| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00237/И |
| Дугаар | 409 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 409
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00237/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хороо 58 дугаар байрны 3 дугаар орцны 27 тоотод оршин суух, Боржигон овогт Чимэддорж овогтой Нармандахд (СФ82042601) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
"халаалтын төлбөр 747 993,200 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Ч.Нармандах нь 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар дуустал хугацаанд халаалтын төлбөр 345 576 төгрөг, цэвэр бохир усны 242 352 төгрөг, подвал засварын 25 500 төгрөг, суурь хураамж 9 900 төгрөг, ногдуулсан алданги 124 665,200 төгрөг нийт 747 993,200 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.
Иймд 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар дуустал хугацаанд 500 төгрөг, суурь хураамж 9 900 төгрөг, ногдуулсан алданги 124 665,200 төгрөг нийт 747 993,200 төгрөгийг хариуцагч Ч.Нармандахаас гаргуулж өгнө үү гэжээ.(хх-ийн 1 тал)
Хариуцагч Ч.Нармандах нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ч.Нармандах би “Хэнтий-Ус” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар дуустал хугацаанд халаалтын төлбөр 345 576 төгрөг, цэвэр бохир усны 242 352 төгрөг, подвал засварын 25 500 төгрөг, суурь хураамж 9 900 төгрөг, ногдуулсан алданги 124 665,200 төгрөг нийт 747 993,200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт холбогдуулан нэмж гаргах бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй, төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ. (хх-ийн 18 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь хариуцагч Ч.Нармандахаас " халаалтын төлбөр 345 576 төгрөг, цэвэр бохир усны 242 352 төгрөг, подвал засварын 25 500 төгрөг, суурь хураамж 9 900 төгрөг, ногдуулсан алданги 124 665,200 төгрөг нийт 747 993,200 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Нармандах нь нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжилсэн халаалтын төлбөр 345 576 төгрөг, цэвэр бохир усны 242 352 төгрөг, подвал засварын 25 500 төгрөг, суурь хураамж 9 900 төгрөг, ногдуулсан алданги 124 665,200 төгрөг нийт 747 993,200 төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Хариуцагч Ч.Нармандахд холбогдох нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй “халаалтын төлбөр 747 993,200 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22 505 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 11 252,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11 252,5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-д, хариуцагч Ч.Нармандахаас 11 252,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-д тус тус олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ