Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 421

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00455/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Цогтын-Өндөрийн 16-09 тоотод оршин суух, Болдын Цолмонбаяр (СЭ 76060711) (утас: 95343800) холбогдох, 

Нэхэмжлэгч: “Вишн Фанд” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй,  
"зээл, зээлийн хүүгийн 2 955 820 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч: “Вишн Фанд” банк бус санхүүгийн байгууллагын нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Болд овогтой Цолмонбаяр нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Вишн Фанд” банк бус санхүүгийн байгууллагын Хэнтий аймаг дахь салбараас 10601404 тоот зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийн зээлийг үндсэн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 24-н сарын хугацаатай сарын 3,8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-нээс хойш зээлийн төлбөр хийгээгүй, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 2 781 516 /хоёр сая долоон зуун наян нэгэн мянга таван зуун арван зургаан/ төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. нэг өдрийн хүү 2 90506 төгрөг болно. Нийт зээл зээлийн хүүгийн төлбөр 2 955 820 төгрөгийг гаргуулж өгнө үү?
Иймд банк зээлийн гэрээг цуцлан зээлдэгч Н.Отгонжаргалаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 11 563 47080 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 826 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5925 төгрөг, нийт 11 568 35633 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, зээлдэгчийн банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)

 Хариуцагч Н.Отгонжаргал нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Н.Отгонжаргал би “ХААН” банкны нэхэмжилж буй зээлийн төлбөр 11 568 35633 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 
Дээрх төлбөрийг 2016 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр 500 000 төгрөгөөр төлж 2017 оны 11 сард бүрэн төлж дуусгана. 
Дээрх зээлийг би өөрийн хэрэгцээнд авч хэрэглэсэн бөгөөд Н.Ундармал нь уг мөнгөнөөс хэрэглээгүй батлан даагч болсон юм.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 22 тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “ХААН” банк нь хариуцагч Н.Отгонжаргалаас "зээл, зээлийн хүүгийн 11 568 35633  төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Н.Отгонжаргал нь нэхэмжлэгч “ХААН” банкны нэхэмжилсэн  зээл, зээлийн хүүгийн 11 568 35633 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ: 

1.Хариуцагч Н.Отгонжаргалд холбогдох, “ХААН” банкны нэхэмжлэлтэй  “зээл, зээлийн хүүгийн 11 568 35633 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  “ХААН” банкны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 200 044 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 100 022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 100 022 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “ХААН” банкинд, хариуцагч Н.Отгонжаргалаас 100 022 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “ХААН” банкинд тус тус  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т зааснаар хариуцагч Н.Отгонжаргалын Хэнтий аймаг, Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийд”-ийн 31-01 тоотод байрлах 700 метр квадрат талбайтай “ГД№000277879, Г-1817005547” газар, “HAIER” угаалгын машин, хөргөгч, зурагт зэрэг эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг хориглож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай.

4. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ