Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч /хохирогч/ Ө.А-, Э.Б-л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... А-, ... Б-л нарт холбогдох эрүүгийн 1810019590079 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн,

2. Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ө.А-, Э.Б-л нар нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч /хохирогч/ Ө.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв байсан. 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 07 цагийн үед хаалга дуугарсан. 7 цагийн сэрүүлэг дуугарахад гэрт Б-л орж ирээд манай хадам ээж Г-тай гал тогооны өрөөнд орж маргалдсан. Би араас нь гал тогооны өрөө рүү ороход Б-л намайг үгийн зөрөөгүй 2-3 удаа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Намайг нүүрээ дараад доош унахад Б-л миний бэлэг эрхтэн рүү 4-5 удаа өшиглөсөн. Энэ үед манай эхнэр Х- нойлын өрөөнд байж байгаад гарч ирсэн. Тэгээд Х- Б-лыг надаас салгахын тулд хайруулын тавгаар цохисон гэж мэдүүлсэн байна. Би Х- Б-лыг хайруулын тавгаар цохиж байгааг хараагүй. Би бэлэг эрхтэн рүүгээ өшиглүүлсэн тул доошоо суусан. Энэ үед манай гэрт цагдаа орж ирсэн гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Э.Б-л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өглөө 7 цагт Г-гийн гэрт нь очсон. Г-г гадаа хоносон гэхэд нь “яагаад ээжийгээ гадаа хонуулсан бэ” гэх шалтгаанаар Г-гийн гэрт орсон. Намайг Г-гийн гэрийн хаалгыг цохиход хаалгаа тайлахгүй байсан. Би гэрийнх нь хаалгыг олон удаа тогшиход Х- хаалга онгойлгосон. Тухайн үед би Х-тай “чи ээжийгээ яагаад гадаа хонуулсан бэ” гэхэд тэрээр намайг хөөсөн. Г- эхнэрээ өмөөрөхөд нь би “ахын дүү би чамтай ярихгүй, чи цаашаа бай” гэж хэлэхэд А- “эр хүн юм бол надтай ярь” гэж хэлсэн. Би А-ыг цохиод түүнтэй маргалдаж, ноцолдсон. Тухайн үед би А-ын салтаан тус газар нь өшиглөсөн. Гэхдээ би санаатай өшиглөөгүй. Тэгээд Х- цагдаа дуудсан гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Ө.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Э.Б-л нь хадам ээж Г-г шууд заамдаад гал тогооны өрөө рүү оруулсан.  Тэгснээ түр тар хийх чимээ гарахаар нь би орноосоо босоод очсон чинь Э.Б-л хадам ээж Г-г заамдчихсан зогсож байсан. Би араас нь очоод "болиоч" гээд мөрөн дээрээс нь татсан чинь эргэж хараад миний зүүн нүд рүү гараараа цохисон. Би зүүн нүдээ дараад доошоо тонгойсон чинь толгой руу гараараа 4-5 удаа цохиод хөлөөрөө нүүр орчим руу 1-2 удаа өшиглөсөн. Би нүүрээ хамгаалаад дээшээ болоод Б-лтай барьцалдаж авсан чинь миний эмзэг эрхтэн рүү 4-5 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-14-р хуудас/,

 

Хохирогч Э.Б-л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Х- миний өөдөөс хэл амаар доромжилж гэрээсээ намайг хөөсөн би явахгүй гээд зогсож байсан чинь Х-гийн нөхөр А- ирээд эхнэрээ өмөөрөөд надтай бас маргалдахаар нь түлхэж унагаасан тэгээд бид хоёр хоорондоо харилцан бие биедээ гар хүрсэн. Тэр үед Х- миний толгой руу хатуу эд зүйлээр цохисон. Г- гал тогооны өрөөнөөсөө гарч ирээд А- бид хоёрыг салгасан. Удаагүй байж байтал цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,

 

Гэрч Б.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Б-л нь ээжийг заамдчихсан байж байгаад нөхөр А-ын нүүр рүү цохиж байгаа харагдсан. Цагдаа дуудаж байх хооронд Б-л нь манай нөхөртэй заамцалдаж байсан. Манай нөхрийн бэлэг эрхтэн рүү нь хэд хэдэн удаа өшиглөөд байхаар нь салгах зорилгоор өндөг шардаг хайруулын тавгаар Б-лын толгой руу нэг удаа цохисон. Б-л намайг цохих гээд далайхад ээж хажуунаас орж “боль” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

 

Гэрч Т.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Б-л машины цонх тогшоод “чи яагаад машин дотор унтаж байгаа юм бэ, гэртээ яагаад орохгүй байгаа юм” гээд загнахаар нь би машинаа асаагаад зугтаасан. ...А- том өрөөнөөс гарч ирээд “Х-д битгий гар хүрээрэй” гээд Б-лтай хэрэлдээд хоорондоо зодолдсон. Би тэр хоёрыг салгасан. А- “намайг өшиглөчихлөө” гэж байсан. Гэхдээ хаана нь өшиглөснийг мэдэхгүй. Харин найз Б-лын толгойноос цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10332 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Б-лын биед зүүн хөмсөгний гадна хэсэгт өнгөц шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны төвгөрийн зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 31-р хуудас/,

 

Шинжээч эмч Ц.Нандинцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Иргэн Б-лын биед зүүн хөмсөгний гадна хэсэгт өнгөц шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны төвгөрийн зүүн хэсэгт зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх ба нэг цаг хугацаанд нэг хэсэг газарт учирсан гэмтэл бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10144 дугаартай дүгнэлтэнд:

1. Ө.А-ын биед баруун нүдний зовхинд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний паалангийн эмтрэл, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 36-р хуудас/,

 

Шүүгдэгч Ө.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 07:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод хадам ээжийнхээ гэрт унтаж байсан. Хаалга дуугарахаар нь хадам ээж Г- очиж хаалга онгойлгосон чинь тэр хоёр ноцолдоод гал тогооны өрөө рүү орсон. Тэгснээ дуу чимээ гараад юм түжигнээд байсан. Би очоод Б-лын мөрөн дээр нь гараараа цохисон чинь  эргэж хараад миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Тэр үед хадам ээж Г- дундуур орж ирээд бид хоёрыг салгасан. Удалгүй цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

 

Шүүгдэгч Э.Б-л мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 07:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод найз Г-тай уулзахаар очоод хаалгыг нь тогшсон чинь охин нь онгойлгосон байх би сайн санахгүй байна. Тэр үед хаалганы хажууд Х- зогсож байсан. Х- намайг хэл амаар доромжилж хараагаад байхаар нь “би чамтай уулзахгүй, ээжтэй чинь уулзах гэж ирсэн, чи яагаад ээжийгээ гадаа хонуулж байгаа юм бэ” гэхэд нөхөр А- нь “яагаад эхнэр рүү том дуугараад байгаа юм” гэхээр нь “чи энэ гэрийн хүн биш учраас чамд хамаагүй” гэхэд “хоёулаа зодолдъя” гэхээр нь “тэгье” гээд нүүр рүү нь цохиход зөрүүлээд миний зүүн хөмсөг рүү нь цохиход сэтрээд цус гарсан. Би А-ын эмзэг эрхтэн рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Гэтэл Х- ирээд араас хайруулын тавгаар цохиход Г- бид гурвыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

Шүүгдэгч Ө.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 58-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/,

Шүүгдэгч Э.Б-лын хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 66-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.А-, Э.Б-л нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ө.А-, Э.Б-л нар нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

            Хохирогч Ө.А-ын ...2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 07 цагийн үед хаалга дуугарсан. Хаалга 7 цагт дуугарч гэрт Б-л орж ирээд манай хадам ээж Г-тай гал тогооны өрөөнд орж маргалдсан. Би араас нь гал тогооны өрөө рүү ороход Б-л намайг үгийн зөрөөгүй 2-3 удаа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Намайг нүүрээ дараад доош унахад Б-л миний бэлэг эрхтэн рүү 4-5 удаа өшиглөсөн. Энэ үед манай эхнэр Х- нойлын өрөөнд байж байгаад гарч ирсэн. Тэгээд Х- Б-лыг надаас салгахын тулд хайруулын тавгаар цохисон гэж мэдүүлсэн байна. Би Х- Б-лыг хайруулын тавгаар цохиж байгааг хараагүй. Би бэлэг эрхтэн рүүгээ өшиглүүлсэн тул доошоо суусан...гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.Б-лын ...Би өглөө 7 цагт Г-гийн гэрт нь очсон. Г-г гадаа хоносон гэхэд нь “яагаад ээжийгээ гадаа хонуулсан бэ” гэх шалтгаанаар гэрт нь орсон. Намайг Г-гийн гэрийн хаалгыг цохиход хаалгаа тайлахгүй байсан. Би гэрийнх нь хаалгыг олон удаа тогшиход Х- хаалга онгойлгосон. Тухайн үед би Х-тай “чи ээжийгээ яагаад гадаа хонуулсан бэ” гэхэд тэрээр намайг хөөсөн. А- гэрээсээ гарч ирээд эхнэрээ өмөөрөхөд нь би “ахын дүү би чамтай ярихгүй, чи цаашаа бай” гэж хэлэхэд А- “эр хүн юм бол надтай ярь” гэж хэлсэн. Би А-ыг цохиод түүнтэй маргалдаж, ноцолдсон. Тухайн үед би А-ын салтаан тус газар нь өшиглөсөн...гэх мэдүүлэг,

 эрч Б.Х-гийн ...Б-л манай нөхрийн бэлэг эрхтэн рүү нь хэд хэдэн удаа өшиглөөд байхаар нь салгах зорилгоор өндөг шардаг хайруулын тавгаар Б-лын толгой руу нэг удаа цохисон. Б-л намайг цохих гээд далайхад ээж хажуунаас орж “боль” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Гэрч Т.Г-гийн ...А- том өрөөнөөс гарч ирээд “Х-д битгий гар хүрээрэй” гээд Б-лтай хэрэлдээд хоорондоо зодолдсон. Би тэр хоёрыг салгасан. А- “намайг өшиглөчихлөө” гэж байсан. Гэхдээ хаана нь өшиглөснийг мэдэхгүй. Харин найз Б-лын толгойноос цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10332 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Б-лын биед зүүн хөмсөгний гадна хэсэгт өнгөц шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны төвгөрийн зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 31-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10144 дугаартай дүгнэлтэнд:

1. Ө.А-ын биед баруун нүдний зовхинд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний даалангийн эмтрэл, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 36-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ө.А-, Э.Б-л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ө.А-, Э.Б-л нар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Ө.А-, Э.Б-л нар нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө хохирогч Э.Б-л нь Х-д “ээж Г-гаа гадаа хонууллаа” гэснээс хохирогч Ө.А- нь “эхнэр Х- руу том дуугарлаа” гэж өмөөрсөнөөс маргаан үүсэж, улмаар гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

           Шүүгдэгч Ө.А-, Э.Б-л нар нь харилцан зодолдож улмаар бие биедээ хөнгөн хохирол учруулсан өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэлээ.

 

          Хохирогч Ө.А-, Э.Б-л нар нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Ө.А-, Э.Б-л нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.А-, Э.Б-л нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.А-, Э.Б-л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Ө.А-, Э.Б-л нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Ө.А-, Э.Б-л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдлыг харгалзан тэдэнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ө.А-, Э.Б-л нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.