| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00542/И |
| Дугаар | 543 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 543
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 09-37 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй,регистрийн дугаар ОР57071317, Хасгууд овогт Жамбалын Сайнжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвд оршин суух, Мянганбаярын Түмэнбаярт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 40.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сайнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Түмэнбаяр нь гэртээ юм авна, аавдаа тамхи авна гээд надаас 40.000 төгрөг зээлдэж авсан. Тухайн үед М.Түмэнбаяр цагдаад байгаад гарсан учир би өгөөд явуулсан ба Цагаанхайрханд гэртээ очихоороо мал авчирч өгнө, дутуу мөнгийг бэлнээр хийнэ гээд явсан боловч одоо болтол өгөхгүй байна. Одоо би энэ хүнээс 40.000 төгрөг болон дахин баримт бүрдүүлсэн мөнгөө авахыг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Сайнжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь хариуцагч М.Түмэнбаяраас 40.000 төгрөг нэхэмжилсэн ба М.Түмэнбаяр нь шүүхийн шатанд уг мөнгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сайнжаргал нь хариуцагч М.Түмэнбаяраас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 40.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Түмэнбаяр нь нэхэмжлэгч Ж.Сайнжаргалын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гүйцэтгээгүй үүрэг 40.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч М.Түмэнбаяр нь нэхэмжлэгч Ж.Сайнжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 2275 төгрөг, хариуцагч М.Түмэнбаяраас 2275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Сайнжаргалд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Сайнжаргалын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Түмэнбаяр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг, хариуцагч М.Түмэнбаяраас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Сайнжаргалд олгож, 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ