| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00431/И |
| Дугаар | 411 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 411
2016-07-21 №411 Хэрлэн сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00431/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Хэнтий Ус ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сум, 7 дугаар баг, Бэрх хотын ОСГ-ны 1 дүгээр хороо, 60-3-21 тоотод оршин суух иргэн Цэдэвийн Ганцоожид холбогдох
"Халаалт, цэвэр бохир усны төлбөр 1 263 547 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий Ус ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Ганцоожоос 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд халаалтын 536 071 төгрөг, цэвэр бохир ус 467 985 төгрөг, подвал засварын 39 000 төгрөг, суурь хураамжийн 9900 төгрөг, ногдуулсан алданги 210 591 төгрөг, нийт 1 263 547 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Ганцоож нь шүүхэд өгсөн тайлбартаа:
Хэнтий Ус ХХК-иас нэхэмжилж байгаа 1 263 547 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг “Хэнтий-Ус” ХХК-ийн ажилтантай ярьж тохиролцоод төлж барагдуулна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "Хэнтий Ус" ХХК нь хариуцагч Ц.Ганцоожоос орон сууцны ашиглалтын төлбөр болох халаалт, цэвэр бохир усны төлбөр болон алдангид 1 263 547 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Хэнтий Ус ХХК-ний нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны иргэн, хариуцагч Ц.Ганцоожоос орон сууцны ашиглалтын төлбөр болох халаалт, цэвэр бохир усны төлбөр болон алдангид 1 263 547 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 34 875 төгрөгийн тал хувь болох 17 437 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас, хариуцагчаас 17 437 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн үлдэх 17 437 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР