| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0083/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/136 |
| Огноо | 2019-05-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Х.Н-ын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг
Шүүгдэгч Х.Н-, Ц.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н-, Ц.Ч- нарт холбогдох эрүүгийн 1938000720066 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.Н-,
Монгол улсын иргэн, Ц.Ч-,
Шүүгдэгч Ц.Ч- нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ХХ аймгийн Х сумын Х баг-т оршин суух Б.О-ийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.676.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч,
Шүүгдэгч Ц.Ч-, Х.Н- нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 08- наас 09-нд шилжих шөнө ХХ аймгийн Х сумын төвд байрлах Д.Б-ийн бараа хадгалдаг гэрээс үхрийн гуя 2 ширхэг, үхрийн шир зэрэг эд зүйл хулгайлан 514.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэнд үйлдсэнд тус, тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ч- нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ХХ аймгийн Х сумын Х баг-т оршин суух Б.О-ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 1.676.000 төгрөгийн хохирол бүхий нөүтбүүк, дуураймал мөнгөн хазаар зэргийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд,
Шүүгдэгч Ц.Ч-, Х.Н- нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 08- наас 09-нд шилжих шөнө ХХ аймгийн Х сумын төвд байрлах Д.Б-ийн бараа хадгалдаг гэрт буюу агуулахад нэвтэрч 514.000 төгрөгийн хохирол бүхий үхрийн гуя 2 ширхэг, үхрийн шир зэргийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд тус, тус гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тоггоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2017 оны 6-р сарын 29-ний өдөр Х суманд ирсэн юм. Тэгсэн гэрт маань хулгай орсон байсан. Эхнэр бид хоёрыг аймгийн төвд байж байхад манай байшинд “хулгай орсон байна” гэж манай ээж над руу хэлж байсан юм. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ хүрч ирээд алга болсон эд зүйлсээ бүртгээд үзэхэд мөнгөн хазаар маань алга болсон байсан. Мөн нөүтбүүк бас алга байсан. Өөр эд зүйлүүд зүгээр байсан.манай ээж цагдаагийн байгуулагад хандсан байсан...Манай байшингийн цонхоор орсон байсан. Миний хазаар дуураймал мөнгөн хазаар байгаа юм. Ямар нэгэн содон гээд зүйл байхгүй. Нөүтбүүк маань шинэ байгаа юм. Багш нарт тавьж өгсөн нөүтбүүк байсан юм... Мөн цонх хагалсан байсан тэрний үнэ нь 16.000 төгрөг болсон. Бас хоёр авдрыг маань эвдсэн байсан. Түүний хохирол болох мөнгө 120.000 төгрөгөөр засуулах байх...Надад сэжиглэж байгаа хүн байхгүй гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 28-31-р тал/
Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн үед манай Х сумын төвд байрлах барааны гэрт маань хулгайч орж 1 ширхэг хар зүстэй үхрийн шир , үхрийн 2 гуя хулгайд алдагдсан юм...Би хэсгийн төлөөлөгч Батзаяаагаас “хэн хэн хулгай хийсэн юм бэ” гэж асуухад Батзаяа “Х.Н-, Ц.Ч- хоёр хулгай хийсэн” тухай надад ярьсан юм....Үхрийн гуя 1 нь 30 кг-аар бодоод үнэлэхэд 180,000 төгрөг болох ба үхрийн ширийг оруулаад надад 369.000 төгрөгний хохирол учирсан. Үхрийн ширийг нь 9000 төгрөгөөр зарсан байна...Надад нэхэмжлэх зүйл алга байна. Би алдсан эд зүйлээ эргүүлэн олж авсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-16-р тал/
Гэрч Л.И-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 08-09-ний өдрийг шилжих шөнө 00 цагийн үед Мөрөн сумаас хүн тээвэрт явж хүмүүс ачиж ирээд сумын төв дотор хүмүүсээ булгаж явсан юм. Би сумын баярын талбайн хажууд явтал сэжигтэй хоёр хүн барьж явсан зүйлээ хаяад зугтаахаар нь араас нь хөөж очиход манай сумын Х.Н-, Ц.Ч- нар байсан юм. Тэгээд авч явсан зүйлийг нь очиж харахад үхрийн 2 ширхэг гуя мах байхаар нь машиндаа ачаад болсон зүйлийг сумын хэсгийн төлөөлөгчид хэлсэн...Машины гэрэлд харахад тэр хоёр мөн байсан. Х.Н-, Ц.Ч- хоёр хоёулаа дээлтэй явсан ба Х.Н- улаан шар дээлтэй, Ц.Ч- бор хүрэн дээлтэй байсан. Мөн намайг мах ачиж байхад холоос харсан зогсож байсан. Тэр хоёр их согтуу бололтой байсан....Үхрийн мах гэдгийг нь барьж үзээд болон үнэрээр нь мэдсэн. Адууны махны үнэр үхрийнхээс илүү үнэртэй байдаг юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24-р тал/
Гэрч Д.Ц.Ч-ын мөрдөн шалглах ажиллагааны явцад өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 28-ны өглчөө 09 цагийн үед байх манай сумын зүс таних нэг залуу маань нэг залуу дагуулсаар “4-5 морь зарна шүү та авах уу” гээд хэлж байсан. Тэгэж байснаа надад нэг эртний мөнгөн буюу дуураймал мөнгөөр хийсэн хазаар гаргаж ирээд “энэ хазаарыг хямдхан зарна” гээд хэлж байсан. Тэгээд “та энэ хазаарыг авахгүй юм уу би хямдхан өгнө надтай цуг яваа залуу болохоор аймгийн алдарт уяаач Батхүү гэх хүний хүүхэд нь байгаа юмаа” гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би үнэмшээд тэр хазаарыг нь худалдаж авсан юм...Тэр хоёр залуу тэр хазаараа “100,000 төгрөг гэж байгаа юм.Танд бид хоёр 20,000 төгрөгт өгье” гэж байсан. Тэгэхэд би 20.000 төгрөг өгөөд тэр хазаарыг нь авсан юм...Эхлээд би “ямар учиртай хазаар зарах гэж байгаа юм бол” гэж бодоод байсан. Тэр зүс таних залуу маань “надтай цуг яваа залуу маань аймгийн алдарт уяаач Батхүү гэх хүний хүүхэд нь байгаа юм. Энэ залуу хазаараа зарах гэж байгаа юм” гээд яриад байхаар нь би үнэмшсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 33-36-р тал/
Гэрч Т.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдийн орой 23 цагийн үед хүү болох Орнообишийн байшинд очиж үзэж хархаар очтол байшин руу нь яваад ортол байшингийнх нь гал тогооны өрөөний цонхыг нь хагалсан байсан. Тэгээд би том өрөө рүү нь яваад ортол авдар савыг нь бүгдийг нь уудлаад хаясан байсан. Тэгээд би айгаад хүүхдүүдээ дуудаж хэл өгч цагдаагийн байгууллагад хэл гэж хэлүүлсэн...Тэр байшингаас нь “мөнгөн хазаар алга болсон байна” гэж хэлж байсан. Би яг тэр айлын юу юу алга болсныг сайн мэдэхгүй байна...Тэр хазаар нь сүүлийн үеийн дуураймал мөнгөөр хийсэн хазаар байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/
Гэрч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Манай хүргэн Шадархүү “Наранхүү гэх айлд мөнгөн хазаар гаргаж ирж байсан” гэж манай гэр бүлийн хүн гэртээ хүрч ирээд надад хэлж байсан. Шадархүү нь “би энэ хазаарыг 45,000 төгрөгөөр худалдаж авлаа, энэ ямар хазаар байна” гэж хадам аав болох Болд-Эрдэнэд хэлсэн байсан...Манай гэр бүлийн хүн тэр хазаарыг мөнгөн хазаар байсан гэж хэлж байсан.::гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/
Гэрч Х.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Х сумын төвд иргэн Наранхүүгийн гэрт нь очсон чинь манай хүргэн Шадархүү тэр Наранхүүгийнд сууж байсан. Тэгсэн Шадархүү маань нэг хазаар гаргаж ирээд “энэ хазаарыг хүнээс худалдаж авлаа, энэ хазаарыг зарвал 100,000 төгрөг болох уу” гэж асууж байсан. Тэгэхэд нь “хүрэх байх” гэж хэлж байсан.Тэгээд би хэсэг сууж байгаад яваад өгсөн...Манай хүргэн Шадархүү нь нэг залуугийн хамт явж байсан би тэр залуугийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай сумын залуу байсан. Тэр хазаар нь дуураймал мөнгөн хазаар байсан...Хүнээс худалдаж авсан гэж хэлж байх шиг байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/
Гэрч Д.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 28-ны орой манай хадам ээж Батчулуун “танай гэрт хулгай орсон байна” гэж утсаар ярьсан юм. Тэгээд нөхөр Б.О- бид хоёр 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрийн гал зуухны цонхыг хагалаад хулгай орсон байсан. Гэрт орж харахад манай 2 авдарны ар талыг нь сүхээр бут цохиод, авдран дотор байсан бид нарын өмсөж хэрэглэдэг хувцсыг гаргаж хаяад явсан байсан. Мөн мөнгөн хазаар , нөүтбүүк , хөргөгчинд байсан архи алга болсон байсан Тухай үөд хэсгийн төлөөлөгч ирж үзлэг шалгалт хийсэн юм...Леново маркын огт хэрэглээгүй шинэ нөтебүүк байсан юм. Тэр нөүтбүүк манай компьютерын ширээн дээр байдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/
Шүүгдэгч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 01 сарын 08-ны өдөр сумын төвд явж байтал Ц.Ч- тааралдаад намайг Д.Б-ийн гудамжний үзүүрт аваачаад “та энд байж бай” гээд Д.Б- ахын хашаа руу ороод 4-5 минут болоод гарч ирэхдээ үхрийн шир үүрч гарч ирсэн. Бид хоёр тэр ширийн эт аваад Баярбатад 9,000 төгрөгөөр зараад тэдний дэлгүүрээс 0,75 литрийн Түмний хишиг нэртэй архи авч уусан юм. Тэр архийг ууж дуусгаад байж байтал Ц.Ч- “хоёулаа Д.Б-ийн гэрээс очиж мах хулгайлж архи авч ууя” гэхээр дагаад Д.Б-ийн хашаан дотор байдаг гэр лүү орж малын 2 хөл махыг хулгайлж авсан юм. Бид хоёр тэр махаа аваад баярын талбайн хажууд явтал машины гэрэл гэнэт гарч ирээд Ц.Ч- бид хоёр гэрэлд орчихоор нь би тэр махыг нь тэнд хаяад шууд гэр лүүгээ харьсан. Би сүүлд Ц.Ч-тай уулзаад яасан талаар асуухад Ихбаяр ах ирээд тэр махыг нь аваад явчихсан гэж надад ярьсан...Би Ц.Ч-ад уруу татагдаад хулгай хийсэн. Ц.Ч- би хоёр архи авч уух зорилгоор хулгай хийсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/
Шүүгдэгч Ц.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ХХ аймгийн Х сумын төвд нутгийн ах нартай архи уугаад тэд нараас салаад шөнийн 23:00-00:00 цагийн хооронд сумын төвийн дээд гудманд явж байтал Б.О- багшийнх эзэнгүй байсан. Би өдөр архи ууж явахдаа Б.О- багшийн эхнэрийг Мөрөн явсныг мэдсэн байсан болохоор хашааны урд хэсгээр нь даөж ороод байшин нь цоожтой байхаар нь вакум цонхыг нь хага цохиж орсон Би байшинд ороод хөргөгчийг нь уудлаад 0.75 литрийн тал шил Чингис архи байхаар нь аваад. цонхны дээд талд өлгөөтэй байсан мөнгөн хазаарыг аваад гарсан. ...Би Б.О- гэх айлд ороод авдрыг нь түлээний сүхээр эедэж оигойлгоод доторх эд зүйлийг нь ухаж үзэхэд хувцас байсан. Би тэр айлд ороод эд зүйлийг нь ухаж онгичсон....Би хулгайлсан эд зүйлээ Шадархүү гэх хамт цэргийн алба хааж байсан залуутай цуг явж Х сумын төвд дэлгүүр ажиллуулдаг Ц.Ч- гэдэг хүнд эараад зарсан мөнгөөрөө Шадархүүтэй архи уусан. Би тэр хазаарыг Ц.Ч-ад 20 000 төрөгөөр зарсан. Хулгайлсан тал шил архиа ганцаараа уусан
...Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ХХ аймгийн Х сумын төвд нутгийн ах Х.Н-ын хамт нэг шил 0.5 литрийн хэмжээтэй Түмний хишиг нэртэй архи хувааж уусан. Бид хоёр архиа ууж дуусчихаад дэлгүүрүүдийн тэр хавиар очсон чинь архи авч өгөх хүн олдохгүй байсаар байгаад орой болсон. Тэгээд бид хоёр манай сумын Д.Б- ахын хашааны гадаа очоод хартал хүн байхгүй юм шиг байхаар нь би Х.Н-ыг “та эндээ байж бай” гээд хашааны гадна талд үлдээгээд өөрөө хашааны хаалгаар нь орсон. Хашаанд нь ороход хүн байхгүй юм шиг байхаар нь барааны гэр лүү нь цоожийг нь эвдэж ороод нэг үхрийн шир авсан. Авсан үхрийн ширээ сумынхаа дэлгүүрт аваачиж 9000 төгрөгөөр тушааж нэг шил архи авч Х.Н-тай хувааж уусан. Тэгээд буцаж Д.Б- гэдэг айлынд очоод барааны гэрт нь орж хоёр ширхэг үхрийн гуя авсан. Тэр үхрийн гуяа аваад Х.Н- бид хоёр баярын талбайн тэнд явж байтал машины гэрэл тусахаар нь махаа хаяад зугтаасан. Тэгээд харанхуйгаас харж байтал машин яваад өгөхөөр буцаад очсон чинь мах байхгүй байсан..Тэгэхээр нь би Ихбаяр ахтай очиж уулзаад тэр хоёр үхрийн гуяыг нь авч яваад Д.Б- ахын гэр лүү нь оруулж тавьсан... Би тухайн үед архи их уудаг байсан тул архи авч уухийн эрхэнд айлийн байшинд орж хулгай хийсэн. Хулгай хийсэндээ харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 3-4, 2-р хх-ийн 13-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-7, 2-р хх-ийн 14-22-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт / 1-р хх-ийн 26, 2-р хх-ийн 49-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Ц.Ч- нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ХХ аймгийн Х сумын Х баг-т оршин суух Б.О-ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 1.676.000 төгрөгийн хохирол бүхий нөүтбүүк, дуураймал мөнгөн хазаар зэргийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд, шүүгдэгч Ц.Ч-, Х.Н- нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 08- наас 09-нд шилжих шөнө ХХ аймгийн Х сумын төвд байрлах Д.Б-ийн бараа хадгалдаг гэрт буюу агуулахад нэвтэрч 514.000 төгрөгийн хохирол бүхий үхрийн гуя 2 ширхэг, үхрийн шир зэргийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд маргахгүй байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй, бусдын эд хөрөнгөд хохирол учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Н-, Ц.Ч- нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Х.Н-, Ц.Ч- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Х.Н- нь ам бүл 1, ганцаараа амьдардаг, шүүгдэгч Ц.Ч- нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Х.Н-, Ц.Ч- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан тул шүүгдэгч Х.Н-ын цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ч-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.576.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-ид олгож шийдвэрлэлээ..
Эрүүгийн 1938000720066 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ч- нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР