Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 296

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт О-ын Н-ид холбогдох эрүүгийн 2016 2603 0203 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, хохирогч Б.С, хохирогч А.Д, түүний өмгөөлөгч Д.Майдри, хохирогч С.Б, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, хохирогч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Чинбат, иргэний хариуцагч С.М, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитекторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, бэр дүү нарын хамт амьдрах, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 24-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт О-ын Н- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч О.Н нь 2013-2015 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 айлын Үйлдвэрийн гудамжны 93 дугаартай орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацаандаа:

1. Иргэн Б.Б-эс 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд уг барилгын салхивч агааржуулалтын ажлыг 87.000.000 төгрөгөөр хийлгэхээр “Ажил гүйцэтгүүлэх” гэрээ байгуулан, төлбөрт тус байрны  5 тоотын  2 өрөө орон сууц өгөхөөр харилцан тохирч “Орон сууц захиалан бариулах” гэрээг байгуулсан боловч уг байрыг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн О.Өлзийсайханд зарж, Б.Бат-Эрдэнийг хуурч 87.303.000 төгрөгний хохирол учруулсан,

2. Дээрх байдлаар О.Өлзийсайханд зарсан 5 тоотын орон сууцыг иргэн М.Б-эд 2013 оны 12 дугаар сараас 10-ны өдрөөс 2015 оны 6 сар хүртэлх хугацаанд зээлж авсан болон орон сууц зарна гэж авсан 320.000.000 төгрөгийн оронд 2015 оны 09 дүгээр сард өгнө гэж хуурч 320.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Д-оос 2013 оны 12 дугаар сараас эхлэн 432.908.091 төгрөгийн барилгын материал зээлээр авч, зээлээр авсан барааны төлбөрт:

- Иргэн Н-той 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах” гэрээтэй тус байрны 27 тоот орон сууцыг 2015 оны 2 дугаар сард өгнө гэж хуурч,

- мөн иргэн Б.Б-д “Худалдах худалдан авах” гэрээгээр 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн өгсөн тус байрны 2 тоот орон сууцыг өгнө гэж, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж,

- мөн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Эко” ББСБ-д 40.0 сая төгрөгийн зээлийн барьцаанд байж байгаад 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлээс чөлөөлөгдөж иргэн Ч.Бадам-Очирт тус өдөр “Худалдах худалдан авах” гэрээгээр шилжсэн байсан тус байрны 16 тоот орон сууцыг өгнө гэж хуурч,  

- мөн байрны 10 тоот орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр А.Дтой “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулсан боловч 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр иргэн Н.Гансүхэд 40.0 сая төгрөгийн зээлийн гэрээнд барьцаалж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Д-д “Худалдах худалдан авах” гэрээгээр шилжүүлэн өгч, бодит байдлыг нуун дарагдуулж, нийт 432.908.091 төгрөгийн хохирол учруулсан,

4. Иргэн С.Б-гаас 2014 оны 10 дугаар сарын 03-наас 2015 оны 10 сар хүртэл хугацаанд 19.485.500 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материал зээлээр авч төлбөрт нь тус байрны 9 дүгээр давхарын 3 өрөө орон сууцыг худалдан авах санал гарган,  2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл дахин 26.500.000 төгрөгийг авч, “9 давхарын 3 өрөө орон сууцыг өгөх боломжгүй болсон” гэж хэлэн иргэн Н-той 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах” гэрээтэй тус байрны 27 тоот орон сууцыг өгнө гэж хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж бэлнээр 8.825.000 төгрөгийг, дансаар 31.675.000 төгрөгийг тус тус авч, нийт 60.016.700 төгрөгийн хохирол учруулсан,

5. Иргэн Ё.М-ын краныг тус барилга дээр 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд түрээслэн ажиллуулж, түрээсийн төлбөр болох 60.000.000 төгрөгийг төлөөгүй, тус байрны 22 тоот буюу иргэн Б.Б-д 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Худалдах, худалдан авах” гэрээгээр шилжүүлэн өгсөн орон сууцыг 2015 оны 8 дугаар сард 89.000.000 төгрөгөөр өгнө гэж хэлэн хуурч, 2015 оны 12 дугаар сарын 23-наас 30-ны өдрийн хооронд зөрүү гэж 29.000.000 төгрөгийг нэмж аван,  нийт 89.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Хохирогч Б.Х-гаас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр тус байрны 93Б тоот үйлчилгээний талбайтай объектыг барьцаалан зээлийн гэрээ байгуулж, 70.000.000 сая төгрөг зээлж авсан ба дээрх орон сууцыг “бусдад зарж борлуулан таниас зээлсэн мөнгөө буцааж өгмөөр байна” гэж уг орон сууцны гэрчилгээг хуурч аван 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Эко девелопмент” ББСБ-д 40.000.000 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, иргэн О.Гантулгаас 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 55.000.000 төгрөг зээлж  “Эко девелопмент” ББСБ-аас авсан зээлийг чөлөөлөн авч, өмчлөх эрхийг тус өдөр О.Гантулгын нэр дээр шилжүүлж, улмаар иргэн Ч.Д-гээс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 60.000.000 сая төгрөг зээлж О.Гантулгад өгч үл хөдлөх хөрөнгийг Ч.Д-гийн нэр дээр 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэн иргэн Б.Х-д 70.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Иргэн Ч.Д-тэй 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус байранд 3 өрөө 92.98 мкв “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж бэлнээр 117.000.000 төгрөгийг авч, улмаар уг байр нь барьцаанд байгаа гэж хэлэн “уг байрны “Б” тоот үйлчилгээний талбайтай байр буюу иргэн Б.Х-д 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 70.000.000 төгрөгийн барьцаанд байсан байрыг О.Гантулга гэх хүнд 55.000.000 төгрөгийн барьцаанд байгаа чөлөөлж ав” гэж хуурч О.Гантулгаас авсан зээлийн төлбөрийг төлүүлж, өмчлөх эрхийг 2016 оны 01 дүгээр сарын 26-нд хууль бусаар шилжүүлэн өгсөн,

- мөн 40 тонны 3.000.000 төгрөгийн үнэ бүхий контейнер зээлээр авч төлбөрийг төлөөгүй, “Тайланд улс руу эмчилгээнд явна гэж” 3.000.000 төгрөгийг тус тус хуурч аван нийт 183.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Иргэн Б.С-д 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус байранд байрлах 76 м.кв 31 тоот орон сууцыг 168.000.000 төгрөг, 20 тоот автомашины зогсоолыг 25.000.000 төгрөгөөр тус тус зарахаар “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж, тухайн өдрөө бэлнээр 89.050.000 төгрөгийг авч, улмаар гэрээний дагуу 2015 оны 2 дугаар сар хүртэл 194.000.000 төгрөгийг авсан боловч автомашины гражийн өмчлөх эрхийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Д-д шилжүүлэн өгч, 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Иргэн Н.А-оос 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртлэх хугацаанд “барилга барихад мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж хуурч, бэлнээр болон дансаар 118.875.000 төгрөгийн хохирол учруулж,

хохирогч нартай захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө авсан боловч тэдгээр байраа бусдад зарах, барьцаанд тавьж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, бусдад зарагдаж өмчлөх эрх шилжсэн орон сууцнуудыг зарна, өр төлбөртөө тооцон өгнө гэж  бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан, хуурч нийт 1.386.102.791 /нэг тэрбум гурван зуун наян зургаан сая нэг зуун хоёр мянга долоон зуун ерэн нэг/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч О.Н-оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Миний бие өөрийн холбогдсон хэргийн зарим үйлдлийг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Үүнд: хохирогч Б-д учруулсан гэх 60.116.700 төгрөгийн хохиролтой үйлдэл, мөн хохирогч Д-ийн 432.908.000 төгрөгийн хохиролтой үйлдэлд маргахгүй ба учруулсан хохирлоос нөхөн төлөгдсөн 90.000.000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. 

Мөн хохирогч Мя-т 89.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, хохирогч  Д-д 183.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, хохирогч А-од 118.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд тус тус  маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Бусад хохирогч нарт учруулсан гэх хохирол төлбөрийн хэжээнд маргаж тодорхой тайлбар хэлж мэдүүлэг өгнө. Үүнд:

а/ Хохирогч Ба-ээс авсан мөнгөний эцсийн тооцоог 320.0 сая төгрөг гэж тооцоо хийсэн.  Намайг “байр өгнө” гэж залилсан гэж бичсэн байна. Ба- нь байр авсан. Сүхээ гэдэг түүний хүргэн ах нь 80.000.000 төгрөгийн барьцаанд байсан байрыг чөлөөлж авсан байгаа. Ба-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг дээр үнийн дүн 320.0 сая, 350.0 сая гэж  хоёр өөр үнийн дүн байна. Би 320.000.000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөнгийг би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд барьж байсан 93 дугаар байрыг барьж дуусгах зориулалтаар авсан. Энэ мөнгөнөөс Ба- миний өөрийн өмчлөл эзэмшилд байсан Лексус-570 маркийн машиныг 20.000 долларын барьцаанд байсныг төлж чөлөөлж авсан, би машинаа Ба-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Иймээс  машины үний зөрүү болох 74.0 сая төгрөгийг түүнээс авсан зээлийн 320.0 сая төгрөгөөс хасагдах ёстой гэж ойлгож байна. Миний машин нь 110.000.000 төгрөгийн үнэтэй.

Мөн Ба-ийн хүргэн ах Сүхээ гэдэг нь 80.000.000 төгрөгийн барьцаанд байсан байрыг чөлөөлж орсон, ороод хийсэн 25.000.000 төгрөгийн засварын ажил нь өөрийнх нь сайн дурын үндсэн дээр хийгдсэн. Энэ байрыг цааш хэдэн төгрөгөөр яаж зарсанаа Ба-, Сүхээ нар надад хэлэхгүй, нуугаад байгаа юм. Би Ба-ийн данс руу баримттайгаар 136.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс гадна баримтгүйгээр бэлнээр аваачиж өгч байсан мөнгө ч байгаа, гэхдээ үнийн дүнг нь одоо санахгүй байна. Мөнх-Алдараас авсан 65.000.000 төгрөг дээр тайлбар хэлэхэд Мөнх-Алдар болон Ба- нарын хоорондын тооцооны асуудал. Энэ мөнгө Ба-ийн мөнгөн дүнд орж тооцогдоод байгаа. Миний хохирогч Ба-эд өгсөн нийт мөнгөн 208.000.000  төгрөг болж байна. Намайг өвчтэй, нурууны хагалгаанд ороход 3.000.000 төгрөг өгсөн. Сүхээгийн нэр дээр шилжигдсэн 3 өрөө байрыг чөлөөлж авсан мөнгөний зөрүү огт тооцогдохгүй байгаа учир энэ асуудлыг мөрдөн байцаалтын шатнаас дахин шалгуулмаар байна. Тухайн байр нь анх барьцаанд тавигдахдаа худалдан, худалдан авах гэрээтэй байсан. Сүхээ, Ба- болон барьцаалсан байсан хүмүүс хоорондоо уулзаад нэрээ шилжүүлсэн байсан тул хэдэн төгрөг болсоныг би мэдэхгүй байна. Ба- Сүхээд уг байрыг ямар үнээр зарсаныг мэдэхийн тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад энэ талаар тодруулах хүсэлтэй байна.

б/ Хохирогч Б-ийн тухайд түүний үүсгэн байгуулсан компанитай нь 2013 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд барьж байсан 93 дугаар байрны агааржуулалтын ажил хийлгэхээр инженер Батаа гэдэг хүнтэй нь гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ажлын хөлсөнд 87.303.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Тэгээд бид харилцан ярилцаад төлбөрийг мөнгөөр биш бартераар хийе гэж тохироод, барьж байгаа байрнаас ашиглалтад орохоор нь 2 өрөө байрыг өгөхөөр 114.595.000 төгрөгөөр захиалгын гэрээ хийсэн. Үүний зөрүүг барилга ашиглалтад орохоос өмнө Б-д шилжүүлж төлнө гэсэн боловч Б-д үлдэгдэл мөнгийг төлөхгүй байсаар уг байрыг авахаа больсон. Мөн би Б-дд төлбөртөө тооцож Гранд марк-2 загварын автомашиныг 7.000.000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлэн өгсөн боловч энэ талаар огт яригдахгүй байгаад нь гайхаж байна. Мөн тус баригдсан 93 дугаар байрын доор байрлах 17 дугаартай нэг үл хөдлөхийн гэрчилгээтэй 3 автомашины 60 орчим м/кв зогсоолыг Гантулга гэдэг хүний зээлийн барьцаанд тавьсан байсныг Б-д барьцаанаас чөлөөлж уг автомашины зогсоолыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан атлаа уг асуудлыг огт дурьдаагүй орхигдуулсан. Иймд уг асуудлыг мөн нэг мөр шалгуулмаар байна. Ингэснээр миний хувьд Б-дд гэрээний дагуу төлөх төлбөрийн асуудал дууссан гэж үзэж байгаа. Харин Гантулгад зээл төлж зогсоол чөлөөлсөний мөнгө ойролцоогоор 20.0 сая төгрөг түүнд төлөх тооцоотой байгаа. Өөрөөр хэлбэл тус 3 автомашины зогсоолын нэг автомашины зогсоол л дор хаяж 25.0 сая төгрөг болно. Тэгэхээр 3 машины 60 мкв талбайтай зогсоолын нийт үнэ 75.000.000 төгрөг болох юм. Харин Б-д Гантулгад хэдэн төгрөг төлж барьцаа чөлөөлсөнийг бас тодруулж мэдмээр байна.

в/ Д- захирлын 432.908.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 90.000.000 төгрөгийн үнэтэй 2 өрөө байрын үнийг хасаж тооцно. 93-2 тоот байрыг Д-ид шилжүүлж өгнө гэсэн боловч тухайн үед 65.000 долларын барьцаанд тавьсан байсан Бадрал гэдэг хүн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байрыг зараад Автрали улс руу явсан байсан.

г/ Мөн Мя-т өгөх ёстой 89.000.000 төгрөгийн үнэтэй байр Бадрал дээр барьцаанд байсан боловч уг хоёр байрыг хоёуланг нь зараад явсан байсан. Мятай 2014 оны 5 сард барилгад кран түрээслүүлэн ажиллуулах гэрээ хийсэн. Ажлын хөлсийг нь 69.0 сая төгрөг гэж тохирсон боловч мөнгийг нь өгч чадаагүй, тэгээд Бадралд 25.0 сая төгрөгийн барьцаанд байсан байрыг чөлөөлөөд Мят өгинө гэсэн боловч Бадрал байрыг зараад явсан байсан. Бадралаас зээл авахдаа худалдах худалдан авах гэрээтэй байсан ба хүү нь хугацаандаа төлөгдөхгүй байсаар байгаад “гэрээнийхээ дагуу нэрээ шилжүүлчих, би зээлээ хаачихаад буцаагаад өгье” гэж хэлээд гэрээгээ өөрчлүүлж авсан боловч байрыг буцааж өгөөгүй юм.

Би 93-10 тоот байрыг Гансүх гэдэг хүнд барьцаанд тавьж зээл авсан байсан. Тэгтэл Гансүх зээлээ хаах шаардлагатай байна, манай найз Дэ гэдэг хүн дээр очоод худалдах, худалдан авах гэрээгээр зээл гаргуулаад миний зээлийг хаачих гэж хэлж байсан боловч үнэн хэрэгтээ Дэ нь Гансүхийн эхнэр байж таарсан. Дэ дээр Гансүхийн зээлийг хаахийн тулд зээл асуухад барьцаа байгаа юу гээд хохирогч Сын захиалгатай гараашийг барьцаалсан. Тухайн үед зээлээ хаачихаад буцааж аваад эдгээр хүмүүст нь шилжүүлж тооцоогоо дуусгачихна гэж бодсон боловч чадахгүй байж байгаад гарааш нь одоо Дэын өмчлөл эзэмшилд шилжсэн юм.

д/ Ха-гийн 70.000.000 төгрөгний хувьд манай өмгөөлөгч тайлбар хийнэ. Ха- бид хоёрын хооронд 6-7 жилийн хугацаанд 500.000.000 орчим төгрөгийн зээл орж, гарсан түүх байгаа, сарын 5 хувийн хүүтэй авч байсан. Хамгийн сүүлд 150.0 сая төгрөгийн зээлийн тооцоо байснаас 80.0 сая төгрөгийн зээлийг хааж, үлдсэн нь одоо яриад байгаа 70.0 сая төгрөг юм. Миний хувьд Ха-тай байгуулсан 70.0 сая төгрөгийн зээлийн барьцааг үл хөдлөхийн ажилтан нартай хуйвалдаж чөлөөлсөн асуудал байхгүй. Халиуны зээлийн барьцаанд нэг өрөө байр байсан. Барьцаа чөлөөлөх ёстой байсан бол Ха- өөрөө л чөлөөлөх эрхтэй. Үл хөдлөхөд өгсөн гэрээнд 5.0 сая төгрөг гэж байгаа боловч үндсэндээ 70.0 сая төгрөгийн асуудал байгаа юм. Энэ мөнгө бол миний төлөх ёстой төлбөр гэж ойлгоно.  

е/ Хохирогч Д-гийн 183.000.000 төгрөгийн хувьд хэлэх тайлбар байхгүй. Д-гийн өмчлөлд нь байгаа үйлчилгээний зориулалттай 93В талбайг өмчлөх эрхийг хүчингүй болгож бусад хохирогч нарын хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Уг үйлчилгээний талбайн үндсэн үнэ нь 315.000.000 төгрөг гэж үнэлэгдсэн байгаа.

ё/ Хохирогч Сын хувьд манай найзын эгч нь. Орон сууц захиалах гэрээг анх байгуулахдаа төлбөр төлөх график тогтоосон. С нь мөнгөө хугацаанд нь төлдөггүй байсан учир би гэрээнд заасны дагуу алданги тооцож, гараашийн үнэ гэх 25.0 сая төгрөгийг алдангид суутгасан. Гэхдээ С бид хоёр гэрээгээ дүгнэж тооцоо нийлээгүй. Тиймээс гарааш өгөөгүй Сыг залилж 25.0 сая хохирол учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С нь гэрээний дагуу захиалсан байрандаа орсон, одоо амьдарч байгаа. Орон сууцных нь хувьд маргаан байхгүй.

ж/ Хохирогч А-ын хохирлыг би хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Ингэхдээ нэхэмжилж байгаа мөнгөн дүнд өмнө төлсөн зээлийн хүүгийн 8.000.000 төгрөг орсон талаараа өөрөө мэдүүлсэн байдаг. А-оор дамжуулж түүний ахаас нь зээл, бараа бүтээгдэхүүн авахуулж байсан юм. Хохирогч нараас уучлалт хүсэж байна. Миний хувьд анхнаасаа тэднийг залилан мэхлэх санаа зорилго байгаагүй. Барилга бариулж байх хугацаандаа бусдаас өндөр хүүтэй авсан зээлийг төлөх, дахин зээл авах зэргээр эрсдэлд орж надад итгэж байсан нөхдийн итгэлийг алдсандаа харамсаж байна. Надад хүүтэй мөнгө зээлсэн хүмүүс нь зохих эд зүйлсийг авсан. Харин намайг дэмжиж байсан хүмүүс өнөөдөр хохирчихоод байна. Би хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулна. Хүлээх хариуцлагаа ч хүлээнэ. ” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.Саас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2014 оны 04 дүгээр сард Н-той уулзаад байр болон авто зогсоол худалдан авах гэрээ хийсэн. Нийт үнийн дүн 196.000.000 төгрөг байснаас 25.000.000 төгрөг нь авто зогсоолын төлбөр байсан. Гэрээ хийсэн өдрөө Н-ид 89.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед Н- надад “орон сууцыг тухайн оныхоо 9 дүгээр сард ашиглалтад орно” гэж хэлж байсан. Бид хоёрын дунд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд төлбөрийн график тусгагдаагүй. Гэхдээ би 2015 оны 2 дугаар сард байр ашиглалтад орох үедээ гэрээний дагуу төлөх 196.000.000 төгрөгийг бүрэн төлөөд байрандаа орж байсан. Н- миний байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгчихөөд, авто зогсоолын гэрчилгээг нэгдсэн журмаар сүүлд гаргуулна гээд хойшлуулаад байсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дэ гэдэг хүнд миний захиалсан зогсоолыг 8.000.000 төгрөгөөр Худалдах, худалдан авах гэрээ хийгээд шилжүүлж өгсөн байна. Үүнээс жилийн дараа Дэ “намайг гараашийг суллаж өг” гэж Иргэний хэргийн шүүхэд хандсан. Энэ маргаан нь одоог хүртэл шийдэгдээгүй явж байна.

Миний хувьд тухайн автомашины гараашид машинаа тавьж ашиглаж байгаа. Гараашаа авмаар байна. Би тухайн үед 25.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн. Төлбөрийн баримтыг бүгдийг хэрэгт өгсөн байгаа. Гомдолтой байна. Гэхдээ өмчлөх эрхийн гэрчилгээ нь Дэын нэр дээр гарсан байгаа тул иргэний шүүх гараашийг Дэд суллаж өг гэсэн шийдвэр гаргаж болзошгүй. Хохирлоо барагдуулмаар байна. Би нийт 10 сарын хугацаанд 196.000.000 төгрөгийг бүрэн өгсөн, нэг хоёр удаа хугацаа хоцроосон тохиолдол байгаа байх. Гэхдээ надад 24.000.000 төгрөгийн алданги тооцох үндэслэл байхгүй, алданги тооцох талаар гэрээнд заагаагүй.” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч А.Д-оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би Н-той 2013 оноос эхлэн бараа материал худалдах, худалдан авах ажлын шугамаар танилцсан. Н- 2013 оны 8 дугаар сарын сүүлээр Хан-Уул дүүрэгт барилга барьж эхэлсэн. 2014 оны 4 дүгээр сард манай ажил дээр ирээд арматур, бетон заслын материалаар хөрөнгө оруулах тухай санал тавьсан. Тэгээд 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Энэ гэрээнд барьж буй  барилга нь 2014 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орно. Ашиглалтад ороод борлуулалтын орлогоос хөрөнгө оруулалтын орлогыг буцааж төлнө гэж заасан. Энэ хугацаанд би нийт 432.908.091 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Үүнээс бэлэн мөнгөний хөрөнгө оруулалт нь 80.000.000 төгрөг, бараа материалаар хийсэн хөрөнгө оруулалт нь 352.908.091 төгрөг болсон. Бараа материалын дүнг мөрдөн байцаалтын явцад аудит томилуулж гаргасан. Хоёр талаас 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөрөнгө оруулалтыг гэрээг дүгнэсэн акт үйлдсэн.

Уг актаар нийт 432.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, үүний оронд орон сууцыг мкв-н үнийг зах зээлийн ханшаас бага зэрэг бууруулж буюу 1.800.000 төгрөгөөр бодож олгоно. Мөн хөрөнгө оруулалтын өгөөж болох 300.000.000 төгрөгийг 2015 онд “Үүр тээл” ХХК-д ямар нэгэн байдлаар өгнө гэсэн тохиролцоотой байсан. Мөн тухайн гэрээ нь 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хийсэн 14138 тоот гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан. Н- надад 90.000.000 төгрөгийн үнэ бүхий байрыг хөрөнгө оруулалтын өгөөж гэж өгч байсан боловч уг мөнгийг Н-ийн байдал хүнд байгааг харгалзан 432.000.000 төгрөгийн хохирлоосоо хасаж тооцохоор болсон. Одоо миний хувьд  Намнадоржоос үлдсэн 342.908.091 төгрөгөө нэхэмжилж, хохирлоо барагдуулж авмаар байна. Н- төлбөртөө тооцон 93-10, 93-16, 93-27, 93-2 тоот, нийт 4 орон сууцыг өгнө гэж амлаж байсан боловч өгөөгүй. Миний хувьд адилхан барилгын салбарт ажилладаг хүний хувьд түүний нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандсанаар одоо хохирчихоод явж байна.

Н- нь орон сууцны барилга барьж байхдаа бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлж, мөн хүнээс мөнгө зээлчихээд барьцаанд нь тавьсан байраа зээл хүүний дарамтад орсноор хэт бага үнээр тооцон тэдгээр зээлдэгч, мөнгө хүүлэгч нарт алдсанаас болоод санхүүгийн хүндрэлд орсон байх гэж бодож байна. Бадрал гэх хүнд ч энэ жишээгээр байраа алдсан. Дэ нь мөн 120.000.000 төгрөгийн үнэтэй байрыг 46.000.000 төгрөгөөр л авсан байх жишээтэй. Үүнээс гарах хохирлыг Н- хариуцаж, мөнгө хүүлэгч нар хожиж байна. Би нэг ч удаа шүүхэд хандаж гомдол гаргаж байгаагүй, залуу хүнийг дэмжие гэсэн над шиг хүмүүс нь ингээд хохирч байна. Би Н-оос нэг л орон сууц авсан, үлдсэнийг нь бүгдийг алдсан. Гантулгийг оруулсан байрнаас нь Н- гэж хүн хөөж гаргахаар нь би Гантулгад өөрөө хохирлыг нь барагдуулсан. 16 тоотын байранд оруулсан байсан хүний хохирлыг мөн би төлж барагдуулсан.

Шүүх шийдвэр гаргахдаа хүний байрыг хямд үнээр авсан мөнгө хүүлэгч нараас зөрүүг нь гаргуулахаар заагаасай гэж хүсэж байна. Энэ зөрүү мөнгөөр хохирогч бид нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хангалттай боломж байгаа. Эцэст нь хэлэхэд миний 342.908.091 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

4. Хохирогч С.Б-гаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Энэ бол зохион байгуулалттай, санаатай залилан гэж үзэж байна. Би Н-ид 2013 оны 10 дугаар сард 17.000.000 төгрөг зээлж байсан. Үүнээс надад  3.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Энэ итгэл дээр дамжуулаад Н- дараа дараагийн зээлээ авч эхэлсэн. Дараа нь барилгын материал бартердах болсон. Сүүлдээ мөнгөө төлж чадахгүй болохоороо байр санал болгосон. Би бэлнээр 8.825.000 төгрөг, дансаар 31.675.000 төгрөг шилжүүлсэн. Бэлнээр болон дансаар нийт шилжүүлсэн мөнгө 40.500.000 төгрөг болж байна. Бартерын төлбөр 19.400.500 төгрөг, нийт хохирол 59.985.500 төгрөг болж байгаа. Н-ид өгсөн бараа материалаас надад буцаасан бараа байхгүй. 3.000.000 төгрөгийн хувьд надаас бэлнээр зээлсэн мөнгөө буцааж шилжүүлсэн. Хавтаст хэрэгт хэрэв 56.000, 84.000 төгрөгийг бараа тус тус буцаасан баримт байгаа бол үүнийг хохирлоос хасаж тооцсон байх ёстой, эцсийн байдлаар нэхэмжилж буй нийт дүн бол 59.985.500 төгрөг юм.” гэсэн мэдүүлэг,

 

5. Иргэний хариуцагч С.М-гаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Чойжоо гэж хүн намайг дуудаж улсын бүртгэгч Оюунболд, Гэсэрмаа нарт холбогдуулан нээсэн эрүүгийн тоот хэрэгт иргэний хариуцагчаар татаж байгааг танилцуулсан.

Иргэн Н- 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлийн Ү-220639003 дугаартай үл хөдлөх, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан байсан.

2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 185 дугаартай нотариатчийн гэрчилсэн иргэн Ха-тай байгуулсан 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 5 хувийн хүүтэйгээр зээлж авах барьцаат зээлийн гэрээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байдаг.

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекээр хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийн гэрээг бүртгүүлнэ” гэж заасан байдаг.

2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Н- болон Ха- нарын хооронд байгуулсан барьцааны гэрээний 1 дэх зүйлд “5.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд Ү-220639003 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний зориулалттай хэсгийг барьцаалж байна” гэж заасан тул уг барилгыг 5.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэж ойлгож байна. Ийм учир Улсын бүртгэлийн ерөнхий газраас 70.000.000 төгрөгийг гаргуулна гэх иргэн Халунаагийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 2016 2603 0203 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Н-ийн захиалгатай 24 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 36 айлын орон сууцны барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 01 сарын 15-ны өдрийн 2015/33 дугаартай акт, тус байрны ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 26-30х, 31-33х/,

 

Нэг. Хохирогч М.Б-ийг залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

1.1. Хохирогч М.Б-ээс Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 35-36х/,

 

1.2. Хохирогч М.Б-ээс О.Н-ид мөнгө шилжүүлсэн талаархи мөнгөн шилжүүлгийн баримтууд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1-р хавтас 41х, 42-46х, 48-49х, 50-85х/,

 

1.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2012 оноос хойш манай байранд байдаг О.Н гэх залуутай “хамтарч бизнес хийе” гээд танилцсан боловч нэг ч удаа хамтарч бизнес хийж байгаагүй, харилцаатай байсан. Тэгж байгаад 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Every day” худалдааны төвийн гадаа уулзахад О.Н нь “баригдаж байгаа байрнаасаа байрлал сайтай, хямд үнээр байр өгнө, худалдаж ав” гээд надаас 120.000.000 төгрөг авсан. Түүнээс хойш “одоохондоо байр маань баригдаж дуусаагүй байна, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсанд шинээр байр баригдаж байгаа” гэж удаа дараа худлаа ярьж явсаар байгаад, дараа нь хэд хэдэн удаа “барилгад мөнгө дутаад байна, барилгын материал авах гэхэд мөнгөний хэрэг болоод байна” гэж хуурч мэхлэн

- 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 60.000.000 төгрөг,

- 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 40.000.000 төгрөг,

- 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 74.000.000 төгрөг,

- 2015 оны 3 дугаар сарын 10-наас 2015 оны 11 дүгээр сар хүртэл дансаар болон бэлнээр нийт 41.000.000 төгрөг зэргийг итгэл эвдэн хуурч, ямар ч барьцаагүй,  гэрээгүйгээр аваад одоо хаана байгаа нь тодорхойгүй, утас нь хаалттай алга болсон.

Нэг удаа надад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 93 дугаар байранд “3 өрөө байр ав” гээд зааж өгсөн. Тэр байрыг нь манай хамаатны Сүхээ гэх хүнд би зуучилж өгөөд,  тэр байранд нь Сүхээ ах өөрийн хөрөнгөөрөө нэмж 25.000.000 төгрөгөөр засвар хийгээд ортол давхар өөр эзэн гарч ирэн “би энэ байрыг О.Ноос 2015 онд барьцаанд авсан” гээд байрны гэрчилгээгээ бариад ирсэн.

Тэгэхээр нь О.Н-ид энэ байдлыг нь хэлсэн чинь “би хүнээс мөнгө аваад наад байрыг чинь барьцаанд тавьсан байсан юм” гээд худал хэлээд дахин тэр байрандаа 4 өрөө байр зааж өгөхөд нь тэр байрыг нь судалсан чинь 120.000.000 төгрөгний барьцаанд тавьсан байр байсан. О.Н-ийн Хаан банкны 5020917288 гэсэн данс руу 2 удаа мөнгө шилжүүлсэн. Бэлнээр зарим үед аваачиж өгдөг байсан. Заримдаа өөрөө ирж авдаг байсан. Худлаа, үнэн ярьсаар байгаад миний итгэлийг олоод цувуулж мөнгө авсаар байгаад ийм байдалд хүргэчихлээ. Тухайн үед баахан бичиг баримт бариад яваад байдаг байсан. Тэр бичиг баримтийг нь хараад хувиараа бизнес эрхэлдэг юм байна гэж итгэсэн.

Нэг удаа 70.000.000 төгрөг зээлээд буцааж авч байсан болохоор би итгэлтэй хүн байна гэж бодоод, өөрийн мөнгөө ямар нэгэн барьцаа авалгүй өгч байсан юм. О.Н нь Хан-Уул дүүргийн 93 дугаар байрны 5 давхарыг гэр бүлийн хамт эзэмшдэг байсан. Одоо тэр байр нь яасан нь мэдэгдэхгүй өөр хүмүүс ороод, нүүгээд явсан байгаа. Тэр байранд байгаа хүмүүс нь бас мөнгөний авлагатай байсан гэж ярьж байсан. 

Намайг О.Н-ид мөнгө өгсөн талаар надтай хамт бизнес эрхэлдэг Ж.Д гэдэг хүн, мөн манай эхнэр Энхнасан, мөн надаар дамжуулан Н-ид мөнгө өгч алдсан Жамбалдорж гэж хүн мэднэ. Мөн манай дүү Бат-Ирээдүй нэг удаа мөнгө өгч байхад цуг байлцаж байсан. Тухайн үед Н-ийн эхнэр нь бас хамт байсан сайн мэдэж байгаа. Тооцоогоо шахаж үзээд эцсийн байдлаар Н-оос 320.000.000 төгрөг авах ёстой. Энэ мөнгөнд ямар нэгэн хүү, алданги тооцоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 86-87х/,

 

1.4. Мөн хохирогчийн дахин өгсөн:

“...Өргөдөлд дурьдсан 355.000.000 төгрөгийн тоо баримт зөв. Би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өргөдөлд дурьдсан 2014 оны 05 дугаар сард Зүүн дөрвөн замын тэнд өгсөн мөнгөө хэлэхгүй орхигдуулсан байна. Мөн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дансаар 50.000.000 төгрөг өгөөд,  үүнээс өмнө өгсөн 24.000.000 төгрөгийг нэмж, энэ өдөр өгсөнөөр тооцно гэж Н-той өөртэй нь тохирсон. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө

2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дансаар 40.000.000 төгрөг өгөөд, түүнээс хойш 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд бэлнээр 24.000.000 төгрөг өгөөд, түүнийгээ 12 дугаар сарын 25-нд өгсөн 50.000.000 төгрөг дээр нэмж тооцоод 74.000.000 төгрөг гэж нэмж бичсэн. Би анх мэдүүлэг өгснөөсөө хойш дэвтэрээ үзэж байтал 20.000 ам доллар өгсөн гэж өөрөөр нь бичүүлж авсан байсан. Энэ 20.000 ам долларыг нь дээрх 355.000.000 төгрөгт нь оруулаад тооцсон байгаа. Би нэмж баримт хайя, байж магадгүй.

Би Лексус-570 машиныг нь 20.000 ам долларын барьцаанд байхад нь мөнгийг нь төлж зээлээс чөлөөлсөн. Энэ 20.000 ам долларыг би төлсөн. Тэгээд бас энэ 355.000.000 төгрөгт орохгүй 74.000.000 төгрөгийн тооцоо өр төлбөр Н-ид байсан юм. Түүндээ болон 20.000 ам доллартаа тооцоод машиныг надад шилжүүлж өгсөн. Энэ машиныг 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр надад шилжүүлж өгсөн. Тооцоо дууссан гэж бичиг бичиж өгсөн.

Н-ид увуулж цувуулж өгсөөр нийт 355.000.0000 төгрөг өгсөн. Түүнтэй тооцоо нийлээд эцсийн байдлаар 320.000.000 төгрөг болсон. Үүнээс “тус 93 дугаар байрны 2 давхарын 5 тоот 2 өрөө орон сууцыг 110.000.000 төгрөгөөр бодож хасахаар би өөрийн найзыг түр байранд оруулсан. Тухайн байрыг миний өмчлөлд нэр дээр шилжүүлж өгвөл 320.000.000 төгрөгөөс 110.000.000 төгрөг хасагдаж тооцогдоно. Хэрэв уг байр шилжиж ирэхгүй бол би 320.000.000 төгрөгөө эцсийн байдлаар нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 88-89х/,

 

1.5. Мөн хохирогчийн дахин өгсөн:

“...2015 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн Үйлдвэр туул гол 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө 57 мкв орон сууцыг 111.000.000 төгрөгөөр бодож надад өгсөн. Н- нь энэ 111.000.000 төгрөгийг 320.000.000 төгрөгнөөс хасаж тооцохоор тохирч надад уг 5 тоот орон сууцны түлхүүрийг өгсөн. Улмаар өөрийн танил Мөнх-Алдарт Хан-Уул дүүргийн Үйлдвэр туул гол 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө 57мкв орон сууцыг 111.000.000 төгрөгөөр цааш нь зарж би Мөнх-Алдараас урьдчилгаа 65.000.000 төгрөгийг авсан. Гэтэл уг орон сууцыг Н- нь өөрийн төрсөн дүү болох О-ын Өы нэр дээр гэрчилгээг нь гаргасан байсан.

Энэ асуудал нь Иргэний хэргийн шүүх дээр очиж, Мөнх-Алдараас Өлзийсайхан нь Хан-Уул дүүргийн үйлдвэр туул гол 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө 57мкв орон сууцыг авах талаар нэхэмжлэл гаргаж шүүхээр хэлэлцүүлж байгаа. ...Хан-Уул дүүргийн Үйлдвэр туул гол 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө 57мкв орон сууц нь Н-той аман гэрээ хийсэний дагуу миний өмчлөлд ирэх ёстой байсныг Н- нь санаатайгаар өөрийн төрсөн дүү Өлзийсайханы нэр дээр шилжүүлсэн байгаа нь анхнаасаа надад уг орон сууцыг өгөхгүй байх санаатай залилж байсан байна. Хан-Уул дүүргийн Үйлдвэр туул гол 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө 57 мкв орон сууцыг 111.000.000 төгрөгөд бодож ав гэж хэлээд албан ёсоор түлхүүрийг нь өгсөн. Энэнээс өөр орон сууц өгнө гэж яриагүй. Нэг ч хохирол төлөгдөөгүй байна. Би Н-оос 320.000.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Би эд бараа өгөөгүй, зөвхөн бэлэн мөнгө өгсөн. Энэ 320.000.000 төгрөгөнд ямар нэгэн хүү, алданги тооцоогүй. Үндсэн нэхэмжилж байгаа мөнгө болно. ...Маш их гомдолтой байна. Хохирлыг барагдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 41-42х, 7-р хавтас 9х, 9-р хавтас 33х/,

 

1.6. Гэрч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Ба-ийг танина, 2002 оноос хойш найз нөхдийн холбоотой байж байгаад 2011 оноос хойш ажил хэргийн холбоотой болсон. Түүнээс хойш нэг нэгнийгээ мэддэг. Би О-ын Н- гэх хүнийг сайн мэдэхгүй. Манай найз Ба-ийн хуурай дүү гээд яваад байдаг байсан. О.Н нь 3 жилийн өмнө байр барьж байгаа гэж дуулдаж байсан. Тэгээд Ба-тэй байн байн уулзаад мөнгө авдаг байсан гэж Ба- хэлдэг. Сүүлд нь 2013 онд би Ба-тэй хамтарч газар тариалан эрхэлдэг байсан болохоор тэр үед бид хоёр газар тариаландаа хэрэглэх гэж шатахууны зардалд хэдэн төгрөг цуглуулсан байсан юм. Түүнийг нь Н- нэг өдөр зээлээч гээд гуйж байгаад авахад нь би Ба-ийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Every day” худалдааны төвийн гадна автомашины зогсоол дээр аваачиж өгч байсан. Тэр өгсөн мөнгө нь 100 гаруй сая төгрөг торонд хийгээд өгч байсан. Би тэр үед Ба-ийг “чи хамаагүй, ямар ч барьцаагүй мөнгө өгч болж байгаа юм уу” гэж асуухад “за яахав залуу хүүхэд юм хийе гээд гүйгээд байгаа юм, тус болохгүй бол болохгүй, итгээд өгсөн” гэж хэлэхээр нь би тэр үедээ өөрөө мэдэж байгаа юм байлгүй гээд дуугүй өнгөрсөн. Сүүлд нь сонсоход нилээн хэдэн хүн залилан мэхэлсэн гэж сонсогдож байсан. Тухайн үед Ба- “энэ хүүхэд нэг байр барьж байгаа юм, болохгүй бол тэр байрнаас нь авна” гээд тоохгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 92х/,

 

1.7. Гэрч Д.Энхнасангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Ба- нь манай нөхөр юм. Н-ийн эхнэр М нь манай хажуу айлын хөршийн охин байгаа юм. Н- нь Мөнжинтэй гэр бүл болсоноос хойш манай байраар орж гардаг байхдаа манай нөхөртэй танилцаад, түүнээс хойш уулздаг болсон юм. Тэгж байгаад Н- хувиараа барилга барьж байгаа, манай нөхөр Ба-ээс мөнгө хэрэг болоод байна гээд зээлж аваад байсан, би тэр үед нь нөхөртөө хандан мөнгөө яаж буцааж авах гэж байгаа юм бэ гэхэд “барилга нь баригдаад дуусахаар заримд нь байр аваад, зарим мөнгийг нь буцааж авах ёстой” гэж хэлдэг байсан. Н-ид 2013 оноос хойш цувуулаад нилээн хэдэн удаа мөнгө өгсөн. Нийт хэдэн төгрөг өгсөнийг нь мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар нэг удаа ахаасаа 50.0 сая төгрөг аваад өгч байсан. Мөн манай хашаанд ирээд бас нэг удаа мөнгөн авч байсан, гэрт хүртэл ирээд 10, 20 саяар нь мөнгө аваад явдаг байсан ба мөнгө авах болгондоо “барилгаа барьж дуусаагүй байгаа, барилгын материал авах гэж байгаа” тухай ярьдаг байсан. Нөхөр Ба- нь хувиараа бизнес хийдэг юм, тэгээд өөрт байсан мөнгөнөөсөө Н-ид итгээд, ямар ч барьцаагүй мөнгө өгдөг байсан. Би эр хүмүүсийн наймаанд оролцоод яахав гээд тэр мөнгө төгрөгөнд нь оролцдоггүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 90-91х/,

 

1.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Мөнх-Алдарын гэрчээр өсөн:

“...2015 оны 10 дугаар сарын 14, 15-ны үед санагдаж байна. Өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. Ба-тэй уулзаад би орон сууц худалдаж авах гээд явж байна гэж хэлсэн юм. Тэгтэл Ба- “надад нэг орон сууц бий чамд боломжийн үнээр зарна шүү” гэж хэлэхээр нь би уг орон сууцыг сонирхож үзье гэж хэлсэн. Тэгвэл Н-той уулзаад нэг орон сууц үзүүлнэ. Хэрэв таалагдвал худалдаж авахгүй юу гэхээр нь би Н-той утсаар яриад Ба- орон сууц үз гэж хэлсэн гэхэд Н- надад хэлэхдээ 05 тоот орон сууцыг үзчих гэж хэлсэн. ...05 тоот орон сууцыг чинь худалдаж авъя гэж хэлсэн чинь тэгвэл удахгүй бүгдээрээ уулзъя гээд ...Ба-, Н- бид гурав Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 93 дугаар байрны гадаа уулзсан. Н- надад уг 05 тоот орон сууцыг хүлээлгэж өгөхөөр болсон юм. Харин урьдчилгаа мөнгийг Ба-ийн Хаан банкны 5029357157 тоот дансанд 65.000.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн юм. Н-оос орон сууцны түлхүүрийг нь хүлээж авсан юм. Н- надад хэлэхдээ “та Ба- ахад мөнгөө өгнө биз дээ, би 05 тоот орон сууцыг нь таны нэр дээр шилжүүлж удахгүй орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө” гэж хэлсэн. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 93 дугаар байрны 05 тоот орон сууцыг би Ба-ээс 95.000.000 төгрөгөөр худалдан авахаар аман байдлаар тохирсон. Н-, Ба- гэдэг хүнд мөнгөний өртэй байсан юм шиг байна. Тийм болохоор миний худалдан авах гэж байсан 05 тоот орон сууцны мөнгийг Ба-ийн данс руу шилжүүлж өг гэж хэлээд байсан. Ба- бид 2 хоорондоо аман байдлаар гэрээ хийхдээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 93 дугаар байрны 05 тоот орон сууцыг 95.000.000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 65.000.000 төгрөг өгчихөөд 05 тоот орон сууцны гэрчилгээ нь миний нэр дээр гарсаны дараа үлдэгдэл 30.000.000 төгрөгийг Ба-ийн данс руу шилжүүлэхээр ярилцаж тохирсон юм.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 93 дугаар байрны 05 тоот орон сууцны гэрчилгээ Н-ийн төрсөн дүү Өлзийсайхан гэх эмэгтэйн нэр дээр байгаа юм. Намайг уг 05 тоот орон сууцыг Ба-ээс худалдан авах үед “гэрчилгээ нь гараагүй байгаа гэрчилгээ таны нэр дээр удахгүй гарна” гэж Н- хэлсэн. Тэгэхээр нь би Н-ид итгээд 05 тоот орон сууцанд оршин сууж амьдарч байсан юм. Тэгтэл 2016 оны 9 дүгээр сарын 16-нд Өлзийсайхан гэх эмэгтэйн нэр дээр уг орон сууцны гэрчилгээ нь гарсан байна гэдгийг мэдсэн. Ингээд мэдэнгүүтээ Ба- рүү утсаар яриад “миний амьдарч байгаа орон сууцны гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байна” гэдгийг хэлтэл “за би учрыг нь олъё” гэж хэлсэн. Тэгээд одоо энэ асуудал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх дээр явагдаж байгаа юм. Би Ба-эд 65.000.000 төгрөгийг өгсөн. Миний хувьд уг орон сууцаа авах юм бол санал гомдол байхгүй. Энэ асуудлын учрыг нь олчих юм бол надад бусад нь хамаагүй юм. Би Н-ид мөнгө өгөөгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 23-25х/,

-

1.9. Байрны төлбөрт У.Мөнх-Алдараас хохирогч М.Бийн дансанд 65.0 сая төгрөг шилжүүлсэн 2015 оны 10 сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 5-р хавтас 26х/, 

1.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Өлзийсайханы гэрчээр өгсөн:

“...2013 оны 8 дугаар сарын 08-нд нөхөр, бид хоёр Цагдаагийн академийн хойд талд байдаг өөрсдийн эзэмшлийн 2 өрөө орон сууцаа зарсан юм. Н- ах угаасаа тухайн үед орон сууц барьж байсан болохоор надаас “2 өрөө байрныхаа мөнгийг түрүүлээд өгч бай, би орон сууц барих ажилд хэрэглэж байя” гэж хэлсэн болохоор нь би орон сууцаа авах хүртлээ өөрийн боломжоороо олдсон мөнгөө Н- ахын данс руу шилжүүлж байсан юм. Би өөрийн орон сууцаа зарсны дараа Н- ахын барьж эхэлж байсан орон сууцнаас 2 өрөө орон сууц авахаар тохиролцож ярилцсан байсан юм. Ингээд 2014 оны 12 дугаар сарын үед /өдрийг нь санахгүй байна/ Н- ахаар 2 өрөө орон сууцаа заалгахад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө орон сууцыг зааж өгсөн.

Би Н- ахад өгсөн мөнгөө доорхи байдлаар дансаар болон бэлнээр өгсөн юм. Үүнд:

1. Би өөрийн Хаан банкны 5041хххх262 тоот данснаас 2013 оны 8 дугаар сарын 10-нд 31.000.000 төгрөгийг авч, данснаас авсан өдрөө 30.000.000 төгрөгийг Н- ахад бэлнээр өгсөн,

2. 2014 оны 11 дүгээр сарын 06-нд Хаан банкны 5041ххх262 тоот данснаас 29.000.000 төгрөгийг Н- ахын Хаан банкны 5020917288 тоот дансанд шилжүүлсэн,

3. 2014 оны 11 дүгээр сарын 17-нд өөрийн Хаан банкны 5041ххх262 тоот данснаас Н- ахын Хаан банкны 5020917288 тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн,  

4. 2014 оны 11 дүгээр сарын 19-нд өөрийн Хаан банкны 5041ххх262 тоот данснаас Н- ахын Хаан банкны 5020917288 тоот данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

5. 2015 оны 6 дугаар сарын 11-нд Хаан банкны 5041ххх262 тоот данснаас Н- ахын Хаан банкны 5020917288 тоот данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн.

6. 2015 оны 12 дугаар сарын 02-нд өөрийн Хаан банкны 5041ххх262 тоот данснаас Н- ахын Хаан банкны 5020917288 тоот дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлж, нийт 76.500.000 төгрөгийг өгсөн.

Би Сансар хороололд түрээслэн ажиллуулж байсан хүнсний дэлгүүрээ худалдаж авахын тулд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 93 дугаар байрны 05 тоот орон сууцыг 160.000.000 төгрөгний барьцаанд тавьж, Хаан банкнаас зээл авсан. Миний хувьд энэ хэрэгт хохирсон зүйл байхгүй. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 93 дугаар байрны 5 тоот орон сууц нь миний нэр дээр гарчихсан бөгөөд миний өмчлөлд байгаа учир ямар нэгэн байдлаар би хохирсон зүйлгүй. Н- ахаас нэхэмжлэх зүйл байхгүй. Ганцхан миний орон сууцыг чөлөөлж өгөхийг хүсч байна. Иймд энэ хэрэгт миний зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгчээр явах шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэхээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 93 дугаар байрны 05 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр иргэний шүүхэд гомдол гаргаж өгсөн юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 30-31х/,

 

Хоёр. Хохирогч С.Бг залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

2.1. С.Б Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 94х/,

 

2.2. Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Н-той ШУТИС-д хамт 2 жил нэг ангид сурч байгаад гадаадад суралцахаар явсан. Түүнээс хойш нэг их уулзахгүй байж байгаад 2009 онд нэг удаа уулзсан. Тэгээд Н- АНУ явсан бөгөөд 2014 оноос эргээд Монголд уулзсан. Түүнээс хойш холбоотой байсан. Н- нь Хан-Уул дүүрэгт орон сууцны барилга барьж эхэлсэн бөгөөд надтай уулзаад “барилгын материал, обой авъя” гээд би 2014 оны 12 дугаар сард обой нийлүүлэхээр болсон. Тэгтэл Н- “өмнө нь обой нийлүүлэх мөнгөө 12 дугаар сар хүртэл надад зээлээчээ” гээд 2014 оны 10 дугаар сарын 03-нд 7.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 06-нд 10.000.000 төгрөг зээлсэн.

Мөн “нийлүүлнэ” гэж ярьж тохирсон барилгын материалыг 2015 оны 1 дүгээр сард өгсөн. Нийтдээ 19.485.500 төгрөгийн бараа нийлүүлсэн. Энэ дунд 4 дүгээр сард байхаа 3.000.000 төгрөг надад буцааж өгсөн. Тэгж байгаад “байр зарагдахгүй байна, байр үзээч” гэсэн учир би байран дээр нь ирж уулзсан. Манай эхнэр бид хоёр хамт ирсэн. Эхлээд “9 давхарын 93 мкв байрыг аваач” гэж санал болгоод “байранд 2015 оны 10 дугаар сарын 01-нд оруулна” гэж хэлсэн. Тэр хоорондоо намайг “байрныхаа урьдчилгаа мөнгийг өгөөч” гээд

- 2016 оны 6 дугаар сарын 02-нд 8.500.000 төгрөг,

- 2015 оны 7 дугаар сарын 03-нд 6.000.000 төгрөг,

- 2015 оны 9 дүгээр сарын 1-нд 1.000.000 төгрөг,

- 2015 оны 10 дугаар сарын 07-нд 5.000.000 төгрөг,

- 2016 оны 1 дүгээр сарын 05-нд 6.000.000 төгрөг тус тус авсан. Энэ хооронд бид 2 удаа уулзахад намайг оруулна гэсэн 9 давхарын 3 өрөө байранд нь өөр хүн орсон байсан. Тухайн үед нь би “яагаад өөр хүнд өгчихвөө” гэхэд “Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл аваад хураалгачихсан” гэсэн. Тэгээд намайг “3 давхарт 93 мкв 3 өрөө байр ав” гэсэн. Эхнэр бид хоёр “3 давхарт авахгүй” гэхэд “8 давхарт байгаа хүнийг 3 давхар руу оруулаад, та нарт 8 давхарын 27 тоотыг өгье” гэж санал тавьсан. 2016 оны 1 дүгээр сарын 05-нд эхнэр бид хоёрыг байран дээрээ дагуулж ирээд 3 давхарт орж үзэхэд 3 давхарын 3 өрөө байранд гал тогооны тавилга тавьсан байсан чинь “8 давхарын айл нүүж орж ирж байна, та хоёрт 8 давхарын 3 өрөөг өгөхөд асуудалгүй болсон” гэж хэлж ойлгуулсан.  

Би Н-ид бэлнээр 40.500.000 төгрөг өгч, 19.485.500 төгрөгийн обой, эмульс зэрэг барилгын материалын бараа нийлүүлсэн. Нийтдээ 59.985.500 төгрөгөөр хохироод байна. Н- бид хоёрын тооцоо нийлж гарын үсэг зурсан баримт байгаа.

Уг нь бэлнээр өгсөн мөнгөндөө хүү тооцохоор тохирсон байсан. Тэгэхдээ зээлийн гэрээ байгуулсан юм байхгүй, тооцоо нийлсэн акт л үйлдсэн. Тооцоо нийлэхэд манай эхнэр, тэдний эхнэр хамт байсан. Зарим мөнгийг нь эхнэрийн дансаар шилжүүлж өгч байсан. Бас нийлүүлсэн барилгын материалын зарлагын падаан манай эхнэрийн нэрээр бичигдэж байсан. Манай худалдагч нар Н-ийг барилгын материал авч байсныг мэднэ, намайг байхгүй үед худалдагчаас очиж авдаг байсан.

Эхнэр бид хоёр барилгын материал зардаг хоёр лангуутай, нэгийг нь манай эхнэр хариуцдаг юм. Дансны хуулгыг өргөдөлд хавсаргаж хэрэгт өгсөн байгаа. 19.485.500 төгрөгөнд нь  барилгын материалыг зээлээр өгч байсан. Н- ...анх тэр байруудыг надад санал болгоход хүн ороогүй байсан боловч дараа нь тухайн орон сууцанд айлууд орсон эзэнтэй болсон байсан. Уг орон сууцыг өгнө гэж хэлэхээр нь би тухайн үед өөрийн биеэр очиж үзэхэд хоосон, айл ороогүй шинэ байр байхаар нь итгэсэн. Тэгээд мөнгөө өгсөн юм. Тэгсэн сүүлд нь Н- надад өгнө гэсэн орон сууцаа өөр хүнд зарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 170-171х, 172х, хэргийн 7-р хавтас 10х/,

 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ундармаагийн гэрчээр өгсөн:

“...Би Н-ийг танина, анх манай нөхөртэй цуг ШУТИС-ийн Барилга инженер, архитектурын сургуульд нэг ангид сурч байсан. ...Нөхөр Б- сургуулийнхаа найз нөхөдтэйгөө уулзахад нь хааяа тааралдаж байсан. Тэгээд Н- 2014 оны 12 дугаар сарын 14-нөөс анх барилгын обой авч эхэлсэн. Манай нөхөр Б-тай “обой зээлээр аваад, барилгаа ашиглалтанд орохоор мөнгийг нь өгнө” гэж ярьж тохирсон байсан. Энэ тухай манай нөхөр надад хэлээд би ч зөвшөөрсөн. Тэгээд бараагаа зээлээр өгч эхэлсэн.

Манай гэр бүл “Хермес” төв дээр барилгын материалын 2 лангуу ажиллуулдаг. Нэг нь обой, обойн цавуу зардаг, нөгөөх нь эмульс, будаг, багс гэх зэрэг барилгын дотор засалтай холбоотой бүх л зүйлсийг зардаг лангуу байдаг юм.  Уг хоёр лангууг Аж ахуйн нэгжийн нэрээр биш иргэн Ундармаа гэсэн өөрийн нэрээр түрээсэлж ажиллуулдаг. Түрээсийн гэрээ нь миний нэр дээр гэсэн үг.

Н-ид нийтдээ 19.488.500 төгрөгийн барилгын бараа материал нийлүүлсэн. Н- манайхаас барилгын материал авч эхлэхээсээ өмнө мөн нөхөр бид хоёроос бэлэн мөнгө зээлж байсан. Эхлээд бол “хүүтэй зээлье” гэж авсан. 2014 оны 10 дугаар сарын 14-нөөс эхэлж авч эхэлсэн. 2015 оны хавар 4, 5 сар орчмоос Н-той уулзаад “нийлүүлсэн барилгын материалын үнэ, зээлүүлсэн мөнгөнийхөө оронд байр авъя” гэж ярьж тохирсон. Н- нь “мөнгө төгрөг муутай байна, хэцүү байна” гэж ярьж байсан болохоор нөхөр, бид хоёр “мөнгөнийхөө оронд байр авъя, зөрүү мөнгийг нь өгье” гэсэн юм. Тэгээд Н- өөрийн барьж ашиглалтанд оруулсан 32 /33 гэл үү сайн санахгүй байна/ айлын орон сууцнаас 9 давхарт 3 өрөө байр авахаар болсон. Тэгсэн Н- “2015 оны 10 дугаар сард байрандаа оруулна” гэж байснаа тэр байранд нь өөр хүн амьдарч байсан. Тэгсэн Н- “3 давхарт ор” гэхэд нь нөхөр бид хоёр 3 давхарын байрыг нь үзэхэд нар хаасан өргөтгөлтэй байсан болохоор нь “өөр давхарт оръё” гэхэд “8 давхарын айл мөнгө төгрөгний асуудалтай байгаа, тэр айлыг доош нь оруулна” гэсэн. Тэгээд бид нар дахин, дахин асуугаад байсан. Тэгсэн “одоо удахгүй, тэгж байна, ингэж байна” гээд л хоног хугацаа өнгөрөөгөөд байсан. Бид хоёр байраа үзье гэхэд 3 давхарын айл засаж байгаа юм, тэднийх ийшээ оронгуут танайхыг 8 давхарын 3 өрөө байранд оруулна гэсэн.

Тэгж байтал нэг мэдсэн бүх давхарт нь айл амьдраад эхэлсэн. Н- ч олдохоо больсон. Н-ид бэлэн мөнгө нийтдээ 46.500.000 төгрөг өгсөн. Манай нөхөр 2015 оны 9 дүгээр сарын 09-нд өгсөн 3.000.000 төгрөгөө мартаад тооцоо хийсэн байна. Энэ тооцоонд ороогүй 3.000.000 төгрөгийг миний дансаар шилжүүлсэн баримт нь байгаа. Үүнийг манай нөхөр дутуу хэлсэн байгаа. Анх өгч байсан бэлэн мөнгөө уг нь сарын 5 хувийн хүүтэй зээлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 173-174х/,

 

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Батчимэгийн гэрчээр өгсөн:

“...Манай захирлыг Б-, эхнэрийг нь Ундармаа гэдэг. Би энэ хүмүүсийн ажиллуулдаг обой зардаг лангуунд худалдагч хийдэг. Тэгээд энэ Н- гэж Б- захирлын найз гэдэг бөгөөд надаас обой, обойн цавуу авахаар ирдэг байсан. Заримдаа өөрөө, эсхүл түүний аав О- гэж хүн, заримдаа ажлынх нь хүн гэх ах ирж авч байсан. Би зарлагын падаан бичдэг байсан. Би бүх падаандаа гарын үсэг зуруулдаг байсан. 2014 оны 12 сараас 2015 оны 3 дугаар сар дуусах хүртэлх хугацаанд ирж обой, обойн цавуу авч байсан. Хамгийн сүүлд 2015 оны 3 дугаар сарын 31-нд ирж авсан байна. Нийтдээ 15.243.000 төгрөгийн обой, обойн цавуу авсан баримт байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р дүгээр хавтас 175-176х/,

 

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Батсайханы гэрчээр өгсөн:

“...Манай захирлыг Б-, эхнэрийг нь Ундармаа гэдэг. Би энэ хүмүүсийн ажиллуулдаг эмульс, будаг, багс, өнхрүүш, гэрэл чийдэн зэргийг зардаг лангуун дээр худалдагчаар ажилладаг. Н- гэх хүн Б- захирлын найз бөгөөд надаас эмульс, өнхрүүш, цаасны хутганы запасыг авсан байна. Нийтдээ 4.357.500 төгрөгийн барааг авсан бөгөөд нэг удаа аав О- нь ирж авч байсан. Би зарлагын падаан үйлдээд өөрсдөөр нь гарын үсэг зуруулж байсан. Барааг дандаа зээлээр авч байсан. Зарлагын баримтаас харахад 2015 оны 01 сарын 04-ний өдрөөс 2015 оны 3 сарын 31-ний хооронд ирж авсан байдаг. Н- нь авсан барааны үнийг өгөөгүй гэж захирлууд ярьж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 177х/,

 

2.5. Хохирогч С.Б-гаас Н-ид мөнгө шилжүүлж байсан гэх Баасанжав Ундармаагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтууд /хэргийн 1-р хавтас 136-168/,

 

2.6. Хохирогч С.Б-гаас О.Нид өгсөн гэх барилгын материалын тооцооны гар бичмэл, орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн талаархи баримтууд /хэргийн 1-р хавтас 97-135х, 179-181х/,

 

2.7. Эрүүгийн хэрэгт хохирогч С.Б-гаас гаргасан иргэний нэхэмжлэл, хавсаргасан баримтууд /хэргийн 1-р хавтас 178-181х/,

 

2.8. Хохирогч С.Б-гаас О.Нид 2014 оны 12 сарын 14-нөөс 2015 оны 01 сарын 24-ний өдрийн хооронд нийлүүлсэн гэх обой, эмульс, засал чимэглэлийн өнхрүүш, обойн цавуу зэрэг бартераар нийлүүлсэн гэх бариилгын бараа материалын үнэлгээг нийт “19.516.700 төгрөг /арван есөн сая таван зуун арван зургаан мянга долоон зуу/” гэж үнэлж тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн В17-15 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-р хавтас 136-147х/, 

 

Гурав. Хохирогч Ё.М-ыг залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

3.1. Хохирогч Ё.М-аас Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2-р хавтас 2х/,

 

 3.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ё.М-ын хохирогчоор өгсөн:

"...Н-ийн эцэг О-ыг би өмнө нь таньдаг байсан юм. Тэгээд О- надад “манай хүүхэд барилга барьж байгаа юм, кран түрээсэлж ажиллуулах хэрэгтэй байна” гэсэн. Би "Цамхаг Кран" ХХК байгуулаад, барилгуудад кран түрээслэж орлого олдог юм. Тэгээд О-ын тавьсан саналын дагуу хүү Н-той нь уулзаж кранаа ажиллуулахаар” болсон. Бичгээр гэрээ байгуулсан юм байхгүй, амаар ярьж тохирсон.

Тэгээд 2014 оны 04 дүгээр сараас Н-ийн барьж байсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны барилгад нэг краныг сарын 13.5 сая төгрөгөөр түрээслүүлэн 9 дүгээр сар хүртэл ажиллуулсан. Эхний гурван сар нь ажилтай байсан ба сүүлийн сард барилгын материал байхгүйгээс ажил тасалдаж байсан.

Тэгээд Н-оос түрээсийн төлбөрт 60.000.000 төгрөг авахаар тохирсон бөгөөд Н- нь “барилгаа ашиглалтанд оруулаад мөнгийг өгнө” гэж байсан. 2015 оны хавар уг барилга ашиглалтанд ороод, 2015 оны 8 дугаар сарын эхээр Н-той уулзахад “60.000.000 төгрөгөө өгч чадахгүй байна, хүмүүс үлдэгдэл мөнгөө өгөхгүй, зарим байр зарагдаагүй” гээд надад 93-р байрны 7-22 тоот нэг өрөө байр үзүүлээд, “та энэ байрыг авах уу, та 89.0 сая төгрөгөөр ав, зөрүү 29.0 сая төгрөгийг өгчих” гэсэн.

Тэгэхээр нь би зөвшөөрөөд, үүнээс хойш 10 орчим хоногийн дараа би “байрандаа оръё, зөрүү мөнгөө өгье” гэсэн чинь би “үйлчилгээний талбайгаа зарахаар болчихлоо, таны 60.0 сая төгрөгийг өгье” гэсэн. Би “за, за” гээд хүлээгээд хааяа утсаар ярихад “худалдаж авах гэсэн хүмүүсийн зээл нь бүтэхгүй байна” гэсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 14-нд Н- над руу утсаар яриад “мөнгө бүтэхгүй байна, та ерөөсөө байраа ав, та зөрүү мөнгөө өгчих” гэхэд нь зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Туул ресторанд очиж уулзахад Н- эхнэртэйгээ хамт явж байсан бөгөөд тэр өдөртөө "Голомт" банкны салбараас өөрийн 2209227189 тоот, мөн 2105004269 тоот дансуудаас 20.0 сая төгрөг гаргаж, Н-ид өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 30-нд уулзаж үлдсэн 9.0 сая төгрөгийг Н-ид өгсөн.

Ингээд  “байрандаа оръё” гэхэд “өөрийнхөө нэр дээр гэрчилгээг гаргаад барьцаанд тавьсан байгаа, барьцаанаас чөлөөлөөд танд шилжүүлж өгнө” гэж хэлэх болсон. Мөн “та жоохон хүлээчих, сангийн засвар дуусаагүй, ванн жорлонг хийсэн улсуудаар нь тавиулна” гээд байлгаад байсан. Тухайн үед нь би “өөрөө ванн жорлонг янзалчихья” гэхэд “болохгүй, анх хийлгэсэн улсуудаар хийлгэхгүй бол ус алдах, энэ тэр болвол хэл ам гарна” гээд байсан.

Анх 20.0 сая төгрөг авахдаа эхнэртэйгээ хамт ирж авсан. Н- барьцаанаас чөлөөлөхөд мөнгө хэрэгтэй гэж байгаад надаас байрны үнийн зөрүү 9.0 сая төгрөгийг авсан. Би энэ өгсөн мөнгөнөөс 5.0 сая төгрөгийг Чогноожамц гэдэг хүнээс зээлж авч өгч байсан. Мөн Манай хүүхдүүдийг дагуулаад “зээлээс чөлөөлж өгнө” гэж явснаа “барьцаанд авсан газрынх нь захирал нь алга байна” гээд хүүхдүүдийг буцаасан байсан. 2016 оны 01 дүгээр сарын 05-нд “баараггүй бүтээж өгнө” гэж хэлээд л алга болсон. Манайд зарна гэж байсан 22 тоотын орон сууцанд нь өөр айл орсон байсан. Тухайн үед би зах зээлийн үнээс бага үнээр кранаа түрээслүүлж байсан, бас ажил багатай байсан үе таарсан учир үнээ хасаж тооцсон байсан. Мөн залуу хүн барилга байшин барихад нь дэмжиж тусалсан. Гэтэл байр өгнө гэж нэмж мөнгө авч залилсанд гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна. ...Би Н-оос нэг ч төгрөг авч чадаагүй байна. Ажлын хөлс болох 60.000.000 төгрөг, бэлнээр талсөн 29.000.000 төгрөг, нийт 89.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...Одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй байна. Н- сүүлд “93 дугаар байрны 22 тоот орон сууцыг өгнө” гэж 60.0 сая төгрөг дээрээ нэмээд 29.0 сая төгрөг өгчих гэсний дагуу би түүнд өгсөн. Ядаж байхад энэ сүүлд авсан 29.0 сая төгрөгөө өгчихгүй юм байхдаа. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 7-8х, 5-р хавтас 4х, 7-р хавтас 11-12х/,  

 

3.3. 39-88 УНЧ улсын дугаартай ZOOMLION маркийн автокраны тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт /хэргийн 2-р хавтас 10х/,

 

3.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Оюунбатын гэрчээр өгсөн:

“...Би Мя захирлын үүрэг болгосны дагуу Н- гэх залуугийн барьж байсан орон сууцанд автокраны жолоочоор ажилласан. Мя захирал Намнадорж гэх хүнтэй хоорондоо тохиролцоод ажиллах гэрээ хийсэн юм шиг байна лээ. Тэдний хоорондын асуудлыг би мэдэхгүй. Би зөвхөн Мя захирлаас цалингаа аваад ажилладаг журмаараа ажлаа хийж гүйцэтгэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 11х/,

 

Дөрөв. Хохирогч Б.Х-г залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

4.1. Хохирогч Б.Х-гаас Цагдаагийн байгууллагад анх гаргасан өргөдөл /хэргийн 2-р хавтас 14х, 24х/,

 

4.2. Б.Х-, О.Н нарын хооронд 2015 оны 03 сарын 04-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ, /гэрээний үнийн дүн 5.0 сая төгрөг, нэг сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй гэх/, дээрх зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039003 дугаарт бүртгэгдсэн, ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 байр Б тоотын үйлчилгээний зориулалттай 157,71 мкв бүхий О.Н-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх 2015 оны 03 сарын 04-ны өдрийн Барьцааны гэрээ /дугааргүй/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 2-р хавтас 15-17х/,

 

4.3. Б.Х-, О.Н нарын хооронд 2015 оны 03 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг гэрчилсэн 185 дугаартай тойргийн нотариатчийн Нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хэргийн 19х/,  

 

4.4. Хан-уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 106 дугаартай албан тоот, уг албан бичигт хавсаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039003 дугаарт бүртгэгдсэн, ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 байр Б тоотын үйлчилгээний зориулалттай 157,71 мкв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийсэн талаарх хуулбарласан баримтууд /хэргийн 2-р хавтас 28х, 29-47х/,

 

4.5. Хохирогч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Н-той бүр багийн найзууд, 3-р хороолод нэг орцонд амьдарч байсан юм. Н- нь гадаадад сурч байсан, гадаадад амьдарч байгаад ирсэн. Түүнээс нь хойш л эргэж холбогдож эхэлсэн. Н- ХУД-ийн 15 дугаар хороонд 32 айлын орон сууц барьж эхэлсэн бөгөөд “барилгаа барьж дуусгаад орон сууцаа борлуулахаар өгье” гэж хэлээд 70.0 сая төгрөг зээлсэн. Ингэхдээ зээлийн гэрээ, уг орон сууцны Б тоотын 157,71 мкв үйлчилгээний талбайг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст очиж буртгүүлсэн. Энэ талбайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь Н-ийн нэр дээр байсан.

Тэгээд дараа нь 2015 оны намар Н- нь “гэрчилгээгээ хүнд үзүүлээд ирье” гээд гуйгаад аваад явсан. Түүнээс хойш “гэрчилгээ өгөөч” гэхэд “хүнд үзүүлж харуулж байна” гээд л байдаг байсан. Тэгээд би өөрөө гадаад явчихаад 2016 оны эхээр ирэхэд Н- холбоо барихаа больсон. Би ХУД-ийн бүртгэлийн хэлтэст очиж лавлахад барьцаалсан тайлбай нь барьцаанаас чөлөөлөгдөөд 2-дагч этгээдэд шилжсэн байсан. Намайг цагдаагаар өргөдөл өгөөд явж байх зуур 2-дагч этгээдээс 3-дагч этгээдэд шилжсэн байсан. Анх Гантулга гэдэг эмэгтэйд шилжсэн байсан ба тэр хүнтэй нь ярихад манай ээжээс 55.0 сая төгрөг зээлээд миний нэр дээр шилжүүлж өгсөн гэж хэлсэн. Намайг утсаар ярьсны дараахан Д- гэдэг хүнд шилжүүлсэн байсан. Би Н-ид маш их гомдолтой байна. Мөн бүртгэлийн хэлтсийн ажилтнуудын хариуцлагагүй юм уу, эсхүл хуйвалдсан байдлаас болж би бүр хохироод байна.

...Тухайн үед Н-той 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 70.0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад барьцаанд нь өөрийнх нь барьсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 93 дугаар байрны 1 давхарын 157,71 мкв үйллчилгээний талбайг барьцаалж хэлтэст бүртгүүлэхээр Н-, бид хоёр хамт ирсэн. Баримт бичгээ улсын бүртгэгчид хүлээлгэж өгсөн. Н- гарын үсэг зурсан. 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрөө л ирсэн. Тэгээд зээлийн гэрээний нэг хувь дээр улсын бүртгэгчийн тэмдгийг даруулаад аваад явсан юм.

Н- 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд намар нь 11 дүгээр сард Н- надтай уулзаад барьцаалсан үйлчилгээний талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “хүнд үзүүлэх гэсэн юм, хэрвээ хүн худалдаж авчихвал чамаас зээлсэн мөнгөө хүүгийн хамт өгөөд, үл хөдлөх хөрөнгөө зээлийн барьцаанаас чөлөөлүүлнэ, хэрэв авахгүй бол маргааш чамд гэрчилгээг эргүүлээд өгье” гэсэн. Тэгээд алга болсон.

Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс дээр ирж “Y-2206038003 дугаартай үйлчилгээний талбай миний зээлийн барьцаанд бүртгэлтэй байна уу” гэж лавлахад бүртгэлтэй гэж хэлсэн. Тэгэхэд 15 дугаар хороо хариуцсан байцаагч л байсан байх. Би 2016 оны 01 дүгээр сард утсаар нэг яриад "би гадагшаа явлаа, намайг ирэхээр гэрчилгээг өгөөрэй" гэхэд "за" гэсэн. Гадаадаас ирээд Н- руу 99992442 дугаарын утсаар нь ярих гэхэд утас нь болохгүй байсан. Тэгээд 15 дугаар хороо хариуцсан улсын бүртгэгч Лхагвахандтай уулзаад “миний дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан” талаарх мэдээллийг шалгуулах гэхэд “Мөнхзаяа гэж ахлах байцаагчтай уулз” гэсэн. Тэгсэн Мөнхзаяа нь “нөгөө барьцаалсан эд хөрөнгийг Гантулга гэж хүнд худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн байна” гэж хэлсэн.

Мөнхзаяа нь холбогдох бичиг баримтыг архиваас татаж үзсэн. Би “танай байгууллагаас болж хохирч байна” гэхэд “Цагдаагийн байгууллагад ханд” гэсэн. Тэгээд би дарга дээр нь ороод уулзахад “намайг өргөдөл бичээд өг” гэж хэлсэн тул би өргөдөл бичээд өгсөн. Дотоод хяналт шалгалтаараа шалгуулаад хариу өгнө гэж хэлсэн.

Тэгээд би Гантулга гэж нөгөө үл хөдлөх хөрөнгийг сүүлд худалдаж авсан хүний улсын бүртгэлд байсан гэрээн дээрээс хараад утсаар ярьсан. Гантулгыг “надтай уулзаач, миний зээлийн барьцаанд байгаа” гэдгийг хэлсэн. Тэр хүнээс учир начирыг нь ольё гэж бодсон юм.  Бас Дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст “түр хориг тавьж өгөөч” гэж өргөдөл ч бичиж өгсөн.

Нэгийг нь даргад нь нөгөөг нь хүлээн авахад нь өгсөн. Тэгж байхад “Гантулгаас өөр хүний нэр дээр дахиад шилжих гээд байна” гэж манай найз надад хэлсэн. Н- дахиад шилжүүлэх гээд байна гэж надад хэлсэн. Тэгээд би бүртгэлийн хэлтэсийн бүртгэгч Лхагвахандтай уулзаад энэ талаар хэлсэн. Би өглөөний 08 цаг 30 минут орчим ажил цуглахад л ирээд 09 цаг дөнгөж өнгөрөөгөөд орсон. Би нотариатчаар өргөдлөө батлуулах гээд 09 цаг хүргэсэн.

Энэ асуудал 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болж байгаа асуудал юм. Хамгийн анх барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгч нь Оюунболд гэж хүн байсан, түүнийг Мөнхзаяа “ажлаасаа халагдсан” гэж надад хэлсэн. Оюунболд нь Н-той хуйвалдаж ийм юм хийсэн. Ер нь улсын бүртгэгч нар хуйвалдсан. Н- бид хоёр хамт бүртгэлийн хэлтэст ирэхэд бүх хүмүүстэй нь мэндлээд “энийг ингээч, тэрийг тэгээч” гээд байсан. Н-ийн хөөцөлдсөн асуудал өдөртөө л бүтэж байсан, би хамт явсан болохоор мэдэж байна.

 Н- надад барьцаалсан үл хөдлөх хөрөнгөө мэдэгдэлгүйгээр хоёр хүн рүү дамжуулж худалдсан байгаа. Дахиад сүүлд утсаар ярихад Н- "надад чамд өгөх юм байхгүй, чи Цагдаагаараа яв, надад чамаас уучлалт гуйх эрх алга, та нар өөрсдөө зохицоод наадахаа ав" гэж хэлсэн.

Би барьцаалсан үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр болгомоор байна. Би улсын бүртгэгч нарыг албан тушаалтай нь холбогдуулан шалгуулмаар байна. Бас энэ Гантулга, Д-, Н- нарын Худалдах, худалдан авах гэрээг тус дүүргийн нотариатч Гэрэл баталгаажуулсан байдаг. Н- нотариатын хураамж бага төлөх гээд анх Зээлийн гэрээг 5.0 сая төгрөг гэж байгуулсан ба надад үлдсэн хувь дээр “70 сая төгрөг авлаа” гэж өөрөө гараараа бичээд гарын үсэг зурсан байгаа. Н-оос зээлийн хүүнд гэж 10,500,000 төгрөг авсан. Харин 2016 оны 01 дүгээр сард надаар дамжуулж Дамдинсүрэн гэж хүнээс авсан зээлийн хүүнд мөнгийг нь өгсөн. Дамдинсүрэн нь Японд байдаг хүн юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 148-149х/,  

 

Мөн хохирогчийн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гаргасан:

   “... Би өөрийн багын найз Н-ид 2015 оны 3 сарын 04-ний өдөр 70.0 сая төгрөг зээлдүүлж, зээлийн барьцаанд түүний Хан-Уул дүүргийн 15 хороо, Үйлдвэр Туул гудамжны 93 байрны В тоот дахь 157.71 мкв үйлчилгээний зориулалт бүхий талбайтай орон сууцыг авч, улмаар барьцааны гэрээ байгуулан гэрээгээ нотариатаар баталгаажуулан Хан-Уул дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт уг барьцааны эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг нь хязгаарлуулахаар холбогдох материалаа өгсөн. Н- нь 70.0 сая төгрөгийг 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр надаас зээлсэн бөгөөд гэрээн дээр нотариатын хөлснөөс шалтгаалан 5.0 сая төгрөг гэж бичиж баталгаажуулсан юм. Мөнгөө түүнээс авч чадахгүй байсан учир 2015 оны 11 сард надаас “орон сууцынхаа бичиг баримтыг хүнд үзүүлээдхье” гэхээр нь зараад миний мөнгийг өгөх гэж байна гэж бодоод бичиг баримтыг нь өгчихсөн юм. Тэгээд бичиг баримтаа надад буцааж өгнө гэж өгөхгүй, би авч чадалгүй байсаар байгаад гадаад улс руу явсан. 2016 оны 01 сарын 16-ны өдөр ирээд Хан-Уул дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очоод дээрх орон сууц барьцаанд байгаа эсэхийг тодруулахад Гантулга гэж хүн рүү 2016 оны 01 сарын 06-ны өдөр шилжилт хийгдсэн байсан учир тус газарт өргөдөл өгсөөр байтал Гантулгаас Д- гэж хүн рүү 2016 оны 01 сарын 06-ны өдөр шилжүүлсэн байсан.

Би улсын бүртгэгч нарын хууль бус үйлдлээс болж хохирсон гэж үзэж байна. Учир нь миний 2015 оны 3 сарын 04-ний өдрийн барьцаат зээлийн гэрээг улсын бүртгэгч С.Оюунболд нь бүртгэсэн байсан бөгөөд Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс өгсөн хариунд “уг барьцаат зээлийн гэрээ нь цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй учраас уг орон сууц нь бусдын өмчлөлд шилжсэн байна” гэсэн хариуг өгсөн. Н-оос хээл хахууль авсан учраас л ийм зүйл хийсэн гэж үзэж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн тайлбар /хэрийн 2-р хавтас 54х/,

 

4.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Цолмонгийн гэрчээр өгсөн:

“...2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Н- нь Ха-гаас 70.000.000 төгрөг зээлээд оронд нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 93 дугаар байрны В тоот дахь 157.71 мкв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий орон сууцыг барьцаа болгож өгсөн. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг Ха- болон Н- нар нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст барьцаалбарын бүртгэлд бүртгүүлсэн.

Ингээд Ха- нь угаасаа улсын байгууллага нь бүртгэлдээ барьцаалбарын гэрээтэй гэдгээр бүртгэчихсэн учраас санаа амар гадаад улсад ажлаар явсан. Ха- гадаадаас Монголд хүрэлцэн ирээд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж Н-ийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр барьцаалбартайгаар байгаа үгүйг мэдэх гэж шалгуулах үед нь би хамт явсан. Тэгсэн чинь Ха-гийн нэр дээр барьцаалбар хэлбэрээр байхгүй, Гантулга гэдэг хүний нэр дээр шилжүүлэгдэж өмчлөгдсөн байсан.

Тэгэхээр нь Ха- бид хоёр гайхаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны үл хөдлөх хөрөнгийг хариуцсан улсын бүртгэлийн хэлтэсийн улсын бүртгэгч Лхагвахандтай 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр ...өглөөний 09:00 цаг гэхэд ажил эхлэх цагаар орж уулзаад “Ха- гэдэг хүний зээлийн барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгө өөр хүн буюу Гантулга гэдэг хүний нэр дээр шилжүүлэгдэж гарсан байна” гэж хэлсэн чинь “за би шалгаадахъя” гээд ...”Гантулга гэдэг хүний нэр дээр байна” гэж компьютер дээрхийг үзүүлсэн юм. Лхагваханд гэдэг хүн “та хоёр хориг тавиулах хүсэлтээ Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн нэг цонхны хүлээн авахад өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь Ха- өргөдөл бичиж нэг цонхны үйлчилгээнд өгчихөөд улсын бүртгэлийн ахлах улсын бүртгэгч Мөнхзаяатай орж болсон асуудлын талаар хэлж мэдэгдсэн юм. Тэгсэн “бид нар энэ асуудлыг мэдэхгүй, хууль, цагдаагийн байгууллагаар нь шалгуулсан дээр” гэж хэлсэн. ...Мөнхзаяа нь “хүлээж авахгүй” болохоор нь дарга дээр нь орсон чинь “уг үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт нь Ха- гэдэг хүний барьцаалбар байна, харин компьютер дээр барьцаалбартай гэж шивэгдээгүй байна, та гомдолтой гэсэн өргөдлөө өгчих” гэж хэлсэн.

...Маргааш нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр Ха- бид хоёр очиж “Ха- гэдэг хүний барьцаалбарын хориг тавигдсан уу” гэж Лхагваханд гэдэг улсын бүртгэгчээс асуутал “хориг нь тавигдаагүй, дахиад өөр хүний нэр дээр буюу Д- гэх хүний нэр дээр уг үйлчилгээний үл хөдлөх хөрөнгө шилжигдсэн байна” гэж хариу өгсөн. ...”Та нараас өмнө Худалдах, худалдан авах гэрээгээ өгчихсөн юм байна, тэгээд Д- гэх хүний нэр дээр шилжсэн байна” гэж хариу өгсөн.

Тэгэхээр нь ерөөсөө энэ Лхагваханд, Д-, Гантулга, Н- нар нь хоорондоо холбоотой юм байна гэж ойлгоод Цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл өгсөн. Тэгээд сүүлд нь Ха- бид нар уг үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт нь Ха- гэдэг хүний барьцаалбарт байсаар байтал барьцаалбарыг нь компьютерт шивэгдээгүй байсан. Мөн Гантулга гэдэг хүнд үнэн учрыг нь хэлсээр байтал үл хөдлөх хөрөнгийг маш хурдан бусдын нэр дээр шилжүүлж байгаа нь улсын бүртгэлийн хэлтсийн эдгээр хүмүүс албан тушаалаа урвуулан ашигласан нь нотлогдож байгаа юм. Мөн дахиад нэг нотлох баримт бол улсын бүртгэгч Лхагваханд нь танилынхаа гуйлгаар Д- гэх хүний нэр дээр маш хурдан гаргаж өгсөн байна. Улсын бүртгэгч Лхагвахандаас улсын бүртгэгч Оюунболдыг гуйсан байх гэж бодож байна. Угаасаа Лхагвахандын өрөөний гадаа Ха- бид хоёр зогсож байхад тэр өрөөнд байсан улсын бүртгэгч нар “энэ Ха- гээд хэл ам хийгээд байгаа хүүхний материал нөгөө хэний гуйгаад, яаралтай хурдан гаргаад өг гээд байсан материал байна” гэж хоорондоо ярьцгааж байсан. Тэр өрөөнд 3-4 хүүхэн сууж байсан. Тэр дунд Лхагваханд лав байсан, бусад хүүхнийг нь анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтас 43-45х/,

 

4.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Должингийн гэрчээр өгсөн:

   “... Би Н- гэх хүнийг огт танихгүй, хамаатан садангийн холбоо байхгүй. Би Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ирсэн, явсан бичиг болон өргөдөл гомдлыг бүртгэх ажил хийдэг юм. 2016 оны 01 сарын 20-ны үеэр санагдаж байна, яг өдрийг нь тодорхой санахгүй байна, намайг ажлаа хийж байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.Энхбаяр над руу залгаад “манай эгч одоо чам дээр очно, туслаад өгөөрэй” гэж хэлэхэд нь “юу ч гэсэн улсын бүртгэгчийг нь гуйгаад үзье, ажлын 8 цагтаа амжих уу, үгүй юу гэдгийг гуйгаад үзье” гэж хэлсэн. Тэгээд удалгүй нэг настай эмэгтэй манай өрөөнд 08:00 цаг өнгөрч байхад орж ирээд “би Энхбаярын эгч нь байнаа” гэхээр нь “юу ч гэсэн Лхагваханд эгчээс гуйгаад үзье” гэж хэлсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн улсын бүртгэгч Д.Лхагваханд эгчээс “энэ настай эгчийн материалыг нь 17 цаг 30 минутаас өмнө хурдан гаргаад өгөх боломж байна уу” гэхэд “за за, эхлээд өөрийнхөө яаралтай юмнуудыг дуусгаадахъя” гэхээр нь би өрөөнөөс нь гараад явсан. Маргааш нь билүү, хэзээ гэдгийг нь тодорхой санахгүй байна, Мөнхзаяа ахлах надаас “чи Д- гэх хүнтэй ямар холбоотой юм бэ” гэж асуухаар нь “би танихгүй, Энхбаяр надаас гуйхаар нь би Лхагваханд эгчийг гуйсан юм” гэж хэлсэн. Энхбаяр надад шан харамж, мөнгө амласан зүйл байхгүй. ... Би Лхагваханд эгчээс гуйсан асуудал Ха- гэх хүний өргөдөл гомдолтой холбоотой гэдгийг бүүр сүүлд нь мэдсэн юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 247х/,

 

4.8. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст иргэний хариуцагч С.Мгийн гаргасан:

“... 2015 оны 03 сард гарсан хувиараар дээрх барьцааны мэдүүлгийг бүртгэгч Батзориг хүлээн авсан байна. Скайнердаж мэдээллийн санд оруулсан ажилтныг санахгүй байна. Боловсруулалт хийх ёстой хариуцсан ажилтан нь бүртгэгч Оюунболд байсан. Энэ барьцааны гэрээ нь яаралтайгаар буюу ажлын 4 хийгдсэн барьцаа байсан. Энэ тухай иргэнээс тушаасан мөнгөний баримтаар харагдана. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар улсын бүртгэгч нь дарсан тамгаараа хариуцлагаа хүлээнэ. Миний хувьд ахлах ажилтан хэдий ч бүртгэгч нарын ажил руу хөндлөнгөөс ороод байдаггүй.

2015 оны 03 сарын 09-ний өдөр Оюунболдын тушаал гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор 3 өдөр сунгаж үлдэгдэл ажлаа дуусгах шийдвэрийг Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас өгсөн. Үүний дагуу Оюунболд 3 өдөр ажилласан, надад ямар нэгэн үлдэгдэл материал өгөөгүй. Улсын бүртгэгчээр Ганчимэг, Ганцэцэг нар томилогдон ирж, 3 сард хүлээн авах болон шивэлт скайнер дээр ажилласан. Манай бүртгэгч нарын хувьд ажлын ачаалалтай байдаг учраас материал үлдээгээд явна гэсэн ойлголт байхгүй.

2015 оны 3 сарын 09-ний өдрөөс өмнөх хариуцсан хорооныхаа материалыг Оюунболд өөрөө хийж дуусгаад, архивт хүлээлгэж өгсөн. Нямханд 2015 оны 3 сард архивын лавлагаан дээр ажилласан. Ээлжийн амралтаа хойшлуулсан шиг санагдаж байна. 2015 оны 3 сарын 09-ний өдрийн бүтцийн өөрчлөлтөөр улсын бүртгэгч болсон юм. Оюунболд зарим үед ажил тасалдаг учир хариуцсан хорооных нь материалууд бөөгнөрчихдөг. Оюунболдын өмнөөс Нямханд бичээд л явуулдаг, манайхан бүгд үүнийг мэддэг юм. Гэхдээ Нямханд улсын бүртгэгч биш учраас бөөрөнхий тамга байхаас барьцааны гэрээг бүртгэдэг “бүртгэв” дардас байдагггүй юм.

2015 оны 03 сард Гэсэрмаа шивэлт скайнер хийх ажлын хувиаргүй байсан боловч 2015 оны 03 сарын 04-ны өдрийн барьцааны гэрээний шивэлтийг хийсэн нь “манайхан бие биенийхээ кодыг асуугаад шивэлт хийчихдэг, бидний зүгээс хэн нь шивэлт хийсэнд ач холбогдол өгөөд байдаггүй. Гэсэрмаагийн кодоор хэн нэг нь шивэлт хийсэн байх гэж бодож байна. Оюунболдын хувьд “мэдээлэл алга” гэсэн бичиглэлийг хийсэн байгаа боловч уг материалыг скайнердаагүй байсан. Оюунболдын улсын бүртгэгчийн дардас дарагдсан байсан.

Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 11.5.12-т заасны дагуу өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг улсын бүртгэгч хуулийн өмнө хариуцах үүрэгтэй. Оюунболд Н-ийг таньдаг байсан байх гэж бодож байна. Миний хувьд Н-ийг танихгүй, ер нь манай дээгүүр доогуур яваад л байдаг. Мэдүүлэг хүлээн авсан улсын бүртгэгч түр чөлөө авсан тохиолдолд би оронд нь материал хүлээж авах тохиолдол олон байдаг бөгөөд өөрийнхөө тамгыг дараад л хүлээж авдаг. Бүртгэгч нар ажлын хариуцлага алдсан байх гэж бодож байна. Хэрэв санаатайгаар мэдээллийн санд оруулалгүй орхигдуулсан бол хэдэн сарын дараа, дараагийн барьцаа хийгдэхгүй байсан байх гэж бодож байна. ТҮЦ машинаас гарч ирсэн лавлагаагаар барьцаанд байгаа эсэх нь гарч ирдэг” гэсэн тайлбар /хэргийн 2-р хавтас 56х/,

 

4.9. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст Улсын бүртгэлийн Статистикийн газрын 1890 утасны оператор ажилтай Н.Энхцэцэгийн гаргасан:

“... 2015 оны 10 дугаар сараас Улсын бүртгэлийн Статистикийн газрын 1890 утасны оператороор одоог хүртэл ажиллаж байна. Хэлтсийн даргаас улсын бүртгэгч нарын тухайн сард гүйцэтгэх ажил үүргийн хуваарийг сар сараар гаргаж баталдаг бөгөөд миний хувьд 2015 оны 3 сард хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу мэдүүлэг шивэх, скайнердэх ажлыг гүйцэтгэх хуваарьтай байсан.

2015 оны 3 сарын 9-ний өдөр бүтцийн өөрчлөлт болсонтой холбоотойгоор 2015 оны 3 сарын 10-ны өдрөөс 3, 10, 12 дугаар хорооны бүртгэлийг хийсэн байгаа. Миний хувьд Хан-Уул дүүргийн 15 хороо, Үйлдвэр Туул гудамжны 93 байрны В тоот дахь 157.71 м2 талбайтай үйлчилгээний зориулалт бүхий орон сууцыг барьцаанд бүртгүүлэхээр ирүүүлсэн материалыг скайнердэж, шивэлт хийж мэдээллийг нь оруулаагүй. Уг мэдүүлэг дээрх программаас автоматаар олгогдсон дугаар болох 393259 гэж тэмдэглэгдсэн бичиг нь миний бичиг биш байна.

Мэдээлэл нь алга гэсэн утгыг илэрхийлээд улсын бүртгэгч Гэсэрмаа нь өөрийн нэрийн 3 үсгийг тэмдэглэсэн байгаа. Нэгэнт мэдээллийн санд ороогүйг мэдүүлэг хүлээн авсан улсын бүртгэгч мэдсэн тохиолдолд скайнердсан бүртгэгчид буцаагаад өгнө. Тухайн ажилтан мэдүүлэг дээр тэмдэглэгдсэн дугаараар шүүж үзээд, хороо хариуцсан ажилтанд хуваарилагдаагүй байна уу, эсвэл скайнердаж оруулаагүй байна уу гэдгийг шалгана. Хэрвээ скайнердаагүй байвал мэдээлэл скайнердах программ гэж гарч ирдэг, скайнардсан байвал хороо хариуцсан бүртгэгч рүү ахлах ажилтнаар дамжуулж шивүүлдэг журамтай.

Ахлах бүртгэгч улсын бүртгэгч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Барьцааны гэрээн дээр улсын бүртгэгч нь 2015 оны 03 сарын 04-ний өдөр гэж бүртгэл тамгаа дарсан мөртлөө мэдүүлэг дээрх он, сарыг, 09 болгож засварласан байна. Яагаад огноог өөрчилснийг гайхаж байна.” гэсэн тайлбар /хэргийн 2-р хавтас 57х/,

 

4.10. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст С.Гэсэрмаагийн гаргасан:

   “...Би Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн улсын бүртгэгчээр 2014 оны 9 сараас одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна. Эд хөрөнгийн улсын бүртгэгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах, барьцаа лавлагаа гаргах болон эд хөрөнгөтэй холбоотой бүх бүртгэлийг хийдэг. Миний хувьд хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу 2015 оны 03 сард 4, 6, 9, 16 хорооны бүртгэлийг хариуцан ажилласан. Тухайн сард надад мэдүүлэг шивэх ажил үүргийн хуваарь байгаагүй. Би зөвхөн хариуцсан хорооныхоо бүртгэлийг хийсэн.

Хан-Уул дүүргийн 15 хороо Үйлдвэр Туул гудамж, 93 байрны В тоот дахь 157.71 м2 талбайтай үйлчилгээний зориулалт бүхий орон сууцыг барьцаанд бүртгүүлэх 2015 оны 3 сарын 04-ний өдрийн мэдүүлгийн шивэлтийг миний эрхээр орж хийсэн байсан. Миний хувьд тухайн мэдүүлгийн шивэлтийг хийгээгүй. Зарим тохиолдолд ажлын ачааллаас болоод бүртгэгч нар бие биенийхээ мэдүүлгийг шивэх үе байдаг. Тухайн сард шивэлт хийх ажлыг Энхцэцэг гүйцэтгэж байсан.

   ... Мэдүүлэгтэй холбоотой бүхий л асуудал хийгдсэн тохиолдолд архивт хүлээлгэж өгдөг. Өөрөөр хэлбэл боловсруулалт хийгдчихсэн материалуудаа бүртэгч архивт хүлээлгэж өгдөг. Бүртгэгчийн зүгээс боловсруулалтаа хийсэн байхад программын үйл ажилллагаанаас болоод боловсруулалт нь хийгдээгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ тохиолдолд өөрсдөө мэдэх боломжгүй, тухайн мэдүүлэг өгсөн хүмүүсээс энэ талаар асууж их ирдэг. Мэдээллийн санд мэдээлэл нь байхгүй, архиваас холбогдох материалыг татаж үзээд мэдээллийн санд мэдээлэл нь ороогүйг мэдэх тохиолдол байдаг. Миний ярьсан зүйл үнэн, нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 59х/,

 

4.11. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын Бүртгэлийн Хэлтсээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2018 оны 02 сарын 13-ны өдрийн хариу хүргүүлсэн 14/907 тоот албан бичиг /хэргийн 8-р хавтас 149х/,

 

4.12. 2017 оны 5 сарын 25-ны өдөр Самбуу овогтой Мөнхзаяаг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоол, түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 20117 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/4333 дугаартай албан бичиг /хэргийн 7-р хавтас 20-21х/,

 

4.13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Гэсэрмаагийн яллагдагчаар өгсөн:

   “...Би 2018 оны 01 сарын 05-ны өдрийн яллагдагчаар татах тухай тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би уг нь хохирлыг төлж барагдуулмаар байгаа. Гэхдээ гэрээний үнийн дүн 5.0 сая төгрөг гэж бичигдсэн байдаг боловч хохирогч нь гээд байгаа эмэгтэй 70.0 сая төгрөг нэхээд байдаг юм. Миний зүгээс гэрээний хохирлын дүн болох 5.0 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-р хавтас 37х/,

 

4.14. Яллагдагч С.Гэсэрмаагийн Өршөөлийн хуульд хамрагдах тухай гаргасан хүсэлт, мөн зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2018 оны 3 сарын 12-ны өдрийн 7 дугаар тогтоол /хэргийн 9-р хавтас 138х, 139-140х/,

 

Тав. Хохирогч Н.Аыг залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

5.1. Н.Аоос Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2-р хавтас 169х/,

 

5.2.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Аын хохирогчоор өгсөн:

"... Н- бид хоёр Их сургуульд хамт сурч байсан найзууд. 2015 оны 01 дүгээр сард “барилга барихад мөнгө хэрэг болоод байна” гээд надаас мөнгө цувуулж авч эхэлсэн. Би өгсөн мөнгөө дэвтэр дээрээ тэмдэглээд явсан,  түүнээс гарын үсэг зуруулсан, гэрээ байгуулсан юм байхгүй. Би Н-ийг “тооцоо нийлээд гарын үсэг зураад өгөөч” гэхээр “амжихгүй, өнөөдөр, маргааш” гээд яваад байсан.

Н- нь 2015 оны 09 дүгээр сар хүртэл надаас нийт 30.875.000 төгрөг авсан. Энэ мөнгөний 13.0 сая төгрөг нь барилгын төмөрийн үнэ юм. Манай хадам аавын профиль төмөр үйлдвэрлэдэг үйлдвэрээс нь аваад өгчихсөн юм. Би өөрөө тэр үйлдвэртэй нь тооцоо хийчихсэн байгаа.

Үүнд гэр бүлийн аялалаар хамт явсан зардал орсон. Надад “очоод өгнө” гэж хэлээд аялалын зардлаа гаргуулсан боловч тооцоо хийгээгүй. Үүний дараа 09 дүгээр сард бас “яаралтай мөнгө хэрэг боллоо” гээд гуйгаад байхаар нь би хадам ах Ч.Мөнхчулууны орон сууцыг ББСБ-д барьцаалаад, сарын 04 хувийн хүүтэй 50.000.000 төгрөг зээлж авч өгсөн. Тэгсэн хүүг нь төлөхгүй болохоор нь Ариунтуяа гэдэг хувь хүнээр зээлээ чөлөөлүүлээд, энэ хүнд одоо зээлийн хүү төлж байгаа. Хадгаламж зээлийн хоршоотой Мөнхчулуун нь Зээлийн гэрээ байгуулсан байгаа. Өмнө нь Н-, Мөнхчулуун ахаас 150.0 сая төгрөг зээлээд нэхүүлж байж өгч байсан. Одоо “нэг л тусалчихвал болох гээд байна” гээд гуйгаад байсан. 150.0 сая төгрөг авахдаа “барилга хөлдөх гээд байна, паар, цонх хэрэгтэй байна” гэж гуйж байгаад авсан. 50.0 сая төгрөгийг нь болохоор “одоо 50.0 сая төгрөг л байвал барилга дуусах гээд байна” гэж авсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын сүүлээр барилга нь ашиглалтанд орсон боловч мөнгө өгөөгүй, өөрөөс нь асуухаар “байр зарагдахгүй байна, хүмүүс үлдэгдэл мөнгөө өгөхгүй байна” гээд, сүүлдээ өөрөө ч, эхнэр нь ч утсаа авахаа больсон. Эхнэртэй нь хааяа ярихаар “мэдэхгүй” гээд байхаар нь өргөдөл бичиж өгч байна. ...Би одоогийн байдлаар 118.875.000 төгрөг О.Ноос авах ёстой юм. Бид хоёр багын найзын холбоотой, дээрхи мөнгийг баримтгүй гараас гарт өгчихсөн юм. Н-оос 118.875.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Одоо болтол миний хохирлыг барагдуулаагүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 171-172х, 7-р хавтас 13х/,

 

5.3. О.Н, Н.А нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт баримт /хэргийн 2-р хавтас 173х/,

 

5.4. Хохирогч Н.Аоос О.Нид зээлээр нийлүүлсэн гэх барилгын ханын профил төмөр, буйдан ширээ зэрэг хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “16.653.000 төгрөг /арван зургаан сая зургаан зуун тавин гурван мянга/” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн тайлан дүгнэлт /хэргийн 6-р хавтас 195-205х/,

 

Зургаа. “Үүр тээл” ХХК-ийн захиарл А.Дийг залилсан үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

6.1. Хохирогч А.Дийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2-р хавтас 175х/,

 

6.2. О.Ноос хохирогч А.Дид төлбөр барагдуулах тухай амлалт бичиг /хэргийн 176х, 5-р хавтас 91х/,

 

6.3. Үүр тээл ХХК-ийн захирал А.Д, О.Н нарын хооронд 2014 оны 10 сарын 09-ний өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын 14/138 дугаартай гэрээ” /хэргийн 2-р хавтас 187-188х/,

 

6.4. Хөрөнгө оруулалтын тооцоо баримт болон уг хөрөнгө оруулалтад хамаарах бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, зээл олгосон талаарх баримтууд /хэргийн 2-р хавтас 178х, 189-216х/,  

 

 6.5. О.Н, А.Д нарын хооронд 2015 оны 10 сарын 25-ны өдөр байгуулсан 93 дугаар байрны 2 тоотын орон сууцыг захиалан бариулах тухай 10/15 дугаартай гэрээ /хэргийн 2-р хавтас 185-186х/,

 

6.6. А.Д, О.Н нарын хооронд 2014 оны 12 сарын 05-ны өдөр 2 давхарын 2 тоот /В сууц/, 127.89 мкв талбайтай 230.202.000 үнийн дүн бүхий орон сууц захиалан бариулах тухай бичгээр байгуулсан гэрээ /хэргийн 5-р хавтас 87-89х/,

 

6.7. 2014 оны 12 сарын 04-ний өдрийн “Хөрөнгө оруулалтын 14/138 дугаартай гэрээг дүгнэсэн тухай акт баримт /хэргийн 5-р хавтас 90х/,

 

6.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Дийн хохирогчоор өгсөн:

"...Н-ийг би анх Хан-Уул дүүрэгт барилга барьж эхэлсэн цагаас нь буюу 2013 оноос мэддэг болсон. Манай компаниас барилгын материал худалдаж авсан юм. Өмнө нь 230 сая төгрөгийн барилгын материал аваад, 117.0 сая төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байсан.

Тэгээд мөнгөө нэхэхэд “мөнгөгүй боллоо, ажлаа явуулж чадахгүй байна, мөнгийг чинь өгнө” л гэдэг байсан. Энэ үед барилгын ажил нь гайгүй явчихсан байсан болохооор нь би харилцан ярилцаад барилгын ажлыг нь “хамтарч дуусгая” гэж тохироод, барилгын материал нийлүүлж эхэлсэн юм.

2014 онд бетон зуурмаг, арматурын төмөр, паркетан шал, плита, гадна дотно хаалга, труба, мөн лифт зэрэг нийт 300 гаруй сая төгрөгийн бараа нийлүүлсэн. Улмаар 2015 оны 01 дүгээр сард барилга ашиглалтанд орсон. Тухайн үед би Монгол Улсад байгаагүй, 2 дугаар сарын эхээр ирээд Н-той уулзаад “би оруулсан 400.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаа яаж шийдвэрлэх вэ” гэхэд надад 1 өрөө орон сууж 2 ширхэгийг, 2 өрөө орон сууц 1 ширхэгийг өгөхөөр болсон.

2 өрөө орон сууцных нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2015 оны 04 дүгээр сард гаргуулж өгөх байсан. Үлдсэн 4 байрыг нь болохоор “хүлээж бай” гээд явуулаад байсан. Би тэр хооронд “арматурын төмөр авсан, надад урьдчилгаа өгсөн” хүмүүсийг дээрх байруудад оруулчихсан. Өөрөөр хэлбэл би Н-ид итгээд өөрийн авсан 4 орон сууцны гэрчилгээг нь гаргуулж аваад ББСБ-д барьцаалаад зээл авсан байсан. Өөрөө 2015 оны 11 дүгээр сард надад барьцаанд тавьсанаа хэлсэн бөгөөд үйлчилгээний талбайгаа зараад өгнө гээд л алга болсон. Би 38,6 мкв 1 өрөө 93-10 тоот орон сууцыг Мягмарсүрэн гэж найздаа зараад урьдчилгаа 28 сая төгрөгийг авсан байгаа. 38,6 мкв 1 өрөө 16 тоот, 3 өрөө 92,98 мкв 27 тоотын 2 орон сууцыг Гантулга гэж арматурын төмөр авсан хүнд өрөндөө /бартер хийсэн/ өгчихсөн. Би Гантулгатай тооцоо байхгүй.

Н- өөрөө энэ хүнтэй уулзаж, баримт бичиг үйлдэж байсан. Тэгээд энэ хоёр хүнд орон сууцны гэрчилгээг гаргаж өгч чадахгүй болохоороо 4 өрөө 2 тоот орон сууцыг бас Гантулгад “түр барьцаалья” гэж бичиг хийж өгсөн байгаа. Одоо би “дээрх 4 ширхэг орон сууцнуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэж хүсэж байна.

Миний нийлүүлсэн барилгын материалуудыг тухайн үед барилга дээр ажиллаж байсан хүмүүс хүлээгээд авчихдаг байсан. Харин лифтний мөнгө, ажлын хөлс зэргийг бэлнээр өгсөн. Зарим мөнгийг Н- бэлнээр аваад, заримыг нь дансаар шилжүүлж авдаг. Мөн ажил хийж байсан Баяраа гэх залуу авч байсан, энэ залуу барилгын дээвэр, хар шалны цутгалтыг хийсэн бөгөөд би тэр залууд ажлын хөлсийг, барилгын материалыг авч өгч байсан. Бүх баримт

байгаа. Би Н-ид итгээд өдий хүрсэн. Одоо яахаа мэдэхээ болиод байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 219-220х/, 

 

Мөн хохирогчийн дахин өгсөн:

“...Н- надад өгөх ёстой барилгын материалын мөнгө, бэлэн зээлж авсан мөнгө гээд нийт 400 гаруй сая төгрөгийн тооцоонд 93-16, 27 тоот өөр бусад тоотуудын хамт өгнө  гээд надтай 16 тоотыг 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулаад нотариатаар баталгаажуулаагүй. Мөн 27 тоотыг надад өгнө гэсэн учраас би өөрийн өглөгтэй Гантулгыг Н-той уулзуулаад, тэд хоорондоо “Орон сууц захиалах” гэрээ байгуулсан. Гэрээ нь Гантулгад байгаа байх. Тэгээд Н-оос Гантулга өөрөө 16, 27 тоотын түлхүүрийг аваад засвар хийсэн. Гантулга өөрөө жорлон ванныг нь тавиад, засвар хийсэн. Би өөрөө 10, 02 тоотын түлхүүрийг бас л Н-оос авсан. 10 тоотын түлхүүрийг Мягмарсүрэн очиж авсан. Би энэ хүнд уг байрыг зарахаар болоод уг байранд оруулсан юм. 2 тоотын түлхүүрийг би өөрөө авсан. Н- зүгээр ярьж тохирсоноороо л өгсөн.

Тэр үед 2 тоотын гэрчилгээ Н-ийн нэр дээр байсан. Гэрчилгээгээ надад харуулж байсан. Одоо тэгэхэд 2 тоотыг Бадрал гэж хүн өмчилж байгаа гээд уг тоотыг суллуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Би бүх санхүүгийн баримтуудаа гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 219-220х, 221х/,

 

Мөн хохирогчийн дахин өгсөн:

“...Би Н-ийн баригдаж буй барилгад 432.908.091 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний төлбөрт буюу бартер хэлбэрээр 27, 2, 10, 16 дугаартай орон сууцнуудыг надад өгөхөөр тохирч захиалгын гэрээг байгуулсан. 93 дугаар байрны 10, 16 тоотуудын захиалгын гэрээ байгуулсан Мөнхдэлгэр гэдэг хүн нь манай “Менежер ажилтай хүн. Компанийг төлөөлж, миний өмнөөс Н-той 10, 16 тоот байруудын гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын гэрээг нөхөж байгуулаагүй. 2014 оны 12 сарын 05-ны өдөр уг гэрээ хийгдсэн. Хохирлоос нэг ч  төгрөг төлөгдөөгүй байна. Гомдолтой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-р хавтас 32х/,

 

6.9. Мөрдөн шалгах ажилллагааны явцад Ц.Гантулгын гэрчээр өгсөн:

“...Би өөрийн танил Д-той 2015 оны 08 дугаар сард 920 тонн арматурын төмрийн наймаа хийж Д-ид нийлүүлсэн. Тэгээд Д- түүний төлбөр 791.200.000 төгрөг өгөх байснаас машин тэрэг, орон сууц, машины зогсоол зэргийг өгсөн. Тооцоо дуусаагүй байгаа. Энэ 93 дугаар байрны 16, 27 тоотыг аваарай гэсэн. Гэхдээ уг орон сууцуудын үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг ч харуулаагүй, надад шилжүүлж өгөөгүй. Тэгээд Н-той уулзуулсан. Н-той 2015 оны 11 дүгээр сард уулзуулсан. Н- зөвхөн “27 тоотыг шилжүүлж өгнө” гэсэн гэрээ хийсэн. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр 16 тоотод хүн оруулсан. Д- “хүнээ оруулж бай гээд, Н- бид хоёр ярьсан байгаа, ямар ч байсан шилжүүлж өгнө” гээд л байсан.

27 тоотыг 2015 оны 11 дүгээр сар орчим “энэ сардаа багтааж шилжүүлж өгнө” гэсэн учраас хүлээгээд байсан. 27 тоотод одоо хүн байхгүй. Би саяхан 16, 27 тоотын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өөр хүмүүсийн нэр дээр гарсныг мэдсэн. Бадамдорж гэх залуу гэрээ, гэрчилгээ, зээлийн баримт бүх баримт бичгээ надад үзүүлсэн. Нөгөө 27 тоотыг авсан гэх залуу зээлийн гэрээ, гэрчилгээ зэргийг үзүүлсэн. Энэ хүмүүс одоо “байрандаа оръё” гээд яваад байгааг би буруутгахгүй байгаа.

Д-ийн хувьд Н-ийн байдал ямар байгааг мэдсээр байж надад ямар ч асуудалгүй гэж дээрх “16, 27 тоотыг надад өгнө” гэж цаг хугацаа их алдуулж байна. Би энэ 2 орон сууц, хууль ёсоор шилжиж ирвэл авч болно, удаан хүлээх боломжгүй. Энэ 2 залуугийн ар гэрийнхэн ч надтай уулзсан. Энэ залуучуудад тулгамдаад байгаа асуудлыг бас ойлгож байна. Би Д-тойгоо “учраа олно” гэж бодож байна. Энэ 2 орон сууцыг хууль ёсны эзэмшигчид шилжүүлж өгөх асуудлыг шуурхай шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 218-219х/,

 

6.10 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ын гэрчээр өгсөн:

“...2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би Н-ид 65.000 доллар зээлийн гэрээ байгуулж өгсөн. Сарын хүү нь 4 хувийн, 3 сарын хугацаатай зээлүүлсэн юм. Ү-2206039071 тоот гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 93 дугаар байрны 2 тоотыг зээлийн барьцаанд тавьж, миний нэр дээр уг орон сууцыг шилжүүлсэн юм.

Ингээд Н- надаас зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоор нь би Иргэний хэргийн шүүхэд хандаж, уг барьцаанд тавьсан орон сууцыг хэний өмч болохыг тодорхойлохын тулд өргөдөл өгч шийдүүлэхэд гурван шатны шүүхээс уг орон сууцыг миний өмч мөн гэдгийг тогтоож шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой материалаа хавтаст хэрэгт хавсаргуулахаар өгсөн байгаа. Миний өмч гэж тодорхойлсон уг орон сууцанд маань “Үүр тээл” ХХК-ийн менежер Батболд гэх хүн оршин сууж, амьдарч байгаа юм. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр манай орон сууцанд оршин сууж байгаа Батболдыг албадан гаргах шийдвэр хүртэл гарчихсан байгаа юм. Би Н-оос болж ямар нэгэн байдлаар хохирсон зүйл байхгүй. Ганц хүсэх зүйл маань Ү-2206039071 тоот гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж  93 дугаар байрны 2 тоотод тавьсан хоригийг цуцалж өгнө үү. Н- нь зээлсэн мөнгөө өгч чадахгүйд хүрэхээр нь уг орон сууцыг зээлсэн мөнгөндөө бодож авсан юм. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 59-60х/,

 

6.11. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны 2  тоотын орон сууцыг бусдын хууль бус эзэмшигчээс чөлөөлүүлж шийдвэрлэсэн Б.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаархи БГХУСХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 05 сарын 25-ны өдрийн 102/ШШШ2016/04192 дугаартай шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 1328 дугаартай магадлал, УДШ-ийн 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 1155 дугаартай тогтоол баримтууд /хэргийн 4-р хавтас 68-77х/, 

 

6.12. Ж.Н-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “...ХУД-ийн 15-р хороо, Туул гол гудамжны 93 дугаар байрны 27 тоотын 92.98 мкв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039941-рт бүртгэгдсэн орон сууцыг Ц.Гантулгын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00153 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 1532 дугаартай магадлал /хэргийн 6-р хавтас 237-238х, 239-240х/,

 

6.13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Бадам-Очирын гэрчээр өгсөн:

“...Н-ийн Өлзий гэдэг дүүтэй нь манай дүү Отгонжаргал танил найз нөхдийн холбоотой, хамтарч ажил төрөл хийж байсан болохоор манай дүү надад “найзын ах нь байр барьж байна, та авах уу” гэсэн. Би 2013 онд Н-той уулзаж танилцаад, барьж байсан байрнаас нь Баянзүрх дүүрэгт 2 өрөө байр авч байсан. Тэгээд 2014 онд Н- “би Хан-Уул дүүрэгт байр барьж байгаа, авах уу” гэж надад санал тавьсан. Би өмнөх байраа зараад уг байрнаас нь авахаар болсон.

Тэгээд 93 дугаар байранд 6 дугаарын давхарт 20 тоот 3 өрөө байрыг захиалсан. Энэ байрыг мкв-ыг 2.000.000 төгрөгөөр тооцож авсан. Намайг анх урьдчилгаа мөнгө өгч байхад караказ нь босч байсан. Энэ байрыг 153.000.000 төгрөгөөр худалдан авахаар болоод 105.000.000 төгрөгийг урьдчилгаанд бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг цувуулж өгөөд 2015 оны 04 дүгээр сар гэхэд төлж дуусгаад, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гэсэн чинь уг байр нь 76.5 мкв гэж байснаа хэмжихэд 3,5 мкв-аар нэмэгдээд нийтдээ 159.800.000 төгрөг болохоор болсон. Би Худалдаа хөгжлийн банкнаас 79.800.000 төгрөгийн зээл авсан. 7.000.000 төгрөгийг Н-ид нэмж өгсөн. Үлдсэн 72.800.000 төгрөгнөөс 800.000 төгрөгийг нь Н-оос шилжүүлж аваад 72.000.000 төгрөгийг Н-той “Зээлийн гэрээ” байгуулаад Н-ид зээлүүлсэн. Сарын 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулаагүй. Н- эх хувийг нь авсан. Ганцхан хувь хийсэн гэрээ байсан.

Тэгээд Н- мөнгөө өгч чадахаа болиод 6 сарын дараа уулзахад Н- надад 22.000.000 төгрөгт нь тооцон 15 дугаартай автомашины зогсоолыг өгсөн. Тэгээд үндсэн зээлээс 49.000.000 төгрөг үлдсэн ба үүнээс бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Бид хоорондоо бол хүү тооцож тооцоо нийлсэн. Уг тооцоогоор бол хүү тооцоод, надад 65.000.000 төгрөг төлөх тооцоо гарсан. Тэгээд Н-той 93-16 тоотын 38.7 мкв нэг өрөө байрыг уг мөнгөндөө авахаар болж тохиролцоод “Худалдах худалдан авах гэрээ” байгуулаад, миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Мөн энэ 16 тоотын байрыг “Эко девелопмент Монголия” гэсэн ББСБ-д барьцаалсан байсныг би 28.032.000 төгрөгийг нь төлж чөлөөлж авсан. Ингээд тооцоход 16 тоотын 1 өрөө байрыг би 77.032.000 төгрөгөөр авсан байгаа юм. 

Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Гол нь 16 тоот байраа чөлөөлж авмаар байна. Улсын бүртгэлд хориг тавьсан байна. Би 2016 оны 02 дугаар сарын 02-нд ББСБ-аас мөнгийг нь төлөөд чөлөөлж авсан. Тэр өдөртөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан байгаа. Одоо энэ 16 тоотод хүмүүс амьдарч байгаа бөгөөд уулзахаар “манай аав авах гэж байгаа байр” гээд байх юм. 93-16 тоот орон сууцанд тавьсан хоригийг цуцалж өгөхийг хүсч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 234-235х/,

 

6.14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д-ын гэрчээр өгсөн:

“...Н-той садан төрлийн холбоогүй. Зүс мэднэ. ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамжны 93 дугаар байрны 10 тоот орон сууцны хууль ёсны шударга өмчлөгч нь би юм. 2015 оны сүүлээр санагдаж байна, өдрийг нь санахгүй байна Чингэлтэй дүүргийн “Хишиг” төвийн 6 давхарт байх манай ажлын байранд Н- ирэхэд нь “ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамжны 93 дугаар байрны 10 тоот орон сууцыг 54.0 сая төгрөгөөр зарна” гэж хэлсэн үнээр нь бэлнээр 54.0 сая төгрөгийн оффис дээрээ тоолж өгөөд Н-оос 54.0 сая төгрөг бэлнээр хүлээж авлаа гэж гараар нь бичүүлж, нотариатаар гэрчлүүлж авсан баримт надад байгаа. Миний зүгээс тус байранд хууль бусаар оршин сууж байгаа этгээдийг албадан нүүлгэх нэхэмжлэл иргэний шүүхэд гаргасан.

...Би энэ 10 тоотын орон сууцыг худалдан авахаасаа өмнө лавлагаа гаргуулахад зөвхөн Н-ийн өөрийнх нь өмчлөлд байсан болохоор би худалдан авах боломжтой нөхцөл байдал үүссэн. Мөн миний өмчлөлийн 10 тоотын орон сууцтай маргаан гаргаж байгаа хүмүүс уг орон сууцыг авахаасаа өмнө өмчлөлийг шалгуулах, тухайн үед худалдан авахдаа бүх талаас нь шалгах үүргээ биелүүлээгүй байна. Миний зүгээс Н- намайг залилсан гэж үзэхгүй байна. Уг 10 тоот орон сууцны өмчлөх эрх минийх байгаа. Шударгаар өөртөө өмчилж авсан учир уг орон сууцаа өөртөө үлдээмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-р хавтас 34х/,

 

6.14. Хохирогч “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Доос шүүгдэгч О.Нийн барьж буй барилгад нийлүүлсэн гэх арматурын төмөр, бетон зуурмаг, плита, хаалга, шал, хавтан зэрэг барилгын бараа материалын үнийг нийт үнэлгээгээр “360.732.740 төгрөг /гурван зуун жаран сая долоон зуун гучин хоёр мянга долоон зуун дөчин төгрөг/“ гэж үнэлж тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээний В17-22 дугаартай тайлан дүгнэлт /хэргийн 6-р хавтас 148-163х/,    

 

Долоо. Хохирогч Б.Бат-Эрдэнийг залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

7.1. Хохирогч Б.Бэс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл гомдол /хэргийн 2 дугаар хавтас 223х/,

 

7.2. О.Нийн Б.Бтэй байгуулсан “Орон сууц захиалан бариулах” тухай гэрээ /хэргийн 2-р хавтас 224-227х/,

 

7.3. О.Намнадорж “Акуа Марина” ХХК нарын хооронд 2014 оны 03 сарын 18-ны өдөр байгуулсан 014/313 дугаартай “Ажил гүйцэтгэх” гэрээ /хэргийн 229-230х/,

 

7.4. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Н-той 2001 онд анх танилцаж байсан. Н- нь үүнээс хойш АНУ-д ажиллаж байгаад 2012 онд АНУ-аас ирсэн. Түүнээс хойш хааяа утсаар ярьж, уулздаг байсан. 2013 онд тэр Хан-Уул дүүрэгт орон сууц барьж эхэлсэн. Тэгээд надад санал тавьсан юм. Би өөрөө барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Акуа марина” ХХК-ийг Бат бид хоёр хамтарч байгуулсан компани юм.

Тэгээд Н-” манай орон сууцны барилгын агааржуулалт, салхивчийг хийж өгөөч, би бэлэн мөнгөгүй байна, бартераар тохиролцъё, танайх өөрсдийн хөрөнгөөр энэ ажлыг хийж өгөөд баригдаж байгаа барилгын 2 давхрын 2 өрөө орон сууцыг манай зарж байгаа үнээр нь тооцож аваач” гэсэн санал тавьсан. Н- эхлээд “манайхыг үнийн саналаа өг” гэхэд уг орон сууцны барилгын агааржуулалт, салхивчийн ажлыг 87.303.000 төгрөгөөр хийх үнийн санал өгсөн.

2 давхрын 2 өрөө 5 тоотын байр нь 1 мкв-ыг  2.150.000 төгрөгөөр тооцоход 114.595.000 төгрөг болж байсан. Зөрүү мөнгийг байрыг ашиглалтанд оруулж, Улсын комисст хүлээлгэж өгөөд түлхүүр хүлээлгэж өгөх үед авна гэж тохирсон. Тэгээд орон сууц захиалан бариулах гэрээг би Н-той, Ажил гүйцэтгэх гэрээг манай компаний захирал Баттай Н- тус тус байгуулсан. Ингээд уг орон сууц ашиглалтанд ороод “орон сууцаа авья” гэхэд Н- нь “гүйцэт ашиглалтанд ороогүй байгаа, гэрчилгээ гараагүй байна” гэдэг байсан.

Сүүлд 2015 оны 07 дугаар сард өөрөө надтай ирж уулзаад "та нарт өгөх гэж байсан байраа хүнд зарахаар боллоо, тэгээд бэлэн мөнгийг нь аваад, та нарт 87.303.000 төгрөгийг өгөхөөр боллоо” гэж хэлсэн. Түүнээс хойш би байнга утсаар ярихаар “нөгөө хүн мөнгөө өгөөгүй байна, 7 хоногийн дараа, 3 хоногийн дараа” гэсээр байгаад 2016 он болсон. Одоо бүх байр нь эзэнтэй болсон байна лээ. 87.303.000 төгрөгийн баримт нь байгаа. Зарим баримт дутуу. Яагаад дутуу вэ гэхээр би БНХАУ-аас зээлээр агааржуулалтын сэнс зэргийг авч уг барилгад ашиглаж суурилуулсан. Тэгээд Н-оос мөнгөө аваад, эсвэл байраа аваад мөнгийг нь тухайн газарт өгч баримт авах ёстой. Мөнгийг бүрэн өгөөгүй болохоор нөгөө талаас баримт өгөхгүй байна. Бусад ажилчдын цалин хөлс, Монголоос авсан материал хэрэгсэлтэй холбогдох баримтууд нь байгаа.

... Би өөрөө хохирсон хүн болохоор хохирогч, иргэний нэхэмжлэгчээр энэ хэрэгт явах болно. Н-оос 114.595.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөний оронд гэрээний дагуу 2 давхрын "Е"-гийн 2 өрөө 53.3 мкв орон сууцыг өгнө гэж тохиролцсон. Энэ орон сууцаа Н- зарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 232-233х/,

 

Найм. Хохирогч Ч.Д-г залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:  

 

8.1. Хохирогч Ч.Д-гээс Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 5-р хавтас 5х/,

 

8.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Д-гийн хохирогчоор өгсөн:

“...О.Нтой хамаатан садангийн холбоо байхгүй. Орон сууц анх худалдаж авах гэж танилцсан. Анх “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд орон сууц бариад зарна” гэж сонсоод Н- гэх залуутай очиж уулзаад би “орон сууц захиалж авъя” гэж хоорондоо ярилцаж тохиролцсон. Ингээд 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” тухай гэрээ хийж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд 3 өрөө 92.98 мкв орон сууц захиалахаар гэрээ байгуулж, бэлнээр 117.000.000 төгрөгийг Н-ид өгсөн юм.

Уг орон сууц баригдаад дууссаны дараа захиалсан орон сууцандаа орох гэтэл Н- “банкны барьцаанд байгаа” гэх мэтээр худал ярьсаар байсан. Надад 7 давхарт нэг орон сууц үзүүлээд байсан. Тэгсэн тэр орон сууцанд нь тухайн үед айл ороогүй байсан боловч одоо бол айл орчихсон байна. Ингээд би орон сууцаа авч чадахгүй болохоор “мөнгөө авъя” гэж хэлтэл “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байр Гантулга гэх хүнд 55.000.000 төгрөгний барьцаанд байгаа юм “та Гантулга гэх хүнд 55.000.000 төгрөгийг өгөөд энэ үл хөдлөх хөрөнгийг ав” гэж хэлсэн юм.

Н- надад 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр хэлэхдээ энэ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байр 55.000.000 төгрөгний барьцаанд байгаа, энэ 55.000.000 төгрөгний хүүний мөнгө болон худалдан авсан, улсын орлогын татварын мөнгө нийлээд 5.000.000 төгрөг болсон юм. Тэгээд би Гантулгад 60.000.000 төгрөг өгч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байрыг Гантулга гэх хүнээс өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Мөн Н- Тайланд улс руу эмчилгээнд явна гэж хэлээд надаас 3.000.000 төгрөг авсан. Би Н-ид өгсөн мөнгөө дэс дараагаар хэлье. Үүнд:

- 2013 оны 8 дугаар сард 40 тонны контейнер 1 ширхэг 3.000.000 төгрөг,

- Тайланд явна гээд 3.000.000 төгрөг бэлнээр,

- Орон сууц захиалан авах гэрээгээр 117.000.000 төгрөг,

- Гантулга гэх хүний барьцаанд байсан гэх байрыг чөлөөлж авахын тулд 60.000.000 төгрөгийг өгч байж Б тоот орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм.

Ингээд нийт 183.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Би Гантулгаас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 25-нд хийсний дараа буюу маргааш нь 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өглөө 08 цаг 30 минутанд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэг цонхны үйлчилгээ үзүүлдэг газраар нь яаралтайгаар холбогдох материалаа өгсөн. Тэгээд “үдээс хойш 15:00 цагт ирж аваарай” гэж нэг цонхны үйлчилгээний хүн хэлсэн.

Би материалаа өгсөнийхөө дараа өөрийн төрсөн эгчийн хүүхэд болох Энхбаяр руу залгаж “эгч нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ яаралтайгаар гаргах гээд өгчихсөн байгаа, чи таньдаг хүн байвал яриад өгөөрэй” гэж утсаар хэлсэн юм. Би дүү Энхбаяраас ийм л зүйл гуйсанаас өөр зүйл гуйгаагүй. Тэгээд би 14 цагийн үед Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр ирж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байрыг 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр О.Н иргэн Б.Х- гэх хүнд 70.000.000 төгрөгний зээлийн барьцаанд тавьсан байсныг мэдээгүй. Сүүлд 2016 оны 3 дугаар сард Ха- гэх хүнд зээлийн барьцаанд тавьсан гэдгийг нь мэдсэн. Би Энхбаярт “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байрыг хурдан түргэн гаргаж өгвөл шан харамж өгнө гэж амлаагүй. ...Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 09-11х, /

 

Мөн хохирогчийн дахин өгсөн:

“...Тэгэхдээ 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би “Илланай” банк бус санхүүгийн байгууллагаас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж 30а дугаар байрны 04 тоот 4 өрөө орон сууц 94.8 мкв талбайтай миний өөрийн нэр дээр байдаг өмчлөлийн хөрөнгөө барьцаанд тавьж байж Н-ид Гантулгын 60.000.000 төгрөгийг нь төлөхийн тулд зээл авсан. Би “Илланай” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахдаа 2 жилийн хугацаатайгаар сарын 2 хувийн хүүтэйгээр 79.264.218.91 төгрөг төлж барагдуулж байгаа юм. Хэрэв би “Илланай” Банк бус санхүүгийн байгууллагад зээлээ цаг хугацаанд нь төлж барагдуулахгүй бол Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж 30а дугаар байрны 04 тоот 4 өрөө 94.8 мкв талбайтай орон сууцаа алдахад хүрээд байна.

Миний хувьд “Илланай” банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн 60.000.000 төгрөгийн зээлийг төлөх гэж үйл тамаа үзэж байна. Маш хүнд байна. Миний амьдрал ахуй туйлын хүнд болоод байна. Иймд би Н-оос яаралтай мөнгөө гаргуулж авмаар байна. Хохирлын хүснэгттэй танилцсан. Би гомдолтой байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-р хавтас 14-15х/,

 

8.3. Ч.Д- болон “Илланай” ББСБ-ын хооронд 2016 оны 01 сарын 25-ны өдөр байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээний хуулбар баримтууд /хэргийн 6-р хавтас 131-133х, 7-р хавтас 16-18х/, 

 

8.4. Ч.Д- О.Н нарын хооронд 2013 оны 07 сарын 31-ний өдөр бичгээр байгуулсан “Орон сууц захиалан бариулах” тухай гэрээ /хэргийн 5-р хавтас 18-19х/,

 

8.5. О.Нийн 2016 оны 01 сарын 12-ны өдөр О.Гантулгаас 45.0 сая төгрөг, 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай болон уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ХУД-ийн 15 дугаар хороо, 93 дугаар байрны Б тоот дахь 157.6 мкв үйлчилгээний зориулалттай талбайг Ч.Д-гийн өмчлөлд шилжүүлэх тохиролцоо бүхий “Үүрэг дуусгавар болсон” тухай О.Гантулга, О.Намнадорж, Н.М нарын хооронд байгуулсан хэлцэл, О.Гантулга, Ч.Д- нарын хооронд 2016 оны 01 сарын 25-ны бичгээр байгуулсан ХУД-ийн 15 дугаар хороо, 93 дугаар байрны Б тоот дахь 157.6 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай гэрээ баримтууд /хэргийн 5 дугаар хавтас 15-17х/,

 

8.6. О.Ноос ХУД-ийн 15 дугаар хороо, 93 дугаар байрны Б тоот дахь 157.6 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг /Ү-2206039003/ Ч.Д-д төлбөртөө тооцон шилжүүлэн өгөх тухай бичгээр гаргасан тайлбар /хэргийн 5-р хавтас 20х/,

 

8.7.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Гантулгын гэрчээр өгсөн:

“...2016 оны 1 дүгээр сарын эхээр санагдаж байна. Н- надтай уулзаад “мөнгө зээлүүлээч” гэхээр нь “хэдэн төгрөг зээлэх гэж байгаа юм” гэж асуухад “55.000.000 төгрөг зээлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “55.000.000 төгрөг зээлүүлж болж байна., барьцаанд нь юу тавих юм бэ” гэж асуухад “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 93 дугаар байр Б тоот дахь 175.71 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг барьцаанд тавина” гэхээр нь уг байрныхаа гэрчилгээг үзүүл гэхэд Н- үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг надад эх хувиар нь үзүүлсэн. Тухайн эд хөрөнгө нь Н-ийн өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байсан тул би Зээлийн гэрээ байгуулж 55.000.000 төгрөгийг Н-ид зээлдүүлсэн. Харин Н- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 93 дугаар байр Б тоот дахь 175.71 мкв талбайтай байрыг зээлийг төлөх хүртэл түр хугацаагаар миний нэр дээр шилжүүлж өгсөн. Удалгүй 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна, 55.000.000 зээлүүлснээс хойш 20 гаруй хоногийн дараа Н- надад 55.000.000 төгрөг, хүү нь болох 1.500.000 төгрөг бодож надаас зээлсэн мөнгөө өгөөд, уг обьектийг Д- гэх настай эгчийн нэр дээр шилжүүлж авсан юм.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж 93 дугаар байр Б тоот дахь 175.71 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг Ха- гэх хүний нэр дээр барьцаатай байсныг би огт мэдээгүй. Би хэрэв мэдсэн бол зээл гаргахгүй байсан. Би урьд нь хүмүүст мөнгө зээлүүлж байгаагүй. Н-ийг гуйхаар нь мөнгө зээлүүлсэн юм.

 ...Миний хувьд Н-оос нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас зээлсэн мөнгө, хүүтэй нь өгсөн болохоор бид хоёрын хоорондох тооцоо дууссан гэж ойлгож болно. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 93 дугаар байр Б тоот дахь 175.71 мкв талбайтай байр миний эзэмшилд байхгүй. Одоо энэ байр нь хэний эзэмшил гэдгийг Н- л өөрөө сайн мэдэж байгаа байх. Н-ид 55.000.000 төгрөг зээлүүлсэн гэрээ хийгээд л болчихсон болохоор одоо энэ гэрээ нь байгаа үгүйг нь сайн мэдэхгүй байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтас 78-79х/,

 

8.8. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн “2013 оны 8 дугаар сарын байдлаар 40 тонны контейнер зах зээлийн дундаж үнэ 1 ширхэг нь 3.000.000 төгрөгөөр үнэлэгдэнэ”  гэсэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ХУД536 дугаартай үнэлгээний тайлан /хэргийн 7-р хавтас 141х/, 

 

Ес.  Хохирогч Б.Сыг залилсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

9.1. Хохирогч Б.Саас Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /9-р хавтас 41-42х/,

 

9.2. О.Н хохирогч Б.С нарын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 2014 оны 04 сарын 11-ний өдрийн 014/21 тоот гэрээ /хэргийн 9-р хавтас 74-77х/,

 

9.3. Хохирогч Б.Саас О.Нид 2014 оны 04 сарын 12-нд 89.050.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хэргийн 9-р хавтас 78х/,

 

9.4. Хохирогч Б.Саас О.Нид төлбөр төлсөн /194.586.000 төгрөг/ талаархи кассын орлогын ордер, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хэргийн 9-р хавтас 79-81х/,

 

9.5. Хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2014 онд байр худалдан авахаар хайж эхэлсэн. Манай хүргэн Цогтсайхан Зайсанд чанартай байр баригдаж байгаа гэж хэлээд, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байдаг 93 дугаар байранд дээр О.Нтой хамт очиж үзээд таалагдсан. Тэгээд тэр дор нь Н-ийн машин дотор 10 дугаар давхарт 76 мкв байрыг 168.0 сая төгрөгөөр, автозогсоолыг 25.0 сая төгрөгөөр захиалах гэрээ байгуулсан. Тухайн үедээ автомашины зогсоолын дугаар тавигдаагүй  гээд гэрээнд зогсоолын дугаар бичигдээгүй юм. Тэгээд гэрээ байгуулсан өдрөө Н-ид байрны урьдчилгаа төлбөр гээд 93 дугаар байрны гадаа 89.050.000 төгрөг бэлнээр төлсөн.

Тэгээд байрны мөнгө төлөх график гаргаад намайг боломжтой үедээ мөнгөө дансаар болон бэлнээр өгч бай гэсэн ба би нийт 12 удаагийн үйлдлээр 194.500.000 төгрөг бүрэн төлж,  2015 оны 2 дугаар сард байрандаа нүүж орсон. Тэгээд 93 дугаар байрны В1 давхрын 20 дугаартай автомашины зогсоолд 2015 оны 2 дугаар сараас хойш машинаа тавьж ашиглаж байгаа. Тэгтэл Н- нь байрны гэрчилгээг гаргаж өгөөд, автомашины зогсоолын гэрчилгээг гаргаж өгөөгүй. Уулзахаар “завгүй байна, завтай болохоороо гаргаад өгнө” гэж хэлдэг. 2015 оны 11 сараас манай байрны хүмүүс Н- нь хэд хэдэн байрыг хүмүүст давхар зарсан асуудлаар цагдаад шалгагдаж байгаа талаар хэлсэн.

Тэгтэл 2017 оны 03 дугаар сард намайг шүүхэд дуудаж, “Дэ гэдэг хүний нэр дээр 93 дугаар байрны 20 дугаартай авто зогсоолын гэрчилгээ гарсан байна, 20 дугаартай автомашины зогсоолыг чөлөөлж өг” гэсэн. Тэр үед нь Н-той утсаар ярихад “би таны зогсоолыг түр мөнгө хэрэг болоод барьцаанд тавьсан, тэр хүнд мөнгийг нь буцааж өгөөд таны машины зогсоолын гэрчилгээг гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш чимээгүй алга болсон. Баянгол дүүргийн Иргэний шүүхээс зогсоолыг Дэын өмч мөн гэсэн шийдвэр гарсан. Ингээд Н-той холбогдох гээд чадахгүй байгаа. Н- нь нэг зогсоолыг 2 хүнд зарна гэдэг нь биднийг залилж байгаа үйлдэл юм.

Анх Н- өөрөө 93 дугаар байрны В1 давхрын 20 дугаартай авто зогсоолыг байр ашиглалад ороход зааж өгөөд энэ танай зогсоол гэсэн. Тухайн үед өөр зогсоолыг 30.0 сая төгрөг гэж байсан ба би амархан машин тавьчих зогсоол хэрэгтэй гэж хэлээд 20 дугаартай зогсоолыг заалгаж авсан юм. Уг зогсоолыг 2015 оны 12 сарын 30-нд Дэ гэдэг хүний нэр дээр гэрчилгээ нь гарсан байсан.  Би гэрээнд заасан ёсоор байрны мөнгө болон автозогсоолын мөнгийг дутуу өгсөн, хугацаа алдаж төлсөн зүйл байхгүй. Н-оос авто зогсоолын мөнгө болох 25.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-р хавтас 48-50х/,

 

9.6. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны В1 давхрын 20 тоотод байрлах 18 мкв талбайтай авто зогсоолыг “зах зээлийн жишиг үнийн аргаар 20.900.00 төгрөг” гэж үнэлгээ тогтоосон Барилгын төсөв хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” төв ХХК-ийн ШШГ-18/04 дугаартай үнэлгээчийн 2018 оны 3 сарын 04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах баримтууд /хэргийн 9-р хавтас 55-73х/,

 

9.7. “Ц.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны В1 давхрын 20 тоотод байрлах авто зогсоолыг Б.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн” тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02621 дугаартай шийдвэр /хэргийн 9-р хавтас 82-89х/,

 

10. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсээс Хан-Уул дүүрийн цагдаагийн 1-р хэлтэст ирүүлсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны өмчлөгчдийн болон өмчлөгчдийн өөрчлөлт, барьцааны гэрээний хуулбар баримтууд /хэргийн 3 дугаар хавтас 113-194х/,

 

11. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, туул гол гудамж 93 дугаар байрны 2, 5, 10, 16, 19, 22, 27, Б тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн түүхчилсэн баримтууд /хэргийн 5 дугаар хавтас 86-250х, хэргийн 6-р хавтас 1-38х/,

 

12. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-317/28 дугаартай  үнэлгээний тайлан дүгнэлт. Уг үнэлгээгээр: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны:  

- №2 тоотын 4 өрөө, 127.89 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039071 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг  281.358.000 төгрөг /хоёр зуун наян нэгэн сая гурван зуун тавин найман мянга/ гэж,

- №5 тоотын 2 өрөө, 54.39 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042245 дугаарт бүртгэлтэй орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлэсэн үнэ цэнийг 114.219.000 төгрөг /нэг зуун арван дөрвөн сая хоёр зуун арван есөн мянга/ гэж,

- №10 тоотын 1 өрөө, 38.74 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041040 дугаарт бүртгэлтэй орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг 85.421.700 төгрөг /наян таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга долоон зуу/ гэж,

- №16 тоотын 1 өрөө, 38.74 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041148 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг 85.421.700 төгрөг /наян таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга долоо зуу/ гэж,

- №19 тоотын 5 өрөө, 295 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038965 дугаарт бүртгэлтэй орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг 649.044.000 төгрөг /зургаан зуун дөчин есөн сая дөчин дөрвөн мянга/ гэж,

 

- №22 тоотын 1 өрөө, 38.74 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-22060039137 дугаарт бүртгэлтэй орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг 85.421.700 төгрөг /наян таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга долоон зуу/ гэж,

- №27 тоотын 3 өрөө, 92.98 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039941 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг 204.556.000 төгрөг /хоёр зуун дөрвөн сая таван зуун тавин зургаан мянга/ гэж,

- Нэг давхрын үйлчилгээний зориулалттай Б тоот, 157.71 мкв бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039003 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг 399.006.300 төгрөг /гурван зуун ерэн есөн сая  зургаан мянга гурван зуу/ гэж, нийт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 1.419.588.340 төгрөг /нэг тэрбум дөрвөн зуун арван есөн сая таван зуун наян найм мянга гурван зуун дөчин төгрөг/ тус тус тогтоосон үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-р хавтас 106-138х/,

 

13. О.Нид холбогдох эрүүгийн 201626030203 тоот хэрэгт хохирлын тооцоо нийлж, тооцоо нийлсэн баримтыг нэр бүхий хохирогч, шүүгдэгч нарт танилцуулж баталгаажуулсан тэмдэглэл баримт /хэргийн 8-р хавтас 36-40х/,

 

14.  О.Нийн өөрийн өмчлөлд Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны №3  тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039070 дугаарт бүртгэлтэй, №4 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-22060422585 дугаарт бүртгэглтэй, №12 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039648 дугаарт бүртгэлтэй, №19 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038965 дугаарт бүртгэгдсэн орон сууцнуудын мэдээлэл, хувийн хэрэгт хавсаргах баримтууд /хэргийн 3-р хавтас 198-199х, 8-р хавтас 148-220х/,

 

15. Эрүүгийн 201626030203 дугаартай хэрэгт 201625010769 дугаартай, 1810003090100 дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэсэн мөрдөн байцаагчийн тогтоол, прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 2х, 9-р хавтас 98х/,

 

16. О.Нийн өөрийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны №4 тоот (Ү-2206042585 дугаарт бүртгэлтэй), №3 тоот (Ү-2206039070 дугаарт бүртгэлтэй), №12 тоот (Ү-2206039648) орон сууцнуудын өмчлөгчийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, шилжилт хөдөлгөөн хийх, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай” мөрдөн байцаагчийн тогтоол /хэргийн 3-р хавтас 200х/,

17. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны № 2, 10, 16, 19, 27 тоотын орон сууцнууд болон В давхрын 157.71 мкв үйлчилгээний талбайн өмчлөгчийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 05 дугаартай, 2016 оны 12 сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай” мөрдөн байцаагчийн тогтоол баримтууд /хэргийн 3-р хавтас  215х, хэргийн 4-р хавтас 179х/,

 

18. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 27 тоот /Б.Н-/, 03 тоот /Д.Э.М ББСБ/ орон сууцны захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласан мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Прокурорын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай, 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 5 тоот, 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 10 дугаартай тогтоол баримтууд /хэргийн 3-р хавтас 109-110х, 9-р хавтас 110-11х, 112-113х/,

 

19. Шүүгдэгч О.Нийн шинээр овог, нэр, регистрийн дугаар солих, гадаад паспорт захиалах эрхийг тус тус хязгаарласан 2016 оны 03 сарын 23-ны өдрийн “Эрх хязгаалах тухай” мөрдөн байцаагчийн тогтоолууд /хэргийн 3 дугаар хавтас  213-214х/,  

 

20. Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 20 дугаартай прокурорын тогтол /хэргийн 9-р хавтас 133х/,

 

21. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 04 сарын 04-ны өдрийн 322 дугаартай “О.Н нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн удирах чадвартай байна, ...одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна, О.Нид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна, О.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 52х/,

 

22. Шүүгдэгч О.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би өөрийгөө залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай эхнэрийн аав, ээжтэй М.Б нэг байрны нэг орцонд амьдардаг юм. Тэгээд 2012 онд хадмындаа орж гарч явахдаа М.Б ахтай танилцаад, түүнээс хойш би барилга байшин барих бизнес хийж, Хан-Уул дүүргийн 15 хороонд байрлах 93 дугаар байр гэх 32 айлын орон сууцыг барьсан.

Тэгээд М.Бээс ямар нэгэн барьцаагүйгээр 130 гаран сая төгрөг, дараа нь нэмж 250.0 сая төгрөг зээлж авч барилга баригдаж байхад М.Бтэй харилцан ярьж тохиролцоод 20.0 мянган ам доллар зээлсэн. Мөн зээлсэн мөнгөний хүү, алданги нь нэмэгдээд нэг удаа 570 маркийн автомашин, баригдаж байгаа байрны 7 давхарын 3 өрөө нэг байр, 2 өрөө нэг байр нэг нэгэндээ өгч авалцаж байсан. Түүнээс хойш үлдсэн мөнгийг нь өгч чадалгүй өнөөдрийг хүрээд байна.

Би Үүрцайх гэх хүнээс зээлийн гэрээ хийлгүйгээр худалдах, худалдан авах гэрээ хийгээд байрны гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгч, 8 хувийн хүүтэйгээр 80.0 сая төгрөгийг 3-4 сарын хугацаатай аваад 5 сар хүүг нь төлж явж байгаад 2-3 сар хүүг нь төлж чадахгүй болоход Үүрцайх “хүү болон мөнгөө төлж чадахгүй бол тухайн байрыг зарлаа” гээд асуудал үүссэн.

Тухайн үед Үүрцайхаас зээлсэн мөнгөө буцаан өгөөд байраа авч Ба-эд өгөх ёстой байсан юм. Ба- нь Сүхээ гэх хүнтэй хамт уг байрыг авахаар болоод засвар хийсэн байсан үед нь Үүрцайх байраа зарна гэж ирээд Ба-, Сүхээ нартай уулзсан. Үүрцайх “чи байраа буцааж авах гэж байгаа бол 110.0 сая төгрөг төлөөд ав” гэхээр нь Сүхээ ах, бид хоёр хоорондоо ярилцаж зөвшөөрөөд тэр байрыг худалдаж авахаар болсон. Учир нь би Ба- ахад мөнгө өгөх ёстой байсан. Түүнийхээ оронд уг байрыг тодорхой мөнгөний хэсэгт нь ав гэж тохирсон байсан. Тэгэхэд Ба- ах “надад байр хэрэггүй, Сүхээ гэх хүн байр авах гээд байна, тэр хүнд байрыг чинь зараад би мөнгөний тодорхой хэсгийг авъя” гээд засвар хийсэн байсан.

Тухайн үед би нэг хэсэг хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө авах ёстой байсан. Дээр нь Сүхээ ах байр худалдаж аваад тодорхой хэмжээний мөнгө өгөх бол түүнийг нь Үүрцайхад өгөөд зээлээ хаана гэсэн бодолтой байсан.

Гэвч мөнгө авах хүмүүсээс мөнгөө авч чадалгүй, өрөнд орсон. Мөн барилга барьж байхдаа “Үүр тээл” ХХК-аас 200.0 сая төгрөгийн барилгын материал авч байсан. Тухайн асуудлаар “Үүр тээл” ХХК цагдаад хандаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Өөр бусад зээл авсан 6 хүн байгаа, тэдгээр хүмүүс нь мөн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би М.Бээс 355.0 сая төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 11-12х/,

 

- Мөн яллагдагчаар дахин өгсөн: “...Би С.Бгаас барилгын материал болох хананы обой, эмульс гэх мэт зүйлсийг зээлээр авсан бөгөөд 59.985.500 төгрөг өгөх нь үнэн болно. “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Д бид хоёр уулзаж, харилцан тохиролцоод “Үүр Тээл” ХХК нь Н-д баруун дөрвөн замд байдаг 49 мкв 2 өрөө орон сууцыг санал болгон Н- эцсийн хариугаа өгвөл түүнтэй үлдсэн мөнгөний асуудлаа иргэний журмаар хугацаа тохирч шийдвэрлүүлэхээр ярьж байгаа. Би “Сэра Интернешнл” ББСБ-аас барилгад хөрөнгө оруулах гэж 120.000.000 төгрөг авсан нь үнэн. Тухайн банк бус санхүүгийн байгууллагад барьцаалагдсан 5 өрөө 291 мкв орон сууцын хувьд иргэний хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа.

Би Ё.М- ахын краныг түрээслэн ажиллуулсан ба түрээсийн төлбөр болох 60.000.000 төгрөгийг өгч чадаагүй юм. Би Ё.М- ахтай “60.0 сая төгрөгөнд 29.0 сая төгрөг нэмээд өгчих, оронд нь 1 өрөө орон сууц ав” гэж тохирсон юм. Гэтэл Бадрал гэдэг хүнд барьцаанд тавьсан 1 өрөө орон сууцыг би хүү болон үндсэн мөнгийг нь өгч чадахгүй байсан учир Бадрал бусдад худалдсан байсан. Мөн Б.Х-гаас би 70.0 сая төгрөг зээлсэн нь үнэн. Хохирогч Н.Аоос би бэлэн болон бэлэн бусаар нийт 118.875.000 төгрөгийг зээлж авсан юм. “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Дтой хүү, алданги, ашиг гэхгүйгээр үндсэн мөнгөн дээр тохиролцон миний барьцаанд байгаа орон сууцнуудын үндсэн зээлийг А.Д миний өмнөөс төлж, барьцаанд байгаа орон сууцнуудыг үндсэн мөнгөндөө шилжүүлж авахаар тохироод байгаа.

Б.Б өөрийн компани болох “Акуа Марина” ХХК нь манай барилгад агааржуулалт хийж өгсөн. Би Б.Бат-Эрдэнийн 114.595.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн ажлын хөлс болох энэ мөнгөн дээр яригдах асуудал байгаа. Б.Б бид хоёр бартерийн гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан хугацаандаа зөрүү төлбөр болох 27.292.000 төгрөгийг төлөөгүй учир тухайн гэрээ хүчингүй болсон. Би Б.Бд 87.300.000 төгрөг өгөх ёстой юм. Гэхдээ үүнээс тавигдах ёстой байсан агааржуулалтын ажлаас дутуу хийгдсэн 2-3 ширхэг моторын үнэ хасагдаж тооцогдох ёстой гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 22-23х/,

- Мөн шүүгдэгчийн яллагдагчаар дахин өгсөн:

“...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны Б тоот дахь 157.71 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрны гэрчилгээ нь Ха-д байсан юм. Тэгээд Ха-тай уулзаад “барьцаанаас чөлөөлүүлж зарах хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь Ха- надад хэд хоногийн дараа гэрчилгээг маань өгсөн. Би уг объектыг худалдаж авахаар сонирхож байсан хүмүүст үзүүлэхэд “барьцаанд байна уу, байхгүй байна уу гэсэн лавлагаа авчирч өгнө үү” гэсэн. Тухайн үед би ТҮЦ машинаас лавлагаа авахад эд хөрөнгө Ха-гийн барьцаанд байхгүй байна гэсэн лавлагаа гарахаар нь би Ха-г барьцаагаа чөлөөлсөн юм байна гэж ойлгосон.

Тэгэнгүүт худалдаж авна гэж байсан хүмүүсийн зээл бүтэхгүй, гарахгүй байна гээд худалдан авахаа больсон. Тэгээд би Гантулгааас 60.0 сая төгрөг зээлсэн мөнгөнийхөө оронд барьцаанд нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Гантулгын нэр дээр буюу өмчлөлд шилжүүлж өгсөн. Урьд өмнө нь Д- эгч надад байр захиалж 100 гаран сая төгрөг өгсөн байсан. Энэ мөнгөний оронд барьцаа болгож Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамжны 93 дугаар байрны Б тоот дахь 157.71 мкв үйлчилгээний байрыг Д- эгчийн нэр дээр буюу өмчлөлд нь шилжүүлсэн. Д- эгч миний Гантулгаас зээлсэн 60.0 сая төгрөгийг Гантулгад өгч барагдуулсан. Д- эгч 60.0 төгрөг хүнээс олж зээлж өгсөн болохоор үүнийх нь хүү гээд одоо бараг 30 орчим сая төгрөг болж байгаа. Уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өртөг нь бараг 300 гаран сая төгрөгийн объект байгаа юм. Тэгэхээр би Д- эгчээс зөрүүлээд 100 гаран сая төгрөг авах авлагатай болчихоод байгаа юм.

Д- нь энэ үл хөдлөх эд хөрөнгийн бүх мөнгийг төлөөд авах бололцоо байхгүй гэж хэлсэн учраас энэ хөрөнгийг зарж Ха- болон Д- нараас зээлсэн мөнгийг өгөх гээд хөөцөлдөж байна. Ха- бид хоёр урьд нь барьцаатай, барьцаагүй зээл өгч авалцаж байсан. Тэгээд “сонирхсон хүмүүс байна, зарчихвал зээлсэн мөнгөө өгье” гэж Ха- бид хоёр хоорондоо ярилцаад надад уг үйлчилгээний зориулалттай байрны гэрчилгээг өгсөн юм. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө Ха-гийн барьцаанд байхгүй байна гэдгийг түүнээс гэрчилгээг авсанаас хойш хэд хоногийн дараа мэдсэн. Уг байрыг Гантулгын барьцаанд 2016 оны 01 сарын 06-нд шилжүүлсэн. Харин Д-тэй 2016 оны 01 сарын 25-нд худалдах худалдан авах гэрээ хийж, 26-нд Гантулгаас Д-гийн нэр дээр шилжсэн.

Надад Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст таньдаг хүн байхгүй. Оюунболд, Лхагваханд гэх хүмүүсийг танихгүй. Хамаатан садангийн холбоо байхгүй. Тэр бүртгэгч нар руу таньдаг мэддэг хүнээр яриулсан зүйл байхгүй. Би уг нь Ха-гаас 70 сая төгрөг зээлсэн. Зээлийн гэрээнд 70 сая төгрөг зээлж, барьцаа олгосон гэвэл татварын хураамж их төлөгдөнө гэж тооцоолж 5.0 сая төгрөг барьцааны гэрээнд бичиж, хоёр талаасаа харилцан тохиролцож шийдвэрлэсэн юм. Хураамжид хэдэн төгрөг төлсөнийг одоо мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас  106-107х/,

 

- Мөн шүүгдэгчийн яллагдагчаар дахин өгсөн:

“...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамжны 93 дугаар байрны 5 тоотын орон сууцыг Ба-эд өгнө гэж ярилцаж байсан болохоос биш албан ёсоор өгөөгүй байсан. Уг орон сууцанд Ба- нь Мөнх-Алдарыг оруулаад урьдчилгаа төлбөрт авсан 50 гаран сая төгрөгөөсөө надад 3.0 сая төгрөг л өгсөн. Би Ба-ээс мөнгө зээлж авсан нь үнэн. Ба-эд уг байрыг өгнө гэж ярилцсанаас өмнө би дүү Өлзийсайханд зарчихсан байсан ба байр Өлзийсайханы нэр дээр шилжүүлэгдсэн байсан. Тухайн үед би өөрийн төрсөн дүүтэйгээ тохиролцоод Ба-эд өгнө гэсэн бодолтой байсан боловч манай дүү уг орон сууцыг ХААН банкинд барьцаанд тавиад зээл авчихсан байсан болохоор боломжгүй болсон юм. Одоо  энэ 5 тоотын орон сууц ХААН банкинд барьцаалбартай байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 110-11х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой О.Н “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгтээгүй тухай” тэмдэглэгдсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хэргийн 3-р хавтас 54х/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт,” Гранд мед” эмнэлгийн эмчийн тодорхойлолт, 2013 оны 02 сарын 25-нд төрсөн Н-ийн Тэнүүн, 2014 оны 09 сарын 24-нд төрсөн Н-ийн  Чингүүн нарын төрсний гэрчилгээний хуулбар,  МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэгээр шагнагдсаныг гэрчлэх үнэмлэх, /хэргийн 3-р хавтас 32-34х, 49х, 53х/, гэрч П.О- Н.М нарын мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 54-55х, 57-58х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судласан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахад болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаархи Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Нийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Н нь 2013-2015 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 айлын Үйлдвэрийн гудамжны 93 дугаартай орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацаандаа:

1. Иргэн Б.Бэс 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд уг барилгын салхивч агааржуулалтын ажлыг 87.000.000 төгрөгөөр хийлгэхээр “Ажил гүйцэтгүүлэх” гэрээ байгуулан, төлбөрт тус байрны  5 тоотын  2 өрөө орон сууц өгөхөөр харилцан тохирч “Орон сууц захиалан бариулах” гэрээг байгуулсан боловч уг байрыг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн О.Өлзийсайханд зарж, Б.Бат-Эрдэнийг хуурч 87.303.000 төгрөгний хохирол учруулсан,

2. Дээрх байдлаар О.Өлзийсайханд зарсан 5 тоотын орон сууцыг иргэн М.Бэд 2013 оны 12 дугаар сараас 10-ны өдрөөс 2015 оны 06 сар хүртэлх хугацаанд зээлж авсан болон орон сууц зарна гэж авсан 255.000.000 төгрөгийн оронд 2015 оны 09 дүгээр сард өгнө гэж хуурч 255.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. “Үүр тээл” ХХК-ий захирал А.Доос 2013 оны 12 дугаар сараас эхлэн 432.908.091 төгрөгийн барилгын материал зээлээр авч, зээлээр авсан барааны төлбөрт:

- Иргэн Н-той 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах” гэрээтэй тус байрны 27 тоот орон сууцыг 2015 оны 2 дугаар сард өгнө гэж хуурч,

- мөн иргэн Бадралд “Худалдах худалдан авах” гэрээгээр 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн өгсөн тус байрны 2 тоот орон сууцыг өгнө гэж, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж,

- мөн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Эко” ББСБ-д 40.0 сая төгрөгийн зээлийн барьцаанд байж байгаад 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлээс чөлөөлөгдөж иргэн Ч.Бадам-Очирт тус өдөр “Худалдах худалдан авах” гэрээгээр шилжсэн байсан тус байрны 16 тоот орон сууцыг өгнө гэж хуурч, 

- мөн байрны 10 тоот орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр А.Дтой “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулсан боловч 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр иргэн Н.Гансүхэд 40.0 сая төгрөгийн зээлийн гэрээнд барьцаалж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Д-д “Худалдах худалдан авах” гэрээгээр шилжүүлэн өгч, бодит байдлыг нуун дарагдуулж, нийт 342.908.091 төгрөгийн хохирол учруулсан,

4. Иргэн С.Бгаас 2014 оны 10 дугаар сарын 03-наас 2015 оны 10 сар хүртэл хугацаанд 19.485.500 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материал зээлээр авч төлбөрт нь тус байрны 9 дүгээр давхарын 3 өрөө орон сууцыг худалдан авах санал гарган, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл дахин 26.500.000 төгрөгийг авч, “9 давхарын 3 өрөө орон сууцыг өгөх боломжгүй болсон” гэж хэлэн иргэн Н-той 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах” гэрээтэй тус байрны 27 тоот орон сууцыг өгнө гэж хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж бэлнээр 8.825.000 төгрөгийг, дансаар 31.675.000 төгрөгийг тус тус авч, нийт 60.016.700 төгрөгийн хохирол учруулсан,

5. Иргэн Ё.М-ын краныг тус барилга дээр 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд түрээслэн ажиллуулж, түрээсийн төлбөр болох 60.000.000 төгрөгийг төлөөгүй, тус байрны 22 тоот буюу иргэн Б.Б-д 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Худалдах, худалдан авах” гэрээгээр шилжүүлэн өгсөн орон сууцыг 2015 оны 8 дугаар сард 89.000.000 төгрөгөөр өгнө гэж хэлэн хуурч, 2015 оны 12 дугаар сарын 23-наас 30-ны өдрийн хооронд зөрүү гэж 29.000.000 төгрөгийг нэмж аван, нийт 89.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Хохирогч Б.Х-гаас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр тус байрны 93Б тоот үйлчилгээний талбайтай объектыг барьцаалан зээлийн гэрээ байгуулж, 70.000.000 сая төгрөг зээлж авсан ба дээрх орон сууцыг “бусдад зарж борлуулан таниас зээлсэн мөнгөө буцааж өгмөөр байна” гэж уг орон сууцны гэрчилгээг хуурч аван 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Эко девелопмент” ББСБ-д 40.000.000 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, иргэн О.Гантулгаас 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 55.000.000 төгрөг зээлж  “Эко девелопмент” ББСБ-аас авсан зээлийг чөлөөлөн авч, өмчлөх эрхийг тус өдөр О.Гантулгын нэр дээр шилжүүлж, улмаар иргэн Ч.Д-гээс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 60.000.000 сая төгрөг зээлж О.Гантулгад өгч, үл хөдлөх хөрөнгийг Ч.Д-гийн нэр дээр 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэн иргэн Б.Х-д 70.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Иргэн Ч.Д-тэй 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус байранд 3 өрөө 92.98 мкв “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж бэлнээр 117.000.000 төгрөгийг авч, улмаар уг байр нь барьцаанд байгаа гэж хэлэн уг байрны “Б” тоот үйлчилгээний талбайтай байр буюу иргэн Б.Х-д 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 70.000.000 төгрөгийн барьцаанд байсан байрыг О.Гантулга гэх хүнд 55.000.000 төгрөгийн барьцаанд байгаа чөлөөлж ав” гэж хуурч О.Гантулгаас авсан зээлийн төлбөрийг төлүүлж, өмчлөх эрхийг 2016 оны 01 дүгээр сарын 26-нд хууль бусаар шилжүүлэн өгсөн,

- мөн 40 тонны 3.000.000 төгрөгийн үнэ бүхий контейнер зээлээр авч төлбөрийг төлөөгүй, “Тайланд улс руу эмчилгээнд явна гэж” 3.000.000 төгрөгийг тус тус хуурч аван нийт 183.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Иргэн Б.Сд 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус байранд байрлах 76 м.кв 31 тоот орон сууцыг 168.000.000 төгрөг, 20 тоот автомашины зогсоолыг 25.000.000 төгрөгөөр зарахаар “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж, тухайн өдрөө бэлнээр 89.050.000 төгрөгийг авч, улмаар гэрээний дагуу 2015 оны 2 дугаар сар хүртэл 194.000.000 төгрөгийг авсан боловч автомашины гражийн өмчлөх эрхийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Д-д шилжүүлэн өгч, 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Иргэн Н.Аоос 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд “барилга барихад мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж хуурч, бэлнээр болон дансаар 118.875.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 1.231.071.091 төгрөгийн /нэг тэрбум хоёр зуун гучин нэгэн сая далан нэгэн мянга ерэн нэг/ буюу их хэмжээний хохирол учруулан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч” Залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

 

-  Хохирогч М.Бийн: “...Би 2012 оноос хойш манай байранд байдаг О.Н гэх залуутай “хамтарч бизнес хийе” гээд танилцсан боловч нэг ч удаа хамтарч бизнес хийж байгаагүй, харилцаатай байсан. Тэгж байгаад 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Every day” худалдааны төвийн гадаа уулзахад О.Н нь “баригдаж байгаа байрнаасаа байрлал сайтай, хямд үнээр байр өгнө, худалдаж ав” гээд надаас 120.000.000 төгрөг авсан. Түүнээс хойш одоохондоо байр маань баригдаж дуусаагүй байна, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсанд шинээр байр баригдаж байгаа” гэж удаа дараа худлаа ярьж явсаар байгаад дараа нь хэд хэдэн удаа “барилгад мөнгө дутаад байна, барилгын материал авах гэхэд мөнгөний хэрэг болоод байна” гэж 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 60.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 40.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 74.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 10-наас 2015 оны 11 дүгээр сар хүртэл дансаар болон бэлнээр нийт 41.000.000 төгрөгийг ямар ч барьцаагүй, гэрээгүйгээр аваад одоо хаана байгаа нь тодорхойгүй, утас нь хаалттай алга болсон.

Нэг удаа надад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 93 дугаар байранд “3 өрөө байр ав” гээд зааж өгсөн. Тэр байрыг нь манай хамаатны Сүхээ гэх хүнд би зуучилж өгөөд,  тэр байранд нь Сүхээ ах өөрийн хөрөнгөөрөө нэмж 25.000.000 төгрөгөөр засвар хийгээд ортол давхар өөр эзэн гарч ирэн “би энэ байрыг О.Ноос 2015 онд барьцаанд авсан” гээд байрны гэрчилгээгээ бариад ирсэн. Тэгэхээр нь О.Нид энэ байдлыг нь хэлсэн чинь “би хүнээс мөнгө аваад наад байрыг чинь барьцаанд тавьсан байсан юм” гэж хэлээд дахин тэр байрандаа 4 өрөө байр зааж өгөхөд нь тэр байрыг нь судалсан чинь 120.000.000 төгрөгний барьцаанд тавьсан байр байсан.

О.Нийн Хаан банкны 5020917288 гэсэн данс руу 2 удаа мөнгө шилжүүлсэн. Бэлнээр зарим үед аваачиж өгдөг байсан. Заримдаа өөрөө ирж авдаг байсан. Худлаа, үнэн ярьсаар байгаад миний итгэлийг олоод цувуулж мөнгө авсаар байгаад ийм байдалд хүргэчихлээ. Тухайн үед баахан бичиг баримт бариад яваад байдаг байсан. Тэр бичиг баримтийг нь хараад хувиараа бизнес эрхэлдэг юм байна гэж итгэсэн. Нэг удаа 70.000.000 төгрөг зээлээд буцааж авч байсан болохоор би итгэлтэй хүн байна гэж бодоод, өөрийн мөнгөө ямар нэгэн барьцаа авалгүй өгч байсан юм. ...Намайг О.Нид мөнгө өгсөн талаар надтай хамт бизнес эрхэлдэг Ж.Д, мөн манай эхнэр Энхнасан, мөн надаар дамжуулан Н-ид мөнгө өгч алдсан Жамбалдорж гэх хүмүүс мэднэ. Мөн манай дүү Бат-Ирээдүй нэг удаа мөнгө өгч байхад цуг байлцаж байсан. Тухайн үед Н-ийн эхнэр нь бас хамт байсан сайн мэдэж байгаа. Тооцоогоо шахаж үзээд эцсийн байдлаар Н-оос 320.000.000 төгрөг авах ёстой. Энэ мөнгөнд ямар нэгэн хүү, алданги тооцоогүй.

... Би анх мэдүүлэг өгсөнөөсөө хойш дэвтэрээ үзэж байтал 20.000 ам доллар өгсөн гэж өөрөөр нь бичүүлж авсан байсан.

Энэ 20.000 ам долларыг нь дээрх 355.000.000 төгрөгт нь оруулаад тооцсон байгаа. Би нэмж баримт хайя, байж магадгүй. Би Лексус-570 машиныг нь 20.000 ам долларын барьцаанд байхад нь мөнгийг нь төлж зээлээс чөлөөлсөн. Энэ 20.000 ам долларыг би төлсөн. Тэгээд бас энэ 355.000.000 төгрөгт орохгүй 74.000.000 төгрөгийн тооцоо өр төлбөр Н-ид байсан юм. Түүндээ болон 20.000 ам доллартаа тооцоод машиныг надад шилжүүлж өгсөн. Энэ машиныг 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр надад шилжүүлж өгсөн. Тооцоо дууссан гэж бичиг бичиж өгсөн.

Н-ид увуулж цувуулж өгсөөр нийт 355.000.0000 төгрөг өгсөн. Түүнтэй тооцоо нийлээд эцсийн байдлаар 320.000.000 төгрөг болсон. Үүнээс “тус 93 дугаар байрны 2 давхарын 5 тоот 2 өрөө орон сууцыг 110.000.000 төгрөгөөр бодож хасахаар би өөрийн найзыг найзыг түр байранд оруулсан. Тухайн байрыг миний өмчлөлд нэр дээр шилжүүлж өгвөл 320.000.000 төгрөгөөс 110.000.000 төгрөг хасагдаж тооцогдоно. Хэрэв уг байр шилжиж ирэхгүй бол би 320.000.000 төгрөгөө эцсийн байдлаар нэхэмжилнэ.

... 2015 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн Үйлдвэр туул гол 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө 57 мкв орон сууцыг 111.000.000 төгрөгөөр бодож надад өгсөн. Н- нь энэ 111.000.000 төгрөгийг 320.000.000 төгрөгнөөс хасаж тооцохоор тохирч надад уг 5 тоот орон сууцны түлхүүрийг өгсөн. Улмаар өөрийн танил Мөнх-Алдарт Хан-Уул дүүргийн Үйлдвэр туул гол 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө 57мкв орон сууцыг 111.000.000 төгрөгөөр цааш нь зарж би Мөнх-Алдараас урьдчилгаа 65.000.000 төгрөгийг авсан. Гэтэл уг орон сууцыг Н- нь өөрийн төрсөн дүү болох О-ын Өы нэр дээр гэрчилгээг нь гаргасан байсан. Энэ асуудал нь Иргэний хэргийн шүүх дээр очиж, Мөнх-Алдараас Өлзийсайханаас Хан-Уул дүүргийн Үйлдвэр туул гол 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө 57мкв орон сууцыг авах талаар нэхэмжлэл гаргаж шүүхээр хэлэлцүүлж байгаа.

...Хан-Уул дүүргийн Үйлдвэр туул гол 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө 57мкв орон сууц нь Н-той аман гэрээ хийсэний дагуу миний өмчлөлд ирэх ёстой байсныг Н- нь санаатайгаар өөрийн төрсөн дүү Өлзийсайханы нэр дээр шилжүүлсэн байгаа нь анхнаасаа надад уг орон сууцыг өгөхгүй байх санаатай залилж байсан байна. Хан-Уул дүүргийн Үйлдвэр туул гол 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө 57 мкв орон сууцыг 111.000.000 төгрөгөд бодож ав гэж хэлээд албан ёсоор түлхүүрийг нь өгсөн. Үүнээс өөр орон сууц өгнө гэж яриагүй. Нэг ч хохирол төлөгдөөгүй байна. Би Н-оос 320.000.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Би эд бараа өгөөгүй, зөвхөн бэлэн мөнгө өгсөн. Энэ 320.000.000 төгрөгөнд ямар нэгэн хүү, алданги тооцоогүй. Үндсэн нэхэмжилж байгаа мөнгө болно. ...Маш их гомдолтой байна. Хохирлыг барагдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 86-87х, 88-89х, 4-р хавтас 41-42х, 7-р хавтас 9х, 9-р хавтас 33х/,

- Хохирогч С.Бгийн: “...Би Н-той ШУТИС-д хамт 2 жил нэг ангид сурч байгаад гадаадад суралцахаар явсан. Түүнээс хойш нэг их уулзахгүй байж байгаад 2009 онд нэг удаа уулзсан. Тэгээд Н- АНУ явсан бөгөөд 2014 оноос эргээд Монголд уулзсан. Түүнээс хойш холбоотой байсан. Н- нь Хан-Уул дүүрэгт орон сууцны барилга барьж эхэлсэн бөгөөд надтай уулзаад “барилгын материал обой авъя” гээд би 2014 оны 12 дугаар сард би обой нийлүүлэхээр болсон.

Тэгсэн Н- өмнө нь “обой нийлүүлэх мөнгөө 12 дугаар сар хүртэл надад зээлээч” гээд 2014 оны 10 дугаар сарын 03-нд 7.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 06-нд 10.000.000 төгрөг зээлсэн. Мөн “нийлүүлнэ” гэж ярьж тохирсон барилгын материалыг 2015 оны 1 дүгээр сард өгсөн. Нийтдээ 19.485.500 төгрөгийн бараа нийлүүлсэн. Энэ дунд 4 дүгээр сард байхаа 3.000.000 төгрөг надад буцааж өгсөн. Тэгж байгаад “байр зарагдахгүй байна, байр үзээч” гэсэн учраас би байран дээр нь эхнэр бид хоёр хамт ирсэн. Эхлээд “9 давхарын 93 мкв байрыг аваач” гэж санал болгоод байранд 2015 оны 10 дугаар сарын 01-нд оруулна” гэж хэлсэн. Тэр хоорондоо намайг “байрныхаа урьдчилгаа мөнгийг өгөөч” гээд

- 2016 оны 6 дугаар сарын 02-нд 8.500.000 төгрөг,

- 2015 оны 7 дугаар сарын 03-нд 6.000.000 төгрөг,

- 2015 оны 9 дүгээр сарын 1-нд 1.000.000 төгрөг,

- 2015 оны 10 дугаар сарын 07-нд 5.000.000 төгрөг,

- 2016 оны 1 дүгээр сарын 05-нд 6.000.000 төгрөг тус тус авсан. Энэ хооронд бид хоёр удаа уулзахад намайг оруулна гэсэн 9 давхарын 3 өрөө байранд өөр хүн орсон байсан. Тухайн үед нь би “яагаад өөр хүнд өгчихвөө” гэхэд “Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл аваад хураалгачихсан” гэсэн. Тэгээд намайг “3 давхарт 93 мкв 3 өрөө байр ав” гэсэн. Эхнэр бид хоёр “3 давхарт авахгүй” гэхэд “8 давхарт байгаа хүнийг 3 давхар руу оруулаад, та нарт 8 давхарын 27 тоотыг өгье” гэж санал тавьсан. 2016 оны 1 дүгээр сарын 05-нд эхнэр бид хоёрыг байран дээрээ дагуулж ирээд 3 давхарт орж үзэхэд 3 давхарын 3 өрөө байранд гал тогооны тавилга тавьсан байсан чинь “8 давхарын айл нүүж орж ирж байна, та хоёрт 8 давхарын 3 өрөөг өгөхөд асуудал байхгүй болсон” гэж хэлсэн.

Би Н-ид бэлнээр 40.500.000 төгрөг өгч, 19.485.500 төгрөгийн обой, эмульс зэрэг барилгын материалын бараа нийлүүлсэн. Нийтдээ 59.985.500 төгрөгөөр хохироод байна. Н- бид хоёрын тооцоо нийлж гарын үсэг зурсан баримт байгаа. Уг нь бэлнээр өгсөн мөнгөндөө хүү тооцохоор тохирсон байсан. Тэгэхдээ зээлийн гэрээ байгуулсан юм байхгүй, тооцоо нийлсэн акт л үйлдсэн. Тооцоо нийлэхэд манай эхнэр, тэдний эхнэр хамт байсан. Зарим мөнгийг нь эхнэрийн дансаар шилжүүлж өгч байсан. Бас нийлүүлсэн барилгын материалын зарлагын падаан манай эхнэрийн нэрээр бичигдэж байсан. Манай худалдагч нар Н-ийг барилгын материал авч байсныг мэднэ, намайг байхгүй үед худалдагчаас очиж авдаг байсан. Эхнэр бид хоёр барилгын материал зардаг хоёр лангуутай, нэгийг нь манай эхнэр хариуцдаг юм. Дансны хуулгыг өргөдөлд хавсаргаж хэрэгт өгсөн байгаа. 19.485.500 төгрөгөнд нь  барилгын материалыг зээлээр өгч байсан. Н- ...анх тэр байруудыг надад санал болгоход хүн ороогүй байсан боловч дараа нь тухайн орон сууцанд айлууд орсон эзэнтэй болсон байсан. ...Н- анх Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр туул гудамжны 93 дугаар байрны 27 тоотын орон сууцыг өгнө гэж амалсан юм. Уг орон сууцыг өгнө гэж хэлэхээр нь би тухайн үед өөрийн биеэр очиж үзэхэд хоосон, айл ороогүй шинэ байр байхаар нь итгэсэн. Тэгээд мөнгөө өгсөн юм. Тэгсэн сүүлд нь Н- надад өгнө гэсэн орон сууцаа өөр хүнд зарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 170-171х, 172х, хэргийн 7-р хавтас 10х/,

- Хохирогч Ё.М-ын: "...Н-ийн эцэг О-ыг би өмнө нь таньдаг байсан юм. Тэгээд О- надад “манай хүүхэд барилга барьж байгаа юм, кран түрээсэлж ажиллуулах хэрэгтэй байна” гэсэн. Би "Цамхаг Кран" ХХК байгуулаад, барилгуудад кран түрээслэж орлого олдог юм. Тэгээд О-ын тавьсан саналын дагуу хүү Н-той нь уулзаж кранаа ажиллуулахаар” болсон. Бичгээр гэрээ байгуулсан юм байхгүй, амаар ярьж тохирсон. Тэгээд 2014 оны 04 дүгээр сараас Н-ийн барьж байсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны барилгад нэг краныг сарын 13.5 сая төгрөгөөр түрээслүүлэн 9 дүгээр сар хүртэл ажиллуулсан. Эхний гурван сар нь ажилтай байсан ба сүүлийн сард барилгын материал байхгүйгээс ажил тасалдаж байсан.

Тэгээд Н-оос түрээсийн төлбөрт 60.000.000 төгрөг авахаар тохирсон бөгөөд Н- нь “барилгаа ашиглалтанд оруулаад мөнгийг өгнө” гэж байсан. 2015 оны хавар уг барилга ашиглалтанд ороод, 2015 оны 08 дугаар сарын эхээр Н-той уулзахад “60.000.000 төгрөгөө өгч чадахгүй байна, хүмүүс үлдэгдэл мөнгөө өгөхгүй, зарим байр зарагдаагүй” гээд надад 93-р байрны 7-22 тоот нэг өрөө байр үзүүлээд, “та энэ байрыг авах уу, та 89.0 сая төгрөгөөр ав, зөрүү 29.0 сая төгрөгийг өгчих” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд, үүнээс хойш 10 орчим хоногийн дараа би “байрандаа оръё, зөрүү мөнгөө өгье” гэсэн чинь би “үйлчилгээний талбайгаа зарахаар болчихлоо, таны 60.0 сая төгрөгийг өгье” гэсэн. Би “за, за” гээд хүлээгээд хааяа утсаар ярихад “худалдаж авах гэсэн хүмүүсийн зээл нь бүтэхгүй байна” гэсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 14-нд Н- над руу утсаар яриад “мөнгө бүтэхгүй байна, та ерөөсөө байраа ав, та зөрүү мөнгөө өгчих” гэхэд нь зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Туул ресторанд очиж уулзахад Н- эхнэртэйгээ хамт явж байсан бөгөөд тэр өдөртөө "Голомт" банкны салбараас өөрийн 2209227189 тоот, мөн 2105004269 тоот дансуудаас 20.0 сая төгрөг гаргаж, Н-ид өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 30-нд уулзаж үлдсэн 9.0 сая төгрөгийг Н-ид өгсөн.

Ингээд  “байрандаа оръё” гэхэд “өөрийнхөө нэр дээр гэрчилгээг гаргаад барьцаанд тавьсан байгаа, барьцаанаас чөлөөлөөд танд шилжүүлж өгнө” гэж хэлэх болсон. Мөн “та жоохон хүлээчих, сангийн засвар дуусаагүй, ванн жорлонг хийсэн улсуудаар нь тавиулна” гээд байлгаад байсан. Тухайн үед нь би “өөрөө ванн жорлонг янзалчихья” гэхэд “болохгүй, анх хийлгэсэн улсуудаар хийлгэхгүй бол ус алдах, энэ тэр болвол хэл ам гарна” гээд байсан.

Анх 20.0 сая төгрөг авахдаа эхнэртэйгээ хамт ирж авсан. Н- барьцаанаас чөлөөлөхөд мөнгө хэрэгтэй гэж байгаад надаас байрны үний зөрүү 9.0 сая төгрөгийг авсан. Би энэ өгсөн мөнгөнөөс 5.0 сая төгрөгийг Чогноожамц гэдэг хүнээс зээлж авч өгч байсан. Мөн Манай хүүхдүүдийг дагуулаад “зээлээс чөлөөлж өгнө” гэж явснаа “барьцаанд авсан газрынх нь захирал нь алга байна” гээд хүүхдүүдийг буцаасан байсан. 2016 оны 01 дүгээр сарын 05-нд “баараггүй бүтээж өгнө” гэж хэлээд л алга болсон. Манайд зарна гэж байсан 22 тоотын орон сууцанд нь өөр айл орсон байсан. Тухайн үед би зах зээлийн үнээс бага үнээр кранаа түрээслүүлж байсан, бас ажил багатай байсан үе  таарсан учир үнээ хасаж тооцсон байсан. Мөн залуу хүн барилга байшин барихад нь дэмжиж тусалсан. Гэтэл байр өгнө гэж нэмж мөнгө авч залилсанд гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна.

...Би Н-оос нэг ч төгрөг авч чадаагүй байна. Ажлын хөлс болох 60.000.000 төгрөг, бэлнээр талсөн 29.000.000 төгрөг, нийт 89.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...Одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй байна. Н- сүүлд “93 дугаар байрны 22 тоот орон сууцыг өгнө” гэж 60.0 сая төгрөг дээрээ нэмээд 29.0 сая төгрөг өгчих гэсний дагуу би түүнд өгсөн. Ядаж байхад энэ сүүлд авсан 29.0 сая төгрөгөө өгчихгүй юм байхдаа. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 7-8х, 5-р хавтас 4х, 7-р хавтас 11-12х/,

- Хохирогч Б.Х-гийн: “...Би Н-той бүр багийн найзууд, 3-р хороололд нэг орцонд амьдарч байсан юм. Н- нь гадаадад сурч, амьдарч байгаад ирсэн. Түүнээс нь хойш л эргэж холбогдож эхэлсэн юм. Н- ХУД-ийн 15 дугаар хороонд 32 айлын орон сууц барьж эхэлсэн бөгөөд “барилгаа барьж дуусгаад орон сууцаа борлуулахаар өгье” гэж хэлээд 70.0 сая төгрөг зээлсэн. Ингэхдээ зээлийн гэрээ, уг орон сууцны Б тоотын 157,71 мкв үйлчилгээний талбайг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст очиж бүртгүүлсэн. Энэ талбайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь Н-ийн нэр дээр байсан. Тэгээд дараа нь 2015 оны намар Н- нь “гэрчилгээгээ хүнд үзүүлээд ирье” гээд гуйгаад аваад явсан. Түүнээс хойш “гэрчилгээ өгөөч” гэхэд “хүнд үзүүлж харуулж байна” гээд л байдаг байсан.

Тэгээд би өөрөө гадаад явчихаад 2016 оны эхээр ирэхэд Н- холбоо барихаа больсон, би ХУД-ийн бүртгэлийн хэлтэст очиж лавлахад барьцаалсан тайлбай нь барьцаанаас чөлөөлөгдөөд 2-дагч этгээдэд шилжсэн байсан. Намайг цагдаагаар өргөдөл өгөөд явж байх зуур 2-дагч этгээдээс 3-дагч этгээдэд шилжсэн байсан. Анх Гантулга гэдэг эмэгтэйд шилжсэн байсан ба тэр хүнтэй нь ярихад манай ээжээс 55.0 сая төгрөг зээлээд миний нэр дэээр шилжүүлж өгсөн гэж хэлсэн. Намайг утсаар ярьсны дараахан Д- гэдэг хүнд шилжүүлсэн байсан. Би Н-ид маш их гомдолтой байна. Мөн бүртгэлийн хэлтсийн ажилтнуудын хариуцлагагүй юм уу, эсхүл хуйвалдсан байдлаас болж би бүр хохироод байна.

...Тухайн үед Н-той 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 70.0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад барьцаанд нь өөрийнх нь барьсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 93 дугаар байрны 1 давхарын 157,71 мкв үйллчилгээний талбайг барьцаалж Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр Н-, бид хоёр хамт ирсэн. Баримт бичгээ улсын бүртгэгчид хүлээлгэж өгсөн. Н- гарын үсэг зурсан. 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөрөө л ирсэн. Тэгээд зээлийн гэрээний нэг хувь дээр улсын бүртгэгчийн тэмдгийг даруулаад аваад явсан юм.

Н- 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд намар нь 11 дүгээр сард Н- надтай уулзаад барьцаалсан үйлчилгээний талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “хүнд үзүүлэх гэсэн юм, хэрвээ хүн худалдаж авчихвал чамаас зээлсэн мөнгөө хүүгийн хамт өгөөд, үл хөдлөх хөрөнгөө зээлийн барьцаанаас чөлөөлүүлнэ, хэрэв авахгүй бол маргааш чамд гэрчилгээг эргүүлээд өгье” гэсэн. Тэгээд алга болсон. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс дээр ирж “Y-2206038003 дугаартай үйлчилгээний талбай миний зээлийн барьцаанд бүртгэлтэй байна уу” гэж лавлахад бүртгэлтэй гэж хэлсэн. Тэгэхэд 15 дугаар хороо хариуцсан байцаагч л байсан байх. Би 2016 оны 01 дүгээр сард утсаар нэг яриад "би гадагшаа явлаа, намайг ирэхээр гэрчилгээг өгөөрэй" гэхэд "за" гэсэн. Гадаадаас ирээд Н- руу 99992442 дугаарын утсаар нь ярих гэхэд утас нь болохгүй байсан.

Тэгээд 15 дугаар хороо хариуцсан улсын бүртгэгч Лхагвахандтай уулзаад “миний дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан” талаарх мэдээллийг шалгуулах гэхэд “Мөнхзаяа гэж ахлах байцаагчтай уулз” гэсэн. Тэгсэн Мөнхзаяа нь “нөгөө барьцаалсан эд хөрөнгийг Гантулга гэж хүнд худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн байна” гэж хэлсэн.

Мөнхзаяа нь холбогдох бичиг баримтыг архиваас татаж үзсэн. Би “танай байгууллагаас болж хохирч байна” гэхэд “Цагдаагийн байгууллагад ханд” гэсэн. Тэгээд би дарга дээр нь ороод уулзахад “намайг өргөдөл бичээд өг” гэж хэлсэн тул би өргөдөл бичээд өгсөн. Дотоод хяналт шалгалтаараа шалгуулаад хариу өгнө гэж хэлсэн.

Тэгээд би Гантулга гэж нөгөө үл хөдлөх хөрөнгийг сүүлд худалдаж авсан хүний улсын бүртгэлд байсан гэрээн дээрээс хараад утсаар ярьсан. Гантулгыг “надтай уулзаач, миний зээлийн барьцаанд байгаа” гэдгийг хэлсэн. Тэр хүнээс учир начирыг нь ольё гэж бодсон юм.  Бас Дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст “түр хориг тавьж өгөөч” гэж өргөдөл ч бичиж өгсөн.

...Энэ асуудал 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болж байгаа асуудал юм. Хамгийн анх барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгч нь Оюунболд гэж хүн байсан, түүнийг Мөнхзаяа “ажлаасаа халагдсан” гэж надад хэлсэн. Оюунболд нь Н-той хуйвалдаж ийм юм хийсэн. Ер нь улсын бүртгэгч нар хуйвалдсан. Н- бид хоёр хамт бүртгэлийн хэлтэст ирэхэд бүх хүмүүстэй нь мэндлээд “энийг ингээч, тэрийг тэгээч” гээд байсан. Н-ийн хөөцөлдсөн асуудал өдөртөө л бүтэж байсан, би хамт явсан болохоор мэдэж байна.

 Н- надад барьцаалсан үл хөдлөх хөрөнгөө мэдэгдэлгүйгээр хоёр хүн рүү дамжуулж худалдсан байгаа. Дахиад сүүлд утсаар ярихад Н- "надад чамд өгөх юм байхгүй, чи Цагдаагаараа яв, надад чамаас уучлалт гуйх эрх алга, та нар өөрсдөө зохицоод наадахаа ав" гэж хэлсэн. ...Н- нотариатын хураамж бага төлөх гээд анх Зээлийн гэрээг 5.0 сая төгрөг гэж байгуулсан ба надад үлдсэн хувь дээр “70 сая төгрөг авлаа” гэж өөрөө гараараа бичээд, гарын үсэг зурсан байгаа. Н-оос зээлийн хүүд гэж 10,500,000 төгрөг авсан. Харин 2016 оны 01 дүгээр сард надаар дамжуулж Дамдинсүрэн гэж хүнээс авсан зээлийн хүүнд мөнгийг нь өгсөн. Дамдинсүрэн нь Японд байдаг хүн юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 148-149х/,  

- Хохирогч Н.Аын: "... Н- бид хоёр их сургуульд хамт сурч байсан найзууд. 2015 оны 01 дүгээр сард “барилга барихад мөнгө хэрэг болоод байна” гээд надаас мөнгө цувуулж авч эхэлсэн. Би өгсөн мөнгөө дэвтэр дээрээ тэмдэглээд явсан, түүнээс гарын үсэг зуруулсан, гэрээ байгуулсан юм байхгүй. Би Н-ийг “тооцоо нийлээд гарын үсэг зураад өгөөч” гэхээр “амжихгүй, өнөөдөр, маргааш” гээд яваад байсан. Н- нь 2015 оны 09 дүгээр сар хүртэл надаас нийт 30.875.000 төгрөг авсан. Энэ мөнгөний 13.0 сая төгрөг нь барилгын төмрийн үнэ юм. Манай хадам аавын профиль төмөр үйлдвэрлэдэг үйлдвэрээс нь аваад өгчихсөн юм. Би өөрөө тэр үйлдвэртэй тооцоо хийчихсэн байгаа.

Үүнд гэр бүлийн аялалаар хамт явсан зардал орсон. Надад “очоод өгнө” гэж хэлээд аялалын зардалаа гаргуулсан боловч тооцоо хийгээгүй. Үүний дараа 09 дүгээр сард бас “яаралтай мөнгө хэрэг боллоо” гээд гуйгаад байхаар нь би хадам ах Ч.Мөнхчулууны орон сууцыг ББСБ-д барьцаалаад, сарын 04 хувийн хүүтэй 50.000.000 төгрөг зээлж авч өгсөн. Тэгсэн хүүг нь төлөхгүй болохоор нь Ариунтуяа гэдэг хувь хүнээр зээлээ чөлөөлүүлээд, энэ хүнд одоо зээлийн хүү төлж байгаа. Хадгаламж зээлийн хоршоотой Мөнхчулуун нь Зээлийн гэрээ байгуулсан байгаа. Өмнө нь Н-, Мөнхчулуун ахаас 150.0 сая төгрөг зээлээд нэхүүлж байж өгч байсан. Одоо “нэг л тусалчихвал болох гээд байна” гээд гуйгаад байсан. 150.0 сая төгрөг авахдаа “барилга хөлдөх гээд байна, паар, цонх хэрэгтэй байна” гэж гуйж байгаад авсан. 50.0 сая төгрөгийг нь болохоор “одоо 50.0 сая төгрөг л байвал барилга дуусах гээд байна” гэж авсан.

Тэгээд 2015 оны 12 дугаар сарын сүүлээр барилга нь ашиглалтанд орсон боловч мөнгө өгөөгүй, өөрөөс нь асуухаар “байр зарагдахгүй байна, хүмүүс үлдэгдэл мөнгөө өгөхгүй байна” гээд, сүүлдээ өөрөө ч, эхнэр нь ч утсаа авахаа больсон. Эхнэртэй нь хааяа ярихаар “мэдэхгүй” гээд байхаар нь өргөдөл бичиж өгч байна. ...Би одоогийн байдлаар 118.875.000 төгрөг О.Ноос авах ёстой юм. Бид хоёр багын найзын холбоотой, дээрхи мөнгийг баримтгүй гараас гарт өгчихсөн юм. Н-оос 118.875.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Одоо болтол миний хохирлыг барагдуулаагүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 171-172х, 7-р хавтас 13х/,

- Хохирогч А.Дийн: "...Н-ийг би анх Хан-Уул дүүрэгт барилга барьж эхэлсэн цагаас нь буюу 2013 оноос мэддэг болсон. Манай компаниас барилгын материал худалдаж авсан юм. Өмнө нь 230 сая төгрөгийн барилгын материал аваад, 117 сая төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байсан. Тэгээд мөнгөө нэхэхэд “мөнгөгүй боллоо, ажлаа явуулж чадахгүй байна, мөнгийг чинь өгнө” л гэдэг байсан. Энэ үед барилгын ажил нь гайгүй явчихсан байсан болохоор нь би харилцан ярилцаад барилгын ажлыг нь “хамтарч дуусгая” гэж тохироод, барилгын материал нийлүүлж эхэлсэн юм.

2014 онд бетон зуурмаг, арматурын төмөр, паркетан шал, плита, гадна дотно хаалга, труба, мөн лифт зэрэг нийт 300 гаруй сая төгрөгийн бараа нийлүүлсэн. Улмаар 2015 оны 01 дүгээр сард барилга ашиглалтанд орсон. Тухайн үед би Монгол улсад байгаагүй, 2 дугаар сарын эхээр ирээд Н-той уулзаад “би оруулсан 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаа яаж шийдвэрлэх вэ” гэхэд надад 1 өрөө орон сууж 2 ширхэгийг, 2 өрөө орон сууц 1 ширхэгийг өгөхөөр болсон.

...Н- надад өгөх ёстой барилгын материалын мөнгө, бэлэн зээлж авсан мөнгө гээд нийт 400 гаруй сая төгрөгийн тооцоонд 93-16, 27 тоот өөр бусад тоотуудын хамт өгнө  гээд надтай 16 тоотыг 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулаад нотариатаар баталгаажуулаагүй. Мөн 27 тоотыг надад өгнө гэсэн учраас би өөрийн өглөгтэй Гантулгыг Намнадоржтой уулзуулаад, тэд хоорондоо “Орон сууц захиалах” гэрээ байгуулсан. Гэрээ нь Гантулгад байгаа байх. Тэгээд Н-оос Гантулга өөрөө 16, 27 тоотын түлхүүрийг аваад засвар хийсэн. Гантулга өөрөө жорлон ванныг нь тавиад, засвар хийсэн. Би өөрөө 10, 02 тоотын түлхүүрийг бас л Н-оос авсан. 10 тоотын түлхүүрийг Мягмарсүрэн очиж авсан. Би энэ хүнд уг байрыг зарахаар болоод уг байранд оруулсан юм. 2 тоотын түлхүүрийг би өөрөө авсан. Н- зүгээр ярьж тохирсоноороо л өгсөн.

Тэр үед 2 тоотын гэрчилгээ Н-ийн нэр дээр байсан. Гэрчилгээгээ надад харуулж байсан. Одоо тэгэхэд 2 тоотыг Бадрал гэж хүн өмчилж байгаа гээд уг тоотыг суллуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

...Би Н-ийн баригдаж буй барилгад 432.908.091 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний төлбөрт буюу бартер хэлбэрээр 27, 2, 10, 16 дугаартай орон сууцнуудыг надад өгөхөөр тохирч захиалгын гэрээг байгуулсан. 93 дугаар байрны 10, 16 тоотуудын захиалгын гэрээ байгуулсан Мөнхдэлгэр гэдэг хүн нь манай менежер ажилтай хүн, компанийг төлөөлж, миний өмнөөс Намнадоржтой 10, 16 тоот байруудын гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын гэрээг нөхөж байгуулаагүй. 2014 оны 12 сарын 05-ны өдөр уг гэрээ хийгдсэн. Хохирлоос нэг ч  төгрөг төлөгдөөгүй байна. Гомдолтой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 219-220х, 221х, хэргийн 9-р хавтас 32х/,

- Хохирогч Б.Бат-Эрдэнийн: “...Би Н-той 2001 онд анх танилцаж байсан. Н- нь үүнээс хойш АНУ-д ажиллаж байгаад 2012 онд АНУ-аас ирсэн. Түүнээс хойш хааяа утсаар ярьж, уулздаг байсан. 2013 онд тэр Хан Уул дүүрэгт орон сууц барьж эхэлсэн. Тэгээд надад санал тавьсан юм. Би өөрөө барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Акуа марина” ХХК-ийг Бат бид хоёрын хамтарч байгуулсан компани юм.

Тэгээд Н- ”манай орон сууцны барилгын агааржуулалт, салхивчийг хийж өгөөч, би бэлэн мөнгөгүй байна, бартераар тохиролцъё, танайх өөрсдийн хөрөнгөөр энэ ажлыг хийж өгөөд баригдаж байгаа барилгын 2 давхрын 2 өрөө орон сууцыг манай зарж байгаа үнээр нь тооцож аваач” гэсэн санал тавьсан. Н- эхлээд “манайхыг үнийн саналаа өг” гэхэд уг орон сууцны барилгын агааржуулалт, салхивчийн ажлыг 87.303.000 төгрөгөөр хийх үнийн санал өгсөн.

2 давхрын 2 өрөө 5 тоотын байр нь 1 мкв-ыг  2.150.000 төгрөгөөр тооцоход 114.595.000 төгрөг болж байсан. Зөрүү мөнгийг байрыг ашиглалтанд оруулж, Улсын комисст хүлээлгэж өгөөд түлхүүр хүлээлгэж өгөх үед авна гэж тохирсон. Тэгээд орон сууц захиалан бариулах гэрээг би Н-той, Ажил гүйцэтгэх гэрээг манай компанийн захирал Баттай Н- тус тус байгуулсан. Ингээд уг орон сууц ашиглалтанд ороод “орон сууцаа авья” гэхэд Н- нь “гүйцэт ашиглалтанд ороогүй байгаа, гэрчилгээ гараагүй байна” гэдэг байсан. Сүүлд 2015 оны 07 дугаар сард өөрөө надтай ирж уулзаад "та нарт өгөх гэж байсан байраа хүнд зарахаар боллоо, тэгээд бэлэн мөнгийг нь аваад, та нарт 87.303.000 төгрөгийг өгөхөөр боллоо” гэж хэлсэн. Түүнээс хойш би байнга утсаар ярихаар “нөгөө хүн мөнгөө өгөөгүй байна, 7 хоногийн дараа, 3 хоногийн дараа” гэсээр байгаад 2016 он болсон.

Одоо бүх байр нь эзэнтэй болсон байна. 87.303.000 төгрөгийн баримт нь байгаа. Зарим баримт дутуу. Яагаад дутуу вэ гэхээр би БНХАУ-аас зээлээр агааржуулалтын сэнс зэргийг авч уг барилгад ашиглаж суурилуулсан. Тэгээд Н-оос мөнгөө аваад, эсвэл байраа аваад мөнгийг нь тухайн газарт өгч баримт авах ёстой. Мөнгийг бүрэн өгөөгүй болохоор нөгөө талаас баримт өгөхгүй байна. Бусад ажилчдын хөлс, Монголоос авсан материал хэрэгсэлтэй холбогдох баримтууд нь байгаа. ...Би өөрөө хохирсон хүн болохоор хохирогч, иргэний нэхэмжлэгчээр энэ хэрэгт явах болно. Н-оос 114.595.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөний оронд гэрээний дагуу 2 давхрын "Е"-гийн 2 өрөө 53.3 мкв орон сууцыг өгнө гэж тохиролцсон. Энэ орон сууцаа Н- зарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 232-233х/,

- Хохирогч Ч.Д-гийн: “...О.Нтой хамаатан садангийн холбоо байхгүй. Орон сууц анх худалдаж авах гэж танилцсан. Анх “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд орон сууц бариад зарна” гэж сонсоод Н- гэх залуутай анх удаа очиж уулзаад би “орон сууц захиалж авъя” гэж хоорондоо ярилцаж тохиролцсон. Ингээд 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” тухай гэрээ хийж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд 3 өрөө 92.98 мкв орон сууц захиалахаар гэрээ байгуулж, бэлнээр 117.000.000 төгрөгийг Н-ид өгсөн юм. Уг орон сууц баригдаад дууссаны дараа захиалсан орон сууцандаа орох гэтэл Н- “банкны барьцаанд байгаа” гэх мэтээр худал ярьсаар байсан. Надад 7 давхарт нэг орон сууц үзүүлээд байсан. Тэгсэн тэр орон сууцанд нь тухайн үед айл ороогүй байсан боловч одоо бол айл орчихсон байна. Ингээд би орон сууцаа авч чадахгүй болохоор “мөнгөө авъя” гэж хэлтэл “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байр Гантулга гэх хүнд 55.000.000 төгрөгний барьцаанд байгаа юм “та Гантулга гэх хүнд 55.000.000 төгрөгийг өгөөд энэ үл хөдлөх хөрөнгийг ав” гэж хэлсэн юм.

Н- надад 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр хэлэхдээ энэ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байр 55.000.000 төгрөгний барьцаанд байгаа, энэ 55.000.000 төгрөгний хүүний мөнгө болон худалдан авсан, улсын орлогын татварын мөнгө нийлээд 5.000.000 төгрөг болсон юм. Тэгээд би Гантулгад 60.000.000 төгрөг өгч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байрыг Гантулга гэх хүнээс өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Мөн Н- Тайланд улс руу эмчилгээнд явна гэж хэлээд надаас 3.000.000 төгрөг авсан. Би Н-ид өгсөн мөнгөө дэс дараагаар хэлье. Үүнд:

- 2013 оны 8 дугаар сард 40 тонны контейнер 1 ширхэг 3.000.000 төгрөг,

- Тайланд явна гээд 3.000.000 төгрөг бэлнээр,

- Орон сууц захиалан авах гэрээгээр 117.000.000 төгрөг,

- Гантулга гэх хүний барьцаанд байсан гэх байрыг чөлөөлж авахын тулд 60.000.000 төгрөгийг өгч байж Б тоот орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм.

Ингээд нийт 183.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Би Гантулгаас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 25-нд хийсний дараа буюу маргааш нь 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өглөө 08 цаг 30 минутанд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэг цонхны үйлчилгээ үзүүлдэг газраар нь яаралтайгаар холбогдох материалаа өгсөн. Тэгээд “үдээс хойш 15:00 цагт ирж аваарай” гэж нэг цонхны үйлчилгээний хүн хэлсэн. Тэгээд би 14 цагийн үед Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр ирж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд 93 дугаар байрны Б тоот үйлчилгээний талбайтай байрыг 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр О.Н иргэн Б.Х- гэх хүнд 70.000.000 төгрөгний зээлийн барьцаанд тавьсан байсныг мэдээгүй. Сүүлд 2016 оны 3 дугаар сард Ха- гэх хүнд зээлийн барьцаанд тавьсан гэдгийг нь мэдсэн.

...Би 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би “Илланай” банк бус санхүүгийн байгууллагаас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж 30а дугаар байрны 04 тоот 4 өрөө орон сууц 94.8 мкв талбайтай миний өөрийн нэр дээр байдаг өмчлөлийн хөрөнгөө барьцаанд тавьж байж Н-ид Гантулгын 60.000.000 төгрөгийг нь төлөхийн тулд зээл авсан. Би “Илланай” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахдаа 2 жилийн хугацаатайгаар сарын 2 хувийн хүүтэйгээр 79.264.218.91 төгрөг төлж барагдуулж байгаа юм. Хэрэв би “Илланай” Банк бус санхүүгийн байгууллагад зээлээ цаг хугацаанд нь төлж барагдуулахгүй бол Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж 30а дугаар байрны 04 тоот 4 өрөө 94.8 мкв талбайтай орон сууцаа алдахад хүрээд байна.

Миний хувьд “Илланай” банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн 60.000.000 төгрөгийн зээлийг төлөх гэж үйл тамаа үзэж байна. Маш хүнд байна. Миний амьдрал ахуй туйлын хүнд болоод байна. Иймд би Н-оос яаралтай мөнгөө гаргуулж авмаар байна. Хохирлын хүснэгттэй танилцсан. Би гомдолтой байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 09-11х, хэргийн 7-р хавтас 14-15х/,

- Хохирогч Б.Сын: “...Би 2014 онд байр худалдан авахаар хайж эхэлсэн. Манай хүргэн Цогтсайхан Зайсанд чанартай байр баригдаж байгаа гэж хэлээд, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байдаг 93 дугаар байранд О.Нтой хамт очиж үзээд таалагдсан. Тэгээд тэр дор нь Н-ийн машин дотор 10 дугаар давхарт 76 мкв байрыг 168.0 сая төгрөгөөр, автозогсоолыг 25.0 сая төгрөгөөр захиалах гэрээ байгуулсан. Тухайн үедээ автомашины зогсоолын дугаар тавигдаагүй гээд гэрээнд зогсоолын дугаар бичигдээгүй юм. Тэгээд гэрээ байгуулсан өдрөө Н-ид байрны урьдчилгаа төлбөр гээд 93 дугаар байрны гадаа 89.050.000 төгрөг бэлнээр төлсөн. Байрны мөнгө төлөх график гаргаад “намайг боломжтой үедээ мөнгөө дансаар болон бэлнээр өгч бай” гэсэн ба би нийт 12 удаагийн үйлдлээр 194.500.000 төгрөг бүрэн төлж, 2015 оны 2 дугаар сард байрандаа нүүж орсон.

Тэгээд 93 дугаар байрны В1 давхрын 20 дугаартай автомашины зогсоолд 2015 оны 2 дугаар сараас хойш машинаа тавьж ашиглаж байгаа. Тэгтэл Н- нь байрны гэрчилгээг гаргаж өгөөд, автомашины зогсоолын гэрчилгээг гаргаж өгөөгүй. Уулзахаар “завгүй байна, завтай болохоороо гаргаад өгнө” гэж хэлдэг. 2015 оны 11 сараас манай байрны хүмүүс Н- нь хэд хэдэн байрыг хүмүүст давхар зарсан асуудлаар цагдаад шалгагдаж байгаа талаар хэлсэн. Тэгтэл 2017 оны 03 дугаар сард намайг шүүхэд дуудаж, “Дэ гэдэг хүний нэр дээр 93 дугаар байрны 20 дугаартай авто зогсоолын гэрчилгээ гарсан байна, 20 дугаартай автомашины зогсоолыг чөлөөлж өг” гэсэн. Тэр үед нь Н-той утсаар ярихад “би таны зогсоолыг түр мөнгө хэрэг болоод барьцаанд тавьсан, тэр хүнд мөнгийг нь буцааж өгөөд таны машины зогсоолын гэрчилгээг гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш чимээгүй алга болсон. Баянгол дүүргийн Иргэний шүүхээс зогсоолыг Дэын өмч мөн гэсэн шийдвэр гарсан. Ингээд Н-той холбогдох гээд чадахгүй байгаа. Н- нь нэг зогсоолыг 2 хүнд зарна гэдэг нь биднийг залилж байгаа үйлдэл юм. Анх Н- өөрөө 93 дугаар байрны В1 давхрын 20 дугаартай авто зогсоолыг байр ашиглалтад ороход зааж өгөөд “энэ танай зогсоол” гэсэн. Тухайн үед өөр зогсоолыг 30.0 сая төгрөг гэж байсан ба би амархан машин тавьчих зогсоол хэрэгтэй гэж хэлээд 20 дугаартай зогсоолыг заалгаж авсан юм. Уг зогсоолыг 2015 оны 12 сарын 30-нд Дэ гэдэг хүний нэр дээр гэрчилгээ нь гарсан байсан.  Би гэрээнд заасан ёсоор байрны мөнгө болон автозогсоолын мөнгийг дутуу өгсөн, хугацаа алдаж төлсөн зүйл байхгүй. Н-оос авто зогсоолын мөнгө болох 25.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-р хавтас 48-50х/,

- Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Нийн захиалгатай 24 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 36 айлын орон сууцны барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 01 сарын 15-ны өдрийн 2015/33 дугаартай акт, тус байрны ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 26-30х, 31-33х/,

- Хохирогч М.Бээс Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 35-36х/,

- Хохирогч М.Бээс О.Нид мөнгө шилжүүлсэн талаархи мөнгөн шилжүүлгийн баримтууд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1-р хавтас 41х, 42-46х, 48-49х, 50-85х/,

- гэрч Ж.Дийн: “...Би Ба-ийг танина, 2002 оноос хойш найз нөхдийн холбоотой байж байгаад 2011 оноос хойш ажил хэргийн холбоотой болсон. Түүнээс хойш нэг нэгнийгээ мэддэг. Би О-ын Н- гэх хүнийг сайн мэдэхгүй. Манай найз Ба-ийн хуурай дүү гээд яваад байдаг байсан. О.Н нь 3 жилийн өмнө байр барьж байгаа гэж дуулдаж байсан. Тэгээд Ба-тэй байн байн уулзаад мөнгө авдаг байсан гэж Ба- хэлдэг.

...Н- нэг өдөр мөнгө зээлээч гээд гуйж байгаад авахад нь би Ба-ийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Every day” худалдааны төвийн гадна автомашины зогсоол дээр аваачиж өгч байсан ба тэр өгсөн мөнгө нь 100 гаруй сая төгрөг торонд хийгээд өгч байсан. Би тухайн үед Ба-ийг “чи хамаагүй, ямар ч барьцаагүй мөнгө өгч болж байгаа юм уу” гэж асуухад “за яахав, залуу хүүхэд юм хийе гээд гүйгээд байгаа юм, тус болохгүй бол болохгүй, итгээд өгсөн” гэж хэлэхээр нь би тэр үедээ өөрөө мэдэж байгаа юм байлгүй гээд дуугүй өнгөрсөн. Сүүлд нь сонсоход нилээн хэдэн хүн залилан мэхэлсэн гэж сонсогдож байсан. Тухайн үед Ба- “энэ хүүхэд нэг байр барьж байгаа юм, болохгүй бол тэр байрнаас нь авна” гээд тоохгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 92х/,

- гэрч Д.Энхнасангийн: “...Ба- нь манай нөхөр юм. Н-ийн эхнэр М нь манай хажуу айлын хөршийн охин байгаа юм. Н- нь Мөнжинтэй гэр бүл болсноос хойш манай байраар орж гардаг байхдаа манай нөхөртэй танилцаад, түүнээс хойш уулздаг болсон юм. Тэгэж байгаад Н- хувиараа барилга барьж байгаа, манай нөхөр Ба-ээс мөнгө хэрэг болоод байна гээд зээлж аваад байсан, би тэр үед нь нөхөртөө хандан мөнгөө яаж буцааж авах гэж байгаа юм бэ гэхэд “барилга нь баригдаад дуусахаар заримд нь байр аваад, зарим мөнгийг нь буцааж авах ёстой” гэж хэлдэг байсан. Н-ид 2013 оноос хойш цувуулаад нилээн хэдэн удаа мөнгө өгсөн. Нийт хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар нэг удаа ахаасаа 50.0 сая төгрөг аваад өгч байсан. Мөн манай хашаанд ирээд бас нэг удаа мөнгөн авч байсан, гэрт хүртэл ирээд 10, 20 саяар нь мөнгө аваад явдаг байсан ба мөнгө авах болгондоо “барилгаа барьж дуусаагүй байгаа, байрилгын материал авах гэж байгаа” тухай ярьдаг байсан. Нөхөр Ба- нь хувиараа бизнес хийдэг юм, тэгээд өөрт байсан мөнгөнөөсөө Н-ид итгээд, ямар ч барьцаагүй мөнгө өгдөг байсан. Би эр хүмүүсийн наймаанд оролцоод яахав гээд тэр мөнгө төгрөгөнд нь оролцдоггүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 90-91х/,

- гэрч У.Мөнх-Алдарын: “...2015 оны 10 дугаар сарын 14, 15-ны үед санагдаж байна. Өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. Ба-тэй уулзаад би орон сууц худалдаж авах гээд явж байна гэж хэлсэн юм. Тэгтэл Ба- “надад нэг орон сууц бий чамд боломжийн үнээр зарна шүү” гэж хэлэхээр нь би “уг орон сууцыг сонирхож үзье” гэж хэлсэн. Тэгвэл Н-той уулзаад нэг орон сууц үзүүлнэ. Хэрэв таалагдвал худалдаж авахгүй юу гэхээр нь би Н-той утсаар яриад Ба- орон сууц үз гэж хэлсэн гэхэд Н- надад хэлэхдээ 05 тоот орон сууцыг үзчих гэж хэлсэн. ...05 тоот орон сууцыг чинь худалдаж авъя гэж хэлсэн чинь тэгвэл удахгүй бүгдээрээ уулзъя гэж хэлсэн. Тэгээд Ба-, Н- бид гурав Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 93 дугаар байрны гадаа уулзсан. Н- надад уг 05 тоот орон сууцыг хүлээлгэж өгөхөөр болсон юм. Харин урьдчилгаа мөнгийг Ба-ийн Хаан банкны 5029357157 тоот дансанд 65.000.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн юм. Н-оос орон сууцны түлхүүрийг нь хүлээж авсан юм. Н- надад хэлэхдээ та Ба- ахад мөнгөө өгнө биз дээ, би 05 тоот орон сууцыг нь таны нэр дээр шилжүүлж удахгүй орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 93 дугаар байрны 05 тоот орон сууцыг би Ба-ээс 95.000.000 төгрөгөөр худалдан авахаар аман байдлаар тохирсон. Н-, Ба- гэдэг хүнд мөнгөний өртэй байсан юм шиг байна. Тийм болохоор миний худалдан авах гэж байсан 05 тоот орон сууцны мөнгийг Ба-ийн данс руу шилжүүлж өг гэж хэлээд байсан. Ба- бид 2 хоорондоо аман байдлаар гэрээ хийхдээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 93 дугаар байрны 05 тоот орон сууцыг 95.000.000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 65.000.000 төгрөг өгчихөөд 05 тоот орон сууцны гэрчилгээ нь миний нэр дээр гарсаны дараа үлдэгдэл 30.000.000 төгрөгийг Ба-ийн данс руу шилжүүлэхээр ярилцаж тохирсон юм.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 93 дугаар байрны 05 тоот орон сууцны гэрчилгээ Н-ийн төрсөн дүү Өлзийсайхан гэх эмэгтэйн нэр дээр байгаа юм. Намайг уг 05 тоот орон сууцыг Ба-ээс худалдан авах үед гэрчилгээ нь гараагүй байгаа гэрчилгээ таны нэр дээр удахгүй гарна гэж Н- хэлсэн. Тэгэхээр нь би Н-ид итгээд 05 тоот орон сууцанд оршин сууж амьдарч байсан юм. Тэгтэл 2016 оны 9 дүгээр сарын 16-нд Өлзийсайхан гэх эмэгтэйн нэр дээр уг орон сууцны гэрчилгээ нь гарсан байна гэдгийг мэдсэн. ингээд мэдэнгүүтээ Ба- рүү утсаар яриад миний амьдарч байгаа орон сууцны гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байна гэдгийг хэлтэл за би учрыг нь олъё гэж хэлсэн. Тэгээд одоо энэ асуудал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх дээр явагдаж байгаа юм. Би Ба-эд 65.000.000 төгрөгийг өгсөн. Миний хувьд уг орон сууцаа авах юм бол санал гомдол байхгүй. Энэ асуудлын учрыг нь олчих юм бол надад бусад нь хамаагүй юм. Би Н-ид мөнгө өгөөгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 23-25х/,

- Байрны төлбөрт У.Мөнх-Алдараас хохирогч М.Бийн дансанд 65.0 сая төгрөг шилжүүлсэн 2015 оны 10 сарын 19-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 5-р хавтас 26х/,

- гэрч О.Өлзийсайханы: “...2013 оны 8 дугаар сарын 08-нд нөхөр, бид хоёр Цагдаагийн академийн хойд талд байдаг өөрсдийн эзэмшлийн 2 өрөө орон сууцаа зарсан юм. Н- ах угаасаа тухайн үед орон сууц барьж байсан болохоор надаас” 2 өрөө байрныхаа мөнгийг түрүүлээд өгч бай, би энэ орон сууц барих ажилд хэрэглэж байя” гэж хэлсэн болохоор нь би орон сууцаа авах хүртлээ өөрийн боломжоороо олдсон мөнгөө Н- ахын данс руу шилжүүлж байсан юм. Би өөрийн орон сууцаа зарсны дараа Н- ахын барьж эхэлж байсан орон сууцнаас 2 өрөө орон сууц авахаар тохиролцож ярилцсан басйан юм.

Ингээд 2014 оны 12 дугаар сарын үед /өдрийг нь санахгүй байна/ Н- ахтай 2 өрөө орон сууцаа заалгахад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 93 дугаар байрны 5 тоот 2 өрөө орон сууцыг зааж өгсөн. Тэгээд би Н- ахад өгсөн мөнгөө доорхи байдлаар дансаар болон бэлнээр өгсөн юм. Үүнд:

1. Би өөрийн Хаан банкны 5041228262 тоот данснаас 2013 оны 8 дугаар сарын 10-нд 31.000.000 төгрөгийг авч, 30.000.000 төгрөгийг данснаас авсан өдрөө Н- ахад бэлнээр өгсөн,

2. 2014 оны 11 дүгээр сарын 06-нд Хаан банкны 5041228262 тоот данснаас 29.000.000 төгрөгийг Н- ахын Хаан банкны 5020917288 тоот дансанд шилжүүлж хийсэн,

3. 2014 оны 11 дүгээр сарын 17-нд өөрийн Хаан банкны 5041228262 тоот данснаас Н- ахын Хаан банкны 5020917288 тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн, 

4. 2014 оны 11 дүгээр сарын 19-нд өөрийн Хаан банкны 5041228262 тоот данснаас Н- ахын Хаан банкны 5020917288 тоот данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

5. 2015 оны 6 дугаар сарын 11-нд Хаан банкны 5041228262 тоот данснаас Н- ахын Хаан банкны 5020917288 тоот данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн.

6. 2015 оны 12 дугаар сарын 02-нд өөрийн Хаан банкны 5041228262 тоот данснаас Н- ахын Хаан банкны 5020917288 тоот дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлж, нийт 76.500.000 төгрөгийг өгсөн.

Би Сансар хороололд түрээслэн ажиллуулж байсан хүнсний дэлгүүрээ худалдаж авахын тулд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 93 дугаар байрны 05 тоот орон сууцыг 160.000.000 төгрөгний барьцаанд тавьж Хаан банкнаас зээл авсан. Миний хувьд энэ хэрэгт хохирсон зүйл байхгүй. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 93 дугаар байрны 5 тоот орон сууц нь миний нэр дээр гарчихсан бөгөөд миний өмчлөлд байгаа учир ямар нэгэн байдлаар би хохирсон зүйлгүй. Н- ахаас нэхэмжлэх зүйл байхгүй. Ганцхан миний орон сууцыг чөлөөлж өгөхийг хүсч байна. Иймд энэ хэрэгт миний зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгчээр явах шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэхээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 93 дугаар байрны 05 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр иргэний шүүхэд гомдол гаргаж өгсөн юм. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 30-31х/,

- Хохирогч С.Бн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 94х/,

- гэрч Б.Ундармаагийн: “...Би Н-ийг танина, анх манай нөхөртэй цуг ШУТИС-ийн Барилга инженер, архитектурын сургуульд нэг ангид сурч байсан. ...Нөхөр Б- сургуулийнхаа найз нөхөдтэйгөө уулзахад нь хааяа тааралдаж байсан. Тэгээд Н- 2014 оны 12 дугаар сарын 14-нөөс анх барилгын обой авч эхэлсэн. Манай нөхөр Б-тай “обой зээлээр аваад, барилгаа ашиглалтанд орохоор мөнгийг нь өгнө” гэж ярьж тохирсон байсан. Энэ тухай манай нөхөр надад хэлээд би ч зөвшөөрсөн. Тэгээд бараагаа зээлээр өгч эхэлсэн.

Манай гэр бүл “Гермес” төв дээр барилгын материалын 2 лангуу ажиллуулдаг. Нэг нь обой, обойн цавуу зардаг, нөгөөх нь эмульс, будаг, багс гэх зэрэг барилгын дотор засалтай холбоотой бүх л зүйлсийг зардаг лангуу байдаг юм.  Уг хоёр лангууг Аж ахуйн нэгжийн нэрээр биш иргэн Ундармаа гэсэн өөрийн нэрээр түрээсэлж ажиллуулдаг. Түрээсийн гэрээ нь миний нэр дээр гэсэн үг. Н-ид нийтдээ 19.488.500 төгрөгийн барилгын бараа материал нийлүүлсэн. Н- манайхаас барилгын материал авч эхлэхээсээ өмнө мөн нөхөр бид хоёроос бэлэн мөнгө зээлж байсан. Эхлээд бол “хүүтэй зээлье” гэж авсан. 2014 оны 10 дугаар сарын 14-нөөс эхэлж авч эхэлсэн. 2015 оны хавар 4, 5 сар орчмоос Н-той уулзаад “нийлүүлсэн барилгын материалын үнэ, зээлүүлсэн мөнгөнийхөө оронд байр авъя” гэж ярьж тохирсон. Н- нь “мөнгө төгрөг муутай байна, хэцүү байна” гэж ярьж байсан болохоор нөхөр, бид хоёр “мөнгөнийхөө оронд байр авъя, зөрүү мөнгийг нь өгье” гэсэн юм. Тэгээд Н- өөрийн барьж ашиглалтанд оруулсан 32/33 гэл үү сайн санахгүй байна/ айлын орон сууцнаас 9 давхарт 3 өрөө байр авахаар болсон. Тэгсэн Н- “2015 оны 10 дугаар сард байрандаа оруулна” гэж байснаа тэр байранд нь өөр хүн амьдарч байсан. Тэгсэн Н- “3 давхарт ор” гэхэд нь нөхөр бид хоёр 3 давхарын байрыг нь үзэхэд нар хаасан өргөтгөлтэй байсан болохоор нь “өөр давхарт оръё” гэхэд “8 давхарын айл мөнгө төгрөгний асуудалтай байгаа, тэр айлыг доош нь оруулна” гэсэн. Тэгээд бид нар дахин, дахин асуугаад байсан. Тэгсэн “одоо удахгүй, тэгж байна, ингэж байна” гээд л хоног хугацаа өнгөрөөгөөд байсан. Бид хоёр “байраа үзье” гэхэд 3 давхарын айл засаж байгаа юм, тэднийх ийшээ оронгуут танайхыг 8 давхарын 3 өрөө байранд оруулна гэсэн. Тэгж байтал нэг мэдсэн бүх давхарт нь айл амьдраад эхэлсэн. Н- ч олдохоо больсон. Н-ид бэлэн мөнгө нийтдээ 46.500.000 төгрөг өгсөн. Манай нөхөр 2015 оны 09 дүгээр сарын 09-нд өгсөн 3.000.000 төгрөгөө мартаад тооцоо хийсэн байна. Энэ тооцоонд ороогүй 3.000.000 төгрөгийг миний дансаар шилжүүлсэн баримт нь байгаа. Үүнийг манай нөхөр дутуу хэлсэн байгаа. Анх өгч байсан бэлэн мөнгөө уг нь сарын 5 хувийн хүүтэй зээлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 173-174х/,

- гэрч Ч.Батчимэгийн: “...Манай захирлыг Б-, эхнэрийг нь Ундармаа гэдэг. Би энэ хүмүүсийн ажиллуулдаг обой зардаг лангуунд худалдагч хийдэг. Тэгээд энэ Н- гэж Б- захирлын найз гэдэг бөгөөд надаас обой, обойн цавуу авахаар ирдэг байсан. Заримдаа өөрөө, эсвэл түүний аав Бат-Очир гэж хүн, заримдаа ажлынх нь хүн гэх ах ирж авч байсан. Би зарлагын падаан бичдэг байсан. Би бүх падаандаа гарын үсэг зуруулдаг байсан. 2014 оны 12 сараас 2015 оны 03 дугаар сар дуусах хүртэлх хугацаанд ирж обой, обойн цавуу авч байсан. Хамгийн сүүлд 2015 оны 3 дугаар сарын 31-нд ирж авсан байна. Нийтдээ 15.243.000 төгрөгийн обой, обойн цавуу авсан баримт байгаа.” гэсэн мэдүүлэг /1-р  дүгээр хавтас 175-176х/,

- гэрч С.Батсайханы: “...Манай захирлыг Б-, эхнэрийг нь Ундармаа гэдэг. Би энэ хүмүүсийн ажиллуулдаг эмульс, будаг, багс, өнхрүүш, гэрэл чийдэн зэргийг зардаг лангуун дээр худалдагчаар ажилладаг. Н- гэх хүн Б- захирлын найз бөгөөд надаас эмульс, өнхрүүш, цаасны хутганы запасыг авсан байна. Нийтдээ 4.357.500 төгрөгийн барааг авсан бөгөөд нэг удаа аав Бат-Очир нь ирж авч байсан. Би зарлагын падаан үйлдээд өөрсдөөр нь гарын үсэг зуруулж байсан. Барааг дандаа зээлээр авч байсан. Зарлагын баримтаас харахад 2015 оны 01 сарын 04-ний өдрөөс 2015 оны 03 сарын 31-ний хооронд ирж авсан байдаг. Н- нь авсан барааны үнийг өгөөгүй гэж захирлууд ярьж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 177х/,

- Хохирогч С.Бгаас Н-ид мөнгө шилжүүлж байсан гэх Баасанжав Ундармаагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтууд /хэргийн 1-р хавтас 136-168/,

 - Хохирогч С.Бгаас О.Нид өгсөн гэх барилгын материалын тооцооны гар бичмэл, орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн талаархи баримтууд /хэргийн 1-р хавтас 97-135х, 179-181х/,

- Эрүүгийн хэрэгт хохирогч С.Бгаас гаргасан иргэний нэхэмжлэл, хавсаргасан баримтууд /хэргийн 1-р хавтас 178-181х/,

- Хохирогч С.Бгаас О.Нид 2014 оны 12 сарын 14-нөөс 2015 оны 01 сарын 24-ны өдрийн хооронд нийлүүлсэн гэх обой, эмульс, засал чимэглэлийн өнхрүүш, обойн цавуу зэрэг бартераар нийлүүлсэн гэх барилгын бараа материалын үнэлгээг нийт “19.516.700 төгрөг /арван есөн сая таван зуун арван зургаан мянга долоон зуун төгрөг/” гэж үнэлж тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн В17-15 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-р хавтас 136-147х/, 

- Хохирогч Ё.М-аас Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2-р хавтас 2х/,

- 39-88 УНЧ улсын дугаартай ZOOMLION маркийн автокраны тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт /хэргийн 2-р хавтас 10х/,

- гэрч Б.Оюунбатын: “...Би Мя захирлын үүрэг болгосны дагуу Н- гэх залуугийн барьж байсан орон сууцанд автокраны жолоочоор ажилласан. Мя захирал Намнадорж гэх хүнтэй хоорондоо тохиролцоод ажиллах гэрээ хийсэн юм шиг байна лээ. Тэдний хоорондын асуудлыг би мэдэхгүй. Би зөвхөн Мя захирлаас цалингаа аваад ажилладаг журмаараа ажлаа хийж гүйцэтгэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 11х/,

- Хохирогч Б.Х-гаас Цагдаагийн байгууллагад анх гаргасан өгрөдөл /хэргийн 2-р хавтас 14х, 24х/,

- Хохирогч Б.Х-, О.Н нарын хооронд 2015 оны 3 сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ, /гэрээний үнийн дүн 5.0 сая төгрөг, нэг сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй гэх/, дээрх зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039003 дугаарт бүртгэгдсэн, ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 байр Б тоотын үйлчилгээний зориулалттай 157,71 мкв бүхий О.Нийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх 2015 оны 3 сарын 04-ний өдрийн Барьцааны гэрээ /дугааргүй/, үл хөдлөх эд хөрөнг өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 2-р хавтас 15-17х/,

- хохирогч Б.Х-, О.Н нарын хооронд 2015 оны 3 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг гэрчилсэн 185 дугаартай тойргийн нотариатчийн Нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хэргийн 19х/, 

- Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 106 дугаартай албан тоот, уг албан бичигт хавсаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039003 дугаарт бүртгэгдсэн, ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 байр Б тоотын үйлчилгээний зориулалттай 157,71 мкв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийсэн талаарх хуулбарласан баримтууд /хэргийн 2-р хавтас 28х, 29-47х/,

- Хохирогч Б.Х-гаас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гаргасан тайлбар /хэрийн 2-р хавтас 54х/,

- гэрч Б.Цолмонгийн: “...2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Н- нь Ха-гаас 70.000.000 төгрөг зээлээд оронд нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 93 дугаар байрны В тоот дахь 157.71 мкв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий орон сууцыг барьцаа болгож өгсөн. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг Ха- болон Н- нар нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст барьцаалбарын бүртгэлд бүртгүүлсэн.

Ингээд Ха- нь угаасаа улсын байгууллага нь бүртгэлдээ барьцаалбарын гэрээтэй гэдгээр бүртгэчихсэн учраас санаа амар гадаад улсад ажлаар явсан. Ха- гадаадаас Монголд хүрэлцэн ирээд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж Н-ийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр барьцаалбартайгаар байгаа үгүйг мэдэх гэж шалгуулах үед нь би хамт явсан. Тэгсэн чинь Ха-гийн нэр дээр барьцаалбар хэлбэрээр байхгүй, Гантулга гэдэг хүний нэр дээр шилжүүлэгдэж өмчлөгдсөн байсан.

Тэгэхээр нь Ха- бид хоёр гайхаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны үл хөдлөх хөрөнгийг хариуцсан улсын бүртгэлийн хэлтэсийн улсын бүртгэгч Лхагвахандтай 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр ...өглөөний 09:00 цаг гэхэд ажил эхлэх цагаар орж уулзаад “Ха- гэдэг хүний зээлийн барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгө өөр хүн буюу Гантулга гэдэг хүний нэр дээр шилжүүлэгдэж гарсан байна” гэж хэлсэн чинь “за би шалгаадхъя” гээд ...”Гантулга гэдэг хүний нэр дээр байна” гэж компьютер дээрхийг үзүүлсэн юм. Лхагваханд гэдэг хүн “та хоёр хориг тавиулах хүсэлтээ Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн нэг цонхны хүлээн авахад өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь Ха- өргөдөл бичиж нэг цонхны үйлчилгээнд өгчихөөд улсын бүртгэлийн ахлах улсын бүртгэгч Мөнхзаяатай орж болсон асуудлын талаар хэлж мэдэгдсэн юм. Тэгсэн “бид нар энэ асуудлыг мэдэхгүй, хууль, цагдаагийн байгууллагаар нь шалгуулсан дээр” гэж хэлсэн. ...Мөнхзаяа нь “хүлээж авахгүй” болохоор нь дарга дээр нь орсон чинь “уг үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт нь Ха- гэдэг хүний барьцаалбар байна, харин компьютер дээр барьцаалбартай гэж шивэгдээгүй байна, та гомдолтой гэсэн өргөдлөө өгчих” гэж хэлсэн. ...Маргааш нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр Ха- бид хоёр очиж “Ха- гэдэг хүний барьцаалбарын хориг тавигдсан уу” гэж Лхагваханд гэдэг улсын бүртгэгчээс асуутал “хориг нь тавигдаагүй, дахиад өөр хүний нэр дээр буюу Д- гэх хүний нэр дээр уг үйлчилгээний үл хөдлөх хөрөнгө шилжигдсэн байна” гэж хариу өгсөн. ...”Та нараас өмнө Худалдах, худалдан авах гэрээгээ өгчихсөн юм байна, тэгээд Д- гэх хүний нэр дээр шилжсэн байна” гэж хариу өгсөн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтас 43-45х/,

- гэрч Д.Должингийн: “... Би Н- гэх хүнийг огт танихгүй, хамаатан садангийн холбоо байхгүй. Би Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ирсэн, явсан бичиг болон өргөдөл гомдлыг бүртгэх ажил хийдэг юм. 2016 оны 01 сарын 20-ны үеэр санагдаж байна, яг өдрийг нь тодорхой санахгүй байна, намайг ажлаа хийж байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.Энхбаяр над руу залгаад “манай эгч одоо чам дээр очно, туслаад өгөөрэй” гэж хэлэхэд нь “юу ч гэсэн улсын бүртгэгчийг нь гуйгаад үзье, ажлын 8 цагтаа амжихна уу, үгүй юу гэдгийг гуйгаад үзье” гэж хэлсэн. Тэгээд удалгүй нэг настай эмэгтэй манай өрөөнд 08:00 цаг өнгөрч байхад орж ирээд “би Энхбаярын эгч нь байнаа” гэхээр нь “юу ч гэсэн Лхагваханд эгчээс гуйгаад үзье” гэж хэлсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн улсын бүртгэгч Д.Лхагваханд эгчээс “энэ настай эгчийн материалыг нь 17 цаг 30 минутаас өмнө хурдан гаргаад өгөх боломж байна уу” гэхэд “за за, эхлээд өөрийнхөө яаралтай юмнуудыг дуусгаадахъя” гэхээр нь би өрөөнөөс нь гараад явсан. Маргааш нь билүү, хэзээ гэдгийг нь тодорхой санахгүй байна, Мөнхзаяа ахлах надаас “чи Д- гэх хүнтэй ямар холбоотой юм бэ” гэж асуухаар нь “би танихгүй, Энхбаяр надаас гуйхаар нь би Лхагваханд эгчийг гуйсан юм” гэж хэлсэн. Энхбаяр надад шан харамж, мөнгө амласан зүйл байхгүй. ... Би Лхагваханд эгчээс гуйсан асуудал Ха- гэх хүний өргөдөл гомдолтой холбоотой гэдгийг бүүр сүүлд нь мэдсэн юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 247х/,

- иргэний хариуцагч С.Мгийн: “... 2015 оны 3 сард гарсан хувиараар дээрх барьцааны мэдүүлгийг бүртгэгч Батзориг хүлээн авсан байна. Скайнердаж мэдээллийн санд оруулсан ажилтныг санахгүй байна. Боловсруулалт хийх ёстой хариуцсан ажилтан нь бүртгэгч Оюунболд байсан. Энэ барьцааны гэрээ нь яаралтайгаар хийгдсэн барьцаа байсан. Энэ тухай иргэнээс тушаасан мөнгөний баримтаар харагдана. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар улсын бүртгэгч нь дарсан тамгаараа хариуцлагаа хүлээнэ. Миний хувьд ахлах ажилтан хэдий ч бүртгэгч нарын ажил руу хөндлөнгөөс ороод байдаггүй.

2015 оны 3 сарын 09-ний өдөр Оюунболдын тушаал гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор 3 өдөр сунгаж үлдэгдэл ажлаа дуусгах шийдвэрийг Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас өгсөн. Үүний дагуу Оюунболд 3 өдөр ажилласан, надад ямар нэгэн үлдэгдэл материал өгөөгүй. Улсын бүртгэгчээр Ганчимэг, Ганцэцэг нар томилогдон ирж, 3 сард хүлээн авах болон шивэлт скайнер дээр ажилласан. Манай бүртгэгч нарын хувьд ажлын ачаалалтай байдаг учраас материал үлдээгээд явна гэсэн ойлголт байхгүй.

2015 оны 3 сарын 09-ний өдрөөс өмнөх хариуцсан хорооныхоо материалыг Оюунболд өөрөө хийж дуусгаад, архивт хүлээлгэж өгсөн. Нямханд 2015 оны 3 сард архивын лавлагаан дээр ажилласан. Ээлжийн амралтаа хойшлуулсан шиг санагдаж байна. 2015 оны 3 сарын 09-ний өдрийн бүтцийн өөрчлөлтөөр улсын бүртгэгч болсон юм. Оюунболд зарим үед ажил тасалдаг учир хариуцсан хорооных нь материалууд бөөгнөрчихдөг. Оюунболдын өмнөөс Нямханд бичээд л явуулдаг, манайхан бүгд үүнийг мэддэг юм. Гэхдээ Нямханд улсын бүртгэгч биш учраас бөөрөнхий тамга байхаас барьцааны гэрээг бүртгэдэг “бүртгэв” дардас байдагггүй юм.

2015 оны 3 сард Гэсэрмаа шивэлт скайнер хийх ажлын хувиаргүй байсан боловч 2015 оны 3 сарын 04-ний өдрийн барьцааны гэрээний шивэлтийг хийсэн нь “манайхан бие биенийхээ кодыг асуугаад шивэлт хийчихдэг, бидний зүгээс хэн нь шивэлт хийсэн нь ач холбогдол өгөөд байдаггүй. Гэсэрмаагийн кодоор хэн нэг нь шивэлт хийсэн байх гэж бодож байна. Оюунболдын хувьд “мэдээлэл алга” гэсэн бичиглэлийг хийсэн байгаа боловч уг материалыг скайнердаагүй байсан. Оюунболдын улсын бүртгэгчийн дардас дарагдсан байсан. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 11.5.12-т заасны дагуу өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг улсын бүртгэгч хуулийн өмнө хариуцах үүрэгтэй. Оюунболд Н-ийг таньдаг байсан байх гэж бодож байна. Миний хувьд Н-ийг танихгүй, ер нь манай дээгүүр доогуур яваад л байдаг. Мэдүүлэг хүлээн авсан улсын бүртгэгч түр чөлөө авсан тохиолдолд би оронд нь материал хүлээж авах тохиолдол олон байдаг бөгөөд өөрийнхөө тамгыг дараад л хүлээж авдаг. Бүртгэгч нар ажлын хариуцлага алдсан байх гэж бодож байна. Хэрэв санаатайгаар мэдээллийн санд оруулалгүй орхигдуулсан бол хэдэн сарын дараа, дараагийн барьцаа хийгдэхгүй байсан байх гэж бодож байна. ТҮЦ машинаас гарч ирсэн лавлагаагаар барьцаанд байгаа эсэх нь гарч ирдэг” гэсэн тайлбар /хэргийн 2-р хавтас 56х/,

- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст С.Гэсэрмаагийн гаргасан: “...Би Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн улсын бүртгэгчээр 2014 оны 9 сараас одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна. Эд хөрөнгийн улсын бүртгэгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах, барьцаа лавлагаа гаргах болон эд хөрөнгөтэй холбоотой бүх бүртгэлийг хийдэг. Миний хувьд хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу 2015 оны 3 сард 4, 6, 9, 16 хорооны бүртгэлийг хариуцан ажилласан. Тухайн сард надад мэдүүлэг шивэх ажил үүргийн хуваарь байгаагүй. Би зөвхөн хариуцсан хорооныхоо бүртгэлийг хийсэн.

Хан-Уул дүүргийн 15 хороо Үйлдвэр Туул гудамж, 93 байрны В тоот дахь 157.71 м2 талбайтай үйлчилгээний зориулалт бүхий орон сууцыг барьцаанд бүртгүүлэх 2015 оны 3 сарын 04-ний өдрийн мэдүүлгийн шивэлтийг миний эрхээр орж хийсэн байсан. Миний хувьд тухайн мэдүүлгийн шивэлтийг хийгээгүй. Зарим тохиолдолд ажлын ачааллаас болоод бүртгэгч нар бие биенийхээ мэдүүлгийг шивэх үе байдаг. Тухайн сард шивэлт хийх ажлыг Энхцэцэг гүйцэтгэж байсан.

   ... Мэдүүлэгтэй холбоотой бүхий л асуудал хийгдсэн тохиолдолд архивт хүлээлгэж өгдөг. Өөрөөр хэлбэл боловсруулалт хийгдчихсэн материалуудаа бүртэгч архивт хүлээлгэж өгдөг. Бүртгэгчийн зүгээс боловсруулалтаа хийсэн байхад программын үйл ажилллагаанаас болоод боловсруулалт нь хийгдээгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ тохиолдолд өөрсдөө мэдэх боломжгүй, тухайн мэдүүлэг өгсөн хүмүүсээс энэ талаар асууж их ирдэг. Мэдээллийн санд мэдээлэл нь байхгүй, архиваас холбогдох материалыг татаж үзээд мэдээллийн санд мэдээлэл нь ороогүйг мэдэх тохиолдол байдаг. Миний ярьсан зүйл үнэн, нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 59х/,

- Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын Бүртгэлийн Хэлтсээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2018 оны 02 сарын 13-ны өдрийн хариу хүргүүлсэн 14/907 тоот албан бичиг /хэргийн 8-р хавтас 149х/,

- 2017 оны 5 сарын 25-ны өдөр Самбуу овогтой Мөнхзаяаг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоол, түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгөөр томилсон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 20117 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/4333 дугаартай албан бичиг /хэргийн 7-р хавтас 20-21х/,

- С.Гэсэрмаагийн яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 01 сарын 05-ны өдрийн яллагдагчаар татах тухай тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би уг нь хохирлыг төлж барагдуулмаар байгаа. Гэхдээ гэрээний үнийн дүн 5.0 сая төгрөг гэж бичигдсэн байдаг боловч хохирогч нь гээд байгаа эмэгтэй 70.0 сая төгрөг нэхээд байдаг юм. Миний зүгээс гэрээний хохирлын дүн болох 5.0 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-р хавтас 37х/,

- Яллагдагч С.Гэсэрмаагийн Өршөөлийн хуульд хамрагдах тухай гаргасан хүсэлт, мөн зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай прокурорын 2018 оны 3 сарын 12-ны өдрийн 7 дугаар тогтоол /хэргийн 9-р хавтас 138х, 139-140х/,

- Н.Аоос Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2-р хавтас 169х/,

- шүүгдэгч О.Н, хохирогч Н.А нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт баримт /хэргийн 2-р хавтас 173х/,

- Хохирогч Н.Аоос О.Нид зээлээр нийлүүлсэн гэх барилгын ханын пропил төмөр, буйдан ширээ зэрэг хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “16.653.000 төгрөг /арван зургаан сая зургаан зуун тавин гурван мянга/” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн тайлан дүгнэлт /хэргийн 6-р хавтас 195-205х/,

- Хохирогч А.Дийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 2-р хавтас 175х/,

- О.Ноос хохирогч А.Дид төлбөр барагдуулах тухай амлалт бичиг /хэргийн 176х, 5-р хавтас 91х/,

- “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Д, О.Н нарын хооронд 2014 оны 10 сарын 09-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын 14/138 дугаартай гэрээ” /хэргийн 2-р хавтас 187-188х/,

- Хөрөнгө оруулалтын тооцоо баримт болон уг хөрөнгө оруулалтад хамаарах бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, зээл олгосон талаарх баримтууд /хэргийн 2-р хавтас 178х, 189-216х/,

- О.Н, А.Д нарын хооронд 2015 оны 10 сарын 25-ны өдөр байгуулсан 93 дугаар байрны 2 тоотын орон сууцыг захиалан бариулах тухай 10/15 дугаартай гэрээ /хэргийн 2-р хавтас 185-186х/,

- А.Д, О.Н нарын хооронд 2014 оны 12 сарын 05-ны өдөр 2 давхарын 2 тоот /В сууц/, 127.89 мкв талбайтай 230.202.000 үнийн дүн бүхий орон сууц захиалан бариулах тухай бичгээр байгуулсан гэрээ /хэргийн 5-р хавтас 87-89х/,

- 2014 оны 12 сарын 04-ний өдрийн “Хөрөнгө оруулалтын 14/138 дугаартай гэрээг дүгнэсэн тухай акт баримт /хэргийн 5-р хавтас 90х/,

- гэрч Ц.Гантулгын: “...Би өөрийн танил Д-той 2015 оны 08 дугаар сард 920 тонн арматурын төмрийн наймаа хийж Д-ид нийлүүлсэн. Тэгээд Д- түүний төлбөр 791.200.000 төгрөг өгөх байснаас машин тэрэг, орон сууц, машины зогсоол зэргийг өгсөн. Тооцоо дуусаагүй байгаа. Энэ 93 дугаар байрны 16, 27 тоотыг аваарай гэсэн. Гэхдээ уг орон сууцуудын үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг ч харуулаагүй, надад шилжүүлж өгөөгүй. Тэгээд Н-той уулзуулсан. Н-той 2015 оны 11 дүгээр сард уулзуулсан. Н- зөвхөн “27 тоотыг шилжүүлж өгнө” гэсэн гэрээ хийсэн. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр 16 тоотод хүн оруулсан. Д- “хүнээ оруулж бай гээд, Н- бид хоёр ярьсан байгаа, ямар ч байсан шилжүүлж өгнө” гээд л байсан. 27 тоотыг 2015 оны 11 дүгээр сар орчим “энэ сардаа багтааж шилжүүлж өгнө” гэсэн учраас хүлээгээд байсан. 27 тоотод одоо хүн байхгүй. Би саяхан 16, 27 тоотын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өөр хүмүүсийн нэр дээр гарсныг мэдсэн. Бадамдорж гэх залуу гэрээ, гэрчилгээ, зээлийн баримт бүх баримт бичгээ надад үзүүлсэн. Нөгөө 27 тоотыг авсан гэх залуу зээлийн гэрээ, гэрчилгээ зэргийг үзүүлсэн. Энэ хүмүүс одоо “байрандаа оръё” гээд яваад байгаа, би буруутгахгүй байгаа.

Д-ийн хувьд Н-ийн байдал ямар байгааг мэдсээр байж надад ямар ч асуудалгүй гэж дээрх “16, 27 тоотыг надад өгнө” гэж цаг хугацаа их алдуулж байна. Би энэ 2 орон сууц, хууль ёсоор шилжигдэж ирвэл авч болно, удаан хүлээх боломжгүй. Энэ 2 залуугийн ар гэрийнхэн ч надтай уулзсан. Энэ залуучуудад тулгамдаад байгаа асуудлыг бас ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 218-219х/,

- гэрч Б.Б-ын: “...2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би Н-ид 65.000 долларын зээлийн гэрээ байгуулж өгсөн. Сарын хүү нь 4 хувийн, 3 сарын хугацаатай зээлүүлсэн юм. Ү-2206039071 тоот гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 93 дугаар байрны 2 тоотыг зээлийн барьцаанд тавьж, миний нэр дээр уг орон сууцыг шилжүүлсэн юм.

Ингээд Н- надаас зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоор нь би Иргэний хэргийн шүүхэд хандаж, уг барьцаанд тавьсан орон сууцыг хэний өмч болохыг тодорхойлохын тулд өргөдөл өгч шийдүүлэхэд гурван шатны шүүхээс уг орон сууцыг миний өмч мөн гэдгийг тогтоож шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой материалаа хавтаст хэрэгт хавсаргуулахаар өгсөн байгаа. Миний өмч гэж тодорхойлсон уг орон сууцанд маань “Үүр тээл” ХХК-ийн менежер Батболд гэх хүн оршин сууж, амьдарч байгаа юм. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр манай орон сууцанд оршин сууж байгаа Батболдыг албадан гаргах шийдвэр хүртэл гарчихсан байгаа юм. Би Н-оос болж ямар нэгэн байдлаар хохирсон зүйл байхгүй. Н- нь зээлсэн мөнгөө өгч чадахгүйд хүрэхээр нь уг орон сууцыг зээлсэн мөнгөндөө бодож авсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 59-60х/,

- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны 2  тоотын орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж шийдвэрлэсэн Б.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаархи БГ,ХУ,СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 05 сарын 25-ны өдрийн 102/ШШШ2016/04192 дугаартай шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 1328 дугаартай магадлал, УДШ-ийн 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 1155 дугаартай тогтоол баримтууд /хэргийн 4-р хавтас 68-77х/,

- Ж.Н-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “...ХУД-ийн 15-р хороо, Туул гол гудамжны 93 дугаар байрны 27 тоотын 92.98 мкв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039941-рт бүртгэгдсэн орон сууцыг Ц.Гантулгын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00153 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 1532 дугаартай магадлал /хэргийн 6-р хавтас 237-238х, 239-240х/,

- гэрч Ч.Бадам-Очирын: “...Н-ийн Өлзий гэдэг дүүтэй нь манай дүү Отгонжаргал танил найз нөхдийн холбоотой, хамтарч ажил төрөл хийж байсан болохоор манай дүү надад “найзын ах нь байр барьж байна, та авах уу” гэсэн. Би 2013 онд Н-той уулзаж танилцаад, барьж байсан байрнаас нь Баянзүрх дүүрэгт 2 өрөө байр авч байсан. Тэгээд 2014 онд Н- “би Хан-Уул дүүрэгт байр барьж байгаа, авах уу” гэж надад санал тавьсан. Би өмнөх байраа зараад уг байрнаас нь авахаар болсон.

Тэгээд 93 дугаар байранд 6 дугаарын давхарт 20 тоот 3 өрөө байрыг захиалсан. Энэ байрыг мкв-ыг 2.000.000 төгрөгөөр тооцож, байрыг 153.000.000 төгрөгөөр худалдан авахаар болоод 105.000.000 төгрөгийг урьдчилгаанд бэлнээр өгсөн. Намайг анх урьдчилгаа мөнгө өгч байхад караказ нь босч байсан. Мөнгийг цувуулж 2015 оны 04 дүгээр сар гэхэд төлж дуусгаад, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гэсэн чинь уг байр нь 76.5 мкв гэж байснаа хэмжихэд 3,5 мкв-аар нэмэгдээд нийтдээ 159.800.000 төгрөг болохоор болсон.

Би Худалдаа хөгжлийн банкнаас 79.800.000 төгрөгийн зээл авсан. 7.000.000 төгрөгийг Н-ид нэмж өгсөн. Үлдсэн 72.800.000 төгрөгнөөс 800.000 төгрөгийг нь Н-оос шилжүүлж аваад 72.000.000 төгрөгийг Н-той “Зээлийн гэрээ” байгуулаад Н-ид зээлүүлсэн. Сарын 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулаагүй. Н- эх хувийг нь авсан. Ганцхан хувь хийсэн байсан.

Тэгээд Н- мөнгөө өгч чадахаа болиод 6 сарын дараа уулзахад Н- надад 22.000.000 төгрөгт нь тооцон 15 дугаартай автомашины зогсоолыг өгсөн. Тэгээд үндсэн зээлээс 49.000.000 төгрөг үлдсэн ба үүнээс бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Бид хоорондоо бол хүү тооцож тооцоо нийлсэн. Уг тооцоогоор надад 65.000.000 төгрөг төлөх тооцоо гарсан.

Тэгээд Н-той 93-16 тоотын 38.7 мкв нэг өрөө байрыг уг мөнгөндөө авахаар болж тохиролцоод “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулаад, миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Мөн энэ 16 тоотын байрыг “Эко девелопмент Монголия” гэсэн ББСБ-д барьцаалсан байсныг би 28.032.000 төгрөгийг нь төлж чөлөөлж авсан. Ингээд тооцоход 16 тоотын 1 өрөө байрыг би 77.032.000 төгрөгөөр авсан байгаа юм...”  гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 234-235х/,

- гэрч Ц.Д-ын: “...Н-той садан төрлийн холбоогүй. Зүс мэднэ. ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамжны 93 дугаар байрны 10 тоот орон сууцны хууль ёсны шударга өмчлөгч нь би юм. 2015 оны сүүлээр санагдаж байна, өдрийг нь санахгүй байна Чингэлтэй дүүргийн “Хишиг” төвийн 6 давхарт байх манай ажлын байранд Н- ирэхэд нь “ХУД-ийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамжны 93 дугаар байрны 10 тоот орон сууцыг 54.0 сая төгрөгөөр зарна” гэж хэлсэн үнээр нь бэлнээр 54.0 сая төгрөгийн оффис дээрээ тоолж өгөөд, Н-оос “54.0 сая төгрөг бэлнээр хүлээж авлаа” гэж гараар нь бичүүлж, нотариатаар гэрчлүүлж авсан баримт надад байгаа. Миний зүгээс тус байранд хууль бусаар оршин сууж байгаа этгээдийг албадан нүүлгэх нэхэмжлэл иргэний шүүхэд гаргасан. ...Би энэ 10 тоотын орон сууцыг худалдан авахаасаа өмнө лавлагаа гаргуулахад зөвхөн Н-ийн өөрийнх нь өмчлөлд байсан болохоор би худалдан авах боломжтой нөхцөл байдал үүссэн. Мөн миний өмчлөлийн 10 тоотын орон сууцтай маргаан гаргаж байгаа хүмүүс уг орон сууцыг авахаасаа өмнө өмчлөлийг шалгуулах, тухайн үед худалдан авахдаа бүх талаас нь шалгах үүргээ биелүүлээгүй байна. Миний зүгээс Н- намайг залилсан гэж үзэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-р хавтас 34х/,

- Хохирогч “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Доос шүүгдэгч О.Нийн барьж буй барилгад нийлүүлсэн гэх арматурын төмөр, бетон зуурмаг, плита, хаалга, шал, хавтан зэрэг барилгын бараа материалын үнийг нийт үнэлгээг “360.732.740 төгрөг /гурван зуун жаран сая долоон зуун гучин хоёр мөнгө долоон зуун дөч/“ гэж үнэлж тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээний В17-22 дугаартай тайлан дүгнэлт /хэргийн 6-р хавтас 148-163х/,

- Хохирогч Б.Бэс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл гомдол /хэргийн 2 дугаар хавтас 223х/,

- О.Нийн Б.Бтэй байгуулсан “Орон сууц захиалан бариулах” гэрээ /хэргийн 2-р хавтас 224-227х/,

- О.Намнадорж болон “Акуа Марина” ХХК нарын хооронд 2014 оны 03 сарын 18-ны өдөр байгуулсан 014/313 дугаартай “Ажил гүйцэтгэх” гэрээ /хэргийн 229-230х/,

- Хохирогч Ч.Д-гээс Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 5-р хавтас 5х/,

- Ч.Д- болон “Илланай” ББСБ-ын хооронд 2016 оны 01 сарын 25-ны өдөр байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээний хуулбар баримтууд /хэргийн 6-р хавтас 131-133х, 7-р хавтас 16-18х/, 

- Хохирогч Ч.Д- болон О.Н нарын хооронд 2013 оны 07 сарын 31-ний өдөр бичгээр байгуулсан “Орон сууц захиалан бариулах” тухай гэрээ /хэргийн 5-р хавтас 18-19х/,

- “О.Нийн 2016 оны 01 сарын 12-ны өдөр О.Гантулгаас 45.0 сая төгрөг, 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай болон уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ХУД-ийн 15 дугаар хороо, 93 дугаар байрны Б тоот дахь 157.6 мкв үйлчилгээний зориулалттай талбайг Ч.Д-гийн өмчлөлд шилжүүлэх” тохиролцоо бүхий “Үүрэг дуусгавар болсон” тухай О.Гантулга, О.Н, Н.М нарын хооронд байгуулсан хэлцэл, О.Гантулга, Ч.Д- нарын хооронд 2016 оны 01 сарын 25-ны бичгээр байгуулсан ХУД-ийн 15 дугаар хороо, 93 дугаар байрны Б тоот дахь 157.6 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай гэрээ баримтууд /хэргийн 5 дугаар хавтас 15-17х/,

- О.Ноос ХУД-ийн 15 дугаар хороо, 93 дугаар байрны Б тоот дахь 157.6 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг /Ү-2206039003/ Ч.Д-д төлбөртөө тооцон шилжүүлэн өгөх тухай бичгээр гаргасан тайлбар /хэргийн 5-р хавтас 20х/,

- гэрч О.Гантулгын: “...2016 оны 1 дүгээр сарын эхээр санагдаж байна. Н- надтай уулзаад “мөнгө зээлүүлээч” гэхээр нь “хэдэн төгрөг зээлэх гэж байгаа юм” гэж асуухад “55.000.000 төгрөг зээлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “55.000.000 төгрөг зээлүүлж болж байна., барьцаанд нь юу тавих юм бэ” гэж асуухад “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 93 дугаар байр Б тоот дахь 175.71 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг барьцаанд тавина” гэхээр нь уг байрныхаа гэрчилгээг үзүүл гэхэд Н- үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг надад эх хувиар нь үзүүлсэн. Тухайн эд хөрөнгө нь Н-ийн өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байсан тул би Зээлийн гэрээ байгуулж 55.000.000 төгрөгийг Н-ид зээлдүүлсэн. Харин Н- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 93 дугаар байр Б тоот дахь 175.71 мкв талбайтай байрыг зээлийг төлөх хүртэл түр хугацаагаар миний нэр дээр шилжүүлж өгсөн. Удалгүй 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна, 55.000.000 зээлүүлснээс хойш 20 гаруй хоногийн дараа Н- надад 55.000.000 төгрөг, хүү нь болох 1.500.000 төгрөг бодож надаас зээлсэн мөнгөө өгөөд, уг обьектийг Д- гэх настай эгчийн нэр дээр шилжүүлж авсан юм. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж 93 дугаар байр Б тоот дахь 175.71 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг Ха- гэх хүний нэр дээр барьцаалбартай байсныг би огт мэдээгүй. Би хэрэв мэдсэн бол зээл гаргахгүй байсан. Би урьд нь хүмүүст мөнгө зээлүүлж байгаагүй. Н-ийг гуйхаар нь мөнгө зээлүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтас 78-79х/,

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн “2013 оны 8 дугаар сарын байдлаар 40 тонны контейнер зах зээлийн дундаж үнэ 1 ширхэг нь 3.000.000 төгрөгөөр үнэлэгдэнэ”  гэсэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ХУД536 дугаартай үнэлгээний тайлан /хэргийн 7-р хавтас 141х/, 

- Хохирогч Б.Саас Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /9-р хавтас 41-42х/,

- О.Н, хохирогч Б.С нарын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 2014 оны 04 сарын 11-ний өдрийн 014/21 тоот гэрээ /хэргийн 9-р хавтас 74-77х/,

- Хохирогч Б.Саас О.Нид 2014 оны 04 сарын 12-нд 89.050.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хэргийн 9-р хавтас 78х/,

- Хохирогч Б.Саас О.Нид нийт 194.586.000 төгрөг төлсөн талаархи кассийн орлогын ордер, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хэргийн 9-р хавтас 79-81х/,

- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны В1 давхрын 20 тоотод байрлах 18 мкв талбайтай авто зогсоолыг “зах зээлийн жишиг үнийн аргаар 20.900.00 төгрөг” гэж үнэлгээ тогтоосон Барилгын төсөв хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” төв ХХК-ийн ШШГ-18/04 дугаартай үнэлгээчийн 2018 оны 03 сарын 04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах баримтууд /хэргийн 9-р хавтас 55-73х/,

- “Ц.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны В1 давхрын 20 тоотод байрлах авто зогсоолыг Б.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн” тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02621 дугаартай шийдвэр /хэргийн 9-р хавтас 82-89х/,

- Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсээс ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэст ирүүлсэн ХУД-ийн 15 дугаар хороо Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны өмчлөгчдийн болон өмчлөгчдийн өөрчлөлт, барьцааны гэрээний хуулбар баримтууд /хэргийн 3 дугаар хавтас 113-194х/,

- ХУД-ийн 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны 2, 5, 10, 16, 19, 22, 27, Б тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн түүхчилсэн баримтууд /хэргийн 5 дугаар хавтас 86-250х, хэргийн 6-р хавтас 1-38х/,

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-317/28 дугаартай  үнэлгээний тайлан дүгнэлт. Уг үнэлгээгээр: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны: 

- №2 тоотын 4 өрөө, 127.89 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039071 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг  281.358.000 төгрөг /хоёр зуун наян нэгэн сая гурван зуун тавин найман мянга/ гэж,

- №5 тоотын 2 өрөө, 54.39 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042245 дугаарт бүртгэлтэй орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг  114.219.000 төгрөг /нэг зуун арван дөрвөн сая хоёр зуун арван есөн мянга/  гэж,

- №10 тоотын 1 өрөө, 38.74 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041040 дугаарт бүртгэлтэй орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг 85.421.700 төгрөг /наян таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга долоон зуу/ гэж,

- №16 тоотын 1 өрөө, 38.74 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041148 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг 85.421.700 төгрөг /наян таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга долоон зуу/ гэж,

- №19 тоотын 5 өрөө, 295 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038965 дугаарт бүртгэлтэй орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг 649.044.000 төгрөг /зургаан зуун дөчин есөн сая дөчин дөрвөн мянга/ гэж,

- №22 тоотын 1 өрөө, 38.74 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-22060039137 дугаарт бүртгэлтэй орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг 85.421.700 төгрөг /наян таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга долоон зуу/ гэж,

- №27 тоотын 3 өрөө, 92.98 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039941 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг 204.556.000 төгрөг /хоёр зуун дөрвөн сая таван зуун тавин зургаан мянга/ гэж,

- Нэг давхрын үйлчилгээний зориулалттай Б тоот, 157.71 мкв бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039003 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн үнэ цэнийг 399.006.300 төгрөг /гурван зуун ерэн есөн сая  зургаан мянга гурван зуу/ гэж, нийт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 1.419.588.340 төгрөг /нэг тэрбум дөрвөн зуун арван есөн сая таван зуун наян найман мянга гурван зуун дөчин төгрөг/ тус тус тодорхойлж үнэлсэн дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 7-р хавтас 106-138х/,

- О.Нид холбогдох эрүүгийн 201626030203 тоот хэрэгт хохирлын тооцоо нийлж, тооцоо нийлсэн баримтыг нэр бүхий хохирогч, шүүгдэгч нарт танилцуулж баталгаажуулсан тэмдэглэл баримт /хэргийн 8-р хавтас 36-40х/,

- О.Нийн өөрийн өмчлөлд Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны №3  тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039070-рт бүртгэлтэй, №4 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-22060422585-рт бүртгэлтэй, №12 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039648 дугаарт бүртгэлтэй, №19 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038965 дугаарт бүртгэгдсэн орон сууцнуудын мэдээлэл, хувийн хэрэгт хавсаргах баримтууд /хэргийн 3-р хавтас 198-199х, 8-р хавтас 148-220х/,

- Эрүүгийн 201626030203 дугаартай хэрэгт 201625010769 дугаартай, 1810003090100 дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэсэн тухай мөрдөн байцаагчийн тогтоол, прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 2х, 9-р хавтас 98х/,

- О.Нийн өөрийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны №4 тоот (Ү-2206042585-рт бүртгэлтэй), №3 тоот (Ү-2206039070-рт бүртгэлтэй), №12 тоот (Ү-2206039648) орон сууцуудын өмчлөгчийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, шилжилт хөдөлгөөн хийх захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай” мөрдөн байцаагчийн тогтоол /хэргийн 3-р хавтас 200х/,

- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны № 2, 10, 16, 19, 27 тоотын орон сууцнууд болон В1 давхрын 157.71 мкв үйлчилгээний талбайн өмчлөгчийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 05 дугаартай, 2016 оны 12 сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай” мөрдөн байцаагчийн тогтоол баримтууд /хэргийн 3-р хавтас  215х, хэргийн 4-р хавтас 179х/,

 - Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 27 тоот /Б.Н-/, 03 тоот /Д.Э.М ББСБ/ орон сууцны захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласан мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Прокурорын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай, 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 5 тоот, 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 10 дугаартай тогтоол баримтууд /хэргийн 3-р хавтас 109-110х, 9-р хавтас 110-11х, 112-113х/,

- Шүүгдэгч О.Нийн шинээр овог, нэр, регистрийн дугаар солих, гадаад паспорт захиалах эрхийг тус тус хязгаарласан 2016 оны 03 сарын 23-ны өдрийн “Эрх хязгаалах тухай” мөрдөн байцаагчийн тогтоолууд /хэргийн 3 дугаар хавтас 213-214х/,

- Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 20 дугаартай прокурорын тогтоол /хэргийн 9-р хавтас 133х/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 04 сарын 04-ний өдрийн 322 дугаартай “О.Н нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг удирдах чадвартай байна, ...одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна, О.Нид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна, О.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 52х/,

- Шүүгдэгч О.Нийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн /хэргийн 3-р хавтас 11-12х, 22-23х, хэргийн 4-р хавтас 106-107х, 110-111х/ болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй бөгөөд харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

 

Шүүгдэгч О.Н нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэр Туул гол гудамж, 32 айлын 93 дугаартай орон сууны зориулалтай байрны барилга угсралтын ажил гүйцэтгэн, улмаар барилгыг орон сууцны зориулалттаар байнгын ашиглалтад улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон.

 

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч О.Н нь дээрх орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа нэр бүхий хохирогч иргэдэд “гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээны хөлс, барилгад худалдан авсан бараа материалын үнэ болон санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэрт зээлж авсан зээлийн төлбөрийн үүргийг тус тус гүйцэтгэх боломжгүй болж эдийн засгийн эрсдэлд орсон буюу гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болсон үеэс тэдгээрт төлөх төлбөртөө тооцон шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болон амласан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө нь бусад этгээдийн эзэмшил, өмчлөлд шилжсэн, худалдагдсан, өөр бусдаас авсан зээл тооцооны үүрэгт барьцаалбартай байгаа зэргээр эрхийн болон биет байдлын зөрчилтэй гэдгийг мэдсээр байж “төлбөртөө тооцож өгнө, худалдана” гэж амлах, “шилжүүлж өгнө” хэмээн амлаж орон сууцны төлбөрийн зөрүү нэрээр мөнгө нэмж авах, орон сууц захиалан бариулах гэрээний дагуу захиалга өгч төлбөр тооцоог нь бүрэн төлсөн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхгүйгээр өөр бусдад шилжүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг өөр бусдын өмчлөл, эзэмшилд шилжүүлж барьцаа хөрөнгөөр шаардлагаа хангуулах үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг зөрчих зэрэг байдлаар “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан” хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Бэд 255.000.000 /хоёр зуун тавин таван сая/ төгрөгийн, С.Бд 59.985.000 /тавин есөн сая есөн зуун наян таван мянга/ төгрөгийн, Ё.М-д 89.000.000 /наян есөн сая/ төгрөгийн, Б.Х-д 70.000.000 /далан сая/ төгрөгийн, Н.Аод 118.875.000 /нэг зуун арван найман сая найман зуун далан таван мянга/ төгрөгийн, А.Дид  342.908.091 /гурван зуун дөчин хоёр сая есөн зуун найман мянга ерөн нэг/ төгрөгийн, Б.Бд 87.303.000 /наян долоон сая гурван зуун гурван мянга/ төгрөгийн, Ч.Д-д 183.000.000 /нэг зуун наян гурван сая/ төгрөгийн, Б.Сд 25.000.000 төгрөгийн, нийт бусдад 1.231.071.091 /нэг тэрбум хоёр зуун гучин нэгэн сая далан нэгэн мянга ерөн нэг/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэмт хэрэг гарсан тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд уг зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн шинжээрээ мөн зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

 

Харин хэргийг мөрдөн шалгах ажиллагааны 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 сарын сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үр дагавар үүссэн ба энэхүү зарчим нь Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тус тус зохицуулан тусгагдсан.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүн нь 2015 оны Эүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй тохирч байх бөгөөд шүүгдэгч О.Нийн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...”, тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэсэн тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид нийцсэн байна.

 

Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “..тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээий төгрөг, түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол” гэж тодорхойлж тогтоосон ба энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” хэмээн мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааж хуульчилсан тул шүүгдэгч О.Нийн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсаны улмаас нэр бүхий хохирогч иргэдэд учруулсан 1.231.071.091 /нэг тэрбум хоёр зуун гучин нэгэн сая далан нэгэн мянга ерөн нэг/ төгрөгийн хохирол нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “их хэмжээний хохирол”-д тооцогдоно. 

 

Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хууль буцаан хэрэглэх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч О.Нийн гэмт үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн ял өөрчлөн сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн яллах дүгнэлтэд тухайн гэмт хэргийн улмаас хохирогч М.Бэд учирсан хохирлын хэмжээг 320.000.000 төгрөг, хохирогч “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Дид учирсан хохирлын хэмжээг 432.908.091 төгрөг гэж тус тус тодорхойлсоныг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...байрны урьдчилгаа төлбөрт хэрэгт гэрчээр асуугдсан У.Мөнх-Алдараас шилжүүлсэн 65.000.000 төгрөг нь хохирогч М.Бийн Хаан банкны дансанд орсон баримттай ба уг мөнгийг шүүгдэгч нь өөрөө аваагүй, захиран зарцуулсан байдал тогтоогдоогүй тул энэхүү 65.000.000 төгрөг нь М.Бэд учирсан гэх хохирлын 320.0 сая төгрөгт орж тооцогдохгүй тул хасаж тооцох, мөн хохирогч А.Доос шүүх хуралдааны явцад О.Ноос хөрөнгө оруулалтын гэрээний өгөөж гэж урьд өгсөн 90.0 сая төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцны үнийг өөрт учирсан хохирлоос хасуулж тооцуулна гэсэн санал гаргасан” үндэслэлээр тэдгээр хохирогч нарт учирсан гэх яллах дүгнэлтэд заасан хохирлын дүнгээс тус тус хасаж тооцох санал дүгнэлт гаргаж, гэмт хэргийн улмаас хохирогч М.Бэд учирсан хохирлын хэмжээг 255.000.000 төгрөг гэж, хохирогч А.Дид учирсан хохирлыг 342.908.091 төгрөг гэж тогтоон яллаж буйг тус тус буруутгах үндэслэл тогтоодохгүй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч О.Нийг “...Хуурч, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу 1.231.071.091 төгрөгийн /нэг тэрбум хоёр зуун гучин нэгэн сая далан нэгэн мянга ерэн нэгэн төгрөг/ хохирол учруулж, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалт дахь “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэг заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 3-р хавтас 54х/ баримтаар тогтоогдсон бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлэлэгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэргийн улмаас нэр бүхий 9 хохирогч иргэдэд нийт 1.231.071.091 төгрөгийн /нэг тэрбум хоёр зуун гучин нэгэн сая далан нэгэн мянга ерэн нэгэн төгрөг/ буюу их хэмжээний хохирол учруулсан, учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгаагүй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч О.Нид 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцон шүүгдэгч О.Ноос 1.231.071.091 /нэг тэрбум хоёр зуун гучин нэгэн сая далан нэгэн мянга ерөн нэг/ төгрөг гаргуулж, хохирогч М.Бэд 255.000.000 төгрөг /хоёр зуун тавин таван сая/, С.Бд 59.985.000 төгрөг  /тавин есөн сая есөн зуун наян таван мянга/, Ё.М-д 89.000.000 төгрөг /наян есөн сая/, Б.Х-д 70.000.000 төгрөг /далан сая/, Н.Аод 118.875.000 төгрөг /нэг зуун арван найман сая найман зуун далан таван мянга/, А.Дид 342.908.091 төгрөг /гурван зуун дөчин хоёр сая есөн зуун найман мянга ерөн нэг/, Б.Бд 87.303.000 төгрөг /наян долоон сая гурван зуун гурван мянга/ төгрөг, Ч.Д-д 183.000.000 төгрөг /нэг зуун наян гурван сая/, Б.Сд 25.000.000 /хорин таван сая/ төгрөг тус тус олгон, иргэний хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 70.000,000 төгрөг гаргуулна гэх хохирогч Б.Х-гийн гомдлын шаардлага, хохирогч М.Бийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн  320.0 сая төгрөгөөс үлдэх 65.0 сая төгрөг, хохирогч А.Дийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 432.908.091 төгрөгөөс үлдэх 90.0 сая төгрөгийн шаардлагыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Хэргийн хохирогч Б.Х-гийн өмгөөлөгчөөс гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 70.000.000 төгрөгийг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулна гэх гомдлын шаарлагын тухайд:

Хэргийн нөхцөлд шүүгдэгч О.Н нь хохирогч Б.Х-гаас 70.0 сая төгрөгийг бодитойгоор зээлж авсан атлаа тэдгээр нь хураамж, татварыг бага хэжээгээр төлөх зорилгоор зээлийн гэрээний үнийн дүнг бууруулж, 5.000.000 төгрөг зээлсэн мэтээр гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, энэхүү гэрээний үүрэгт маргаан бүхий 93 дугаар байрны В1  давхрын 157.71 мкв үйлчилгээний зориулалттай талбайг барьцаалсан Зээлийн барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр өгсөн хэдий ч тэдний хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээг бүртгэлийн байгууллагын ажилтан эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд шивэлт хийж бүртгээгүйн улмаас гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах үүрэг гүйцэтгүүлэгчийн боломж алдагдсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон хэдий ч  шүүгдэгч О.Н нь 70.0 сая төгрөгийг авч ашиглан захиран зарцуулж залилсан нь нотлогдсон учир хохирогчид учирсан дээрх эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээд буюу шүүгдэгч өөрөө хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэж, хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулна гэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэлэсэн болно.   

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор прокурорын зөвшөөрлөөр 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай” мөрдөн байцаагчийн тогтоолоор /хэргийн 3-р хавтас 200х/ шүүгдэгч О.Нийн өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны №4 тоот (Ү-2206042585-рт бүртгэлтэй), №12 тоот (Ү-2206039648), №19 тоот (Ү-2206038965) орон сууцнуудын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож захиран зарцуулах эрх хязгаарласныг хэвээр үлдээж, нэр бүхий хохирогч нарын хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны 2, 5, 10, 12, 16, 27 тоотын орон сууцнууд болон В давхрын 157.71 мкв үйлчилгээний талбайн өмчлөгчийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх, захиран зарцуулах эрх хязгаарлах /хэргийн 3-р хавтас 215х, 4-р хавтас 179х/ арга хэмжээг авсанаас  Прокурорын 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 5 тоот болон 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор /хэргийн 9-р хавтас 110-11х, 112-113х/ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 27 тоот /Б.Н-/, 03 тоот /Ү-2206039070-рт бүртгэлтэй, Д.Э.М ББСБ/ орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласан мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байх ба бусад үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны 2, 5, 10, 16 тоотын орон сууцнууд болон В давхрын 157.71 мкв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь өөр бусад этгээдийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, тухайлбал:

- 93-2 тоот орон сууц нь иргэн Б.Б-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039071 дугаарт бүртгэгдэж, 000371572 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ баримт олгогдсон, уг үл хөдлөх эд хөрөнгийг тухайн этгээд хууль ёсоор өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04192 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1328 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 1155 дугаартай тогтоол баримт хэрэгт авагдсан уг орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу Рэнцэндоржийн Хурцбаяр гэх хүний өмчлөх эрхэд 2017 оны 02 сарын 02-ны өдөр шилжиж 000577644 дугаартай гэрчилгээ олгосон баримттай /хэргийн 7-р хавтас 24-25х, 26х/,  

- 93-5 тоот орон сууц нь  эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042245 дугаарт иргэн О-ын Өы өмчлөлд бүртгэгдсэн, №000435830 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ баримттай ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/00835 дугаартай шийдвэрээр түүнийг уг орон сууцны өмчлөгч гэж дүгнэн, бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн баримттай,    

- 93-10 тоот орон сууц нь иргэн Цэдэнгийн Дэ нэг иргэний өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041040 дугаарт бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №00451614 дугаартай гэрчилгээг эрх бүхий байгууллагаас 2015 оны 12 сарын 30-ны өдөр олгосон баримттай /хэргийн 4-р хавтас 174х/,

- 93-16 тоот орон сууц нь иргэн Чой-Ишийн Бадам-Очир нэг иргэний өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041148 дугаарт бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №00451884 дугаартай гэрчилгээг эрх бүхий байгууллагаас 2016 оны 02 сарын 02-ны өдөр олгосон баримттай /хэргийн 4-р хавтас 175х/,

- 93-Б тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 157.71 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Чадраабалын Д- нэг иргэний өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039003 дугаарт бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №00451825 дугаартай гэрчилгээг эрх бүхий байгууллагаас 2016 оны 01 сарын 26-ны өдөр олгосон баримттай /хэргийн 4-р хавтас 178х/ байх тул дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоолын үйлчлэлийг тус тус дуусгавар болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Үндэслэл нь: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох бөгөөд эрхээ шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөвд тооцогдоно гэж Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг болон 183 дугаар зүйлийн 183.1 дэх тус тус зааж хуульчилсан байна.

 

Тухайн хэргийн нөхцөлд дээрх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэр бүхий этгээдүүд шилжүүлэн авсан гэрээ болон хэлцлийн хүчин төгөлдөр байдалд гэрээний талууд болон эрх ашиг нь хөндөгдсөн гэх бусад /гуравдагч этгээд/ этгээдийн зүгээс Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан /ИХ-ийн “Зургаадугаар бүлэг”/ үндэслэл журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргасан талаар хэрэгт баримтгүй, нөгөө талаар нэр бүхий хохирогч нарт учирсан хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэн шийдвэрлэх нь өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөд хүргэх үр дагавартай байх тул Хан-Уул дүүргийн дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны 2, 5, 10, 16 тоотын орон сууцнууд болон В давхрын 157.71 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг хязгаарласныг хэвээр үргэлжлүүлэх,  “Ч.Д-гийн хууль бусаар шилжүүлж авсан өмчлөлийг хүчингүй болгож, эд хөрөнгийг Б.Х-гийн зээлийн барьцаанд оруулах, эсхүл дуудлага худалдааны журмаар худалдан борлуулж нэр бүхий хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх талаарх улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн.

Энэхүү шийдвэр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлсэн гэрээ хэлцлийн хүчин төгөлдөр байдалд гэрээний талууд гомдол нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч О.Н нь 2016 оны 03 сарын 02-ны өдөр хойшлуулашгүйгээр сэжигтнээр баривчлагдаж, 2016 оны 03 сарын 04-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 179/с дугаартай  захирамжаар 2016 оны 03 сарын 04-ний өдрөөс 14 /арван дөрөв/ хоног, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 74 дугаартай  захирамжаар 2016 оны 11 сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 сарын 09-ний өдрийг хүртэл яллагдагчаар 30 /гуч/ хоног, шүүхэд хэрэг хянагдах хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 494 дугаартай захирамжаар урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хэрэг хянан шийдвэрлэсэн 2019 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 30 /гуч/ хоног тус тус цагдан хоригдсон /хэргийн 2-р хавтас 247-250х, хэргийн 3-р хавтас 10х, хэргийн 4-р хавтас 87х, хэргийн 10-р хавтас 98х/ байх тул түүний цагдан хоригдсон нийт 74 /далан дөрөв/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн 2016 2603 0203 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

- хохирогч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Чинбатын: “...Хэрэгт шүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн газрын нэр бүхий албан тушаалтуудыг хэрэгт татаж шалгуулах” гэсэн,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагаас: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2-т заасан хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн тогтооход чиглэсэн яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ажиллагаа хангалттай түвшинд хийгдээгүй тул хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй, мөн нэр бүхий хохирогч нарт шүүгдэгчээс шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой асуудлаар хэрэгт гэрчээр асуугдсан Бадрал нь миний үйлчлүүлэгч Н-ийг хуурч мэхлэсэн асуудлыг нэг  мөр шалгуулах,  мөн хохирогч Ба-эд өрөндөө тооцож 20.0 ам долларын буюу 30.0 сая төгрөгийн зээлийн барьцаанаас чөлөөлүүлж шилжүүлэн өгсөн 110.0 сая төгрөгийн үнэ бүхий “Лексус-570” маркийн автомашины үнийн зөрүүтэй холбоотой асуудлыг шалгуулах, хохирогч Б-д нь 7.000.000 төгрөгийн өрөнд тооцож авсан Гранд марк-2 автомашин,  мөн 10.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан 75.000.000 төгрөгийн үнэтэй нэг өмчлөх эрхийн гэрчилгээтэй 3 автомашины зогсоолын талаар огт ярьж мэдүүлээгүй байх тул энэ асуудлыг шалгуулах, 93 дугаар байрыг барьж ашиглалтад оруулахад гарсан нийт зардал, өртөг, борлуулалтын орлогод аудитын шинжээч томилж үнэлгээг бодитой тогтоолгох, Н-ийн өмчлөлийн хэрэгт битүүмжлэгдсэн 4 ширхэг орон сууцнуудын бусад этгээдэд зээлийн барьцаанд байгаа тул зээлдүүлэгч нарыг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж шалгах зэрэг ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт хэргийг буцаах, хохирогч Б.Сыг залилж 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг “Б.С нь орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүй учир гаражийг өөр хүнд худалдсан, мөн төлбөр төлөх хугацаа хожимдуулсан тул 24.0 сая төгрөгийг алдангид суутган тооцох эрхтэй тул Б.Сыг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх зэрэг санал гаргаж тус тус мэтгэлцсэнийг шүүх дээр дурьдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                      

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Д овогт О-ын Н-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад 1.231.071.091 /нэг тэрбум хоёр зуун гучин нэгэн сая далан нэгэн мянга ерэн нэг/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан О.Н-ийг 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н-ид оногдуулсан 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-ийн цагдан хоригдсон нийт 74 /далан дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

                                           

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд О.Н-оос 1.231.071.091 /нэг тэрбум хоёр зуун гучин нэгэн сая далан нэгэн мянга ерөн нэг/ төгрөг гаргуулж,

5.1. хохирогч ... тоотод оршин суух хаягтай, /РД: /, Б овогт М-ын Ба-эд 255.000.000 /хоёр зуун тавин таван сая/ төгрөг,

5.2. хохирогч ... тоотод оршин суух хаягтай, /РД:/, С овогт С-ийн Б-д 59.985.000 /тавин есөн сая есөн зуун наян таван мянга/ төгрөг,

5.3. хохирогч ... тоотод оршин суух хаягтай, /РД:/, Ч овогт Ё-ийн Мя-д 89.000.000 /наян есөн сая/ төгрөг,

5.4. хохирогч ... тоотод оршин суух хаягтай, /РД:/, Д овогт Б Ха-д 70.000.000 /далан сая/ төгрөг,

5.5. хохирогч ... тоотод оршин суух хаягтай, /РД:/, Б овогт Н-ын А-од 118.875.000 /нэг зуун арван найман сая найман зуун далан таван мянга/ төгрөг,

5.6. хохирогч .... тоотод оршин суух хаягтай, РД:/, П овогт А-ийн Д-ид  342.908.091 /гурван зуун дөчин хоёр сая есөн зуун найман мянга ерөн нэг/ төгрөг,

 5.7. хохирогч .... тоотод оршин суух хаягтай, /РД:/, Х овогт Б-ын Б-дд 87.303.000 /наян долоон сая гурван зуун гурван мянга/ төгрөг,

 5.8. хохирогч ... тоотод оршин суух хаягтай, /РД:/, О овогт Ч-ын Д-д 183.000.000 /нэг зуун наян гурван сая/ төгрөг,

5.9. хохирогч .... тоотод оршин суух хаягтай /РД:/, А адуу овогт Быны Сд 25.000.000 /хорин таван сая/ төгрөг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  Хан-Уул дүүргийн дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны 2, 5, 10, 16 тоотын орон сууцнууд болон В давхрын 157.71 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, О.Н-ийн өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны №4 тоот (Ү-2206042585-рт бүртгэлтэй), №12 тоот (Ү-2206039648), №19 тоот (Ү-2206038965) орон сууцуудын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож захиран зарцуулах эрх хязгаарласныг хэвээр үлдээж, нэр бүхий хохирогч нарын хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн 201626030203 тоот хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.Н-оос гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Ни-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Н-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД