Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2017/ДШМ/008

 

*******, *******, *******,

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т. нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор *******

Ялтан *******,

Ялтан *******гийн өмгөөлөгч *******, *******, *******

Өршөөгдсөн этгээд *******гийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, түүний өмгөөлөгч *******, *******, *******, шүүгдэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, *******, *******, ******* нарт холбогдох 201405000196 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, овогт ын , ........ тоотод оршин суух, хувьд ногдох 5 ханатай монгол гэр, Баянхонгор аймгийн суманд 4 тал хашаа, 2 өрөө байшин, 22 тооны бог малтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар //

2. Монгол Улсын иргэн, овогт ийн , ....... багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар /1/

3. Монгол Улсын иргэн, овогт гийн , ................... багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар //

4. Монгол Улсын иргэн, овогт гийн , ........ багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2004 оны 9 дүгээр сарын 8-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 хоног хорих ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар //

******* нь Баянхонгор аймгийн сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр *******г Соёлын төвд үйлчлэгчээр ажилд авахдаа түүнээс 300.000 төгрөгийн, иргэн *******ыг Соёлын төвд бүжгийн багшаар ажилд авч 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Dell” маркийн 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд тус тус авсан,

******* нь Баянхонгор аймгийн сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилд орохдоо Баянхонгор аймгийн сумын Соёлын төвийн эрхлэгч *******д 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Dell маркийн 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд өгсөн,

******* нь Баянхонгор аймгийн сумын Соёлын төвд үйлчлэгчээр ажилд орохдоо Баянхонгор аймгийн сумын Соёлын төвийн эрхлэгч *******д 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

******* нь өөрийн эхнэр *******ыг Баянхонгор аймгийн сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилд ороход Баянхонгор аймгийн сумын Соёлын төвийн эрхлэгч *******д 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Dell маркийн 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд өгөхөд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: *******г хясан боогдуулах замаар, давтан хээл хахууль авах, *******, *******, ******* нарыг хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар *******г 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил, 4 сар, 5 хоног хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар *******ыг 1 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт тус бүр оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох улаан хүрэн өнгийн "DELL” маркийн зөөврийн компьютерыг дагалдах хэрэгслийн хамт төрийн өмчлөлд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар *******гийн цагдан хоригдсон 147 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг CD-ийг уг эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар *******гийн дундын өмчлөлийн 5 ханатай гэр, 22 тооны малыг, шүүгдэгч *******гийн 5 ханатай гэрийг, шүүгдэгч *******ын 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар *******, *******, ******* нарт батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, *******гийн эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1991 оноос Баянхонгор аймгийн сумын соёлын төвийн эрхлэгчээр 26 жил ажилласан. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, хуулийн хариуцлага хүлээж байгаагүй. 2013 оны 10 дугаар сарын 1-нд ******* гэдэг эмэгтэйг бүжгийн багшаар ажилд авахад нөөтбүүк авлигалд авсан хэргээр, *******г 2013 оны 5 дугаар сарын 5-нд үйлчлэгчээр ажилд авахдаа 300.000 төгрөг авсан хэргээр 2014 оны 3 дугаар сараас эхлэн өнөөг хүртэл эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллагдаж бүтэн 3 жил гаруй болж байна.

2013 оны 8 дугаар сард *******той нөөтбүүкний наймаа хийж мөнгийг нь хавар ноолуурын үед өгье гэж ам гэрээ хийсэн бөгөөд сүүлдээ авлигын хэрэг болж шийтгүүлж байна. Би тэр үед бичгээр гэрээ хийгээгүйдээ гүн харамсаж, нөөтбүүкийг авсан нь миний буруу гэж хуулийн өмнө гүнээ гэмшсэн юм. Би нөөтбүүкийг нь буцаагаад өгчих минь яав даа. Харин үйлчлэгч ******* бид хоёрын хооронд өгсөн авсан юм байхгүй, 2013 оны 5 дугаар сарын 27-нд 300.000 төгрөг өгсөн гэж ярьсан өдөр нь ******* ажил дээрээ байгаагүй, удахгүй хурим хийж, айлын болно гээд аймаг явсан байсан. Тэр хүн ажилд ороод 5 сар болохдоо айлын болно, айлчилна, аймгаас гэр орноо авчирна, гэх зэргээр ажил дээр их ховор байсан. Ажил хийхгүй, ажилдаа ирэхгүй байсан тул удаа дараа сануулга өгч бүр болохгүй болохоор нь ажлаас чөлөөлсөн. ******* ажлаас халагдсан тул надад шаралхаж *******д уруу татагдаж намайг гүжирдсэн. Энэ талаараа ч ******* давж заалдах шатны шүүхэд удаа дараа хэлж байдаг билээ. Гэтэл анхан шатны шүүх ганцхан яллах талыг барьж надад 3 жил 4 сар, 5 хоногийн хорих ял өгч миний хөрөнгөнөөс 100.000 төгрөгийн зүйл хураана гэсэнд би гомдолтой байна.

Миний бие 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 170 хоног хоригдож, биеийн байдал их муу, өндгөвч хүнд өвчилсөн, улиралд маш үнэтэй эм уудаг. Энэ газар их даарсаны учир бөөрний архаг үрэвсэлтэй болсон. Зүрх өвддөг, даралт ихсэх зэрэг өвчинтэй болсон.

Би *******оос нөөтбүүк аваад мөнгийг нь өгөөгүйдээ гэмшиж, шүүгчдийн өмнө гэм буруугаа хүлээсэн. ******* бид хоёрын хооронд 300.000 төгрөг авсан өгсөн зүйл байхгүй тул намайг анхан шатны шүүхээс хясан боогдуулсан, давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний энэ хэргийн болон биеийн байдал олон хоног хоригдсоныг харгалзан үзэж эрхэм шүүгчид та бүхэн намайг хөнгөрүүлэн шоронд явуулахаас бусдаар шийдэж өгнө үү гэв.

Ялтан *******гийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэн хорих ял оногдуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хэт хохироосон.

Шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ *******, ******* нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг үнэлж, харин шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлгийг үнэлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх хуулийн шаардлагыг хангасангүй. Тус хэрэгт ******* нарыг буруутгах үндэслэл болсон нотлох баримт болох гэрч Ж.Хатанбаатар, гэрч Ж.Пүрэвсүрэн, Б.Наранбаатар нарын мэдүүлэг дан ганц ******* гэх хүний мэдээллээс үүдэлтэй, түүний хэлсэн ярьсан ярианаас эхтэй байдаг. *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хоорондоо илтэд зөрүүтэй, түүний *******д өгсөн гэх DELL маркийн комьпютер нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжтэй гэдэг нь гэрч Д.Лусмаа, Б.Цогзолмаа, Б.Төгөлдөр, Бямбасүрэн нарын мэдүүлэг болон *******ын мэдүүлсэн “нөүтбүүкийг гэрт нь дагалдах хэрэгслийн хамт аваачиж өгсөн” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байхад тус нотлох баримтуудыг үнэлээгүй. Шүүхийн шийтгэх тогтоолоор яллах үндэслэл болсон *******, ******* нараас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн. Тэдгээрийн анх өгсөн тайлбарт өөрсдөө гэм буруутай байх нөхцөл тогтоогдсон байхад шууд гэрчээр мэдүүлэг авсан байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасныг зөрчин шүүхийн тогтоолын үндэслэл болгожээ.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт "хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсон.

Гэтэл тус хэргийг шалгасан мөрдөн байцаагч нь *******, ******* нараас: -та нар гэрч шүү, та нар хохирогч шүү гэх ойлголт төрүүлэн тухайн хэргийн талаар ******* нарын бусдыг чадах гэсэн сэтгэлгээг дэмжин, хууран мэхлэх арга хэрэглэн мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хөтөлж, тулгаж асуусан. Эдгээр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан “...тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэх...”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан "нотлох баримт цуглуулахдаа хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглох", Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.6 дэх хэсэгт заасан "байцаагдаж байгаа этгээдийг хөтөлж буюу тулгаж асуухыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул *******, ******* нарын мэдүүлэг, тэдгээрийн ярианаас эх үндэслэлтэй яллах дүгнэлтэнд авагдсан гэрч нарын мэдүүлгүүд нь нотлох баримтын эх сурвалж болж чадахгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан "нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэх заалтын дагуу тухайн хэргийн бодит байдлыг нотлох чадваргүй юм.

Иргэн ******* нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн болон анхан шатны шүүх хуралдаануудад шүүгдэгчийн эцсийн үгэндээ "Би *******д ямар нэгэн хээл хахууль өгөөгүй, аваагүй" гэж тэрээр бүх оролцогчид болон шүүх бүрэлдэхүүнд хандаж мэдүүлж байхад шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 281 дүгээр зүйлиийн 281.1 дэх хэсэгт зааснаар тухайн хэрэгт ач холбогдолтой бүхий нөхцөл байдал илэрсээр байхад нотлох баримтыг үнэлээгүй.

Өөрөөр хэлбэл ******* ямарч хөндлөнгийн нотлох баримтгүйгээр, *******г Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож яллан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял дээр хорих ялаар шийтгэсэнд туйлын гомдолтой байна.

Шүүх хуралдаан нь эцсийн байдлаар тус хэргийн үнэн бодит байдал, хэргийн нөхцөл байдлыг ямар нэгэн дарамт шахалтгүйгээр нүүр тулан шийдвэрлэх эцсийн шат тул тус хэрэгт оролцогчдын үг бүхэн, үнэтэй бодитой байдаг байхад *******д ял оногдуулахдаа шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтыг бусад нотлох баримттай тулгаж хянан үзээгүй, дан ганц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг үнэлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон.

******* нь хээл хахууль авах гэмт хэргийг үйлдээгүй гэж удаа дараагийн шүүх хуралд мэдүүлдэг байсан бол DELL брэндийн комьпьютерын үнийг төлөөгүй, манай гэрт намайг байхгүй байхад охин Б.Цогзолмаад үлдээгээд явсныг нь би авч хувьдаа ашиглан хэрэглэсэндээ туйлын их гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Мөн аль аль нь хууль эрх зүйн мэдлэггүй *******той төрсөн эгч дүү шиг дотно харилцаатай, бие биедээ итгэсэн бодит нөхцөл байдал хэдийгээр байгаа боловч энэ хоёрын хоорондын түр зуурын үл ойлголцсон маргааныг нь сумын эрх бүхий албан тушаалтнууд, цагдаагийн байгууллагад мэдээлсэн эх сурвалжаас үүдэлтэйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хэт яллаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тэрээр төрийн байгууллагад 28 жил тасралтгүй ажилласан, эрүүл мэндийн хувьд, савны хорт хавдраас болж саваа авхуулсан, байнга бөөр, өндгөвч нь өвддөг, 50 нас хүрч байгаа нөхцөл байдлыг болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэлгүй заавал нийгмээс тусгаарлах, хорих төрлийн ял сонгон хэрэглэж байгаад гомдолтой байна. Хэргийн бодит нөхцөл байдлын хувьд хясан боогдуулсан, давтан үйлдлээр хахууль авсан гэдэг нь хангалттай тогтоогдохгүй эргэлзээтэй байдал байсаар байхад 300.000 төгрөгийг 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ******* өгөөгүй гэдгээ бүх шатны шүүх хуралдаанд өөрийн биеэрээ мэдүүлэг өгч хэлсэн мэдүүлэгт хууль зүйн үнэн бодит дүгнэлтийг хийгээгүй. Зөвхөн хавтаст хэргийн *******гийн ХААН банкны бэлэн мөнгө авсан баримтаар 2013 оны 6 дугаар сарын 27-нд хахууль өгсөн гэж үзэн *******д Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд *******д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолыг өөрчилж Эрүүгийн хуулийн 268 дугаар зүлйийн 268.1 дэх хэсэгт зааснаар нь зүйлчлэлийг хөнгөрүүлж, энэ зүйл ангийн торгох ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон этгээдэд торгох ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх уг ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож, цагдан хоригдсон нэг хоногийн тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлэн давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл түүний цагдан хоригдсон нийт хоногоор тооцож торгох ялаас хасч шийдвэрлэж өгнө үү гэв.

Ялтан *******гийн өмгөөлөгч *******, ******* нар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд болох "... би *******д мөнгө өгөхөөс өөр аргагүй байдалд ороод түүнд мөнгө өгсөн бол үнэн.”, “би 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр сумын Соёлын төвд үйлчлэгчээр орж, 10 дугаар сард халагдсан. Энэ хугацаанд ******* бид хоёрын хооронд өгсөн авсан зүйл байхгүй” гэх зөрүүтэй мэдүүлэг.

Мөрдөн байцаалт болон шүүх хуралд яллагдагч, шүүгдэгч ******* “би ******* соёлын төвийн эрхлэгч *******д мөнгө өгч байхыг хараагүй, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн баасан гаригийн орой нөхөр *******тай хамт 19 цагийн орчимд түүний гэрт нь очиход эрхлэгч өөрөө байгаагүй ба хөдөө явсан гээд охин Цогзолмаа байсан хар цүнх, түүний дотор улаан хүрэн өнгийн Dell маркийн зөөврийн компьютер дагалдах хэрэгслийн хамт өгөөд явсан" гэх мэдүүлэг, гэрч Б.Хатанбаатарын “2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хурал хуралдсан юм. Тухайн үед ******* соёлын төвд ажилд ороогүй байсан учраас хуралдаанд оролцогчдод хандан надад нэг санал байгаа, сумын Соёлын төвд орон нутаг судлах танхимын ажилтны орон тоо байгаа тэр албан тушаалд ажиллъя гэхээр авахгүй байна, би ажилд орох гэж зөндөө хөөцөлдсөн, хахууль өгье гэсэн ч ажилд авахгүй байна гэж ярьсан гэсэн /1-р хх-ийн 66, 4-р хх-ийн 56-р хуудас/ мэдүүлгийн нотлох баримтуудыг шүүх шийтгэх тогтоолд үнэлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх нотолгоогүй гэж дүгнэжээ. Шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлгээр “Dell” маркийн компьютерийг өөрөө аваачиж өгсөн, 300.000 төгрөгийг өгсөн эсэх нь эргэлзээтэй байхад *******г хясан богдуулах замаар, давтан үйлдлээр хээл, хахууль авсанд тооцож шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие ******* нь 2013 онд сумын соёлын төвд ажилд орохдоо соёлын төвийн эрхлэгч *******д мөнгө өгөөгүй бөгөөд бид хоёрын дунд авсан өгсөн зүйл байхгүй, мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө хэн нэгний дарамт шахалтаар мэдүүлгийг өгч байсан бөгөөд шүүх хурлын мэдүүлэг дээр үнэн учраа хэлсэн. ******* бид хоёрын дунд авсан өгсөн зүйл байхгүй, үнэн учраа хэлээд байхад шүүгч нар миний хэлсэнийг үгүйсгэж заавал ******* эгчийг хүнд ялаар яллаж намайг бас ялтан болгоод байгаад маш их гомдолтой байна. Мөн 2013 оны 6 дугаар сарын 28-ны үеэр би суманд байгаагүй, аймагт хуримын ажил эмхлүүлээд явж байсан. Иймд бид хоёрын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Оролцсон прокуророос: *******, *******, *******, ******* нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг ******* болон түүний өмгөөлөгч *******, *******, *******, шүүгдэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох *******гийн мэдүүлгээс үзвэл тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байхад анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан,

Мөн *******, ******* нарт холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хорих ял оногдуулж Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн, ингэж хорих ял оногдуулахдаа *******, ******* нарт хорих ял оногдуулсан атлаа ял эдлэх дэглэм тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн,

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар *******гийн гэмт хэрэг үйлдэж олж авсан мөнгийг түүнээс гаргуулж улсын орлогод оруулаагүй зэрэг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар ялтан *******, түүний өмгөөлөгч *******, *******, *******, шүүгдэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болохыг, мөн *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн

319.1.4, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201405000196 тоот хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт зааснаар *******, *******, ******* нарт хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                     Т.ДАВААСҮРЭН