. Гэрээнээс У ХХК гарлаа, энэхүү гэрээг М ХХК компани үргэлжлүүлж авч явна гэсэн бичиг ирсэн. Гэтэл үүний араас У ХХК-ийн хүмүүс орж М ХХК-ийн н.Баялаг гэдэг хүн энэ бичгийг өгөхөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх захирлын албан тушаалаас халагдчихсан байсан. Тэгэхээр энэ хүн бол компанийн бланкийг болон тамгыг ашиглаж хуурамч бичиг баримт явуулж танайхыг хуурч мэхэлсэн байна бид гэрээний түрээслэгч тал хэвээрээ гээд ороод ирсэн. Тэгээд бид та нар хоорондоо учраа олцгоо, бид нарт та нарын дотоод асуудал хамаагүй, та нар гэрээгээр хүлээсэн эрх үүргээ биелүүлэх ёстой гээд шаардлагуудаа тавьсан. Жишээлбэл манай тоног төхөөрөмж ямар ч засвар үйлчилгээ хийхгүй, хүнсний үйлдвэрлэлийн стандарт нормыг хангахгүй, маш бохир дээрээс нь янз янзын этгээдүүдийг 2 талаасаа ачиж хоорондоо энэ мөргөлдөөн үүсгэх нөхцөл байдлуудыг бий болгож энэ нь өөрөө манай компанийн мөн манай захирлуудын нэр хүндэд маш сөргөөр нөлөөлөх аюулын нөхцөл байдлууд нь ч гэсэн байсан. Энэ байдлуудаа зогсоогоод түрээслэгчийн эрх үүргийг гүйцэтгэж яв гээд шаардлага тавьсан боловч энэ хүмүүс болгохгүй яваад байсан. Манай объект сүүлдээ ямар ч хараа хяналтгүй засвар үйлчилгээ хийгдэхгүй маш өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Түрээсийн төлбөр тооцоонуудаа төлөөд цахилгаан дулааны төлбөр тооцоонуудаа төл гээд хэнд нь ч шаардлага тавьсан биелүүлэхгүй байсан. Сүүлдээ бид аргаа бараад гэрээнд заасан ноцтой нөхцөл байдлууд үүссэн үндэслэлээр бид гэрээгээ цуцлаад объектоо буцааж авсан. Объектоо буцааж авахад У компаниас ямар ч хүн Монгол Улсад байхгүй болчихсон байсан. Хайгаад олдоогүй захирал нь байхгүй, нягтлан гэж хүн ажлаасаа гарчихсан төлөөлөх ямар ч хүн байхгүй болчихсон байсан. Тэгээд У компаниас ирж юмаа ав гэхээр авах хүн ерөөсөө байхгүй. Төд удалгүй шүүхэд нэхэмжлэл гаргаснаа шүүхээс 69-ийн арга хэмжээ гэдэг арга хэмжээг авснаар бид үйлдвэрийн объектоо өөрсдөө ч ашиглаж чаддаггүй, бусдад түрээслүүлж ашиглуулж чаддаггүй, үүнээсээ ашиг орлого олж чадахгүй, дээрээс нь маш урт хугацаанд бид олох байсан орлогоо алдсан. Дээрээс нь түрээсийн төлбөр, цахилгаан янз янзын төлбөрүүд гээд төлбөрүүдээр хохирсон байгаа. 2023 оны 01 сарын 01-ний байдлаар бид олж болох орлого 898,560,000 төгрөг, түрээсийн орлого 51,595,540 төгрөг, анхны байдалд оруулж засахад 220,194,232 төгрөг, хөргөлтийн агуулахын зардал, жишээ нь тоног төхөөрөмжийг засварлах, дүүргэх, шал засах гэх мэт мөн 83,091,043 төгрөг гэх мэт өнөөдрийг хүртэл хохирч, хохирол амссаар байна гэжээ.

 

3. Хариуцагч Ө ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн хувьцааг нь өгсөн, өгөөгүй болон суутгасан, суутгаагүй гээд маргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О ХХК-ийн зүгээс суутгасан гээд баримтаар гаргаж өгсөн. Баримтаар гаргаж өгсөн ч гэсэн шаардлага хангахгүй байгаа. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэдэг тайлбартай байна гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У ХХК-ийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Анх М ХХК нь Ө ХХК-тай 2018 оны 02 сарын 01-ний өдөр гэрээ байгуулаад ажиллаад явж байсан. Энэ хугацаанд тухайн М ХХК нь мах боловсруулаад экспортод гаргах хүчин чадал, хөрөнгө бололцоогүйн улмаас У компанийн хувьцаа эзэмшигч нарт хандаад хувьцааны тодорхой хэмжээг шилжүүлчих, надад найдвартай түрээсийн байр байна. Энэ дээр хувьцааныхаа хувь хэмжээгээр хамтарч ажиллаад ашиг орлогоо хувааж авъя гэдэг байдлаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээндээ О ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ч.Буд гэж хүнтэй уулзсан. 2018 оны 08 дугаар сард болсон процесс. Ч.Буд гэж хүн сүүлд нь шүүх хурал дээр мэдүүлэхдээ Г.Баяраа гэдэг хүн мөнгөний чадваргүй, махаа боловсруулаад экспортод гаргахад тодорхой хэмжээний зөвшөөрөл, худалдан авагч талын гэрээ хэлцэл шаардлагатай, энэ талын туршлагатай, бас мах боловсруулах үйлдвэрлэл ашиглах, ажиллуулж байсан туршлагатай компанийн хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө болон үйл ажиллагаа явуулж байсан туршлага дээр нь тулгуурлаад гэрээ хийхэд татгалзах зүйлгүй гэдэг үүднээс У компани нь итгээл оруулж ирсэн. Түүнээс Г.Баяраад итгэхгүй гэдгээ дурдаад удаа дараа хэлээд Г.Баяраа гэдэг хүн нэлээн асуудалтай, энэ гэрээний ажилтнуудад ирэх боломжгүй гэж үзэж байсан юм байна лээ. Энэ үүднээс У ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын шийдвэр гаргаад мах боловсруулах үйлдвэрийн тодорхой хэмжээний тоног төхөөрөмжүүдийг Бүгд Найрамдах Хятад ард улсаас урьдчилж аваад оруулж ирсэн. Гэтэл М ХХК нь үйлдвэрийн барилга байгууламжид байгаа бүх тоног төхөөрөмж М ХХК-ийн хөгжлийн зүйл юм гээд нэхэмжлэл гаргаад явж байгаа нь үндэслэлгүй юм. Үүний тодорхой хэмжээнд У ХХК компанийн хөрөнгөөр бий болсон байдлаар оруулж ирсэн тоног төхөөрөмжүүд байгаа гэж үзээд үүн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй биш, тодорхой хэмжээгээр зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт засан сайжруулалт хийгээд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтаа гаргая гэдэг ажил хийсэн. Зөвхөн М ХХК хийгээгүй 2018 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлээд гэрээний ажил, гэрээний дагуу түрээсийн байраа ашиглахын тулд засан сайжруулалт хийсэн. Энэ хэсэгт бид маргахгүй. Харин манай компани зөвхөн 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш хийсэн засан сайжруулалтын зардал, бүх мөнгө, зүйлүүд У ХХК-аас гарсан 11 сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны. Яагаад вэ гэхээр зөвшөөрөлгүйгээр ингээд байдаг юм гээд, энэ бол зөвшөөрөлтэй. Яагаад гэхээр гэрээ байгуулагдахаас өмнө уулзаад, тохироод махны үйлдвэрийн чиглэлээр ажиллуулахад ийм хөрөнгө оруулалт шаардлагатай, үүнийг У ХХК даана гээд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Тэгэхээр зөвшөөрөл аваагүй гэдэг асуудал нэг их яригдахгүй байх. Дээрээс нь хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар дээр нэмээд хэлэхэд түрээсийн объектын зориулалтыг өөрчилсөн асуудал яригдана гээд байгаа юм. Түрээсийн гэрээ маань өөрөө мах боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр түрээслүүлье гээд гэрээгээ байгуулаад энэ чиглэлээр ашиглахын тулд мах боловсруулах байна. Ариун цэврийн шаардлагыг нь хангуулаад засан сайжруулалт хийх зайлшгүй шаардлагатай гээд эцсийн дүндээ түрээсийн байранд хийсэн засан сайжруулалт нь махны үйлдвэрлэл явуулах боломжийн болоод үйлдвэрлэл явсан. Яг энэ хугацаанд М ХХК болон У ХХК нарын хувьцаа эзэмшигч нар хоорондоо захирлаар нь Г.Баярааг ажиллуулъя. Яагаад гэвэл О ХХК-тай харьцаж байсан туршлагатай хүн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нь У ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч хариуцаад явна. Гэтэл бүх санхүүг барьж байгаа хүн нь гүйцэтгэх захирал эрх мэдэлгүй байна. Тэр хүн маань юу хийсэн гэхээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаад хөнгөлөлттэй авлагыг нь бусдад түрээслүүлээд ашиг олсон боловч У ХХК-ийн тайлан руу тайлбар өгөөд хувьдаа аваад ирлээ. Түрээсийн төлбөрийг мөн цааш нь төлнө гэж авчихаад төлөхгүй асуудал байсан. Үүнд бид хардлага төрөөд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Цагдаагийн байгууллага шалгаад 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 2143 дугаар тогтоол гаргасан. Прокурорын тогтоол дээр Г.Баяраа гэдэг хүн түрээслүүлж, ажил хийж байсан юм байна. Энэ маргааныхаа үр дүнд У ХХК-ийн хувьцаанаасаа татгалзаад буцааж өгөөд гүйцэтгэх захирлынхаа албан тушаалаас чөлөөлөгдье гэсэн. Мөн түрээслүүлж байгаа объектыг ашиглаад олсон орлого нь гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөнөөс хойш бий болсон, авсан байгаа тул хувьдаа завшсан гэдэг гэмт хэргийн үндэслэл биш байна. Тэгэхээр У ХХК Г.Баяраа гэдэг хүн түрээсийн үйл ажиллагаа явуулаад ашиг орлого олчихсон. У ХХК түрээсийн төлбөрийг компаниасаа гаргаад өгөөд байдаг н.Г.Баяраа гэдэг хүн аваад, 2 сарын түрээсийн төлбөрийг 100% О ХХК-ийн данс руу шилжүүлсэн үйл баримт байгаа. Тэгэхээр бид 11 сард түрээсийн төлбөр төлчихсөн. Тэгэхдээ үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж чадаагүй. Тэр нь М ХХК ашиг орлого олоод Г.Баяраа гэдэг хүний хувьцааг өгчихсөн харагдаж байгаа. Тэгээд түрээсийн гэрээ яагаад үргэлжлэх боломжгүй болсон бэ гэхээр н.Г.Баяраа гэдэг хүн манай улсын цагдаа дээр очихоор Г.Баяраа М ХХК-аар үргэлжлүүлнэ, та нартай хамтарч ажиллаж чадахгүй юм байна гээд түрээсийн гэрээгээ бариад түрээсийн гэрээний заалт нь У ХХК үргэлжлүүлэхгүй бол М ХХК руу түрээсийн гэрээний эрх үүрэг бүрэн хэмжээнд шилжинэ гэсэн заалтын хүрээнд шилжүүлж авч байна гээд 2018 оны 11 сарын 07-ны өдөр Г.Баяраа гэдэг хүнээс М ХХК-аас бичиг ирдэг. Бид үгүй, тийм юм байхгүй, ийм их хөрөнгө оруулалт хийчхээд 2018 оны 11 сарын 05-ны өдөр хамтран ажиллах гэрээг цуцлах мэдэгдэл гээд М ХХК үргэлжлүүлнэ гэдэг гэрээний заалттай, энэ хүрээнд үргэлжлүүлнэ гээд үргэлжлүүлээд явсан юм. Үүнээс цааш бид юу болсныг мэддэггүй. Гүйцэтгэх захирлаар томилогдоод Ч.Буд захиралтай уулзсан. Түрээслэгч талын хүмүүстэй уулзаад бид нарыг түрээсийн байрыг ашиглах нөхцөл бололцоогоор хангаж өгөөч. Г.Баяраа гэдэг хүн үйл ажиллагаа явуулж байхдаа манай нэг төрлүүдийн хууль бусаар эзэмшсэн, захирлаас нь чөлөөлөгдсөн байж түрээсийн гэрээ цуцлах бололцоогоор хангаж өгөөч гэсэн албан бичигт өгчихсөн байна. Бид нарыг ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй, түрээслүүлэгчгүй байна. М ХХК-ийн захирал Г.Баяр нь үйлдвэр лүү оруулаад ирсэн. Тэгэхээр бодитоор түрээсийн үйл ажиллагаа эрхлэх боломж байхгүй, гэрээний заалтын дагуу түрээслүүлэгчийн төлөөлөгч М хэлж байна. Жилийн дараа гэнэт У ХХК гараад ирсэн, бид нарт хэлээгүй. Дараагийн процесс нь 2019 оны 07 сарын 26-ны өдөр О ХХК-аас У ХХК-ийн дарга мэдэгдэл хийж албан бичиг ирсэн. Төрийн сангийн бүртгэлд бүртгүүлэхгүй байна, үйл ажиллагаанд доголдол үүсээд байна гэдэг байдлаар албан бичиг хийлгэсэн. 2019 оны 08 сарын 14-ний өдөр О ХХК-аас дахин албан бичиг ирсэн. М ХХК болон У ХХК гэдэг 2 компанид хоёуланд нь өгсөн гэж байгаа юм. Энэ албан бичгийн агуулга нь хөрөнгө саатуулан барих тухай албан бичиг. Гэрээний гол заалт байгаа. Маргаан үүсэж, харилцан тохиролцол нь ийм журмаар шийдвэрлэхдээ хэлцэл хийгдээд оролцсон. 9 сарын үед хийгдсэн зүйлүүд байдаг юм. Хариуцагч компанийн зүгээс миний мэйл хаягт үзлэг хийлгээд хавтаст хэрэгт бичүүлчихсэн байх шиг байна. Гэхдээ энэ бичиг маань үр дүнтэй болоогүй гэхээр санал гаргасан. Энэ саналын хэм хэмжээнд гарч байгаа бичиг. Тэгэхээр энэ саналд бид хариу өгөөгүй, яагаад хариу өгөгүй гэхээр төлбөр өндөр байна гээд шинэ гэрээний асуудал явагдаж байгаа. Харин Г.Баяраа болон компанийн хоорондох хөрөнгийн маргааны асуудлыг түрээслүүлэгч талыг оролцуулахгүй гэдэг бичиг өгсөн, оролцох ч ёсгүй. Нэгэнт түрээслүүлэгч тал объектод оруулсан хөрөнгө оруулалтыг зөвшөөрөөд тоног төхөөрөмжөө ашиглах боломжгүйгээр түрээсийн гэрээг үргэлжлүүлээд байгуулсан бол манай эзэмшилд очсон. Хөрөнгө саатуулж байх мэдэгдэл өгчихсөн байгаа болохоор бид хөрөнгөө өөрсдөө авъя гэдэг бие даасан шаардлага гаргаад явж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ийм тайлбар байна гэжээ.

 

5. Хариуцагч О ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Түрээсийн төлбөр, ашиглалтын зардал 51,595,540 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. М ХХК болон У ХХК нар 2018 оны 10 сарын 01-ний өдөр түрээсийн гэрээний дагуу 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт 345,625,687 төгрөг төлөх ёстойгоос 275,546,875 төгрөгийг төлж, 70,078,812 төгрөгийг төлөөгүй байгаа. Уг 70,078,812 төгрөгөөс Ө ХХК-д шилжүүлсэн барьцаа гэж хэлж байгаа 20,000,000 төгрөгийг суутгаж 50,078,812 төгрөгийг нэхэмжилж байгаа. Талуудын маргаад байгаа зүйл нь түрээсийн гэрээ цуцлагдсан цаг хугацаан дээр маргаж байна. Тэгэхээр түрээсийн гэрээг 2019 оны 07 сарын 26-ны өдөр цуцлагдсан гэж хэлж байгаа. Гэхдээ М ХХК нь 2019 оны 09 сарын 15-ны өдөр манай О ХХК-аас түрээсэлсэн, өргөлтийн агуулах, оффисын байрыг суллаж, эд хогшлыг авж эхэлсэн. Тэгэхээр бид оффис болон хүргэлтийн агуулахыг суллаж чөлөөлж өгсөн өдрөөр нь нэхэмжилж байгаа. Энэ нь юугаар нотлогдох вэ гэхээр 2019 оны 08 сарын 16-ны өдөр М ХХК-ийн ажилтнууд байрнаас гарсан. Ингэж гаргахдаа бид тоног төхөөрөмж, эд хогшлоо танайд үлдээж байна. Тэгэхээр акт үйлдэнэ гэсний дагуу 2019 оны 08 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдсэн. Энэ актын 8 дугаар агуулахад манай компанийн материал, эд зүйл байгаа болохоор гүн хөлдөөгчтэй холбоотой гарах зардлыг материал, эд зүйлээ очиж автал М ХХК хариуцах болно. 8 дугаар агуулахаас эд зүйлийг ачиж тохирсон өдрөөр тасалбар болгож 2 тал цахилгааны тоолуурын заалтаар О ХХК-д хүлээлгэн өгөх болно. 1 дүгээр хавтасны 76 дугаар талд авагдсан О ХХК-ийн 2019 оны 07 сарын 26-ны өдрийн албан тоот байгаа. Энэ албан тоотын төгсгөлд 2019 оны 8 сарын 13-ны өдөр түрээсийн байранд чөлөөлж хүлээлгэж өгнө. Мөн 1 дүгээр хавтасны 137 дугаар талд 08 сарын 30-нд О ХХК-аас мөн 09 сарын 01-ний өдрөөр яаралтай оффиссын байр сольж өгөх талаар мэдэгдэл явуулж байсан. Энэ баримтуудаар нотлогдоно. Дээрээс нь ус, дулаан, цахилгаан зэрэг хэрэглэгчийн бүх гэрээг М ХХК-д шилжүүлж өгсөн. Үүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс цуглуулсан байдаг. Тэгэхээр М ХХК-ийн ашигласан цахилгааны төлбөрийг, 8 сарын интернэтийн төлбөртэй хамт нэхэмжилж байгаа. Иймд 8 сарын түрээсийн төлбөрт 33,385,875 төгрөг, 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 16,000,692 төгрөг, ус, цахилгааны төлбөрт 1,000,373 төгрөг, 8 дугаар сарын интернэтийн төлбөр 143,000 төгрөг, нийт 51,595,540 төгрөг болж байгаа. Энэ ус, цахилгааны төлбөр төлсөн баримт маань өмнө өгсөн сөрөг нэхэмжлэл дээр 6 дугаар хавтасны 199-с хойших хуудсанд байгаа. 2 дугаарт нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж хэлж байна. Бид нарын хувьд шүүх тухайн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд маргахгүй. Хэрвээ гэрээ хүчин төгөлдөр бус болох тохиолдолд Иргэний хуулийн 93.1-д зааснаар буцаан шаардах шаардлагууд бол өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим хамаарч байгаа. Тэгэхээр түрээсийн байрыг солиулж өгч, байх хугацаандаа буюу үр шимийг М ХХК төлсөн учраас 493.1-д заасан үндэслэлээр энэ зардлыг хариуцах ёстой. 2 дугаарт үйлдвэрийн байрыг чөлөөлж өгөхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэдийгээр бид 09 сарын 13-ны өдөр оффис төлөвлөлттэй агуулахаа чөлөөлүүлээд авчихсан эд хөрөнгийн нэг хэсэг. Хамгийн гол нь манай үйлдвэрийн газар, модны үйлдвэр байсан тэр байранд М ХХК-ийн нэхэмжилж байгаа хэмжүүлэгтэй эд зүйл холбогдож байгаа. Тэгэхээр бид 1 дүгээрт ойр зуурын эд зүйлээ чөлөөлүүлж авъя гэдэг шаардлага тавьж байна. 3 дугаарт үйлдвэрийн байрыг эвдэж гэмтээснийг засах буюу анхны байдалд оруулах зардал 220,194,232 төгрөгийг гаргуулах боломжтой байгаа. Уг гэрээ үндсэндээ 10 жилийн хугацаатай гэрээ байсан. Хүнсний үйлдвэрийн зориулалтаар тогтвортой түрээслэх гэдэг эд хөрөнгөө тус компаниудын эзэмшилд бүрэн хэмжээнд шилжүүлж өгсөн. Урт хугацааны түрээсийн гэрээний явцад зорилгод өөрчлөлт хийх бүрэн боломжтой. Гэхдээ тэр өөрчлөлт нь буруу стандартаар хийгдсэн байна. Улмаар гэрээний хугацаа дуусгавар болохоос анхны байдалд хүлээлгэж өгнө гэсэн гэрээ гэж байх ёстой байгаа. Гэтэл У ХХК болон М ХХК-тай 2018 оны 10 сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Энэ түрээсийн гэрээний хугацаа 11 сарын 01-нээс эхэлж хэрэгжихээр заасан. Гэтэл түрээсийн гэрээ байгуулснаас хойш хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад 2018 оны 11 сарын 28-ны өдөр У ХХК-аас Улсын бүртгэлийн байцаах газарт У ХХК-аас М ХХК-ийн эсрэг гэрээний үүргийн гүйцэтгэлд гомдол гаргасан байгаа. Тэгэхээр энэ үйл баримтаас харахад энэ 2 компани түрээсийн гэрээ байгуулсныхаа дараа хоорондоо хөрөнгө оруулалт байдаг юм уу, юу байдаг юм тэр асуудлаараа хоорондоо маргалдаж түрээсийн байранд хамтран үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Улмаар 1 хүний бирж түрээслэх эрхтэй. Бирж дангаараа танилцъя гээд ийм байдлаар олон удаа албан бичиг ирүүлж байсан хэрэгт байгаа. Тэгэхээр О ХХК-ийн зүгээс 2019 оны 7 сарын 16-ны өдрөөр түрээсийн гэрээ цуцлагдсаны төлбөрийг өгсөн. Түрээсийн гэрээгээ цуцлах үндэслэл бөгөөд 09 сарын 15-нд бид эд зүйлүүдийг зарим үлдэгдэл эд хөрөнгийг нь авахгүй болохоор нь гаргаад, өөрсдөө ирж авсан. Энэ үнийн хэмжээгээр ч хүлээлгэсэн юм байгаад байгаа. Тэгэхээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 7 сарын 28-ны өдрийн 671 дүгээр барилга болон инженерийн шугам сүлжээний ашиглалтын холболт байгаа. Энэ дүгнэлтээр О компанийн барилга инженерийн сүлжээнд хийсэн үндсэн барилга, инженерийн шугам сүлжээний хэвийн ажиллагааг алдагдуулж, доголдуулах нөхцөлийг тогтоосон. Мөн Монгол Улсын зөвлөх инженер С.Чулуун манай барилга дээр танилцаад барилгын тухай хууль барилгын стандарт норм дүрэм болон давхар зөрчигдсөн өргөтгөлийн барилгыг цаашид ашигласан, хүний эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаад байгаа тул үйлдвэрийн зорилтоор ашиглах боломжгүй гэсэн өргөдлийг 2020 оны 08 сарын 12-ны 3 дугаартай өргөдлийг өгөх гэж байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөллийн баг нь өөрчлөгдөөд чанаргүй ажил хийлгэнэ гэдэг зүйл яриад байгаа гэж хэлж байна. Энэ үндэслэлгүй, баг өөрчлөгдсөнтэй огт холбоогүй. Харин энэ М ХХК болон богино техникийнхээ тухайн байрыг ашиглаж байх явцад бид нар ямар тоног төхөөрөмж гарч ирсэн юм бол? Харин 2023 оны 10 дугаар сард өөрийнхөө үйлдвэрийн байрыг засвар хийх болоод танай үйлдвэрийн байранд чинь 3 сар хүртэл байрлаад үйл ажиллагаагаа явуулчихъя, хамгийн ойрхон байна гэж хэлсэн. Үүний дагуу болбол манайх тухайн байраа 3 сарын хугацаанд Грийн компанид шилжүүлж өгсөн. Энэ хугацаанд үзлэгээр хийгдсэн үйл баримтуудын шугам хоолойноос ус алдаж байгаа, циклоноос гарч байгаа. Энэ нөхцөл байдал нь тогтоогдсон. Улмаар Грийн компани манай үйлдвэр цахилгаанаа холбоход аюултай юм байна. Ажилтнууд тог цохих ийм эрсдэлтэй, аюултай байгаа учраас бид цахилгаан шугамаа өөрөө татаад үйл ажиллагаа явуулъя гэж байсан. Энэ үйл баримт тухайн байранд цаашаа хэвийн байдлыг ашиглах, нөхөн сэргээж байж ашигласны нөхцөл байдал үүсэж байгаа юм. Ийм учраас бид зураг төслийн Эс Эм Эйч констракшн компаниар нөхөн сэргээх зураг төсвөө мэргэжлийн төсөвчнөөр татварын ажил хийгдэхийг тооцоод үзэхэд 220,291,232 төгрөгийн зардал гарна гэж хэлсэн. Гэхдээ энэ зардалд зарим зардлууд тусгагдаагүй. Үүнийгээ 222,122,150 төгрөг гэж хэлсэн. Дээрээс нь хөргөлтийн агуулах, хөргөлтийн агуулахын шалыг засуулах зардалд 83,091,043 төгрөг гаргуулах гэж байгаа. О ХХК түрээсийн гэрээний явцад буюу 2018 оны 10 сарын 05-ны өдөр түрээсийн байрныхаа ашиглалтад үзлэг хийсэн. Тухайн түрээсийн байрыг коридорт нь махаа торгох үйл ажиллагаа явуулаад бетон шал байсан, мод босно гэсэн юм тогтоосон. Тэгээд 10 сарын 05-ны өдөр бид тэр шалыг тослоход ямар хэмжээний зардал төсөв гарах юм бэ гэдэг үнийн санал аваад М ХХК-д хүргүүлж байсан. Тэр хөлдөөгч нарын пероныг байнга сонгох ёстой. Үзлэг шалгалтыг манайх дээр үзүүлдэг нэг компани байгаа, тэнд үзүүлээд засаарай гэдэг даалгавар өгсөн. Гэвч М ХХК шалыг засахын оронд манай шалан дээр уурхайн ус дамжуулах системийн хар резин аваад өгсөн. Гэтэл энэ резинийг бид хуулж авахын тулд маш их цавуу үйлдэл дээрээсээ хагарсан шалыг замасклаж байж тэгш гадаргуутай болгож хийх нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр бид шал засах зардалд тухайн үед үнэлгээний дагуу 75,504,000 төгрөгөөр үнэлж байгаа. Мөн сүүлд нь бид нэхэмжлэлийн зарлагаа нотлох дэмжих үүднээс тусад нь төсөв гаргуулж хавтаст хэрэгт өгсөн байгаа. Үүнд 75,504,000 төгрөгийн хөргөлттэй агуулахын хөлдөөгчийн перон нэмэх даралтын зөрүүг сөхөх тохируулагчийг солиход гарсан баримтаар нотлогдож байгаа зардал 7,587,043 төгрөгийг нэхэмжлээд нийт 83,091,043 төгрөг болж байгаа. 5 дугаар шаардлага маань олох ёстой орлогоо олж чадаагүй тохиолдолд 898,560,000 төгрөг гаргуулах гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Энэ түрээсийн гэрээ хэдийгээр О ХХК түрээсийн байрыг суллаж өгөхийг шаардсан ч гэсэн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа 2 хуулийн этгээдийн хоорондын маргаантай асуудлаас болж гэрээ цуцлагдах нөхцөл байдал үүссэн. О компани маань 2019 оны 10 дугаар сараас хойш өнөөдөр хүртэл эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа. Эд хөрөнгийн иргэний бүртгэлд нь чөлөөтэй оруулж чадахгүй хохирч байгаа. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын компаниас тухайн О компанийн үйлдвэр оффисын барилга түрээслүүлэх үнийн саналыг гаргасан. Энэ үнийн саналаар метр квадрат нь оффисыг 25,000, үйлдвэрийн байрыг 17 сая гээд нийт 2019 оны 10 сарын 01-нээс 2023 оны 01 сарын 01-ний өдийг хүртэл хугацаанд 49 сарын хугацаанд олох байсан орлогод 898,560,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 56.7 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд хохирлыг барагдуулна гэсэн хууль зүйн зохицуулалт байгаа. Уг хэлцлийг 2 түрээсийн гэрээг О ХХК-ийн хувьд Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2019 оны 3 сарын 28-ны өдөр бүртгүүлэх гээд гэрээгээ өгсөн улсын бүртгэлээс материалын бүрдэл дутуу гээд буцаасан байдаг. Буцаасныхаа дагуу 2019 оны 03 сарын 28-ний өдөр У ХХК болон М ХХК-уудад нэмэлт гэрээний төсөл 7 хувь хүргүүлж байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар хуудсанд авагдсан. Гэтэл энэ компаниуд түрээсийн гэрээг баталгаажуулж гарын үсэг зуруулахгүй байсаар байгаад 2 гэрээний тал хоёр тийшээ болох асуудал гарсан. Хэрвээ энэ 2 компани 10 жилийн хугацаанд түрээсийн гэрээг цуцалсан бол энэ хугацаанд түрээсийн гэрээг бүртгүүлэх бүрэн боломж байсан. Нэмэлт гэрээний зүйлүүд нь шаардлага хангаагүйн улмаас гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг зүйл рүү орж байгаа. Тийм учраас бид Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу олох байсан орлого 898,560,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 1,253,440,815 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Ө ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Талуудын хооронд 2018 оны 02 сарын 01-ний өдөр 01 тоот үйлдвэрлэл, хүнсний агуулах, барилга байгууламжийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Үүний дагуу 20 сая төгрөг нэхэмжилж байгаа. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу тодорхой хугацаанд хөнгөлөлт үзүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Энэ хөнгөлөлт үзүүлэх хугацааны үнийн дүн нь 322,935,000 төгрөг болж байгаа. Энэ хөнгөлөлтийг нэгэнт зарлаад байгаа асуудлууд байгаа учраас үйлдвэрлэлийн барилга, хөнгөлөлттэй авлага, хохирол учруулсан байгууллагуудын хөнгөлөлтийг үзүүлэхгүй. Хөнгөлөлтөөр олгосон 50 хувийн зардлаа буцааж авах ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгэнт О ХХК болон М ХХК, У ХХК нарын байгуулсан гэрээ мөн адилхан хуулийн шаардлага хангаагүй буюу төлөгдөөд байгаа зүтгүүр дээр нь бид үндэслээд ажлын зөвлөлөөс орж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс зүгээр нэг модны үйлдвэр, хоосон агуулах шахуу байж байхад нь бид хөрөнгө оруулаад явсан гэдэг юм ярьдаг. Бид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс өмнө нь буюу 2015 оноос эхлээд хөргөлттэй агуулгаар ажиллаж байсан бусад байгууллагуудтай агуулахууд дээр хөргөлттэй агуулахын зүгээс үйлчилгээ үзүүлэгдсэн гэрээнүүдийг хийсэн. Ерөнхийдөө ханш нь 2015 оноос хойш түрээслэсэн байна. 10 гэрээг 10 байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээг гаргаж өгсөн байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Ө ХХК-ийн тухайд гэрээнд заасан хөнгөлөлтийн асуудал гээд нэг юм яриад байна. Гэтэл Ө ХХК-тэй байгуулсан гэрээ 2018 оны 02 сард байгуулчхаад 2018 оноос дараагийн гэрээ байгуулуулангуут энэ гэрээ маань дуусахаар заачихсан байгаа. 2018 оны албан бичиг нь 1 дүгээр хавтаст хавтаст хэргийн 145-р тал байдаг. Манай нэхэмжлэгч талаас 2019 оны 7 сард байрыг чөлөөлж өгөөд 08 сарын 16-нд актаар бүх тоног төхөөрөмжөө хүлээлгэж өгөөд, үүний дараа буюу 2019 оны 08 сарын 18-ны өдөр Ө компаниас М ХХК руу хүргүүлсэн түрээсийн гэрээний тухай албан бичиг дээр анхны гэрээний барьцаа 21 сая төгрөгийг 2018 оны 10 сарын 01-ний өдрийн гэрээнээсээ суутгуулаарай, суулгачихсан шүү гэдэг агуулга тавьсан. Түүнээс өмнөх хугацаанд бид хөнгөлөлтөд тооцчихсон мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч О компанийн 4 дүгээр шаардлага дээр тайлбар өгье. Үйлдвэрийн байрыг эвдэлж гэмтээснийг засах буюу анхны байдалд нь оруулж 220,194,232 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байсан. М ХХК О компанийн хүнсний үйлдвэрлэлийн зориулалтаар биш, тавилга үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байсан агуулахыг бид түрээслээд хүнсний үйлдвэрлэлтэй болгож засаж сайжруулж өөрсдөө шинэчлэл хийсэн болохоос биш, эвдэж гэмтээснийг нь засаж сайжруулсан, эвдэж гэмтээсэн, дордуулсан зүйл нь байхгүй. Мэдээж шинээр өргөтгөл хийж шинээр холболт хийж засаж сайжруулсан болохоос дордуулсан зүйл байхгүй гэдгийг нэмж хэлмээр байна. Хөргөлттэй агуулахын шалыг засварлахад 83 сая төгрөг шаардаж байгаа. Хөргөлттэй агуулах О компанийн үйлдвэрийн байр 2 хэсгээс бүрдэж байгаа. Нэг нь хөргөлттэй агуулах, үйлдвэрлэлийн байр, агуулах гэсэн ийм 2 хэсгээс бүрдэж байгаа. Нэг нь Ө компанийн агуулахын шал яриад байгаа нь Ө компанийн эзэмшил өмчлөлд бүрэн өмчийн гэрчилгээтэй, нотлох баримт дээр ч гэсэн байгаа. Тэгэхээр О компанийн шалны засварын зардлыг шаардах эрх мөн юм уу үгүй юм уу гэдгийг шүүх өөрөө тогтоох байх. Гэхдээ хөргөлттэй агуулахын шалыг засварлах зардалд 83 сая төгрөгийг нэхэмжлэлж байгааг манайх бүхэлд нь дэмжихгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

7.Нэхэмжлэгч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тайлбар, татгалзлын агуулга:

О ХХК-аас шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тайлбараа хэлье. Төлбөр ашиглалтын зардлын төлөгдөөгүй үлдэгдэл 51,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан О ХХК-ийн зүгээс М ХХК К-аас 2019 оны 7 сараас хойш тус байранд үйл ажиллагаа явуулах эрхгүй буюу гэрээ цуцалсан гэж үзээд гэрээг цуцлах тухай шаардлага мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Энэ баримт 2009 оны 07 сард нэхэмжлэгч компанийн зүгээс тухайн түрээсийн байрыг бүхэлд нь суллаж өгсөн. Тухайн албан бичигтээ 08 сарын 13-нд гэж бичсэн байдаг. Бичсэн боловч яг бодит байдал дээр бидний зүгээс тус байранд үйл ажиллагаа явуулахаа болиод сул сараа дуусгавар болгоод тухайн байрыг хүлээж өгсөн байдаг. 08 сарын 13-наас худалдаагүй гэсэн албан бичиг дурдсан учраас магадгүй тухайн акт 08 сарын 16-нд үйлдэгдсэн байж болно. Гэхдээ энэ 08 сард нэмэлт компани түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсан байгаа гэж үзсэн нь бас л байхгүй. Яг бодит байдал дээр 07 сард худалдсан. Бидний зүгээс түрээсийн байранд бодитой байлгаж үйл ажиллагаа явуулсан хугацааны түрээсийн төлбөр 2019 оны 07 сарыг дуустал түрээсийн төлбөр дээр огт маргахгүй. Харин 2019 оны 09 сард түрээсийн байрыг бүрэн чөлөөлчихсөн байсан буюу талуудын хооронд түрээстэй холбоотой ямар нэг харилцаа үүсээгүй байсан учраас энэ хугацааны түрээсийн зардал болон ашиглалтын зардлыг төлөх үүргийг хүлээхгүй гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр эхний шаардлага үндэслэлгүй. 2 дугаарт О компанийн үйлдвэрийн зориулалттай барилгыг чөлөөлж өгөхийг даалгах гэж байгаа. Манай компанийн зүгээс танай үйлдвэрийн байранд үлдээгээд гээд явсан та бүхний нөөцөөс эзэмшиж байгаа, эд хогшил тоног төхөөрөмжөө авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргачихсан явж байгаа. Хариуцагчийн зүгээс өөрт шаардлагагүй оффисын зориулалттай тоног төхөөрөмж, эд хогшлуудыг маань үйлдвэрийн байрны гадаа гаргаад тавьчихсан үндсэн тоног төхөөрөмжүүдийг өгөхгүй байгаа хэр нь түрээсийн байрыг чөлөөлөхгүй байгаа учраас бид хохирчихлоо гэдэг байдлаар тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй. Магадгүй нэг талаараа манай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа юм шиг сонсогдож байгаа. Тэгэхээр та бүхний зүгээс үйлдвэрийн байрыг чөлөөлж, эд хогшлоо ав гэх юм бол манай зүгээс шилжүүлсэн асуудал бол татгалзах зүйлгүй гэдгийг хэлмээр байна. Гуравдугаарт үйлдвэрийн байрны нэр дээр шилжүүлсэн засвар буюу анхны байдалд оруулах заалт гээд 220 сая төгрөгөөр нэхэмжилсэн байдаг. Юун түрүүнд хариуцагчийн хэлж байгаа шиг гуравдагч этгээд болон нэхэмжлэгч 2 хоорондоо маргаад хааж тохирохгүй байгаагийн улмаас гэрээ цуцлагдчихсан. Ийм асуудал бол үүсээгүй. О ХХК М ХХК-тай анх тохироод танайх хөрөнгө оруулалт хийчих гэсний дагуу бид бараг нэг жилийн хугацаанд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ үүний дараа үйлдвэрийн байр үйл ажиллагаа явуулахад бэлэн болсны дагуу илүү их ашиг олох зорилгоор У ХХК-тай цаашид хамтаръя гэсэн үүднээс М ХХК-ийг тухайн гэрээнээс гаргах үүднээс хийсэн хууль бус үйл ажиллагааны улмаас манайхтай байгуулсан гэрээгээ үндэсгүйгээр тусад нь сөрөг мэдэгдэл өгөөд явж байсан. Энэ маргаан 2019 оноос хойш 4 жил гаран явж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд хариуцагч О компанийн өмгөөлөгч болон төлөөлөгчид хэд хэдэн удаа оролцсон байж болох ч гэсэн дараагийнх нь төлөөлөгч өмнө нь төлөөлөгчийнхөө ярьсныг үгүйсгэдэг ч юм уу, эсвэл өөр хоорондоо ялгаатай байдлаар тайлбар өгдөг ийм нөхцөл байдлууд харагдаад байгаа учраас ингэж худлаа ярьж болохгүй гэдгийг хэлмээр байна. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа, засан сайжруулалт өөрчлөлт хийсэн гээд байдаг. Манай компанийн зүгээс гэрээний дагуу тухайн үйлдвэрийн байранд өөрчлөлт хийх О компанийн зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдээс холбогдох хууль тогтоомж, стандарт шаардлагад нь нийцсэн байдлаар дахин сайжруулалт өөрчлөлтүүдийг хийлгэж байсан. Бүхэлдээ 08 сарын дотор буюу маш урт хугацаанд хэрэгжүүлдэг өөрчлөлтүүд байгаа. Тэгэхээр үүнийг бид мэдэх боломжгүй гэдэг байдлаар хандаж байгаа нь худал тайлбар байна гэж хэлмээр байгаа юм. Магадгүй танайх зөвшөөрөхгүйгээр зарсан байна гээд байна. Тухайн үедээ бид нарт мэдэгдээд шаардлага ч юм уу хүргүүлж байсан гээд өгч болох байсан. Гэтэл 5 жил өнгөрсний дараа 2022 оны 07 сарын 01-нээс 3 дахь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үйлдвэрийн байр эвдэж гэмтээснийг засаж буюу анхны байдалд оруулах зардал гэж байгаа. 2022 оны 07 сарын 28-нд улсын байцаагчийн дүгнэлтийг нотлох баримтаар шүүхэд өгдөг. Үүний агуулга нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийчихсэн байна. Уг дүгнэлтээ үндэслээд бид буцаагаад анхны байдалд оруулахад ийм хэмжээний зардал гаргахаар байна гээд нэхэмжлээд байгаа. Гэтэл өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийчихсэн байна гэдэг дүгнэлтийг улсын байцаагч яаж дүгнэснийг юунд үндэслэж дүгнэснийг нь мэдэхгүй. Энэ нь үндэслэлгүй баримтыг үндэслэн шаардлагаа тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Тэгэхээр зөвхөн түрээсийн харилцаа биш, бүхэл бүтэн хөрөнгө оруулж хамтран ажиллах харилцаа байсан. Энэ явцад хийсэн өөрчлөлт тайлбар болгоныг өөрсдийн зөвшөөрөлгүйгээр хийчихжээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс энэ нь эвдрэл гэмтэл биш, зөвшөөрөлтэйгөөр засан сайжруулалт хийсэн гэжээ.

 

8.Хариуцагч О ХХК бие даасан шаардлагад гаргасан тайлбар, тагалзалдаа:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд 2 төрлийн шаардлага гаргаж байна. 1 дүгээрт нь О ХХК-ийн өргөтгөлийн ажил дээр гүйцэтгэлүүд, гаргасан зардал, засан сайжруулалт хийсэн 228,913,871 төгрөг байгаа гэж байна. Гуравдагч этгээдийн хувьд ч тэр, нэхэмжлэгчийн хувьд ч гэсэн О ХХК-тай зөвхөн түрээсийн гэрээ байгуулсан гэдэг асуудал түрээсийн гэрээний хүрээнд ажиллаж байсан гэдгийг ойлгохгүй байгаад байх шиг байгаа юм. Эс үгүй бол нэхэмжлэх боломжтой газар нь О ХХК болохоор нэхээд байна л даа. Гэтэл О ХХК болон У ХХК-ийн хооронд 2018 оны 10 сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ байгаа. Энэ түрээсийн гэрээний хугацаа бол 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс үйлчилнэ гээд гэрээнийх нь 5.1 дэх заалтад заасан байгаа. У ХХК-ийн нэхэмжилж байгаа зардлын баримтуудын задаргааг нь харахаараа дандаа М ХХК-ийн гэрээ байгуулсан компаниуд руу ажлын зардлыг нь хуваалцаж төлсөн. Гэрээ байгуулахаас өмнө буюу 2018 оны 09 сарын 03-наас 11 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны зардлыг нэхэж байгаа юм. Гэрээ байгуулахаас өмнө энэ зардлыг яагаад У ХХК-ийн хариуцаад яваад байсан бэ гэдгийг нь судлаад үзэхээр 3 дугаар хавтаст хэргийн хэргийн 166-аас хойш талд энэ шүүгчийн захирамжаар бүрдүүлсэн улсын мөрдөн байцаах газрын прокуророос ирүүлсэн баримтууд байгаа юм. Энэ баримтуудаас харахаар жишээ нь М ХХК-ийн 2018 оны 11 оны 11 сарын 10-ны өдрийн албан бичиг байна. Энэ албан бичиг дээр У ХХК-ийн болон М ХХК нь 2018 оны 07 сарын 11-ний өдөр Бээжин хотод анхны яриа хэлэлцээг хийсэн. Тэгээд О ХХК-аас түрээсэлж байсан түрээсийн байранд М ХХК 1,500,000 юанийн хөрөнгө оруулалт хийсэн байсан. М ХХК-тай хамтраад үйл ажиллагаагаа явуулж бай гэхээр М ХХК нь өөрөө өр ширтэй, цаанаа асуудалтай байсан. Ийм учраас У ХХК гэдэг компани дээр мах боловсруулах, махаа экспортод гаргах үйл ажиллагаагаа явуулъя. Миний өмнө хийчихсэн засварын ажлын 1,500,000 юаньд У ХХК-ийн 39 хувийн хувьцааг өгөөч. Мөн эргээд У ХХК нь 39 хувийн хувьцаа ороод ирлээ, үлдэж байгаа 61 хувийн хувьцаа эзэмшигчид нь хувьцааныхаа эзэмшлийнхээ хувьтай хувь тэнцүүлж, үйлдвэрийн байрыг засаж сайжруулж цаашаа үйл ажиллагаа явуулах зардлаа гаргахаар тохиролцсон байгаа. Тэгэхээр бид нараас нэхээд байгаа зардал У ХХК болон Ө ХХК-ын хоорондын хамтран ажиллах хэлэлцээрээс үүдэлтэй асуудал байна. У ХХК-ийн гомдлыг ойлголоо. Манайх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй байж байгаад больчихсон. Тэгсэн хэрнээ манайх ийм ийм зардал гаргасан гэж байгаа юм. 3 дугаар хавтаст хэргийн 249 дүгээр талд 2018 оны 05 сарын 01-нээс 2019 оны 01 сарын 22-ны өдрийн хооронд М ХХК 1,763,365 америк долларын махыг экспортолсон гэсэн гаалиас ирүүлсэн баримт байна. У ХХК-аас хөрөнгө оруулалт авчхаад махаа боловсруулаад экспортод гаргаад авчихсан баримт. Тэгэхээр энэ хохирол, төлбөрөө М ХХК-иас тусдаа нэхэх ёстой. Энэ талаар ч гэсэн О ХХК үндэслэлгүй гэж хэлж байна. Гэтэл Иргэний хуулийн 493.4-д гэрээ хүчингүй болсны улмаас уг гэрээгээр орж ирсэн зүйлээ буцааж өгөх үүрэг гэдэг нь биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр буцааж өгөх бололцоогүй бол гэрээг хүчин төгөлдөр бус болсон үндэслэл, түүний үр дагаварт шууд хамааралтай бусад тохиолдолд уг хөрөнгийг буцаан авах үүрэг хүлээнэ. Засан сайжруулалтыг манай юмыг засаад өгөөч, манайд барилгын ажил гүйцэтгээд өгөөч, бариад өгөөч гэдэг гэрээгээр тохирсон зүйл огт байхгүй. Аж ахуйн үйл ажиллагаа явуулахынхаа тулд тодорхой хэмжээний гарсан зардлаа 2018 онд санхүүгийн тайланг цуцалчихсан байна. Энэ нь аж ахуйн нэгжийн өөрийнх нь зардал. Хариуцагч талаас О ХХК-д хөрөнгө оруулчихлаа, манай компанийн хөрөнгө оруулалт биш. Ийм хэлцэл байхгүй. Дээрээс нь нэхэмжлэлийн шаардлага нь биет байдлаар эд хөрөнгө гаргуулъя гэж хэлж байгаа. Энэ эд хөрөнгө гаалиар орж ирсэн байна уу, эд хөрөнгүүд ороод ирчихсэн л байгаа. Гэхдээ эд хөрөнгө нь У ХХК, М ХХК-ийн хэргийг О ХХК шийдэхгүй. Гэтэл өмчлөгчийн эрхийг зөрчөөд байна гээд байх юм. Бид өмчлөгчийн эрх, өмчлөгчийг тогтоож чадахгүйгээс хойш бид таны эрхийг зөрчсөн гэсэн факт байхгүй. Иймд, бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №0/А-18-2 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга, байгууламжийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч О ХХК-иас 389,418,795 төгрөг, мах шулах тавцан ширээ-9 ширхэг, мах баглах тавцан ширээ /жижиг/-4 ширхэг, мах баглах тавцан ширээ /том/-4 ширхэг, дугуй тэргэнцэр /мах зөөх савтай/-11 ширхэг, доороо дугуйтай хэвтээ тавцан-6 ширхэг, мах хөргөөх тэрэг-10 ширхэг, 2 секцтэй гар нүүрийн угаалтуур-2 ширхэг, хутга ариутгагчтай гар угаах төхөөрөмж-2 ширхэг, 1 секцтэй жижиг угаалтуур-2 ширхэг, усны гутлын тавиур-2 ширхэг, хөлдүү мах зөөх тэргэнцэр-20 ширхэг, шулсан махны төмөр сав-483 ширхэг, гэсгээх сав /2440х1220х800мм/-2 ширхэг, гэсгээх сав /2440х1220х1000мм/-8 ширхэг, вакумны машин /Вакум насостой/-1 ширхэг, баглааны машин /Вакум насостой/-2 ширхэг, хуйлж ороодог баглааны машин-1 ширхэг, ариутгалын тогоо /Автоклаб/-1 ширхэг, хөлдөөгчийн тоног төхөөрөмж 9-р гүн хөлдөөгч ком-1 ширхэг, тогоо /уураар чанадаг/-8 ширхэг, цахилгаан чанах тогоо-2 ширхэг, мах амтлагч машин /Барбанан/-1 ширхэг, мах амтлагч машин /Шифризэн/-1 ширхэг, мах ангилах сагс /Улаан/-100 ширхэг, мах ангилах сагс /Цэнхэр/-287 ширхэг, тавиур /Поддон, цэнхэр/-100 ширхэг, ус нөөцлөгч сав /90 л, цагаан/-48 ширхэг, мах ангилах сагс /Цагаан/-60 ширхэг, мах ангилах сагс /Цэнхэр/-55 ширхэг, мах өлгөх өлгүүрийн роликтой дэгээ, зам, ком-1 ширхэг, ариутгагч камер-1 ширхэг, гутал ариутгагч-1 ширхэг, подносон таваг-60 ширхэг, ажлын хувцасны өлгүүр-4 ширхэг, ажлын гутлын шүүгээ-2 ширхэг, ус буцалгагч-2 ширхэг, угаалгын машин-2 ширхэг, аяга таваг ариутгагч-1 ширхэг, Ч.Будаа агшаагч-1 ширхэг, поднус-14 ширхэг, гал тогооны хиншүү сорогч -1 ширхэг, ус шүршигч компресер-1 ширхэг, пресний машин-3 ширхэг, гүн хөлдөөгчинд тавиур-5 ширхэг, ханын хамгаалалт-50 ширхэг, махны машин-1 ширхэг, автоклабын тэргэнцэр-4 ширхэг, хоолны ширээ /сандал/ -7 ширхэг, гал тогооны бэлтгэлийн ширээ -1 ширхэг, гал тогооны доод талын ком-1 ширхэг, агуулахын тавиур гал тогоонд-1 ширхэг, 1, 2 хоолны тогоо-1 ширхэг, хогийн сав-3 ширхэг, үүдний шкаф /4 хаалгатай/-1 ширхэг, цаг бүртгэлийн машин-1 ширхэг, гар хатаагч-4 ширхэг, шингэн савангийн хайрцаг-4 ширхэг, хувцасны шкаф 8 хаалгатай-1 ширхэг, хувцасны шкаф 6 хаалгатай-1 ширхэг, хувцасны шкаф 2 хаалгатай-1 ширхэг, урт бор сандал-6 ширхэг, ус буцалгагчны тавилга -2 ширхэг, ус цэвэршүүлэгч -1 ширхэг, ус цэвэршүүлэгч-1 ширхэг, ус цэвэршүүлэгч -1 ширхэг, модон подон -34 ширхэг, галын булан -1 ширхэг, цэнхэр подон /100 ширхэг/, камер-25 ширхэг, төмөр шүүгээ-2 ширхэг, гарны цаасны сав-1 ширхэг, хөдөлмөр хамгааллын самбар-1 ширхэг, план самбар-1 ширхэг, ханын дугуй цаг-1 ширхэг, хувцасны шүүгээ 5 хаалгатай -1 ширхэгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, мөн нэхэмжлэгчийн хариуцагч Ө ХХК-д холбогдуулан гаргасан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-д холбогдуулан хариуцагч О ХХК-ийн гаргасан нийт 1 253 440 815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-д холбогуулан 322 935 000 төгрөг гаргуулах хариуцагч Ө ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч О ХХК-иас мах баглах тавцан ширээ, том мах хөргөөх тэрэг, хөлдүү мах зөөх тэргэнцэр, вакумны машин /вакум насостай/, хуйлж ороодог баглааны машин, ариутгалын тогоо /Автоклад/, хөлдөөгчийн тоног төхөөрөмж, 9-р гүн хөлдөөгч, уураар чанадаг тогоо, мах амтлагч машин /барбанан/, мах амтлагч машин /шифризэн/, мах ангилах сагс /улаан/, мах ангилах сагс /цэнхэр/, тавиур поддон /цэнхэр 100 ширхэг/, ус нөөцлөгч сав /цагаан, 90 литр/, мах ангилах сагс /цагаан/, мах ангилах сагс /цэнхэр/, цаг бүртгэлийн машин, төмөр шүүгээг биет байдлаар нь гаргуулан У ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 8 286 988 төгрөг, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 020284 төгрөг, хариуцагч Ө ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 026 608 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,144,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2 483 193 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК, хариуцагч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан уие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

10. Хариуцагч О ХХК-ийн өмгөөлөгч Н.Мгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56.5, 492.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, ИХШХШТХ-ийн 37.2-т заасан нотолгооны хэрэгсэлд хамаарах зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар харьцуулан үзэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдал, үндэслэлүүд байна. Тухайлбал:

10.1. 389,418,795 төгрөгийг О ХХК-иас гаргуулж М ХХК-д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрөх нь:

Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн татгалзалд үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүй тухайд:

Нэхэмжлэгч М ХХК нь О ХХК-ийн барилга байгууламжийг 511,255,506 төгрөгийн зардлаар засан сайжруулсан тул уг хэмжээгээр тус компани үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагч О ХХК-ийн зүгээс М ХХК нь барилга байгууламжийг ашиглаж эзэмших явцдаа засан сайжруулалт хийгээгүй, харин үйл ажиллагаандаа зориулж манай барилгын хийц бүтээцийг их хэмжээгээр өөрчилж чанар байдлыг нь дордуулсан, барилгад хийгдсэн өөрчлөлтүүд нь зураг төсөлгүй, мэргэжлийн бус аргаар, эдэлгээ даахгүй чанаргүй материалуудаар хийгдсэн, О ХХК нь мэргэжлийн байгууллагаар барилгадаа засвар үйлчилгээ хийлгүүлж чанар, аюулгүй байдлыг хангах нөхцөл байдалд байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Дээрх тохиолдолд анхан шатны шүүхээс М ХХК-ийн хийж гүйцэтгэсэн өөрчлөлтүүдийн улмаас О ХХК-ийн барилга байгууламжийн чанар байдал, үнэ цэнэ нэмэгдсэн эсэх, нэхэмжлэгчийн гаргасан зардал нь хариуцагчид орлого болсон эсэх, нэг компани нь хөрөнгөжиж, нөгөө нь бодитоор хохирсон эсэхэд зайлшгүй дүгнэлт өгөх ёстой байсан.

Гэтэл тодорхой зардал, зардлын хэмжээ нь үнэ цэнийг шууд илэрхийлэхгүй байтал М ХХК-иас 389,418,795 төгрөгийн зардал гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул О ХХК нь уг зардлын хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүхээс үзсэн нь хэтэрхий өрөөсгөл юм.

...Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг үнэлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангахад хүргэсэн гэж дүгнэж байна.

Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд:

М ХХК нь түрээсийн зүйлийг өөрийн аж ахуйн зорилго, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, тоног төхөөрөмж угсрахдаа тодорхой хэмжээний зардал гаргасан байдал нь Түрээсийн гэрээний хариу үүрэгт хамааралгүй тул Иргэний хуулийн 56.5, 492.1 дэх заалтуудыг хэрэглэх ёсгүй. Учир нь эдгээр заалтууд нь хүчин төгөлдөр бус болсон гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаах агуулгатай болно.

Харин зардал гэдэг ухагдахуун нь хохирлын нэг хэлбэр байж болох ба аливаа үүргийн зөрчил, үүрэг дуусгавар болсны үр дагавар байдлаар илэрхийлэгдэх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж зааснаар нотлогдоно.

Түүнчлэн анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 318.1-д заасан Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн бөгөөд түрээсийн гэрээ нь тодорхой хөрөнгийг бусдын эзэмшил, ашиглалтад хугацаатай шилжүүлдэг гэрээний төрөл тул Иргэний хуулийн 493.5 дах заалтын дагуу түрээсийн зүйлийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй тул дээрх зардлыг О ХХК хариуцахгүй.

...Ийнхүү М ХХК -ийн үйл ажиллагааны улмаас О ХХК-ийн эд хөрөнгийн чанар байдал доройтож, урьдын адил хэвийн байдлаар ашиглаж чадахгүй хохирсон атлаа М ХХК-д 389,418,795 төгрөгийг төлөх, мөн М ХХК-ийн хийсэн чанаргүй ажлыг өөрийн хөрөнгөөр засварлаж дахин зардал гаргах нөхцөл байдалд хүрсэн байгааг Давж заалдах шатны шүүхээс харгалзан үзнэ гэдэгт найдаж байна.

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг харьцуулан үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан талаар:

Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байхын зэрэгцээ нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож байх ёстой. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй, үнэн зөв гэсэн нотлох баримт байж болохгүй.

Гэтэл анхан шатны шүүх нь 3 дугаар хавтасны 128-141-р талд авагдсан Итгэлт эстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн-шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үзэлгүй шууд шийдвэрийн үндэслэл болгосон.

Энэ нь Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээчийн дүгнэлтийн талаарх Зөвлөмжийн 3.2-т Шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн үйлдэл юм...

10.2. О ХХК-иас биет байдал, тоо ширхгээр эд хөрөнгө гаргуулж М ХХК, У ХХК-иудад олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрөх нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 4-р заалтад дурдагдсан буюу гуравдагч этгээд У ХХК-д олгох эд зүйлс нь 1-р заалтаар М ХХК-д олгох эд зүйлстэй бүхэлдээ давхацсан байна.

Анхан шатны шүүхээс Үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн М ХХК-д олгох эд хөрөнгийг тоо ширхгээр бичсэн хэрнээ Уудамговийн хишиг ХХК-д ямар тоо хэмжээний эд хөрөнгийг олгох нь тодорхойгүй. Зүй нь Уудамговийн хишиг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн эд зүйлсийг М ХХК-д олгох эд зүйлсээс хасаж шийдвэрлэх байсан...

10.3. Анхан шатны шүүхээс О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрөх нь:

О ХХК нь түрээсийн зүйл болох үйлдвэрийн барилга, хөргөлттэй агуулахын хэсгийн шалыг засах, анхны байдалд оруулахад 295,698,232 төгрөг, хөлдөөгчүүдийн засвар үйлчилгээнд гаргасан зардалд зардлын баримтуудын дагуу 7,587,043 төгрөг нийт 303,285,275 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 56.1.8, 56.5, 318.1, 318.3, 318.4-т заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир талууд гэрээний дагуу шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, хариуцагч түрээсийн төлбөр, зардал шаардах эрхгүй гэх дүгнэлт хийж дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 493.1, 493.7-д зааснаар М ХХК нь Иргэний хуулийн 492.1-д заасны дагуу түрээсийн зүйлийг буцаан шилжүүлэхдээ уг хөрөнгийг анх хүлээлцсэн байдлаар, хэрэв эд хөрөнгөд хохирол учруулсан бол тухайн эвдрэл, гэмтлийг засварлахад шаардлагатай зардлыг мөн төлөх үүрэгтэй болохыг илэрхийлнэ.

М ХХК-ийн хийсэн ажил нь холбогдох хууль тогтоомж, барилгын ажлын чанар, стандартыг хангаагүй болохыг Төрийн хяналт шалгалтын хүрээнд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2022.07.28-ны өдрийн 02-02-112/671 дугаар Дүгнэлтээр тогтоосон. Улмаар уг дүгнэлтийг үгүйсгэх, няцаах хүсэлт, баримтыг хариуцагч, гуравдагч этгээдийн хэн алин нь шүүхэд гаргаагүй байхад шүүхээс уг баримтыг үнэлээгүй.

О ХХК нь С.Бийн 2022.11.01-ний өдөр барилгын засварын ажилд шаардагдах төсөв (үнийн дүн 220,194,232 төгрөг), 2023.04.05-ны өдөр Үйлдвэрийн барилгын шалын засварлах ажлын төсөв (үнийн дүн 78,891,103 төгрөг, 9-р хавтасны 102-106-р тал)-ийг тус тус гаргуулж шүүхэд баримтаар өгсөн.

Улмаар эдгээр баримтыг М ХХК-ийн зүгээс няцаасан баримт, хүсэлт шүүхэд гаргаж өгөөгүй.

О ХХК-ийн өмгөөлөгчөөс 2023.03.22-ны өдөр Үйлдвэрийн барилгыг засварлах, анхны байдалд оруулахад шаардагдах зардлын хэмжээг гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаагүй.

Ийнхүү О ХХК-иас сөрөг нэхэмжлэлээ нотлохоор шүүхэд өгсөн баримтуудыг шүүхээс хэрхэн үнэлсэн нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийг хангаагүй үндэслэл нь тодорхой бус байна.

О ХХК нь 2019 оны 08 сарын түрээсийн төлбөрт 33,385,875 төгрөг, 2019.9.15-ны өдрийг хүртэлх 15 хоногийн түрээс 16,692,937 төгрөг, ус, дулаан, цахилгааны төлбөрт 1,373,728 төгрөг, 8 сарын интернэтийн төлбөрт 143,000 төгрөг нийт 51,595,540 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс ... хариуцагч түрээсийн төлбөр, зардал шаардах эрхгүй, мөн нэхэмжлэгч, хариуцагч нар түрээсийн гэрээний зүйлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн акт баримт үйлдээгүй, М ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үйл баримт нотлогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

М ХХК нь түрээсийн барилга байгууламжаас эд хогшил, бараа материалаа авалгүйгээр О ХХК-ийн байранд үлдээсэн болох нь хэргийн 1-р хавтасны 76-р талд байх 2019.08.16-ны акт, уг актын төгсгөлд оруулсан тайлбар хэсэг, 137-р талд авагдсан мэдэгдлүүд, 9 сард манай эд хогшлыг барилгынхаа гадна гаргаж хаясан байсан тул бид очиж авсан гэх М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдоно. Тодруулбал, М ХХК нь хөргөлттэй агуулахад байсан боловсруулсан бүтээгдэхүүн, оффист байсан хувийн хэрэглээний зүйлсээ авахгүй байсан тул О ХХК-иас 2024.09.15-ны өдөр тэдгээр зүйлсийг нь барилгаас гаргаж гадаа хураасан. Энэ талаараа тус компанийн ажилтнуудад мэдэгдсэний дагуу өдөртөө ирж авсан. Уг өдрөөр түрээсийн байрыг сулласан гэж үзэж уг хугацааг хүртэлх ашиглалтын зардал, түрээсийн төлбөрийг шаардаж байгаа болно...

Олох байсан орлогоо олж чадаагүйн хохиролд 898,560,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Үндэслэл, тооцооллыг бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэл (8-р хавтасны 51-56) болон шүүх хуралдаан дээр тайлбарласан.

М ХХК-тай гэрээ дуусгавар болсноос хойш О ХХК нь өөрийн өмчлөлийн 432 м.кв оффис, 720 м.кв үйлдвэрийн байрыг бусдад түрээслүүлж чадаагүй. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон шалтгаан нь У ХХК, М ХХК-иудын хоорондын маргаан, нэг нэгнийгээ түрээсийн байрнаас хөөж гаргах гэсэн үйлдлүүдээс болсон. Энэ нь 3-р хавтасны 160-215 талд авагдсан баримтууд, О ХХК-д хүргүүлж байсан баримтуудаар нотлогдоно.

Мөн О ХХК-ийн зүгээс Түрээсийн гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр гэрээг 7 хувь үйлдэж баталгаажуулан түрээслэгч нарт хүргүүлсэн боловч гэрээнд гарын үсэг, тамгаа дарж ирүүлэхгүй байсаар дээр дурдсан байдлаар гэрээ дуусгавар болсон тул түрээсийн гэрээ дуусгавар болоход, хожим шүүхээр хүчин төгөлдөр бус гэж үзэхэд түрээслэгч талууд буруутай байна...

...Иргэний хуулийн 493.6, 56.6 дугаар зүйлд заасны дагуу О ХХК нь олох байсан орлогоо нэхэмжлэх эрхтэй байтал шүүхээс тухайлсан дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна.

2023.01.09-ны О ХХК-иас шүүхэд нэмэгдүүлэн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас (8-р хавтас 51-56) Үйлдвэрийн байрыг чөлөөлж өгөхийг даалгах шаардлагыг хангасан эсхүл хэрэгсэхгүй болгосон тухай шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүйд гомдолтой байна.

...Иймд шүүхийн шийдвэрт М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 389,418,795 төгрөгийг хангасан хэсгийг хүчингүй болгох, мөн О ХХК-иас нэр бүхий эд зүйлсийг биет байдлаар гаргуулж нэхэмжлэгч М ХХК, гуравдагч этгээд У ХХК-иудад олгох тухай хэсгийг хүчингүй болгох, О ХХК-ийн сөрөг нэхэмжлэл М ХХК-иас 1,253,440,815 төгрөг гаргуулах, үйлдвэрийн байрыг чөлөөлж өгөхийг даалгуулах шаардлагуудыг бүхэлд нь хангасан өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү гэжээ.

 

11.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас О ХХК-ийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

11.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.10, 1.11 дэх хэсгүүдэд тус тус заасанчлан тус хэргийг өмнө анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх явцад М ХХК-аас О ХХК-ийн байранд буюу агуулахад засвар, тоноглолт, суурилуулалт, өргөтгөл хийхэд гарсан нийт зардлын хэмжээг тогтоох зорилгоор шүүгчийн 2020 оны 02-р сарын 03-ны өдрийн 02050 дугаар захирамжаар шинжээч томилж байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчээс гаргасан зардлын хэмжээг 389,418,795 төгрөгөөр тогтоосон байдаг бөгөөд анхан шатны шүүхээс уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн зардлын хэмжээг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгүүдэд заасантай тус тус нийцсэн байдаг. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс дээрх зардлуудыг гаргахдаа Ө ХХК-тай 2018.02.01-ний өдөр байгуулсан ТГ/01 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын цогц байгууламжийн түрээсийн гэрээ, О ХХК-тай 2018.10.01-ний өдөр байгуулсан О/А-18-2 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр гэж итгэн, модны цех байсан О ХХК-ийн агуулахыг махны үйлдвэр болгон тохижуулж, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л засвар үйлчилгээ, тохижуулалт, тоног төхөөрөмж суурилуулалт, өргөтгөлийн ажлыг хийлгүүлсний дараагаар хамтарч их ашиг олно гэсэн хамтын зорилгын үүднээс их хэмжээний зардал гаргаж, цаг хугацаа зарцуулж, засан сайжруулалт, тохижуулалт, тоног төхөөрөмж суурилуулалт, өргөтгөл шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Хариуцагч О ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан шиг уг зардлууд огт үнэ цэнэгүй, ямар ч хэрэггүй зүйл байсан бол талууд анхнаасаа гэрээ байгуулахгүй, модны цехийг махны үйлдвэр болгон засан сайжруулж, хамтын ажиллагааг хэрэгжүүлэхгүй байсан.

Хариуцагч О ХХК нь дээрх байдлаар 8 сарын туршид М ХХК-ийн хөрөнгөөр модны цех байсан өөрийн агуулахыг махны үйлдвэр болгон тохижуулж, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л засвар үйлчилгээ, тохижуулалт, тоног төхөөрөмж суурилуулалт, өргөтгөлийн ажлыг хийлгүүлсний дараагаар илүү их ашиг олох зорилгоор У ХХК-ийг тус түрээсийн байранд үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хэмээн үзэж, үйлдвэрийн байры суллаж өгөхийг М ХХК-аас шаардаж, түрээсийн байрнаас гаргасан төдийгүй, одоо ч уг байраа бусдад түрээслүүлж байгаа талаар шүүх хуралдаан дээр дурдсан атлаа ийнхүү нэхэмжлэгчийн зардлаар хийсэн ажлууд барилгын чанар, үнэ цэнийг өсгөөгүй тул уг зардлыг төлөх үүрэг хүлээхгүй хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

11.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас өгсөн тайлбар болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн 2021 оны 06-р сарын 14-ны өдрийн 7/4283 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр талууд 2018.10.01-ний өдрийн О/А-18-2 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээ-г улсын бүртгэлд бүртгүүлж байгаагүй болох нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалт, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т тус тус зааснаар талууд хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй хэмээн дүгнэж, хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн байранд хийсэн бүхий л засвар үйлчилгээ, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхдээ тухай бүр хариуцагч О ХХК-аас зөвшөөрөл авч, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн аж ахуй нэгжүүдээр, Монгол улсын хууль тогтоомж, стандартын дагуу гүйцэтгүүлж байсан.

Иймээс Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасанчлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэж байна.

11.3.М ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд болох Ажил гүйцэтгэх гэрээ, Худалдах, худалдан авах гэрээнүүд нь тухай бүр хүчин төгөлдөр НӨАТ-ын падаанаар баталгаажсан, гүйцэтгэгч талтай байгуулсан гэрээнүүд нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажсан, ажлын зураг болон ажил хүлээлцэх үеийн зургуудыг хавсаргасан, холбогдох актуудаар баталгаажсан үнэн зөв баримтууд байдаг. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд болон гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримтууд хоорондоо давхцаагүй бөгөөд баримтуудыг нэг бүрчлэн аваад үзвэл У ХХК-аас гаргаж өгсөн гэрээ, төлбөр төлсөн баримт зэрэг нь 2018 оны 09-р сард хамаарах баримтууд байгаа бол М ХХК-аас гаргаж өгсөн баримтууд нь 2018 оны 06 сараас эхлээд 12 сар хүртэл буюу засан сайжруулалт, тохижуулалт хийсэн бүх саруудыг хамарсан байгаа тул цаг хугацааны хувьд ч ялгаатай болохыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд аль аль нь хүлээн зөвшөөрч, тайлбар гаргадаг.

Иймээс нэхэмжлэгчийн зүгээс өөрийн гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож буй хэмжээнд зардлаа гаргуулахаар нэхэмжилж ирсэн бөгөөд У ХХК-аас гаргасан зардал болох нь баримтаар тогтоогдож буй зардлуудын тухайд маргаангүй болохоо удаа дараа мэдэгдсээр ирсэн билээ.

11.4.Нэхэмжлэгчийн зүгээс 543,417,460 төгрөгийн үнэ бүхий махны зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлуудыг О ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн нэг шаардлагаа тодорхойлсон бөгөөд М ХХК нь маргаан бүхий хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болох нь эдгээр 85 төрлийн эд хөрөнгийг О ХХК-д хүлээлгэн өгсөн 2019.08.16-ны өдрийн акт, эд хөрөнгүүдийг худалдан авсан худалдах худалдан авах гэрээ, төлбөр төлсөн баримтууд болон шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тус тус нотлогддог.

Хариуцагч О ХХК-ийн зүгээс М ХХК-ийг үйлдвэрийн байрыг суллаж өгөхийг үндэслэлгүйгээр шаардсан бөгөөд тус компанийн 2019 ны 07-р сарын 26-ны өдрийн Б2019/35 тоот албан бичгийн дагуу М ХХК нь 2019 оны 07-р сараар дуусгавар болгож үйлдвэрийн байрыг чөлөөлж өгсөн ба тус оны 07-р сараас хойш үйлдвэрийн байрыг ашиглаагүй. Иймд хариуцагчийн зүгээс одоо ч тус компанийн үл хөдлөх хөрөнгийг ашигласаар байгаа мэтээр үндэслэж гомдол гаргасан нь учир дутагдалтай юм.

11.5.Өмнө дурдсанчлан хариуцагч О ХХК нь засан сайжруулалт, тохижуулалт, суурилуулалтын ажлын чанарын талаар болон өргөтгөл зөвшөөрөлгүй барьсан талаар өмнө нь ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй атлаа 4 гаруй жилийн дараа буюу 2022.07.28-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан, дүгнэлтдээ өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийсэн гэх мэт нэг талыг барьсан дүгнэлт тусгуулан, шүүхэд гаргаж өгсөн байдаг. Энэ дүгнэлт гэх зүйл нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт биш тул шүүхээс уг баримтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хангах нь үндэслэлгүй юм.

О ХХК-ийн шаардсанаар М ХХК нь 2019 оны 07-р сараар дуусгавар болгож үйлдвэрийн байрыг чөлөөлөн өгч, тус оны 07-р сараас хойш үйлдвэрийн байрыг ашиглаагүй буюу О ХХК-ийн агуулахыг ашиглахтай холбоотой харилцаа огт үүсээгүй тул 2019 оны 8, 9 дүгээр саруудын түрээсийн төлбөр, мөн тус саруудад хамаарах ашиглалтын зардлыг хариуцан төлөх үүрэг хүлээхгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

11.6.Хариуцагч О ХХК-ийн зүгээс түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсонд нэхэмжлэгчийг буруутай гэж бичсэн нь үндэслэлгүй юм. М ХХК болон Ө ХХК нарын хооронд 2018.02.01-ний өдөр байгуулагдсан ТГ/01 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын цогц байгууламжийн түрээсийн гэрээ болон О ХХК, Монь- Ивээл ХХК, У ХХК нарын хооронд 2018.10.01-ний өдөр байгуулагдсан О/А-18-2 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээ-ний аль алинд түрээсийн гэрээг бүртгүүлэх үүргийг М ХХК хүлээх талаар тухайлан заасан зохицуулалт байхгүй. Дээрх гэрээ тус бүрийн 8.2-т Энэхүү гэрээ болон гэрээнд оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг даран, нотариатаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаас харахад талууд хоорондоо байгуулсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхээс үл хамааран ийнхүү бичгээр байгуулж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болж, хуулийн шаардлагад нийцнэ гэж итгэж байсан бөгөөд энэ ч үүднээс тус хэргийг өмнө анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарах хүртэл талууд хүчин төгөлдөр гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан эсэх тал дээр маргаж, мэтгэлцэж ирсэн.

Иймд, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь нэхэмжлэгчээс хамаараагүй харин хариуцагч О ХХК, болон У ХХК нарын тухайн үеийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж хэлж болно. 

11.7.Сөрөг нэхэмжлэлд дурдсан Үйлдвэрийн байрыг чөлөөлж өгөхийг даалгах шаардлагын тухайд нэхэмжлэгчийн зүгээс тус үйлдвэрийн байранд буй 543,417,460 төгрөгийн үнэ бүхий махны зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлуудыг хариуцагч О ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байгаа атал хариуцагчийн зүгээс үйлдвэрийн байрыг чөлөөлж өгөхийг шаардаж байгаа нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаас ялгаагүй юм.

Иймд анхан шатны шүүхээс О ХХК-ийн сөрег нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ шүүхийн шийдвэрт тодорхой, ойлгомжтойгоор тусгасан байхаас гадна гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэлийг тодруулж, гуравдагч этгээдийн гаргаж өгсөн нотлох баримтыг хэрхэн дүгнэсэн талаар шүүхийн шийдвэртээ тусгаж, хэргийг нэг мөр шийдвэрлэсэн байдаг. Иймд дээрх байдлаар хариуцагч О ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

12. Хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон О ХХК-ийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулахын тулд өгсөн, авсан зүйлээ буцааж, анхны гэрээ хэлцэл байгуулагдахаас өмнөх байдалд оруулна гэж хуульд заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага нотлох үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлох үүднээс холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа тавьсан. Гэвч шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй. 

Анх 2020 онд шүүгчийн захирамжаар шинжээч томилогдсон. 2022 онд Шүүх шинжилгээний тухай хуульд өөрчлөлт орсон. 2023 онд Хууль зүйн сайд, сангийн сайдын тушаалаар хөрөнгийн үнэлгээ хийх журам батлагдсан. Үүнээс хойш У ХХК-аас хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч тус хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Ингээд хэрэг маргаан шийдвэрлэж байх явцад өөрөө хүчин төгөлдөр байх боломжтой эсэх нь эрх зүйн хувьд эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтаар үнэлсэн нь процессын хувьд алдаатай байна. 

Мөн нэхэмжлэх эрхтэй байсан эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зүйл нь У ХХК, М ХХК нарын хооронд үүссэн маргаан. Тиймээс хэн нэхэмжлэх эрхтэй этгээд вэ гэдгийг шүүх тодорхойлсон дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

13.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хэн аль нь гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн. Үүний үр дагавраас шаардах эрхүүд гарч ирсэн. Эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйл байхгүй тул шаардах эрх үүсээгүй гэж маргаж байна. М ХХК, У ХХК нар хамтран гэрээ байгуулсан боловч М ХХК-ийн захирал н.Баяраа гэх хүн албан тушаалаа урвуулан ашиглаж тухайн түрээсийн объектыг хамтарч ашиглаад, хамтарч ашиг олж, тэднээс орлогыг хавьдаа завших байдлаар 2 компанийн захирлын албан тушаалыг хашиж байсан. Компанийн хувьцаа эзэмшигч нарын зүгээс хувьцаа эзэмшигчид гомдол гаргаж, шалгуулсан. Ингэхэд н.Баяраа гэх хүн У ХХК-ийн хувьцаанаас татгалзаж гарсан. н.Баяраа гэх хүн У ХХК-ийн төлөөлж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр албан бичиг өгсөн. Тус албан бичигт оруулсан засан сайжруулалтын хөрөнгөө У ХХК-ийн хувьцааг бэлгэнд авсныхаа хариу төлбөрт өгсөн гэдэг. Тус албан бичгийг н.Баяраа эрх мэдэл, албадан тушаалын байдлаа урвуулан ашиглаж У ХХК-ийг төлөөлөх эрхгүй байхдаа өгсөн. 11 дүгээр сарын 30-ны өдөр, 12 дугаар сарын 20-ны өдөр нийт 4 удаа О ХХК-д н.Баяраа гэх хүн манай компанийг төлөөлөхгүй, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр н.Баяраа гэх хүн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн талаарх албан бичгийг өгсөн. Үүнээс хойш н.Баяраа гэх хүн тухайн үйлдвэр рүү биднийг оруулахгүйгээр ганцаараа эзэмшиж, ашиглаж байсан. Энийг О ХХК хүлээн зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл М ХХК-аас өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө нэхэж байгаа. У ХХК 1 сар гаруй хугацаанд хөрөнгө оруулалт хийснийг нэхэмжлэгч, хариуцагч нар  хөөж гаргасан. Энэ  хугацаанд 2018 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сар, 03 дугаар сард 2 удаа уулзалт хийж, 4 удаа ...биднийг ажиллах нөхцөлөөр хангаач, М ХХК-ийн энэхүү гэрээнээс гаргаж, шинээр гэрээ байгуулж, үргэлжлүүлж ажиллая гэж албан бичиг хүргүүлсэн. Ингэхдээ У ХХК-д түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай албан бичиг хүргүүлээгүй. Харин О ХХК-ийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн У ХХК-ийн албан бичигт 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээг шинэчилж, зөвхөн У ХХК-аар байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, хүчин төгөлдөр болгож, үргэлжлүүлэх албан бичиг өгсөн. Бүртгүүлээгүйгээс үүсэн үр дагаврыг бид нар хариуцахгүй гэж сануулж албан бичиг өгч байхад өөрсдөө тухайн үед сануулж, бүртгэлийн ажиллагаа хийлгээгүй. Түрээсийн гэрээ бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус болсон нь түрээслүүлэгч нарын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. 

09 дүгээр сард хөрөнгө саатуулан барих тухай албан бичиг өгсөн. Өөрөөр хэлбэл, та нарын хөрөнгийг өгөхгүй, өмнөх түрээсийн төлбөрөө төл гэх утгатай албан бичиг байсан. Тус албан бичгийг бид нар хариуцахгүй. Учир нь н.Баяраа наад түрээсийн объектыг ашиглаж ашиг олж олж явсан. Тиймээс М ХХК хариуцах ёстой. У ХХК-ийн хөрөнгийг өгөөч гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаад явсан тул шаардах эрхээ хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой. Махны үйлдвэрийн зориулалтаар түрээсийн гэрээ байгуулсан  нь хүчин төгөлдөр бус болсон. Зөвшөөрөлгүйгээр засан сайжруулалт хийсэн гэдэгтэй холбоотой асуудалд Иргэний хуулийн 90 дүгээр зүйл үйлчлэх ёстой. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан засан сайжруулалтыг 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэгт зааснаар эргүүлэн шаардах эрхтэй. Иймд, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй гэв.

 

14. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ/2024/02719 дүгээр шийдвэрийн тогтоох нь: 2 дахь хэсгээр У ХХК-ийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг болон 5 дахь хэсгээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд У ХХК-иас төлсөн 3,144,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэсэн хэсгийг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

У ХХК-иас дараахь 2 бие даасан шаардлагыг гаргасан:

Нэг. О ХХК-ийн үйлдвэрийн барилга, байгууламжийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн зардал буюу үл хөдлөх эд хөрөнгийг засаж сайжруулахад гаргасан зардал 228,913,871 (хоёр зуун хорин найман мянга есөн зуун арван гурван мянга найман зуун далан) төгрөгийг гаргуулах,

Хоёр. О ХХК-ийн үйлдвэр, агуулахын зориулалттай барилга, байгууламжид суурилуулсан, байрлаж буй У ХХК-ийн Гаалиар орж ирсэн тоног төхөөрөмж, хэрэгслийн бүртгэл нэртэй баримтад дурдсан болон дараахь эд хөрөнгүүдийг биет байдлаар нь гаргуулах.  

Хөлдүү мах зөөх тэргэнцэр 9 ширхэг, Вакумны машин /вакум нацостой/ 1 ширхэг, хуйлж ороодог баглааны машин 1 ширхэг, ариутгалын тогоо 1 ширхэг, Хөлдөөгчийн тоног төхөөрөмж 9-р гүн хөлдөөгч 1 ширхэг, Тогоо /уураар чанадаг/ 4, 4 ширхэг, Мах амтлагч машин /Барбанан/ 1 ширхэг, Мах амтлагч машин /Шифризэн/ 1 ширхэг, Мах ангилах сагс /улаан/ 100 ширхэг, Мах ангилах сагс /цэнхэр/ 300 ширхэг, Тавиур поддон /цэнхэр/ 100 ширхэг, Ус нөөцлөгч сав /90 литрийн багтаамжтай/ /цагаан/ 80 ширхэг, Мах ангилах сагс /цагаан/ 60 ширхэг, Мах ангилах сагс /цэнхэр/ 60 ширхэг, Цаг бүртгэлийн машин /Ukace 102 загвар/ 1 ширхэг, Төмөр шүүгээ /Yada-met-B19 UP GDCAB-SING/ 2 ширхэг, Мах савлах ажлын ширээ 4ш 1500*4 4 ширхэг, Мах хөргөх тавцан тэрэг 10 ширхэгийг гаргуулах бие даасан шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийн тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4 дэх хэсэгт бие даасан шаардлагын О ХХК-ийн үйлдвэр, агуулахын зориулалттай барилга, байгууламжид суурилуулсан, байрлаж буй У ХХК-ийн Гаалиар орж ирсэн тоног төхөөрөмж, хэрэгслийн бүртгэл нэртэй баримтад дурдсан болон дараах эд хөрөнгүүдийг биет байдлаар нь гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн атал шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 4-т биет байдлаар нь гаргуулах эд хөрөнгүүдийг нэрлэн заасан боловч бие даасан шаардлагаар гаргуулахыг хүсэж буй тоо, ширхэгийг орхигдуулан шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр биелэгдэхэд хүндрэл учруулахаар, эргэлзээтэй байдлаар бичигдсэн байна...

...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т Харин О ХХК, У ХХК-ийн хооронд түрээсийн гэрээний зүйлийг хүлээлцсэн акт баримтгүй, мөн хөрөнгийг засаж сайжруулахад 228,913,871 төгрөгийн зардал гарах талаар баримтаар нотлогдоогүй тул хангах үндэслэлгүй. гэсэн нэг өгүүлбэрээр дүгнэн шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй буюу хэрэгт У ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотлохоор гаргаж өгсөн 2 хавтас буюу 500 гаруй хуудас санхүүгийн анхан шатны баримт, санхүүгийн тайлан, баланс зэргийг үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгч болон хариуцагч компанид ямар ч баримт нотолгооны үндэслэлгүйгээр хууль бусаар давуу байдал олгосон байна.

...Энэхүү үйлдвэрийн барилга байгууламжийг засаж сайжруулсан 228,913,871 төгрөгийн зардлыг хэргийн №4-р хавтас 172-250, №5-p хавтас 1-250, №6-р хавтас 1-56 дахь талуудад авагдсан 385 хуудас санхүүгийн анхан шатны баримтуудаар хангалттай нотлогдож байгаа юм.

...Харин тухайн үйлдвэрийн барилга, байгууламжийн өргөтгөлийн ажлыг М ХХК дангаараа хийж гүйцэтгээгүй, хөрөнгө оруулалтыг уг компани гаргаагүй болох хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.

...М ХХК-иас 511,255,506 төгрөгийн хөрөнгө гаргаж үйлдвэрийн барилга, байгууламжийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн талаар М ХХК-ийн 2018 оны Санхүүгийн тайланд тусгаж баталгаажсан зүйлгүй, тусгах ч боломжгүй, учир нь татварын цахим системд и-баримтгүй нэг ч орлого, зарлагыг бүртгэх боломжгүй.

...хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл М ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд засан сайжруулалт хийсэн гэх зардлуудаа нэг бүрчлэн баримтаар нотлох буюу У ХХК-иас засан сайжруулалтад гаргасан зардлуудын санхүүгийн анхан шатны баримтуудыг нэхэмжлэгч болон хариуцагч талууд баримтаар няцааж үгүйсгээгүй. Эсрэгээрээ У ХХК нь дээр дурдсанчлан бүх гаргасан зардал бүрийг санхүүгийн анхан шатны баримтаар нотлон хэрэгт гарган өгсөн байгаа.

Гэтэл шүүх М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 389,418,795 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан үндэслэлгүй шийдвэр болсон.

У ХХК-ийн зүгээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсний дараа анхан шатны шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр О ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг засаж сайжруулахад У ХХК-ийн гаргасан зардлыг тогтооход тусгай мэдлэг шаардагдах тул Шинжээч томилуулах тухай хүсэлт (хэргийн хавтас №7-ийн ...-р тал)-ийг гаргасан.

Гэвч Шүүгчийн Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оийн шинжээч томилуулах хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх өөрийн дотоод итгэлээр баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай гэж 2023 оны 01106 дугаар захирамж (хэргийн хавтас №7-ийн -р тал)-ийг гаргасан.

Тодруулбал, шүүх анхнаасаа нэг талыг баримтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж ямар ч баримт, санхүүгийн анхан шатны болон санхүүгийн тайлан, балансаар баталгаажаагүй М ХХК-ийн ажлын зардал гэгчийг гаргуулахаар шийдвэрлэсэн атал, У ХХК-ийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй, гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны болон санхүүгийн тайлан, балансаар баталгаажсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр баримтаар нотлогдоогүй тул хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

...Дээр дурдсанчлан хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дурдсан О ХХК-ийн үйлдвэрийн барилга, байгууламжийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн зардалд 228,913,871 төгрөгийг У ХХК-ийн зүгээс гаргасан, мөн мах боловсруулах үйлдвэрт ашиглаж байсан, уг байранд байрлах суурьлуулсан тодорхой тоон, хэмжээ бүхий тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийн өмчлөгч нь У ХХК болох нь баримтаар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

Мөн түүнчлэн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн хэсэгт хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

 

15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас У ХХК-ийн давж заалдах гомдолд гаргсан тайлбарын агуулга:

15.1. Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага болон уг шаардлагаа нотлохоор шүүхэд гаргасан нотлох баримт бүрийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судалсан талаар шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 4 болон 12 дахь хэсгүүдэд тухайлан заасан байх бөгөөд Үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын агуулга болон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлсэн талаар тодорхой заасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүд болон 118 дугаар зүйлийн 118.3, 118.4 дэх хэсэгт заасантай бүрэн нийцсэн байна. Дээрх хэсэгт гуравдагч этгээдээс давж заалдах гомдолдоо үндэслэл болгон дурдсан 2 хавтас 500 гаруй хуудас нотлох баримтыг ч мөн заасан байгаа тул шүүхийг дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгч болон хариуцагчид үндэслэлгүйгээр, хууль бусаар давуу байдал олгосон хэмээн үндэслэж гаргасан гуравдагч этгээдийн гомдол огт үндэслэлгүй байна.

15.2. Улмаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага, түүнээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн тухайгаа ойлгомжтой тусгаж бичсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлага хангагдсан буюу өмнө давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан үндэслэл арилсан гэж үзэх үндэслэлтэй.

15.3. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий үйлдвэрийн байранд хийсэн засвар үйлчилгээ, тохижуулалт, тоног төхөөрөмж суурилуулалт, өргөтгөл хийхэд гаргасан нийт зардал нь 511,255,506 төгрөг болсон эсэхийг шалгуулж, тодруулахаар 2020 оны 01-р сарын 31-ний өдөр шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байсан бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээч нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг тусгай мэдлэгийн хүрээнд шинжлээд нэхэмжлэгч М ХХК-аас гаргасан нийт зардлын дүнг 389,418,795 төгрөгөөр тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, нотлох баримтын шаардлага хангаагүй, эргэлзээтэй, тус компанийн гаргасан зардал эсэх нь тодорхойгүй эсхүл баталгаагүй баримтуудаар тогтоогдсон дүнг М ХХК-аас гаргасан зардлын дүнд оруулаагүй байдаг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дүн нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хамаагүй бага гарсан байдаг. Ийм ч үүднээс нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс аль ч шатны шүүхийн шүүх хуралдаан дээр түрээсийн гэрээ, хамтын ажиллагааны хүрээнд гарсан бүх зардлыг нэгд нэгэнгүй өөрийн гэж нэхэмжлэх бус бодитойгоор өөрийн гаргасан зардлуудыг л нотлох баримтын хүрээнд нэхэмжилж байгаа талаараа удаа дараа дурдаж, үнэхээр гуравдагч этгээд болох У ХХК гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдож буй зардлуудын тухайд маргаангүй болохоо илэрхийлсээр ирсэн билээ.

Иймд бие даасан шаардлагын зарим хэсгийг хангасан хэсэг дээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гээд, бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаагүй хэсэг дээр нотлох баримтыг үнэлээгүй, дүгнээгүй гэж үндэслэж гомдол гаргаж буй нь зохисгүй юм гэжээ.

 

16.Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрт У ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэх агуулгатай дүгнэлт хийсэн. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах хууль эрх зүйн үндэслэл бүрдээгүй, шаардах эрх байхгүй байна. 

Гуравдагч этгээд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бие даасан шаардлагаа тодруулсан. Ингэж шаардлагаа тодруулахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасанг баримталсан. Иймд, М ХХК-ийн 511,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргасан. Талуудын хэн аль нь гаргасан зардлаа нэхэмжилдэг. Өөрсдийн зардлаас хүлээн зөвшөөрсөн хэсгээ яагаад О ХХК-аас нэхэмжилж байгаа юм бэ. О ХХК талуудын нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хэмжээнд ашиг олсон гэдгийг талуудын хэн аль нь нотлоогүй. У ХХК, М ХХК нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн бэ, яагаад эдгээр компаниуд хамтарч О ХХК-ийн байрыг түрээслэх болсон бэ гэдгийг анхаарах хэрэгтэй байна. У ХХК, М ХХК нар хамтарч бизнес хийх зорилгоор объектыг түрээсэлсэн. М ХХК өмнө нь засвар хийхэд 1,500,000 юань, дараагийн хөрөнгө оруулалтыг У ХХК оруул гэх нөхцөлтэйгөөр У ХХК-ийн хувьцааг авч, дараагийн хөрөнгө оруулалтуудын зардлуудыг гаргасан. Энэ хэлцлийн үндсэн дээр тухайн зардалтай холбоотой асуудлыг У ХХК, М ХХК нар хоорондоо шийдэх хэрэгтэй. 228,000,000 төгрөгийг У ХХК нэхэмжлэхдээ 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гаргасан зардал гэдэг.

Гэтэл У ХХК 20118 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээний хамтран түрээслэгч тал болж орж ирсэн. Энэ байдлаар М ХХК болон У ХХК нарын хооронд өмнө нь тусдаа эрх зүйн харилцаа үүссэн болох нь нотлогдож байна. Иймд У ХХК-ийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр М ХХК анх нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, манайхаас бүрэн эд хөрөнгөө гаргаж аваагүй байхдаа нэхэмжлэл гаргасан. Иймд гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч М ХХК-аас хариуцагч О ХХК-д холбогдуулж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн О/А-18-2 тоот үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үйлдвэрийн агуулахад хийсэн засвар үйлчилгээ тохижуулалт, тоног төхөөрөмж суурилуулалт, өргөтгөл хийхэд гарсан зардал 511,255,506 төгрөг гаргуулах, мөн 543,417,460 төгрөгийн үнэ бүхий махны зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлуудыг гаргуулах тухай,

 

хариуцагч Ө ХХК-д холбогдуулан 2018 оны 02 дугаар 01-ний өдрийн ТГ/01 тоот үйлдвэрлэл, хүнсний агуулахын цогц байгууламжийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн түрээсийн барьцаа болох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч,

 

хариуцагч О ХХК-аас нэхэмжлэгч М ХХК-д холбогдуулан төлөгдөөгүй түрээсийн төлбөр ашиглалтын зардал 51,595,540 төгрөг, үйлдвэрийн зориулалттай барилга чөлөөлж өгөхийг даалгах, үйлдвэрийн байрыг эвдэж гэмтээснийг засах анхны байдалд оруулах зардал 220,194,232 төгрөг, хөргөлттэй агуулах, түүний шалыг засварлах зардал 83,091,043 төгрөг, олох байсан орлого 898,560,000 төгрөг, нийт 1,253,440,815 төгрөгийг гаргуулах,

 

хариуцагч Ө ХХК-аас нэхэмжлэгч М ХХК-д холбогдуулан 2018 оны 02 сарын 01-ний өдрийн №ТГ/01 тоот үйлдвэрлэл хүнсний агуулахыг цогц байгууламжийн түрээсийн гэрээний нийт түрээслэсэн хугацааны хөнгөлөлт 322,935,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад У ХХК-аас хариуцагч О ХХК-д холбогдуулан үйлдвэр, агуулахын зориулалттай барилга, байгууламжид суурилуулсан 18 нэр төрөл бүхий эд хөрөнгийг биет байдлаар нь гаргуулах, барилга байгууламжийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн зардал 228,913,871 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд;

 

3.1. Ө ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр М ХХК-тай үйлдвэрлэл, хүнсний агуулахын цогц байгууламжийн түрээсийн гэрээ байгуулж, Сонгинохайхан дүүрэг, .... хороонд байрлах О ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх, М ХХК нь экспортын зориулалттай стандарт хангасан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулж, түрээсийн зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ашиглах, түрээсийн төлбөрөөс гадна гэрээгээр тохирсон бусад хэд, хэдэн төлбөрийг төлөхөөр тохиролцсон,

 

3.2. О ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр У ХХК болон М ХХК-иудтай түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Сонгинохайхан дүүрэг, .... хороонд байрлах эрхийн улсын бүртгэлийн ..... тоот дугаартай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн эрхийн улсын бүртгэлийн ..... тоот дугаартай, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг аж ахуйн зориулалтаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сарын 12,500 ам.доллар, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сарын 25,000 ам.доллараар 2028 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар түрээслүүлэх,

 

3.3. У ХХК нь түрээсийн гэрээний явцад гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг үндэслэн энэхүү гэрээнээс гарч, цаашид түрээслэгчийн эрх, үүргийг зөвхөн М ХХК нь хэрэгжүүлэхээр болжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж зааснаар талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд тийнхүү бүртгүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй болохыг үндэслэн хүчин төгөлдөр бус гэж дүгнэснийг буруутгахгүй бөгөөд зохигчид хэн аль нь гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. Иймд, талуудын зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.

 

4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэг хүлээх, тийнхүү буцаах боломжгүй тохиолдолд үнийг нь төлөх үүрэг хүлээхийн сацуу мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.

 

Өөрөөр хэлбэл, нэг талаас О ХХК нь энэхүү хүчин төгөлдөр бус гэрээний дагуу У ХХК, М ХХК нарт шилжүүлсэн түрээсийн зүйлийг буцаан шаардах, нөгөө талаас хэдийгээр гэрээ хүчин төгөлдөр бус боловч түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглахаар засварласан бөгөөд салгаж үл болох зүйлийн хувьд зардал гаргасан түрээслэгчид үнийг нь төлөх үүрэг хүлээнэ.

 

Энэ талаар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй... гэж заажээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд М ХХК-ийг агуулахын засвар, тоноглолт, суурилуулалт, өргөтгөл хийхэд нийт 389,418,795 төгрөгийн зардал гаргасан гэж дүгнэжээ.

 

Тус шинжээчийн тайланг үзвэл М ХХК-аас шүүхэд өгсөн зардлын баримтуудыг үндэслэсэн бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн бодит нөхцөл байдалтай танилцаж үзлэг хийж, улмаар зах зээлийн мэдээллийн эх сурвалжуудыг харьцуулан судалж хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүх шинжилгээ нь шүүхийн захирамж, тогтоолоор шинжилгээний объектод тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа бөгөөд талуудын маргаж буй үл хөдлөх хөрөнгөд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан зардлын хэмжээг тогтоолгохоор ийнхүү шүүхээс томилогдсон шинжээчийн ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлох баримтаар үнэлэх шинжээчийн дүгнэлт мөн юм.

 

Хэдийгээр хариуцагч О ХХК-аас тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж Маг ч үүнийг үгүйсгэсэн буюу эргэлзээ төрүүлэхүйц нотлох баримтыг өгөөгүй, бусад баримтаар няцаагаагүй тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

Тиймээс анхан шатны шүүх шинжээч Итгэлт-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн О ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд салгаж үл болох байдлаар 389,418,795 төгрөгийн зардал гаргасныг хариуцагч О ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

6. Харин хэрэгт цугларсан баримтаар У ХХК-ийн гаргасан О ХХК-д холбогдох үйлдвэр, агуулахын зориулалттай барилга байгууламжийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн зардал 228,913,871 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах боломжгүй байна.

 

6.1. М ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ж ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 106 м.кв талбайтай сэндвичин хавтангийн ажлыг 34,185,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохирсон байхад У ХХК нь тус компанитай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж мөн адил 106 м.кв талбайтай сэндвичин хавтангийн ажлыг 42,185,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр,

 

6.2. М ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр М ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж өөрийн түрээслэж байсан дээрх үл хөдлөх хөрөнгөд 60,000,000 төгрөгийн засварын ажил хийж гүйцэтгүүлэхээр тохирсон бол, У ХХК нь уг компанитай 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж өөрийн түрээслэж байсан дээрх үл хөдлөх хөрөнгөд 41,500,000 төгрөгөөр засварын ажил хийж гүйцэтгүүлэхээр,

 

6.3. М ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гадна уурын шугам, уурын узелын ажлыг 40,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохирсон бол, У ХХК нь тус компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж мөн адил уурын шугам, уурын узелын ажлыг 40,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр,

 

6.4. Мөн М ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Х ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж бетон шал цутгаж өнгөлөх ажлыг 16,280,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохирсон байхад нь У ХХК нь тус компанид 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шалны ажил гэсэн утгатай 5,640,000 төгрөгийг шилжүүлсэн гэх зэргээс тус тус үзвэл У ХХК болон М ХХК-иуд О ХХК-ийн үйлдвэр, агуулахын зориулалттай барилга байгууламжийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн зардлууд ялгагдахгүй, эдгээр гэрээг захиалагч талыг төлөөлж Г.Баяраа гэж хүн гарын үсэг зурсан нь зардлууд бодитоор гарсан эсэх нь эргэлзээтэй байна.

 

Тодруулбал, бие даасан шаардлага гаргасан У ХХК нь О ХХК-ийн үйлдвэр, агуулахын зориулалттай барилга байгууламжийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэхэд 228,913,871 төгрөгийн зардал гаргасан болох нь тодорхойгүй, мөн М ХХК-ийн гаргасан 389,418,795 төгрөгөөс тусдаа гэдгийг ялгах боломжгүй, талуудын хийж гүйцэтгэсэн ажлын тоо ширхэг, хэмжээ, нэр төрөл, хүрээ нь давхцаагүй гэдгийг баримтаар нотлоогүй.

 

Тиймээс анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У ХХК-ийн гаргасан О ХХК-д холбогдох 228,913,871 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

7. Анхан шатны шүүх зохигчдын хүсэлтийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр О ХХК-ийн үйлдвэрийн болон конторын барилгад М ХХК, У ХХК-иуд ямар нэр төрлийн тоног төхөөрөмж, эд зүйлс байршуулсан болон тэдгээр зүйлс одоо бодитоор байгаа эсэхийг тогтоохоор үзлэг хийжээ.

 

Зохигчид үзлэгээр бэхжүүлсэн тоног төхөөрөмж, эд зүйлсийн нэр төрөл, хэмжээ, тоо ширхэгийн талаар маргаагүй боловч анхан шатны шүүх М ХХК болон У ХХК-иудын буцаан шаардах эд зүйлийн нэр, тоо хэмжээг давхардуулснаас гадна ногдох хэсгийг зөв ялгаж тодорхойлоогүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах бөгөөд шүүх үнийг нь 543,417,460 гэж тогтоогоогүй учир үүнийг шийдвэрээс хасна.

 

Мөн О ХХК нь М ХХК, У ХХК нараас авах өр төлбөрийн шаардлагаа хангуулах зорилгоор үзлэгээр бэхжүүлсэн тоног төхөөрөмж, эд зүйлсийг барьцаалан барьсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчийн нэхэмжлэл буюу хууль бус эзэмшлээс үүсэх шаардлагад хамаарах зохицуулалтыг баримталсан нь алдаатай болжээ.

 

Тодруулбал, зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус тул барьцаалан барих эрх үүсэхгүй бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар тухайн эд хөрөнгүүдийг буцаан олгох нь хуульд нийцнэ.

 

8. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хэрэгт цугларсан баримтаар О ХХК нь 2019 оны 08 дугаар сарын интернэтийн төлбөрт 143,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны төлбөрт 826,351 төгрөг, мөн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны төлбөрт 298,154 төгрөг, түүнчлэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх дулааны төлбөрт 477,403 төгрөг, нийт 1,744,908 төгрөгийг холбогдох байгууллагад төлжээ.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан.

 

Хэдийгээр М ХХК-аас О ХХК-д тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга болон эд хогшил хүлээлгэн өгсөн тухай актыг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн, мөн тус компани энэ өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн гэсэн боловч 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийг бүрэн чөлөөлж /барьцаалан барьсан зүйлээс бусад/ өгөөгүй байх тул 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ашиглалтын зардлаас гадна түрээсийн төлбөрийг хариуцна.

 

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус гэрээний дагуу талууд авсан, өгсөн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй хэдий ч өнгөрсөн хугацааны эзэмшил, ашиглалтыг буцаах боломжгүй, аль нэг тал нөгөө талын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэж үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй тул М ХХК нь нэгэнт эзэмшиж, ашигласан хугацаанд хамаарах түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Анхан шатны шүүх О ХХК нь ашиглалтын зардалд 1,744,908 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон байхад, мөн М ХХК нь ашигласан хугацааны буюу 2019 оны 08 дугаар сарын төлбөр 33,385,875 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр 16,392,937 төгрөгийг тус тус төлөөгүй байхад нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна

 

Иймд давж заалдах шатны шүүх М ХХК-аас түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд нийт 51,595,540 төгрөгийг гаргуулж О ХХК-нд олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

9. Харин О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс хөргөлттэй агуулахын шалыг засварлахад 83,091,043 төгрөг, үйлдвэрийн байрыг эвдэж сүйтгэсний улмаас дахин засварлахад 220,194,232 төгрөг, олох ёстой байсан орлого 898,560,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Учир нь, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7-д Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үед эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлснээс үүссэн хохирлыг гагцхүү өөрөө гэм буруутай тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбар болоод тэдгээрийн байгуулсан боловч хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээний зорилгоос үзвэл О ХХК нь М ХХК-д үйлдвэрийн болон конторын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 10 жилийн хугацаанд түрээслэхэд нь уг үйл ажиллагаанд нийцүүлэн өөрчлөхийг зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийг зориуд санаатайгаар түрээсийн зүйлийг өөрчилсөн гэж дүгнэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, түрээслэгч нь гэрээний дагуу түрээсийн зүйлийг түрээслүүлэгчээс өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр өөрийн эзэмшлийн болгосон гэж үзэж засварлаж өөрчилсөн нь бусдын өмчлөлийн хөрөнгийг ашиглаж болохгүйгээр гэмтээсэн гэх нөхцөл байдал шууд хамаарахгүй.

 

Түүнчлэн түрээсийн зүйлийг засварлахад ирээдүйд гарах эдгээр зардал нь бодитоор гарах эсэх нь тодорхойгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

10. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасан.

 

Зохигчид нийт 10 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсны дагуу М ХХК нь шударгаар тухайн түрээсийн зүйлийг эзэмшиж ашиглаж байсан тул гагцхүү гэм буруутай үйлдлийн улмаас тухайн зүйлийг ашиглах боломжийг хааснаас олох байсан орлогыг О ХХК-нд төлөх үүрэг хүлээж болно.

 

Гэвч талуудын хооронд түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах, түрээсийн зүйлд зарцуулсан зардлыг шаардах, мөн барьцаалан барьсан хөдлөх хөрөнгийг буцаан олгох эсэхтэй холбоотой хэрэг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх тул М ХХК-ийг О ХХК-ийн өмчлөлийн зүйлээ ашиглаж орлого олох боломжийг хаасан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Үүнээс гадна О ХХК нь хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээний хугацаанд М ХХК-аас 500,000,000 гаруй төгрөгийн түрээсийн төлбөр авч, түрээсийн зүйлийн үр шимийг хүртэж байсан байх тул олох ёстой байсан орлого гэж нэхэмжилсэн 898,560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

 

11. Мөн О ХХК нь М ХХК, У ХХК нараас авах өр төлбөрийн шаардлагаа хангуулах зорилгоор эдгээр компанийн өмчлөлийн дээр дурдсан хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан барьсан гэж тайлбарласан тул нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэх тайлбар үндэслэлгүй.

 

Нөгөө талаар М ХХК нь О ХХК-д тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга болон эд хогшил хүлээлгэн өгсөн тухай актыг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн, шүүхийн шийдвэрээр О ХХК-аас нэр бүхий хөдлөх хөрөнгүүдийг гаргуулж М ХХК, У ХХК нарт олгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан харилцаа үүссэн гэж дүгнэхгүй.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс үйлдвэрийн зориулалт бүхий барилгыг чөлөөлж өгөхийг даалгах шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлдсэн байх тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнд хүрээнд дээрх агуулгаар нэмж дүгнэж, шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулна.

 

12. Дээрх үндэслэлээр хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02719 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга, байгууламжийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч О ХХК-аас 389,418,795 төгрөг, мөн мах баглах тавцан ширээ /жижиг/-4 ширхэг, хөлдүү мах зөөх тэргэнцэр-11, мах шулах тавцан ширээ-9 ширхэг, дугуй тэргэнцэр /мах зөөх савтай/-11 ширхэг, доороо дугуйтай хэвтээ тавцан-6 ширхэг, 2 секцтэй гар нүүрийн угаалтуур-2 ширхэг, хутга ариутгагчтай гар угаах төхөөрөмж-2 ширхэг, 1 секцтэй жижиг угаалтуур-2 ширхэг, усны гутлын тавиур-2 ширхэг, шулсан махны төмөр сав-483 ширхэг, гэсгээх сав /2440х1220х800мм/-2 ширхэг, гэсгээх сав /2440х1220х1000мм/-8 ширхэг, баглааны машин /Вакум насостой/-2 ширхэг, цахилгаан чанах тогоо-2 ширхэг, мах өлгөх өлгүүрийн роликтой дэгээ, зам, ком-1 ширхэг, ариутгагч камер-1 ширхэг, гутал ариутгагч-1 ширхэг, подносон таваг-60 ширхэг, ажлын хувцасны өлгүүр-4 ширхэг, ажлын гутлын шүүгээ-2 ширхэг, ус буцалгагч-2 ширхэг, угаалгын машин-2 ширхэг, аяга таваг ариутгагч-1 ширхэг, Ч.Будаа агшаагч-1 ширхэг, поднус-14 ширхэг, гал тогооны хиншүү сорогч -1 ширхэг, ус шүршигч компресер-1 ширхэг, пресний машин-3 ширхэг, гүн хөлдөөгчинд тавиур-5 ширхэг, ханын хамгаалалт-50 ширхэг, махны машин-1 ширхэг, автоклабын тэргэнцэр-4 ширхэг, хоолны ширээ /сандал/ -7 ширхэг, гал тогооны бэлтгэлийн ширээ -1 ширхэг, гал тогооны доод талын ком-1 ширхэг, агуулахын тавиур гал тогоонд-1 ширхэг, 1, 2 хоолны тогоо-1 ширхэг, хогийн сав-3 ширхэг, үүдний шкаф /4 хаалгатай/-1 ширхэг, гар хатаагч-4 ширхэг, шингэн савангийн хайрцаг-4 ширхэг, хувцасны шкаф 8 хаалгатай-1 ширхэг, хувцасны шкаф 6 хаалгатай-1 ширхэг, хувцасны шкаф 2 хаалгатай-1 ширхэг, урт бор сандал-6 ширхэг, ус буцалгагчны тавилга -2 ширхэг, ус цэвэршүүлэгч -1 ширхэг, ус цэвэршүүлэгч-1 ширхэг, ус цэвэршүүлэгч -1 ширхэг, модон подон -34 ширхэг, галын булан -1 ширхэг, цэнхэр подон /100 ширхэг/, камер-25 ширхэг, гарны цаасны сав-1 ширхэг, хөдөлмөр хамгааллын самбар-1 ширхэг, план самбар-1 ширхэг, ханын дугуй цаг-1 ширхэг, хувцасны шүүгээ 5 хаалгатай -1 ширхэгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 121,836,711 төгрөг, мөн хариуцагч Ө ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч М ХХК-аас 51,595,540 төгрөгийг гаргуулж хариуцагч О ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үйлдвэрийн зориулалттай барилгыг чөлөөлж өгөх болон 1,201,845,275 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

4 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч О ХХК-аас мах баглах тавцан ширээ /том/-4 ширхэг, мах хөргөөх тэрэг-10 ширхэг, хөлдүү мах зөөх тэргэнцэр-9 ширхэг, вакумны машин /Вакум насостой/-1 ширхэг, хуйлж ороодог баглааны машин-1 ширхэг, ариутгалын тогоо /Автоклаб/-1 ширхэг, хөлдөөгчийн тоног төхөөрөмж 9-р гүн хөлдөөгч ком-1 ширхэг, тогоо /уураар чанадаг/-8 ширхэг, мах амтлагч машин /Барбанан/-1 ширхэг, мах амтлагч машин /Шифризэн/-1 ширхэг, мах ангилах сагс /Улаан/-100 ширхэг, мах ангилах сагс /Цэнхэр/-287 ширхэг, тавиур /Поддон, цэнхэр/-100 ширхэг, ус нөөцлөгч сав /90 л, цагаан/-48 ширхэг, мах ангилах сагс /Цагаан/-60 ширхэг, мах ангилах сагс /Цэнхэр/-55 ширхэг, цаг бүртгэлийн машин-1 ширхэг, төмөр шүүгээ-2 ширхэгийг тус тус гаргуулж У ХХК-д олгож, бие даасан шаардлагаас 228,913,871 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

5 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,286,988 төгрөг, хариуцагч О ХХК-аас төлсөн 7,020,284 төгрөг, хариуцагч Ө ХХК-аас төлсөн 2,026,608 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У ХХК-аас төлсөн 3,144,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2,245,444 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д 2,175,244 төгрөг, бие даасан шаардлага гаргасан У ХХК-д 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч М ХХК-аас 415,928 төгрөгийг гаргуулж хариуцагч О ХХК-д тус тус олгосугай гэж өөрчилж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,442,448 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан У ХХК-аас төлсөн 1,373,150 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

 

Б.МАНДАЛБАЯР