Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00237/И 

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "Б" танхимд  хийсэн  хуралдаанаар,

Хариуцагч: Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянголын 17-16 тоотод оршин суух, Жаргалсайханы Ууганбаярт (РД:СЭ 89120912) холбогдох,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийд”-ийн 04 дүгээр гудамжийн 06 тоотод оршин суух, Пунцагийн Алтантуяагийн (РД: СЭ 89111566) нэхэмжлэлтэй,
"хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.Алтантуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: П.Алтантуяа би 2009 онд Ж.Ууганбаяртай танилцаад хамтран амьдрах болсон юм. Бид хоёр цаашид хамтран амьдарна гэж байсан ба 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр охин Арвинцолмон төрсөн юм. Бид сэтгэл санаа үзэл бодол таарахгүйн улмаас салж тус тус амьдардаг болсон. Одоо Ж.Ууганбаяр бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй тул охин Арвинцолмонд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал) 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: 
Нэхэмжлэгч П.Алтантуяа би, хариуцагч Ж.Ууганбаяртай эвлэрэн хэлэлцэж охин Арвинцолмонд хүүхдийн тэтгэлгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэг жилд 500 000 төгрөгөөр жил бүрийн  энэ өдөр авч байхаар тохиролцов . Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй. Хариуцагч Ж.Ууганбаяр бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Нэхэмжлэлтэй холбогдуулан шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 17 тал) 

Хариуцагч Ж.Ууганбаяр би, нэхэмжлэгч П.Алтантуяатай эвлэрэн хэлэлцэж охин Арвинцолмонд хүүхдийн тэтгэлэгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэг жилд 500 000 төгрөгөөр жил бүрийн  энэ төлөхөөр харилцан тохиролцлоо. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Нэхэмжлэлтэй холбогдуулан шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 17 тал) 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Алтантуяа нь хариуцагч Ж.Ууганбаяраас охин Арвинцолмонд тэтгэлэг гаргуулахаар  шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.    

Нэхэмжлэгч П.Алтантуяа нь хариуцагч Ж.Ууганбаяр нар нь 2009 онд танилцаж, улмаар хамтран амьдарч эр, эмийн харьцаатай байж 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр охин Арвинцолмонг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 17 тал) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 3 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Зохигчид нь 2011 оноос тус тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Арвинцолмон нь төрсөн цагаасаа хойш эхийнхээ асрамжинд байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Мөн зохигчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Арвинцолмонг эх П.Алтантуяагийн асрамжид үлдээхээр шийдэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар: Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасан байх тул нэхэмжлэгч П.Алтантуяа нь охин Арвинцолмонг эцэг Ж.Ууганбаяртай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг Ж.Ууганбаяр нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Ж.Ууганбаяраас тэтгэлэг гаргуулж охин Арвинцолмонд олгохоор тогтов.
Хариуцагч нь энэ талаар маргаангүй болно.

Монгол улсын Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118, 135.2.8-д заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Арвинцолмонг эх П.Алтантуяагийн асрамжинд үлдээсүгэй.                                                
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Тэмүүлэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Ууганбаяраас сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж охин Арвинцолмонд олгосугай. 

3.    Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д  зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх П.Алтантуяад даалгасугай.    
        
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Алтантуяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч П.Алтантуяагийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ууганбаяраас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Алтантуяад олгосугай.    

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЦЭРЭНДУЛАМ