Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 477

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч М.Мөнхбаатар, шүүгч Г.Ганбаатар  нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Иргэдийн төлөөлөгч Х.Алтансувд,

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Шүүгдэгч С., түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж /ҮД:0032/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиргис овогт ын өд холбогдох 1908009460229 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик засварчин мэргэжилтэй, “Экс кола” хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 83-04 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баганаран  тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хиргис овогт ын  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга: 

           С. нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн тоотод хамтран амьдрагч Д.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол, иргэн Б.ыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол, У.ыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол тус бүр санаатай учруулсан, энэ гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон гурван хүнийг хутгалж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 1989 онд Сэлэнгэд цэрэгт байхад нь анх танилцаад тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2018 оны 11 сард намайг эрж сураад олж ирж уулзсан. Түүнээс хойш манайд хамтран амьдарч байсан. ...Болсон асуудал гэвэл би эхлэн уруу татсан манай хөрш айлын  тэр өдрийн урьд орой буюу 2019 оны 02 сарын 15-ны өдөр  эгчтэй хамт орж ирсэн. Тэр үедээ бага зэрэг архи уусан согтуу 0,5 граммын тал шил архитай орж ирээд бид 3 хувааж уугаад, нэмж бид нар мөнгөө нийлүүлээд дахин архи авсан. Тэгээд тэр оройдоо согтоод гэр гэртээ харьж амарсан.  эгч, манайх нэг хашаанд,  манай баруун хашаанд байдаг. Маргааш өглөө нь намайг унтаж байхад мөн ,  эгч 2 нэг шил 0,33 граммын архи аваад ороод ирсэн. Тэрийг бид 3 уугаад сууж байхад  ажлаа тараад очиж явна гээд юу захих вэ гэхээр нь би хүний архи уучихлаа ирэхдээ 0,5 граммын хараа архи аваад ирээрэй гэсэн удалгүй  ирэхдээ 0,75 граммын зөөлөн хараа архи, 1 кг банш, эгчид улаан шонхор тамхи зэрэг зүйлс авчирсан. Бид нар авчирсан архийг нь уугаад  мөн хамт уусан. Тэгтэл  ийг хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд байсан. Авчирсан архи нь дуусахад  нэмж ууна гээд  дахин гарч 0,5 граммын архи авчирч уухад  бид нар бүгд хоол идээгүй, өлөн байсан учир согтож байсан. Тэгээд  ийг элдэв үгээр доромжлоод байсан. ...тэгээд бид нар удалгүй согтоод унтсан.  бид 2 гэртээ унтсан.  эгч  2 гараад явсан байснаа эргээд тэр удалгүй архи аваад ороод ирсэн. Тэгээд удаагүй  эгч ёооё гээд орилхоор нь босоод харахад  эгчийн гэдэснээс нь цус гарч байсан. Би тухайн үед гэрийнхээ баруун орон дээр хэвтэж байсан.  эгч манай баруун урд хэсэгт  гэрийн зүүн хэсэгт,  гэрийн зүүн талд бас эвгүй байд сууж байсан. ы биеээс цус гарсан эсэхийг хараагүй. Би ч бас согтсон байсан, сайн санахгүй байна.  тэр үед ямар, хэдэн хутга барьсан байсныг нь хараагүй. Тэгтэл миний мөн гэдэс хавьд хутгалах шиг болсон. Тэгээд  намайг нэг харж зогсож байгаад шууд гэрээс гараад явсан. ийг гарахаас өмнө  эгч гараад гэрлүүгээ орсон байсан, би гараад хойд байшинд ынд орж цагдаа, эмнэлэг дуудсан. Тэгээд цааш болсон асуудлыг санахгүй байна. ... надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. Миний зүүн хөхний доод хэсэгт хутгалсан байсан, нэг удаа хагалгаанд орсон. ...цаашид гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 53-56 х/,

2.Хохирогч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би их гүн согтдог хүн сайн санахгүй байна. Өдрийг санахгүй байна,  бид 2 архи уугаад ийнд орсон. Тэгээд  ер нь хэл амаар доромжлоод байх шиг байсан. Би хүргэнийг минь битгий доромжлоод бай гэж хэлсэн нэг харахад  2 хутга барьсан, өөрийнхөө цамцыг сөхөөд өөрийгөө ална гээд зогсож байсан би тэгээд чи боль гэж хэлж байсан. Тэрнээс хойш санахгүй байна. Эмнэлэг дээр сэрсэн. ...миний гэдсэнд хутгалсан мөн хавирга хэсэгт хутгалсан, 2 гар зүсэгдсэн байсан. Нэг удаа хагалгаанд орсон. ...надад одоо нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 59-60 х/,

 

3.Хохирогч У.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би одоо өдрийг нь санахгүй байна. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байх өглөө  эгчийнд ороод 1 шил архи аваад ийнд орж ууж байхад ийн нөхөр  0,75 литрийн хараа архитай орж ирсэн. Тэр авчирсан архийг нь уугаад сууж байгаад би гарсан, гараад эргэж ороод тэд нар дахиад 0,33 литрийн байх хараа авчирсан байсан. Эргэж ороод уусан тэгээд би согтсон байсан, би юу болсныг нь санахгүй байна.  миний хажууд сууж байгаад миний гэдэс рүү хутгалсан байсан. Би эмнэлэгт очоод хагалгаа хийлгэсэний дараа ухаан орсон. ... зодолдсон зүйл болоогүй. Архи уусан эмэгтэйчүүд маргалдах зүйл гарсан байх,  ажлаа тараад ирлээ гэж байсан. ...маш их гомдолтой байна, учирсан эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 63-65 х/,

 

 4.Шүүгдэгч С.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тэр өдөр болох 2019 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 24 цагийн үед ажлаасаа бууж ирээд 11 цагийн үед гэртээ харьсан, намайг гэрлүүгээ харьж явахад  надруу утсаар яриад бид нар өчигдөр шөнөжин архи уусан шартаад байна ирэхдээ зөөлөн хараа архи аваад ир гэж хэлэхээр нь би замаараа дэлгүүрээс 1 шил 0,75 граммын зөөлөн хараа архи авч ороход ийн гэрт ,  гэж хажуу айлын эмэгтэй нар архи уугаад сууж байсан, би авчирсан архиа өгөөд уух гээд сууж байхад ын хүүхэд  орж ирээд гараад явсан.  машинтай явж байна гэсэн, тэд нар намайг дахиад нэг шил архи аваад өг гээд байхаар нь би ын машинд суугаад Толгойтын эцсийн дэлгүүр орж тамхи архи авсан тэгээд би явган гэртээ ирээд архиа хувааж уусан.  манай хамтран амьдрагч ийг залуу байхад нь биеийг нь үнэлүүлж байсан гэх мэтээр доромжлоод байсан, мөн  нь бас Толгойтын бүх атамануудыг танина  тэд нараар намайг зодуулна гээд агсраад байсан, тэгээд ширээн дээр талх зүсээд тавьсан байсан шаргал иштэй урт нарийхан хуггыг аваад эхлээд ын энгэр цээж хэсэг рүү хутгалсан яг хэдэн удаа хутгалсанаа санахгүй байна. Дараа нь ыг хуталсан байх сайн санахгүй байна хамгийн сүүлд ийг хутгалаад гэрээс гараад явсан тэгтэл хашааны гадаа 3 залуу зогсож байгаад намайг дуудахаар нь би цаашаа айлын хашаа даваад зугатаасан, тэгээд Ханын материалд манай хүргэн ийд очиж гадуур хувцас авч өмссөн, би гэрээсээ гарахдаа нимгэн хувцастай тавчиктай явсан. ийхээс гараад 1-р хороололд очиж байрны орцонд хоносон. Энэ хэрэг ойролцоогоор 15 цагийн үед гарсан. ...” гэх мэдүүлэг  /1 хх 116-117 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

 

           5.Гэрч А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 15 минутын орчим дугаараас над руу залгаад ээжийг чинь хамтран амьдрагч  нь хамт архи ууж байгаад хутгалчихаад зугтаачихлаа гэж хэлсэн. Мөн ээжтэй хамт архи ууж байсан эгч  болон хөрш  нарыг адилхан хутгалчихсан, тэгээд би өөрийнхөө утсаар 96213232 дугаараас 102 болон 103-т залгаж дуудлага өгсөн. ... нь манай ээжтэй хамтран амьдраад 3, 4 сар болж байгаа. Урьд нь манай ээжийг таньдаг байсан гэсэн. Би ээжтэйгээ хамт амьдардаг, архи уухаараа  нь хутга бариад байдаг юм. Оны өмнө болон цагаан сараар надтай маргалдаж байхдаа хутга бариад дайрсан удаатай. ... ” гэх мэдүүлэг /1 хх 66-67 х/,

 

            6.Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд: “...2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17:10 минутын үед гэртээ бага хүүхдийн хамт байж байтал хадам ээжийн дүү болох нэг хашаанд хамт амьдардаг  нь гаднаас цэнхэр подволк нь цус болчихсон байд, ноосон өмд, ягаан тавчиктай орж ирээд эгчийг нь  хутгалчихлаа надтай хамт байсан ээж болон  эгчийг хамт хутгалчихлаа түргэн, цагдаа дуудаарай гэж хэлээд манай шалан дээр унаад өгөхөөр нь өөрийн  дугаараас ийн хүү ийн дугаарт залгаад ээжийг чинь манай ээж болон  эгч нартай хамт  хутгалчихсан байна. Цагдаа дуудаарай гэж хэлсэн. Удалгүй цагдаа, түргэн ирсэн. ...Би  эгчийн цус гарч байсан газрыг дарчихаад гэрээс гарч яваад гэрт нь ортол  эгч шалан дээр нь цус алдаад хэвтэж байсан, гэрт нь өөр хүн байгаагүй. Ээжийг хайгаад гэрт нь ортол орондоо цээжиндээ нэг хутгалуулсан согтуу байд хэвтэж байсан.  харин байгаагүй. ...Намайг гэртээ байхад хашаанд хамт амьдардаг ийн гэрт ээж , ,  нар архи хамт уусан байх би ороогүй болохоор мэдэхгүй байна. ...намайг 15 цагийн үед бие засах гээд гарч явахад ,  2 хэрэлдэж байгаа чимээ гарч байсан. Өөр дуу чимээ ажиглагдаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 68-70 х/,

             7.Гэрч А.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр хэрэг гарах өдөр гэртээ байгаагүй ажилдаа явсан байсан. Намайг тэр өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажилдаа явахад  эгчийн гэрт манай ээж ,  эгч нар архи уугаад сууж байсан. Намайг гарахад зөрөөд  ажлаасаа буугаад ирж байна гээд эрүүл ирсэн, намайг явлаа гэсэн чинь хамт миний машинд суугаад Толгойтын хуучин эцсийн буудал дээр ганцаараа буусан. Нөгөө 3  эгчийн гэрт нь үлдсэн миний бодлоор  архинд явсан боловуу гэж л бодож байна.  ганцаараа дэлгүүр орно гээд үлдсэн. ... ” гэх мэдүүлэг /1 хх 73-74 х/,

            

                  8.Гэрч З.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ах  нь 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Тэс суманд төрсөн. Эхээс бид 13-лаа,  ах 7 дахь хүүхэд нь.  ах бид 2 эх нэгтэй, эцэг ондоо хүмүүс.  ахтай би 10-р ангиа төгсөөд л хамт амьдраагүй тусдаа байсан.  ах 8-р ангиа Завхан аймгийн Тэс суманд сурч төгссөн. цэрэгт явсан. Мөн ТМС-т сурч төгссөн. Орос руу наймаа хийгээд явдаг байсан.  ах эхнэр хүүхэдтэй байсан гэсэн салсан сурагтай, би сайн мэдэхгүй. Одоо энэ хамтран амьдраад байгаа хүнийг нь ч сайн танихгүй хараагүй. Зан аашийн хувьд хүнтэй их эелдэг харьцдаг зөв боловсон харьцаатай. ...” гэх мэдүүлэг /1 хх 75-76 х/,

 

                  9.Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... дээрх асуудлаас болж 2 удаа хэвлийн хөндийн хагалгаанд орсон одоо биеийн байдал хүнд байгаа босож чадахгүй хүний асаргаанд гэртээ хэвтрийн дэглэм бариад байж байгаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 77-78 х/,

 

            10.Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн: “У.ы биед учирсан гэмтлүүд “цээж, хэвлийн хөндийд нэвтэрч, өрц, дэлүү, нойр булчирхай, ходоод, хөндлөн гэдсийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээж хэвлийн хөндийн шингэн хуралдалт” гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт бусад “бугалга, шуу, цээж хэвлийд зүсэгдсэн шарх” гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “цээж, хэвлийн хөндийд нэвтэрч, өрц, дэлүү, нойр булчирхай, ходоод, хөндлөн гэдсийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх” гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бугалга шуу, цээжин дэх гэмтэл нь тус бүрдээ нэг нэг удаагийн хурц ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой.

... Д.ийн биед учирсан гэмтлүүд “хэвлийн хөндийд нэвтэрч, элэг, ходоод, нойр булчирхай, чацархайн венийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /2500гр/” гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад “бугалга, шуунд цус хуралт” гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

...Б.ын биед учирсан гэмтлүүд “хэвлийн хөндийд нэвтэрч, элгийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /1000гр/ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад “сарвуу, бугалганд зүсэгдсэн шарх, сарвууны зөөлөн эдийн няцрал цус хуралт” гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “хэвлийн хөндийд нэвтэрч, элгийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх” гэмтэл нь 1 удаагийн хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Сарвуу, бугалганд зүсэгдсэн шарх” гэмтэл нь тус бүрдээ нэг нэг удаагийн хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэх тайлбар /1 хх 95-96 х/,

 

           11.Шинжээчийн 2463 тоот дүгнэлт:

            1.Д.ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч, элэг, ходоод, нойр булчирхай, чацархайн венийн гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /2500гр/ бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдпоо.

2.Дээрх гэмтлүүдийн хэвлийн хөндийд нэвтэрч, элэг ходоод, нойр булчирхай, чацархайн венийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бугалга, шуунд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /1 хх 82-84 х/,

 

            12.Шинжээчийн 2464 тоот дүгнэлт:

          1.Б.ын биед хэвлийн хөндийд нэвтэрч, элгийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /1000гр/ сарвуу, бугалганд зүсэгдсэн шарх, сарвууны зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдпоо.

          2.Дээрх гэмтлүүдийн хэвлийн хөндийд нэвтэрч, элгийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, сарвуу, бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл нь тус тусдаа хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт /1 хх 87-88 х/,

 

          13.Шинжээчийн 2465 тоот дүгнэлт:

           1.У.ы биед цээж, хэвлийн хөндийд нэвтэрч, өрц, дэлүү, нойр булчирхай, ходоод хөндлөн гэдсийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээж хэвлийн хөндийн шингэн хуралдалт, бугалга шуу, цээж, хэвлийд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдпоо.

   2.Дээрх гэмтлүүдийн цээж, хэвлийн хөндийд нэвтэрч, өрц, дэлүү, нойр булчирхай, ходоод хөндпөн гэдсийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

   3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

   4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт /1 хх 92 х/,

 

         14.Шинжээчийн 1396 тоот дүгнэлт:

                1.0,5 литрийн “Хараа” архины шил, 0,2 литрийн “Хараа” архи /дотроо тунгалаг шингэн агууламжтай. “Mountain Dew” 330 мл-ийн лааз, хундага бүтэн 3 ширхэг, хундаганы хагархай хэсэг 2 ширхэг, бариулын хэсэг 12 см, ажлын хэсэг 14,5 см хэмжээтэй шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, бариулын хэсэг 11,5 см, ажлын хэсэг 19 см ногоон өнгийн оруулгатай металл бариултай хутга 1 ширхэг зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна.

          2.Бариулын хэсэг 12см, ажлын хэсэг 14,5 см хэмжээтэй шар өнгийн бариултай хутга 1 ширхэгт цус илэрч байна. 0,5 литрийн "Хараа" архины шил, 0,2 литрийн “Хараа” архи /дотроо тунгалаг шингэн агууламжтай/, “Mountain Dew/” 330 мл-ийн лааз, хундага бүтэн 3 ширхэг, хундаганы хагархай хэсэг 2 ширхэг, бариулын хэсэг 11,5 см, ажлын хэсэг 19 см ногоон өнгийн оруулгатай металл бариултай хутга 1 ширхэгт цус илрээгүй.

          3.Бариулын хэсэг 12 см, ажлын хэсэг 14,5 см хэмжээтэй шар өнгийн бариултай хутга 1 ширхэгт илэрсэн цус нь Д., Б., Э. гэх цусны ДНХ- ийн тогтоцтой тохирч байна." гэх дүгнэлт /1 хх 146-147 х/,

 

 15.Шүүх сэтгэц эмгэг судлалын 274 дүгээр дүгнэлт:

1.С. нь сэтгэцийн хувьд өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна. Хэрэг учрал болсон цаг хугацаанд сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2.С. нь болсон хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

 3.С. нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна./ гэх дүгнэлт /хх 98-99 х/,

16. “С. өөрийн сайн дураар хэргээ илчлэн ирсэн” тухай Мөрдөгчийн тэмдэглэл, илтгэх хуудас /1 хх 31, 32 х/

17.Иргэний үнэмлэхийн хуулбар /1 хх157 х/

18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 160 х/

19.Хохирогч Д., Б. нарын “шүүх хуралд суухгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай” хэргийн матери танилцаад гаргасан санал, хүсэлтүүд /2 хх 8-9 х/

20.Хохирогч Э.ы хохирол нэхэмжилсэн баримтууд /1 хх 238-247 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаар хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

            

С. нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн тоотод архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч Д., иргэн Б., У. нарыг хутгаар цээж, хэвлийн тус газруудад нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан болох нь:

Хохирогч Д.ийн “...  эгч ёооё гээд орилхоор нь босоод харахад  эгчийн гэдэснээс нь цус гарч байсан. Би тухайн үед гэрийнхээ баруун орон дээр хэвтэж байсан.  эгч манай баруун урд хэсэгт  гэрийн зүүн хэсэгт,  гэрийн зүүн талд бас эвгүй байд сууж байсан. ы биеээс цус гарсан эсэхийг хараагүй. Би ч бас согтсон байсан, сайн санахгүй байна.  тэр үед ямар өнгийн хэдэн хутга барьсан байсныг нь хараагүй. Тэгтэл миний мөн гэдэс хавьд хутгалах шиг болсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 53-56 х/,

Хохирогч Б.ын “...нэг харахад  2 хутга барьсан, өөрийнхөө цамцыг сөхөөд өөрийгөө ална гээд зогсож байсан би тэгээд чи болно гэж хэлж байсан. Тэрнээс хойш санахгүй байна. Эмнэлэг дээр сэрсэн. ...миний гэдсэнд хутгалсан мөн хавирга хэсэгт хутгалсан, 2 гар зүсэгдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 59-60/,

Хохирогч У.ы “...миний гэдэс рүү хутгалсан байсан. Би эмнэлэгт очоод хагалгаа хийлгэсэний дараа ухаан орсон. ..зодолдсон зүйл болоогүй. Архи уусан эмэгтэйчүүд маргалдах зүйл гарсан байх, ...” гэх мэдүүлэг /1 хх 63-65/,

Шүүгдэгч С.ийн “...  манай хамтран амьдрагч ийг залуу байхад нь биеийг нь үнэлүүлж байсан гэх мэтээр доромжлоод байсан, мөн  бас Толгойтын бүх атамануудыг танина  тэд нараар намайг зодуулна гээд агсраад байсан, тэгээд ширээн талх зүсээд тавьсан байсан шаргал иштэй урт нарийхан хуггыг аваад эхлээд ын энгэр цээж хэсэг рүү хутгалсан яг хэдэн удаа хутгалсанаа санахгүй байна. Дараа чь ыг хуталсан байх сайн санахгүй байна хамгийн сүүлд ийг хутгалаад гэрээс гараад явсан  ...” гэх мэдүүлэг  /1 хх 116-117 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч А.ийн “...ээжийг чинь хамтран амьдрагч  нь хамт архи ууж байгаад хутгалчихаад зугтаачихлаа гэж хэлсэн. ... ” гэх мэдүүлэг /1 хх 66-67 х/,

            Гэрч Б.ийн “...Ээжийг хайгаад гэрт нь ортол орондоо цээжиндээ нэг хутгалуулсан согтуу байд хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 68-70 х/,

             Гэрч Б.ийн “... дээрх асуудлаас болж 2 удаа хэвлийн хөндийн хагалгаанд орсон одоо биеийн байдал хүнд байгаа босож чадахгүй хүний асаргаанд гэртээ хэвтрийн дэглэм бариад байж байгаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 77-78 х/,

           Д., Б., У. нарын биед тус бүрт нь хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шинжээчийн 2463, 2464, 2465 тоот дүгнэлтүүд /1 хх 82-84, 87-88, 92 х/,

            Шүүгдэгч С.ийн хүн хутгалсан гэх шар өнгийн бариултай хутга 1 ширхэгт илэрсэн цус нь Д., Б., Э. гэх цусны ДНХ- ийн тогтоцтой тохирч байна." гэх шинжээчийн 1396 тоот дүгнэлт /хх 146-147 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч С.ийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр түүнээс олон хүнийг, зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт.

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол С. нь Б., У. нартай маргалдан улмаар Б., У., Д. нарын цээж, хэвлийн тус газруудад хутгалж хүнд гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас шүүгдэгчийн үйлдэл, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой.

 

            С.ийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн “нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.2. “... хамтран амьдрагч ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

 

             Шүүгдэгч С. хохирогч Д. нар нэг гэр бүлд хамт амьдарч байсан болох нь тэдгээрийн мэдүүлэг /1 хх 53-56, 116-117 х/-ээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.

           “хоёр түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь шүүгдэгч 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээр,

           “зэвсэг хэрэглэсэн” гэх шинж нь 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг хутга ашиглаж үйлдсэн, уг хутга нь аливаа биетийг гэмтээх зориулалттай хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгчийн дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангасан.

 

          Шүүгдэгч С. өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарласан, бусдын амь нас хохирох хор уршигт хүргэх боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. С. нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 498 дугаар дүгнэлт /1 хх 98-99 х/-ээр тогтоогдсон.

         

          Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

          Иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгч С.ийг гэм буруутай гэх саналыг гаргасан.

 

          Хохирлын талаар:

          Хохирогч Д., Б. нар хохирол нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 53-56, 59-60 х/, тэдэнд хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2 хх 8, 9 х/-ээр тогтоогдож байгаа.

           Харин хохирогч У.ы хэрэгт хавсаргасан хохирлын баримтууд /1 хх 63-65 х/ нотлох баримтын шаардлага хангасан тул түүний нэхэмжилсэн 3,638,360 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч У. цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

                   

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Улсын яллагч: Уг гэмт хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйлдэл нөлөөлсөн, мөн шүүгдэгч өөрийн сайн дураар хэргээ илчилж ирсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, ял хүндрүүлэн нөхцөл тогтоогдоогүй тул 09 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хоёр хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогчийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа мөн улсын яллагчийн гаргасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан 07 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагдад оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

          Гэмт хэрэг гарахад хохирогч нарын архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэсэн үйлдэл нөлөөлсөн, мөн шүүгдэгч өөрийн сайн дураар цагдаагийн байгууллагад хэргээ илчлэн ирсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д зааснаар түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд ахуйн хүрээнд архидан согтуурсан үедээ үйлдсэн, хувийн байдлын хувьд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн учруулсан хор уршиг ихтэй зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс 08 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

          Шүүгдэгч С. нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 71 хоног урьдчилан цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, С.өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр иштэй балиусан хутга  1 ширхэг, шаргал иштэй нарийн хутга 1 ширхэг, шилэн хундага /хагархай/ 4 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэсэн.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Хиргис овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр  түүнээс олон хүнийг, зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар С.ийг 08 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С.өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар С.ийн урьдчилан цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

          5.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан С.өөс 3,638,360 төгрөг гаргуулж, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 2-4-11 тоотод оршин суух ШГ75082165 регистрийн дугаартай У.д олгосугай.

 

           6.С.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хохирогч Д., Б. нар нэхэмжлэх зүйлгүй, хохирогч У. цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмлэлх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

           7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр иштэй балиусан хутга  1 ширхэг, шаргал иштэй нарийн хутга 1 ширхэг, шилэн хундага /хагархай/ 4 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

           8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ

                                

                ШҮҮГЧИД                              Г.ГАНБААТАР

 

                                                                    М.МӨНХБААТАР