Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 225/МА2013/00025

 

Б.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч С.Г нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 955 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Боржигон овогт Бын Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2003 оноос ОХУ-ийн Эрхүү хотод ажиллаж амьдарч байгаад 2008 онд хүү Хтөрөхөд гэрлэлтээ батлуулсан. Энэхүү хугацаанд бидний амьдралын өртөг, виз, зардлыг миний үндсэн хөрөнгөн дээр суурилан гаргаж байсан бөгөөд өмнөх амьдралын гэр бүлийн охин Хг суралцахад түүний ээж Урантэсийн адил хэмжээний мөнгөн төлбөрийг төлж сургасан. Эрдэнэт хотын дунд сургуульд сурдаг охин Хд бас туслаж байсан. Гэтэл нөхөр С.Г нь 2013 оны 02 сараас хойш 000тоотод оршин суугч Довогтой Дгийнд амьдрах болж энэ хүүхний гэр бүлтэй мөнгөтэй хүн сонгож тоглодог урхинд орж бидний хамтран наймаа хийж олсон ЗИЛ-130, ЗИЛ-131 машинуудыг болон бэлэн байсан рублийг үрэн таран хийж үр хүүхэд болон намайг сэтгэл зүйн дарамтанд оруулж байгаад үнэхээр гомдолтой байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Хийг миний асрамжинд үлдээж эцэг С.Гоос хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэвэр тогтоож өгнө үү. Түүнчлэн эд хөрөнгийн маргаантай байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх болно....Би энэ хүнээр өрөө даруулмаар байна. Мөнгөө авмаар байна. З ахад мөнгийг нь өгөөд гомдолгүй болгомоор байна.

ЗИЛ-131 машиныг 15 сая төгрөгөөр Эрхүүгээс авсан. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох болон хүүхддээ ногдох хэсгийг авна. З ахын өрийг хувааж төлөхийг зөвшөөрч байна. Мззап Ыуө1гс1 машиныг авахад Г ганц ч төгрөг гаргаагүй. Харин авсны дараа шууд л унаж байсан. Год өөрийнх нь ганц ч хуваарьт хөрөнгө байхгүй. ЗИЛ-131 машин авсан гэж ярьж байна. Тэр машин бол манай аав Ханхад гурилын йлдвэр барихад УИХ-ын гишүүн Э12 сая төгрөгийн зээл өгсөн. Тэр мөнгөөр ЗИЛ-131 машиныг авсан. Одоо Эгишүүний туслах гэж С гэж хүн над руу яриад зээл 12 сая төгрөгөө нэхэж байна. Одоо нөгөө 12 сая төгрөг чинь нэхэгдэх нь гэхэд аав Гоос ав гэжхэлсэн.

Дундын эд хөрөнгө 25.500.000 төгрөгний хөрөнгө байгаа. Гэрлэлтээ батлуулахаас өмнө 2006 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн хамтран амьдарсан. Хашаа байшинг би 1999 онд худалдаж авсан. Тэгэхэд би Гыг таньдаггүй байсан. Г байшинг ачаагүй. Миний найз нөхөд унаа машин байх биш гээд надад оруулж өгсөн. Дараа нь аав тэр торхыг барьсан. Тэгэхэд Г тэр хугацаанд архи уугаад явж байгаад торх баригдсаны дараа ирсэн. 2008 онд хашааг байшинг авчирч хашаанд барьсан....М|5зап Ыуө1Гс1 машин ломбардад байгаа....Год ганц ч төгрөг байхгүй байсан. Гын нэр дээр тээврийн хэрэгсэл гаалиар орж ирээд байна. Энэ орж ирсэн хөрөнгийг үр шимийг нь бид 2 өөрсдөө хүртэж байсан. Тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой гарсан 2.800.000 төгрөгийг ааваасаа зээлж байсныг мэдэхгүй. Тэр мөнгө бүгд надаас гарч байсан. 1.200.000 төгрөгийн байшин дундын өмчид хамаарахгүй. 2008 онд би анх 900.000 төгрөгөөр худалдаж авч байсан Хүүтэйгээ 1.200.000 төгрөг болсон. Хашаа байшин бол Б гэдэг хүний нэр дээр байдаг. Тэр байшинд бид хоёр хамтраад амьдраагүй. Ханхад хонодоггүй байсан....Хуваарилагдах мөнгөнөөс нь Г өрөө төлнө биз....Нэг хүнд 8.500.000 төгрөгийн хөрөнгө оногдож байна. Би хүүгийнхээ 8.500.000 төгрөгийн хөрөнгийг өөрийнхтэйгээ авч эндээс Зоригоо ахын мөнгийг гаргаж өгнө. 4 сая төгрөгийг өөр дээрээ тусгаж өөрийнхөө болон хүүхдийнхээ хувийг авах саналтай байна гэжээ.

Хариуцагч Өөлд овогт Содномын Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЗИЛ-130 машин гэж яриад байна. Энэ хөрөнгө яаж гарсан бэ гэдэг талаар ярихгүй байна. Намайг ерөөсөө огт мөнгө олдоггүй, энэ хүнээр тэжээлгэж байсан юм шиг ярьж байна. Би Дарханд О гэдэг хүнд байшин барьж өгч хөлсөнд нь 10 сая төгрөг авсан. 7 сая төгрөгийг нь би наймаанд оруулсан. 2011 оны 10 сард Оросоос хуучин машин авсан. Чиний 7 сая төгрөгийг өгч чадахаа байлаа гэж ЗИЛ-130 машин авсан. Энэ нөхрийн Эрхүүгээс авсан төмрийг ачаад наашаа явж байхад тэр ЗИЛ-131-ийн мотор цохисон. Түүнийг янзлаад явж байхад дахиж мотор нь цохисон. Үүнийг янзлаад Ханхад оруулж ирээд эдний хашаанд хаясан. Яасан бэ гэхэд мотор аваад машины ээлж авч, мөн дээр нь засварчин авсан. Бензин тосыг нь ааваас мөнгө зээлж авсан. Тэгээд засч янзалсны дараа энэ хүн миний хөрөнгө гэж яриад байна. ЗИЛ-131 машиныг би Ангарскийн Андрей гэдэг хүнээс авсан. Би өөрөө жолооны үнэмлэх байхгүй болохоор 1000 рубль өгч хүн хөлслөөд бензин тосыг нь гаргаад оруулж ирсэн. Бүх мөнгө нь надаас гарсан. Лхамсүрэнтэй амьдраад мөнгөгүй болсон гэж ярьж байна. Би мөнгөгүй болоод 4 сая төгрөгийг ээжээрээ зээл авахуулж би наймаанд явсан. Банкнаас хуулгыг нь авах гэтэл 2010 оноос өмнөх хуулга устсан гэж гаргаж өгөөгүй. Х, Х хоёрын хувьд 3 сая төгрөгтэй очсон. Энэ хүн миний бүх мөнгө хөрөнгө гэж яриад байна. Миний хөдөлмөр огт ороогүй юм байна. даа....Хамтран амьдарч байхдаа тэр машиныг авсан. Би О гэдэг хүнээс 10 сая төгрөг аваад 7 сая төгрөгөөр авсан....З ахаас мөнгө авсан нь үнэн. З ах манай аав болон намайг сайн мэднэ. Би аавыгаа эмчлүүлж байгаад таны мөнгө төгрөгийг өгнө гэсэн. Миний хуваарьт хөрөнгө өрөнд өгсөн машин, битүүмжлэгдсэн ЗИЛ-130 машин байгаа. Газар нь Бынх өөрийнх нь үнэн. Паас авсан байшинг би буулгаж худалдаж авсан. Тэр байшинг одоо хилийн цэргийн нэг хүнд зарсан гэсэн. Тэр байшинг худалдаж авахад дундын мөнгө орсон. Байшин нь одоогийн үнэлгээгээр Ханхад 14.000.000 төгрөг гэсэн. Одоо тэр байшин хүнд зарагдсан. Анх 1.200.000 төгрөгөөр авсан. Анх авсан

  1.  төгрөг дундын хөрөнгө юм.

Бид хоёр 2012 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Машиныг 2012 онд оруулж ирсэн. Машин бичиг баримттай, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэгэнд нь авсан, нөгөө нэгэнд нь аваагүй байгаа. Б машинд улсын дугаар байхгүй. Мззап Ыуө1Гс1 миний нэр дээр байдаг. 000УБ гэсэн дугаартай машин. Одоо байнга хүн унаад явдаг. З ахын өрийг өөрт оногдох хөрөнгөөс төлнө. Би өөрийнхөө 5 сая төгрөгийг би өөрөө төлнө. Үлдсэн хүүг нь Б өөрөө төлнө биз. Байшинг дундын өмч мөн юм гэсэн бичгээр гаргасан баримт байхгүй. Миний аавын 2.800.000 төгрөг ороогүй гээд байна. Аав одоо хэвтэрт байгаа. Гэрчээр асуулгах хүсэлтэй байна. 8.500.000 төгрөгийн машин бол хүн энэ будаагаа ачиж орж ирээд энэ машиныг хаячихсан. Яг зарах гэтэл миний машин гээд суучихсан. 2006-2012 оныг хүртэл хамтран амьдарч байхад миний оролцоо байсан. Би өглөө 6 цагт машинаа асаагаад бэлдчихсэн байдаг өдөржин хаанаас хаа ч явдаг байсан. Гэтэл одоо миний оролцоо байхгүй гэж хэлж байна. Байшингийн өнгө үзэмжийг сайжруулж байсан. Будаг шохой авч байсан. Байшинг сайжруулахад оролцсон. Эгишүүний 12 сая төгрөгийг нь ЗИЛ-130 машин зараад зээлийг нь би төлсөн. Зээл төлсөн талаараа нэхэмжлэгчид хэлээгүй. Тэр Энх- Амгалангийн 12 сая төгрөгийг би өөрөө хариуцна. ЗИЛ-131 машин минийх, хүүхдийн тэтгэлгийг төлнө. Эмчилгээний төлбөрийг төлнө. Ааваас зээлсэн 2.800.000 төгрөгийг би гаргуулж авна. Ирагаас авсан гурил орж ирээд бас нэг байшинд ороод алга болсон гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 955 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Өөлд Содномын Г, Боржигон Бын Б нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Г.Хийг эх Б.Бын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,

  1. т тус тус зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Г.Хийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Гоос тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т тус тус зааснаар 000УБИ улсын дугаартай 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Ниссан маркийн суудлын автомашин, улсын дугааргүй
  1.  төгрөгийн үнэлгээ бүхий ЗИЛ-000 маркийн автомашин зэргийг нэхэмжпэгч

Б.Б болон хүү Г.Хнарын өмчлөлд үлдээж, хариуцагч С.Гоос эд хөрөнгийн үнийн зөрүү 5.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Баас 321.950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.Гоос улсын тэмдэгтийн хураамж 313.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, улсын тэмдэгтийн хураамж 21.369 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 2-т зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 13-3 тоот хашаанд байрлах хөх толгойтой, цагаан хүзүүвчтэй ЗИЛ-130 маркийн улсын дугааргүй автомашиныг Б арга хэмжээ нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Г давж заалдах гомдолдоо:...1-рт. Миний бие 2008 оны 11 сард хүү Хийг төрөхөд гэр бүл батлуулсан. Энэ цагаас хойш хамтын амьдрал эхлэн тодорхой өмч хөрөнгө бий болсон байдаг. Тухайлбал 2008 оны 7 дугаар сард Ханх сумын Тураг багийн иргэн Паас 7x8 хэмжээтэй өвлийн сууц, 7x4 хэмжээтэй таамбарын хамт худалдан авсан. Энэ байшинг иргэн А.М, Д.Б Б.Ө нарын хамт миний бие газар дээрээс нь буулгажХанх сумын төв дээр Б.Бын төрсөн дүү Гтэй хамтарч барилцсан юм. Энэ өвлийн сууцыг Б зарж борлуулан мөнгийг өөртөө авсан. Энэ байшин тухай орон нутгийн ханшаар 12.000.000 төгрөг болно. Энэ хөрөнгөнөөс надад хувь оногдсонгүй.

  1. рт. Суудлын автомашиныг 2008 оны 7 сард найз нөхөд хүн амьтнаас мөнгө зээлж худалдан авсан бөгөөд уг машины бичиг баримт нь С.Г миний нэр дээр байдаг. Энэ машиныг Б.Б дур мэдэн надад хэлэлгүй зарж борлуулан мөнгийг нь өөртөө авсан байдаг. Энэ машины албан ёсны үнэлгээ 2.800.000 төгрөг байдаг.
  2. рт. 2012 оны 11 сард ОХУ-ын Эрхүү хотоос 2.400.000 төгрөгөнд худалдан авсан хуучин ЗИЛ-130 маркийн ачааны автомашиныг С.Г миний бие гааль худалдааны татварыг төлөн бүх бензин тос, засвар үйлчилгээг хийж Мөрөн хотод авчирсан. Энэ машин нь ирж явах замдаа мотор нь цохиж эвдэрсэн юм. Энэ машин нь миний өөрийн хөрөнгө бөгөөд шүүх хурлаар Б.Бд шилжсэн юм.
  3. Шүүх хурал дуусч анхан шатны шүүхийн шийдвэрийг уншихад Ханх сумын

төвд байх өвлийн сууц, суудлын автомашин Бын өмчлөлд үлдсэн. Харин ачааны ЗИЛ-130 машин С.Г надад үлдсэн гэж ойлгосон. Өмгөөлөгч В.Э бас ийм ойлголттой байсан. Харин 7 хоногийн дараа шүүхийн шийдвэр авахад Б.Бын өмчлөлд шилжсэн байсан.

Хүүхдийн тэтгэлэг болох сар бүр 70.000 төгрөг нийт 7.000.000 төгрөг, шүүхийн шийдвэрээр нэмж төлөх 5.500.000 төгрөгийг бий төлөх болно. С.Г миний ганц өмч болох ЗИЛ-130 маркийн автомашиныг надад үлдээж, миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Год холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч С.Г нь ЗИЛ-130 автомашиныг өөрийн хуваарьт эд хөрөнгө гэж байгаа боловч шүүх ЗИЛ-131 маркийн автомашин буюу 14.000.000 төгрөг, 000УБИ улсын дугаартай Ниссан маркийн автомашин буюу 3.000.000 төгрөг, улсын дугааргүй ЗИЛ-130 маркийн автомашин буюу 8.500.000 төгрөгийн нийт 25.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг гэрлэгсдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд тооцож, дээрх хөрөнгийг гэрлэгсэд болон хүү Г.Хнарт тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин шүүх гэрлэгсдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хувааж шийдвэрлэхдээ хариуцагч С.Гоос эд хөрөнгийн үнийн зөрүү 5500000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн атлаа ЗИЛ-131 маркийн автомашиныг хариуцагчид үлдээж шийдвэрлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн шүүх хариуцагч С.Гоос улсын тэмдэгтийн хураамж гаргуулахдаа амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээг 130900 төгрөгөөр тооцох атал 116800 төгрөгөөр тооцсон нь буруу байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-тзаасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 955 дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: а/ Шүүхийн шийдвэрийн 4 дэх заалтанд "өмчлөлд” гэсний дараа “....улсын дугааргүй 14.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий ЗИЛ-131 маркийн автомашиныг хариуцагч С.Гын өмчлөлд тус тус” гэж нэмсүгэй. б/. Шүүхийн шийдвэрийн 5 дахь заалтын “21.369 төгрөг” гэснийг “23399 төгрөг” гэж өөрчилсүгэй.
  2. Шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  3. Хариуцагч С.Гын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228000 /хоёр зуун хорин найман мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНБАТ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ