| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0111/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0111/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Д.Гангантөгс,
Шүүгдэгч Д, Х, М, Э, Г нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д, М, Э, Х, Г нарт холбогдох 1839001930128 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1956 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 24-09 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй Д /РД:
Монгол улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй М /РД:
Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айрагийн 02-08 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй Э /РД:
Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айраг хороололд оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй Оровгод овогт Дын Х /РД: СР86031818/
Монгол улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол Шинэ зуун хотхоны 24-36 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй Г /РД:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д нь М, Э, Х нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар шинэс мод бэлтгэж 18.766.080 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г, М, Э, Х нартай бүлэглэн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг хот, суурингийн хооронд тээвэрлэх худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэсэн заалтыг зөрчиж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэсэн шинэс модноос 50 ширхэг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт,
Шүүгдэгч М нь Д, Э, Х нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар шинэс мод бэлтгэсэн,
Мөн Д, Э, Х нартай бүлэглэн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг хот, суурингийн хооронд тээвэрлэх худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэсэн заалтыг зөрчиж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэсэн шинэс модноос 50 ширхэг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн,
Этай бүлэглэж 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Пижигнүүрийн үзүүр” гэх газраас хууль бусаар 0.88 метр куб шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, 1.66 куб шинэс модыг тээвэрлэсэн,
Шүүгдэгч Э нь Д, М, Х нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг цагаалж буюу бэлтгэсэн,
Мөн Д, Г, М, Х нартай бүлэглэн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэсэн заалтыг зөрчиж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэсэн шинэс модноос 50 ширхэг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн,
Шүүгдэгч М-тай бүлэглэж 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Пижигнүүрийн үзүүр” гэх газраас хууль бусаар 0.88 метр куб шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, 1.66 метр куб шинэс модыг тээвэрлэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн.
Шүүгдэгч Х нь Д, М, Э нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар шинэс мод бэлтгэж 18.766.080 /арван найман сая долоон зуун жаран зургаан мянга ная/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.
Мөн шүүгдэгч Д, Г, Э, М нартай бүлэглэн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэсэн заалтыг зөрчиж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэсэн шинэс модноос 50 ширхэг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн.
Шүүгдэгч Г нь Д, Э, М, Х нартай бүлэглэн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэсэн заалтыг зөрчиж Д, М, Э, Х нарын 2018 оны 03 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэсэн шинэс модноос 50 ширхэг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д М, Э, Х нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд 36.2м3 шинэс мод бэлтгэж 6.255.360 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч М, Э нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Пижигнүүрийн үзүүр” гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд 0.88 метр куб шинэс модыг бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2.54м3 шинэс модыг тээвэрлэж нийт 438.912 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д М, Э, Х, Г нар нь бүлэглэн 16.54м3 шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн болох нь:
1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагчаар ажилладаг. Миний хариуцсан газар Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг дэвсгэрийг хариуцдаг. Би өөрийн хариуцсан газартаа 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгаль хамгаалагч Ж.Тодбилэг, хэсгийн төлөөлөгч нарын хамт шалгалт хийгээд явж байхад “Бэрхийн зоо” гэх газар их хэмжээгээр мод бэлтгээд аваад явсан байсан. Манай Согоот багийн “Бэрхийн зоо” гэх газар мод бэлтгэх талбай тусгаарлаагүй байсан юм. Тэгээд энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 11-нд сумын засаг даргын Б/08 дугаартай захирамжаар энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилогдсон юм. Тэр “Бэрхийн зоо” гэх газарт шалгалт хийгээд шинээр огтолсон хожуулыг тоолж үзэхэд нийт 85 ширхэг хожуул байсныг байгаль хамгаалагч Ж.Тодбилэг тэмдэглэл үйлдэж хэмжсэн. ... тэр модыг хэн бэлтгэсэн талаар судалж үзэхэд Хэрлэн сумын харъяат иргэн Д гэх хүн бэлтгэсэн байсан. Тэр “Бэрхийн зоо” гэх газар нь ашиглалтын бүсийн ойд бэлтгэгдсэн байсан. Тэгэхдээ тэр газар манай Цэнхэрмандал сумын ойн албанаас талбай тусгаарлалт хийгдээгүй, нэг ч эрхийн бичиг бичигдээгүй. ... “Бэрхийн зоо” гэх газарт шинэсэн ойтой учир шинэс бэлтгэгдсэн байсан. Миний хувьд хууль бусаар бэлтгэсэн модыг тоо хэмжээгээр нь гаргаад нөхөн төлбөрийг нь төлүүлэх шаардлагатай байна..... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 65 хуудас/
2. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/91 дугаартай: .. Тус сумын нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх хэрэгт холбогдож буй Д нарын иргэдээс иргэн М нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр 1.300.000 төгрөгийн хохиролыг төлсөн ба төлөгдөөгүй үлдэгдэл нь 16736 төгрөг байна. Д, М, Ч.Э, Г Х нар нь ойн санд учруулсан 18.766.080 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд уг хохирлуудыг бүрэн нэхэмжилж байна.... гэсэн албан бичиг.
3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Цэнхэрмандал сумын байгаль хамгаалагч Ж.Тодбилэг, байгаль хамгаалагч Д.Баттулга, жолооч М.Мөнхтулга нарын хамтаар Цэнхэрмандал сумын Согоот багийн нутгаар шалгалт хийгээд явж байхад Согоот багийн нутаг “Пижигнүүрийн үзүүр” гэх газар 69-85 ХЭА улсын дугаартай ногоон өнгийн киа пронтер маркын автомашин мод ачсан байдалтай явж байсан. Түүнийг зогсоогоод шалгахад М, Э нар нь Өмнөдэлгэр сумаас мод бэлтгэх бичигтэй хэрнээ Цэнхэрмандал сумын нутгаас 2.54 метр куб хэмжээтэй модыг хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн байсан. Бид нарт үзүүлсэн эрхийн бичиг нь хугацаа нь дууссан хүчингүй эрхийн бичиг байсан. Тухайн мод бэлтгэсэн газар нь 2 сумын зааг учраас мод бэлтгэсэн газрын байршлыг тодорхой болгох зорилгоор цэг солбицлыг тодорхойлоход Цэнхэрмандал сумын нутгаас бэлтгэсэн нь тогтоогдсон... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 70 хуудас/
4. Гэрч Ж.Тодбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... байгаль хамгаалагч Д.Баттулгын хамт Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газар эргүүл шалгалт хийж байсан чинь “Бэрхийн зоо”-нд модон дотор талбай тусгаарлалт хийгдээгүй ашиглалтын бүсийн ойтой газарт шинэс мод бэлтгэсэн байсан. Тэр хууль бусаар бэлтгэсэн модны газарт нь тайрагдсан хожуулуудыг тоолж хэмжиж үзэхэд 10-68 см диаметртэй 85 ширхэг шинэс модны хожуул байсан. Ямар хүн бэлтгэсэн талаар судлахад Д гэх хүн бэлтгэсэн байсан. ... Д нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, би мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгдөг болохоор сайн мэдэж байна... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 71-72 хуудас/
... Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Пижигнүүрийн үзүүр” гэх газар ногоон өнгийн 69-85 ХЭА улсын дугаартай kia пронтер автомашин мод ачсан явж байхаар нь шалгахад Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх эрхийн бичигтэй М, Э гэх хоёр хүн явж байсан. Э нь болохоор бага оворын трактор жолооодож, М нь пронтер машинаа жолоодож явсан. Тэгээд Цэнхэрмандал сумын нутгаас яагаад мод бэлтгэж тээвэрлэж яваа талаар асуухад Д гэх хүнийг мод бэлтгэж өгчихөөд, өөрйн тракторыг аваад буцахдаа энэ модыг ачсан юм гэж хариулж байсан. Тэр мод бэлтгэсэн газрын координатыг ETREX маркийн JPS багажаар талбайн хэмжээг гаргахад Цэнхэрмандал сумын нутагт орж байсан... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 112 хуудас/
5. Гэрч С.Шижирбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Д-ын мод бэлтгэсэн газар нь Өмнөдэлгэр сумын хилийн цэснээс 2,4 км зайд Цэнхэрмандал сумын “Бэрхийн зоо” гэх газар нойтон шинэс мод бэлтгэгдсэн байсан. ... Д талбай тусгаарласан газартаа ямар ч мод бэлтгээгүй эхлэлийн акт бичүүлээгүй юм... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 75-76 хуудас/
6. Гэрч М.Мөнхтулгын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Энхбаяр, Д.Баттулга нарын хамт Согоот багийн нутгаар эргүүл шалгалт хийж яваад Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Пижигнүүрийн үзүүр” гэх газар ногоон өнгийн 69-85 ХЭА улсын дугаартай киа пронтер маркын автомашин мод ачсан явж байхтай нь таарч манай байгаль хамгаалагч, байцаагч нар шалгаад Цэнхэрмандал авч явна гээд дагуулж явсан. Тэр хоёр хүн нь Өмнөдэлгэр сумын харъяат хоёр хүн гэсэн. Нэг залуу нь бага оврын трактор жолоодож, нөгөөх нь пронтер машинтай мод бэлтгэж, тээвэрлэж явсан........ гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 114 хуудас/
7. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Амгаланбаатарын 2018 оны 04 дугаар сарын 30-ний өдрийн дүгнэлтэд.... Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн албаны мэргэжилтэн Э.Батсайханы мод тоолж, хэмжсэн тэмдэглэлд дурьдагдсан модны тоо, хэмжээ, ширхэгийг баримтлан Бөөрөнхий модны материал, эзэлхүүн хүрд MNS 2379:2010 стандарт ашиглан хэмжилтийн тооцоо хийхэд 36.2м3 хэрэглээний мод /гуалин/ бэлтгэсэн байна.
Модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ойн сангийн нэг шоометр модны экологи- эдийн засгийн үнэлгээний 5-д шинэс төрлийн мод 3 дугаар муж 96.000 х 1.8 /хэрэглээний бөөрөнхий мод, гуалин/ х 36.2м3 /хууль бусаар бэлтгэсэн мод/ = 6.255.360 төгрөг үүнийг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтаар ойн санд учирсан хохиролыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооход 18.766.080 төгрөгийн хохиролын үнэлгээ тооцогдов... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 123-124 хуудас/
8. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Амгаланбаатарын 2018 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн дүгнэлтэд.... Цэнхэрмандал сумын байгаль хамгаалагч Ж.Тодбилэгийн мод тоолж, хэмжсэн тэмдэглэлд дурьдагдсан модны тоо, хэмжээ, ширхэгийг баримтлан Бөөрөнхий модны материал, эзэлхүүн хүрд MNS 2379:2010 стандарт ашиглан хэмжилтийн тооцоо хийхэд 2.54м3 хэрэглээний мод /гуалин/ бэлтгэсэн байна.
Модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ойн сангийн нэг шоометр модны экологи- эдийн засгийн үнэлгээний 5-д шинэс төрлийн мод 3 дугаар муж 96.000 х 1.8 /хэрэглээний бөөрөнхий мод, гуалин/ х 2.54м3 /хууль бусаар бэлтгэсэн мод/ = 438.912 төгрөг үүийг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтаар ойн санд учирсан хохиролыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооход 1.316.736 төгрөгийн хохиролын үнэлгээ тооцогдов... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 131-132 хуудас/
9. Шүүгдэгч Дын шүүх хуралдаан дээр өгсөн: Би М Э Х нартай модонд гараад мод бэлдэж чадаагүй. Дараа нь энэ хүмүүст хөлс хүчээр ажиллаж өгөөч гэж гуйж өөр дээрээ ажиллуулсан. Мод бэлтгэх цагаалах ажлын хөлсөнд 200 ширхэг цагаалсан мод өгөхөөр тохиролцсон. Анх Өмнөдэлгэр суманд зөвшөөрөл аваад тухайн газар бэлтгэж чадаагүй учраас өөр газраас бэлдсэн. Дараа нь Цэнхэрмандал сумын нутаг байна гэж мэдсэн... гэсэн мэдүүлэг
10. Шүүгдэгч Х-ийн шүүх хуралдаан дээр өгсөн: ... Аав надад эрхийн бичиг авсан гэж хэлж байсан. Би тухайн үед хараагүй. Аавын ярьж байгаагаар яг мод бэлтгэх газраас өөр газар бэлтгэчихлээ утсаар яриад зохицуулчихнаа. Яг мод бэлтгэх газар сумын төвөөс хол учраас гэж хэлж байсан. Мод ачихад бүгд байсан... гэсэн мэдүүлэг.
11. Шүүгдэгч Г-гийн: Миний хувьд Маас авлагатай байсан. М нь Д гэж хүнд мод бэлтгэж байгаа, ажлын хөлсөнд мод өгнө гэсэн тэрийг өгье гэж хэлсэн. Би зөвшөөрөл байгаа юу гэхэд байгаа гэж хэлсэн. Мөн Шад Баянгол ХХК-ийн нэр дээр бэлтгэх модыг бэлтгэж өөрөө авч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд очиж мод ачсан. Тухайн үед би яг зөвшөөрөлтэй газар уу үгүй юу гэдгийг сайн мэдээгүй. М гэх хүнээс л төлбөрөө барагдуулах гэж мод тээврэлсэн. Дөрвөн хүн мод ачсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Д М, Э, Х нарын бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, шүүгдэгч Д М, Э, Х, Г нарын бүлэглэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Д М, Э, Х нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Бэрхийн зоо” гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд 36.2м3 шинэс мод бэлтгэж 6.255.360 төгрөгийн хохирол, шүүгдэгч М, Э нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Пижигнүүрийн үзүүр” гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд 0.88 метр куб шинэс модыг бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2.54м3 шинэс модыг тээвэрлэж нийт 438.912 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоон 18.766.080 төгрөгийн хохиролыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, санаа зорилго зэргийг харгалзан Д М, Э, Х нараас хохиролыг адил тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулах, харин шүүгдэгч М, Э нарын Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Пижигнүүрийн үзүүр” гэх газраас бэлтгэж тээвэрлэсэн модны хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоон тооцоход 1.316.736 төгрөгөөр тогтоогдсон ба шүүгдэгч М нь уг хохирлоос 1.300.000 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны шилжүүлгийн баримт /2 дугаар хх-ийн 17 дугаар хуудас/-аар тогтоогдож байгаа тул үлдэх 16.736 төгрөгийг шүүгдэгч Эаар төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Д.Хуягт буцаан олгож, хөрөөний үнэ болох 136.000 төгрөгийг ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч Даас 34.000 төгрөг, шүүгдэгч Маас 34.000 төгрөг, шүүгдэгч Эаас 34.000 төгрөг, шүүгдэгч Хээс 34.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн пад тракторыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Д.Хуягт буцаан олгож, тракторын үнэ болох 3.500.000 төгрөгийг ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч Д-аас 875.000 төгрөг, шүүгдэгч Маас 875.000 төгрөг, шүүгдэгч Эаас 875.000 төгрөг, шүүгдэгч Х-ээс 875.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, мөн шүүгдэгч Г-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Исүзү маркын 21-41 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Ц.Отгонжаргалд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Г-наас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/30 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 4 метрийн урттай 32 ширхэг хуурай шинэс мод, 4.2 метрийн урттай 4 ширхэг нойтон шинэс мод, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 5/01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 4 метрийн урттай 59 ширхэг, 5 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 20 ширхэг шинэс мод, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 5/02 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 6 метрийн урттай 43 ширхэг, 4 метрийн урттай 7 ширхэг шинэс мод, шүүгдэгч Мын 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй улсын дугаар, гэрчилгээгүй ногоон өнгийн пад трактор, 2.700.000 төгрөгийн үнэлгээтэй 69-85 ХЭА улсын дугаартай Киа пронтер маркын автомашин, 350.000 төгрөгийн үнэлгээтэй улаан өнгийн Супер Вени маркын улсын дугаар, гэрчилгээгүй мотоциклийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М, Э нар нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байдал болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, тэдний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах, шүүгдэгч Ггийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээг хэрэглэх нь үзүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д, М, Х, Э нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн,шүүгдэгч Д, М, Х, Э, Г нарыг бүлэглэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ыг 2 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч М-ыг 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Ч.Э-ыг 1 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Х-ийг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч М-д оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Э-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Х-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Г-гийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г-д анхааруулсугай..
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Д.Хуягт буцаан олгож, хөрөөний үнэ болох 136.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч Д-аас 34.000 төгрөг, шүүгдэгч М-аас 34.000 төгрөг, шүүгдэгч Эаас 34.000 төгрөг, шүүгдэгч Х-ээс 34.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн пад тракторыг хууль ёсны эзэмшигч Д.Хуягт буцаан олгож, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5/28 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тракторын үнэ болох 3.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч Д-аас 875.000 төгрөг, шүүгдэгч М-аас 875.000 төгрөг, шүүгдэгч Эаас 875.000 төгрөг, шүүгдэгч Х-ээс 875.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж,
Исүзү маркын 21-41 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Ц.Отгонжаргалд буцаан олгож, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/28 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Г-гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлж,
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/30 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 4 метрийн урттай 32 ширхэг хуурай шинэс мод, 4.2 метрийн урттай 4 ширхэг нойтон шинэс мод, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 5/01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 4 метрийн урттай 59 ширхэг, 5 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 20 ширхэг шинэс мод, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 5/02 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 6 метрийн урттай 43 ширхэг, 4 метрийн урттай 7 ширхэг шинэс мод, шүүгдэгч Мын 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй улсын дугаар, гэрчилгээгүй ногоон өнгийн пад трактор, 2.700.000 төгрөгийн үнэлгээтэй 69-85 ХЭА улсын дугаартай Киа пронтер маркын автомашин, 350.000 төгрөгийн үнэлгээтэй улаан өнгийн Супер Вени маркын улсын дугаар, гэрчилгээгүй мотоциклийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоолыг биелэгдэх хүртэл дээрх моднуудыг битүүмжилсэн прокурорын тогтоолууд болон хяналтын прокурор Я.Сансарын эд хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5/36 дугаартай, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/29 дугаартай тогтоолуудыг хэвээр үлдээсүгэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-аас 4.691.520 төгрөг, шүүгдэгч М-аас 4.691.520 төгрөг, шүүгдэгч Х-ээс 4.691.520 төгрөгийг, шүүгдэгч Ч.Э-аас 4.708.256 төгрөгийг тус тус гаргуулж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын байгаль хамгаалах санд олгосугай.
10. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г нь бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Гд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д, Х, М, Э нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ