| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0117/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0117/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Т.Баярмаа,
Гэрч Б.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,
Шүүгдэгч Г, Га нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Занги овогт Намсрайн Г, Занги овогт Намсрайн Га нарт холбогдох 1839002270114 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багт хувийн малаа маллан амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй Га /РД:
Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг, Баянбүрд гэх газар хувийн малаа маллан амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй Г /РД:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Га Г нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын Улиастайн булаг гэх газраас бусдын олон тооны буюу иргэн Хын 7 тооны хонь 3 тооны ямаа , иргэн Нын 28 тооны хонь, 13 тооны ямааг хулгайлан Х-од 650.000 , Н-од 4.170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг Улиастайн булаг гэх газраас иргэн Х-ын 7 тооны хонь 3 тооны ямаа , иргэн Н-ын 28 тооны хонь, 13 тооны ямааг хулгайлан Ход 650.000 , Нод 4.170.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Га нь шүүгдэгч Г-ийн хулгайлсан малыг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор имийг нь засаж өөрчилсөн болох нь:
1. Хохирогч Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2018 оны 04 дүгээр сарын үеэр манай хонин дунд явдаг содон зүстэй хонинууд болох улаан алаг хонь, хөх халзан хонинууд маань харагдахгүй байгаад байсан. Тэгэхээр нь би 2018 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр өөрийн хонь, ямаанууд болон Н-ын хонь, ямаануудыг бөөнд нь хашиж байгаад тоолоход миний болон Н-ын хонь ямаануудаас нийтдээ 35 хонь , 16 ямаа нийт 51 тооны хонь, ямаа дутсан. Тэгэхээр нь би юу болов гэж бодоод ойр хавийн айлуудаар явж хонь ямаанд нь нийлсэн эсэхийг үзэж явахад Отгонбаяр гэх айлын хонинд 7 тооны төлөг байж байсан бөгөөд уг 7 тооны төлөгний маань имийг нь өөрчилчихсөн байсан. Тэгэхээр нь би Отгонбаяр гэх залууд хандан манай хониноос маань 7 тооны хонь танайд байна ямар учиртай юм бэ гэхэд Отгонбаяр надад хандан энэ 7 тооны төлгийг надад Га, Г нар зарсан гэж хэлсэн..... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 13-16 хуудас/
2. Хохирогч Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манайх 2018 оны 04 дүгээр сард Биндэр сумын 1 дүгээр баг Улиастайн булаг гэх газар нутаглаж байгаад 35 тооны хонь, 16 тооны ямаагаа хулгайд алдчихсан... Тэгээд манай малыг малладаг Х болон манай эхнэр Мөнх-Эрдэнэ нар нь уг алдсан хонь ямаагаа ойр хавиараа нэлээн хайж явж байгаад Биндэр сумын 2 дугаар багийн иргэн Отгонбаяр гэх хүн 7 тооны төлөг худалдаж авсан болохыг нь мэдээд уг Отгонбаяр гэх хүнтэй очиж уулзаад Отгонбаяр гэх хүний худалдаж авсан 7 тооны төлгийг нь харахад манай алдсан төлөгнүүд байсан. Гэхдээ уг төлөгнүүдийн маань имийг нь засаж өөрчилсөн байсан гэсэн...Отгонбаяр нь манай эхнэр Мөнх-Эрдэнэ болон Х нарт хандан би энэ 7 тооны төлөгийг Г гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн байгаа юм... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 23-24 хуудас/
3. Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манай нөхрийг Н гэдэг юм.....Манай хонь ямаанаас 35 тооны хонь, 16 ямаа дутаад хайгаад олохгүй байсан....Хонь ямаагаа алдсанаас хойш бараг 7 хоногийн дараагаар манайхаас баруун хойшоо 10 орчим км-т байдаг Га, Г нарын хонинд Х ахын хамт очиж хонинд нь шүүж үзэхэд тэдний хургатай хонинд манай 3-4 хув чихтэй улаан алаг хонь, хөх халзан хонь хургалчихсан байсан. Имийг нь шинээр засаад имнэчихсэн байсан. Тэр хоёр манай хонинд байдаг содон зүстэй хонинууд байсан болохоор хараад шууд таньсан......Тэгээд бид хоёр гэрээсээ хойшоо байдаг Отгонбаяр гэдэг айлынд хонь худалдаж авч байна гэхээр нь очиж шүүж харсан юм.....Тэгсэн чинь Отгонбаярын хонинд манай имийг засаад тавьсан 7 ширхэг төлөг байсан... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 28-29 хуудас/
4. Гэрч Ч.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2018 оны 04 дүгээр сарын үеэр Н гэрийнхээ баруун урд талаас хонь ямаа нийлсэн 51 тооны мал алдчихлаа гэж ярьж байсан. Тэгээд Нынхон Х нар ойр хавийн газраар нилээд явж хайсан. Тэгээд олохгүй байж байтал Отгонбаяр гээд манайхаас хойшоо байдаг айлын хонинд зүсээрээ долоон ширхэг төлөг байна гэж ярьж байсан. Мөн манайхаас баруун хойшоо 10 орчим киллометрт Га гэдэг айлын хониноос зүсээрээ 3-4 хонь гарч ирсэн. Х Нын эхнэртэй очиж харсан гэж ярьцгааж байсан... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 30-31 хуудас/
5. Гэрч Ю.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Г надад хандан 6 тооны төлөг зарах гэсэн юм. Хүнээс мөнгө авчихсан байсан чинь нөгөө хүн маань надаас мөнгө авъя гээд нэхээд байна. Би түрүүлээд мөнгөө авч байя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гт хандан надад одоо бэлнээр 90.000 төгрөг л байна. Би мөнгөө сумын төв дээр үлдээчихсэн гэж хэлсэн. Тэгэхэд Г надад хандан тийм үү тэгвэл 90.000 төгрөгөө эхлээд өгчих, би одоо сумын төв рүү явна. Тэгээд сумын төв дээр очоод үлдэгдэл мөнгөө авчихъя гэж хэлсэн....Гийн данс руу үлдэгдэл 180.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь би сумын төв дээр явж байхад Гийн төрсөн дүү болох Га нь надтай ирж уулзаад надад хандан би танд 1 тооны төлөг зарах гэсэн юм. Одоо мөнгийг нь авчихмаар байна. Та Г ахын танд зарсан 6 тооны төлгийг очиж авахдаа нэмээд 1 тооны төлөг авчихаарай гэж хэлсэн.....Гаэд бэлнээр 45.000 төгрөгийг өгөөд явуулсан....2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ойролцоогоор 8 цагийн үед би өөрийн нөхрийнхөө хамт Га, Г нараас худалдаж авсан 7 тооны төлгөө аваад гэр лүүгээ буцсан юм... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 33-34 хуудас/
6. Гэрч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр эхнэр бид хоёрыг гэртээ байж байхад манай Биндэр сумын Г гэх залуу манай гэр лүү утсаар залгасан. Тэгэхээр нь манай эхнэр утсаа аваад Гтай ярихад Г манай эхнэрт хандан төлөг зарах гэсэн юм, мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёрыг гэртээ байж байхад Г манай гэрт мотоцикльтойгоо хүрч ирээд эхнэр бид хоёрт хандан би 6 тооны төлөг та хоёрт заръя. Одоо мөнгийг нь авъя. Мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид 2 гэрээс нь 6-н тооны төлгийг нэг завандаа очиж авахаар болоод Гт бэлнээр 90.000 төгрөг төлсөн юм. Тэгээд Г бид хоёроос 90.000 төгрөг аваад сумын төв рүү мотоцикльтойгоо яваад өгсөн бөгөөд Гийг сумын төв дээр байхад нь эхнэр бид хоёр хүүдээ хэлээд Гийн данс руу 180.000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Тэгээд маргааш нь манай эхнэрийг сумын төв дээр явж байхад Гийн төрсөн ах нь болох Га уулзаад 1 тооны төлөг зарах гэсэн юм гээд 1 тооны төлөг 45.000 төгрөгөөр зарсан байсан. Эхнэр бид хоёр 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өглөө эрт Г, Га нарын гэрт очиж худалдан авсан 7 тооны төлгөө авсан... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 39-40 хуудас/
7.Хэнтий аймгийн Биндэр сумын үнэлгээний комиссын үнэлгээ.../ХХ-ийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Гийн бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Га-ийн бусдын хулгайлсан малыг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор имийг нь засаж өөрчилсөн үйлдэл нь мөнгө угаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас шүүгдэгч Га-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүхээс дээрх үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөн үндэслэлтэй байна
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х-од 650.000 төгрөгийн, хохирогч Н-од 4.170.000 төгрөгийн хохирол учирсан ба учруулсан хохирлоо төлсөн болох нь хохирогч Х /хх-ийн 83 тал/, Н /хх-ийн 84 тал/ нарын хүсэлтүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “мустанг-5” маркын улбар шар өнгийн улсын дугааргүй мотоциклыг хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна
Шүүгдэгч нар нь хохиролоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г-ийг бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Га-ийг мөнгө угаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас шүүгдэгч Гаийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Га-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-т оногдуулсан 2 жилийн хорих ял, Га-эд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “мустанг-5” маркын улбар шар өнгийн улсын дугааргүй мотоциклыг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл эд хөрөнгө битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны 5/10 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ