Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 339

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, П.Снарыг оролцуулан Л ТХХК-ийн захирал Ж.Тгийн Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л ТХХК-ийн захирал Ж.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Шүүх хуралдааны явцад хариуцагч тал бидний гаргасан хүсэлтийг хүлээн авч НПО ЛЭМЗ ХН-д 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1508 тоот албан бичгийг үйлдсэн тул бид дээр дурдсан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.                                                           ҮНДЭСЛЭХ нь: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах..”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт шүүхэд бичгээр гаргасан байх бөгөөд уг хэргийн улмаас хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Л ТХХК-ийн захирал Ж.Тгийн Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             О.ОЮУНГЭРЭЛ