Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2017/ДШМ/007

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Мөнх-Эрдэнэ

Ялтан *******

Ялтны өмгөөлөгч *******, *******

Нарийн бичгийн дарга А.Батдорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******т холбогдох эрүүгийн 201505000390 дугаартай хэргийг 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, .............................. багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

******* нь согтуурлын байдалд байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 23 цаг 30 минутын орчмоос шөнийн 00 цаг 30 минут хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” караоке баарны гадна болон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 8 дугаар гудамжинд хохирогч г ямар ч шалтгаангүйгээр хүрзээр зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан,

Танхайрах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас оргон зайлж мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******ын *******ийг танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар *******т 3 жил 4 сар 10 хоног, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сар 10 хоног хорих хүнд ялд багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн *******ийн эзэмшлийн 4 ханатай гэрийг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тооцож, ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогчийг хүрзний ишээр цохиж зодсон зүйл байхгүй. Гэрч , , , нар худал зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Тэр хүмүүс тай нийлж үгээ нэгтгэж худал мэдүүлэг өгсөн. гийн биед учирсан гэмтэл болон цус хуралт, зулгаралтууд нь хүрз болон хүрзний ишээр цохьсон гэмтлүүд гэдгийг нотолж чадаагүй. Иймд хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, би хохирогчтой өмнө нь дотно харьцаатай байсан гэв.

Ялтан *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх *******ийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар гэм буруутайд тооцсон нь буруу бөгөөд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй тул шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж болсон үйл явдлыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хохирогч г хүрз болон хүрзний ишээр цохисон үйлдэл, түүнээс учирсан гэмтэл зэргийг харгалзан үзэхэд гийн биед учирсан гэмтлүүд нь мод, төмрөөр цохиход хүний биед учирсан гэмтлүүд мөн болох нь эргэлзээтэй, гэрч , , нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, мөн хохирогчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байхад энэ гэмт хэргийг ******* үйлдсэн нь бүрэн тогтоогдсон гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан шинжээч эмч , нарын болон бүрэлдэхүүнтэй дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байдаг бөгөөд мөрдөн байцаалтад хүрз, хүрзний иш зэрэг эд мөрийн баримтыг нотлох баримтаар хураагаагүй, мөрдөн байцаалтын туршилтыг цаг хугацаа улирлын хувьд зөрүүтэй хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байхад энэ бүгдийг анхан шатны шүүх дүгнэж үзсэнгүй. Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд эвлэрч гомдолгүй болсон, ******* нь хохирогчийг хүрз болон хүрзний ишээр удаа дараалан цохиж гэмтэл учруулсан болон танхайрсан гэж үзэх хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгуулхаар гомдол гаргасан гэв.

Ялтан *******ийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч мөрдөн байцаалтын шатанд 5 удаа мэдүүлэг өгөхдөө 5 өөр мэдүүлэг өгдөг. Хохирогч, ялтан нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн байхад *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу. Хэрэв түүнийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэж үзсэн бол яагаад хүрзийг эд мөрийн баримтаар хураагаагүй юм бэ. Мөн түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулан оргосон гэж үзсэн нь ч түүнийг батлан даалтад авсан батлан даагч нартай нь холбогдоогүй байж шууд эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан нь буруу хууль зөрчсөн асуудал болсон тул түүнд холбогдох уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг ******* болон түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлаж үзвэл ******* нь согтуурсан үедээ буюу 2015 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 23 цаг 30 минутын орчим хохирогч г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, “******* *******” караоке барны гадаа хоёр удаа тонгорч биеийн зүүн хэсгээр нь газарт унагаснаас болж нь түүнийг аргадан хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 8 дугаар гудамжны 24 тоотод байх өөрийн гэр рүүгээ *******ийн хамт явах замдаа гар утсаараа ярьж цагдаа дуудах гэхэд нь түүний гар утсыг булаан авсан, тэднийг гийн гэрт ирэхэд түүний хамаатны ах нар болох , нар гэрийнх нь гадна хүлээж байсан, хохирогч нь гэртээ орох үедээ , нарт “наад хүн чинь миний гар утасыг авчихсан аваад өгөөч” гэснээс үүдэн ******* нь зугатах үед , нар нь түүнийг барихаар араас нь хөөхөд ******* нь айлын хашаа руу орж хүрз барин гарч ирээд , нар руу дайрхад , нар түүнээс зугатан хохирогчийн гэрт ирэхэд ******* нь хохирогч гийн гэрт нь очин хохирогч г гэрийнх нь ойролцоо гудманд түүний шилэн хүзүү орчим руу нь хүрзээр хоёр удаа цохин унагааж энэ үед *******ийн барьж явсан хүрз ишнээсээ салан унахад хүрзний иш модоор зүүн чих орчимд нь 2 удаа, мөн толгойн орой хэсэг рүү нь 2 удаа цохиж бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь хэрэгт авагдсан дээрх үйл баримтын тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч “...караокений гадаа шууд үг хэлэлгүй хоёр удаа тонгорч газар миний зүүн хэсгээр унагасан..., ...тухайн үед би айсандаа аргадаж, аргалж байгаад гэртээ хүргүүлсэн..., ...би утсаар ярих гэтэл миний гар утсыг булаагаад авчихсан..., ...гэртээ иотэл манай хамаатны , гэх ах нар хөдөөнөөс ирчихсэн намайг хүлээгээд гэрийн газаа байж байсан..., ...наад хүн чинь миний гар утсыг авчихсан аваад өгөөч гэсэн..., ...гэтэл ******* гэрээс гараад зугатаасан ба араас нь , нар хөөгөөд явсан, түүнээс хойш 30 минутын дараа ******* модон иштэй хүрз барьчихсан орж ирсэн, би гэрээс гарч зугатаасан ба араас ******* хөөж ирээд миний шилэн хүзүү орчим руу 2 удаа цохьсон, цохиж байхад хүрзний урд хэсэг нь салаад унасан, түүний дараа хүрзний ишээр миний зүүн чих орчимд 2 удаа цохисон, мөн толгойн орой хэсэг рүү 2 удаа нөгөө хүрзний ишээр цохисон...” /хх-ийн 1-р хавтас 16-21, 85-86-р тал/

гэрч Э.Батзаяа “...23 цаг нилээд өнгөрч байхад караоке хаасан ба би найзынхаа гэр рүү явсан , ******* хоёр хамт караокений гадаа үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 22-24-р тал/,

Т.Сувдмаа“...манай хүрз тухайн шөнө амбаарын хажууд аргал түшүүлээд тавьсан байсан юм гэтэл уг шөнө нь алга болсон байсан ба нилээд хэд хоногийн дараа нэг залуу ирээд танай хүрзийг би аваад явчихсан юм, харин хаячихсан байна лээ гээд шинэ хүрз авч ирж өгсөн...” /хх-ийн 1-р хавтас 28-30-р тал/,

“... ирсэн ба нэг согтуу залуугийн хамт ирсэн, тэгээд гэрт ортол наад хүн чинь миний утасыг авчихсан гэж хэлтэлнөгөө залуу гэрээс гараад зугатаасан ба бид хоёр араас нь хөөгөөд гүйтэл гудамж уруудаад гүйсэн гүйж байгаад нэг айлын хашаа руу даваад орчихсон, гэтэл гартаа хүрз барьчихсан гараад ирсэн ба бид хоёр эргээд зугатаагаад гудамж тойроод гийнд иртэл зодуулсан байдалтай байж байсан..., ...нөгөө залуу намайг зодчихлоо гээд байж байсан...” /хх-ийн 1-р хавтас 31-33-р тал/,

“... бид хоёр тэр залуугийн араас утасыг нь авч өгөхөөр араас нь гарсан чинь нөгөө залуу гудамж уруудаад гүйчихсэн би тэгээд араас нь гүйгээд гудамж тойртол нөгөө залуу айлын хашаан дээгүүр даваад орчихсон би тэгээд тэр айлын урдуур нь амдаж очтол нөгөө залуу хүрз барьчихсан ар талаар нь даваад явчихсан, тэгээд би эргээд хашааны үзүүр дээр очоод би цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага өгсөн, тэгээд буцаад нөгөө айлд очсон чинь г гэрийнх нь гадаа нөгөө залуу гудамжинд зодчихоод яваад өгсөн байсан...,” /хх-ийн 1-р хавтас 35-37-р тал/,

“...хартал нэг хашааны ард нэг эрэгтэй нэг эмэгтэй хүнийг зодож байсан...” /хх-ийн 1-р хавтас 87-88-р тал/,

“...би эхлээд гараад хартал нэг эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнийг хүрзээр зодож байгаа харагдсан, би эргэж ороод ээжийн хамт гараад хартал нөгөө эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хүрзээр зодож байгаад цааш алхаад явсан...” /хх-ийн 1-р хавтас 101-102-р тал/ нарын мэдүүлэг,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №613 тоот “...гийн биед тархины доргилт дунд зэрэг, зүүн гуя, баруун өвөдөгний хэсгийн том хэмжээний цус хуралтууд, зүүн чихний дэлбээ хэсгийн цус хуралт, ар хэсгийн зурагдлууд гэмтлүүд үүссэн байна, дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна, дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 43, 44-р тал/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 135-137-р тал/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, прокуророос *******ийн дээрх үйлдэл холбогдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх ******* нь хохирогч г “ямар ч шалтаг шалтгаангүйгээр хүрзээр зодож бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодгоороо ялгаатай байдаг бөгөөд *******ийн дээрх үйлдэл нь хохирогчоор цагдаа дуудуулахгүй гэж гар утасыг булаацалдсан, түүний ах нараас зугтаасан зэрэг хувийн сэдэлт, харилцаанаас үүдэлтэйгээр хохирогчийг хүрзээр болон хүрзний иш модоор цохиж биед нь гэмтэл учруулсан байгаа тул үүнийг танхайн сэдэлттэй гэж үзэх боломжгүй юм.

Мөн ******* хохирогч нар нь уг хэрэгтээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар сайн дураараа эвлэрсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. /хх-ийн 1-р хавтас 114-115-р тал/

Харин *******ийн 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас оргон зайлж мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь *******ийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 175-р тал/, мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Баттөмөрийн бичсэн Мөрдөн байцаагчийн даалгавар, биелэлтийн танилцуулга /хх-ийн 1-р хавтас 176-179-р тал/, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх, түдгэлзүүлсэн хэргийг сэргээж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хугацаа тогтоох тухай Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /хх-ийн 1-р хавтас 184, 185, 189-р тал/, гэрч “...ажиллаж байгаад хавар Баянхонгор аймгийн цагдаагаас дуудаж байна гэж хэлээд явсан эргээд удаагүй ирсэн, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны орчимд мөн цагдаагаас дуудаж байна гээд дахин яваад 2016 оны 9 дүгээр сарын 20-нд ирсэн...” /хх-ийн 1-р хавтас 194-196-р тал/, түүнийг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт заасны дагуу батлан даалтад авсан батлан даагч Б.Уранчимэг “...би хөдөө ажил хийж байгаа гэхээр нь би хэрэг чинь юу болсон бэ гэхэд гомдолгүй гэсэн юм чинь гайгүй байхаа гэж надад хэлсэн түүнээс хойш холбогдоогүй байж байгаад цагдаад баригдсан гэж сонсоод ирлээ...” /хх-ийн 1-р хавтас 197-199-р тал/, Б.Зоригоо “...2016 оны 2 дугаар сард утсаар ярихад хохирогч гомдол саналгүй болсон гэж байсан, би Говь-Алтай аймгийн Бигэр сум руу алтанд яваад одоогоос хэдхэн хоногийн өмнө 10 дугаар сарын эхээр ирсэн, *******тэй бол холбоо бариагүй...” /хх-ийн 1-р хавтас 205-206-р тал/ нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, түүний мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, энэ гэмт хэрэгт нь оногдуулсан ял, ял эдлэх дэглэм нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд *******ийн согтуурлын байдалд байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 23 цаг 30 минутын орчмоос шөнийн 00 цаг 30 минут хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” караоке баарны гадна болон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 8 дугаар гудамжинд хохирогч г ямар ч шалтгаангүйгээр хүрзээр зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэх үйлдэл холбогдлыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж анхан шатны шүүхээс уг зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж 2015 оны 11 дүгээр сарын 22-ноос хойш хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн шийдвэрлэж шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байх тул *******т холбогдох хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан өмгөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4,

317 дугаар зүйлийн 317.1.2 дахь хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 14 тоот шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

“11 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар *******т Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

1 дэх заалтад “...******* овогт *******ын *******ийг танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн...” гэснийг “... ******* овогт *******ын *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан...” гэж өөрчилж,

12 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөний ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч *******т 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар *******ийг 1 жил хорих ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг бүхэлд нь хасч,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих...” гэснийг “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих...” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан *******ийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

         ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                      Т.ДАВААСҮРЭН