| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0118/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/112 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: Ш.З нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн н Зт холбогдох 1912........ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 26 дугаар байр, 07 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Ш З /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ш.З нь 2019 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд хохирогч Б.Уыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.Уын өгсөн:...2019 оны 03 дугаар сарын 17-ны орой би найз нарынхаа хамтаар Арвис бааранд сууж байсан. Баар хаах дөхөж байх үед Арвис бааранд үйлчлүүлж байсан хүмүүс З гэх эмэгтэйтэй тооцооноос болж хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Түүнээс хойш удалгүй манай ажлын цагдаагийн дэслэгч Д, цагдаагийн дэд ахлагч нар ирсэн харагдаж байсан. Тэгээд цагдаа нар Зийг авч явах гээд байгаа бололтой, З явахгүй гээд маргалдаад байгаа харагдсан. Тухайн үед баарны текний орчимд олон хүн байсан тэгэхээр нь би тэд нар дээр явж очоод юу болсон талаар асуухад З чамд хамаагүй гээд уурлаад, миний төмсөг рүү хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэр үед миний төмсөг өвдөөд тэндээс холдож хэсэг зогсож байгаад буцаж ирсэн. Тэгээд удалгүй З гэх эмэгтэйг цагдаа нар аваад явсан. Би ч тэндээс удаагүй гараад гэр рүүгээ харьсан. Гэртээ хариад байж байх үед миний төмсөг хөндүүрлэж өвдөөд унтаж чадаагүй эм ууж унтсан. Маргааш өглөө нь эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд энэ талаар цагдаад гомдол гаргаж шалгуулахаар болсон. Шинжээч эмчид үзүүлэхэд намайг нарийн шинжилгээ өгөх шаардлагатай гэж хэлсэн. Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Намайг Арвис бааранд ажилладаг З гэх эмэгтэй согтуу байх үедээ бусадтай хэрүүл маргаан хийж байсан уурандаа миний төмсөг бэлэг эрхтэн орчимд хоёр удаа хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан. Би тухайн үед албан үүргээ гүйцэтгэж яваагүй амарч байсан. Тэр өдөр өөрийн гэр бүлийн найз нарынхаа хамтаар Арвис бааранд сууж байсан. Текэн дээр олон хүн үймээд байхаар нь би очиж ажлынхаа хүмүүстэй уулзаад юу болсон талаар асуух үед З гэх эмэгтэй чамд хамаагүй гээд над руу уурлаад, намайг хөлөөрөө миний бэлэг эрхтэн төмсөг орчимд хоёр удаа өшиглөж надад гэмтэл учруулсан. Би тэр үед эрүүл байсан учраас эмэгтэй хүнийг яахав дээ гэж бодоод өнгөрөөсөн. Тэгээд удалгүй цагдаа нар тэр эмэгтэйг цагдаагийн газар руу аваад явсан. Орой гэртээ хариад унтах гэхэд миний төмсөг өвдөөд байсан эмчид үзүүлэхэд нарийн шинжилгээ өг гэсэн. Тийм учраас би энэ асуудлыг шалгуулахаар болсон. Миний биед учирсан гэмтлийг З гэх эмэгтэй өшиглөж учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, З надад нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж өгөхөөр болсон байгаа. Бид сайн дураараа эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуу, 9-10 дугаар хуу/
Гэрч Б.М өгсөн:...2019 оны 03 дугаар сарын 17-ны орой манай бааранд үйлчлүүлж байсан хүмүүс гомдол гаргаад, цагдаа нар ирсэн. Тэр үед манай ажлын З чөлөө аваад амралттай байсан боловч ажил дээр ирсэн найз нартайгаа хамт зааланд суугаад архи уусан байсан. Тэгээд З эгч цагдаа нар болон тэнд байсан гомдол гаргасан хүмүүстэй маргалдаад байна гэж сонсоод Т эгч бид хоёр очоод З эгчийг аваад гал тогооны хаалгаар гаргаад ирсэн. Тэгсэн тэр үед байсан цагдаа нар З эгчийг цагдаагийн газар руу аваад явсан. З эгч тэр үед нилээд их согтуу байсан. У гэх хүнийг зодсон талаар би анзаарч хараагүй. Тэр үед олон хүмүүс л овооролдоод байсан болохоор мэдэхгүй байна. Уг асуудал манай текний арын өрөөнд болсон асуудал байгаа юм. Цагдаа нар З эгчийг амралтын өрөөнд байх үед нь авч гарч ирсэн. Манайхаар үйлчлүүлж байсан хүмүүс гомдол гаргаад тэгээд л цагдаа дуудсан байсан. Тэр өрөө хяналтын камер байдаггүй. Манай амралтын өрөөнд угаасаа камер байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуу/
Гэрч Б.Дын өгсөн:...2019 оны 03 дугаар сарын 17-ны орой би цагдаагийн дэслэгч Баяраагийн хамтаар шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Орой цагийг нь сайн санахгүй байна 00 цагийн үед байх Арвис бааранд үйлчлүүлж байсан хүмүүсийн архи алга болсон хэрүүл маргаан хийгээд байна гэх дуудлага ирсэний дагуу Арвис бааранд очсон. Тэр үед Арвис бааранд үйлчлүүлж байсан гэх хэдэн хүмүүсийг ширээн дээр байсан архи алга болсон гээд маргаан үүсгэсэн байсан. Тэгэхээр нь Арвис баарны менежер З гэх эмэгтэйг дуудуулахад өнөөдөр амарч байгаа хойд амралтын өрөөнд байгаа гэхээр нь амралтын өрөөнд нь орж Зтэй уулзаж асуудлыг нь шийдвэрлэж өг гэхэд З өөрөө архи уусан согтуу байсан. Тэгээд тэр хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байхаар нь Зийг цагдаагийн газар руу авч явах гээд байж байтал эргүүлийн цагдаа хийдэг У гэх залуу тэр бааранд найз нартайгаа сууж байгаа гээд юу болсон бэ гээд ирж дэслэгч Б бид хоёртой уулзаад байж байсан. Тухайн үед Зт хандаж хэдэн үг хэлсэн байх юу гэж хэлсэн талаар нь мэдэхгүй байна. Бид тэнд маргаан үүсгээд байсан хүмүүсийг цагдаагийн газар руу авч явах гээд байж байтал У Зт салтай төмсөг рүүгээ өшиглүүлчихлээ гээд хүрээд ирсэн. Тэгээд л албаны авто машин дуудан ирүүлж Зийг цагдаа дээр авч ирсэн. Би тухайн үед анзаарч хараагүй. У намайг З миний салтай төмсөг орчимд өшиглөчихлөө өвдөөд байна гэж хэлж байсан. У бид нарыг хараад ирсэн байсан тэр үедээ л З гэх эмэгтэйтэй маргалдаад тэгээд төмсөг рүүгээ өшиглүүлсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуу/
Гэрч Д.Б өгсөн:.. 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Арвис бааранд би У, У, Х, Х, Л, Б, Б, Р, С, Н нарын хамтаар орсон юм. Тэгээд дээд давхарт нь өрөөнд сууж байгаад доошоо бүжгийн талбай руу орсон. Тэгээд доод давхарт нь буюу бүжгийн талбайд ороод бид нар нийт 4 шил архийг нэг доор захиалж авсан. Бид нар бүжиглэж байгаад эргээд ширээн дээрээ ирээд суутал бид нарын захиалсан архинаас 2 шил архи нь алга болсон байсан. Тэгэхээр нь бид нар текэн дээр нь очоод ширээн дээр байсан архинаас 2 шил архи алга болсон байна гэж Арвис баарны менежер З гэх эмэгтэйд хэлсэн чинь тэр эмэгтэй би ажлаа хийгээгүй байгаа камер шүүх боломжгүй тэр цагдаа сэргийлэхээ авч ирээд шалгуул гэж хэлсэн. Тухайн үед З өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байсан. Тэр үед Р аймгийн цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Арвис баарны хүмүүстэй уулзаад байсан. Бид нар тухайн үед хэсэг байж байгаад тараад явцгаасан. Бид нарын захиалсан 4 шил архийг хэн авсан талаар би мэдэхгүй. Ямар ч л байсан бидний захиалсан 4 шил архины 2 шил архи нь алга болсон байсан, хэн хэзээ хэрхэн яаж авсан талаар мэдэхгүй. Тухайн үед цагдаагийн байгууллагад бид нартай хамт байсан Р дуудлага өгсөн байсан. Юу гэж дуудлага өгсөн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуу/
Гэрч Б.Нн өгсөн:..2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг найз нарын хамтаар 20 цагийн үед Арвис бааранд орсон. Арвис баарны 2 давхарт өрөөнд сууж байгаад бид нар доошоо бүжгийн талбай руу орж суусан. Бид нар доошоо орж суугаад 4 шил архи нэг доор захиалж тооцоог нь хийсэн. Тэгээд бид нар бүжиглэж байгаад эргээд ширээн дээрээ ирээд суутал бид нарын захиалсан архины 2 шил архи нь байхгүй болсон байсан учир энэ талаар тодруулах гээд Арвис баарны текэн дээр ирээд З гэх эмэгтэйгээс асуухад З гэх эмэгтэй согтуу камер шүүлгэх боломжгүй бид нар та нарын архийг аваагүй та нар тэр цагдаа сэргийлэхээ дуудаж шалгуул гэж хэлсэн. Тэр үед нь Р цагдаад дуудлага өгсөн байсан удалгүй цагдаа нар ирээд Арвис баарны холбогдох хүмүүстэй уулзаж байсан. Бид нар нэг их удалгүй тэндээс гараад явцгаасан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуу/
Гэрч Ж.У өгсөн:.. 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг найз нарын хамтаар 20 цагийн үед Арвис бааранд орсон. Арвис баарны 2 давхарт өрөөнд сууж байгаад бид нар доошоо бүжгийн талбай руу орж суусан. Бид нар доошоо орж суугаад 4 шил архи нэг доор захиалж тооцоог нь хийсэн. Тэгээд бид нар бүжиглэж байгаад эргээд ширээн дээрээ ирээд суутал бид нарын захиалсан архины 2 шил архи нь байхгүй болсон байсан учир энэ талаар тодруулах гээд Арвис баарны текэн дээр ирээд З гэх эмэгтэйгээс асуухад З гэх эмэгтэй согтуу камер шүүлгэх боломжгүй бид нар та нарын архийг аваагүй та нар тэр цагдаа сэргийлэхээ дуудаж шалгуул гэж хэлсэн. Тэр үед нь Р цагдаад дуудлага өгсөн байсан удалгүй цагдаа нар ирээд Арвис баарны холбогдох хүмүүстэй уулзаж байсан. Бид нар нэг их удалгүй тэндээс гараад явцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуу/
Гэрч Г.Тн өгсөн:..2019 оны 03 дугаар сарын 17-ны оройн 23 цагийн орчимд санагдаж байна. Манайхаар үйлчлүүлж байсан хэсэг хүмүүсийг ширээн дээр байсан архи алга болсон байна гээд тэр хүмүүс текэн дээр ирж манай зохион байгуулагч Зтэй маргалдаад байсан. Тэгээд З тэр хүмүүстэй хэсэг маргалдаж байгаад цаашаа амралтынхаа өрөө рүү яваад орсон. Зийг амралтын өрөөнд орсон хойно цагдаа нар манайд ирсэн. Тэгээд цагдаа нар Зийг амралтын өрөөнөөс нь ороод чирээд гараад ирсэн. З цагдаа нартай маргалдаад байх шиг байсан, би тэр үед хяналтын камераар хараад байж байгаад З болон цагдаа нар дээр ирсэн. Цагдаа нар Зийг авч явах гээд байсан. Тэгээд З явахгүй гээд маргалдаад, нэг өндөр У гэх залуутай зууралдаад ноцолдоод байсан. Тэр үед би Зийг М гэх ажилтангийнхаа хамтаар чирээд гал тогооны хаалгаар гадагш нь авч гарсан. Тэр үед би Зт хандаж чи дуугай бай гээд уурлаад ганц нэг алгадсан. Тухайн үед З архи уусан нилээд согтуу байсан юм. Тухайн өдөр З амарч байсан. Тэгээд З-г Мд чи наадахаа гэрт нь оруулж өг гэж хэлээд явсан. Тэгсэн сүүлд нь З цагдаа дээр ирсэн байна гэж байсан. Би У гэх залууг зүс мэднэ. У тэр үед энгийн хувцастай явж байсан манай бааранд найз нарынхаа хамтаар үйлчлүүлж байсан бөгөөд цагдаа нартай юм яриад хажууд нь хамт байж байсан. Манайхаар үйлчлүүлж байсан иргэд Зт хандаж гомдол гаргаж цагдаад дуудлага өгсөн байсан. Үүний дагуу цагдаа нар ирээд Зийг авч явах гэх үед З тэр Утай маргалдаад тэгээд л ийм асуудал болсон. З Уыг өшиглөсөн талаар би хараагүй, сүүлд Уын төмсөг рүү З өшиглөсөн байна гэж сонсож мэдсэн. З амарч байсан ажлаа хийж байгаагүй амарч байсан. Чөлөө авах нь бол авсан байсан тэгээд бааранд ууж яваад л тэр хүмүүстэй текны араар ороод маргалдсан байсан. З түргэн ууртай, хүмүүстэй харьцаа муутай ханддаг байж магадгүй надтай бол муухай харьцаж хандаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуу/
Ш.Зийн яллагдагчаар өгсөн: ... 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би амарч байсан. Тэгээд би тэр орой амарч байсан болохоор найз нарын хамтаар бааранд суусан. Бааранд суугаад байж байтал манайхаар үйлчлүүлж байсан хүмүүс архи алга болсон гээд маргаан үүсгээд байхаар нь би текэн дээр очиж уулзсан. Тэр хүмүүс камер шүүмээр байна гэхээр нь камер шүүх боломжгүй маргааш шүүлгэ гэж хэлсэн. Тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэтэл тэр хүмүүс одоо шүүлгэнэ гээд цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд байж байгаад намайг амралтын өрөөнөөс гаргаж ирээд би цагдаа нар болон тэр манайхаар үйлчлүүлж байсан хүмүүстэй уулзаад байж байтал У гэх залуу дундуур орж ирээд камер яахаараа шүүж өгдөггүй юм гээд надтай маргалдаад байсан тэхээр нь би тэр үедээ согтуу ч байсан болоод тэр уурандаа нэгээс хоёр удаа түүний салтай төмсөг орчимд өшиглөсөн. Тэр үед У энгийн хувцастай явж байсан У манай баараар найз нарын хамт үйлчлүүлж байсан би Уыг цагдаа гэдгийг мэднэ гэхдээ ажлаа хийгээгүй явсан байсан дундуур орж ирээд хэл ам хийгээд байхаар нь уурандаа 2 удаа төмсөг салтай орчимд нь өшиглөчихсөн юм. Тэгээд л тэнд байсан цагдаа нар намайг цагдаа дээр авч ирэх болсон. Би тухайн үед хэрүүл маргаан хийсэний улмаас уурандаа 2 удаа төмсөг орчимд нь өшиглөсөн. Би Уыг 2 удаа хөлөөрөө түүний төмсөг орчимд өшиглөсөн. Өөр байдлаар цохиж зодоогүй. Би тэр үед нилээд их согтуу байсан. Тэр үед нилээд л олон хүн байсан манай ажлаас манай техникч М, захирал Түмэндэмбэрэл нар байсан. Тийм зүйл огт байхгүй. Уг гэмтлийг би учруулсан. Би Уын нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 дүгээр хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 144 дугаартай дүгнэлт:
1. Б.Уын биед төмсөгний ар шээсний сүв орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох, 1 удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Төмсөгний ар шээсний сүв орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуу/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42 дугаар хуу/
Худалдаа үйлчилгээний Ар Арвис ХХК-ийн ажилд томилох тухай тушаал /хх-ийн 43 дугаар хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуу/
Ш.Зийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуу/
Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 50 дугаар хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 50-51 дүгээр хуу/
Хохирогч Б.У, шүүгдэгч Ш.З нарын хүсэлт /хх-ийн 52-53 дугаар хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Зт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.З нь 2019 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд хохирогч Б.Уыг зодож, түүний биед төмсөгний ар шээсний сүв орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ш.З үйлдсэн болох нь хохирогч Б.Уын “...юу болсон талаар асуухад З чамд хамаагүй гээд уурлаад миний төмсөг рүү хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэр үед миний төмсөг өвдөөд тэндээс холдож хэсэг зогсож байгаад буцаж ирсэн...гэх мэдүүлэг, гэрч Б.Дын “...У намайг З миний салтай төмсөг орчимд өшиглөчихлөө өвдөөд байна гэж хэлж байсан…гэх мэдүүлэг хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 144 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.З нь хохирогч Б.Уыг төмсөг рүү хөлөөрөө өшиглөсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс төмсөгний ар шээсний сүв орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 144 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Ш.Зийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Ш.Зийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 52-53 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.
Хэрэгт цуглуулсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ш.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ш.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Б.У нь “надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 52 дугаар хуу/ хүсэлт гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 50 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Шн Зийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлж барагдуулахыг шүүгдэгч Ш.Зт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ