Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 415

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2016/00481/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, “Хэрлэн”-ийн 02 дугаар гудамжийн 04 тоотод оршин суух, Боржигон овогт Балжийн Ганболдын “ажиллаж байсан байдлыг тогтоолгох”  хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Б.Ганболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Б.Ганболд би 1983 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн авто тээврийн 39 дүгээр баазад засварчнаар, 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 39 дүгээр баазын уурын зууханд галчаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд авто тээврийн 39 дүгээр баазад жолоочоор тус тус ажиллаж байсан юм. Дээрх хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт ажлаас халагдсан тушаал бичигдээгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн юм.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 1, 11 тал)

Хүсэлт гаргагч Б.Ганболд нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Ганболд би ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Би хөдөө мал маллаж байгаа тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна. 
Иймд намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 28 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

    Хүсэлт гаргагч Б.Ганболд нь 1983 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн авто тээврийн 39 дүгээр баазад засварчнаар, 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 39 дүгээр баазын уурын зууханд галчаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд авто тээврийн 39 дүгээр баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Б.Ганболдын ажлаас халагдсан тушаал нь байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэж үзжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Б.Ганболд нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. 
Хүсэлт гаргагч СФ-56061917 регистрийн дугаартай, Боржигон овогт Балжийн Ганболдыг нь 1983 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн авто тээврийн 39 дүгээр баазад засварчнаар, 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 39 дүгээр баазын уурын зууханд галчаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд авто тээврийн 39 дүгээр баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

1.Гэрч Д.Содномдоржийн:....би 1982 оны 08 дугаар сараас 1999 он хүртэл Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн авто тээврийн 39 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсан юм...Б.Ганболд нь 1983 оны 12 дугаар сараас 1998 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн авто тээврийн 39 дүгээр баазад засварчин, жолоочоор тус тус ажилладаг байлаа... авто тээврийн 39 дүгээр баазын даргаар Д.Батмөнх гэдэг хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 21-22 тал)
2.Гэрч С.Цэдэвдоржийн:.....би 1980 оны 04  дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн авто тээврийн 39 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсан юм.... Б.Ганболд нь 1983 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1998 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн авто тээврийн 39 дүгээр авто баазад засварчин, жолоочоор тус тус ажилладаг байлаа.... авто тээврийн 39 дүгээр авто баазын даргаар Д.Батмөнх ажилладаг байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 24-25 тал)
3. №394143 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ... Балжийн Ганболд нь 1983 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн авто тээврийн 39 дүгээр баазад засварчнаар, 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 39 дүгээр баазын уурын зууханд галчаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд авто тээврийн 39 дүгээр баазад жолоочоор тус тус ажилласан гэжээ. (хх-ийн 5-7 тал)
4. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод:.. хүсэлт гаргагч Б.Ганболдын 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 17 тал)
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Балжийн Ганболд, 1956 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, СФ-56061917 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 9 тал)
6. Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт (хх-ийн 1, 11, 28 тал) зэрэг болно.

Хүсэлт гаргагч нь намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 28 тал)

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв. Шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар СФ-56061917 регистрийн дугаартай, Боржигон овогт Балжийн Ганболдыг 1983 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн авто тээврийн 39 дүгээр баазад засварчнаар, 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 39 дүгээр баазын уурын зууханд галчаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд авто тээврийн 39 дүгээр баазад жолоочоор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ