Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 418

 


    2016-07-26                                    №418                                 Хэрлэн сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Хэргийн индекс: 156/2016/00429/И

 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Батноров сум, 6 дугаар багт оршин суух Гантөмөрийн Одбаярийн нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сум 1 дүгээр багт оршин суух иргэн    Гомбо-Очирын Цогбаярт холбогдох
2 500 000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Одбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
Миний бие Г.Цогбаярт 2016 оны 04 дүгээр сарын 14-нд зээлийн ам гэрээ хийж 7-9 хоногийн дотор, зээлийн эргэн төлөлт хийнэ гэж надаас 2 500 000 төгрөгийг, банкнаас миний данснаас зээлж авсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. 
Иймд Г.Цогбаяраас 2 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Цогбаяр нь шүүхэд өгсөн тайлбартаа: 
Миний бие Г.Одбаярын нэхэмжилж байгаа 2 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Одбаяр нь хариуцагч Г.Цогбаяраас түүнд зээлдүүлсэн 2 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хэнтий аймгийн Батноров сумын иргэн Г.Одбаярын нэхэмжлэлтэй, мөн сумын иргэн Г.Цогбаяраас түүнд зээлдүүлсэн 2 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54 950 төгрөгийн тал хувь болох 27 475 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас буцаан, түүнчлэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 27 475 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн үлдэх 27 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Ж. БОЛДБААТАР