Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,

шинжээч эмч Ц.Бадрал,

шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... Б-д холбогдох эрүүгийн 1810029710068 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, /

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо ... тоотод оршин суух гэртээ төрсөн дүү Л.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, дух, баруун хөмсөгт цус хуралт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, хоёрдугаар шүдний булгарал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

            Шинжээч эмч Ц.Бадрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Л.Б-ий биед үзлэг хийхэд 1-р шүд хөдөлсөн, 2-р шүд нь суурь дээрээ ганхаж байсан. Шүд хөдлөхийг булгарал гэж үздэг. Иймд 1-р шүдний булгарал нь гэмтлийн зэргийн 5 хувьд нөлөөлнө. Мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр нүдний зөөлөн эдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин духны зулгаралт, баруун хөмсөгний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцралт нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх олон тооны гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой. Л.Б-ий биед учирсан гэмтлүүд шинэ гэмтэл байсан гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Л.Б-э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би дэлгүүрээс 2 пиво аваад гэртээ ууж байтал 21 цагийн үед Ц.Б- ирээд хувцсаа сольчихоод нөгөө өрөөнд орж компьютер тоглосон. Б- 23 цагийн үед том өрөөнд орж ирэхээр нь “би чамтай юм ярьмаар байна” гэхэд “чи юу гэж шалчигнаад байгаа юм бэ” гээд үгийн зөрүүгүй миний нүүр рүү гараараа олон удаа цохисон. Тухайн үед миний ухаан балартсан тул өөр зүйл санахгүй байна. Миний нүүр хэсэг хөндүүртэй, хоёр нүдэнд юм харагдахгүй хавдсан, уруул хавдаад мэдээ алдсан, шүд бүрэн байгаа үгүйг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Б-аас эмчилгээний зардалд 500.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

 

Гэрч Ч.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …21 цагийн үед Б- гэртээ ирээд хувцсаа сольчихоод жижиг өрөөнд орж компьютер тоглосон. 00 цагийн үед Б-э “би чамтай юм ярих гэсэн юм” гэхээр нь би “согтуу хүнтэй юу ярих юм бэ, чи унтаж амар” гэхэд Б-э “би яг одоо юм ярьмаар байна” гэхээр нь Б- “чи хүүхдийн дэргэд архи, пиво ууж болохгүй, чамд манай гэрт архи ууж болохгүй гэж хэлсэн биз дээ, чи ер нь юу гээд байгаа юм” гээд зодолдсон. Би тэр хоёрыг салгасан. ...Зодоон дууссаны дараа Б-ий хоёр нүд, хацар нь хавдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №199 дугаартай дүгнэлтэнд:

1. Л.Б-ий биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, дух, баруун хөмсөгт цус хуралт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, хоёрдугаар шүдний булгарал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 51-р хуудас/

Шинжээч Ц.Бадрал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Хоёр нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийн улмаас хавдаж овойж дээд, доод зовхины завсар багассан. Яг хэдэн хэмээр багассаныг тогтоох боломжгүй. Энэ багасал нь түр хугацааны дараа өөрөө шимэгдэж ердийн байдалд орно. Энэ нь гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 76-77-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 79-88-р хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: … Б-э гэрт хүүхдийн орон дээр суучихсан пиво уугаад сууж байхаар нь би эхэндээ юм хэлээгүй. Би жижиг өрөөнд орж компьютер тоглож байгаад унтахаар том өрөөнд ороход дахиад пиво ууж байхаар нь “манай гэрт архи, пиво ууж болохгүй гэж өмнө нь чамд хэлсэн биз дээ, яагаад гэрт пиво уугаад байгаа юм, наана чинь хүүхэд унтаж байгаа биз дээ, ер нь манай гэр чиний архи уудаг газар биш шүү” гэхэд тэрээр миний үгийг тоохгүй хэрэлдээд “чи намайг барахгүй шүү” гэхээр нь хацар руу нь гараараа нэг удаа цохисон. Гэтэл тэрээр уурлаж намайг бариад авахаар нь уурандаа нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Л.Даваажаргалын мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, гэрч Л.Болорсүхийн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 39-49-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ц.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо ... тоотод оршин суух гэртээ хохирогч Л.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, дух, баруун хөмсөгт цус хуралт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, хоёрдугаар шүдний булгарал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Б-ий …Б- 23 цагийн үед том өрөөнд орж ирэхээр нь “би чамтай юм ярьмаар байна” гэхэд “чи юу гэж шалчигнаад байгаа юм бэ” гээд үгийн зөрүүгүй миний нүүр рүү гараараа олон удаа цохисон. Тухайн үед миний ухаан балартсан тул өөр зүйл санахгүй байна. Миний нүүр хэсэг хөндүүртэй, хоёр нүдэнд юм харагдахгүй хавдсан, уруул хавдаад мэдээ алдсан, шүд бүрэн байгаа үгүйг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

 

Гэрч Ч.Х-гийн …00 цагийн үед Б-э нь Б-д “би чамтай юм ярих гэсэн юм” гэхээр нь би “согтуу хүнтэй юу ярих юм бэ, чи унтаж амар” гэхэд Б-э “би яг одоо юм ярьмаар байна” гэхээр нь Б- “чи хүүхдийн дэргэд архи, пиво ууж болохгүй, чамд манай гэрт архи ууж болохгүй гэж хэлсэн биз дээ, чи ер нь юу гээд байгаа юм” гээд зодолдсон. ...Зодоон дууссаны дараа Б-ий хоёр нүд, хацар нь хавдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №199 дугаартай дүгнэлтэнд:

1. Л.Б-ий биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, дух, баруун хөмсөгт цус хуралт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, хоёрдугаар шүдний булгарал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 51-р хуудас/

Шинжээч эмч Ц.Бадрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Л.Б-ий биед үзлэг хийхэд 1-р шүд хөдөлсөн, 2-р шүд нь суурь дээрээ ганхаж байсан. Шүд хөдлөхийг булгарал гэж үздэг. Иймд 1-р шүдний булгарал нь гэмтлийн зэргийн 5 хувьд нөлөөлнө. Мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр нүдний зөөлөн эдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин духны зулгаралт, баруун хөмсөгний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцралт нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх олон тооны гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой. Л.Б-ий биед учирсан гэмтлүүд шинэ гэмтэл байсан гэв.

Шинжээч Ц.Бадралын ...Хоёр нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийн улмаас хавдаж овойж дээд, доод зовхины завсар багассан. Яг хэдэн хэмээр багассаныг тогтоох боломжгүй. Энэ багасал нь түр хугацааны дараа өөрөө шимэгдэж ердийн байдалд орно. Энэ нь гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

 Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ц.Б- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Ц.Б-, Л.Б-э нар нь төрсөн ах дүүгийн харилцаатай ба  2018 оны 12 дугаар сарын 13-ны орой хохирогч Л.Б-э нь шүүгдэгч Ц.Б-ы гэрт хүүхдүүдийнх нь дэргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс маргаан үүсэж, улмаар гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

           Гэмт хэрэг гарахад хохирогч Л.Б-ийг зүй бус үйлдэл нөлөөлсөн  боловч шүүгдэгч Ц.Б- нь хохирогчийг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-ий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Б-аас “эмчилгээний зардалд 500.000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлжээ.

          Хохирогч Л.Б-э 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Талим” хараа зүйн төвд үзлэг хийлгэсэн 75.000 төгрөг, эм тарианы зардалд 12.373 төгрөг, Шүүх эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн 8.000 төгрөг, нийт 95.373 төгрөгийн баримт /хх-ийн 34-35-р хуудас/ гаргаж өгчээ. Шүүгдэгч Ц.Б- 87.400 төгрөг  хохирогч Л.Б-ийн данс руу шилжүүлсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч баримт байхгүй тул шүүгдэгчийг хохирол төлсөн гэж дүгнэх боломжгүй байна.

          Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Б-аас 95.373 төгрөг гаргуулж, хохирогч Л.Б-эд олгохоор шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Ц.Б- нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.